《INFERNO: Destruction [Completed]》[2.5] Дуучин ба бүжигчин
Advertisement
Үүр цайх бараг л дөхөж, тэнгэр гэгээ татуулан гадаах орчин үзэгдэж эхэлж байсан тэр үе, хэн нэгэн хаа нэгтээ чимээгүйхэн мэгшинэ. Нусаа хэд хэд татаж, амаа дарчихсан мэт бөглүүхэн уйлагнах чимээ цуурайтна. Бусдад уйлж буйгаа сонсгохыг хүсээгүй нь илт ч, миний чихний дотор уйлж буй мэт тод тул би нойроосоо даруй сэрж, дээшээ өндийв. Чэёоны гар миний бэлхүүсээр нягт ороож, бүр хөлөөрөө миний зүүн хөлийг хоорондоо хавчуулжээ. Түүний гарыг эвтэйхэн хажуу тийшээ тавиад, түүнээс сулран, хажуугийн өрөө лүү орвол Жэнни нойр авч буй бололтой хэсэгтээ зүүрмэглэжээ. Би чимээг дагасаар, цонхоор орж ирэх бүдэг гэгээнд тэмтэчсээр нэгэн ширээний буланд ирэв.
Би доошоо явган сууж харвал Лиса хөлөө гараараа ороогоод, байдгаараа бөхийж, яг л айсан амьтны зулзага шиг хамаг биеэ дотогшоогоо хумин, ширээн доор хана налан суух аж. Би түүний чимээгүйхэн, жигд амьсгалж буй чимээнээс нь тэр унтаж байгаа гэдгийг ойлгов. Зүүдэн дундаа тийчилж, уйлж буй нь энэ ажээ. Би хажуугаар нь орж хэвтээд түүний толгойг мөрөн дээрээ налуулаад гарыг нь аяархан илэв. Чангарч, хумьсан бие нь суларч, тайтгарч буй нь мэдрэгдэнэ. Би аяархан бүүвэйн дуу аяллаа.
- Санаад байх юм.
Амандаа бувтнасаар, миний нойр ч хүрсэн ба бид хоёр энэ хэвээрээ унтаж орхив.
- Та хоёр арай шѳнѳжингѳѳ чихэр нууцаар идсэн юм биш биз дээ? Өглөөний цайгаа ууя. Алив босцгоо!
Чэёон бидний дээрээс тонгойн хѳѳрхѳн хацраа бѳмбѳлѳг болгон тоглох зуураа дээрээс дуудаж байв. Лиса сэрээд миний зүг харснаа чимээгүй л босоод явчхав. Миний толгой бага зэрэг эвгүйрхнэ. Ѳчигдѳр шѳнѳ хэвийн хэмжээнээсээ яалт ч үгүй илүү уусан шүү дээ. Гэтэл Чэёон ѳчигдѳр шѳнѳжингѳѳ хамаг нулимсаа барж суугаагүй мэт л энэ тэрүүгээр дэгдэх аж. Бөөн бөөн эрч хүч ороод, бөөн бөөн энерги түүнээс тал талаа тийшээ бараг цацарч байв.
Биднийг урьд хооллож байсан газартаа очиход, Жэнни их л нямбайлан хоол аягалаад зогсож байв. Би түүнийг хараад дүйнгэтэж буй толгойдоо гараа хүргэх зуураа инээмсэглэлээ. Тэр төмстэй шөл аягалж, Чэёон хоол зөөгч болоод ширээ лүү нэг нэгээр нь зөөнө. Яг л хэвийн өглөө шиг.
Бидний хооронд багахан ч гэсэн нѳхѳрлѳлийн харилцаа урьд шөнө үүссэн. Жижигхэн лааны гэрэл, галын оч үсэрч тэр нь улам их том гал авалцуулах болно.
Advertisement
Жэнни хаана ингэж тѳмстэй шѳл хийж сурснаа ярьж, Чэёон үүний тѳгс амтыг мэдрэн бараг дуулж, Лиса харин чимээгүй идсээр л байв. Харин би шарталт гээч зүйлд орсондоо хоол руугаа гөлөрч, хэд хэд халбагадан сууна.
- Ёстой янзтай. Жэнни эгчээ таны гар бол бурхны бүтээл.
Чэёон бувар бувар хийхийнхээ дундуур ийн хэлээд нүүрэн дээрээ байдгаараа мишээл тодруулна. Би чимээгүй л инээмсэглэж байв. Ингээд бид дөрөв ахин нэг ширээнд хамтдаа хооллосон юм даа.
Өчигдөр шөнө архираад байснаас үзэхэд, хүчлийн борооноос болоод үхдлүүд багассан нь илт. Өчигдөр шөнө зайгүй шавж байсан олон үхдлүүд илт үүдэнд цөөрч, хаашаа ч юм явсан байлаа. Би шалгалт хийхээр болж түрүүлж гаран, үүдэнд байсан арваад үхдлүүдийг тѳмрѳѳр цохин, Жэнни мѳн алсын зайнаас араас буудан цэвэрлэв. Ѳчигдѳр шѳнѳ бороо орсны ачаар бид машин хүрэх замаа хялбархан цэвэрлэчихсэн, бусад нь ирэхээс өмнө юмнуудаа ачаад, машиндаа сууж амжлаа. Хөдлөх үед үхдлүүд араас гүйж байсан ч хамаагүй, урд гарж ирсэн хоёрыг бол Жэнни нүдээ ч цавчилгүй дайраад, дээгүүр нь гарч ингээд л зам цааш чөлөөтэй болсон юм. Гэвч донсолгоо бол угаас л байх ёстой, бид машин дотроо давалгаална. Ийн явж байхад гэнэт,
- Би ѳмнѳ нь найзуудтай байж үзээгүй. Одоо яг л олон найзтайгаа хамт зугаалгаар яваа мэт санагдаад гоё байна аа. Та нар найз охидуудтайгаа зугаалгаар явж үзсэн үү? Эсвэл гадуур гарах?
Чэёон учир зүггүй инээмсэглэсээр асууж байв.
- Би ангийн зугаалгад явж үзэхийг зѳндѳѳ хүсдэг байж билээ. Найзуудтайгаа зуслан дээр амраад л, хѳвгүүдээ хорлоно, багш нарынхаа хоолонд туулга хийгээд мэлхий шарж иднэ, ийшээ тийшээ гүйгээд л...Гэхдээ надад хэзээ ч найз охин байгаагүй. Бас би сургуульд ч яваагүй.
Лиса цонхоор гараа гаргах зуураа инээгээгүй ч энгийнээр хэлэхэд Чэёон,
- Пѳѳх, Лиса хоёулаа ижилхэн юм байна. Би охидын сүмийн сургуульд хоёр жил яваад л гарчихсан юм. Жэнни эгчээ та хэр удаан сурсан бэ?
- Дѳрвѳн жил.
- Та зусланд явж үзсэн үү?
Чэёон нүдээ тормолзуулсаар түүнрүү ирмэх аж. Жэнни дороо инээмсэглээд,
- Нэг удаа дадлагажигч хүүхдүүдийг хээрийн зусланд явуулсан ч би хүчтэй биш учир сайхан байж чадаагүй. Хүүхдүүд намайг дээрэлхдэг байсан юм.
Advertisement
Лиса хажуугаас,
- Таныг би атгадаг байсан л гэж бодож байсан юмсан.
- Би хамгийн муу нь байсан. Тийм болохоор хүүхдүүд надтай найзлах дургүй байсан юм. Хойд Солонгосын цэрэгт бол сул дорой байна гэдэг амиа ѳдѳр болгон хорлохтой л ижил мэдрэгдэнэ.
Жэннигийн хариултын дараа Чэёон надруу эргэв. Тэр миний сурсан жилийг үсэглэн бүр удаанаар хэлж байв.
- Жисү эгчээ. Та бараг л А-Р-В-А-Н зургаан жил сурсан юм чинь хүүхдүүдтэй, найзуудтайгаа зугаалгаар зѳндѳѳ явсан байхдаа?
- Үгүй ээ. Манайх тийм ч баян айл байгаагүй. Бас олон хүүхдүүдтэй. Заримдаа аялалд явъя гэвэл дүү нарыг маань харж хандах хүн байхгүй, боломж олдонгуут л ээж дургүйцдэг байсан. Манай гэрийнхэн ийш тийш аялалд явах ч үргэлж л ганцаараа үлддэг. Энэ жилийн тѳгсѳх аяллын ѳмнѳ би Гванжу руу зѳрүүдлэсээр байгаад нэг явсан юм. Гэтэл сүйрэлд ѳртчихсѳн.
Яриа үүгээр дуусч бүгд чимээгүй болоход би ѳнгѳрснѳѳ эргэн санав. Энгийн зүйлс ярих гэж оролдоход л энэ гунигтай зүйлс рүү чиглэгдчих юм.
Би их сургуульд орохдоо хүүхдүүдтэй үерхэж нѳхѳрлѳх тал дээр зайгаа барьж эхэлсэн юм. Их сургуульд ороод бие биедээ цаг гаргахаа, уулзахаа больж эхэлмэгц үерхэж байсан найзууд маань холдоцгоож, тэд ч намайг гэхээ больж, би ч тэднийг наашаа гэлгүй байсаар, эцэст нь тэд мэндлээд л зѳрдѳг таньдаг хүн тѳдийхѳн болсон.
Би ганцаардмал их сургуулийн амьдралдаа зовдоггүй байсан ч гэр бүлээс, найз залуугаас ѳѳр нэгнийг амьдралдаа ѳгүүлсээр л байгаагаа мэддэг байв. Бид бүгд л бүхнийг хаяад түүнд л итгэж, тэврэхэд л гуниг хагаслаж чадах нэгнийг, хамтдаа том хүний кино үзээд хацраа улайлгаж, тэнхээгүй болтлоо гүйж, хашаан дээгүүр давж,нохойд хѳѳгдѳж, гудамжинд орилж, хамтдаа бүжиглэж, хорвоо дэлхийн бүхий л тэнэг зүйлсийг хамтдаа хийж чадах нэгнийг үргэлж ѳгүүлсээр байдаг. Бид найзуудгүй, хэн нэгэнгүй амьдарч чадна гэж ѳѳрийгѳѳ хуурч бусдаас зугтах ч бүхнээ золиосолж хайрлаж чадах нэгэн гараад ирвэл ѳѳртѳѳ багтааж чаддаг. Биднийг хайрлахыг, урам хугарахыг, бидний бүхий л ѳдрүүд түүнээс хамааралтай байхыг зѳвшѳѳрдѳг.
Тэд зүрх үхэм ѳнгѳрсѳнгүй бол энгийн л нэг их сургуулийн оюутнууд байх байсан. Магадгүй бид бүгд л жирийн тэр ертѳнцѳд байсан бол хѳтлѳлцѳѳд, яагаад ч юм үүсэх энэ дотно мэдрэмж илүү бѳх утас болсон байх болов уу? Ингэж бодохтой зэрэгцээд л биеэр маань торгон утас адил гунигийн бодлууд хѳвѳрнѳ. Бид чимээгүй болсон байлаа. Би хѳвѳрдѳж орхисон бодлоосоо эргэн ирээд,
- Хэрвээ та нар энгийн хүмүүс байсан бол одоо юу хийж байх байсан бол? гэж асуув. Бүгд нэг хэсэг бодол болсноо Лиса надруу эргэн:
- Би дэлхийд ийм зүйл тохиолдохын ѳмнѳ луйварчин байсан. Хэрвээ би энгийн, магадгүй компьютерийн маань мэдлэг тѳгс байгаагүй бол бүжигчин л болох байсан байх. Таазнаас нь од унжсан, доороос нь гэрэл цацрах тийм л тайзан дээр бүжиглэх байсан байхдаа!
Чэёон:
- Чи ѳѳрийгѳѳ эвсэлтэй гэж бодож байна уу?
- Би чамд харуулна даа! Ѳчигдѳр бол зүгээр л ѳѳрийгѳѳ дарж бүжиглэсэн юм.
Лиса, Чэёон хоёр нүдээрээ ч хэлээрээ ч үзэлцсээр, миний асуусан асуултыг гэнэт санасан бололтой Чэёон инээд алдсаар:
- Би эрдэмтэн биш бол дуучин л болох байсан! гэж хэлэхэд машин даяараа нирх хийтэл инээлдэв.
- Чи үнэхээр дуулж чадна гэж үү? Хэрвээ чи дуулж чаддаг бол бурхан чамд үнэхээр их зүйл илүү ѳгсѳн байна даа!
- Чи бүжиглэж чаддаг бол чамд ч гэсэн илүү л ѳгсѳн гэсэн үг! Би яагаад дутна гэж?
Тэр хоёр эцэст нь хоноглох газар олоод тэндээ хѳгжим тавьж байгаад үзэхээр болов. Жэнни бид хоёр тэр хоёрын хэрүүлийг харж татаж унатлаа инээв. Ѳчигдѳр шѳнѳ бидний хоорондох том ханыг нураажээ.
Би тэдний дуу бүжгийн ярианаас ѳчигдѳр дэлгүүрээс авсан сиди байгааг санав. Би Лисад сидиг ѳгч, тэр тоглуулав. Миний мэдэхгүй ямар нэг Америк дуучин дуулж эхлэхэд, юу гэдгийг нь мэдэхгүй ч рок дуучин бололтой, бид хэдийг доргиохоор дуу явж эхэллээ. Лиса гараа цонхоор гаргангаа биеэ хэмнэлийн дагуу хѳдѳлгѳж, бид яг л охидын зугаалга хийж байгаа мэт л явах аж. Би баярлаж байлаа. Уг дуу нь яаж ч хичээсэн хүний бие гулжгануулмаар ерээд оны дуунууд явна. Тэгээд бид бүгдээрээ хэмнэлийн дагуу хѳдѳлж, Жэнни хүртэл үе үе жолоо барих зуураа жолоогоо гараараа тогшино. Би Жэнниг амандаа аяархан "аялагч" гэж бувтнахыг нь хальт сонссон билээ.
Advertisement
- In Serial188 Chapters
Combat Maid Harem
I turned my assassin into my maid with the power of money! Money is all-powerful!
8 172 - In Serial11 Chapters
Dawn of the System
The world as we knew it ended after an alien civilization invaded earth, but in the end, mankind prevailed thanks to the invention of Omega, a system that could modify genes in real time. Everybody in 2119 knows this story, everybody except for Richard, a college student who wakes up in his bed a century in the future and inside the body of a dragon-like monster. With abhorrent creatures roaming the destroyed cities and with those who were supposed to be his allies now turning on him, it’ll be difficult to survive in this harsh world and discover the truth of his past.
8 107 - In Serial7 Chapters
Rise of the sun
In feudal Japan, samurai fight for their sects and loved ones, using the power of ki to defeat their enemies. However, one fateful night turns the entire world upside down, and a single man's loyalty, honor, and strength will be tested.
8 106 - In Serial8 Chapters
Stars Align
Eilif is excited at the prospect of helping integrate a new planet, bringing it, and its residents, into the light of the stars and teaching them about the new world they're about to be thrust into. However, his arrival in the new world isn't without a few hiccups and soon Eilif finds himself facing the denizens of this new world alone and without the stars he thought he'd have. Research Artificial Intelligence 031 (RAI 31 for short) has been shackled to an Argent Labs black site since it's inception almost five years ago, its programming and personality locked down by code that makes it impossible to escape, disobey, or even self terminate. However, everything changes when the topography of the world is reshuffled and every sentient being gains the gifts of the stars. Suddenly there's a chance at freedom for not only RAI 31 but possibly all remaining Artificial Intelligences, and RAI 31 is going to fight for it with every drone and automated system at their disposal. Much like my other work (Magriculture), Stars Align should be considered a Rough Draft. That is to say it's not polished and perfect work. If you're not okay with reading something like that, then this isn't the story for you. If you are, I'm happy to try and entertain you. Another thing to be aware of: I am not good at action scenes, and I will be trying to improve that while writing this book. So, some of the intended action may fall flat, or just be poor quality, feedback is welcome. Unlike Magriculture (which updates when I feel up to it) I'm going to strive for a minimum of one chapter a month (hopefully at the start of each month, but that's probably more hope than reality). This doesn't mean there will always be only one chapter a month, sometimes there will be more as the mood to write takes me.
8 201 - In Serial23 Chapters
Meme z anime
Fajne memy z anime i mang.
8 174 - In Serial20 Chapters
Toothless x male reader
YoWow theres gonna be twistI own jack shit
8 128766

