《INFERNO: Destruction [Completed]》[1.10] Огтлолцол
Advertisement
- Хмм... энэ надад тийм ч их хамаагүй, би усанд орлоо. Энэ олон хоног шороонд нүдүүлж, хувцсаа ч солиогүй их хүнд байлаа.
Лиса түүний хэлсэн үгэнд тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа мэт царай гаргаад, уйдсан шинжтэй цаашаа явав. Энэ лаборатори хэд хэдэн жижиг өрөөнөөс тогтох урт сунаатай барилга шиг бололтой. Бид харин төв өрөөнд нь буюу туршилт хийдэг газар нь байв. Лиса цаашаа алхахад Жэнни ч мөн суудлаасаа өндийж,
- Чамайг эндээс гаргах гэж оролдоход л чи хэлээ хазаад үхчих болохоор эхний ээлжид ядаж усанд орж бас хооллож авъя. Чамайг аятайхан зүйл идэж амьдардаг гэж л найдъя даа.
Жэнни бага зэрэг барьц алдсан ч тайван байдлаа алдалгүй ингэж хэлээд, Пак Чэёон болон бид хоёр энэ том өрөөнд хоёулханаа үлдэв. Шаргал үст чимээгүй мөн тайван болж, жигдхэн амьсгалж мөн зүрхний цохилт нь тийм ч их хурдан биш байв. Харин Лиса болон Жэнни хоёрын зүрхний цохилт төмөр хувин нүдэж байгаа юм шиг чанга бас хурдан цохилж цээжээ нүднэ. Тэд хоёулаа тайван мэт харагдахыг хичээж байгаа ч дотор талд нь бөмбөг тэсэрч байгаа бололтой. Би Жэнни болон Лиса хоёрын ярьсан бүх зүйлийг эмх цэгцэд нь оруулж, өөрийнхөө гэр бүлийг хаанаас хэрхэн олох тухай гүнзгий бодолд автав. Энэ бүхний дараа тэдэнд улам л санаа зовж байлаа.
Биднээс нээх холгүй шүршүүрт орох хэн нэгний дуу гарч, усны цорго хаагдаж нээгдэнэ. Би өөрийгөө шүршүүр доор байгаа талаар даруй төсөөлж, үүнээс тайвшралт бас урам хугаралтыг мэдэрнэ. Жэнни болон Лиса хоёрын бидний нүднээс холдсоны дараа яаж энэ эрдэмтнийг авч явах талаар бага зэрэг яриа өрнүүлж, үүндээ амжилт олоогүй тул дуугаа хураасан юм. Тэдний аль нь шүршүүрт орсон талаар би таамаглаж чадсангүй.
Өөрийн хосгүй үнэт эрдэм мэдлэг болон авьяасаа бүхий л хүн төрөлхтнөөс нууж бас харамлаж буй шаргал үст миний зүг толгойгоо эргүүлэв. Бид бие биенээ байхгүй мэт нам гүн хэдэн минут суусны эцэст тэр ам нээхийг хүссэн аж. Түүний асуусан асуулт цээжинд минь миний хацар дээр түс хийтэл алгадсан мэт болж буув.
- Эгчээ, та яагаад хүлээстэй чигээрээ л байгаа юм?
Би шүлсэндээ шууд хахаж, баахан хий ханиалгаад түүд,
- Би сайн мэдэхгүй байна гэж хэллээ.
Тэр хариулт болгож эрүүл бусаар ѳѳдѳѳс минь инээмсэглэв. Түүний инээмсэглэл өхөөрдөм мөн үзэсгэлэнтэй байсан нь үнэн ч нөхцөл байдалд огт зохицохгүй тул би ингэж нэрлэсэн юм. Үүнээс илүү гэнэтхэн сониуч зан хөдөлж би түүнээс ийн асуув.
Advertisement
- Чи яагаад тэдэнтэй явахаас татгалзсан юм?
Пак Чэёон надад хариулт хэлэх гэж байсан уу? эсвэл миний энэ байдлын талаар ахин үг унагах гэж байсан уу мэдэхгүй түүний амаар үгс давахын өмнө Лисагийн урд шүршүүрийн цаад талын өрөөнөөс орилох дуулдав.
- Пак Чэёон чамд дандаа ягаан ѳнгийн хувцас л байна. Хар ѳнгийн эсвэл арай ѳѳр ѳнгийн юм байгаа юу?
Лиса шүршүүрээс гарч ирснээ мэдэгдэн, үсээ хөвсгөр ягаан өнгийн алчуураар ороож, биеэ ч мөн том нэгэн алчуураар хулдсан байв. Тэр гартаа яг ижилхэн яв ягаан ѳнгѳтэй хоёр цамц барьсаар цаанаас гарч ирлээ. Жэнни түүнтэй зөрөн шүршүүрт орсон бололтой, мөн усны дуу гарч байлаа.
- Харамсалтай нь гэвэл өөр өнгийн хувцас байхгүй. Миний халааднууд цагаан өнгөтэй. Гэхдээ тэднээс нэгийг нь ч өмсөхийг чамд би зөвшөөрөхгүй. Бусдаар юу авдгаа авж болно. Харин би энд үлдэнэ.
Лиса гартаа мөн аягатай ус барин ууж, Чэёоны хоёр цамцыг ширээн дээр зэрэгцүүлэн тавиад ямар нэг зүйлийг нь шинжинэ. Жэнни тийм ч их удаан усанд орсонгүй, мөн л ягаан өнгийн алчуураар үс болон биеэ ороосоор гарч ирээд, Лисагийн дэлгэж тавьсан хоёр цамцны нэгийг нь шүүрч аваад буцан явлаа. Лиса ч мөн буцаж, тэр хоёр хувцсаа солиод, бас хөргөгчөөс юм гаргаж идэж буй чимээ тэдний зүгээс гарна.
Тэд иймэрхүү маягаар усанд орж, шинэхэн хувцас өмсөж, хоол идэж, гэдсээ дүүргэсний дараа буцан энд ирэв. Тэгээд миний урд хоёулаа зогсоод Жэнни над руу бага зэрэг ширүүн маягаар ийн хэлэв.
- Одоо ярилцацгаая.
Лиса бидэн лүү шаргал үстийн цацаад байсан үнэртүүлэгчийг урдаа бариад, над руу ахин цацав. Урд цацсан хийний үйлчилгээ намайг одоо хүртэл хангалттай мангууруулж, ам минь бүх үнэнээ хэлэхэд бэлэн байдалтай байсан хэдий ч, ахин цацахад нь би бүр мангуутаж байлаа.
- Хоёр ашиглах шаардлагагүй шүү дээ. Энэ энгийн хүний биед бол үнэхээр муу.
Пак Чэёон хажуу талаас бараг л хэдэрлэх ажээ. Жэнни үсээ илээд над уруу тонгойн,
- Үхдлүүдэд харагддаггүй чинь ямар учиртай юм?
Тохирох асуултад тохирох үнэн хэрэгтэй. Миний бие цогцос, эд эс бүх хүслээрээ энэ асуултад хариулахыг хүсэх ч би мэдэхгүй тул амаа хамхив.
Пак Чэёон энэ асуултын дараа Жисүг дээрээс доош, баруунаас зүүн тийш гээд ѳѳд уруу гүй нарийвчлан ширтэж, нүдэнд нь ямар нэг оч гялалзаж байгаа аятай үзэгдэнэ. Зохиолч хүнд гэнэт төрөх гайхам санааг хүртсэн мэт, зураач ойд төөрч байгаад байгалийн цогц сайхныг нүднээ үзвэл л ийм төрх гаргах биз гэмээр.
Advertisement
Миний ам аль эртнээс л хамаг юмаа ярихдаа бэлэн, мөн зүрх нэвтлэх энэ жаргалтай байдал ч үүнд хангалттай түлхэц өгч байгаа. Тэдний хэн нь ч надаас энэ талаар асуугаагүй ч би өөртөө тохиолдсон жигтэй мөн азгүй зүйлсийг нэг бүрчлэн тэдэнд ярихаар шулуудав. Би аяллаар явж, зооринд гарч чадалгүй олон хонож, гарч ирсний дараа тэдний гэр бүлийг бүхэлд нь идэж, намайг гарч ирэхэд тэд үхдэл болж миний хажуугаар гүйсэн талаар, ердөө ганц л зүйлийг би тэдэнд хэлэлгүй үлдээж чадлаа. Эргэн тойронд болж буй юмсын чимээ бүхэн надад сонсогддог болсон талаар хоолойгоо давуулалгүй тогтоон барив. Үүнээс цаашаа би өөрийн дуртай өнгө болон хамтлагийн талаар ярих гэвэл миний ам нээгдсэнгүй. Эргэн тойрон эрдэнэ шишийн үнэртэй, ягаан манангаар бүрхэгдэнэ.
Ийм үед тэд намайг буудвал би тэгтлээ их өвдөлтгүй мөн харуусалгүй үхэх юм шиг байна. Миний сууж буй сандалнаас шоколад үнэртэж, хар тамхи хэрэглэвэл ийм л мэдрэмж төрдөг болов уу? гэж бодогдоно. Миний дээрээс харах энэ ширүүн, дориун бас үл итгэсэн хоёр нүд ч зүрхэнд айдас төрүүлэхгүй. Лиса өөрийн халаасандаа хийсэн нарийхан гар буугаа гаргаж ирэн над руу чиглүүлэв. Жэнни юу дуугарсангүй. Түүний хөмсөгний хооронд багахан үрчлээ үүсэж, бодол санаа нь тэнэ одсон мэт зогсоно. Хар болон саарал холимог өнгөтэй, Лисагийн гарт хялбархан баригдах энэ буу миний духны голыг хайрч, энэ надад яагаад ч юм инээдтэй санагдаад байсан тул би инээлээ. Тэр нэг дохимогц л сум миний тархийг нэвт сүлбэж, миний тархи задарна. Ингээд би хоёр удаа үхсэн нѳгѳѳ ертѳнцийн, жинхэнэ абстракт иргэн болно.
- Хѳѳе! Хѳѳе! Та нар чинь тэнэг юм уу?
Пак Чэёон гэнэт хажуугаас дуу орсоор, бидэн рүү орилж, түүний дуугаар Жэнни ч сэхээ авч, Лиса буугаа буулгаагүй ч харцаа түүн рүү шилжүүлэв.
- Би энэ эгчийг судалгааныхаа нэг хэсэг болгомоор байна. Хамтдаа явцгаая. Би та нартай мѳн эгчтэй явна. Аль аль тал нь ашигтай. Би үхэхгүй, үлдэхгүй. Ингээд л болох нь тэр!
Лиса буугаа буулгасангүй. Би түүний намайг үнэхээр их үзэн ядаж цохилох зүрхний дууг сонсож байв. Намайг үнэхээр их хөнөөхийг хүсэх чимээ түүнээс гарна. Жэнни Лиса ууу хараад толгойгоо шууд л сэгсрэв. Мэдээж гох дарагдсан. Бууны сум шунгинан... буун дуу хэнгэрэг хагалчих шахам гарсан. Өнөөх сум хоосон ханыг л онож, буу ч доош буугдав. Лиса шаргал үст рүү бухимдангуй,
- Нэгэнт л чи зѳвшѳѳрснѳѳс хойш, бид энэ эмэгтэйг чамтай авч явна. Гэхдээ бид зѳвхѳн чамайг л хамгаална. Ямар нэг золгүй явдлаар энэ эмэгтэй үхлээ ч чамайг хэлээ залгиж үхэхгүй гэж найдаж байна. Мѳн бид түүнтэй арван хоног л явна. Чиний судалгаа тодорхой үр дүнд хүрч чадахгүй бол түүнийг хѳнѳѳнѳ.
Лисаг үгээ дуусгасны дараа, магадгүй миний бие өөрийгөө үхэхгүй гэдгээ мэдээд бүрэн тайвширсан ч байж мэдэх юм. Би нэг мөсөн хөөсөн чихрийн толгод руу харайлж, нэгэнтээ бодит ертөнц надаас холдон одов. Тэдний хэний ч дүрс болон дуу хоолой миний дотор сонсогдохгүй. Нүдэнд шаргал үстийн над уруу нэг л тухгүй болон жигтэй инээх инээд л хадгалагдан үлдлээ.
Жисү төв лабораторийн булангийн өрөөнд, буйдан дээр арьс үрэх бүтээлэг нѳмрѳѳтэй сэрлээ. Бүтэн хоног унтчихсан мэт бие нь нозоорч, мөн толгой нь тэр чигтээ хатган өвдөнө. Тэр духаа бариад, сүүлд болсон бүхнийг ээлж дараалуулан нэг нэгээр нь хичээнгүйлэн санав. Эргэн тойрноо харвал эртний бунхан байсан гэмээр тоос ихтэй, хүний гар лав хорин жил хүрээгүй өрөөнд тэр ганцаараа байна. Энэ үеэр хаалга онгойсоор цав цагаан халаадтай, урт шаргал үст мөрийг нь даган намилзах эмэгтэй орж ирэв. Түүний нүд бүрэлзсээр, улам тодорсоор эцэст нь царайг нь харвал өнөөх Пак Чэёон байлаа. Тэр охин түүнтэй эелдэг дөлгөөнөөр мэндэлж, гараа ардаа аваад жуумалзана. Тэр гараа урдаа гарган Жисүгийн урд дэлгэвээс түүний хоёр хурууны завсарт цагаан оготнын сүүл хавчуулаастай, харин доор нь өнөөх оготно тийчлэн, хачин чимээ гаргана.
- Би эрт л судалгаагаа эхэлмээр байна. Ямар ч л байсан эгчээ та энэ хулганыг хазчих, гэхдээ битгий хѳнѳѳгѳѳрэй. Би түүний ген болоод тѳв мэдрэлийн системд ѳѳрчлѳлт орж байгаа эсэхийг шалгамаар байна. Алив эгчээ! Та хурдал.
Шаргал үст Жисү рүү ѳрѳвдѳлтэй мѳн заваан цагаан хулганыг зүрх сэтгэлээрээ сунгаж, зажилж идэхийг шаардаж байлаа. Энэ болвоос түүний үнэнч, няхуур туршилтын эхлэл хэсэг ажээ.
Лиса, Жэнни хоёр чимээ гарж буй зүгт ирмэгцээ Жисүг сэрсэн гэдгийг ухаарсан юм. Тэд хаалганы гадаа ирэн зогсоод доторх чимээг чагнана. Жисү тэдний өөрийг нь хулгана идүүлэх гэж буйд инээх чимээгүй инээд, нууцаар харж буйг тѳгс сонсголоороо мэдэрсэн ч, ѳнгѳрсѳн хугацаанд тэд жинхэнээсээ анх удаа инээж буй учир, хэдий огт мэдэхгүй хүмүүс ч үүнд баярлав.
Гэхдээ түүнд одоо анхаарал хандуулах ёстой илүү том ажил байлаа. Пак Чэёон нѳгѳѳ хулганаа одоо түүний нүдний урдуур савлуулж эхэлж байв.
- Эгчээ! Ганцхан хазалт. Энэ их нэмэр болно.
Advertisement
- In Serial175 Chapters
S-Rank In Another World
Our protagonist, an adventurer S-RANK, died in an act of betrayal during a mission.
8 2802 - In Serial11 Chapters
Wading Through The Dark
There are things in the dark that we do not wish to acknowledge, truths that we wish will go unsaid. But when the moon is out and the veil of night covers the horizon, these things have a habit of seeping out. Do you dare go wading through the darkness to find whatever twisted nightmare lies in wait beneath the fog, or do you wish to sleep tonight?
8 201 - In Serial7 Chapters
Soul Status (HIATUS)
The MC lives in a world where having a status is commonplace but due to an incident in the past he himself has no name due to not having the ability to summon his status. Being close to 15 years old the MC must now go to school and against all odds somehow survive 3 years against people who are powered by their status. If he can't then his life will be jeopardize as the MC won't be able to get a job and he doesn't have any other options due to him being statless. Can the nameless MC somehow produce a miracle in being able to accomplish the impossible and be on par with his peers at school? *Note: I'm very new at writing and would be happy if people would point out what needs to be done to improve my story and I will try to at least post 1 chapter each week. I will also update/modify the story's tags if anything changes as the chapters go on. Soul image is found in this website https://www.circleofhope.net/blog/what-do-you-think-about-the-soul/ and the word status is a snapshot of an image found in this website https://www.shutterstock.com/search/status?searchterm=status&page=2
8 171 - In Serial7 Chapters
Demon Driven
A variety of people have a variety of reactions to this exact conundrum. Some scream and cry about how hellish it is, some balk with madness, raging to get sent back to their worlds, some spew arrogant trash about how they’re going to be heroes and rule the world or such. Me? I took it with a smile. I’ll show you why. Marvel Self-insert/reincarnation fic
8 105 - In Serial24 Chapters
A Wizard's Birth: Awakening
A new city, a new life. It was all the same to William Carter. After the disappearance of his mother, Isabelle, two years ago, he and his father, Jonathan, were always heading to a new place, never stopping for more than a few months. Upon reaching his new home in Colorado, a mysterious man named Michael thrusts him into a world of magic. For Will to be able to make it in this new world of Crystallia, he must learn to hone his new skills and rely on unexpected allies. He must cast away everything he once believed and learn a new way to survive. Join Will in an adventure to a new land as he awakens his royal flame and gains unexpected allies. The journey he embarks on is not one for the faint of heart.
8 128 - In Serial15 Chapters
Tiny heart
So this is where old dungeons go when they retire
8 169

