《INFERNO: Destruction [Completed]》[1.7] Довтлох үхдлүүд
Advertisement
Солонгос кинонууд дээр тансаг машин хөлөглөсөн ганган залуусын талаар бишгүй л олон гардаг. Гэхдээ миний үзсэн тэр олон баян хүмүүстэй кинонууд дээр ийм газар машинаа тавьж буйгаар гардаггүй л дээ. Ерөнхийлөнхийлөн хэлбэл тусгай хамгаалалттай сейф шиг зогсоолд тавьдаггүй. Лиса миний гараас сугадаж, энэ зогсоолд хүрэх хугацааны турш Жэнниг элдэв үгээр идэж, бид хэдхэн минут алхаад л энэ цэнхэр өнгийн Мерседес (Лиса нэрийг нь надад хоёр минутын өмнө хэлсэн юм) болон үүнээс гадна энэ машинтай ижил төрлийн уралдааны гурван ч машин сүйрэлд өртөлгүй хадгалагдсан газар доорх зогсоолд ирсэн билээ.
Лисагийн мохошгүй сонголтоор усан цэнхэр өнгийн энэ уралдааны машиныг унахаар болж, тэр жолоочийн хажуу талын суудалд харин Жэнни шууд л жолооны суудлыг даруй эзэгнэв. Би арын суудалд ганцаараа сууж, тэд энэ зогсоолоос даруй л гарлаа. Лиса машины голын хайрцагт ямар нэг бичил төхөөрөмж суулгаж, үүний тусламжтайгаар жолооны хажуу дахь дэлгэцэн дээр явах замын байршил гарч ирсэн ба энэ сумаар зүг чиг зааж, мэдээлэл өгч байв. Жэннигийн хувьд бол машин унах нь үсээ илэхтэй ижил хялбархан, тэр зүүн гараараа машины жолоог эргүүлж сөнөж үрэгдсэн балгас дунд наашаа цаашаа эргүүлэхдээ ямар ч саадгүй, баруун гараараа буудахад бэлэн байдалд байлгана. Зам дээр зогсож буй үхдлийг шууд л дайрч, заримыг нь шууд л буудан унагаж байв. Нэг үхэлд нэг л сум оногдох аж. Энэ яг л "Галзуу хурд" киноны буудалцаантай хэсэг шиг мэдрэмж төрүүлж, би айсандаа аман дээр овоорсон олон асуултаа буцаж залгилав. Лисад бол энэ машин үхдэл цөм мөргөнө үү? буудна уу? наашаа цаашаа савчих нь тэгтлээ хамааралтай биш, тэр хөмсгөө атируулсаар өвөр дээрээ тавьсан лаптоп дээрээ ямар нэг зүйл хийнэ. Харин би тэднийг сатааруулж дуу авиа гаргахгүйг хичээн, хөлөө хөдөлгөхөөсөө ч эмээн сууж байлаа.
Тэд ямар нэг зүйлийг авчрахаар эсвэл олохоор явж байгаа бололтой. Харин би бол тоглоом, ямар нэг гэдсээ цувуулсан үхдэлд идүүлэх хүртэлх Лисагийн зугаа гаргах тоглоом ч юм уу? Энэ зуур би тэдэнтэй яваадаа гэнэтийн их эргэлзээ болон айдаст живж, үүний хажуугаар өөр сургуулийн номын санд хулгайгаар орж ирээд суучихсан мэт мэдрэмж төрнө.
Лисагийн амандаа хоёр ч удаа чангаар бувтнасаар арван км газрын турш, Сөүлд намайг таг гацаадаг түгжрээ гэхээр зүйлгүй (ийм үед бодоход тохиромжгүй бодол гэдгийг зөвшөөрнө), хагарч бутарсан төв замын хажуугаар дэгэн цэн, догонцож донсолсоор, энэ завсар Лиса хоёр ч удаа компьютероо донсолгооноос хамгаалан дарж сүүлдээ дургүй нь ч хүрч, тас хийтэл нь хаагаад над уруу толгойгоо эргүүлэв. Янз нь тэр уйджээ.
Advertisement
- Эгчээ, та яаж байгаад энд ганцаараа үлдчихсэн юм?
Тэр энэ асуултад тийм ч их сонирхолгүй байгаа ч, өөр хийх зүйлгүй тул машин дотор цаг нөхцөхөөр шийдсэн аж. Нүд нь уйтгартайгаар дүнсийж, баруун хөлөөрөө газар товшино.
- Би газар доор зооринд арван гурван хоногийг өнгөрүүлсэн. Ойролцоогоор гурваас дөрвөн хоногийн өмнө гарч ирсэн юм.
Зоорь гэдэг үг шууд л На гэр бүлийнхэнтэй өнгөрүүлсэн хоногууд болон тэдний үхэл рүү хөтөлж, бяцхан Пегжэн нохой тастаж идэж буй зураглал нүдэнд буухад би шүдээ зуулаа. Өөрийн өмднөөсөө тас базалж, улангасах үхдлүүд улаан цусны өнгө нүд бүрхэнэ.
Лисагийн надтай өрнүүлэх яриа түүний сонирхлыг огтхон ч төрүүлэлгүй, тэр амандаа "Азгүй юм" гэж үг хаясан болж бувтнаад урагшаа харан суув. Харин би намайг ээрэх тэдгээр дурсамжуудад ороогдож, чичирсээр сууна.
Бид хэсэг хугацааны аймшигтай, зүрхшээм нам гүмийг шороон дээгүүр өнхрөх дугуйны дуутай цуг сонссоор эцэст нь нэгэн балгас гэхээр зүйл дээр ирэв. Гванжугийн талаар тийм сайн мэдэхгүй тул урьд нь ямар барилга байсныг нь төсөөлөх гэсэн ч амжилт олсонгүй. Тэр хоёр хаалгаа хүчтэй түлхсээр зэрэг бууцгааж, би ч мөн дагаад буулаа. Эргэн тойрныхоо чимээг сайтар сонсвол хол зайтай үхдлүүд хөлөө зөөн алхаж, зарим нь холоос наашаа гүйж байв. Би амьд хүний амьсгалын чимээ хэрэндээ чагнасан ч онц зүйл сонсогдсонгүй. Энэ балгасны доор хүний аахилах ч юм шиг чимээ сонстох ч, хол зайтай байгаа бололтой их бүдэгхэн байв.
Жэнни өөрийн хажуугаас өнгөрсөн хугацааны турш огт холдуулаагүй хар эрээн цүнхнээсээ сум гарган буугаа цэнэглэж, харин Лалиса халааснаасаа бяцхан жигнэмэг гарган хүлхэж, үүнийг хараад би өлсөхгүй байж чадсангүй. Тэр өөрийн лаптопоо болон нарийн хошуутай бууг цүнхэндээ хийчхээд, жигнэмгээ амандаа бутална. Миний гэдэс дуугарч, шүлс бараг л гоожно. Сүүлийн хэд хоногуудад би На гэр бүлийн зоориноос авч гарсан даршилсан, лаазтай бүтээгдэхүүнүүд идэж байсан ба тэр бүтээгдэхүүнүүдэд эвгүй амт болон үнэр орсон байсныг нуухгүй ээ. Одоо Лисагийн идэж буй жигнэмэг миний нүдэнд бол таваг дүүрэн гургуул шиг харагдаж байна.
Лиса жигнэмгээ буталсаар, миний чих бараг түүний аманд орж чимээг нь сонссоор идэж дуусаад өнөөх балгас уруу алхлаа. Би ч хойно нь үлдэхийг хүсэхгүй тул дагаад алхвал улбар үст Лиса над уруу эргээд эелдгээр гэхдээ бага зэрэг айдас төрүүлмээр хоолойгоор,
- Жисү эгч хүлээж та машин хараад хүлээж бай. Биднийг хүлээж байсан дээр байх.
Advertisement
Түүний үгсээс харахад тэр одоо нэвтрэх гэж буй энэ газар луу намайг оруулахыг хүсэхгүй байгаа, юу ч хийх гэсэн байлаа үүнд би оролцох ёсгүй гэдгийг хангалттай илэрхийлж, нөгөөтээгүүр энэ машиныг харж үлдэх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Тэднийг хэзээ гарч ирнэ гэж би хүлээх бол? Би тэдэнд орхигдох гэж байж магадгүй гэх бодол толгойн дундуур зурвас хийх ч, Жэннигийн байдлаас харахад тэр намайг дагаад явна гэвэл хөмсөгний минь голд сум зоож ч мэдэхээр санагдана. Аль ч тохиолдолд би энд үлдэж, тэднийг хүлээх хэрэгтэй ажээ. Жирийн сул дорой нэгнийг энд үлдээлээ гэж төсөөлье. Тэгвэл миний үнэрээр үхдлүүд ирж намайг иднэ, эсвэл би өөрөө үхдэл болно. Эсвэл хаашаа ч юм зугтаж эндээс холдоно. Энэ Мерседес дотор орж нуугдлаа гэхэд энэ тийм ч сайхан санаа биш. Тэд ирэхгүй бол өлсөж үхнэ, эсвэл энэ үнэтэй машины шил нь хагарах хүртэл би нуугдах болно. Хэрвээ би энгийн хүн байсан бол тэд намайг орхивол, надад олдох сонголтууд ямагт муу байх болно. Гэхдээ би үхдлүүдэд харагдахгүй шүү дээ. (эсвэл мэдрэгдэхгүй)
- Би энэ машиныг сайн хараад, та нарыг хүлээх болно оо!
Миний нүүрний хувирал тэдний хажууд тэнэг юм шиг жүжиглэсэн хэвээр тэр хивэндээ цутгагдаж, машины хажууд яг манаач шиг зогсож, тэднийг хүлээхээ итгэлтэйгээр мөн уруулаас арай хийж гарах инээмсэглэлийн цуг хэлэв. Тэднээс яагаад ингэтлээ их зууралдаад байгаа талаар огтхон ч анхаарлаа хандуулахгүй байсан Жэнни энэ удаад над уруу хараад мөрөө хавчисхийв. Үүний дараа би машины хажууд инээж, мөн тэдэнд амжилт хүссээр хоцорч, тэд нөгөө балгасны баруун талаар цаашаа эргэнэ.
Гэвч тэдний нэг нь миний зүг буцаж алхаж эхэлсэн ба Жэнни хөмсгөө зангидсаар миний зүг алхаж байв. Миний бие энэ зуур өөрөө чичрэв. Би энэхэн зуур тэднийг хүлээхээ больдог ч юм бил үү? гэж бодогдов. Ахиад надтай хүмүүс таарах байх.
Жэнни над уруу нэг харцаа тогтоогоод буцан эргүүлсээр миний хажууд ирэн зогсов. Яг миний хажууд ч биш машины тэвшний хэсэгт тулаад, тэвшийг онгойлгов. Үүний дараа тэр тэвшийг ухсаар миний нэрийг нь санахаар түлхүүр эсвэл дорцов (Жисүгийн багажны талаарх мэдлэг үнэхээр муу болохоор санаанд орсноо л бодсон болно), урт бас гарт таарахаар бүдүүн бариултай багаж гаргаж ирэн миний цээжинд шууд наав. Би сандарсаар гараараа атгасан ба мөн цээжинд минь гялгар цаастай жижиг зүйл наав. Жижиг зүйлийг нь харвал энэ мөнгөлөг цаастай сүүтэй жигнэмэг аж. Лисагийн идэж байснаас ондоо хэдий ч жигнэмэг. Жэнни намайг өлөн нүдэлж, шүлсээ гоожуулсаар байсныг анзаарчээ. Би түүнийг намайг өөрийгөө хамгаал гэж багаж өгснийг мөн жигнэмгийг хараад, надад санаа тавьсан гэж ойлгов. Тэгээд нүүр дүүрэн мишээлээ.
Бидэн рүү энд тэндээс хэд хэдэн үхдэл наашлах ч, тэднийг нааш ирэх хүртэл бага зэрэг хугацаа байсан ба ойр буй хэдийг нь Жэнни буудаж байгаа бололтой, буун дуу хэд хэд дараалан гарч, тэд алхсаар нэг хаалга татав. Хаалганы нугас нь нэг л муухай чахарч, удаан хөдлөхөөс нь үзвэл муудаж бараг өт идэж байгаа хаалга бололтой. Энэ хаалга уруу ороод дотроос нь түгжих шиг төмөр харшилдах чимээ гарч тэд цаашаа алхав. Гэвч хаалга тийм ч удаан тэссэнгүй ба удалгүй онгойж баахан үхдлүүд тэдний гаднаас орж ирэв.
Миний хажуугаар ч аль нэг эрхтнээ газар чирсэн үхдлүүд тэдний зүг гүйж, би бага зэрэг түгшиж эхэлсэн байв. Өөрийгөө бэлэн байдалд байлгаж төмрөө тас атгаад, тэдний чимээг улам няхуур сонслоо. Хөндий хонгилоор уруудаж, хаалга шиг зүйлийн урд тулан зогсох ба тэдний араас үхдлүүд дайрч нөгөөтээгүүр Лиса ямар нэг зүйлийг үнэхээр эрчимтэй шивэх компьютерын дуу хадна. Жэнни ардаасаа ирэх үхдлүүдийг толгой дараалан буудаж унагаах ч, түүний буудах хурд урьдынхаасаа хэд дахин ихсэж, үүнээс би тэдний байдал одоо тийм ч сайн биш байгаа гэдгийг ойлгов.
Жэнни Лиса руу уурсаж хурдлахыг шаардаж эхлэн, үүнтэй зэрэгцээд тэсэж чадах хугацаагаа хэллээ.
- Би хоёр минут л тэсэх байх.
Энэ зуур миний урд үхдэл болоод зогсох На гэр бүлийн нүд халтирам дүр үзэгдэж, тэднийг хэрхэн тасар татуулж, хэрхэн нохой уруу дайрч буй нь үзэгдэнэ. Би нүдэн дээрээ тэднийг үхэхийг харсан байтал одоо энэ хоёр охиныг чихэн дээрээ алдах гэж байна.
- Лиса одоо нэг л минут.
Жэнни амьсгаадаж, тэр буугаа хурдан сумлаад ахин буудсаар л байлаа. Түүний сүүлийн хэлсэн өгүүлбэр намайг байрнаас минь шууд түлхсэн бөгөөд хойноос нь ямар ч үр дүн гарлаа би эргэлзэлгүй урт төмрөө аваад, хөлийнхөө эрчээр гүйлээ.
Advertisement
- In Serial11 Chapters
Junkyard Scavenger
Junkyard does not discriminate. This place where rejects gather is impartial to your past. Almost completely cut off from the Overworld, its limited resources put the residents at odds, as they struggle for each scrap they can get their hands on. You can decide to live in peace, but poverty, or try for a chance to leave. If you choose to leave, then be prepared to steal, plunder, fight, cripple, and kill if necessary. Gather items and become stronger. Crush your opponents as you take theirs for your own, and roll the weighted dice. Marco has watched for years how humans treat their lives like gambling chips. He saw delusion, confused with hope, and warnings falling on deaf ears. A million believing they are the one. Because don't you just need a few rare items to be unstoppable? Some EXP to dominate? Just a little luck? Surely, if you keep trying, fate will work out in your favor, no? Marco knows better than that. He's learned that patience is a virtue. He hopes others will listen; that they would learn. In time, things could be better. He plans to see to that himself. But when he meets Jeanne, their values clash. They both desire the same, yet their means differ. One would risk it all on a hunch, the other waits until the perfect moment. Does either understand the consequences of their methods? How does patience fare when time is not your ally? Do not hesitate. Doubt will drag you down. Beware of friend and foe. Because Junkyard does not forgive mistakes. A grimdark LitRPG story that's not just LitRPG, and not just grimdark. Updates about twice a week. Please feel free to leave some feedback. I'll appreciate it very much!
8 316 - In Serial28 Chapters
Ode to Fallen Angels
Jericho, the land of humanity, squirms in pain. Magic has been forbidden for so long in this so called "Age of Silence", that all Arcane knowledge has been presumed lost and irrecoverable, and the echoes of God's Will grow fainter with every passing year. The sight of Demihuman caravans is less frequent every day, as the likes of orcs and elves have learned to no longer beg for help from those who despise them. Clearly, they can expect more from the voracious wild lands than from humankind. Many have succumbed to despair, some driven mad by their fruitless efforts to bring back a Golden Age that they only ever read about in books. And in the middle of it all, in an old chapel lost in the Eastern lands, young Gabrielle lives in complete ignorance. She is another orphan living under the mercy of the Church of the Saints; one bearing the mark of evil in her red hair, the telltale sign of a Witch. In an Age of the Silent, the Prejudiced, and the Hateful, she clings to a single hope: that one day, be it in life or maybe after it all ends, she may find herself forgiven of her sin. The sin of being born.
8 191 - In Serial40 Chapters
A History Through Blood
A collective summary of stories which follow the vampress Victoria as she travels the world. Releases Tri-Weekly, Saturday 20:00 UTC -4
8 162 - In Serial17 Chapters
Dawn
Disclaimer: First attempt at writing and it's a couple years old (as of 2018). Tried too much but hey if you feel like checking it out, do so. The world is at war. The clash between the great Saudi Empire and the Brazilian Alliance is reaching its climax. As the bombs fall signifying the end, many people find themselves in an unknown environment. Confused, naked and unarmed the newcomers are attacked by vicious beasts and must work together to survive in this new unknown world. Note: Short chapters. There are only small elements from VR/RPGs, the focus is definitely on the world and characters and not stats / grinding.
8 162 - In Serial17 Chapters
The Fire King
Having lost his father, the young king Elsurion is still getting used to inherit the throne. As if this wasn't enough, their most valid trading partner Ayumir cancelled the trading contract of Solaria’s most valuable goods. As the young king sets out to uncover the reasons for this, he stumbles across a menace that goes far beyond a simple trade agreement. - This is my first published story. I am not a native English speaker and this tale is also a means to improve my usage of the English language. All feedback (be it grammar, spelling, plotholes or wording etc.) is greatly appreciated. The draft for the first arc has been completed, the fair copy is in the works and will gradually be published here.
8 233 - In Serial14 Chapters
Marinette Daughter of Batman
Marinette is mute. Her class hates her. Her parents disowned her, and her honorary uncle and aunt took her in. Marinette's class has a trip to Gotham, where she coincidentally finds her real family. Find out what happens.Highest ranking: #32 in marinettedupain-cheng
8 190

