《INFERNO: Destruction [Completed]》[1.8] Илчлэлт ба Хий
Advertisement
Тэд даруй л намайг үхдлүүд хардаггүй гэдгийг анзаарсан ч бид бүгд хамтдаа амь үлдэхийн төлөө тэмцсэн юм. Тэрхэн зуур би энэ зүйлийг зүгээр гэж бодож, өөрийгөө цаашид аюулгүй үлдэнэ гэж найдсан ч бүгд амьд үлдсэний дараа ар дагзны минь голд өргөн голтой буу тулгагдаж, гохыг нь нэг дарахад л миний тархи зад үсэрч, энэ удаад шаланд тархиа нялж үхэх аюул нүүрлэсэн байлаа. Лиса миний өмнөөс гар чийдэнгийн гэрэл тусган, харин Жэнни ардаас минь хүйтэн бууны амсраараа хайрч мөн цоолох шахам ширтэх нь ар нуруунд мэдрэгдэнэ.
Улангасан дайрсан үхдэл сүргийн эсрэг хэрхэн тэмцсэн талаар нэг хэсэг авалгүйгээр хураангуйлваас: энэ үйл явдалд үлэмж нөлөө үзүүлсэн, өөрийгөө хорхойд ч гэм хийж чадахгүй хэмээн сэтгэдэг байсан Ким Жисү тэдэнд цаг хожиж өгч, тэдний амийг аварч чадсан юм. Лисагийн тайлахаар оролдож байсан том сейф шиг хаалга тор хийн онгойж, бүгд хурдан гэгч нь орсны хажуугаар Жэнни үхдэл сүрэг рүү тэсрэх бөмбөг шидсэн билээ. Хоёр давхар байшин ч цаас урах мэт амархан хэмхэрмээр тэр дэлбэрэлт хаалганы цаана сүр муутай сонсогдов.
Бид орсон ч энэ байгууламж тас харанхуй, эргэн тойронд юу байгааг ч таамаглаж чадахааргүй, Лиса бүдэгхэн гэрэл тусгаж эргэн тойрноо тусгах ч харанхуй агаараас өөр зүйл үзэгдэхгүй. Бид амьсгаагаа даран аахилж уухилсаар хэсэг зогсож, бага зэрэг амарсны дараа Лиса миний зүг таагүй мушилзаад, үл тоон гуй инээгээд,
- Жисү эгчээ сая гайхалтай байлаа.
гэж хэлж дуусахад, миний толгойд Жэнни ямар ч эргэлзээгүй хүнд буугаа тулгасан юм.
Лисагийн улбар үсэнд нь тун зохидог хүйтэн инээд нь замхрах мэт арилж, нүдээ онийлгон ширүүтгэж, толгойгоо яльгүй хазайлгаад,
- Чи тэдний нэг юм уу? Жисүнни эгчээ? гээд нухацтай гэгч нь асуув. Түүний хөмсөг зангирч, амьсгал нь бага зэрэг хурдсан гар чийдэнгийн гэрэлд гэрэлтэж буй нүд нь улам хүйтэрч байв.
"Тэд" гэж юу илэрхийлж буйг бодож ямар нэг шийдэлд хүрэхээс өмнө, гэнэтхэн бидний хөл доороос цагаан өнгийн өтгөн утаа суунаглаж, хөл гар ороосоор хоолой болон хамар луу орно. Амьсгалахгүй гэж хичээн амаа дарсан ч нэмэр болсонгүй, тэр хоёрын цүнхэнд утааны баг харагдах бөгөөд зүүх гэж толгойдоо ойртуулж байгаа нь бүрэлзэн үзэгдэнэ. Гэвч энэ хийгээр ганц амьсгалахад хангалттай, бяцхан хэсэг нь л биеэр тархаж мэдээгүй болгоно. Лиса болон Жэнни хоёр хоёулаа маскаа зүүж амжаагүй байхдаа ухаан алдаж унацгаав.
Би ямар нэг хийний (миний таамаглалаар ухаан алдуулдаг биз) нөлөөлөлд бүрэн орсноо бүхэл биеэрээ мэдэрсээр байх аж. Толгой ямар нэг зүйлд цохигдож, бие минь хулдаасан дээгүүр чирэгдэж байгаа юм шиг мэдрэгдэнэ. Би хэн нэгний ширүүн ч гэмээр гарт чирэгдсээр гэрэлтэй газар ч ирэх шиг болон, зовхинд гэрэл гийв.
Advertisement
Нүдээ арай хийж нээсээр толгой ч эргэж, биеийн үеүүдээ бага багаар хөдөлгөсөөр би сэрнэ. Эргэн тойрноо харвал энэ эрдэм шинжилгээний лаборатори шиг харагдаж байв. Хана дагуулан элдэв өнгөтэй уусмал, хуруу шил мөн том том хоргонуудад хулгана, нохой бас муур ч ил харагдана. Хоёр том компьютер, өргөн ширээ гээд бүрдэх ёстой бүх зүйл нь бий, хар болон цагаан өнгөнөөс л дийлэнх нь тогтох газар аж. Энэ газар миний хүүхэлдэйн кинонд биежүүлэн төсөөлдөг байсан галзуу эрдэмтний туршилтын өрөө шиг санагдав. Тийм ээ, айдас төрүүлж байна.
Цаг үеэ олоогүй, ийм мөчид бодоход тийм ч тохиромжтой биш бодол хэдий ч би яаж ийм турьхан, эмзэгхэн, нарийхан савх мэт охин гурвын гурван хүнийг энд авчирж, сандал дээр суулган хүлсэн талаар, түүнд хэчнээн их хүчин чармайлт шаардагдах талаар эргэцүүлэв. Лиса, Жэнни болон би бид гурав түшлэгтэй, хар өнгийн сандалд хүлүүлчихсэн, мөн ярилцах боломжгүй амаа скотчдуулж, манараа байдалтай сууна. Бидний урд нарийхан, жижигхэн, урт шаргал үс болон бие нь л хальт үзэгдэх нэгэн эмэгтэй наашаа цаашаа гүйж, нэг том хар цүнх рүү хамаг юмаа шидэж байв. Түүнээс өөр хүний чимээ ойрд хавьд гарахгүй байгаагаас үзвэл тэр энэ том лабораторийг ганцаархнаа ашиглаж, цүнх рүү гээ хийж буй зүйлсээс нь харахад энд амьдардаг бололтой.
Түүнийг бидний зүг хэдхэн секунд тогтож харахад нь би царайг нь ажиглалаа. Тэр охин урт нүүртэй, үзэсгэлэнтэй мөн харц нь бяцхан охидтай ижилхэн, үс нь урт шаргал бараг л таазыг нь шүргэж, нимгэн цагаан халаадны халаад цаанаас нь ягаан цамц гэрэлтэнэ.
Түүний бугуйд мөнгөлөг гадартай нарийхан цаг үзэгдэж, түүн рүүгээ үе үе хэн харцаа тогтоож, тэндээс ч хувцас, эндээс ч элдэв жижиг хэрэгсэл гээд хамаг юмаа хамж, цүнх рүүгээ замбараагүй чихнэ. Би түүний хөдөлгөөнийг андахгүй дагуулж, Лиса залхсан шинж дүүрэн түүний зүг ширтэнэ. Харин Жэнни хичээнгүйлэн нэг зүйлийг оролдохыг харвал түүний хөлс цувж, зүүн гараараа түүний гарыг ороосон олсыг нэг зүйлээр үрнэ. Бидний гарыг тийм ч бүдүүн олсоор биш, нарийхан гэхдээ бэх зүйлээр хүлсэн байв.
Тэр дороо зогсоод бидний зүг харцаа шилжүүлээд, гэнэт дургүй нь ч хүрсэн мөн бид ч сэрсэн учир Жэннигийн үүрч байсан өргөн хошуутай том бууг гартаа атгаад, бидэн лүү чиглүүллээ. Мөн өөрийгөө буугаар буудаж чадна гэдгээ ч харуулж миний хөлийн хажууд хий буудаж үзүүлэв. Би бараг шээх шахам айж байгаагаа нуухгүй ээ. (Миний хамаг бие чичирч, би үхлээс айж байна.) Бууны тийрэлтээс болж тэр бараг хойшоогоо унах алдсан ч, гэдийгээд буцан байрлалдаа хурдан шилжээд цэх зогсоно. Түүний буу барьж буй байрлал Жэнни шиг эвлэгхэн харагдахгүй ч, нэг алхмын цаанаас бол чиглүүлээд буудахад ядах зүйлгүй.
Advertisement
- Аль засгийн газар намайг хүсээд байгаа юм? Яаж намайг олсон юм?
Бид бүгдийн ам скотчоор таглагдсан байсан учир хэн ч хариу хэлсэнгүй, гэхдээ энэ түүнд онц биш байсан нь ч тодорхой болж ямар нэг шингэн үнэртүүлэгч зүйл бидний дээгүүр цацчихав. Энэ шингэний үнэр яг л эмнэлгийн үнэр шиг дотор муухайруулах, спирт болон шар айраг хоёрыг хольчихсон ч юм шиг үнэртэнэ. Ийм үнэрийн талаар дүрсэлж өгүүлнэ гэдэг бэрх юм.
Харин төрж буй мэдрэмжүүд нь үүлэн дээр идээд хөөсөн чихэр идэж байгаа ч юм шиг, миний цээжнээс аз жаргалтай мэдрэмж цалгилна. Сэтгэл дотор байгаа бүх л зүйлээ тэдний өмнө ил гаргамаар санагдаж, бүр миний ам загатнаад ч байх шиг санагдана. Хөлийнхөө хажууд буудуулсан тэр айдас, хэдхэн минутын өмнө толгойдоо буу тулгуулсан айдас гээд миний бүх хүйдэс салхинд хийсэн алга болж байв.
Аман дэх скотч арьснаас минь зуурсаар хуулрах үед мэдрэгдэх тэр өвдөлт намайг гүнзгий тайвшралтаас минь хоромхон сатааруулав. Би нүүр дүүрэн инээмсэглэж, миний уруул одоо байгаа бүхнээ ярихад бэлэн болжээ. Тэгэхээр үнэнээ хэлүүлэгч хий гэдэг нь энэ байх нь.
Шаргал үст онигордуу гэхдээ дөлгөөхөн нүдээрээ биднийг баруунаас зүүн тийш гүйлгээд, үүний эцэст над дээр нүдээ тогтоов.
- Чи ахлагч нь байх тийм үү?
Би энэ мөчид бага зэрэг баярласнаа ч гэсэн хэлмээр байна. Амьдралдаа нэг хүнд ч болтугай ямар нэг юмны ахлах мэт харагдсандаа, эсвэл энэ зүгээр л миний хөгшин гэдгээс шалтгаалсан юм болов уу? Би үгүй гэж сэгсрэх зуур тэр дараагийн асуултаа тавилаа.
- Аль улсын засгийн газар та нарыг явуулсан юм? Даалгаврын чинь зорилго?
Би мэдэхгүй үнэхээр шүү. Миний цээжин хэсэг рүү чиглүүлэгдэх энэ өргөн голтой буу одоо хөөсөн чихэр шиг ч харагдах шиг. Эсвэл ягаан өнгийн заан шиг. Жэнни зүүн талаас огцомхон асуултад хариулав. Түүнд над шиг мэдрэмж төрөхгүй байгаа нь илт бололтой. Түүний хоолойгоос огцом, уур бас ширүүн аяс нь мэдрэгдэнэ. Харин би үг хэлбэл энэ миний хоолойгоос бараг нялхарч унамаар мэт.
- Ѳмнѳд Солонгосын засгийн газар. Бидний даалгавар бол нийтийн тѳв баз, Азийн 102 06- 45 67 солбицолд химич Стелла Марисийг авчрах байсан.
Би зүгээр л хөвж байна. Шаргал үст надаас холдоод Жэнни рүү бууны амсраа дөхүүлээд,
-Бүгдийг нь хэл. Ѳмнѳд Солонгосчууд надаас юу хүсээд байгаа юм!
Лиса бүр тачигнатлаа хөхрөөд байсан ба энэ үнэрийн нөлөөлөлд надтай ижил оржээ.
Шаргал үст өрөөний цаад булангаас хар өнгийн, саарал бүрээстэй сандал чирсээр бидний урд голлуулан суулаа. Мөн түүнд бууны ч хэрэг байхгүй тул хөлийнхөө хажууд шалан дээр тавьжээ.
- Ѳмнѳд Солонгос, Европын холбоо, ТУХН улсууд хамтарч дэлхийд гарсан вируст дархлаа бүтээхийн тулд шилдэг химичдийг цуглуулахаар шийдсэн. Учир нь Ѳмнѳд Солонгосын засгийн газрын эрдэмтэд бүгд сүйрлийн үеэр байсан лабораторитойгоо цуг үхэцгээсэн. Ѳмнѳд Солонгост хууль бусаар суурьшиж байгаа Стелла Марис нь бидний даалгавар байсан. Түүнийг авчрах.
Тэдний үг миний чихэнд ирэх ч нэг л наалдахгүй эсвэл ойлгогдохгүй, чихний минь хэнгэрэгт ойх шиг. Шаргал үст баруун хөлөө ачаад, гараа элгэндээ тэвэрч,
- Ѳмнѳд Солонгосчуудаас би санхүүжилт хэчнээн хүссэн ч нохой хуцсан чинээ ч тоогоогүй! Юун вирус! Би нийгмийн зүтгэлтэн биш.
Лиса энэ удаад өөрийн инээдээ дараад, ихэд тайван ийн хэллээ.
- Дэлхийд чи хэрэгтэй байх шиг байна. Энд хүн тѳрѳлхтѳний цаашид үлдэх эсэх, хараал идсэн оршин тогтнолынх нь талаар асуудал яригдаж байна.
Стелла Марис гэж нэрлэгдэх шаргал үст энэ удаад өөрт нь хамааралгүй зүйл мэт бага зэрэг мөрөө хавчаад,
- Ямар ч вирус байлаа надад хамаагүй! гэж хэллээ.
Түүний сүүлийн өгүүлбэр миний хамаг анхаарлыг татаж, энэ зуурт би шаргал үстийг дэлхийд үхдэл тархсан талаар ямар ч зүйл мэдээгүйг ойлгов. Над шиг энэ дэлхий бүхэлдээ хэрхэн өөрчлөгдсөнийг, сүйрлийн дараа юу болсныг огт мэдээгүй, бүхэл дэлхийд тахал тарж үхэх нь түй ч хамаагүй эрдэмтэн миний урд сууж байна.
Лиса Жэнни рүү шууд л толгойгоо эргүүлээд,
- Үнэхээр миний таамагласан зѳв байна. Тэр юу ч мэдэхгүй байна, Жэнни эгчээ гэв.
Үүний дараа болсон үйл явдлууд их энгийн бас миний хувьд гунигтай. Жэннигийн олс ч суларч, тэр дээшээ өндийлөө. Бууны тийрэлтэд үлээгддэг турьхан шаргал үст Жэннигийн гарт бол хөнгөхөн чихмэл мэт нугалран, Стелла Марисийг өөрийнхөө хүлээстэй байсан сандалд хүлэн суулгав. Лисагийн олсыг ч тэр огтолж түүнийг сулласан. Харин би хүлээстэй чигээрээ, тэднийг намайг огт мэдрэхгүй, байхгүй юм шиг буйг нь хажуугаас ажиглаж байв. Шаргал үст сандал дээрээ хэд тийчигнээд сүүлдээ залхаж, хөдөлгөөнгүй боллоо.
Advertisement
- In Serial131 Chapters
Ebony Chitin - Eclipse
Richard Adams is something of a talented alchemist. One of the few magical professions that have anything to do with some kind of science. Everything was going swimmingly, until the 'cold night' incident happened. With it being determined as his fault, that such a thing happened. He was promptly exiled until he could return to Eclipse with a new 'discovery' for his field. What he didn't expect; was that he'd run into a strange humanoid monster that could seemingly heal any life threatening wound in a matter of seconds. Certainly this would be what he needs to become a master alchemist. The first step on a multi series journey. Please excuse the earliest chapters and their poor grammer. Ebony Chitin follows Richard Adams, and Mimi on their Journey to understand each other and the world around them. Due the the exploratory nature of such a claim, it will cover many different topics. This was my first attempt at actually writing a story, and because of that I will not edit it. I'd suggest reading the second part as it comes out as most of the things within this book will be recapped. Though if it becomes popular I hope it might inspire some of you readers to write your own stories. Cover Art by Rose Dragon
8 152 - In Serial53 Chapters
The Lucky Clover
Clover's a rather unfortunate guy who's been named rather poorly by his parents. As a result he's been a social outcast all his life. In short his life sucks. Then a tragedy strikes and his world is turned upside down. So begins the epic adventure of the Lucky Clover. A story filled with swords, action and perhaps a little romance on the side.
8 139 - In Serial16 Chapters
Ain't No Rest for the Wicked
In this world, everybody is not destined for greatness. Harsh but true, successful people may claim that hardwork always pays off but there are just saying that to appear humble. There is many things to consider in order to take a big leap in life and there are very few people who has the courage of fighting for their dreams. Let's be real, who in their sane mind would abandon a perfectly set life to pursue the impossible. But, who doesn't dream, who doesn't imagine and few of those who imagine also like to share. They create a fictional world and dive in there living their dreams. This story is about a webnovel writer participating in WSA 2021 for the 10,000 dollars money price. With this ideal he pours his soul out in his stories. But then one day he dies from some mystical blood red text that appears on one of his chapters. Then he is thrown in a cycle of transmigration... From the practical world into the cruel world of assassins, then in a mystical world of demons and gods, Thrown into impossible situation, forced to suffer and left with nothing. Finally a chance at life in an another unprecedented world this time he refuses to give up, learning through life and morphing of spirit as a greater destiny awaits him.
8 108 - In Serial17 Chapters
Death God's Descent (DROPPED)
Consumed by boredom, Mlithru, God of Death, has decided to change things up a little. Instead of watching others venture the realm of mortals, he himself has decided to walk in their shoes and experience the world first hand. Thus begins his adventure.
8 197 - In Serial7 Chapters
They Can't Stop Us All
Have you ever wondered if you made the right choices in life? If you could have done just one thing differently, would it have been enough to avoid this mess? That's what Grant Miles is thinking when an army of alien hunters, otakus and weebs descend on the base known as Area 51. Follow Grant Miles as he is thrown from his universe into a metaphorical wirlwind and a literal fantasy land.
8 85 - In Serial7 Chapters
A changed fate. (Sephiroth X Tifa)
Author's note: NOBODY CAN STOP MEEEEEEEEEEEE HAHA! And it's based off a RP I had with my friend.Lightning, Bartz, Terra, Tifa, Barret and Marlene have been a happy bunch. Yes Cloud haven't been around lately but they still manage. But finally, Cloud Strife comes back. The Cloud Strife! Tifa is ecstatic that she finally gets to see her friend again. But she's not the only one who feels happy.
8 206

