《INFERNO: Destruction [Completed]》[2.7] Хилийн цэргийн бааз
Advertisement
Дотоод ертөнцөд маань маш таатайгаар бус сэтгэлд үлдэж, тэр нь үрээ цацаж өндөрт урган айдсийг бүтээж, эцэстээ энэ нь биднээс огт салахгүйгээр бидний л нэг хэсэг шиг болсон зүйлийг огцомхон ѳѳрчлѳлтийн дотор, бүр гэнэтхээ л хийнэ гэдэг их хэцүү. Үүнийг багахан хийж чадсан ч бай үйлдэгдэх ёстой тэр хэв шинжээр тѳгс үйлдэгдэж чадахгүй. Нэг ам яриа бий. Балчир насандаа Тифил гэх хунтайж жижигхэн гөлгөнд тас зуулгаж гараа ердөө л шалбалах төдий гэмтээжээ. Энэ нь түүний сэтгэлд том айдас үүсгэж хожим хойно уул хүн нь ханхар том, харцнаас нь дальдчим эрэлхэг эр болсон хэдий ч нохойноос айх айдсаа л гээж чадаагүй явсаар үхсэн гэдэг. Тэр эр жижигхэн гөлгөөс ч эмээж, хол тойрон явдаг байсан аж.
Хэрвээ тэгш тал биш, хажуугаар маань ямар нэгэн онгорхой гуу жалга, хавцал далан байвал түүнрүү хангалттай унахаар наашаа цаашаа савчиж байв. Жолоогоо үе үе гар чичирснээс болж огцом эргүүлж, хаазлахдаа хүртэл хурдаа зѳв тохируулж чадахгүй. Лиса, Чэёон хоёр элдэв гомдол гаргахгүй, Чэёонд бол энэ тун хѳгжилтэй санагдаж, Лиса чиг баримжаан дээр их нухацтай хандан зааж байв. Хэрвээ гаднаас нь миний барьж буй машиныг харвал жолоог нь буцаалдаж байгаа мэт л найгана. Уруул, хѳл, бүхий л зүйлс маань нүдэгдэж буй бѳмбѳр адил чичирнэ. Харанхуй шѳнѳ болж, луужингийн заасан зүгт бид дэгэнцэн догонцон явсаар л байв. Бид хээр хонох тѳлѳвлѳгѳѳ бүхий байсан хэдий ч Жэннигийн бие ѳвдсѳн тул яаралтай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай.
Бид Хойд Солонгосын хилийн наана ѳнѳѳдѳр хонох байсан ч, хамгийн ойр эмнэлгийн зүйлсээр хангагдаж чадах нь хилийн цэргийн бааз бѳгѳѳд бид тийшээ зүг чигээ алдахгүйг хичээн давхина. Гэтэл машин маань баазад хүрэхэд ойролцоогоор таван километрийн зайтай байхад шатахуун нь дуусаад зогсчихов. Миний уур хүрнэ, хэрвээ эгц шулуунаараа ийш тийш савчилгүй явбал бид тэнд хүрчих байсан байх тийм үү? Гадаа хав харанхуй,үүлс сараа биднээс нууж, барин тавин үзэгдэх зүйлс машины гэрэлд л үзэгдэх зүйлс байсан бол, энэ удаад бүрэн унтрав.
Advertisement
Чэёон зогсохтой зэрэгцэн санаа алдаад араас хэлнэ.
- Бид ѳнѳѳ шѳнѳдѳѳ эгчид дусал залгахгүй бол юу ч тохиолдож мэднэ. Түүний бие үнэхээр муу байна.
Түүний нүдэнд санаа зовонгуй байдал дүүрэн тодрох бѳгѳѳд, миний эрүү чичирж эхлэв. Лиса хѳмсгѳѳ зангидсаар Жэнни рүү ширтэж, би арга сүвэгчилж байв. Харанхуй шѳнѳ түүнийг бид дамжилж ѳргѳѳд юу ч тэмтрэгдэхгүй харанхуй дунд явна гэдэг бэрх. Явсан байлаа ч цэргийн бааз дээр юу байгаа талаар мэдэх аргагүй. Наад зах нь бид машингүй учир хорогдох байран дээр ч асуудал гарна. Лиса цүнхээ уудалсаар гар чийдэн гаргаж ирээд, машин доторхийг гэрэлтүүлнэ.
- Чэёон, Жэнни эгчид хэдэн цагийн дотор дусал залгах хэрэгтэй вэ?
Лиса цүнхээ уудлан элдэв зүйлс гаргах зуураа асууна. Үүний завсар машин руу гурван ч үхдэл хурдалсаар байгаа нь сонсогдоно.
Чэёон,
- 12 цаг. Үүнээс хэтэрвэл би тааж чадахгүй. Эгч сульдсанаас гадна, ямар нэг зүйл буруу байна. Бидэнд даруй фаталин эсвэл цитриф хэрэгтэй.
Би даруйхан,
- Би ганцаараа яваад хэрэгтэй эм мѳн шатахуун олж ирье. Надад хаашаа явахыг маань л заагаад ѳгчих. Би чадна аа.
- Гурван үхдэл улам ойртсоор эхлэхэд би суудлынхаа доор тавиастай байсан богино тѳмрѳѳ сугалан авав. Лиса надруу хандан,
- Эгчээ. Би ч гэсэн хамт явъя. Зүг чигээс гадна, энэ айдастай шѳнѳ ганцаараа явна гэдэг хэнд ч таатай биш. Би буудаж чадна.
Үүнтэй зэрэгцэн гар чийдэнгийн гэрэлд хоёр үхдэл гэнэт гарч ирэн цонх нүдэж эхлэхэд бид бүгд цочсондоо огцомхон хѳдѳлцгѳѳх ч, хашхирах авиа гаргасангүй. Буйл, амнаас нь цус олгойдон урсах нүдгүй үхдэл, бараг нүүр гэхээр ч зүйлгүй болсон хоёр үхдэл цонхонд хамаг цусаа нялсаар архиран зогсоно. Энэ машины цонх нь сум нэвтэрхээргүй чанартай тул дайрж чадсангүй, би машинаасаа гарч ирээд тэднийг хэд тѳмрѳѳр цохив. Үхдлүүдийн гавлын ясыг цѳмлѳсѳн мэт бяцрах чимээ чихэнд бараг л дасал болж, айдас ч үл тѳрѳгдѳнѳ. Лиса машины дотроос гадна харагдах үхдлүүдийг гар чийдэнгээрээ гэрэлтүүлнэ. Би тэднийг дуусгачхаад машинд орон,
Advertisement
- Тэд намайг хардаггүй учир аюул надаас холуур тойрох болно. Ѳдѳр биш шѳнѳ учир сохроор тэмтэрч явна гэдэг хэцүү. Та нар гэмтвэл юу тохиолдохыг тѳсѳѳлж чадахгүй. Би ахиад хэн нэгнийг нүдэн дээрээ алдмааргүй байна. Надад итгээд, намайг явуул.
Аль болох л айдсаа нуун шийдэмгий байдлаар хэлсэн ч сүүлдээ миний хоолой намдсаар, дууны суллагдах хѳдѳлгѳѳнд орчхов. Би зоригтой царайлж тэдэнлүү ширтвэл бууж ѳгсѳн шинж илт.
- Тэгэхээр энэ бол цэргийн баазын доторх бүтэц. Эмнэлгийн тусламжийн хэсэг энэ байна. Мѳн үүгээр яваад, энд хүрж чадвал миний бодлоор гамшигт зориулсан үед ашиглах нѳѳц эрчим хүч байх ёстой. Үүгээр гэрэлтэй болгож чадах байх. Энэ хавиар газар хѳдлѳлтийн эрч бууруу тул бүрэн бүтэн л байгаа гэж найдаж байна.
Лиса газрын зураг компьютерээрээ гаргаж ирэн надад нухацтай гэгч нь тайлбарлана. Тэр хаагуур яаж явбал болох талаар, үүнээс цааш шороон замаа дагаж алхсаар тааралдаж болох хоёр салаа замын аль хэсгээр гарах талаар нэг нэгэндгүй хэлнэ. Мѳн цүнхнээсээ олс, хоёр ч гар чийдэн, шүгэл, хутга, луужин, мѳн хэдэн сумтай буу болоод дохио ѳгж болох гэрлэн сум хүртэл ѳгѳв. Чэёон ч тэр хэрэг болж магад гээд хүчил маягийн жижигхэн савтай зүйл сунгана. Би тэднийг хаман цүнхэндээ хийлээ. Ингээд би машинаас гаран гар чийдэнгээ тусгасаар зам даган алхлаа. Чэёон, Лиса хоёр болгоомжтой байхыг сануулж, би Чэёоны бичиж ѳгсѳн дуслын нэрийг барьсаар явна. Хѳл доорхоо ч үзэж чадамгүй харанхуй, салхигүйн дээр үзэн ядмаар чимээгүй байв. Жэнниг гэх бодол л хѳлийг минь чангалан түлхэж байгаагаас биш сѳхѳрч унам ихээр айдас тѳрнѳ. Эзэнгүй мэт талд, сохор харанхуйд явган алхахад таатай зүйл бий гэж үү? Гар чийдэнгийн гэрэлд машины гадна үзэгдсэн гутмаар үхдлүүд толгойд бууна. Би аймшгийн кино бас зомбитой кинонд зэрэг тоглож байна. Ойр хавьд байсан таваад үхдлийг машинаас гарахдаа буулгаж аваад чимээ чагнавал хѳдѳлж байгаа юм үл сонсогдоно.
Би хэзээ ч гэртээ ганцаараа хонож үзээгүй юм. Учир нь харанхуйгаас, мѳн харанхуй дунд тѳсѳѳлѳлдѳѳ биежүүлчихдэг хачин амьтад нүдэнд бууж, би шѳнѳ дѳлѳѳр ч хамаагүй ѳндѳр орон дээрээс дүү нартайгаа унтахаар газар бууна. Эргээд харахад надад тэмцэл гэх зүйл байгаагүй бололтой. Үгүй бол үгүй,чадахгүй бол чадахгүй л гэдэг нэгэн байж. Гэтэл биднийг түлхэх хүч байгаа бол энэ айдасыг устгахгүй ч түүнээс давуу байж чаддаг аж. Арван хоёр цагийн дотор би эргэж ирэх ёстой.
-
Чэёон, Лиса хоёр Жисүгийн араас ширтэн сууна. Гар чийдэнгийн гэрэл алсарсаар, алсарсаар, шѳнийг бүрхэх харанхуйтай уусан нэгдэлцэх аж.
Лиса ам нээв.
- Яах гэж худлаа ярьсан юм?
- Юуг?
Чэёон Жэннигийн үсийг илэх зуураа чимээгүй инээмсэглэнэ.
- Жэнни эгчид арван хоёр цагийн дотор дусал залгахгүй бол юу ч тохиолдож мэднэ гэж. Эгч зүгээр л ядарсан. Халуун шѳл ууж,дулаан оронд хэвтүүлэхэд л хангалттай. Үүнд заавал эмнэлэг гэж хэлэх шаардлагагүйг би анхнаасаа л анзаарч байсан. Гэнэн цайлган Жисү эгч л чиний худалд бүрэн итгэсэн. Би чамайг жолооны үнэмлэхтэйг ч мэднэ.
- Бид ялгаагүй шүү дээ Лиса.Энд зайлшгүй тохиолдолд ашиглах нѳѳц шатахуун байгааг ч би мэднэ. Гэтэл чи эгчид энэ талаар цухуйлгаа ч үгүй. Бид баазад очиж, Жисү эгч тэнд үхдлүүд ямар байгааг шалгана, бид машиндаа байж хэрэг бишдвэл тэндээс явна. Гэхдээ азгүйтлээр эгч одоо харанхуйд ганцаараа алхах нь.
Лиса эргэж харсаар Чэёонд хэлнэ.
- Үүгээр чи юуг батлахыг хүсэж байгаа юм? Жисү эгчийг хуурч, иймэрхүү зоригтой зүйлс хийлгээд.
- Энэ удаад бүх эргэлзээ арилж, итгэл бэхжих болно.
Advertisement
- In Serial115 Chapters
Children of Nemeah (epic progression fantasy)
Something evil lurks in the City of Nemeah. Changelings possess ordinary citizens and turn them into horrific monsters with terrible capabilities.The only group able to deal with this threat is the mysterious Red Brigade. Empowered by the goddess Akali, they gain the strength needed to kill these unfortunate souls. Until a normal guardsman by the name of Siegfried cuts down one of the changelings.Alone.---Children of Nemeah is a progression fantasy story in a medieval setting with several unique twists. Humans evolve with seemingly random attributes, creating an X-Men-like range of enemies and allies for our heroes, clashing in a sword and sorcery world.This is a fast-paced, action-heavy story with a focus on the evolution/progression of our main hero, but also dramatic story twists that are often not for the faint of heart.A minimum reader age of 16 is advised for the more violent parts of this book. The finished book 1 in e-book format can be found here: Children of Nemeah - Book 1 - David Christopher Veiling - ePUB - epubli Or in one of the below stores: Children of Nemeah: Book 1 - David Christopher Veiling - Google Books Children of Nemeah in Apple Books Children of Nemeah eBook von David Christopher Veiling – 9783754157305 | Rakuten Kobo Österreich Children of Nemeah: ebook jetzt bei Weltbild.de als Download Children of Nemeah (eBook, ePUB) von David Christopher Veiling - Portofrei bei bücher.de (buecher.de) Children of Nemeah (eBook epub), David Christopher Veiling (hugendubel.de) But I will finish posting it here (reformatted for RR) within september for free :-)
8 167 - In Serial8 Chapters
Reincarnated as a Team Rocket Member?!
Hi there, I'm a NEE- *ahem I uh... mean a hardcore otaku. I don't know how to say this but, I've been reincarnated into the world of Pokemon! That's right! I'm gonna catch them all! But first I have to train hard, even with all my knowledge from my previous life I've never heard of how to train as a member of Team Rocket.... and it doesn't end there, soon after my rebirth my new family was attacked by some shady figures with martial art skills.... huh? I thought this was pokemon? Just what is happening here?!
8 201 - In Serial37 Chapters
Ruins A.G.A. 2nd Novel in the Ruinsaga series
Lily has saved some of her family and friends in the zombie apocalypse, but has lost others. She and her sister are finally reuinted with her brother. She has discovered there might be worse things than zombies in this new world. She must find new ways to keep her family and friends safe. Copyright 2020. All rights reserved. Names, characters, events and incidents are a product of the author's imagination. Any resemblance to actual persons or events is purely coincidental.
8 147 - In Serial6 Chapters
Friends With Benefits (SouDam)
:DD
8 72 - In Serial31 Chapters
Alpha Human
...
8 172 - In Serial101 Chapters
Female Face-Claims
Female Face-Claims for your stories!
8 189

