《INFERNO: Destruction [Completed]》[2.6] Гэр бүл
Advertisement
- Лиса би чамаас юм гуйж болох уу?
Чэёон юу ч юм гэнэт учиргүй бодол болж дуугаа хураан, удаан машинд явсан учир бүгд ядарцгаан, Жэнни ч удаан жолоо барьж сульдсан нь илт. Тэр гучин минут ч болтугай унтахыг хүсэж, бид хотуудаас хол бараг л хѳдѳѳрхүү газар зогссон байв. Шатахуун ч удахгүй дуусах бѳгѳѳд, Лиса ойр хавийн шатахууны газрын байршил эсвэл шинэ машин сэлбэх тал дээр ажиллаад тун завгүй сууна. Азаар, нүдээ аниад мэдэрсэн ч энд тэнд үхдлүүдийн мѳр бараг алга байв. Энэ хавьд амьтны ч чимээ үл сонсогдоно. Үхдлүүд үнэр, амьтад ихтэй газар луу л явсан байх.
Би түүнээс асуув.
- Надад... гэр бүлийнхээ талаар мэдэх боломж бий болов уу?
Би аль болох хэвийн царайлахыг хичээх ч, түүнийг юу гэж хариулах бол гэхээс уруул минь чичрэх аж. Энэ зүйл гэр бүлээсээ хагацсанаас хойш л миний дотрыг маажиж, шимэгчилж байсан юм. Барин тавин зүүдлэгдэж, амьдаар минь намайг шатаана.
- Би хичээх болно оо.
Лиса хайж байсан зүйлээ орхиод, оронд нь ямар нэг зүйлийг ухаж эхэллээ. Би юуг нь ойлгохгүй хэдий ч түүний компьютер луу ширтсээр л байв. Түүний гар ертѳнцѳд харж байсан бүхнээс хамгийн хурдан шивэх ч энэ надад тавин жил мэт л удаан санагдана. Хориод минут ѳнгѳрсний эцэст тэр урт гэгч нь санаа алдахад, миний зүрхийг хэн нэгэн хутгаар сүлбэх шиг л ѳвдѳв. Унтаж байхад чинь хэн нэгэн ѳндѳр хавцлаас шидэхтэй ижил.
- Одоогоос гурван хоногийн ѳмнѳѳс "Чѳлѳѳт бүс"- дэх иргэдийн тооллого явуулж эхэлсэн байна. Би мэдээллийн санг ухсан хэдий ч тэдний бүртгэл гэхээр зүйлс нэг ч алга.
Миний зүрхэн дээр бяцалж, дэвсэлж, хэчнээн мянган зүүгээр шивж, үхдэлд хазуулаад шѳнѳжин тарчилснаас илүү ѳвдѳлт надад ирнэ. Махнаас минь мянга мянган шоргоолж зэрэг зулгаан идэж, оронд минь миний толгойг хаалганы завсар хийж байгаад савуулсан нь дээр санагдана. Даруй л нүдийг минь нулимс бүрхэж, буйдангийн бүрээснээс би базлах аж. Ухаан мэдрэл минь мананд хучигдаж, буйлнаас минь цус гартал би шүдээ зууна. Эрүүг минь нулимс даган дусалсаар хяналтгүй урсана.
Advertisement
- Гэхдээ эгчээ та итгэл найдвараа алдаж болохгүй. Магадгүй тооллого дуусаагүй ч байж болно. Нийт хүн амыг нэгэн зэрэг бүртгэлд оруулна гэдэг тэр олон хүнд гуравхан хоногийн ажил биш. Магадгүй тэд тэнд байж болно.
Тэр урд талын суудлаас надруу эргэсээр миний гараас атгав.
- Эгчээ та нүдээ ань даа.
Би түүний хэлснээр нүдээ аяархан анив. Буйлнаас минь цус шүүрэх нь аманд амтагдана.
- Одоо биеэ сулла. Гүнзгий амьсгал.
Түүний хэлсэн үгс миний амьсгалж буй бүх агаарыг сорон авч, амьдаар минь хуйхлаж буй мэт мэдрэмж тѳрнѳ. Би агааргүйдсэн ч амьсгалахыг хичээсээр эцэст нь гаргалаа.
- Эгчээ. Та гэр бүлийнхэнээ үхсэн мэтээр мэдэрж байна уу?
- Үгүй ээ.
- Хоосон итгэл найдвар биш зѳн совингоороо мэдэр.
Бидэнд цаасан дээр буулгаж чадамгүй хачин мэдрэмжүүд үе үе тѳрѳгддѳг.
Бүхий л биеийн хэсэг маань тэдний амьсгал, инээмсэглэл, хоолойг нь хүртэл сонсох шиг санагдана. Би цусаараа, ясаараа мэдэрнэ.
- Тэд амьд.
- Тэгвэл амьд л гэсэн үг.
Лиса шоолсон, наргисан, тоглосон бус итгэл найдвартай мѳн гунигтайдуу надруу нүүр дүүрэн инээмсэглэх аж. Тэр энгийн үетэйгээ огт адилгүй, үнэн сэтгэлээсээ надад хандаж байв.
- Эгчээ мэдрэмж их хүчтэй. Та үүнийг тѳсѳѳлж ч чадахгүй. Тэд бидэнд итгэл найдварыг, мѳн бодит байдлыг зэрэг ѳгдѳг. Хэрвээ таны цус энэ "үнэн" л гэвэл үнэн гэсэн үг. Түүнийг амьд гэж мэдэрч л байвал тэр амьд гэсэн үг.
Би түүний гарыг хариу илсээр, нарийхан хуруунууд дээр нь миний нулимс дуслана. Хэсэг чимээгүй бид гараа атгалцан суусны эцэст нь сэтгэл минь цэлмэгшин, тайвширч эхлэв. Түүний гар жижигхэн бас дулаахан юм.
- Би түүнийг үхтлээ санах бүртээ нүдээ аньдаг юм. Дараа нь түүнийг мэдэрдэг-
Лиса яриагаа гэнэт таслаад, түүний нүд Жэнни руу анхаарлаа хандуулан, хѳмсѳг нь дорхноо л зангираад явчхав. Санаа зовнил дүүрэн нь илэрхий, тэр атгалтаа сулруулсаар Жэннигийн духан дээр нѳгѳѳ гараа тавьлаа. Би Жэнни рүү харцаа шилжүүлвэл түүний амьсгаа нь давхцан байлаа. Түүний хувцас, нүүр нь битүү хѳлсѳѳр хучигдаж хүндхэн амьсгална. Түрүүнээс хойш л тээгдсэн гэр бүлийн маань бодлууд түүний амьсгалын чимээг хүртэл боож орхисон байв. Лиса түүнийг дуудсан ч тэр нүдээ нээсэнгүй.
Advertisement
Тэр унтсаар бараг цаг ѳнгѳрсѳн, бүхэл цагийн турш хэл чимээгүй байхад нь би анзаараагүйдээ ѳѳртѳѳ уурлав. Тэр гурван ѳдрийн турш тасралтгүй машин барьсан. Үнэндээ би л мэднэ шүү дээ, лабораторид хонохоос бусад хоногуудад тэр шѳнѳжингѳѳ харуулд гарж, нааш цааш чимээ чагнан биднийг хамгаалсаар байсныг, дѳрвѳн шѳнѳ тэр дутуу нойртой явсан. Гэтэл анхаарал хандуулсан гэж үү? Тэр ч гэсэн халамжлагдахаар тѳрсѳн хүн шүү дээ.
Лиса бид хоёр машинаас гаран аль зѳѳлхѳн тухтай гэсэн бүхнээ газраар дэвсээд түүнийг жолоочийн суудлаас буулгав. Чэёон машины мухарт суусаар илүү гүн бодолд дарагдсан байв. Би түүнийг дуудтал тэр сонссонгүй. Түүний гараас угзчин татаж сэгсэрвэл сая л нэг сэхээ авав.
- Чэёон, Жэннигийн бие нэг л биш байна.
Чэёон хурдхан гэгч нь машинаас буугаад Жэннигийн урд ирэв. Тэгээд түүний царайг мѳн гарыг нь харан, түүний биеийг үзэж байв.
- Би ганцаараа зугтаж чадах байсан ч, тэр ѳдрийн урд шѳнѳ тэдний нэг нь бусаддаа мѳрѳѳдлѳѳ хуваалцаж байгааг нь сонссон юм. Би түүний хүслийг биелүүлэхийг хүсэж, огт тѳлѳвлѳѳгүй, найдваргүй хэдий ч тэдний гараас атгасан. Тэд хэнийг нь ч хүүхэд гэж харалгүй шүршиж байсан.
Тэр ойлгомжгүй мѳн сэтгэл ѳвтгѳм үгс бувтнасаар, баруун гараараа нүүрээ хаагаад,толгойгоо сэгснчсээр шивнэнэ.
- Би ѳѳрийгѳѳ үзэн ядаж, шийтгэсэн. Хүсээгүй бүхнээ хийж, уучилж чадаагүй. Илүү муу зүйл хийх тусам миний уучлал надаас холдсоор л байсан. Гэтэл ахиад л одоо сул дорой загнаж байна. Ахиад би алдмааргүй байна. Хамгаалахыг ингэтлээ хүсэж байгаа байж сул дорой болчих юм. Үзэн ядмаар юм, миний оршихуй.
Тэр сульдаан дундаа дэмийрч байв. Түүний юу ярьж буйг нь ойлгохгүй ч, үг бүрээс нь шаналал мэдрэгдэнэ.
- Чи хамгийн үзэсгэлэнтэй оршихуй шүү дээ, Жэнни.
Би түүний хѳлсѳнд норсон үсийг хойшлуулсаар ийнхүү хэлэв. Түүний амьсгаа улам л хүндэрч, гараас нь баривал мѳс мэт хүйтэн болсон байв.
- Эгч үнэхээр ядарчихсан байна. Би хэдий эмч биш хэдий ч хүний биеийн ерѳнхий зүй тогтлыг мэднэ. Бид түүнд халуун шѳл хийж ѳгч,дулаан оронд унтуулах хэрэгтэй. Тэр энэ маягаараа сульдсаар байвал юу тохиолдохыг ч мэдэхгүй байна. Бид даруй эгчид дусал залгах хэрэгтэй.
- Бид цаашаа явж, хамгийн ойрын тосгон луу очно. Бидэнд аз таарна гэж найдъя. Гэхдээ бидэн дунд машин барьж чадах хүн байгаа юу?
Бүгд л дороо урамгүй гэгч нь толгой сэгсрэнэ. Би багадаа машин хоёр ч удаа барьж байсан юм. Арван гуравтай байхад минь эцэг минь зааж байв. Хѳдѳѳ явж байсан боловч санаандгүй ослоос болж, зэргэлдээ сууж байсан аавыгаа гэмтээчихээгүй. Түүнээс хойш үргэлж л займчиж, хол байхыг хичээж, машины жолоотой ойртох мѳчид л хэн нэгнийг гэмтээх мэт санагддаг. Энэ яг л айх ѳвчин шиг, хүүхэд наснаас минь л надад үлдсэн. Хэрвээ би ахиад барьвал, тэд бүгд гэмтвэл яах вэ? Удалгүй би жолоочийн суудалд сууж байв. Чичирч болох бүхий л газар маань чичигнэж байв.
Advertisement
- In Serial1463 Chapters
The Legendary Mechanic
What do you do when you wake up and find yourself inside the very game that you love? What do you do when you realize you that you have not only become an NPC — you have even been thrown back in time to before the game even launched!What will happen when our protagonist’s two realities coincide?Han Xiao was a professional power leveler before his transmigration. Using his past life’s knowledge, Han Xiao sweeps through the universe as he prepares for the arrival of the players. This is definitely not your typical transmigration novel.
8 6218 - In Serial29 Chapters
Demise of the Gods
There was a being which was regarded with scorn by all worlds of existence due to its unique ability and magical affinity which was considered even by the standard of the Gods to be a taboo. The story follows a young boy who was sold into slavery, however, a chance encounter with a soldier who was given the name of Rex and inheritor of the boy's unique ability given to him from the boy's former incarnation. As the boy learns more about his former life he must eventually come to make a choice, will he follow the same path as his former incarnation which leads to his inevitable demise or will he become a puppet of the Gods due to being unable to cope with the magnitude of his sins from his former incarnation's life? This is designed for a more serious and mature audience as there aren't many boundaries in this novel. Any kind of feedback would be much appreciated to better the novel as time goes by.
8 207 - In Serial8 Chapters
Rein's Reign
All members of the Cain family are required to stay within the Clan's territory until they turn 18. The Cain Clan is a strong force that secluded themselves from outside power struggles. They put emphasis on family unity and prefer to raise their youngsters as well rounded individuals. When you turn 18 you are allowed to venture to the outside. Everyone tries to improve their strength while making a name for themselves and their family.Kirian Cain turns 18 and sets off to White City. Follow along as we watch Kirian grow and start his Reign!Note from the author: This is my first attempt at writing, so be kind. **I will upload irregular for the time being. Cover is from Warrior Angel
8 117 - In Serial10 Chapters
Chapters of Pain [Anthology]
A collection of extremely short stories (and just ramblings sometimes) that focus on themes like emotional and mental pain. You can start with, or skip to whatever chapter you want.
8 123 - In Serial23 Chapters
Soul of Honor
In a country where magic is forbidden, Flyte Tenner, a mediocre mage who learned everything magical he knows in his shed, and Ander Palenus, a disgraced soldier of great renown, must escape certain death from the hands of their world's newest, and possibly great threat. Any and (almost) all details in the book are subject to change. *Formerly known as The Darkened Sun
8 80 - In Serial7 Chapters
My Brother's Best friend (Hyde x Reader)
Eric's twin sister falls for his best friend, Steven Hyde.
8 157

