《Love of Yiruma》ONEWE-Regulus
Advertisement
Хамгийн эхний хөрвүүлэн хүргэх дуу бол энэ жил дахин дэбьютээ хийсэн нэгэн гайхалтай чадварлаг болов чиг олонд хараахан танигдаж амжаагүй амьд хөгжмийн ONEWE хамтлагийн хоёр дахь бага хэмжээний цомгийн тэргүүн дуу болох Регюлус(Regulus). Тухлан сууж таалан соёрхоорой. Хөгжмийн бичлэгээ тоглуулахаа мартав аа.
Үүнээс өмнө энэ дууг орчуулан хүргэхийн ялдамд утгыг нь оршил болгон харуулбал зохилтой болов уу хэмээн бяцхан тайлбар орууллаа.
Францын утга зохиолын нэгэн сор бүтээлийн талаар товч сонирхуулъя. "Бяцхан хан хүү" хэмээх уг зохиол 1943 онд анх хэвлэгдэн гараад төд удалгүй дэлхийн хамгийн шилмэл хүүхдийн зохиол болон дэгжжээ. Ерийн нэг хүүхдийн үргэлжилсэн үгийн зохиолд хүний хамгийн нандин мэдрэмжүүдийг хийсвэрлэн багтааж л дээ.
Юуны ч юм нэг Бяцхан хан хүү алс холын нэгэн гараг(Regulus) дээр орь ганцаараа амьдардаг. Тэнд Бяцхан хан хүүгээс гадна хэдэн галт уул, аа бас нэг сарнай л байдаг. Хан хүү сарнай цэцгэндээ чухам их хайртай. Энэ хүйтэн хоосон гараг дээрх цор ганц баяр баясгалан, гэрэл гэгээ. Гэвч амьд ургамал хойно хатна аа. Хатаж хорчийгоод, дэлбээ нь ганц нэгээр тасарч эхлэхийн цагт Бяцхан хан хүү түүнийг шилэн хоргонд хийчихдэг юм.
Ганцаардмал хан хүү тэгээд л энэ эзгүй гарагаа орхин, бусад гарагуудаар аялаж, өөр амьдралтай танилцахаар шулуудан, сарнай цэцгээ орхиод хэрэн хэсч эхэлнэ дээ.
Явсаар, явсаар, аялсаар, аялсаар, сонин жигтэй хүмүүстэй таарсаар, эцэс сүүлд нь дэлхий дээр бууна. Буух буухдаа Сахарын цөлд бууна. Хүн амьтангүй зэлүүд газар. Хан хүү эхлээд дэлхийг эзэнгүй гараг хэмээн бодсон ч цөлд осолдсон нэг нисгэгч, хачирхалтай мэргэн үнэгтэй учран нүд тайлдаг. Тэд найзууд болцгоон, бие биенээсээ олон зүйл танин мэднэ. Хан хүү аялалынхаа талаар тэдэнд сонирхуулсны хариуд сурсан зүйл нь хүмүүсийн хоорондын харилцаа, итгэлцэл, сэтгэл мэдрэмж, нөхөрлөл байлаа. Урт удаан аялалынхаа эцэст тэр ардаа үлдээгээд явсан сарнай цэцгэндээ хэчнээн хайртайгаа ухаардаг. Тэгээд санаж бэтгэрсэн сайхан цэцэг, эзгүй хоосон ч эх гараг дээрээ очихоор явахын даваан дээр хортой могойнд хатгуулаад алга болчихдог юм.
Миний тун их шохоорхдог гунигтай төгсгөл.
Advertisement
Харин одоо энэ түүх, Regulus хоёрын холбоог таньж мэдье. Манай Onewe хамтлагийн шинэ дуу болох Regulus надад туйлын их таалагдсан тул энэ үгний утгыг эхлээд хайсан. Харин дараа нь дууны үгийг үзэж, утгыг сонжсоны дараа "Бяцхан хан хүү" зохиолоос эш татсан болохыг олж мэдэв.
Миний амьдардаг тэр нэгэн одыг Регюлус хэмээнэ
Өдөр бүр харанхуй байдаг ч би энд гансрах нь үгүй
Чамтай адилхан цэцгийг харж амьдардаг болохоор
Энэ чигтээ хатаж гандалгүй хажууд минь байгаач
Энэ шөнө, сарны туяа хэчнээн үзэсгэлэнтэй
Харин чи үгүй болох нь, хэчнээн уйтай
Хөтлөлцөөд хамтдаа тэртээх цэнгэлийн арал руу явцгаая
Хүрэх төдийд л хангалттай, харин битгий алга болооч
Энэхэн цэнхэр тэнгисийн эрэг дээр бидний хайр халгиж цалгина
Сэтгэл зүрх минь чамаар л бялхана
Харин одоо аадар бороо зогсож, бид зүүднээсээ сэрэх боллоо
Миний амьдардаг тэр нэгэн одыг Регюлус хэмээнэ
Өдөр бүр харанхуй байдаг ч би энд гансрах нь үгүй
Чамтай адилхан цэцгийг харж амьдардаг болохоор
Энэ чигтээ хатаж гандалгүй хажууд минь байгаач
Энэ тэнгэрийн заадсыг туулаад гарвал
Алтан нар, мөнгөн сар чамайг хүлээж байгаа
Энэ шөнө, сарны туяа хэчнээн үзэсгэлэнтэй
Харин чи үгүй болох нь, хэчнээн уйтай
Хэдэн дэлбээ тасран унасан ч
Үлдсэнийг нь хичээн хайрлая
Хэрвээ би замхран арилаад, бүхнийг мартчихвал
Чи л гагц
Тэнгэрийн хаяаны чанадад үлдээсэн нууцыг минь мэдэх нь ээ
Тэр цагт л чи дахин дэлбээлж чадна
Миний амьдардаг тэр нэгэн одыг Регюлус хэмээнэ
Өдөр бүр харанхуй байдаг ч би энд гансрах нь үгүй
Чамтай адилхан цэцгийг харж амьдардаг болохоор
Энэ чигтээ хатаж гандалгүй хажууд минь байгаач
Бүү хатаж гундаач, оронд нь би алга болъё
Харин намайг дурсаж яваарай, хувиа хичээсэн чигээр минь
Хагацал гунигаа бүү ойшоо
Бидний бүтээсэн дурсамж амьд хийгээд мөнхийн
Харин бидний хоорондох зай хэдэн мянган гэрлийн жил байсныг санаж яв
Шөнийн тэнгэрт гялалзах оддын дор энэ хэвээрээ байх уу, чи минь
Саран жаргаж, үүр хаяарсан ч энэ хэвээрээ байх уу
Түм буман оддын гэрэл дэлхий рүү чиглэн тусна
Харин миний Регюлус одны гэрэл зөвхөн чам дээр л тусна
Сая сая хүн байхад ганцхан чамайг л би дурсан санана
Энэ дууг сонсоод, чамайг би дурсан санана
Advertisement
- In Serial247 Chapters
Reborn as a DRAGON
My name is Tim, or it was until I died. There was no light at the end of the tunnel, no white room to choose any cheats from, nor was there any meeting with God. I didn’t die heroically while saving someone, and I certainly didn’t get hit by a truck. My death was rather stupid and anticlimactic, I had apparently bumped my head while sleeping and passed away... That should have been the end of the road for me, but like many self-proclaimed main characters, I joined the army of multi-dimensional travelers and was reincarnated. Being an avid light novel and manga reader, I would have been excited about the opportunity, if not for my new siblings, who tried to kill me as soon as I was born, or for my mother, who seemed to have a thing for throwing me off cliffs. And let’s not forget my murderous father, who forced me to flatten a small country as my Rite of passage. Oh, did I mention I was reborn as a Dragon? PS: Earlier releases on patreon: Patreon Discord server PPS: The cover is made by Instagram: Simplegray_owo
8 764 - In Serial132 Chapters
In the Shadow of Heaven [ORIGINAL VERSION]
This is the original draft version of ItSoH. It is incomplete, partway through act 3, and will not be finished in this form. The new version is available here. The new version follows most of the same continuity, but is significantly better written. ACT ONE: New Creatures with New Hearts POVs: Yan, Aymon Complete act. Chapters 1-42. Approx word count is 225,000 words. To catch up on the story faster, you may consider reading the abridged act one. Table of Contents / Reference Sheet for part one can be found here. Contains spoilers. ACT TWO: The Realms of the Unreal POVs: Yan, Aymon, Sylva, Sid. +Kino bonus chapter. Complete act. Chapters 43-89. Approx word count is 329,000 words. To catch up on the story faster, you may consider reading the abridged act two. ACT THREE: The Eyes that See the Glory POVs: Yan, Aymon, Sylva, Sid. +Halen bonus chapter. Incomplete. Chapters 90-current.
8 251 - In Serial6 Chapters
3 Year Later
It's been 3 years. 3 years since everything's gone haywire. I heard there isn't much left anymore. That most of everyone is gone. Yet... I'm still here. ======================================= Updates every Tuesday and Thursdays at 9:00. Will be co-posted on Webnovel.
8 140 - In Serial39 Chapters
Enigma [Vkook/Taekook]
Kim Taehyung is arrested as a prime suspect for a murder. However, this case is assigned to none other than the chief officer Jeon Jungkook.
8 226 - In Serial200 Chapters
Poems I Love (4)
This is part four of the poems, quotes, and song lyrics that I love. If I find them with the author I will write the authors name on it. If you have any of your own and you would like for it to be in the story, ask me and I can do that for you. I hope that you enjoy this as much as the first part. Also; I don't know how many parts that there will be; and I also try to update at least five times every day, since they are small.Thank you,Kelsie❤️
8 158 - In Serial10 Chapters
Slave (Magi FanFiction)
(I don't own Magi the Labyrinth of Magic in anyway besides my characters Shina and Mira.)There is no description but thank you for choosing to read my book if you do!
8 202

