《INFERNO: Destruction [Completed]》[1.3] Ялгаа байсангүй
Advertisement
Тодрон гарсан тэдний гутам дүр төрхөөс, биеэс нь садрах цус, яс нь гарсан мөр, гавал нь цухуйсан толгойноос, хугарч буруу харсан хөлөө чирсээр догонцон наашлан гүйхээс үзвэл тэд үхдлүүд ажээ. Хүн төрөлхтөн энэ л зүйлийн талаар хэчнээн мянган кино хийж, гайхам ашиг, их амжилт олж, айж сэрэмжилж, адаглан хөөрч, зарим нь үнэнхүү дурлан шохоорхож ирсэн бөгөөд ийнхүү энэ бүхнээр утагдсан ертөнц өөрөө ийм болон хувирчээ. Үүсэх гамшгийг нь нүдэнд буутал таамаглаж, анхааруулж байсан атал үхдэл ийнхүү үүсэж, өнөө биднийг идэхээр айсуй. Арай ч биш байлгүй дээ хэмээн найдаж бид зогссонгүй. Аюултай нь тун тодорхой, бүр үхэл ч дагуулах тул эрчлэн зугтав. Нэг үхлээс ахиад л нөгөө лүү, нөгөөгөөс ахин өөр үхэл рүү хазайсаар л, эцэстээ тэр биднийг элдэн хөөсөөр гүйцэж ирсэн нь энэ байлаа.
Аврал гэж эндүүрэгдсэн тэдгээр этгээдүүд ард маань гүйсээр тулаад ирлээ. Ойртох тусам хурд нь ихсэж, ойртох тусам ардаас нь хэд хэдэн үхдлүүд нэмэгдэж эхэлнэ. Биднийг нэхэн хөөгсөд хоёр байснаа дөрөв болж, дөрөв байснаа долоо болов. Долоо нь цааш нэмэгдэх бус улам л үржих шиг болж, нэг л үзэх нь өчнөөн олон, тоолж амжишгүй олон үхдлүүдэд хөөгдөн гүйж байв. Үхсэн бөгөөд амьд тэдгээр зүйлсээс хөлийн эрчээрээ бид өөрсдийн байсан зоорь луу зүглэн дутаасаар, сөнөж үрэгдсэн хотод зүглээд нуугдах бүтэн үлдсэн зүйлийг мөн нүдээрээ хайцгаана. Энэ байдлаараа гүйсээр байвал бие ч цуцаж, зооринд хүрэхээсээ ч өмнө баригдаж магадгүй байлаа. Төд удалгүй ч биш аж. Өнөөх үхдлүүд яг нуруунд тулаад ирэв ээ. Мөн урд талаас ч хэчнээн үхдлүүд гүйж ирж байв.
Амь тулсан үед, хялгас шиг нарийхан улаан гол чинь тасрах гээд дэнжигнэж буй үед зүрх зориг орж, тэмцэх хүсэл оргилдог билээ. Би гүйх замдаа хөлд тээгэлдэх нэгэн нарийхан урт төмрийг хамгаалалтад зориулан шүүрч, ойртож ирвэл нүүр лүү нь дэлсэнэ хэмээн бэлдэж байв. На ах жаал Пегжэг гар дээрээ өргөөд хурдлан гүйх бол Жиёон Саллу эгчийн гараас зуурсаар эрчтэй урагшилж байлаа. Зоорь биднээс зуу ч хүрэхгүй метрийн цаана буй бөгөөд тэнд л хүрвэл ахин сая нэг амь гарах мэт надад санагдана. Урьд ард минь буй их уснаас холдох гэж зүтгэсэн бол энэ удаад үхдлүүдээс амь гарах гэж зүтгэж буй. Бие чичирч, чивчигнэн, нүдэнд нулимс хурж, үүнтэй хамт зориг ч мөн хоолойд тулна. Амандаа би хараал хэд хэд бувтнаж байлаа.
Advertisement
Ямар нэг яс шархирч, ямар нэг мах зулгарах чимээтэй зэрэгцэн эгч аймшигтай чанга орилов. Чихний дотроос чимхээд авчих шиг, цээжинд буй зүрх хага базуулах шиг тийм түгшээн өвдөлт хоёроор би дүүрсээр, эгчийн зүг харлаа. Эгчийн хүзүүг нэгэн үхдэл тас хазчихсан байлаа. Зулгарсан түүний махыг шалар шалар зажилж, хажууд нь буй Жиёоны хөлнөөс өөр үхдэл татаж, газарт унагаж орхив. Тэгээд хөлийг нь хурц шүдээрээ тасар татлан идэж эхлэв. Жиёон орь дуу тавин, чимээгүй хотыг дүүргэн уйлагнан хашхирлаа. Эргээд харахуй нүдэнд минь тодорсон бүхэн энэ бөгөөд амнаас дуу гарахаа, нүднээс нулимс ч унахаа мартаж орхитол тэгтлээ бие минь айв. Ухаан санаа зөв дараалал, зөв байдлаар ажиллахаа байж, би дороо таг хөшив. Гарт минь буй төмрийг татаж өөртөө аван, жаал Пегжэг надад өргүүлэх На ахын нулимстай нүд урдуур өнгөрөөд сарних аж. На ах над руу чанга хашхирч, ухаан санааг минь эргүүлэн авчирсан бөгөөд тэр,
- Пегжэг харж хандаарай, зугт. Би торгоох болно. Энэ маягаараа бүгд үхэх нь, дүү минь чамд найдаж байна гэж хэлэв.
Түүний нүднээс гашуудлын нулимс зогсоо зайгүй ундарч, газарт унах гэж яаран тэмүүлцгээнэ. Уруул нь өмөлзөн, чичирч, гар нь бэмбэгнэсээр бид хоёрыг хойш яв гэж зөөлхөн түлхлээ. Би Пегжэг гартаа тэвэрсээр, жаалхан хүү чанга орилж аав ээжийнхээ нэрийг дуудан уйлагнаж, үхэж буй гэр бүлээ нүдэндээ хадгалсаар бид зоорь луугаа нуугдахаар эрчтэй гүйв. Нүдээр минь сая л нэг нулимс дүүрч, явах замыг бүрэлзэн хаах бөгөөд гараараа шувтарч үл чадан бид гүйсээр л... Дөрөвхөн настай тэр жаал булцгар гараа хойш сарвалзуулан, эцэг эхийнхээ зүг чангаар орилон дуудна.
Яс арьс ахин зулгаагдаж, амь дахин тасрав. Бүдүүн хадуун эр хүний ёолох дуу хүйтэн хотыг цочоон, үүний дараах бөглүү чимээгүй нэгэнтээ төгссөнийг илтгэнэ. На ах чанга бархирч, төмрөө савчин тогтоож асан тэр үхдлүүд түүнийг дийлсэн нь энэ байв. Эцсийн амьсгал нь гаслах дуутай цуг тасарч, би эргэж харж зүрхэлсэнгүй. Пегжэгийн толгойн өөрийн энгэр лүү дарж, түүний мөрийг өөрийн нулимсаараа норгоно. Бяцхан жаал минь, бид амьд үлдэж чадах болов уу?
Advertisement
Төсөөлөл бодит байдал болж, төгөл ой хатаж хорчийхуй хөл сайт, хүч ихтэй дутаасан нь амь гарч; турь муут, хүчин мөхсүүд үхэж үрэгддэг нь байгалийн жам юм. Үхэлтэй хоёр таарч мултарсан ч, гурав дах удаагаа мултарсангүй.
- Эгчээ, ард байна.
Пегжэ чихэнд минь ийн шивнэхтэй зэрэгцээд ард минь ямар нэг адын зүйл гүйцээд ирэхийг би мэдэрлээ. Нэг ч биш нэлээд хэдэн амьтад гүйцээд ирэв. Эргэж харахгүй, эгцээрээ гүйсээр зоориноос ухаж гарсан нүх рүү тэмүүлэхүй мөрөнд минь ямар нэг хурц зүйл шигдэж, би шигдсэн тэр зүйлийн эрчинд хойш гэдийн унав. Мөр час хийн янгинаж, махыг минь таслаад авах нь мэдрэгдлээ. Аймшигтай их өвдөлт намайг төөнөж, бяцхан Пегжэ энгэрт минь тарвалзана. Нүүр нь түлэгдсэн мэт харлаж, хүзүүнийх нь яс гарсан үхдэл толгой дээрээс минь өнгийсөөр, Пегжэгийн ар дагзнаас хазаад авав. Жаалын нүднээс нулимс дусалж, амь нь тасрахыг би биеэрээ мэдэрлээ. Бяцхан булцгар гар нүүрэн дээр минь унаж, бяцхан булцгар хацраар тасарсан нулимс урсана. Бяцхан амь цээжин дээр минь унтарч, бяцхан жаал нүдэн дээр минь ийн одлоо.
Пегжэг хажуу тийш нэгэн үхдэл түлхэхүй хэвлийд минь аймшигтай өвдөлт агшин зуур ирэв. Хэвлий гэдэс дээш ярагдах шиг болж, дотор гэдэс минь бултайн гарах мэт болоод нүд шууд харанхуйлав. Аймшигтай өвдөлт гэнэт ирээд гэнэт замхарлаа. Нулимс шууд хатаж, нүд анигдаж, өвдөлт надаас холдон одов. Дотор гэдэс рүү минь хурц шүднүүд шигдэн орох шиг болж, ямар нэг зүйл нааш татаад ч таслах шиг. Яагаад ийм хараал идсэн зүйлсийг одоо хүртэл мэдэрнэ вэ? Дотор гэдэс минь цувсаар, мөрнөөс цус садарсаар, хэврэг амь минь ингээд салхинд хийслээ. Нүдэнд үзэгдэж, гарт баригдах юу ч үгүй. Би ингээд үхэж байна.
Аав минь, элбэрэлт ээж минь намайг уучлаарай. Таван бяцхан дүү минь, тааваараа миний энгэрт эрхэлж өссөн жаалууд минь намайг өршөө. Хүүг чинь хамгаалж чадсангүй ээ, На ах аа. Хүлээлгэсэн итгэл гэж үгүй боллоо, ах минь. Зугаалгад явах хэрэггүй байж. Зуурдхан ингээд л үхчихлээ. Гэвч үхэх үнэн өөрчлөгдөхгүй бол ядаж л гэрийнхнийхээ нүдэн дээр үхсэнгүйдээ би баярлаж байна. Гэр бүл минь та нар зүгээр биз дээ? Би үхэж байна. Хүсэл мөрөөдлөөр бялхаж, хүрсэндээ зорьсондоо очиж чадна хэмээн найдаж асан гал цог дүүрэн охин чинь ийн үхэв. Гүн харанхуй нүд бүрхэхэд голын ус дуугарах шиг боллоо. Үүний дараа шувуу ч жиргэж, навчис шар шар хийн хөлд гишгэгдэх нь ч дуулдлаа. Тэгээд огтоос аниргүй намайг угтан, далайн гүн рүү живж буй мэт болов. Ким Жисү ийн үхэв.
Advertisement
- In Serial12 Chapters
The Tragedy of Whistone
Wight Wolloughbin arrives at the village of Whistone, ready to establish some order in the forgotten village. What he finds however, is a mystery that leads him to team up with a priest turned Historian. Can they solve what happened to the ruler of Whistone?
8 144 - In Serial20 Chapters
Collateral
*honk honk honk honk honk hon-crash* After a horrific traffic accident killing multiple people Cassidy finds himself in a room with beings speaking in an unintelligible language before being reborn into a different world. Confused and clueless, he just shrugs and lives his new life in this new world with magic and monsters. Hi everyone, it's my first go at writing so it's fine to be brutal with your reviews. I'm doing this to grow and to give back to the community that has kept me entertained for years. Hope you have fun reading! and if you dont i hope you tell me why at least and not just leave a non helpful comment. Cheers!
8 261 - In Serial72 Chapters
Sophie
Once in a while a new type of storytelling is born. Sophie is a sci-fi epic, sprinkled with horror, fantasy and virtual reality. A young anti-hero, in the fall of 2072, travels to Mars as guardian of her disabled father. She learns once every billion of years, the Multiverse initiates an 'Attraction.' It needs to heal itself from an unknown threat. Sophie is asked to become judge, jury and executioner of her world.
8 206 - In Serial7 Chapters
Skin Never Forgets
Skin never forgets. And neither did she. After losing everything, tonight she's taking revenge. Winner of the Huddler's Challenge short story contest! Full story is out now!
8 125 - In Serial10 Chapters
Legend of Magus Academus 1: The Pillars of Unity
Ulf is a 13-year-old young magician who believes he is just a simple student when he starts his Magus Academus education. But as soon as he arrives at the Academy of Magic, an enigmatic incident occurs. Very soon he finds out that his descent from Ammar Aramis, one of the founders of the academy, is more connected than the boy had previously thought. For a mysterious circle called Black Brotherhood is after him and his friends, and so Ulf's first year at school becomes a struggle for survival, penetrating deeper into the magic than any magician before.
8 95 - In Serial22 Chapters
ivories ᝰ k.bakugo ✓
❝𝐈 𝐌𝐈𝐒𝐒𝐄𝐃 𝐇𝐄𝐀𝐑𝐈𝐍𝐆 𝐇𝐄𝐑 𝐏𝐋𝐀𝐘❞[email protected] - date: 10/11/2020𝐈𝐕𝐎𝐑𝐈𝐄𝐒 ╭┈─────── ೄྀ࿐ ˊˎ- -ˏˋ こんにちはˊˎ- 𝘪𝘯 𝘸𝘩𝘪𝘤𝘩 𝘵𝘩𝘦 𝘱𝘰𝘸𝘦𝘳 𝘰𝘧 𝘮𝘶𝘴𝘪𝘤 𝘮𝘦𝘯𝘥𝘴 𝘢 𝘣𝘳𝘰𝘬𝘦𝘯 𝘧𝘳𝘪𝘦𝘯𝘥𝘴𝘩𝘪𝘱╰┈➤**•̩̩͙✩•̩̩͙*˚ ˚*•̩̩͙✩•̩̩͙*˚*𝙗𝙖𝙠𝙪𝙜𝙤 𝙭 (𝙛𝙚𝙢.) 𝙧𝙚𝙖𝙙𝙚𝙧
8 128

