《INFERNO: Destruction [Completed]》[1.9] Сүйрсэн дэлхий
Advertisement
Сандалд хүлээстэй суухад гунигтай тал байгаа л даа. Би үргэлж юм бүхнээс эерэг сайхан тал олж харахыг хичээдэг ч энэ удаад бол үүнээс хэчнээн хичээгээд гялбаатай тал нь үл үзэгдэнэ. Магадгүй хэвийн амьдардаг байсан би сандалд хүлүүлснээрээ туршлага сууж байна. Тийм ээ, туршлага, мөн хөлийнхөө хажууд буудуулах, буу тулгуулах саяын хэд хоногт бүр нэг удаа үхээд ч үзлээ. Ингэж бодсоор, одоо бодит байдалдаа эргэн ирэв.
Шаргал үст Лисагаас ч илүү шулганаж, Жэнни болон Лисаг элдэв үгээр идээд сандал дээрээ тохитой суух хэдий ч, бараг үхэх гэж байгаа юм шиг чарлаад байсан тул тэд арга ядаад түүний аманд скотч наав. Энэ нь ногоон өнгийн, хуулрахдаа уруул их өвтгөдөг мөн миний мэдэх ихэнх сериалууд дээр гардаг үзэн ядмаар скотч. Жэнни өөрийн буугаа өвөр дээрээ тавиад алчуураар арчина. Шаргал үст скотчны цаанаас баахан чарласаар эцэст нь нам гүн боллоо. Жэнни бууныхаа хошууг нь арчаад шаргал үст рүү эргэн,
- Түүнд ойлгомжтой байх үүднээс бүхнийг ярьж ойлгуулсан дээр байх гэж хэллээ.
Тэгээд харцаа Лиса руу толгойгоо гилжийлгээд, үүгээрээ чиний ээлж гэж хэлж буй аж. Лиса Стелла Марис болон бид хоёрын хоорондох, түүний хүлээстэй байсан сандлыг өөр лүүгээ татаад, хүзүүгээ нэг дуугарган,
- Эхлээд бид чиний талаар хэр дэлгэрэнгүй мэдэхийг чамд хэлье. Зарим нь би өөрийн таамаглалаараа бодож олсон юм. Ѳмнѳд Солонгосчуудын гурван жилийн ѳмнѳ "Эйсзэл" хэмээх цөмийн зэвсгийн талаарх тѳсѳл энд явагдаж байсан. Хүний биед хор хѳнѳѳлтэй хийнүүдийг судалж, үүгээр химийн элдэв төрлийн хор болон эм, өвчлөл зохионо. Засгийн газраас нууц дэмжлэгтэйгээр явагдаж байсан энэ төслийн багийнхнаас буюу энэ газраас гэнэт л холбоо тасарснаас эцэс болсон. Хайгуул хийхээр ийшээ нэвтэрсэн зургаан хүн эргэж гарч ирээгүй, дроноор шалгатал энд буй бүх хүмүүс үхсэн байсан. Энэ үйл явдал яагаад болсон талаар мэдээлэл хомс, гэхдээ өндөр зэрэглэлтэй ажилладаг байсан лабораториос хий алдагдсан гэдэг их хачин хэрэг. Мөн эндхийн агаарт дэгдсэн хий урьд хаа нэгтээ нээгдээгүй шинэ төрлийнх байсан. Засгийн газар энэ лабораторийг нэг мөсөн орхиж, удалгүй хэн ч тоохоо больсон. Тийм биз? Орхигдсон, өндөр зэрэглэлийн хөл хорио тогтоосон энэ газар чиний хувьд бол төгс нуувч бас оромж байж чадна. Мөн энэ төслийн хүрээнд ажиллаж байсан олон эрдэмтдийн нэгнийх нь туслахын нэр Мари гэх Ирланд хүн гэх статустай эмэгтэй чамайг байсныг олж мэдсэн. Чи ганцаараа амьд үлдсэн, хачин шүү? Одоо Стелла Марис гэх чиний ашигладаг нэр лүү руу оръё. Стелла Марис, хар тамхи, эм мѳн унтуулагч, үнэнийг хэлүүлэгч, мансууруулагч болон өвчний эдгэх хугацааг удаашруулах эм, хийг ѳндѳр үнээр Австралийн засгийн газарт худалддаг байсан гоц ухаантан. Гэхдээ ѳѳрийгѳѳ хэзээ ч илчлэхийг хүсээгүй. Учир нь тэр тухайн үедээ ердөө арван таван настай, гэхдээ тархины өндөр чадамжтай бяцхан охин байсан. Австралийн засгийн газартай үнэхээр нарийн холбоотой байж, байнгын худалдаа явуулдаг байсан. Урт хугацааны турш тэдэнд ажиллаж байгаад хамгийн сүүлд Австралийн загийн газар чамайг Африк луу явуулахыг хүссэн. Учир нь Австраличуудын далд хар засгийн газрын үйлдвэрлэлт, өртөг бага худалдаа, хар бор ажил гээд мөн хар тамхины үйлдвэрлэлтийг хариуцдаг байсан хэдэн улсад тахал тархсан. Урьд илэрч байгаагүй дархлаа хомстлын эсрэг вирус байсан тул чи их сонирхсон. Удалгүй ч энэ бүхний эсрэг зүйл зохиож, гэвч бүх нэр хүндийг Африкт хамт ажиллаж байсан гурван эрдэмтэн авсан. Үүнээс болоод чи хоёрыг нь хѳнѳѳж, нэгийг нь тахир дутуу болгоод гэнэт л алга болсон. Австраличууд чамайг хѳлѳѳ цуцтал эрээд, сүүлд нь тэд үхсэн гэж тэмдэглэсэн. Конго мѳрний хавцалд чиний цогцос байгааг харж, дулаан мэдрэгчээр шалгаж үзсэн, хүний хѳл хүрэх газаргүй газарт унасан гэсэн баримт Австралийн архивд байсан. Ямар ч эргэлзээгүй чи үхсэн гэж үзэгдсэн. Энэ үед чиний арван хоёр настай байхдаа Өмнөд Солонгос уруу илгээсэн нэг төсөл чинь эрдэмтдийн дунд авч үзэгдэж, мөн чиний төрөлх иргэншил чинь Солонгос байсан тул засгийн газар чиний талаар судалж байсан. Яг үүнтэй зэрэгцээд чи Солонгост Пак Чэёон гэх өөрийн төрсөн нэрээрээ ирж суурьшин, засгийн газраас хоёр удаа санхүүжилт хүсээд бүтэхгүй болохоор нь удалгүй усанд хаясан чулуу шиг л алга болсон. Учир нь тэр үед чамайг Стелла Марис гэж таниагүй, чиний төсөл дэх амьтад дээр хийж байсан харгис туршилтуудаас чинь болоод чамайг зүгээр л нэг галзуу амьтан байна гэж бодсон, мөн судласан ч чиний талаарх мэдээлэл олдоогүй. Хэрвээ чамайг яаж олж, энэ бүхнийг мэдсэн талаар асуух гэж байгаа бол л энэ энгийн хүний хувьд бол хэзээ ч боломжгүй ч, Жэнни эгчийн ажиглалтын чадвар болон миний таамаглал, зөн совин болон чадварууд төгс хосолж, энэ бүхнийг мэдсэн. Стелла Марис болон Пак Чэёон ба Ирланд Мари ч нэг хүн тийм биз? Ойролцоогоор гурван сарын өмнө Ким эрдэмтэн рүү чиний илгээсэн төслийн талаар засгийн газар мэдэж, чамайг амьд байж магадгүй гэж үзсэн. Чи ч үнэхээр баригдахад хэцүү, хаанаас ч хаана хүрч хүмүүсийг хуурч, ул мөрөө баллаж чаддаг. Ким Согжин эмчийг ч гэсэн Солонгосчууд анхааралдаа авсан байгаа.
Advertisement
Лиса огтхон ч түгдэрч гацсангүй, цэвэрхэн болон бүх зүйл ойлгомжтойгоор түүнд ярьж өгөөд, Жэнни рүү харцаа чулуудлаа. Харин би өнөөх хөвөн чихэр мэт үүлс дунд төөрч, бас Лисагийн хэлсэн үгсийг нэг бүрчлэн толгойдоо тогтоож, бас дунд нь хольж хутган байлаа. Хараад байхад Лиса болон Жэнни хоёрт шаргал үстийн цацсан хий тийм ч их сүртэй нөлөөлөөгүй юм шиг байна. Жэнни хоолойгоо бага зэрэг засаад санаа алдаад,
- Лиса хэлэхдээ чамайг өөрийгөө бусдаас тусгаарлаж, гаднах ертөнцөөс бараг л холбоо тасарсан гэж хэлсэн. Мөн зөрүүд, хувиа хичээсэн, ааш зан нь тогтворгүй. Тэр их газар хѳдлѳлт энэ лабораторид чичирхийлж мэдэгдэх ч сүртэй гэмтэл учруулахгүй гэж хэлсэн. Энэ газар бүрэн хамгаалалтад, сүйрлээс ангид байхуйц баригдсан хэдий ч би чамайг энэ бүхний дараа энэ торноос нэг ч цухуйхгүй гэдэгт итгээгүй.
Жэнни хэлж дуусаад баруун гараараа духаа бариад, доошоо шувтраад үргэлжлүүлэн,
- ...Газар хѳдлѳлт дэлхий даяар болсон. Зѳвхѳн хуурай, эх газрын хувьд гэхэд л нийт есѳн ялгаатай газар, гэхдээ нэг цэгт төвлөрсөн биш дэлхийн нийт хүрээнд тархмал байдлаар болсон. Олон улсын галт уул судлалын эрдэмтэд болон суурилуулсан багажуудаас огтхон ч энэ талаар мэдээлэл ирээгүй. Ердөө сүйрлээс хоёр минутын өмнө л долгион ирж, анхааруулахад хангалттай хугацаа хүрэлцээгүй юм. Жижиг, том олон галт уулс дэлбэрч үүнээс гарсан галт уулын үнс агаарт тогтож дэлхийн агаар мандлыг бүрхэж дэлхийд гурван ѳдѳр шѳнѳ болсон. Үнс нарыг хааж, үүний шалтгаанаас агаарын дундаж температур багасаж, ихэнх амьтад дасаж чадалгүй үхэж, одоо ч амьтдын тоо толгой багассаар байгаа. Мөн далайн төвшин нэмэгдэж, хиймэл дагуулаас авсан зургуудад зарим жижиг арлууд усанд автаж, хэд хэдэн төрөл зүйл устсан. Гэхдээ сүйрэл үүгээр дуусаагүй, энэ ердөө л байгалийн хүрээнд болсон гамшгийн өчүүхэн хэсэг. Гурван өдөр шөнө болж, засгийн газар, улсууд ямар ч арга хэмжээ авч чадаагүй байсан ба нар дэлхийг урьдынх шигээ ээж эхлэхэд дэлхий даяар үхдлүүд тархчихсан байсан юм. Япон улсын Хоккайдогоос энэ үхдэл болох вирус тархсан гэж үзэж байгаа. Гурван өдрийн харанхуйн турш хүн төрөлхтний дунд энэ вирус алгуурхнаар тарж, энэ нь цусаар үхдлээс хүн рүү халдварласаар дэлхий хүнд байдалд орчихсон байсан. Ази, Европ болон Хойд Америк, Африк гээд хаана ч ялгаагүй хүнд байдалд байна. Ийм учраас дэлхийн ѳнцѳг булан бүрээс нууцаар, хуль бусаар ажилладаг гоц ухаантнуудыг цуглуулах даалгаврууд авсан. Тэдний нь Пак Чэёон, чи.
Advertisement
Би хэдий бодлоороо тэнүүлчин хийж, манарсаар байгаа ч тэдний үг болгон дээр тогтож, хэлсэн бүгдийг нь ойлгож авлаа. Тэдэнд анзаарагдахгүй мэт суух нь яг л адал явдалтай киног чанх хажуугаас нь үзэх мэт мэдрэмж төрүүлнэ. Сүйрэлд өртсөн дэлхий, эрдэмтэн эмэгтэй мөн хакер бас мэргэн буудагч. Тэд шаргал үстэд хамаг анхаарлаа хандуулж, түүнийг ятгахыг эсвэл зүгээр л нөхцөл байдалд танилцуулахыг оролдож байгаа ч тэдний анхаарал тун удалгүй над уруу эргэнэ гэдгийг би мэдэж байлаа. Энэ надад муу зөн совин төрүүлж, өнөөх аз жаргалын хийний нөлөөгөөр би хамаг юмаа дэлгэхдээ бэлдэнэ. Би бол үхдлүүдийн хувьд харагддаггүй. Би үхээд амилсан гэвэл эргэлзээгүй буудуулах л байх даа.
Пак Чэёоны аман дахь ногоон скотчийг аваагүй, түүний урд Лиса зөөврийн компьютероо өргөж үхдлүүдийн талаар мэдээ, тэдний гудамжаар явж байгаа бичлэг болон гадаад байдал, сансраас авсан зарим газруудын зургийг үзүүлж байлаа. Эрдэмтэн эмэгтэй гайхсан ч шинжгүй тайван, бүхнийг ширтэж үзэж дууссаны дараа Жэнни түүний скотчийг хуулж авав.
- Та нарын миний тухай таамаглаж, хайж мэдсэн мэдээллийн чинь хувьд дунд нь алдаа согог олон байсан хэдий ч ерөнхийдөө бол үнэн. Миний талаар ийм их зүйл мэдсэн чинь гайхалтай юм. Би ойлгосон ч, хэрвээ намайг эндээс авч явна гэж бодож байгаа бол үгүй, хэрвээ оролдвол би хэлээ залгиж үхнэ шүү.
Би шүлсээ залгилаа.
Advertisement
- In Serial22 Chapters
Atlas Code
With no face, no friends, no memory, and absolutely no idea what he's supposed to be doing, Atlas finds himself stranded on the island of Tartarus, where fantastical monsters and mysterious forces run rampant. Armed only with his wits and a pair of high tech bracers with no instruction manual, Atlas must discover the true nature of the island and its inhabitants, and why nobody ever leaves...
8 93 - In Serial46 Chapters
Alaric: The Failed Project
Mark Fanjo’s first webnovel of Jiro Nakojima, an average teenager who has reincarnated into a world of swords and magic. His ambition to become someone vanishes as he soons discovers he has no magic, and is left as a completely vulnerable child. After losing everything and experiencing near-death, he inherits the powers of the world’s ancient nightmare. As his journey continues, he slowly unveils the truth of his powers and his new world.
8 197 - In Serial21 Chapters
Kaleidoscope Book 1: Night has Fallen
Marie was spending her time researching a magic circle when a case falls into her kitchen. As a Guardian, she can't pass this up, especially since this involves vampires, the largest group within her territory. Taking this case on might provide her with valuable information as long as she doesn't end up revealing her own secrets. Can she save Mark, a young vampire framed for murder, or will her mutual distrust with his Master cause their demise?
8 165 - In Serial6 Chapters
Lancelot Dungeon
Dungeons, monsters and magic of virtual adventures that became real technology in the 23 century which, was achieved to combat poor globally so currently the countries in the world, competing to have the best adventurous that will bring glory and riches to their countries. Lancelot is the corporation that made this possible with its leading technology and inventions that healed life an evolution of man and world level. Sony was a common boy of 16, he thought go on one of these adventures on their own terms but time, accidentally was forced to participate in the world of Lancelot dungeons and his life change 180 degrees
8 124 - In Serial20 Chapters
Slashers x reader oneshots
What the title says, Imma do slasher x reader one shots and I might have some with several parts if I feel like it. And if you want to request anything just comment! ;)Also sub to by channel! It isn't going anywhere but still... https://www.youtube.com/channel/UCvwrQ4KDuhwWTDjB8jl8UZw[The cover isn't by me! If you know who did it please let me know]
8.18 130 - In Serial6 Chapters
Conquest Of Mortem
*NOTE* This novel is a war of attrition. To say anything less is a disservice to its demand. While comparable to other such works as Ulysses or Moby Dick, each sentence in Conquest is an enemy to be tackled. Not in the ways of difficulty but in absurd density that wishes nothing more than to destroy what patience you may have. Do not tackle chapters as you would ordinary chapters in an ordinary book. Tackle each chapter as a book unto itself. A foe to be vanquished, a period of life to leave behind. Seek to be master of this work. Seek to overcome. For in its design is the willpower, and the perseverance, and the strength of someone who sought meaning in struggle. As I discovered these in times of ultimate desperation, so I hope for you to discover these things. This novel is a love letter to your trials. May you overcome them. May you master them. May you become conquerer.- SeedSagaA literary epic for logophiles, philosophers, and poets alike. A journey into zeitgeist, the impact of media on culture, and the endurance of morality against an onslaught of hatred. These vague descriptions do little to compact Conquest's density into a bite-size summary. They do however relate the basest themes found within. A plot, if such can be surmised, is strung thinly across multiple perspectives, weaving together these concepts into a seemingly distorted tapestry of indecipherable events. Inspired by early 20th century modernism, Conquest will challenge the reader, and provide critique on the medium upon which all great stories are derived. Further interpretation is up to you now; an explorer among a sea of words. Venture on and discover what lies ahead, in...CONQUEST OF MORTEM
8 172

