《INFERNO: Destruction [Completed]》[2.4] Итгэлцэл
Advertisement
- Та Хойд Солонгосын тагнуул юм уу? Та хоёрт яагаад намайг авчруулах даалгавар ѳгсѳн юм? Сонирхолтой юм аа, сонирхолтой юм.
Бидний хэсэг зуурын гайхширсан байдлыг Чэёоны уг асуулт таслав. Түүний хацрыг улаан будгаар будчихсан юм шиг л тэр час улайчихсан байлаа. Уруул нь ч тэр ийш тийш мушилзаж, элдэв янзын дүрс үүсгэнэ. Харах нь тэр яавч олигтой согтдог биш аж. Лиса болон Жэннигийн тухайд бол тэд зүгээр л ууцгаан суух бөгөөд хэвийн үеэс нь нэг их ялгаагүй л харагдана. Би Жэннигийн нүүр өөд эмээнгүй харвал ямар нэг нүүрний хувирал олж харсангүй. Тэр ямар нэг гантиг баримал шиг л огт хөдөлгөөнгүй, зүгээр л доошоо ширтэж байв. Хүн бүрд л дурдах дургүй сэдвүүд, сонсох ч дургүй хүмүүсийн нэр бий. Жэннигийн тухайд "Хойд Солонгос" тэгтлээ сайхан сэдэв биш нь илт.
Миний хэрэггүй бодлуудыг таслан Жэнни толгойгоо аажмаар дээш өргөв. Тэгээд ярьж эхэллээ.
- Би Хойд Солонгосоос гурван жилийн ѳмнѳ дүрвэсэн. Би тагнуул биш харин хѳлсний алуурчин байсан. Би дүрвэж ирээд, муу зүйл хийсээр эцэст нь намайг хүлээж авж чадах багт орсон юм. Уг багийн зорилго нь: улс тѳрийн булхай хэргүүдийг илчилж, тэдэнд зохих шийтгэлийг нь оноогдуулан, цэвэрлэгээ хийх. Бид маш том зүйл тѳлѳвлѳж, асар их баримтууд цуглуулж байсан. Манай баг чадварлаг хүмүүсээр дүүрэн, тийм ч учир ѳндѳр түвшний нууцлалтай зүйлс рүү хуруугаа дүрж эхэлсэн. Эцэст нь бид Ѳмнѳд Солонгосын засгийн газар луу нэвтэрч замаас нь мэдээлэл хулгайлахын тулд, манай багийнханы гурав нь олон улсын нууцлалын хэлийг сурсан юм. Гэтэл Ѳмнѳд Солонгосчууд энэ тухай мэдэн, биднийг тагнаж байхдаа намайг Хойд Солонгос гэдгийг мэдчихсэн. Хойд Солонгосоос хэн дуртай нь дүрвэж чадахгүй учир тэд намайг ямар нэг зүйл шиншлэх тагнуул мэтээр харж эхэлсэн. Ийм учраас нэг хэсэгтээ нуугдах хэрэг гарж, баг маань үйл ажиллагаагаа зогсоож нуугдсан юм.
Сонгуулийн дараачаас л гишүүдийн булхай, луйврын хэргүүд цацагдаж эхэлсэн юм. Тэр нь нууцлалтай вэб дээр, хүмүүс нэр тѳрд нь халдсан гэж гомдол гаргасан ч серверд халдаж чаддаггүй байсан. Гэтэл нэг нь Жэнни байжээ.
Advertisement
Лиса урдах шар айргаа ширээн дээр тавингаа,
- Ѳмнѳд Солонгосчууд Жэнни эгчийн талаарх мэдээллийг олохын тулд бүхнээ дайчилсан ч, уг багийн гишүүн миний дүү Бэмбэм бид хоёр түүнийг хамгаалахын тулд тууштай тэмцсээр л байсан. Би зүгээр л дүүгээ бодоод л тэдэнд туслахын тулд түр зуур Ѳмнѳд Солонгост ирсэн байсан юм. Энэ л үеэр дэлхий ямар нэг гадны нѳлѳѳнд ѳртсѳн. Хүмүүс эмх замбараагаа алдаж,сүйрлийн дараа бүх хүмүүсийг цуглуулж, нүүлгэн шилжүүлэлт хийхээр болсон. Мэдээж хүн хүч, түлшнээс авахуулаад, хүнсний асуудал ч их хурц тавигдаж байсан. Тийм учир бүсүүдийн нүүлгэн шилжүүлэлт хийхдээ засгийн газар гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэхээс татгалзсан. Тэд шоронгийн хоригдлууд, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс, тодорхой хэмжээгээр муу зүйлстэй орооцолдсон хүмүүсийг тээвэрлэхээс татгалзаж "Нээлттэй бүс"-д нэвтрэхгүй байх хориг тавьсан.
Лиса удаан санаа алдаад,
- Сүйрлийн дараагаас үхдлүүд дэлхийгээр хурдацтай тархаж, энэ улс хоорондын биш бидний цаашид үлдэх эсэх асуудал болсон юм. Ийм учраас улс хоорондын хил хамаагүй болж, сүйрэлд хамгийн бага ѳртсѳн улс нь Тѳв Азийн Монгол болон Балба, мѳн Оросын зүүн хэсэг нар байсан. Европууд хэдхэн хоногийн дотор л Орос руу дүрвэж, бидний иргэншлийн хувьд очиж болох чѳлѳѳт бүс бол "Монгол". Мѳн Монголын зүүн хязгаарт эрдэмтдийг цуглуулах бааз байгуулагдсан гэж хэлэв.
Би дѳнгѳж сая л явж буй зүгээ мэдсэн тул тэднээс ахин лавлан асуутал,
- Та мэдээгүй байсан хэрэг үү? 102-46
гээд Чэёон хуруугаараа хамарт минь шүргээд ийнхүү хэлэв. Надаас бусад нь мэдэж байсан байна.
- Би гэмт хэрэгтэн учир энд үлдсэн.
Жэнниг ийнхүү хэлсний дараа Лиса залгуулан,
- Би ч гэсэн үлдчихсэн. Тэр үед л би ѳѳрийгѳѳ олон улсын хувьд ноцтой гэмт хэрэгтэн болохоо ойлгосон юм даа.
Тэр инээгээд, ѳѳрийгѳѳ магтаж байгаа янз үзүүлэх гэсэн боловч энэ хол явсангүй.
- Нүүлгэн шилжүүлэлт гурван хоног үргэлжилж, ихэнх нь явж чадсан. Гэтэл хорь хоногийн ѳмнѳѳс "Чѳлѳѳт бүс"-ээс сүлжээнд цацсан мэдээлэлд, олон улс даяар гэмт хэрэгтэн хэдий ч гоц ухаантануудыг цуглуулах тушаал гарсан. Олон улс арга хэмжээ авахыг хүсэж байгаа. Бидэнд тодорхой тооны нэрс ѳгж, эдгээрээс аль нэг эрдэмтнийг олж авчирвал бидэнд "Чѳлѳѳт бүс"-д нэвтрэх боломж ѳгнѳ гэсэн юм. Бидний заримынх нь гэр бүл, найз нѳхѳд тэнд байгаа шүү дээ.
Advertisement
Жэнни шинэ шар айраг авахаар гараа сунгах зуураа,
- Та энгийн хүн учир нэвтэрч чадна. Магадгүй гэр бүлээ олж чадна.
Би олно.
Лисагийн харц уйтгартай гэмээр болж түгшсэн янз харагдана. Ямар нэг зүйлийг бэтгэртлээ санах нэгний харц: миний шаналал шиг.
Чэёон инээд алдсаар хүүхэлдэйн кинон дээр гардаг дүрүүд шиг ув улаан болж, одоо бүр зогисож эхэлсэн байв.
- Тэгвэл яагаад намайг сонгосон юм? Би тэднээс олдох хамгийн хэцүү нь шүү дээ.
- Жэнни эгч Хойд Солонгос учир, мѳн олон улсууд Хойд Солонгосын ямар ч иргэдийг "Чѳлѳѳт бүс"-рүү нэвтрэхийг хориглосон. Хойд Солонгосчууд ѳѳрсдѳѳ арга хэмжээ авж чадсан. Тийм учир бид том загас барих хэрэгтэй болсон. Нийт олон улсын хэмжээнд хамгийн эрэлттэй хайгдаж байгаа таван эрдэмтдээс бидний олох боломжтой, Солонгост суурьшиж буй нь ердѳѳ чи байсан юм.
- Гэхдээ Жэнни эгчээ та "Чѳлѳѳт бүс"-д нэвтрэх ямар ашигтай гэж? Таны гэр бүл тэнд байхгүй биз дээ?
Чэёон инээсээр, түүний нүднээс том том нулимс асгарсаар л байв. Би Жэнни рүү ширтэхэд тэр огт гунигласан шинжгүй ч хоолой нь цахиртсаар,
- Миний гэр бүлийнхэн бүгд үхсэн. Тийм учир надад тэнд хорогдох зүйл үгүй. Харин "Чѳлѳѳт бүс"-д надад уулзах ёстой хүн бий.
Түүний хоолой чичирсээр Чэёонд хэлэх аж. Харин би таг гацсан чигтээ тэдний хэлж буй эдгээр үгс ямар үнэ цэнэтэй болохыг бодон сууна. Бидний хооронд итгэлцэл үүсжээ.
Жэнни, Лиса хоёр уг ярианыхаа дараа гунигтай болсон шинж илт. Харин Чэёон том том нулимсаа унагасаар л ширээгээ дэрлээд хэвтээд байв. Би уур мьсгалыг ѳѳрчлѳх гэсэндээ согтсон мэт царайлахаар шийдэн,
- Ха! сайхан ч юм даа. Хайртай хүн дээрээ очих гээд ийм зүйл хүртэл хийж байна. Надад ч гэсэн дурлаж явсан хугацаа бий шүү, Жэнни. Би анх найман настай байхдаа үнсэлцэж байсан юм. Хэрвээ очоод тэр залуугаа найрмаар байвал надтай үнсэлцэх сургуулилт хийж болно. Ер нь одоо ч-
Уур амьсгалыг сэргээе гэсэндээ арван шил уусан ч цоо эрүүл байдаг, түрүүжингээ эрүүл мэт суусан шинжээсээ огцомхон тэнэг мэт жүжиглэж эхлэв. Би хэтрүүлэн Жэнниг үнсэхээр түүн рүү хошуугаа цорвойлгов. Лиса Чэёон хоёр татаж унатлаа инээж, Жэнни намайг бараг мангастаад унагаачихсангүй. Уур амьсгал зѳѳлѳрсѳѳр, дэлхийн талаарх зүйлс миний дурлал руу хоромхонд л шилжсэн байв. Би тэднийг инээлгэх гэсэндээ худал хайрын түүх зохиож, ѳѳрийгѳѳ дѳрвѳн удаа хүртэл хүнд хаягдуулж, анхны болзоон дээрээ хүртэл машины шаварт цацуулж, хэчнээн худал ярьж, ѳнгѳрсѳндѳѳ ѳѳрийгѳѳ хог болгон зѳвхѳн тэднийг инээлгэхийг л хүсэж байлаа. Тэд татаж унатлаа инээцгээнэ. Би жаргалтай байна.
Тэд ч гэсэн над шиг хайртай бүхнээсээ хол, тэднийгээ санагалзаж байгаа. Би тэдний нумарсан хѳмсѳг, жимийсэн уруулыг ахин цаашид хармааргүй байна.
Сүүлдээ Лиса Тайландын уламжлалт бүжиг хийж үзүүлэн тѳгс эвсэлтэй хѳдѳлгѳѳнѳѳрѳѳ биднийг шүтүүлж, Чэёон гараа гурван зуун жаран градус эргүүлж, харин би ахлах сургуульдаа сурсан ганц юм хоёр таваг давхарлаад ѳрѳѳний энэ тэрүүгээр алхална. Хѳгжилтэй шѳнѳ,охидуудын ѳдѳр шиг. Чэёон ширээн дээрээ тас үсэрч энэ бүхэн тѳгссѳн юм. Түүнийг Лиса бие хоёр ѳргѳсѳѳр худал үнэн оронд хэвтүүлэхэд тэр миний гараас аргамжсаар, би хажууд нь хэвтэхээр болов. Лиса нѳгѳѳ ѳрѳѳлүү унтахаар явахынхаа ѳмнѳ надруу эргэж хараад,
- Та "тэд"-ний нэг биш. Бид таныг "Чѳлѳѳт бүс"-д хүргэж ѳгнѳ ѳѳ эгчээ. Хийсэн бүх зүйлсэд тань талархаж байна.
Тэр согтчихоод нүүр дүүрэн инээмсэглэл татуулсаар гараараа даллахад би асуув.
- Тэд гэж хэн юм?
Лиса хэнэг ч үгүй инээн дайвалзсаар, ширээг гараараа тулсаар,
- Нѳгѳѳ харь гаргийнхан л байхгүй юу! гэж хэлвэй.
Advertisement
- In Serial38 Chapters
Journey of Vessels
An alien rebel on a distant planet escaped from soldiers of the imperial empire and stole an ancient relic, in the hope of winning a decade-long war against a tyrannical Empress. The rebel uses its power to call upon warriors from a strange blue/green planet (Earth) to embody the power of the 12 aspects of Existence: Energy, Creation, Form, Reality, Fiction, Emotion, Destruction, Law, Knowledge, Change, Time, and Fate! --------------------------------------------------------------------------------------------This is my first time creating a story on Royal Road I'm not sure how it will go, but I'll try my best to make it a great experience for everyone to read. Anyway, enjoy reading :)
8 236 - In Serial182 Chapters
Riddick/ Against the Heavens
SUMMARY: In a world where magic and magical beasts are omnipresent, the nature's law of strong ruling over the weak is followed everywhere. Controlled by Immortals who transcended the limits of mortality this world has mages and warriors as it's elites, all with the same goal of becoming an immortal. In the vast universe this world is an unremarkable one with no treasures but countless dangers where mortals are seen as nothing but cannon fodder for the strong. Riddick was born in this world as a son of a mere mortal. Join him in his journey as he paves a path to the epitome of immortality. He starts his journey with a small dream but will soon realise his destiny as the fate shows its cruelty.IMP NOTE : My work has no relation to Vin Diesel's Riddick movie. This is not a Riddick fan fiction but some thing which will come under Xianxia genre. Edit #1 - Please understand that this is my first work and I have improved a lot till the current chapter. I have yet to rewrite the beginning chapters and I am aware that they aren't really good. Still I hope you can read past the book 1 so you can enjoy the book just like many others who wait for it.Edit 2 # - This is an initial draft and sooner or later, I will definitely rewrite it all into an authentic book.Thank you, Gsd reddy.
8 163 - In Serial12 Chapters
Eldritch Bleak
Monsters are real. Felix didn't believe, but after a fateful encounter in the frozen mountains of Oregon that cost him more than just his ignorance, Felix has no choice but to believe in the sinister, unseen world that could swallow him in an instant.
8 210 - In Serial20 Chapters
One bite
One bite, that's all it took to change Beca Mitchell's life for good.
8 194 - In Serial41 Chapters
HIS LIL' BABY
Started December 27th 2018Finished January 19th 2019
8 204 - In Serial47 Chapters
Tanka's and Haiku's
This book is dedicated to those poetic people around! so feel free to tell me your ideas and it will be featured here!
8 134

