《INFERNO: Destruction [Completed]》-Ким Жэнни- Сэтгүүлч ах
Advertisement
Умгар жижигхэн байрны минь цонхыг хааж татсан саарал хөшигний цаанаас нар надаас нүүрээ буруулах мэт ээж, ганцхан өрөө тул эргэн тойрон түүний бүдэг гэрэлд тод үзэгдэнэ. Ямар ч гойд зүйл тэнд үгүй. Тийм ч их тавилгагүй, ор гэх зүйлгүй орж ирээд унтаад л гараад явдаг гэр гэж нэрлэгдэх зүйл лав биш энэ өрөө. Бүр харь элгээс ч хүйтэн энэ байранд би одоо хоёр дах сараа өнгөрөөж байна. Нурууны минь арьсны багахан биш ч том биш хэсэг нь галд хайрагдсанаас болж түлэгдсэн, түлэгдсэн нь хорсож байж суух аргагүй санагдуулна. Урд шөнө эмнэлгээр боолгуулаад сууж байтал ч гэнэт л ахлах ч гэнэ үү хүн гарч ирээд л нэр, бүртгэл асуусан ба би нүдийг нь хариулж байгаад зугтчихсан билээ. Боолтоо одоо солих ёстой гэдгийг мэдэх ч гэсэн гараа хэчнээн сунгаад ч түлэгдсэн хэсэгтээ хүрэхгүй байв. Хүрээд ирээд тос түрхээд өгөөч гэж гуйх хэн ч үгүй. Энэ намайг бага ч биш гуниглуулан мөн бухимдуулан би сууж байлаа. Тэр сэтгүүлчийг хорих ажил нэгэнтээ л дуусчихсан, мөн товчоо руу хэсэгтээ л ахиж ажил авахгүй гэдгээ ч сануулсан. Нэг хэсэгтээ энэ өрөөнд бүгэхээр шийдсэн байв.
Ийнхүү сууж байхуй гэнэт л гэрийн минь хаалгыг байдгаар нь хэн нэгэн балбаж, хаалга эвдэх нь гэлтэй нүдэх аж. Байрны түрээс аль хэдийн дараа хоёр сар төлөгдсөн тул байрны эзэн орж ирэхгүй, тэр байлаа ч ингэж нүдэхээсээ эмээх ёстой. Намайг харахаараа л шээс алддаг хүн шүү дээ. Тэгвэл хэн байна гэж? Товчооноос лав намайг сураглахгүй. Би ил бас ойрхон байсан хутга шүүрч аваад бэлэн байдалд атган хаалга руу дөхөх зуураа:
- Хэн бэ? гэж асуув. Хоолойндоо ширүүн өнгө аяс шингээн их л дургүйцэнгүй асуув. Хаалганы цаана буй нэгэн миний хоолойг сонсоод хаалга нүдэхээ болин их л яаруу ийн хэллээ.
- Жон Хусог байна. Чи эндээс зугтах хэрэгтэй! Чиний барьцаалж байсан сэтгүүлч!
Тэр эдгээр үгсийг хэлэхдээ дунд нь гурван ч удаа амьсгаадаж, яриагаа тасалсан ба хурдан гүйсээр ирсэн нь илтхэн аж. Би асуулт асуух гэвэл тэр чанга дуугаар үргэлжлүүлэн:
- И нэр дэвшигчийн хүмүүс явуулсан хѳлсний алуурчид наашаа ирж байна! Алив хурдлаарай! байдгаараа бачимдангуй ийнхүү хэлсэн ба би түүний асуултад хариулалгүй,
- Намайг яаж олсон юм? гэж асуулаа. Товчоон дээр миний түр байрлах хаяг бий хэдий ч тэд мэдээлэл задруулах тал дээр үнэнхүү анхааралтай ханддаг юм. Жон Хусог сэтгүүлч шуудхан л,
- Бурхан минь! Гуйя. Тэд ирж байна. Бид яаравчлах хэрэгтэй. Хэрэгтэй зүйлс байвал аваад яв. Би гадаа машинаа асаагаад бэлэн байлгаж байя. Үгүй бол чи үхэх нь!
Түүний хоолойд адгасан байдал тод ажиглагдах ба хаалгаа нээгээгүй, нээх ч шаардлага байсангүй. Жон Хусог цаашлан шатаар бууж буй чимээг би сонссоор зогсож байсан байрлалдаа бараг л таван секунд ангайв. Үхэл ий?
Би шууд л ухасхийж үүргэвчиндээ ойр зуурын солих хоёр хувцас болон байгаа гэсэн бэлэн мөнгүүдээ цүнхлээд, гэртээ байсан хувцастайгаа гарч гүйлээ. Тэгээд хөлсний байраасаа шат уруудан доошоо явбал шатны төгсгөлд, машины зогсоол дээр миний сэг шахуу саарлаас хавь муу, дөрвөн дугуй нь эргэж буй нь гайхамшиг гэмээр хөх өнгийн машин асаалттай зогсоно. Үүний цонхоор сэтгүүлч над руу,
Advertisement
- Хурдан суугаарай! Тэд ирж байгаа!
Би жолоогийн хажуу талын хаалгыг татаад даруй сууж, Жон Хусог дарга ч цаг алдалгүй хөдөллөө. Түүний хөлс нэлдээ бурзайж, сандарсандаа юу эсвэл адгасандаа юу амьсгаадсаар л.
Гудамж уруудан замаар явж байхуй өөдөөс маань шар өнгийн машин гарч ирлээ. Жон Хусог машинаа хажуу тийшээ дарж зам тавиж өгөх ба би машин дотор сууж буй хоёр залууг тогтож харлаа. Тэд товчоон дээр бас гэж чадварлагт тооцогддог хоёр алуурчин байв. Намайг хөнөөх гэж эднээс дор зүйл явуулсан бол доромжлол гэж үзэгдэх байлаа гэж би дотроо бодож амжлаа. Тэгээд толгойгоо доошлуулж өөрийгөө нуугаад хажуугаар нь зөрөв. Тэдэнтэй нүүр тулсан бол үхэх магадлал бас жаахан байж.
Зөрж явсаар төв замд нийлэв. Жон Хусог сая л нэг ярихтайгаа болж буй надад хандан,
- Чи бид хоёр их олон хүний дайсан болсон. Бэлдэж байсан бүх мэдээ минь задарч хэд хэдэн том хүмүүс биднийг онилж байгаа. Миний хувьд би нийгэмд ил байгаа, мөн одоо ард түмэн мэддэг болсон юунд маань ч халдаж чадахгүй. Надад ямар нэг зүйл тохиолдвол шуурга дэгдэнэ. Харин чи тэдний хѳнѳѳж, ѳшѳѳгѳѳ авж чадах ганц хүн нь. Тийм учраас-
Би түүний яриаг шууд таслаад,
- Намайг одоо буулгачих. Би өөрийгөө аргалж чадна. Талархаж байна.
Жон Хусогийн хөмсөг үрчийгээд, санаа алдан,
- Би л талархах ёстой байх. Ким Кювон. Чамд-
Түүний амнаас урт удаан сонсоогүй миний жинхэнэ нэр унамагц би арын халаасандаа байсан хутгаа сугалан шууд хүзүү рүү нь тулгав.
- Яаж мэдсэн юм?
Уур минь дүрсхийн хүрч, гар минь чичрэх шахуу цээж бачимдана.
Балруулдахыг хүсдэг харанхуй, зугтаж, мартаж, миний зүрхтэй л хамт үхээсэй гэж хүсдэг зүйл. Эцэг эхийн минь өгсөн нэр. Би Хойд Солонгост байсан үеэ дурсахыг хүсдэггүй. Ер нь сайхан зүйл агуулаагүй зүйлсийг эргэж дурсах нь таатай биш.
Тэд нэрийг минь мэдэж буй бол Хойд Солонгос гэдгийг минь, товчооноос намайг алуулах гэж илгээсэн бол хөлсний алуурчин гэдгийг маань ч мэдэх юм байна.
Жон Хусог нүдээ цавчилгүй урдах замаа харж, айсан шинжгүй явах ба надад хандан,
- Хутгаа доош нь, чамайг замын цагдаа харвал асуудал улам муудна шүү. Жаахан тэсчих, манай гэрт очоод ярилцъя. Гуйж байна.
Би хутгаа доош нь буулгах зуураа түүний том бас сайхан гэгч нь байшин болон хоёр ч машин нь дүрэлзэн шатаж байсан нь толгойд буув.
Тэр нэгэнтээ л зогсохыг хүсэхгүй байгаа тул би дургүй хэдий ч дагахаар шийдлээ. Надад юу ч хийж чадахгүй нь үнэн, бас түүний тэмдэглэлийн дэвтрээс би жаахан ч атугай түүнийг үнэлсэн. Дотоод хүн маань зөвшөөрсөн.
Бидний дунд дан чимээгүй л ноёлж байхуй гэнэтхэн л чангаар бас уртаар хэн нэгэн арын суудлаас эвшээв. Урт нарийхан гар дээшээ хэд савчаад сандалд гараараа тулан тэр хэн нэгэн дээш өндийв.
Үс нь хэчнээн хоног угаагаагүй гэмээр байдгаараа тослогтож, малгайтай цамц нь хир шороо тоос болсон гэж жигтэйхэн нэгэн залуу, царайнаас нь үзэх нь Зүүн Ѳмнѳд Азийнханд байдаг шинж бүхий бөгөөд нүдээ нухалсаар сууна. Би асуугаагүй байхад Жон Хусог сэтгүүлч,
-Тэр чамайг олж ѳгсѳн миний дүү Бэмбэм, үнэхээр мундаг компьютер мэдээлэл системийн мэргэжилтэн байгаа юм. Чамд ямар ч аюул учруулахгүй.
Advertisement
Аргадах ч мэт аястай хэлсэн ба би анхаарлаа буцаж зам руу хандуулав. Ямар нэг зүйл шалгааж, шууд л сониучирхдаг төрлийн хүн би биш. Жон Хусог сэтгүүлч аюулгүй гэж хэлсэн болохоор аюулгүй. Тийм ээ, би хүнд итгэж байна.
Өмнөд Ази залуу хоёр ч дахиж эвшээж, хуруугаараа хамраа сайтар ухаж, нүднээсээ нуухаа аваад надруу мѳн Жон сэтгүүлч рүү нүдээ гүйлгэн ширтээд,
- Би унтлаа.
Тэр буцаад хэвтчихэв. Үнэхээр ч чимээгүй унтдаг нэгэн ба чихээ дэлдийлгэж сайтар сонсвол л нэг амьсгалж байгааг нь сая бүдэг сонсох аж.
Бэмбэм гэх залуу ард унтсаар, харин Жон сэтгүүлч юу ч ярилгүй машинаа нухацтай барьж, харин би цонхоор хий дэмий ширтэн, арваад минут явсны эцэст нэгэн орон сууцны дэргэд ирэв. Чинээтэй хүмүүс амьдармаар гадаад дотоод засалтай, гаднаа баахан дэлгүүрүүдтэй, мөн хүүхдийн том гэгч нь талбай үзэгдэнэ. Сэтгүүлч гэрт очоод ярилцъя гэж их л аминчхан, гуйнгүй хэлсэн тул би зөрүүдлэлгүй буугаад араас нь дагалаа. Лифтний тоо долоог зааж, бид гурав хамт нэгэн байранд орж ирэв. Гутлаа тайлан зогсох зуур үүдний ханаар нь дүүрэн өлгөөтэй буй зургууд руу нүд минь өөрөө гүйв.
Жон Хусог сэтгүүлч болон нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй хоёрын энд тэнд элдэв байрлалаар авхуулсан зургууд ханаар нь дүүрэн аж. Цанын бааз дээр, цэцэрлэгт хүрээлэнд мѳн бялуу үлээж буй тѳрсѳн ѳдрийн зургууд, тэврэлдэж буй, үнэсэлцэж буй ч зургууд. Би атаархах мэдрэмжид бага ач холбогдол ѳгдѳг ч гэсэн, уг зургуудийг шимтэн ширтсээр бүр гараараа илж байхдаа түрхэн зуур сэтгэл минь дэвтэж бүр өвдөхийг анзаарав.
Урьд би энгийн айлууд ямар байдгийг харж байгаагүй бөгөөд тэдний энэ л аз жаргалтай байдал цээжинд минь халуун зүйл юүлнэ. Гөлийж харсаар эцэстээ болин тэднийг дагаж зочны өрөөнд орлоо. Бэмбэм гэх залуу буйдан дээр шууд л бараг алцайн хэвтэж, би түүнээс арай зайдуу суугаад Жон сэтгүүлчийг юу ярих гээд буйг хүлээв. Тэр аль хэдийн гал тогоо руу явсан ба баахан юм тэнд түжигнүүлж байв. Удалгүй надад аяга цай авчраад урд минь тавьж, мөн тавган дээр зургаан ширхэг ёотон ч тавив. Тэгээд цээжээ төвхийлгөөд хоолойгоо засан,
- Чи энд байвал аюулгүй. Үнэндээ миний гэр биш л дээ. Манай найз охины гэр байгаа юм. Тэр минь онгоцны үйлчлэгч, тийм учир долоо хоногоос наашгүй. Чи түр байрлаж болно. Золбин байж машинд унтахаа боль. Мөнгөтэй хүн байж ингэж байх юм. Бэмбэм, чи түүний бүх ул мѳр мэдээллийг устга. Цэвэрхэн байгаарай. Би гялс гарчхаад ирье. Энд хүлээж байгаарай.
Би юу ч асууж амжаагүй байхад тэр баахан юм дуржигнуулж ярьчхаад, хаалга саваад гараад явчхав. Анзаарах нь надтай ярих гэж буй зүйлээс айгаад ч байгаа юм шиг. Түүний хүзүүнд хутга тулгах үед их л эрэмгий санагдаж байсан ч одоо түүнээс айдас үнэртэж байна. Юунаас?
Гэнэтхэн өөрийгөө ямар хараал идсэн зүйл хийгээд буйгаа ойлгохгүй болж би эндээс явчихъя гэж бодсон ч хэсэг азналаа. Тэгээд миний мэдээллийг олсон гэх залуу руу харцаа шидэв.
- Нэг л зүйл асууя. Чи миний талаар хэр их зүйл мэдэж байгаа вэ?
Яагаад ингэж асуусан нь их ойлгомжтой. Сониуч зан бий ч нөгөөтээгүүр бага зэрэг жийрхсэн. Тэд миний жинхэнэ нэрийг мэдсэн. Харин товчоо мэдэхгүй. Эд нар?
Компьютер залуу гараа толгойнхоо ард авснаа,
- Олж болох бүхий л зүйлсийг. Би хэт genius учраас бүгдийг олсон.
Тэр ѳѳрт нь зохихгүй жаахан хүүхдийн инээмсэглэл тодруулаад,
- Ким Кювон. Хойд Солонгосын иргэн байсан. Би таны тѳрсѳн ѳдрийг ч мэднэ шүү. Арван дѳрвѳн наснаасаа цэрэгт явсан. Бүртгэл дээр таныг тусгай үйл ажиллагааны үеэр үхсэн гэж тэмдэглэсэн байсан. Танай улсын сервер ч үнэхээр тѳвѳгтэй. Би 367 давхар код тайлсан. Амархан байгаагүй шүү.
Тэр яриан дундаа ямар ч хэрэгцээгүйгээр өөрийгөө гурван ч удаа ѳѳрийгѳѳ үнэмлэхүй магтав. Надад төвөгтэй байсан ч би тэслээ.
- Таны зургийг олохын тулд Хусог ах бүтэн ѳдрийн турш энд тэндхийн камер ухаж, би хайсаар хайсаар... Таны хѳнѳѳсѳн хүмүүсийн бүртгэлийг хүртэл олсон. Хѳлсний алуурчид дунд ашигладаг нэр Ursa. Үнэндээ би л болохоор олсноос биш, Ѳмнѳд Солонгосын цагдаагийн газар ч таныг судалж чадаагүй. Үүнээс л намайг хэр ухаантайг харж болохоор байгаа юм. (ахин магтав)
Тэр ингэж хэлснээ гараа ѳвдгѳн дээрээ тавиад,
- Бас таны хѳнѳѳсѳн хүмүүсийн жагсаалтаас үзэхэд та дандаа хууль бус зүйл хийсэн хүмүүсийг хѳнѳѳдѳг.
Миний сэтгэл хөдлөөгүй. Цагдаа нар миний араас үргэлж мөшгиж, тэдний шүдний өвчин гэдгээ би мэднэ. Түүнд бүр миний хөнөөсөн хүсүүсийн жагсаалт байна гэж болох үед гэнэтхэн дотор арзайв. Жон сэтгүүлч ухаалаг юм уу? Эсвэл үхлээ зориггүй оролдох тэнэг үү? Би түүнийг үргэлжлүүлж ярихыг хүлээвэл яг л энэ агшинд энэ гэрийн хаалга тохийн онгойж, хүүхдийнх гэмээр шингэхэн хоолой тэр аяараа цуурайтаж, өнгөнөөс нь үзэх нь хэн нэгнийг загнах мэт аж. Үүдний өрөөнөөс бараг дөрөв алхаад л зочны өрөө тул удахгүй үглэж буй эзэн гарч ирэв. Ахлах сургуулийн охин мэт царайтай, урт нарийхан хөл, улбар шар үстэй мөн гартаа буу барьсан нэгэн. Нүд нь улаанаар эргэлдэж хэн нэгнийг хороохоор яг шийдсэн харц. Миний мэдэхгүй хэлээр юм ярьж байсан тул би алийг нь ч сайн ойлгосонгүй. Тэр хэн нэгнийг зандарч хараасаар л байв.
Бэмбэм шууд л сууж байсан буйдангаасаа доош эвхэрч хэвтэн үхлээ хүлээж буй аятай чихээ даран биеэ дотогшоо байдгаараа хумилаа.
Улбар шар үст Солонгос биш гэдэг нь тодорхой хэрнээ энэ удаад тэр Солонгосоор ярьж эхлэв. Би ямар нэг муу зүйл болж магадгүйг таамаглан цүнхэнд буй гар бууныхаа бариулаас барин, хэрэг эргэвэл гаргаж ирэхэд бэлэн байдалд сууж байв. Түүний Солонгос хэл бараг л төрөлх мэт аялгатай ба улбар үст,
- Ертөнцийн хөгийн новш минь! Чи надад Тайландад байна гэж худлаа ярьсан. Яаж намайг хуурч тэгээд бүр нуугдана гэж бодож чадав аа! Хөөе, намайг хэн гэдгийг мартаа юу миний чихэрхэн!
Бэмбэм болон түүний байгаа байдлаас тэд таагүй харьцаатай мэт харагдаж байна. Улбар үстийн хөмсөг аймшигтай нумарч, харц нь хүйтнээ хүйтэн болоод буугаа түүн рүү чиглүүлэн,
- Ингээд үх!
Таван ч удаа дараалан Бэмбэм рүү буудсан ба би буугаа цүнхнээсээ гаргасангүй.
Advertisement
- In Serial31 Chapters
Hero High
Humanity has ascended. On the first day of the new millennium, every human being above the age of 13 gained superpowers. Needless to say, this changed everything. Twenty years later, Emmett Shaw is one of thousands who seek to enrol in Aegis Academy so he can learn how to become a superhero in one of the most prestigious programs in the entire world. There's just one problem standing in his way: His power's Level 0. Inspired by Worm, My Hero Academia, and, of course, Marvel/DC.
8 172 - In Serial44 Chapters
The Dream: Integration
My mother always told me never to make life changing decisions when upset or angry. When humanity was forced into 'The Dream' I couldnt avoid the biggest decision of my life. I was not prepared for the consiquences of that single decision. Thrown into a situation far outside of my depths I was forced to fight for my life and sanity. My name is Erick Sanders. I was a heart broken idiot during the first night of 'The Dream' When humanity was linked in a single Dream state, an advanced replica of the universe, The world changed forever. That first night, I thought I deserved to be in the Fifth Tier. I may have been wrong. I experienced many things in those following weeks. Fear, Depression, Slavery, Agony, Hope, Drive and Power. This is the story of my experience and that of humanity.
8 208 - In Serial32 Chapters
Record of Lundeir
In the world of Lundeir, no creatures are known to be more powerful than the mighty and ancient Dragons. When a Dragon's scale is one day shattered, its shards scattered across the land, that power runs rampant. For Misha, a mousefolk and dutiful guard of a forest village, life is simple and familiar. But when a stranger appears with news of something amiss in the forest, that familiarity is threatened. Currently updating every other Friday.
8 212 - In Serial12 Chapters
Phantasmagoria
The normal life of a girl that had once been kidnapped and now has got to deal with her comeback to society.
8 110 - In Serial9 Chapters
Levitation ME By Travis Willier
A civilization on a planet starts to discover it's past Loriane gray head archeologist leading a team of researchers some hired guns and AI to study ancient ruins of a lost civilizations past.
8 193 - In Serial40 Chapters
The Burning City
At the end of book one of Jake Kerr's rollicking Guildmaster Thief series, Ralan Miller was looking over a calm city that had withstood a traitorous power struggle by his brother Larsen, the Guildmaster Merchant. In this astonishing second book in the series, Larsen pushes subtlety aside and provokes all-out civil war as he assaults the members of the Harvest Guild. Featuring a rich tapestry of intrigue, politics, secrets, colorful characters, and a complex world where seemingly no one can be trusted, this second book of the Guildmaster Thief series further reveals the compelling secret history of the city state of Ness and its cutthroat guilds. New chapters are released Monday, Wednesday, and Friday.
8 149

