《INFERNO: Destruction [Completed]》-Ким Жэнни- Хамтрагч чинь болъё!
Advertisement
Таваас ахиад хэд хэдэн удаа буун дуу зочны ѳрѳѳг дүүргэн хангинаж гэдсээ тэврээд амьсгалан хэвтэх Бэмбэмийг хараад энэ аюулгүйг би ойлгов. Улбар үстийн барьж байсан буунаас л жинхэнэ буу биш гэдгийг би шууд анзаарсан юм.
Бэмбэмийн орчин тойрноос шар ѳнгийн үрэлнүүд ѳнхѳрч гарч ирэн, улбар үст түүн рүү дахин дахин буудаж тоглоно. Энэ хэдий тоглоомон буу хэдий ч Бэмбэм залуу их ѳвдѳж буй нь илт. Тэр чих толгой хоёроо гараараа дарж, биеэ улам хумин гэдсээ тийрүүлж буй гөлөг мэт л гасалж байв.
- Ертѳнцийн хѳгийн амьтан минь чи энд юу хийж байгаа юм? Үх. Чи миний санааг зовоож алах гэж байснаа мэдэж байна уу? Би чамайг-
Улбар үст нэг дор замбараагүй олон юм шулганаж, яг л буу мэт чимээ гаргадаг үрлэн сумтай буугаа дуустал, газар тэрийн хэвтэх компьютер залууг буудав. Бэмбэм хэвтсэн тэр чигтээ "Уучлаарай" гэж амандаа байн байн бувтнана.
Хэсэг хугацааны дараа бүгд тайвширч хѳл гар, нүүр нь жижиг жижиг улаан цэгүүдтэй болсон, духан дээр нь хоёр ч том булдруу үүссэн Бэмбэм, мэдээж би буйдангийн хамгийн буланд, улбар үст Бэмбэмийн цаана гээд бид гурав зэрэгцэн сууж байлаа.
Тэд намайг энд үгүй мэт авирлах аж. Хоёулхнаа буй мэт нэгнийгээ гараас атгаад л, улбар үст загнаж зандрахаа больж, дуу нь ч суларчээ. Бэмбэм их л аядуухнаар,
- Үнэндээ... одоо би ѳѳрѳѳр амьдрахыг хүсэж байна, эгчээ. Мѳн надад тусалж чадах хүнийг ч олсон. Тэр сайн хүн. Би ѳѳрийгѳѳ олохын тулд таныг түр зуур орхих хэрэгтэй байсан юм.
Тэр гэмшингүйгээр ийн хэлэхэд улбар үст дорхноо л нүүр дүүрэн инээмсэглэл тодрууллаа. Хүлээж байсаг хариулт нь энэ юм шиг.
- Жон Хусог уу?
Улбар үст гацаж түгдрэлгүй ийн хэлээд үүний дараа түүний мөрийг нэг цохив. Бэмбэмийн нүд томорч нүдэнд нь бараг нулимс цийлгэнэн,
- Та яаж-
Тэр үгээ дуусгалгүй хоолой нь цааш орсоор толгой дохиход улбар үст шууд л гараас нь угзран чирсээр хаалгаар гараад явчхав. Бэмбэм шууд л чирүүлэн гарч одсон ба би ганцаараа хэсэг сууж байгаад цонхоор харав.
Тэд байрны урдах мѳхѳѳлдѳсний мухлаг руу хөтлөлцөж, гараа урагш хойш том савлаж алхан, улбар үст амаа салж унатлаа инээн байлаа. Хэдхэн хормын өмнө байсан тэр л айдаст уур амьсгал нь одоо халуун бүхнээр дүүрэн.
Цээж минь өнөөх л мэдрэмжээр хулдагдан би ахиад л атаархаж буйгаа мэдрэв.
Зүрх болоод бие сэтгэлийг минь цэцэг баглах мэт л ороож, суларч үл хүрэлцэх энэ гунигтай мэдрэмжийг би ямар үгээр илэрхийлвэл дээр вэ? Яавал энэ мэдрэмж надаас хол байх вэ?
Advertisement
Ганцаардал.
Гадна талаасаа тэр зүгээр л харагддаг. Ширүүн нүдтэй, цээжинд нь зүрх бус чулуу байдаг гэмээр л эмэгтэй. Үнэндээ тэр өнөөх чулуун зүрхнийхээ буланд өөрөө ч мэдэлгүй нэг зүйл хураасаар л байжээ. Түүнийг үхтэл нь шаналгаж, үер мэт нулимс асгаруулж чадах тийм л шаналлыг цуглуулсаар байв.
Бага багаар бугларалдсан тэр л зүйл өнөөдөр ийнхүү тэсрэв.
Би Жон сэтгүүлчийг хүлээхээ болиод шууд л энэ байрыг орхин гарлаа. Хүүхдийн тоглоомын талбай хов хоосон, хүмүүс ч гэсэн цөөхөн.
Өнгөрсөн бүхнээсээ би үзэсгэлэнтэй зүйлс хайх аж.
Хэн нэгнийг гарыг атгаж буй, хэн нэгнийг инээлгэж буй өөрийгөө хайх ч тэнд үгүй.
Дотроос минь маажих болсон тэр хайр болоод баяртай мэдрэмжийн талаар мянгантаа эргэцүүлж бодон хөлөө зөнд нь орхиж хаа нэг тийш алхсаар л...
Гудамжны хажуугаар буй хиймэл модод салхинд намилзаж, хүйтэн цементэн шал гутлын цаанаас ч намайг хайрах шиг.
Хаашаа л харна өнгөлөг хувцастай хэн нэгэн лүү яарсан, хэн нэгэнтэй хамт буй хүмүүс.
Ээж охин, эгч дүүс, эхнэр нөхөр, найзуудтайгаа хамт. Шороо шуурсан өдөр ч бай өнөөдрийнх шиг нам гүн ч бай хамт.
Харин миний хажууд?
Цэрэгт орсон шалтгаан минь үзэн ядалтаас үүссэн, харин төрөлх улсаасаа зугтсан нь илүү дээр амьдрахыг хүссэнийх. Гэвч ирээд би өөрийгөө үзэшгүй муухайг таниж шавхруу мэт өөртэйгөө харьцаж, магадгүй мөнгөний л төлөө хөлсний алуурчин болсон.
Сэтгэл минь тэгтлээ хөдөлдөггүй. Миний бодлууд дунд "үхэж л байдаг хүмүүс" гэх бодол суугаастай. Улам л дээш соёолон ургаж үнэ цэн гэх үг нүх рүү унасаар л.
Би ганцхан амьсгалахыг хүсэж амьдарсан биш гэж үү? Яг би хэн юм? Юу хүсдэг юм бол?
Бэмбэм гэх жаал адил ѳѳрийгѳѳ хайсан уу? Мөрөөдөл надад байсан юм уу? Маш том, цэцэгт нуга адил дээшээ л ургах, үзэсгэлэнтэйгээс үзэсгэлэнтэй болсоор байх тийм мөрөөдөл.
Алхам ахих тусам нүд минь хүндрэх шиг болж эцэстээ нулимс гоожиж эхлэв.
И Сан багшийг ална гэж андгай өргөхдөө, ээж аавтай хамт шоронд орохдоо, оргож байх үедээ би уйлж байсан. Бүгд л айдсаас, үзэн ядалтаас үүтгэгдсэн.
Харин энэ удаад уйлж буй шалтгаан минь өлссөн жаахан охин мэт асар их ганцаардлаас төрсөн шаналал.
Атаархаж үхэх гэж байсан юм.
Хэрэлдээд, зодолдох эцэстээ эвлэрч наалдах нэгэн, хамтдаа зургаа даруулж болох нэгэн, хөтлөлцөөд алхаж чадах нэгэн, түлэгдсэн нуруунд минь тос түрхэж чадах нэгэн. Дурсамжууд, нөхөрлөл гээд аль нь ч надад алга.
Хэн байна вэ? Тэнд, ганцхан хаягдсан нэгэн л байна. Хажууд чинь? Хоосон, хоосон.
Advertisement
Зорилгогүй тэнүүчлэх хэзээ ч надад таалагддаг байгаагүй. Харин энэ удаад бол бодол минь тээр гүнд, бие минь өөрөө явдаг машин шиг нэг тийш. Ганцаархнаа алхсаар, алхсаар...
Нулимсууд эрүүг минь норгон газарт дусалсаар л. Уйлсны дараа цэлмэх болов уу? Би ахиад хичээнэ гэж хүсэх болов уу?
Эхэр татаж эхэлсэн юм. Бүрэлзсэн нүдэнд минь над руу гайхангуй ширтээд толгойгоо эргүүлж буй хүмүүсийн царай тодорно. Өрөвдөж, хөөрхийлсөн тэр хүмүүс зүгээр л өнгөрөөд л явна. Амандаа миний тухай таамаг дэвшүүлцгээж, зам замаа хөөнө.
Гэнэтхэн л мѳрийг минь хэн нэгэн угзарч татан намайг эргүүлж өөр лүүгээ харуулав.
Миний нүд уйлсандаа улаан болж, ѳмнѳ минь зогсоо нэгэн ч, би ч бие биенийгээ харсаар гайхаж орхисон байлаа.
Жон Хусог.
Тэр гүйсээр ирсэн нь илт гараараа ѳвдгѳѳ тулаад амьсгаагаа дарж байв. Ардаас минь гүйж байсныг би анзаарах ч сөхөөгүй уйлж явжээ. Энэ хүн яг яах гээд байгаа юм бол?
Тэр хэсэг амьсгаагаа дараад дээш өндийн,
- Чамайг олох гэж хэчнээн их гүйв дээ. Би санаа зовж байлаа шүү.
Надад санаа зовсон гэх үг нь их л хүчтэй нөлөөлөв. Үлэмж хатуу, үнэнхүү хэрцгий надад тэр санаа зовсон. Сайхан ч юм шиг, үгүй ч юм шиг.
Бодит байдалдаа эргэж ирээд,
- Би танд ямар хамааралтай-
Тэр хэлж дуусахаас минь ѳмнѳ миний нэрийг байдгаар нь чанга орилон дуудав. Огцомхон ба асуултыг минь тасалж орхисон юм. Түрүүний хулгаж байсан байдал нь арилж эргэлзээ нүдэнд нь огт үгүй. Гал л тэнд асаж буй гэмээр.
- КИМ КЮВОН!
Би цоцсондоо бүтэн биеэрээ бараг хойшоо үсэрхийлэв.
- Сонгуулийн ѳмнѳх шѳнѳ чи гал уруу ганцаараа орсон тийм биз дээ? И нэр дэвшигч миний баримтуудыг олоогүй болохоор машин бас гэрийг минь шатаасан. Би багтай ч ихэвчлэн ганцаараа ажиллахыг илүүд үздэг тул тэд намайг гэртээ эсвэл машиндаа нуусныг мэдэж байсан. Гэтэл чи тэр угаартам утаан дунд орж, ѳѳрийгѳѳ гаргууд нь гаргасан. Гайхалтай чадвараараа миний нуусан мэдээллийг олж, түмэнд дэлгэсэн! Нуруугаа хүртэл үүнээс болж түлсэн. Машины суудалд ч хүрч чадахгүй тийм л их өвдөж буйг чинь би анзаарсан.
Тэр гартаа барьж байсан жижигхэн гялгар ууттай зүйлийг над уруу сунгасаар тэр,
- Энэ эм.
Надад эм бий шүү дээ.
Тэр гарт минь бараг хүчээр шахуу атгуулаад ахин цааш үргэлжлүүлэн ярьж эхэллээ. Нүүрэнд нь шийдэмгий аяс илт тодорчээ.
- Миний байшин шатаж, гурван хоног хоригдохдоо би энэ ялзарсан хүмүүстэй ганцаараа тэмцэж чадахгүйг ойлгосон юм. Үргэлж л өөрөө өөрөө гэж хичээж бүхнийг үүрдэг байсан. Хичээсээр байсан ч хүрэлцэж чадахгүй зүйл гэж байдаг юм байна. Надад хамтрагч хэрэгтэй. Миний хэлэх гэсэн зүйл бол МИНИЙ ХАМТРАГЧ БОЛООЧ! Надтай хамт зүтгээч!
Байдгаараа амьсгаадсан байж үүнийхээ хажуугаар хэдэн үгсээ арай хийж эвлүүлэн ярих түүнрүү хараад би уйлж байснаа ч мартаж орхиж.
- Яагаад би гэж? Би муу хүн.
Тийм ээ, маш муу.
Жон Хусог ахиад л чангаар,
- Би мэдэж байна. Муу хүн гэж дангаар байдаггүй. Хүн болгоны дотор сайн нэгэн бий. Гэхдээ энэ надад хамаагүй! Чи хүчтэй, ухаантай мөн сайхан сэтгэлтэй нэгэн! Миний багт орж, өөрийн хүчээсээ хуваалцаач!
Энэ удаад тэр бөхийгөөд дээш эгцлэн над руу хариулт хүлээн ширтлээ. Гал мэт энэ харц аргагүй л өөр юм. Тэр хүнийг яаж татахаа, хүн яаж танихаа мэддэг биш гэж үү?
Гэнэтхэн л их инээд ходоодноос минь уруул руу дамжин ирж ил гараад, би уйлах инээхийг тултал нь зэрэг хийж байв. Тэгээд,
- Хэрвээ таныг ерѳнхийлѳгчѳд нэг л ѳдѳр нэр дэвшинэ гэвэл би хамтрагч чинь болъё!
Би хошигнол хэлэх гэж хичээсэн ч тэр ойлгосонгүй аятай тас гѳлѳрч байлаа. Би дѳрвѳн чихтэй хүн харсан ч ингэж ширтэхгүйсэн. Би зөвшөөрч байна! Хүссэнийг чинь!
Бусдын жижигхэн сайхан талуудаас олж хараад итгэж буй энэ хүн миний шинэ амьдралын минь анхны найз минь болсон юм.
Тэр надад шинэ амьдралыг бүтээж өгсөн. Өөртөө мөрөөдөл үүсгэхийг, өмнөхөөсөө хамаагүй өөчрлөгдөхийг тэр эхлүүлж өгсөн. Кювон нэгэнтээ үхэж Жэнни мэндэлсэн. Энэ бол миний өөртөө өгсөн шинэ нэр. Цоо шинэ нэр тэгээд амьдрал бас хүмүүс.
- За тэгье. Зөвшөөрлөө!
Буцаад түүний найз охины гэрлүү хамтдаа алхахдаа тэр эхнэрийнхээ талаар тэр бага сага ярьж байсан юм. Сонгуулийн дараа тэр хурим хийхийг гуйх гэж байсан ч одоо байшин ч үгүй нэгэн болжээ. Энэ нь түүнд ичмээр санагдаж байгаа, тийм болохоор хэсэг хойшлуулна гэнэ. Ахиад жаахан мөнгө олох хэрэгтэй гэх аж.
Эхнэртээ үнэхээр л их хайртай ба түүнийхээ талаар урам зориг дүүрэн ярьна. Би ч гэсэн хэн нэгнийг ингэтлээ хайрлаж, бусдад ярих өдөр ирэх болов уу? Ахиад ганцаардахгүй өдрүүд ирээд намайг чангаар тэврэх болов уу?
"Түүнийг гэрт нь ирэхэд бэлчиж байгаа хонь шиг л олон хүн угтах нь" гээд тэр инээж байв.
Advertisement
- In Serial374 Chapters
Tunnel Rat
Milo lives in a steel cave within a man-made mountain of steel and concrete. He spends his days repairing the machinery that keeps the habitat livable and tinkering with the prosthetics that help his twisted body move about through the small tunnels and air shafts that are his world. He's as much a piece of discarded machinery as the equipment he keeps running. Given a chance at being someone different will he become a hero and live in the sunlight? The light beckons, but there are secrets buried in the ground. Ancient mysteries left by races that delved deep and stayed below. Maybe only a tunnel rat culd find them?And thanks to the artist of that handsome rat for inspiration. Find more of her work here: https://www.deviantart.com/watch/memymine/deviations
8 288 - In Serial57 Chapters
The Dungeon Calls for a Sage
Archimedes was the ego behind one of the most powerful dungeons ever created. He grew and developed his halls, filling them with powerful monsters and beasts, over the course of thousands of years. He was a grand structure of ten thousand floors which even heroes had failed to defeat. However, an Evil God had come from another world, calling himself the Demon King, and a party of heroes were sent to do battle with it. Through their victory, they obtained enough strength to breeze through Archimedes' dungeon like it was nothing. Forseeing the end of his life, and realizing how pointless his pursuit of power had been, Archimedes destroyed himself, taking the heroes down with him. Still, Archimedes felt despair that he had lived a worthless life as something as pitiful and futile as a dungeon. Sensing his regret and potential, the voice of the world presented Archimedes with the chance to start anew and live a more meaningful life. Thrilled and hopeful for the first time in eons, Archimedes accepted the offer, only to be reborn again as a dungeon core with not a single room or monster to his name. Just what was the meaning of this?! Archimedes couldn't figure out what the voice of the world was thinking. Somehow, he would have to draw a sage into his dungeon to figure it out for him. _______________________ DCS is now a member of the WriTEr's Pledge, which means I have sworn to see it through to a satisfying end.
8 221 - In Serial33 Chapters
Chubs| pjm
"Hey :) I'm Jimin" "Oh.hey""Do u remember me?""I wish I don't remember u|" Tags: #bangtan #bangtansonyeondan #bts #btsimagines #btsjimin #depression #featured #gals #imagines #jimin #jiminimagines #jpm #kpop #monster #nice #parkjimin #pjm #rank #rap #sad #short #taetae #yoongi #지민
8 146 - In Serial11 Chapters
Infinite energy in the distortion world
Let me ask you What would you do if you encounter a supernatural event that may shake your peaceful and dull life? Would you delve upon it? or would you rather forget about all of it as if it never happened at all? Well as for me, I can only say that I don' t have much of a choice but to go on So will you go with me? Go with me as I unveiled the secrets of this mystery?
8 149 - In Serial40 Chapters
Unwritten - The MMO Experience (Season 0)
[Hello, can anyone hear me? How about my voice...okay I guess?Let's try that more time! Kyaa! I lost my onii-chan and I'm a loli!]Season 1 https://www.royalroad.com/fiction/25417Season 2 https://www.royalroad.com/fiction/25594Season 3 https://www.royalroad.com/fiction/25738
8 170 - In Serial45 Chapters
Who got the power?(English Version)-A Charles Leclerc Story
Victoria Vettel, 20,younger sister of the 4-time world champion,has a heavy weight on her shoulders,proving that women can race in Formula 1 without being discriminated against.Charles Leclerc,21 years old almost 22,the predestined.He has many goals and many dreams,many of which have come true.He wants to become the youngest driver in history to win a world championship dressed in redWhat will happen between the two?You will find out only by reading
8 114

