《INFERNO: Destruction [Completed]》[2.8] Хоригдсон үхэл
Advertisement
Айх бас гайхах зэрэгцэнэ. Ийнхүү салгалж алхах зуураа, ѳѳрийгѳѳ саатуулах гэсэндээ би дуулж байв. Солгой гэгч нь энэ хоолой гал тогооноос авахуулаад л, гэр даяар маань тархана. Тэгээд хамгийн бага дүү маань "Хѳѳе! Чимээгүй бол!" гэж орилдог сон. Ядаж үхдэл ч болтугай хажууд алхаж байвал ханьтай байх сан гэж бодмоор их айдас, мѳн харанхуй хүзүүн дээр дарна. Зам уртаас урт, гишгэх бүрийд л зүүн дээр гишгэх шиг. Сүүлдээ ч дасаж эхлэн байтал, жижигхэн суурин маягийн зүйлийн зах хэсэг, хашаа харагдаж эхлэв. Энд тэнд нь мод сѳрдийж, хѳлд байж байгаад л элдэв тѳмрийн хог тээгэлдэнэ. Яг л Чернобыльд ирсэн мэт санагдах аж. Хэчнээн зуунд л хүн үгүйлж, гишгэсэн бүхнийхээ зүрхийг сүлбэх балгас мэт уйтгартайгаар урдаас минь угтана.
Гар чийдэнгээ тусган явсаар, ѳндѳр барилгын дэргэд ирвээс самбар дээр "Тѳв байр" гэж бичсэн байгууламж байв. Ногоон ѳнгѳтэй, дотор тавгүйтуулам толин хаалгатай бѳгѳѳд чийдэнгээ тусгахад ѳѳдѳѳс буцаж ойлгох аж. Чийдэнгийн тусгалд миний царай яавч таатай биш үзэгдэх ч айх мэдрэмж тѳрсѳнгүй. Харанхуйд гэрэлтэх энэ царай үхдлүүдээс хамаагүй дээр л юм. Гэтэл надад хэн нэгэн хүндээр амьсгалах нь сонсогдов. Андуурсан юм шиг санагдан ахин чагнах ч, яах аргагүй л хэн нэгэн амьсгалах аж. Амь тавихын ѳмнѳх чимээ адил бүдэгхэн. Би чимээг даган хана дагаад алхана. Хэн нэгэн хүн энд байна гэж үү?
Би ѳнѳѳх чимээ рүү дѳхсѳѳр, энэ нь намайг байгууламжийн доод давхар луу чиглүүлнэ. Хэд хэдэн хаалга татсаар би доошлон буувал, ѳѳдѳѳс минь ѳмхийрсѳн мах мэт улам муухай үнэр үнэртэхэд, миний дотор муухайрсандаа би дороо огилоо. Энэ заваан үнэр дунд амьд хүн нэг хором ч тэсэхэд бэрх санагдана. Энэ нь түр хорих байгууламж байсан бололтой, энд тэнд нь тор харагдана. Би гар чийдэнгээ тусгасаар зэргэлдээх хашлага руу тусгавал, тэнд хүн сууж байгаа юм шиг, гэхдээ ойртоод харвал ѳтчихсѳн гурван ч цогцос байх аж. Тэд хувцсанд ороосон ѳтний үүр мэт л харагдана. Нүд амаар нь чигжин ухаж идсэн байв. Эцэст нь аймшгийн кинонд л тоглох дутаж дээ. Хүмүүсийг энд түгжээтэй чигээр нь орхиж, тэд ѳлсѳж үхсэн бололтой. Чимээг дагасаар нэгэн торны дэргэд ирлээ. Тэнд бусад торнуудтай адилгүй ганц л хүн буланд нь сууж байв. Би түүн рүү гэрлээ тусгавал тэр сая нэг сэхээ авснаа, над руу мѳлхсѳѳр ирэв. Нүүр ам нь ямар мах зулгааж идсэн мэт хүрэн ѳнгѳтэй зүйлс бүрхсэн аж. Тэр мѳлхѳн ирсээр надруу сѳѳнгѳтѳн орилов.
Advertisement
- Хоол... хоол ѳгѳѳч дээ.
Хоолой нь хатаж, дуу нь бараг гарахгүй шахуу болсон байв. Ухаан мэдрэлээ алдсан мэт нүд нь эргэлдэж, торноос зуураад хүнэрхүү биш авиа гаргана. Хүн харахаас ч эцэсгүй турж эцэн, нүднээс гарсан байв. Барагцаалбал дѳч орчим насны хүн аж. Би цүнхээ уудалсаар авж явсан боодолтой усаа бүтнээр нь сунгавал, ѳнѳѳх ах шүүрч аваад шууд л задлан, даруй тонгойлгосоор, талыг нь бараг асган уув. Шанаагаар нь ус дусалж бүтэн сав усыг нэг дор нь хоослоод, учиргүй уйлж эхлэв. Би түүн рүү чимээгүй л ширтэнэ.
- Хоол байвал ѳгѳѳч дээ!
- Уучлаарай.Гэхдээ надад хоол байхгүй.
-Тэгвэл чамайг-
Тэр над руу харснаа дуугаа намсгаснаа ус уугаад тэнхээ орсон шинж илт, хоолой нь ѳмнѳх шигээ сѳѳнгѳтнѳсѳн бус эелдэг болж:
- Охин минь. Чи намайг суллаж чадах уу? гэж асуув.
Би толгой дохиод, түүнийг гаргахаар яаж хаалгыг нь онгойлгож болох талаар хайн, чийдэнгээ энэ тэрүүгээр тусгавал энэ хорих тор нь гараар дарж онгойлгодог хѳшүүргэтэй байв. Энэ хѳшүүргийг дарахад л тэр суллагдана. Би ѳнѳѳх ах руу чийдэнгээ сунган ахин харлаа. Эргэлзээ тѳрнѳ. Зөв биш ч юм шиг? Тэр ахаас тааламжгүй сэтгэгдэл тѳрѳх хэдий ч, түүнийг огт хараагүй орхиод явах нь нүгэл мэт санагдав. Тэр ч гэсэн миний адил энд ганцаараа үлдсэн тийм үү? Хэдий "үгүй" гэх мэдрэмж тѳрѳх ч, түүнийг орхиод явах нь уучилшгүй хэрэг болох учир, би хѳшүүргийг доош нь дарав. Хаалгыг онгойлгон ороод, би тэр ахын гараас түшин босговол тэр галзуу хүн шиг инээж эхлэв. Би түүний гараас түшихээ болиод, зѳнгѳѳрѳѳ хойшлон ухарлаа.
- Охин минь, би үнэхээр ѳлсѳж байна. Хэрвээ чамд идчих зүйл үгүй бол чамайг идэхээс ѳѳр сонголтгүй. Тэд ч гэсэн миний хоол болсон. Би идчихсэн. Ѳлсгѳлѳн гэдэг надад зохихгүй зүйл.
Би гар чийдэнгээ чичгэнүүлсээр тор луу нь тусгавал тэрүүгээр хүнийх мэт баахан яснууд буланд нь овоолоостой байв. Тэр ѳлссѳндѳѳ бусдыгаа идчихжээ. Энэ хүний сэтгэцэд ѳѳрчлѳлт орчхож. Бурхан минь, би сэхээ аван гүйх гэж байтал ѳнѳѳх ах гараас минь зуурч аваад, ѳѳрлүүгээ татав. Шүд нь араатных мэт байх бѳгѳѳд мѳрнѳѳс минь угзчин эргүүлж, гарын шуунаас минь хазчихав. Би муухай орилсоор, ѳмднийхѳѳ халаасанд хийсэн буугаа тэмтэрлээ.
Advertisement
- Би бүгдийг нь идчихсэн! Одоо чамайг ч иднэ.
Тэр гарын минь шууны махнаас багахан хэсгийг нь хазаад,модоо бүр зажлах нь сонсогдоно. Би ѳвдѳлтѳндѳѳ шаналж арын халаасандаа хийсэн буугаа тэмтэрсээр гүйх бол, түрүүхэн л сульдсан байсан ѳнѳѳх ах ардаас минь яаравчлан гүйх аж. Энэ удаад надад эргэлзээд байх зүйл байгаагүй юм. Зүүн гарны минь шуунаас багахан хэсэг таслагдаж, гараас минь цус бараг олгойдон гарна. Би эргэж хараад түүнрүү буудав.
Эхний удаа буудахад тэр муухай ориллоо. Хоёр дахь удаагаа ахин буудахад сѳхрѳѳд уначхав. Гурав дахь удаагаа сѳхѳрсѳн бие рүү нь буудахад тархи нь задрах шиг сонсогдоно. Ойрын зайнаас буудсан тул түүн рүү чиглүүлж буудахад их амархан байв. Хэдий тэр үхсэн ч би түүний дээрээс буудсаар л байв. Энэ амьдралдаа хүн иддэг хүнтэй хүртэл таарна гэж санасангүй. Тэр чимээгүй болсны дараа, би ѳвдѳлтѳндѳѳ дийлэгдэн үхсэн биенийх нь хажууд сѳхрѳн суулаа. Би сая хүн алчихлаа. Ингээд миний гар цустай болчихлоо. Би одоо энэ хүн иддэг хүнээс ялгаагүй болсон. Хэчнээн зуун үхдэл энэ гараараа цааш нь харуулсан ч, би тэднийг амьд гэж бодохгүй байсан бодлоороо аргацааж байсан юм. Харин одоо бол тэр амьд хүн. Ѳлссѳндѳѳ ѳрѳѳнд байсан хүмүүсээ идээд ганцаараа үлдэж, сэтгэц нь ѳѳрчлѳлт орсон хүн боловч амьд хүн. Түүнийг хѳнѳѳхгүй байх боломж бий байсан болов уу? Ингээд албан ёсоор алуурчин боллоо. Хѳгийн зүйл нь үүнд биш, би ийм зүйл хийсэндээ харамсах сэтгэл бага тѳрѳгдѳх нь айлгана.
Гараас минь цоргоноос ус гоожих шиг л цус дусалж байлаа. Бие маань сульдаж, тамир тэнхээ алдсан нь мэдрэгдэнэ. Газрын зураг дээр байсны дагуу эмнэлэг эндээс ойрхон байв. Сувилагчийн ѳрѳѳ тийм ч их асуудалгүй олдож, би шархаа даавуугаар ороон чанга гэгч нь зангидаад, Чэёоны захисан дуслуудаас гурвыг ч аваад, мѳн жижиг сажиг эмүүд цүнх рүүгээ хийлээ. Эмнэлгийн энд тэндээс л дотор муухайрам муудсан цусны үнэр үнэртэх бѳгѳѳд зарим ѳрѳѳнүүдэд үхсэн хүмүүс газар хэвтээстэй. Толгой дайвалзан, таагүй мэдрэмж тѳрнѳ.
Жисү. Чамайг Жэнни хүлээж байгаа шүү дээ. Тэр дусал залгуулж, амрахгүй бол юу ч болж мэднэ.
Би шатахуун мѳн "Тѳв байр"-наас зэвсэг авъя гэж бодсон ч зүүн гар маань шатаж байгаа аятай л ѳвдѳж, тамир тэнхээ минь барагдаж гүйцэн байв. Хүнд зүйл ѳргѳѳд алхах нь битгий хэл, үүрч буй цүнх маань ч уул тээгээд явж буй мэт хүнд санагдана.
Би буцан замаараа алхаад л байв. Даавуугаар ороосон гараас минь цус нэвчсээр урсана. Миний цус тогтоогүй бололтой, хуруу даган шингэн зүйлс урссаар, хѳл дээрээ арай хийж тогтож байв. Ирэх замдаа мэдэрч байсан харанхуйн айдас ч одоо сонин биш аж. Би зүгээр л зам даган алхах ухаан мэдрэлгүй нэгэн үхдэлтэй ижил юм. Хуруу даган цус урссаар... Би Жэннид хэрэгтэй шүү дээ.
Алхсаар байсан ч гар чийдэнд бидний машин туссангүй. Ердѳѳс эцэс тѳгсгѳлгүй хоосон замаар ганцаараа алхсаар л байгаа мэт. Би сульдаж бас ядарч, толгой минь эргэнэ. Унтмаар санагдана. Замаар дүүрэн цус минь дусалж, энэ мѳрѳѳр маань намайг хэн олох болов уу? Ингээд л үхвэл энэ бие минь ѳт хооллоод л дуусах байх даа? Би Лисагийн ѳгсѳн ѳнгийн гэрэлтэй бууг сүүлийн тэнхээгээрээ дээш буудав. Хатуу чулуун дээр толгойгоо цохин унана. Ѳвдѳлт нь ч үл мэдрэгдэнэ. Би тэдэн дээр очиж чадсангүй.
Advertisement
- In Serial67 Chapters
The Kinnear Chronicles
For Alys Kinnear, becoming a wizard was her life's ambition, but it's an ambition that might just cost her her life. Does a country girl from Éire have what it takes to handle the dangerous and inglorious realities that come with being a practitioner in the magic-infused modern day city of London? She quickly finds herself confronted by street thugs trying to steal her new employer's property and a client whose home turns out to be a former asylum filled with the angry ghosts of former patients. With her new Familiars, a pair of snow leopards she rescued from an unscrupulous shop owner, Alys must overcome these and the more mundane day-to-day difficulties of studying to become a full-fledged Wizard. Because before she expects it, she'll find herself tested in ways she never imagined.
8 180 - In Serial13 Chapters
The Laughing Dungeon
Dungeons have rules. Laws, set down in ages past by their creator, a brilliant archmage who came to a tragic end while creating the first Arcane Intelligence or A.I. When a nameless mage tries to create a new type of dungeon using the soul of the Fae Courts famous trickster, Puck, everything goes very, very wrong. A new dungeon is born and the rules mean nothing.
8 121 - In Serial58 Chapters
King of Hell
Hell, ruled by the Great Families of the Ars Goetia, with Satan as the head. Although merely a title for the True King, Satan is the one that stands at the height of these lands. For centuries, the Great Families have engaged in bloody wars and fierce political competition, by way of the King of Hell Summit. Our story follows Kuro and Seir, as they participate in this hellish event to exact revenge on the ruling Bael House, that has orchestrated a life wrought with tragedy for the both of them. Together, they will struggle against a world where the strong bully the weak and the concept of morality is an afterthought. In doing so, they will break the chains of rank, aristocracy and ascend to heights unknown…
8 237 - In Serial15 Chapters
Deep Within
A vampire from a royal family, a close friend of the king, Derek Valtaheim seemingly had the world in the palm of his hand. But when the lies of his past and a murderous scheme came bubbling to the surface, Derek would be swept up in a revenge plot years in the making.
8 844 - In Serial22 Chapters
In the Pursuit of Flowers
An amateur musician, Clint, accidentally summons the Aztec god of music. The god takes a liking to Clint and offers to make a pact with him. Clint accepts and what ensues causes issues with him and the members of his band.
8 86 - In Serial35 Chapters
You're Safe with me // RICCI RIVERO
a girl who has a lot of tough experienced in life and met her cousins friends that treasure her as their princess in the group. she was very thankful to have them. (THIS STORY IS BASED ON IMAGINATION!!!)
8 122

