《INFERNO: Destruction [Completed]》[2.3] Халбага шар айрагны яриа
Advertisement
Аливаа зүйлс анхнаасаа энд бүрэн бүтэн үлдсэн байх л ёстой гэмээр, урьд нь энд байсан хүмүүсийн ашиглаж байсан сэнжтэй аяга, халбага сэрээ гээд хоол лав идчихээр бүтэн зүйлс олдлоо. Бидэнд ч өөрсдийн гэсэн аяга шанага байсан ч голдуу шууд л лаазнаас нь халбагадаад идчихдэг байсан юм. Өөрсдийн аяганууд болон эндээс олдсон зүйлстэй нийлүүлээд гал тогооны хэрэгсэл хангалтай бэлэн болж, Чэёоны харахад ч хайр ч инээд ч хүрмээр зуухан дээр далайн байцайтай шөл под под буцална. Жэнни ширээг цэмбийтэл нь цэвэрлэн, харин Лиса байрнаасаа огт хөдлөлгүй өөрийн юмаа хийж, гэхдээ түүнийг сэм сэмхэн харцаа шидлэх нь мэдрэгдсээр байлаа.
Бидний дунд юу гэдэг нь мэдэгдэхгүй, гэхдээ урьд өмнөхөөсөө арай илүү зөөлөрсөн уур амьсгал тогтож, Чэёон шалан дээр дээшээ харж хэвтчихээд хамраараа том том сороод л жигтэйхэн үнэртэнэ. Өөрийнхөө хэвтэж буй яг тэр хэсгээ л цэвэрлээд, тэр зайдаа наашаа ч үгүй, цаашаа ч үгүй Чэёон гараа өргөөд агаарт савчиж, түүний цэвэрлэсэн газрыг харвал энэ шал урьд нь шаргал өнгөтэй байсан аж. Одоо бол зэвхий загалтсан саарал л юм харагдана. Би тогоотой шөл рүүгээ нэг шагайн хараад,
- Арван минутын дараа гэхэд яг сайхан болох шинжтэй.Гоё үнэртэж байна шүү. Би таван дүүтэй. Их олон шүү. Манайх далайн байцаатай шѳл хийх болгонд тогоонд юм үлддэггүй.
Үнэхээр их санагалзаа болон золгүй байдал миний хоолойгоос дуулдаж, өгүүлбэрийн өнгө аяс сүүлдээ бүр намссаар, би эцсийн өгүүлбэрээ аман дотроо бувтналаа. Гэр бүлээсээ ийм хол, ийм удаан хугацаанд байна гэдэг, тэдний хаана буйг, үхсэн амьдыг нь ч төсөөлж чадахгүй байна гэдэг үнэхээр гаслантай тийм биш гэж үү? Энэ шөлөөс ханхлах тэр гэдэс хонхолзуулам үнэр яг л гэртээ байгаа мэт санагдуулна. Би ахиж юу ч дуугарсангүй, амаа нээе гэвч хоосон агаар л гарах аж.
Жэнни идэвх санаачлагатай хоол аягалж, харин би ширээн дээгүүр өрж тавин мөн халбага эгнүүлэн тавилаа. Өөд өөдөөсөө харсан байрлалтай, хоёр хоёр сандлыг нэг ширээг тойруулан тавьж, хүмүүс шиг хоол идэх гэж буй.
Бид хоёр хоёроороо ширээн дээр ѳѳд ѳѳдѳѳсѳѳ харан сууж, халуун шѳлний уур тааз руу савсахаас илүү хѳдѳлгѳѳн хийгдсэнгүй. Чэёон тэр даруй л халбага шүүрэн авсан ч хэн ч идэхгүй байсан тул хэсэгтээ азнаж, Лисаг Жэнни ирж хоол ид гэж дуудсан тулдаа л тэр ширээнд ирж суусан, гэвч Лиса ирж суусан хугацааныхаа турш над уруу л ширтэж байв. Би тэднийг идэхгүй байхад нь яагаад ч юм эвгүйцэв, арай намайг хор хийчихсэн гэж бодоод байгаа юм болов уу? Би аюулгүй гэж батлахын тулд өөрөө түрүүлж халбагаа шүүрээд шөлөөс амслаа. Дараа нь бүх эрч хүчээ нэг дор хуримтлуулаад,
Advertisement
- За сайхан хооллоцгооё.
Би сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулсан тул тэднийг амтархан идээсэй гэж хүсэж байгаа учраас уруулан дээрээ үл ялиг инээмсэглэл хүчээр тодруулж, хоолойдоо бүх цоглог байдлаа шингээсэн гэхэд болно. Яг л юу ч болоогүй мэт, дэлхий сөнөөгүй мэт л баймаар байна.
Чэёон аль хэдийн халбагаараа хоёр удаа ам руугаа хоол хийж, хоёр хацар нь бондойчихсон бувар бувар зажилж, Жэнни чимээ огт гаргахгүй аяархан хооллож, харин Лиса халбага руугаа гараа ч сунгасангүй, түүний хөмсөгт том атираа тогтож, би лав уншиж чадахгүй хачин царай гаргана. Тэр над уруу толгойгоо өргөөд,
- Үнэхээр тэнэг юм. Бүр зугтах ч үгүй, тор дүүрэн хоол бариад ирэх юм. Айхгүй байна уу? Бидний сум таны зүрхэнд тусна гэхээс, бидэн шиг хүмүүстэй байх дөлмөөр биш байна уу? Яагаад сайн хандах гээд байгаа юм? Яагаад эргэж ирж бидэнтэй явахыг хүсэж байгаа юм?
Би хариулт яарч хэлэхийг хүссэнгүй, үнэнхүү тэнэг юм гэдэг нь ч бас үнэн. Яг одоо газар хөдөлж байлаа ч би энэ шөлийг л тайван ууж дуусгамаар байна. Бүх гэр бүл, миний байшин гээд сайхан бүхнийг сануулах энэ дулаахан байдлыг тэр чигтээ өөртөө шингээх юмсан. Амттай байна, нулимс болон далайн байцаа ам уруу холилдож орох нь сайхан байна. Лисаг үл тооно гэдэг муурын сахлаар оролдож буй хулганаас ч муу хувь заяаг өөртөө бүтээж буй ч би үнэхээр л дуугарахыг хүсэхгүй байна.
Чэёон амандаа баахан юм чихчихсэн байж хажуугаас хошуу нэмж,
- Би аятайхан хоол идмээр байна. Муухай харцтай улбар шаргалаа дуугаа тат.
Энэ удаад Лиса халбага гартаа авсан ч, энэ нь хоол идэх биш харин ширээ доргиож цохих зорилготой байв. Бараг л миний хоол цалгилах шахуу доргилоо. Тэр удахгүй тэсрэх гэж буй мэт харагдсан тул би энэ удаад юм хэлэв.
- Хүнд сайн хандахад бидэнд шалтгаан хэрэгтэй гэж үү? Хэрвээ үнэхээр шалтаг хэрэгтэй бол- Жэнни, чи ганцааранг минь үлдээгээд явахдаа тѳмѳр сугалж үлдээснээ санадаг уу? Лиса, би хүчлийн бороонд үхэж болох байсан ч чи намайг дуудсан. Хоёр удаагийн үнэнээ хэлүүлэгчийн хийнээс болж ухаан алдахад Чэёон чи надад санаа зовж байсан. Би айж байна гэж үү? Үнэхээр их, гэхдээ би үхэх болоогүй. Одоо хоолоо идэцгээе.
Хэн нэгэн хүн бусдад санаа тавьж чадсан бол тэр хүмүүс ч халамж хүртэх хэрэгтэй. Би гарахдаа яагаад тэднийг сайн гэж бодоод байсныхаа учрыг л сая л олсон юм. Ийм л байж. Лиса энэ удаад дуугүй боллоо.
Чэёон миний мѳрийг хоолоо идэж дуусав уу үгүй юу налж унаад унаад,
- Эгчээ,би танд дуртай. Их хөөрхөн шүү, яг л цэцэг шиг бас хайр шиг үнэртдэг. Би жижигхэн байшин аваад, тэндээ сайхан амьдаръя гэвэл намайг бурхан шууд л буудах болно. Таныг ч бурхан буудна даа! Ахаха-
Advertisement
Тэр учиргүй инээд алдсаар түүний нүднээс доголон бас том гэгч нь нулимс хацрыг нь даган унаж,
- Би тэр үед үхсэн. Тэр голын хѳндийд-
Чэёон яагаад шалан дээр хэвтээд бас хачин юм яриад байгааг, тэр бүр үүнээс цааш үргэлжлүүлж зааны нуруун дээр суугаад дэлхийг тойрсон, сармагчинтай үнсэлцсэн, өөр баахан мангар юм яриад буйн учир амнаас нь ханхлах үнэрээс л шууд илт болсон юм. Миний авчирсан шар айраг болон вискинээс бага зэрэг уучихсан, одоо бүр нь хацар нь ягаан туяа татуулна. Түүнийг тогтоох гэж нуруугаа чангалж, урдуур нь унжих үсийг хойшлууллаа. Нүднээс нь бүр ч том нулимсууд цувран гарч эхлэв.
- Эгчээ! Үнэндээ тан шиг ийм энгийн хүнтэй хамт байж байгаа нь анхны удаа! Энэ хоёр бол бүтэхгүй хүмүүс. Өмнөд Солонгосын засгийн газрын даалгавар нь бол үнэн л байх, харин өөрсдөө бол ажилчид нь яавч биш! Яг муу хүмүүс л байж таарна. Би ч бас сайн хүн биш л дээ. Энэ Жэнни Мэнни бол мөс, энэ Лиса Миса бол гал юмуу? Ямар ч зорилготой хүмүүс юм бүү мэд ээ! Хоёулааг идэх гээд байгаа юм болов уу? Хүний мах?
Чэёоныг яавч олигтой согтдоггүй нэгэн гэдгийг бүх биеэрээ мэдэрч, харин Жэнни аль хэдийн бүх тавагнууд хураачихсан, Лиса харин дуугүй юм бодож, Чэёоныг өөрсдийнх нь талаар огт юм хэлээгүй мэт царайлна. Бүр сонсоогүй ч юм шиг.
Чэёон малийтлаа инээмсэглээд миний хацар луу алгаараа хэд зөөлхөн цохиод,
- Мэднэ шүү эгчээ. Та намайг ойлгож чадна гэж би мэдсэн.
Би түүний толгойг ширээн дээр тавиад, авчирсан чихэр болон шар айраг, мөн хольж уувал аятайхан виски ч мөн авчирснаа гаргаж тавив. Сэтгэл санаа тэгтлээ авах юм ч байхгүй, мөн Лисагийн өмнөөс сөрсөндөө ч тэр үү бага зэрэг тэнэгэр байсныг ч хэлэх үү? Би ахин бүх цоглог байдлаа нэг эрчим болгож цуглуулаад,
- Ѳнѳѳдѳр сайхан ууцгаах уу?
Жэнни аяга тавагнуудаа хамж цэвэрлэж дуусаад, ширээн дээгүүр сэнжтэй аяганууд өрж тавихад, Лиса шууд л нэгийг нь шүүрч аван шилтэй нь хамт залгилав.
Намайг гарахад үүлшиж байсан тэнгэр одоо бороо оруулан, ямар нэг арьс мах түлэгдэх мэт чимээ гарна. Мөн үхдлүүдийн хорсох ч мэт чимээ зүрх дотроос чимхэж байгаа мэт таагүй санагдана. Энэ бороо хүчиллэг орж байгаа нь илт, би тавгүйцэж байсан ч шилтэй шар айргийг шууд залгилж, дотор онгойх ч мэт боллоо.
Чэёон яг л унтаад сэрж байгаа мэт бөөн бөөн эрч хүч орчихсон босоод ирлээ. Хацар нь бараг улаан болжээ.
Би дөрвөн аяганд виски болон шар айраг холиод, тэдэнд өөрийнхөө дажгүй амттай болчихдог уран бүтээлээ сунгаж, үүнээс гадна дотор сайхан болж байгаа учир хажуугаар нь өөрийгөө магтаж жаахан үг унагав. Ердөө ганц удаа л найзуудтайгаа гарахдаа би ийм зүйл хийж сурсан юм даа.
Чэёон "Өө, ёстой гоё байна" гэж орилж, Жэнни толгойгоо дохиж, харин Лиса зүгээр л уучхав. Би дотроо бараг нартай тэврэлдээд мишээж байлаа. Би Лисагийн зан ааш болон түүний гал мэт цаг агаар нь архинаас болж өөрчлөгдсөн үү, эсвэл үнэхээр зөөлөрсөн үү эсэхийг мэдэхгүй. Тэр гэнэтхэн л,
- Би Солонгост удаан амьдарсан хэдий ч хэзээ ч халуун ногоотой хоолнуудад нь дасаж байгаагүй. Гэхдээ саяны хоол амттай байлаа. Сүүлийн хэд хоног шороо идэж байсан юм шиг л санагдчихлаа.
Миний хамраас бараг л цус гоожсонгүй, түүний хэлсэн үг хав халуун мэдрэмж болон зүрх лүү минь гулсан орно. Чэёон Лиса руу бараг л аман дотор нь орох шахуу бүлтгэнэж, дараа нь инээд алдлаа.
Чэёон мөн хүзүүгээр гараа ороож тэврээд, хацар дээр үнэсэн,
- Сайхны хувьд ч сайхан байсан. Эгчээ та хаана төрсөн юм? Энэ Солонгосын ямар ач холбогдолтой хоол юм?
Миний хацар энэ удаад халж би ичингүйрээд ч явчих шиг.
- Би Гёнги хотын хүн. Гэхдээ сайн мэдэхгүй. Бага насаа, одоог хүртэл Сөүлд л өнгөрөөсөн. Манай ээж тогооч л доо.
Чэёон хоолойгоо засаад,
- Би угтаа бол Солонгос хүн л дээ. Гэхдээ Шинэ Зеландад төрж, Австралид өссөн. Австралид хэн ч ийм гоё шөл хийж өгдөггүй, би ч гэсэн Солонгос хоолнуудын талаар сайн мэдлэггүй. Манай улсад бол бяслагтай хот дог л их амттай санагдаад байдаг юм. Хөөе уургүй болсон улбар шаргал танай улсад, чи ер нь хаанахын хэн билээ?
Лиса огт тайвнаар,
- Би Таиланд л даа, манай улсад бол, би Ган Ган Даныг их сайхан амттай гэж боддог. Гудамжны булан тохой болгонд л зардаг юм.
Бид согтож байгаа ч гэсэн шиг гурвуулаа дуу авалцаад л ийм ч юманд дуртай, тийм ч юманд гээд ярьж эхэлсэн ба хүн болгоны ухаан санаа урьдын тайван, үзэсгэлэнтэй байсан тэр дэлхийд эргэж очсон байв.
Жэннигээс бусад нь л яриад байсан тул, бид бүгд дуртай хоолоо хэлээгүй ганц хүн түүн рүү хариулт нэхсэн маягаар харлаа. Жэнни толгойгоо бага зэрэг бөхийлгөөд,
- Би Пхеньянд тѳрсѳн.
Өрөөний уур амьсгал нэг л хүйтэн болж, миний чихэнд хүчиллэг бороонд түлэгдэж буй юмсын улам ч тод сонсогдох шиг.
Advertisement
- In Serial62 Chapters
Supervillainy and Other Poor Career Choices
When a down on his luck machine shop owner ends up coming into possession of a rundown suit of power-armor, he sees an opportunity to make some quick cash. Unfortunately for him, the world of Capes is not one that you may enter and leave at will. What should have been a quick sale to pay off his debts quickly grows into an ongoing series of events that serve only to drag him deeper and deeper into the criminal underbelly of the city he calls home...
8 260 - In Serial22 Chapters
Iron Saga - A Military science fiction adventure
This is my first attempt at anything resembling a novel. I planned it as an ongoing story with my main character Leo go through different arcs. This story will have many aspects, ideas, and inspirations I care about in it. The genre is primarily being military science fiction with a sprinkle of litrpg and elements throughout the story.
8 197 - In Serial7 Chapters
GameWorld: Earth's Apocalypse
Be careful what you wish for. The old saying holds true for many people, but none more so than Jaxson Stratford. An avid video game player and reader of post-apocalypse novels, Jax always wished for the chance to attain power and abilities like the heroes of the stories he read about. Then, he received his wish in the form of The System’s arrival. However the truth of reality in this new System dominated world, is something far worse than he could ever imagine. This story is similiar to many others on the site, but the 'System' is something I've thought about for some time. That being said, it is still being fleshed out, so don't expect the story to be amazing, but rather an entertaining read.
8 222 - In Serial9 Chapters
Evil Overlord?
A person is reincarnated in a demon kings body who is assassinated in the midst of war with the holy kingdoms. He has to find out what is going on and to make sure that he has to survive this all. I will update the synopsis later when the story has taken a definitive form.
8 129 - In Serial29 Chapters
Shards
In a post apocalyptical world, vicious monsters known as 'Honno' prey on those trying to rebuild humanity. People with mysterious powers and the ability to transform into an armored form known as 'Shutok' are the only real chance humanity has for survival. Follow Rontu, a young and inexperienced Shutok as he learns of the true nature of the world around him, and that the fleshy abominations that roam the wasteland are far from the only monsters the world has to offer. Available on ScribbleHub: https://www.scribblehub.com/series/280832/shards/ Available on Reddit: https://www.reddit.com/r/redditserials/comments/n3qd3w/shards_glass_1/ Available on Wattpad: https://www.wattpad.com/1142611194-shards-glass-1-1
8 139 - In Serial11 Chapters
Consequences - Matthew Tkachuk
summary: you absolutely hate Matthew Tkachuk so it's just your luck when you wind up pregnant with his child.cover made using @art-and-the-hockeys amazing wallpapers!! go check them out on tumblr
8 228

