《INFERNO: Destruction [Completed]》[2.1] Намжүүний баг
Advertisement
Пак Чэёон эелдэг турьхан ч юм шиг эсвэл зэрлэг омголон ч мэт, хаврын тэнгэр шиг холимог, энэ гээд тодорхойлчход хэцүү, өвөрмөц зан авиртай. Энэ охин намайг ашгийн төлөө аварсан хэдий ч түүний ачаар л ахин хэд хоног салхины сэвшээг хүртэх хувьтай болсон тул би түүнд өртэй болсон гэж үзэх нь нэг талын зөв. Би талархах гэж оролдсон ч тэр миний хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар хийсгэсэн юм. Пак Чэёон надад өөртэйгөө хамт унтахыг асуух ч үгүй шууд л ор луугаа чирж, бид энэ шөнийг хамтдаа өнгөрөөхөөр болов. Бид ердөө зургаан цагийн өмнө уулзсан, гэхдээ энэ нь намайг эгч шигээ үзэх болсонд нь хамаагүй, шууд л надтай элгэмсэг дотно харьцаж бараг эрхэлнэ. Тэр бяцхан гүнж шиг, таазнаасаа цэцгэн хээтэй тор унжиж орыг нь бүрхсэн, мэдээж ягаан өнгийн байх, таван хүн тухтай унтахаар өргөн орон дээр унтдаг аж. Урт шаргал үс болон унтлагын ягаан хувцаст хэчнээн дуртай гэдгээ надад дурдана. Түүний буй байдал, үйл хөдлөл нь хэзээ ч цусанд гараа дүрээгүй мэт цэвэр ариун, гэнэн цайлган өсвөр насны охин мэт.
Гэвч Жэнни болон Лисагийн хэлснээр бол тэр ОУ-ын хэмжээний гэмт хэрэгтэн гэх. Арьсыг минь шүргэн мэдрэгдэх түүний булбарай гар, чихэнд минь сонсогдох тайван зүрхний цохилт, үзэсгэлэнтэй инээд, гэрэлтэх шаргал үс нь гээд бүх зүйл нь хэчнээн намайг түүнээс гэрэвшиж, айхыг хүсэх ч аюулгүй болон дулаан гэсэн мэдрэмж өгнө.
- Бид Ким Намжүүн ахлагчийн багийнхантай Хятадын зүүн ѳмнѳд хагаст, нисдэг тэрэг буухад тохиромжтой байршилтай газарт уулзана. Энэ газар тохирно гэж бодож байна.
- Тэд арван хоногийн дотор нэг газар хүрч, ямар нэг хүмүүс, багийнхантай уулзаж нисдэг тэргээр хаашаа ч юм явна, солбицлын тал дээр баримжаагүй хүн тул хэлсэн тоонуудыг нь тогтоогоогүй нэг газар луу явах талаар хэлсэн юм. Чэёонд яах ийх нь огт хамааралгүй байсан болохоор лавлаж асуугаа ч үгүй тэгс ингэсхийгээд л замхарсан.
Жэнни хулдаасан цаасан дээгүүр хуруугаа гүйлгэж, хумс цаас хоёрын бүдэг чимээ цуурайтна. Тэдний ярилцаж буй байдлаас үзвэл энэ нь газрын зураг бололтой аж. Жэнни хуруугаараа ширээ хэд тогшоод, Лисатай цааш нухацтай ярилцана. Миний чих юу сонсох нь хүсэл зорилгоос минь огт хамаарахгүй тул тэдний ярилцаж буй зүйлийг би сонссоор л байв.
- Тэр хүртэл эндээс дор хаяж бүтэн нэг сарын хүнс базаах хэрэгтэй, мөн Пак Чэёонд буй огт унадаггүй, хадгалаад байдаг Кюксийг унана. Бас түүнд бас бус байгаа зэвсэг хийнүүдийг ашиглана. Дөрвөн хүн болон хүнс гээд аар саар зүйлсэд гадна буй Мерседес багадна. Крюкс бол хамаагүй том гэхдээ хурдын хувьд бол чамлалтгүй. Өөр төлөвлөх зүйл гэвэл, энд болон мөн энд (хуруугаараа цаасан дээр юм заана) тэмдэглэсэн газруудад шатахуунаа сэлбэнэ. Зэвсгийн нөөцийг энэ бааз дээрээс эсвэл эндээс авж болно. Өөр зүйл байна уу?
Advertisement
Жэннид Лиса бүгдийг нарийвлан тайлбарлаж, тэд цааш явах замын маршрутаа нарийвчлан гаргана. Цаасан дээр харандаагаар зурж, шугамаар татаж юм тэмдэглэн, дугуйлах ч мэт чийхарсан чимээ гарна. Балын харандааны дуу хэзээд л миний анд нөхөр, ижилдэн дассан чимээ байсансан. Хэдхэн хоног л зураг зураагүй хэрнээ зургаас тэр чигтээ хөндийрчихсөн мэт санагдах юм.
Тэд удаан ярилцсаны эцэст бараг л дуусч, Жэнни "одоо асуудалгүй байх" гэж хэллээ.
Лиса зѳѳврийн компьютероо түчигнүүлж эхлэн, гараа нүдэх зуураа Жэннид нэг л уурсангүй мөн тоглоомтойгоор ч мэт,
- Стелла Марисыг ийм зүйл санал болгоно гэж тѳсѳѳлсѳнгүй. Бидний ашиглах, нөөцөлж байсан арга бүтэх эсэх нь их эргэлзээтэй байсан. Нэг бодлын азтай л юм. Гэхдээ түүнийг бидэнтэй хамт явахад та аюулгүй гэж бодож байна уу?
- Түүнийг гэж?
Жэнни хоолойгоо бага зэрэг намдаасаар, санаа алдсаар хэлэв.
- Хэн гэдгийг та мэдэж л байгаа шүү дээ. Ким Жисү гэх эмэгтэй, магадгүй эгч.
Миний нэр тэдний харилцан ярианд дурдагдсанд би шууд л дээшээ өндийж, хөнжлөөсөө сугарав. Чэёон хөнжилд орж ирсэн сийгээнээс болж атиралдана. Би амьсгаагаа дараад, нүдээ анин урьдынхаасаа анхаарлаа улам төвлөрүүлэв.
Жэнни удаанаар үгсээ өрөн,
- Түүнээс би аюул харахгүй байна. Жисү эгч байхгүй бол, түүнийг энд орхивол Пак Чэёон хэлээ хазаад үхэж ч чадна. Чи түүний талаар хангалттай зүйл мэднэ. Дургүй хүрэм зөрүүд бас гажигтай эрдэмтэн. Стелла Марисыг хайх эхнээсээ л аюул дүүрэн байсан. Одоо буцахгүй. Ямар ч үнээр хамаагүй бид түүнийг аваачина.
- Бидний хувьд Пак Чэёон илүү чухал гэдгийг ойлгож байна. Гэхдээ би энэ жаахан хүүхдийн үлгэр яриад байгаа, сэтгэцийн өвчтэй ч байж мэдэх, хамгийн гол нь тэдний ч нэг байж магад эмэгтэйтэй хамт байхыг хүсэхгүй байна. Бид түүнийг шууд л буудах ёстой байсан. Стелла Марист Ким Согжин гэгчийн талаар дурдаж, эхлээд турших хэрэгтэй байсан.
- Лиса тэр гурван жилийн өмнөх явдалдаа одоо ч зүрх сэтгэлээсээ хандана гэдэгт би итгэлгүй байна. Нэгэнт л бид түүнд амалсан, өөрчлөгдөх боломжгүй. Жисү эгч тэдний нэг биш, аюулгүй.
- Танихгүй нэгнийг хамгаална гэдэг таны хувьд шинэ байна шүү, Жэнни Ким.
Лиса зѳѳврийн компьютероо ширээн дээгүүр гулсуулан эргүүлж, хэдэн товч дарав. Тэр улам л уурлаж, миний харсан хэвийн үеэсээ улам хорон үгтэй болж байлаа.
- Бүх засгийн газрууд тагнуул, удирдах ахлахууд болон тусгай цэргүүдэд шууд буудах тушаал ѳгсѳн. Шинж чанар, ерөнхий авир, хүч чадлын хувьд энэ эмэгтэй дорой бас хачин. Гэхдээ энэ нь тэдний нэг гэсэн үг биш.
Жэнни үл ялиг санаа алдаж, нуруугаараа түшлэгтэй сандал налах мэт чахрах чимээ гарч,
Advertisement
- Бидэнтэй хамт байх ямар ашигтай юм? Хэрвээ мөн л байсан бол биднийг аврах ч шаардлагагүй. Тэр аюулгүй гэдгийг мэдсээр байж хөнөөх гээд улангасаад байгаад чинь гайхаж байна. Одоо азнацгаая, хэзээд гохоо дарж чадна.
- Түүнийг нэг л алдвал би өөрөө хөнөөнө.
Лиса бараг л шүднийхээ завсраар салхи үлээх шахам зэвүүцэл дүүрэн хэлж, үүний дараачаас гар буу цэнэглэх чимээ сонсогдов.
Хөлийн улнаас минь зулай хүртэл мөс мэт хүйтэн ус гүйх мэт болж, би бүтэн биеэрээ хоёр ч удаа татвалзлаа.
Чэёон хажууд баахан дороо холбирсоор доороос гэнэт л өндийгөөд, арзгар сул унжсан жаахан үсээ үлээн хамраасаа холдуулан, сөөнгө хоолойгоор,
- Та тэдний ярьж байгаа зүйлийг ойлгож байгаа мэт харагдаж байна.
Чэёон зүүрмэглэх унтахынхаа дундуур, нялхарсан бас шоглосон ч мэт хоолойгоор дээрх ѳгүүлбэрийг хэлээд, гэдсэнд минь цэл хүйтэн болсон гараа хүргэлээ. Түүний жижигхэн гар нь хүйсний минь харалдаа очоод, арьсыг минь илэн дээшлэж байгаа нь мэдрэгдэнэ.
Хүүхдийн аяганд ч багтмаар жижигхэн хөх рүү минь гараа шургуулах гэж оролдож байв. Тийм ээ, тэр биднийг оронд орохын өмнө "Хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж бол хөхөвчөө тайлах, та ч гэсэн тайл л даа" гэж шаардаж байсан. Гэхдээ үүнээс илүү анхаарах асуудал одоо бий тул түүний гарыг зөнд нь орхив.
- Жэнни Ким эгчээ, (удаанаар, шүдээ зуун хэлэв) хаяанд буй дайсан хамар доороос гэнэтхэн сэм хаздаг юм шүү.
Лисагийн дуу үгээс үгийн хооронд улам чангарч, уруулд нь мушилзаа тодрох шиг санагдана. Би хамгаас илүүтэй Жэннигээс айж байсан ч, түүний энэ зэрлэг ч мэт хандлагаас болоод одоо үхэх айдастай цаашид оршиж, түүнээс эмээдэг болох аж.
Чэёон миний хөхийг дэр базаж буй аятай базаж эхлэхэд л би нэг бодит байдалдаа эргэн ирлээ. Тэр энэ үйлээ их л нухац дүүрэн, анхаарлаа төвлөрүүлэн хийнэ. Жэнни болон Лиса хоёрын эргэн тойрон дахь энерги буцалж буй тогоотой тос шиг хурц болж энэ яриа дуусч, тэд чимээгүй болцгоон унтахаар явцгаав. Чэёон санаа алдаад,
- Энэ улбар хар хоёр ч сайхан юмаа. Одоо унтах уу? Эгч ээ. Би зургаан хэлд төгс нэвтэрсэн хүн хэдий ч, тэдний сая ярьсан хэлийг мэддэггүй болохоор гунигтай байдаг юм. Заримдаа бүр энэ хэлээр ярьж байгаа хүн харвал боогоод алмаар санагддаг. Хананд толгойг нь саваад, нүүрийг нь түлнэ-
Би балмагдаж, бас шинэ авсан бийрээ хугалсан мэт мэдрэмжээс ч илүү хүнд цохилтод шууд л оров. Түүний хэлсэн үгс хоорондоо нэг л авцалдаагүй байсан. Бараг л нүд минь бүлтрэх шахуу том болсон байх, өрөө гэрэлгүй байсан тулдаа Чэёон намайг хараагүй нь аз.
- Эгчээ та яасан бэ? Унтъя л даа.
- Тэд ямар хэлээр ярьсан юм?
Толгойноос хөлс шууд л гоожиж, биеэр бурзайн, амьсгаа минь дээрдэж, би гацсаар нэг юм асуув. Тэд саяын туршид ганцхан Солонгосоор л ярьж байсан шүү дээ.
- Та жирийн болохоор мэдэж болохгүй юмсан. Гэхдээ хэлчихье (аальгүй инээв) Энэ хоёрын яриад байсан хэл Ази, Австрали болон Номхон далайн зарим орнууд ашигладаг, даалгавар болон мэдээллээ нууцлахын тулд ашигладаг тагнуулын хэл байгаа юм. Би яг сурах гэж байсан-
Чэёон чихэнд минь аяархан шивнэн хэлсээр, түүний сүүлийн өгүүлбэрүүд харанхуйд уусах шиг намссаар эцэстээ сарнив. Тэр цаашаа хэчнээн юм, юу ярьсан мэдэхгүй юм.
Түүний гар миний хөхийг тойруулан зурсаар, мөн яг л жаахан хүүхэд шиг цангинан инээх аж.
- Бид бол Пинкпакс эсвэл Тийнтакс бүр биш бол Танкспинк ! Үү-хүү-хүү
Шаргал үсээрээ оролдон, үүнтэй зэрэгцэн цүнх рүүгээ хувцас, ойр зуурын зүйлс, шил багаж хийх Чэёон их л баясгалантайгаар биеэ дохилзуулан бяцхан реп маягийн зүйл хийнэ.
Түүнд байсан бүх хувцас, бүр дотуур хувцас болон оймс нь хүртэл ялдамхан, хөвсгөр ч мэдрэмж давхар төрүүлэх ягаан өнгийн байсан, хэчнээн эрэл хайгуул хийлээ ч өөр өнгөний хольцтой эд зүйл бид олж чадаагүй, ийм ч учраас энд буй бүх хүмүүс яв ягаан өнгийн болчихсон байлаа.
Лиса, Жэнни хоёр өмсөж байсан хувцсаа шууд хогийн сав уруу чихэж, миний салбархай муу хувцаснууд ч энэхүү замаар орсон билээ. Халуун шүршүүрт орж, мөн хоол хийж идэн хүч тамираа сэлбэн авав.
Жэнни хоол хүнс бэлтгэх ажилд томилогдон, жилийн дөрвөн улирал ичиж амьдардаг Чэёоны агуулахад буй бэлэн бүтээгдэхүүнүүдийг цүнхэлнэ. Харин Лиса ачаануудыг бага багаар Жэннигийн бөмбөгдөлтөд үнс болцгоосон үхдлүүдийн чандар дундуур зөөж байв. Бид машинаа солино, энэ нь Чэёоны крюкс гэдэг нэртэй, бага оврын ч хурд ихтэй сайхан машин аж.
Чэёон бичилхэн репээ үргэлжлүүлэн, их л мишээнгүй "Пинкпинкпанкс! гэж орилсоор л байлаа. Лисагийн арьс цоолмоор нэвт харц над дээр үе үе тогтож, харж байгаа шүү гэж сэм мэдэгдэнэ. Одоо тэр намайг эргэлзээгүй үзэн яддаг болсон нь илт. Пинкпинк эрдэмтэн Чэёон, Харли хакер Лиса, нэг л сум шаарддаг Жэннишот (эдгээр бүгдийг Чэёон урьд шөнө унтаж байхдаа, зүүдэндээ ѳѳрийгѳѳ зугаацуулахын тулд зохиожээ.) Хамгийн гунигтай нь, хар шоргоолж Ким Жисү.
Advertisement
- In Serial18 Chapters
Necrobyte
Within a valley of a ruined Earth, lies the last remaining bastion of humanity. Survivors of the war only knew capitalism. The exchange of goods and services, to work under a company, to pray for employee benefits. The free market must be allowed to exist. Every last human should work under the Company. Under the all-encompassing corporate overlords, are millions of employees. One such employee is Gin, a boy who looked far younger than normal. How will he survive in such a world? Would he be able to achieve the dream of every employee? To have enough money to become a capitalist? To retire early and to enjoy the boons of life? Only time can tell.
8 139 - In Serial27 Chapters
The True Jack of all Trades
A boy Named Dean Ashford lives alone, or at least with the help of his childhood friends, Silvia and Gavin. Dean's parents died when he was young leaving him traumatized and alone. He fought through his hardships eventually and started to live a normal life. That was until a blue light surrounds Dean and sends him to an unknown world of magic and war. What will he do with his new power. Live a normal life, or will he become the slaughterer know as The Jack of all Trades?
8 159 - In Serial34 Chapters
Gamer
I am making this story as a revamp, edit, and transformation of the legendary gamer into something that can be better related to. I have done some work on writing, and also put more work into preparing the introductory thoughts. I will have a bare minimum of weekly updates, but there may be more depending on how much time I have. This story will follow Gregory Jeffrey Drake, a young man whose life is partially micromanaged by his parents, and in time will come to be a powerful character in his own story. For now though, the main focus for Gregory is to grow and find his place in this new world he has been dropped into. Gregory gained a new type of class, and must use it if he hopes to stay alive and make the world a better place.
8 121 - In Serial5 Chapters
BOMBOM (Complete)
Love story ..sad story .. C.Sanga Famta Mizo Mipa zaithiam ka tih ber pawl hla Sak "Duat lai mate " Tih hla ka ngaihthlak a ka story ziah chak lo lang ka ziah hman atang a ka ziah hi kan dahtha ve ange.
8 70 - In Serial9 Chapters
My Music Box
Mr. L wakes up to see himself surrounded by new faces. Unsure of who he even in, he decided to take a look into each person's story, despite what his mind tells him.In each teammate he can see a little bit of himself, but one more so than the rest. He is extremely insightful, and can see that this person is about to make the biggest mistake of his life.And there's no way to stop it.(Contains DimentioXMr.L themes. Inspired by My R.)
8 135 - In Serial10 Chapters
The infamous twin ( G!P ) x Natasha Romanoff
Zara and Zima were twins, both born as daughters of the Lucifer ( Lucifer Morningstar ) Zima always known for being a calm and friendly person as of Zara was more known for being a trouble maker and causing problems. For their 21st birthday they wish to go to earth. When arriving at earth they both find love one with Maximoff and the other with Romanoff . Let's see how these completely different twins do alongside the avengers.
8 136

