《INFERNO: Destruction [Completed]》-Ким Жэнни- Миний харанхуй тал
Advertisement
Би тэдгээр олон үхлүүдийн дараа, миний эцэг эх, хамтран зүтгэгчид, найзууд, хамт байсан хүүхдүүд маань гээд гар дээр минь, нүдэнд минь амь тавьсан тэдний хүүрийг орхиод илүү гэрэлтэй, цэлмэг тэнгэртэй, хүндлэл дүүрэн ертѳнцийн шороон дээр өлмийгөө тавьж, дараа нь хэд алхсан. Миний алхаж байсан тэр шинэ ертөнцийн агаар илүү шим тэжээлтэй ч мэт, хөрс нь хамаагүй сайхан санагдаж байв.
Би хѳл нүцгэн, халаас хоосон салбарсан хувцсаараа биеэ хаасан хорин настай охин сэмэрч үжирсэн хоосон сэтгэлээ үзэн ядалтаар дүүргэсэн байсан.
Сайхан амьдрал гэх мөрөөслөөс өөр баялаггүй ирлээ. Эргээд бодоход өвөртөлж ирсэн мөрөөдөл минь ер нь юу байсан юм бол? Хүсэл тэмүүлэл ий? Би яг юуг найдаж ирснээ гэнэтхэн л мартаж орхисон мэт.
Тун удалгүй би өөрийгөө бурхан хэчнээн өгөөмөр загналаа ч, түүний өгсөн элбэрэл хайранд ороогдон булхаж чадамгүй бүр тийм л, тийм харанхуй бүдэгхэн, өтгөн манангаар биеэ хулдсан нэгэн гэдгээ ойлгосон юм.
Шинэ тэр л ертөнцөд, нийгэмд би дасан зохицож чадахааргүй, харанхуй булай талд нь хашхирч орилж баймаар тийм л зэрлэгдүү гэмээр, хог новш мэт шороон дээр өнхөрч байхаар, харгис хэрцгий зангаараа хамаг бүхнийг түлхэж баймаар л нэгэн бөгөөд хэнийг ч үл хайхрагч болж хувирчихсанаа олж харав.
Байдгаараа тахийж цоожиндоо орж ч чадахаа байсан түлхүүр, үндэс хэсэг нь зэвэрч муудаж мөд л ховхроод унах гэж буй, мөчрөөс нь дүүжлүүрийн олс унжих мод шиг би.
Эмнэлгийн цагаан таазнаас шинэ ертөнц маань эхлээд одоо харин ядуусын хороолол дунд бий уйтгартай саарал нэг өрөөнд үргэлжилж байв.
Гуйлгачин шиг нэгэнд тэнгэрээс мөнгө асгарч ирэхгүй нь тун ойлгомжтой тул миний амьдрал шууд л цэлмээгүй ч ядаж л нуруу тэнэгэр алхаж, дарамт мөрөн дээр минь дарсангүй.
Харьяалалгүй, иргэн гэх үнэмлэхгүй нэгэнд гараа татаж ѳгдѳг тэдгээр цагийн ажлын цалингууд өгөгдөх хэмжээнээсээ яльгүй ч биш бүр маш бага байдаг ч би болгож байв. Гэхдээ өнөөх эцгийн цусанд буй ямар ч замаар мэдэхгүй тэмцэл гэх хүсэл гэнэт л оргин гарч би уурсаж, маргалдан тогтвортой ажиллаж чаддаггүй байлаа. Нэг газраас нөгөө лүү, нөгөөгөөс ахин нөгөө лүү гээд.
Тариалангийн талбайд өнгөрүүлсэн өлмөн зэлмэн өдөр хоногуудаас ялгаатайгаар миний гэдэс хавьгүй цатгалан ч мөн л хоосон, сэтгэл минь хир тортог шиг, бусадтай нийцэж найзлах хүсэл хоосон ходоод шиг минь.
Таньдаг хүн гэж үгүй байсаар, салхи хаашаа тийш л үлээлгэн амьдрах зуур би өөртөө өөрчлөлтийг төсөөлж, хүсэж ч чадсангүй.
Шинэ газарт ирэхэд төрдөг тэр л шинэ тэмүүлэл надад яг л шинэ уналтаас уналт мэт санагдана. Цагаан газрыг бохирдуулах хар толбо гэдгээ хараад дасан зохицох гэж тамаа цайна.
Өвлийн улирал байсан. Дөрвөн ч долоо хоног түрээслэдэг байрнаасаа жаахан хол нэгэн дэлгүүрт шөнийн ээлжинд ажилладаг болсон ба ойр хавьд цэнгээний газрууд, мөрийтэй тоглоомууд гээд битүү. Үүрийн 4 цагт ээлж солигдон гэр лүүгээ алхах үед заавал нэг зодоонтой би нүүр тулна.
Хараагүй мэт хажуугаар нь зөрөөд л өнгөрнө. Хүн зодуулж буйг үзэх тоолонд л өнгөрсөн би өмнө минь зурайж, би үзэн ядалтыг л олж харна. Гэхдээ хоёр ч удаа би тэсвэрээ алдав.
Надад огт хамаагүй хэдий ч олон залуус гудамжинд бараг ил шахуу нэг охиныг голдоо хийгээд хувцсыг нь урж байв. Энэ гудамж завхай замбараагүй, дээрэмчин, гэмт хэрэгтнүүд холхидгоороо алдартай.
Advertisement
Дэлгүүрийн захирал надад санаа зовж эрэгтэй хүрэм, малгай өмсүүлдэг байсан ба би энэ гайгаас холуур тойрж дээрэлхүүлж үзээгүй.
Тэр удаад дотроосоо тэсэрч хэчнээн залуу байсныг мэдэхгүй. Би хадаастай мод барьж байгаад бүгдийг нь хэмх зодов. Хэн нь ч үхээгүй боловч хэд нь лав тахир дутуу болсон. (энэ явдлаас хойш өчнөөн цуурхал тэр хавиар тарсан. Гэхдээ эзэн нь олдоогүй, Жэнни ч цуурхалд ач холбогдол өгөөгүй.)
Үүний дараа ахин нэг сарын дараа өнөөх хэрэг ахиад л давтагдав. Ахиад л нэг охины хувцсыг урж, элдэв үгээр харааж, газар унагаж байгаад дээрээс нь нулимах ч үзэгдэнэ. Тэр л дорой этгээдүүдийн ихэнх нь тамхи татаж, тойроод гарахын зуур гарахыг нэг залуу нь охины духан дээр тамхиа наан түлээд "Ингээд унтраачихъя" гээд инээв.
Урьдын би ийнхүү ахиад л сэрж, тэдэн лүү очлоо. Сул дорой нэгнийг бүлэглэж дээрэлхэнэ гэдэг арчаагүй хүмүүсийн л үйлдэл. Арчаагүй нэгэн хүртэх зүйлээ авах ёстой.
Тэдэнд тулан очоод нэгийнх нь цамцнаас татаад шууд л өвдөглөж орхивол бусад нь дайрсангүй, гайхсангүй тайван зогсож нирххийтэл инээлдэв.
Хүний арьсанд тамхиа унтраагч чангаар инээгээд охин руу "Өлөгчин минь хурдан зайл! Загас баригдчихлаа" гэж орилох ба үүнтэй зэрэгцэн би гартаа атгаастай урт төмрөө дээш далайвал залуус дундаас нэг нь "Тайван бай, хатагтай, тантай ярилцмаар байна. Та тэгэхээр Сүгийн бүлгийн залуусыг зодож замыг маань цэвэрлэж өгсөн нэгэн байх нь ээ!"
Энэ л үеэс би гэмт хэрэгт хуруугаа дүрж, дараа нь гараа, удалгүй бүтэн биеэрээ шумбан орсон. Надад их мөнгө амалж, элдэв ажил санал болгосоор ахих тусам надад энэ аяга угааж, ширээ арчиж байснаас илүү хялбар тэгээд илүү дээр санагдаж байв. Ер нь хийж чаддаг зүйлээрээ их мөнгө олох боломж тохиох үед татгалздаг хүн ховор.
Бид дан бурхны бүтээл биш.
"Энэ салбарт бол чи хаанаас ирсэн, хэн байх чинь хамаагүй. Нэлээн чадварлаг санагдсан. Үхэхдээ л хэлээ хазаж, шоронд орвол амаа татах л зан хэрэгтэй."
Уур хилэн, хэрцгий зангийн оч байсаар байсан ч би дарж байхыг хичээж байв. Гэхдээ явсаар гал ассан, ой шатсан.
"Гэмт хэргийн ертѳнцѳд гарч ирсэн нэг эмэгтэйн талаар сонссон уу? Их залуухан бас чадварлаг гэсэн. Мэргэн бууч, ганцхан сум л ашигладаг. Ѳнгѳрснийх нь талаар нэг ч мэдээлэл байхгүй. Хүйтэн бас их хѳѳрхѳн. Хѳлсний алуурчдын сүлжээн дунд одоо хамгийн чадварлаг алуурчдын нэг болж байгаа."
Би хүний амь хѳнѳѳх дуртай, үүгээрээ ангаж цангадаг байгаагүй. Энэ миний хийж чаддаг ажил бас шийтгэл минь байсан юм.
Бага багаар ахисаар эцэстээ муу бүхний манлайд буй хөлсний алуурчин нэр зүүв. Эс бөгөөс хөлсний ажилтан.
Хүн алах биш зүгээр л хорих байсан. Гэхдээ хүн хөнөөхөөс ч илүү их мөнгө амласан ажил над дээр ирлээ. Амьдрал минь энэ л үйл явдлаар шууд л өөрчлөлт рүү тэмүүлсэн юм.
Сонгуулийн үе, би нэр дэвшигч И-гийн улсын их хурлын суртчилах ажилд садаа болсон нэгэн сэтгүүлчийг сонгууль дуустал амыг нь хамхиж, хорих даалгавар авсан юм. Гурав хоног нарны гэрлээс, хүмүүсээс хол байлгах ёстой. Хэзээ ч хөнөөж болохгүй тийм л хүн.
Өндөр бие, өргөн цээжтэй эр шинжтэй ч турь муу уг сэтгүүлчийг би ачааны цүнхэнд хийн ажлын газраас нь хулгайлав.
Advertisement
Хяналтын камер гэх зүйлгүй, давчуухан, халаалтгүй түрээсийн байрнаас ядах зүйл байсангүй. Цагаан өнгийн шохойн хана, хэдэн зууны өмнөх компьютер ашигладаг. Харах нь хувь хүн нь хөрөнгөтэй ч байрлаж буй газар нь гуйлгачны оромж шиг аж.
Хүний анхаарал татахгүй гэсэндээ Өмнөд Солонгост бол бараг л сэг гэж тооцогдохуйц саарал Ит унаад явсан түүнийг хорих байр ч эртнээс олсон юм.
Сөүлээс гараад зам дагуу байрладаг хэдэн зуслангийн байшингууд бий ба тэд дундаас нэгэн хямдхан байшинг түрээсэлж, хүний нүд цагдаа нараас ч хол алс. Энэ нь ганцхан өрөө бараг нурах гэж байгаа дээвэртэй, хүн харвал ойртож очихыг лав хүсмээргүй саарал өнгийн байшин.
Сэтгүүлч эрийг ганцхан л өрөө энэ жижиг байшингийн хананд буй төмрөөс гавлаж орхиод, олон долоон юм яриулахгүйн тулд амыг нь ногоон скотчоор таглалаа. Би цаг цагаар хооллолог тул хоол идэхдээ түүнд ч гэсэн өгч, энэ үед л тэр ногоон скотчоосоо сална. Тэгээд үхэх гэж байгаа мэт идэвхтэйгээр иддэг. Ийм нөхцөл байдалд илт гутарч буй нь тодорхой харагдах ч эрч хүйтэй байх ёстойгоо мэддэг эр аж. Хоол ч гэж бэлэн хоол л доо.
Мэдээж гурван хоног өнөөх сэтгүүлчийг харгалзаж, хэн нэгэн биднийг олбол зохицуулах, зугтахаас сэргийлэх шаардлагатай учир эндээс холдож болохгүй, бүр нүднээсээ салгаж болохгүй гэсэн тул хэдэн англи хэл сурах бичиг, дэвтэр болон балнууд ч авчирсан байсан юм. Миний бие бага сургуулийн боловсролоос цаашгүй учраас ядаж шинэ хэл суръя гэх хүсэл тэмүүлэл зүрхэнд төрж байв.
Би хэдий дунд сургуулиа ч тѳгсѳѳгүй, эндхийнхээр харанхуй бүдүүлэг нэгэн хэдий ч аялах хүсэл хүчтэй тѳрѳгдѳж эхэлсний дээдээр, ажилгүй үедээ хийх зарим нэг зугааг олохыг хүсэж байлаа.
Би сэтгүүлчид царайгаа харуулахгүйн тул саравчтай малгай болон маск зүүдэг байсан ба хоол идэхээрээ түүнд ар нуруугаа харуулна. Сэтгүүлч өөрийгөө хоригдсоныг мэдээд чарлаж, орилж, ам нь нээгдсэн үедээ над руу харааж орилсонгүй. Өөрийг нь явуулахыг хааяа гуйх ч би түүнтэй нэг ч үг дуугарахгүй.
Эцэстээ нөлөөлөөд ч хэрэггүй гэж бодсон уу үг дуугарахаа ч байсан юм.
Сонгуулийн нийт санал хураалт дуусаад тооллого хийж буй тэр үдэш бид үхрийн махтай бэлэн гоймон идэж байв. Би нуруугаа харуулсан хэвээрээ тэр ч төвөг удахаа больсон тул чив чимээгүйд. Гэтэл тэр хоолоо газарт тавиад надтай ярьж эхлэв.
- Одоо санал хураалт дуусчихсан байх даа? Чи санал өгөхгүй байсан юм уу? Сонгуульд оролцох нь иргэн бүрийн үүрэг. Саналаа өгнө гэдэг чи ирээдүйдээ энэ улсдаа анхаарч буй хэрэг.
Түүний хѳлс нь бурзайж, анх хулгайлагдахдаа ѳмсѳж байсан цэвэрхэн цамц нь халтартаж, нүүр ам нь шороо болжээ. Би олон таван үг хэлэлгүй гоймонгоо удаанаар сорно.
- Чи энэ ялзарсан нийгмээс юуг ч олж харж чадахгүй байна гэж үү? Би чамайг И нэр дэвшигч хөлсөлснийг мэднэ. Тэр чамд одоо их мөнгө төлж буй ч энэ явдлын дараа чиний ирээдүйгээс энэ үнийг хэд дахин нугалж шимэгчилсээр, бидэн шиг хүмүүсийг сорж бузар хэргээ үйлдсээр байна. Би тэмцэж чадах байсан.
Эцэг шиг минь л харагдаж байна шүү. Тэр ч гэсэн засаглалыг эсэргүүцэн, хүмүүс цуглуулж ингэж ярьдаг байж билээ. Бослого эхэлж ч амжилгүй няц даруулчихсан шиг, тэр ч гэсэн энд хорхой шавж шиг хэвтэж байна. Ха! Өрөвдөлтэй юм.
Би юм дуугарахыг хүсэхгүй хэвээрээ түүн рүү ар нуруугаа харуулаад урт гэгч нь гоймон нэг амьсгаагаар соров.
Тэр үнэхээр уран яруу үгтэй илтгэгч шиг л болж хувирч байна.
- Би түүний гэмт хэрэг хийсэн жигшмээр үйлдлийг цуглуулж бараг л гүйцсэн. Хэд хэдэн гишүүнүүдийн нүд хуурах гэмт хэргүүд, би бүгдийг нь илчилж чадахаар байна. И нэр дэвшигч хайж л байгаа байх. Гэхдээ олж чадахгүй ээ (амьсгаадангуй инээв.) Энэ сонгуулиар тэр цус сорогчид биднийг, энэ улсыг залвал сайхан зүйл лав үгүй. Бид шилэн хоргоны цаанаас, алимны шимтэй талыг л хардгаас биш хордуулж буй ѳтсѳн хэсгийг нь мэддэггүй.
Би гоймонгоо идэхээ зогсоогоод халааснаасаа хутга гаргаж ирээд хүзүүнийх нь хажуу уруу онилон шидлээ. Тэр яршигтай, цуцалгүй тэмцэгч агаад тархи угаагч мэт хачин зүйлс ярих нь тѳвѳгтэй юм. Би амар тайван хоол идмээр байна.
Тэр хүзүүнийхээ хажууд хутга шидүүлсэн ч чимээгүй болсонгүй. Айж байгаа нь илт байсан ч цуцахгүй гэж шийдсэн бололтой. Ахиад л нэг зүйл ярьж эхлэв. Би босож очоод хүзүүн дээр нь ганцхан л цохиход тэр хий нь гарсан шаар мэт, уярч хайлам үгсээ өөртөө аваад ухаан алдав.
Түүнийг чимээгүй болсны дараа би гоймонгоо идэж дуусгаад, жаахан бодол болон суув. Одоо тооллого явагдаж байгаа. Өнгөрсөнийхөө талаар, юунаас илүү эцэг эхийн минь тухай бодлууд тархийг минь ээрнэ.
Миний эцэг үр хүүхдээ үл хайхран зүтгэж байсан тэр бослого ѳдѳѳгдсѳн бол бид ямар улсад амьдарч, би ямар нѳхцѳлд ѳсѳх байсан бол?
Надтай хамт байсан хүүхдүүд үхэхгүй үлдэж, Жихё тариалангийн талбайд гараа эвэрштэлээ ажиллахгүй байсан байх болов уу? Эцгийн минь эхлүүлээгүй тэр бослого эхлэхээсээ ѳмнѳ бутарч унасан адил, би энд ч түүний хүчийг хугалж байна.
Унтаж байхад нь шууд л гараас нь угзарч, унтлагын хувцастайгаа чирэгдэн шорон луу ачигдсан гэр бүлүүд шиг түүний босгосон бүхэн одоо замхарч буй тийм үү?
Би сэтгүүлчийн цүнхийг ухав. И нэр дэвшигчийн хүмүүс түүний цүнхийг нэгжиж хэрэгтэй гэснээ бүгдийг нь аваад явсан. Үлдсэн зүйлс нь гэвэл баахан түлхүүрүүд, хуудас бүрт нь чигжүү дүрс үсэг, мэдээ сараачсан халаасны жижиг дэвтэр л байв. Дэвтрийн урд талд тэр өөрийн нэрээ их л нямбайлан бичжээ.
Жон Хусог.
Гоё нэртэй юм аа.
Жэнни түүний дэвтрийг эргүүлж тойруулж, хуудсуудыг нь нягталж үзсээр жаахан суугаад, тэгснээ гэнэт өндийн сэтгүүлчийн түлхүүрүүдийг аваад, байшингийн гадаа тавиатай саарал тэргээ унан Сөүл орж, тэгээд машинаа уралдааны мотоциклоор солиод хаашаа ч юм хурдлан явжээ.
"... Шуугиан, Улсын их хурлын сонгуулиас олон булхай илэрчээ."
"Гишүүдийн нууц өмч..."
Маргааш нь Ѳмнѳд Солонгос тэр аяараа шуугьж байлаа.
"Сонгуулийн шөнө санаанд оромгүй, цочирдом мэдээ тархлаа..."
Advertisement
- In Serial341 Chapters
Atros Imperium
Anton Thorn died in an incident of his own creation, his body torn and shredded to pieces. Yet death and eternal rest did not await him. Gods, from another world, took his soul along many others to their world to fight an overwhelming and impossible foe. By chance and oversight his soul was missed by the gods, his soul destined to remain in limbo and torment for all eterinity. A few weak and desperate gods took a chance with him and brought him through to their world. Now sent far away from the battle, in his original body, to a small village in the husk of a dead kingdom. It is now up to him to restore the Kingdom and fight off anything that would threaten him or those he loves; be they human, beast, monster or hero. ---[Cover art by ssddx]---
8 197 - In Serial7 Chapters
PRYMERS
Galen Scillian is your average college adult living in the city of Trinix. For the past half a year, the denizens of this city have been experiencing supernatural phenomena and a sharp increase in the rise of individuals who possess supernatural traits. These individuals are called PRYMERS. The life of our lead protagonist Galen, soon takes a wild turn after he becomes a uniquely gifted prymer, forcing him to face new threats with his newly acquired powers.
8 79 - In Serial46 Chapters
The Hereafter
All life must come to an end. Landon recognized and affirmed this notion. Yet, Landon somehow dared defy this sentiment. Landon's bestowed with another life as Wryn Radcliffe. Hate or love for his new life was inconsequent. Landon no longer exists, and that is why Wryn Radcliffe must live. Wryn must find his purpose in a new world of mystery and magic. Wryn will convene challenges making him question his existence. But that is why he must find his resolve through the chaos that is his hereafter. ********************************** If you have any questions, let me know! Either dm me through RR or Discord (ChickenChief#1705). I hope you guys enjoy the story! ********************************** Updates will occur every Monday and Friday at 10:00 PM EST.
8 200 - In Serial19 Chapters
one week ➳ beomryu ✓
❝be my girlfriend for a week.❞ ✎ wherein he broke her icy heart𝗧𝗵𝗶𝘀 𝘀𝘁𝗼𝗿𝘆 𝗶𝘀 𝗽𝘂𝗿𝗲 𝗳𝗶𝗰𝘁𝗶𝗼𝗻I DONT SHIP THEM TO THE POINT WHERE IT FEELS UNCOMFORTABLE, THIS STORY IS JUST FOR FUN©jisung_clouds, 2020 ryujin+beomgyu
8 143 - In Serial51 Chapters
Realize (PUBLISHED)
They live on the same floor. They attend the same luxurious school. They have the same friends. They couldn't stand each other. And just when she thought she could get away from him, they end up being on the same band.Could life get any more worse?Oh, that's right. He, the coldest arrogant jerk, is also the most handsome guy she had ever set eyes on. That's definitely saying something, living on the Upper East Side.Now, she faces her biggest problem of all.Differentiating LOVE from HATE.__________Realize is copyrighted.**I guess you could say this is Gossip Girl in rainbow land, without all the drama and scandal. Only humorous and fun.**
8 133 - In Serial10 Chapters
My love - Klaus mikealson
After an agreement between 2 out of 3 Gilbert siblings they have decided to keep Andrea out of the loop with anything that isn't supposed to be.. real Which was quite easy for them knowing that their younger sister had no one outside of the family to confide in from her social anxiety so there would not really be a way of her finding out from other sourcesBut what happens when klaus finds out about the doppelgängers sister?Will he put his need to be alpha male aside to realise that the girl cares for him as much as he does for her?✨ extended summary in first chapter🥇#1 klauslovestory🥇#1 klaus🥇#1 diaries 🥇#1 vampirediaries #3 vampire #4 stefansalvatore #5 kolmikaelson#4 originals#7 Jeremygilbert #16 finnmikaelson #38 theoriginals#46 damonsalvatore #71 kolmikaelson #86 elijahmikaelson
8 193

