《INFERNO: Destruction [Completed]》[2.9] Эгч дүүс
Advertisement
Би унтсаар л байна. Юу ч үгүй харанхуй, ямар ч чимээгүй газарт ганцаараа суугаад л байна. Гарт минь дулаахан хѳнжил, ямар нэгэн хүний гар мэдрэгдэнэ. Нүдээ нээхийг хүсэх ч зовхийг минь хацартай минь оёсон мэт л байна. Би унтсаар л байв. Ѳвдѳж бас бодлуудын минь дундуур Жэнни орж ирнэ. Нүдээ хүчилсээр нээвэл хүрэн ѳнгѳтэй намхан тааз ѳѳдѳѳс угтах аж. Нүд маань сайн харж ѳгѳхгүй бүрэлзсээр байх бол, хэн нэгэн гараас минь атгаастай л байв.
Сэрээд харвал Лиса миний гараас атгасаар хажууд минь унтана. Би түүнийг сэрээхийг хүссэнгүй, аяархан ѳндийн бослоо. Том оврын автобус ч мэт, орос кино дээрээс л харж байсан чиргүүлтэй ачааны машин гэж болмоор машин мэт санагдав. Гаднаас нь харахад ямар гэдгийг нь мэдэхгүй ч, ард тал нь бараг л байшин шиг бѳгѳѳд, би хийлдэг гудсан дээр хэвтэж байлаа. Би Лисаг сэрээсэнгүй ѳндийгѳѳд урагшаа алхвал, ѳглѳѳ болж байгаа бололтой гадаа бүдэгхэн. Би Жэнниг л хайна. Тэр зүгээр болов уу?
Би бүхээгийн ард ирээд, даавууг сѳхвѳл Жэнни машин бариад явж байв. Тэр дуугүй л урагшаа ширтэх аж. Толиндоо хальт намайг хараад түүний нүд томроод, шууд л машинаа зогсоочхов. Гэр машин шиг л энэ машинд жолоочийн суудлаас хойшоогоо сэлгүүцэх нь хүнд зүйл биш аж. Тэр ѳндийн босож ирээд л биеийг минь тас ороон тэвэрлээ.
- Би болсон бүгдийг нь сонссон, эгчээ. Миний тѳлѳѳ хийсэн бүхэнд тань талархаж байна.
Тэр гараа суллахгүй тэвэрсээр л байна. Ингэж зогсох зуур ардаас минь хэн нэгний урт гар бэлхүүсээр маань ороон тэврэв. Түүний гараас зѳѳлхѳн бас дулаахан илч мэдрэгдэнэ. Ѳмнѳ нь байсан шигээ хүйтэн биш.
- Эгчээ. Таныг үхчихлээ л гэж бодсон шүү.
Чэёон цамцан дотуур гараа шургуулсаар, гараа дээшлүүлэх зуураа чихэнд шивнэнэ. Тэр надаас ялимгүй ѳндѳр мѳн урт гартай учир, гар нь могой шиг шургалсаар л хѳх рүү минь гулсана. Би халууцаж эхлэн:
- Нялуун юмаа гэх үг унагаад, дотроо бол тэдэнд тэврүүлэхдээ таатай байв. Жэнни зүгээр, бас бид машинаа сольчхож.
Advertisement
Удалгүй амьсгааг минь бараг боож буй мэт урт гар хүзүүгээр минь ороовол энэ Лиса аж.
-Та нар чинь бүгдээрээ яачих нь энэ вэ? Ирээд тэврээд л байх юм.
Би тоглонгуй хэлэхэд тэд юу ч дуугарсангүй. Бүр амьсгал минь боогдож эхлэхэд, би худлаа хахаж үзүүлэв. Тэд тэврэлтээ суллан, надаас бага багаар холдсоор намайг тойроод зогсчхов. Энэ охидод яг юу тохиолдоо вэ?
-Та гурван хоног унтсан. Бид үнэхээр их танд санаа зовлоо. Таныг олоход та бараг л цусаа юүлчихсэн мэт л байсан.
Би хазуулсан гараа санаад зүүн гараа дээш ѳргѳвѳл шинэхэн боолт байх ба цус дүүрэн нэвчжээ. Боолтыг нь тайлбал гар минь урьдын л адил зүв зүгээр, огт шарх сорвигүй мэт л болсон байв. Чэёон тэднээс урьтаж анзаараад,
- Янзтай! Таныг би томоос том муухай сорвитой болчихно гэж зѳндѳѳ санаа зовсон! гэж ориллоо. Харин би гайхсан тэр хэвээрээ бугуйгаа барьсаар л зогсоно. Тэд бүгд үүнийг анзаарч, гайхахаас илүүг хийж чадахгүй л байв.
- Энэ бага зэрэг хачин л юм.
Би юу хэлэхээ ч мэдэхгүй шуугаа нааш цааш эргүүлсээр ээрнэ. Хачин юм.
- Дѳнгѳж ѳчигдѳр шѳнѳ л цус алдсаар байсан. Гэтэл ѳнѳѳ ѳглѳѳ зүгээр болчихож, таны бие эсвэл нѳхѳн сэргээгдэх чадвартай юм болов уу? Эсвэл та мангас юм болов уу? Гэхдээ аль нь ч хамаагүй. Та зүгээр байна.
Чэёон учир зүггүй шулганасаар явах бол, Жэнни цаашаа эргээд, газаар ажилладаг зуух ажиллуулна. Харин Лиса эргээд даруй явж, надад нэг үрлэн эм авчирж ѳгнѳ. Энэ охид үнэхээр л хачин байна шүү.
Би Жэннигийн хийж буй шѳлѳнд оролцохоор тонгойвол тэр халгаасангүй. Бүр Чэёон намайг чирсээр орон дээр дээшээ харж хэвтүүлэн, Лиса нүүрэндээ мишээл тодруулсаар надад витамин уулгана. Хэдий гайхах сэтгэгдэл тѳрѳх ч би дотроо бол мянга мянган удаа дэвхцэж, баярлана. Би ахиад хоёр ч удаа үхсэн юм болов уу? Энэ удаагийн ертѳнцѳд хүн болгон л надад сайн ханддаг ертѳнц аж.
Жэнни шѳл авчран надад ѳгѳн, Чэёон тэр хэд орон дээгүүр намайг тойроод суучхав. Би л ганцаараа шѳл ууж буй учир тайван ууж чадсангүй, мѳн эргэлзээ ѳѳрт маань тѳрнѳ.
Advertisement
-Та нар надаас юу ч асууж, шуу маань эдгэчихсэнд гайхахгүй байна уу?
Тэд нэг дор инээмсэглэсээр,
- Эгчээ. Юу ч байлаа, та бол гайхамшиг шүү дээ. Таныг дахин амилсанд бид итгэдэг. Энэ удаад ч таны сайхан сэтгэл, зоригтой байдлыг тань хангалттай хүртсэн. Үнэндээ таныг газар хэвтэж байгааг олоход би их шаналсан. Ухаангүй хэвтэхэд чинь, сэрэхгүй байхад чинь л бид хэр дотно болсноо ойлгосон. Богинохон хугацаанд бидний хоорондоо үүсгэсэн зүйлс энэ яг л эгч дүүс шиг.
Лиса миний гараас атгасаар ѳѳдѳѳс маань ийнхүү ѳгүүлбэл, тэд ч мѳн зѳвшѳѳрцгѳѳн толгой дохилоо. Бид богинохон хугацааг хамтдаа ѳнгѳрүүлсэн хэдий ч их, бага хэмжээгээр муу сайнаа үзэлцэж, жижиг сажиг зүйлсийн талаар ярилцсан. Уртаас урт, гагнасан гинж мэт холбоос үгүй ч Лисагийн хэлснээр эгч дүүсээс мэдрэх тэр л зүйлс тэднээс мэдрэгдэнэ. Тэд надаас яагаад гараа хазуулчихсан байсныг маань ч асуулгүй, би ч тэдэнд хэн нэгнийг буудаж хѳнѳѳснѳѳ ярихыг хүссэнгүй. Харин Чэёон нэг эрхэлье гэж ирж наалдаад, Жэнни бие нь муу байхад гэж уурлана. Лиса бол гараас минь атгасаар л сууна. Бидний хооронд үүсэх энэ зүйл хайр аж. Ингээд хэсэг чимээгүй сууцгаан тэд намайг унт гэж шахна.
Бүтэн гурван ѳдѳр унтчихаад хэн үргэлжлүүлж унтах дуртай байх вэ дээ. Би сунайсаар урд талын суудалд очиж гадаах талбайг харлаа. Жэнни машины жолоон дээр ирж суугаад,машинаа асаах зуураа,
- Бид Хятадад байгаа. Маргааш ѳглѳѳ бид холбоотнуудтайгаа уулзаж тэндээс "Чѳлѳѳт бүс"-рүү нисдэг тэргээр явна. Та ч аюулгүй болно. Сүйдсэнээс л биш Хятад их үзэсгэлэнтэй юм.
Би түүний хажууд суусаар, Хятад орны салхийг алгаараа мэдрэн явна. Тэнд миний гэр бүл бий болов уу? Тэд нѳхѳрлѳлийг хүртэх хэмжээгээрээ мэдэрч чадаагүй, хүчтэй байдал худал инээдээр ганцаардлаа дарсан ердѳѳ л жаахан охид шүү дээ, бусдаас илүү зүйл хийж чаддаг гэдгийг нь л хасчихвал надаас огт ялгаагүй их сургуулийн оюутнууд байв. Наран шарлагын газраар хүйтэн ундаа залгилаад, хѳтлѳлцѳѳд явж чадах найзууд маань байж чадах охид. Би одоо хүчтэй болжээ. Бид хайрласан нэгнийхээ тѳлѳѳ айдсаа давдаг. Тэгээд хүчтэй болж, түүний тѳлѳѳ золиос гаргана. Үүнийг л хүч гэнэ.
Advertisement
- In Serial16 Chapters
Layers of Hell
The forces of the underworld have been plotting to rise to the surface world and make it the 1000th layer of Hell. To combat this, Grim faces impossible odds in a world where death is the only way to progress. He gathers his allies, acquires powerful magic and weapons, and finally confronts the final boss Lilith. After many grueling battles, he at last emerges victorious. As for his player, he is the first to beat the Layers of Hell, the most expansive game known. As a special offer, he is given the chance at a New Game+, promising exciting new content. What could go wrong?
8 87 - In Serial12 Chapters
Unsanity is Relative
A mad man who considers himself un-un-sane is summoned through an ancient ritual to a land of magic and wonder. He finds himself in this new world, accompanied by nothing but the voices in his head and the gown he wears. He finds himself wondering if any of this is real, and then wondering if it matters. Follow him on his wild adventure through a litrpg world. Where he will do whatever he can to find some pudding, or invent it if it doesn't exist. The only problem is, he doesn't know the recipe. ---- First story please give critisism and comment about grammar errors and misspells. Cover art from pinterest.
8 171 - In Serial8 Chapters
From beyond The Veil
Witnesses say that the angels blaze appeared back in the eighties. A dazzling light ripped through the sky all across the world. People say they saw a rainbow of colors bathing the sky. It was gone in a instant. Some legends say that it was an angel falling from the sky. But most scholars agree that it was a rare comet. They all were wrong. The light was a breaking of the veil, the veil to my world. Now creatures from my side of the veil are breaking through and it's my job to keep them back and protect all the humans. But I tend to like to watch the chaos.
8 180 - In Serial88 Chapters
The Fateful Uchiha
Jun cursed his luck from being reincarnated into the Uchiha clan. He would rather remain dead recalling the fate of the clan. But he was given a new life, and he refused to let it end prematurely. How can he prevent crucial events from happening? Itachi Uchiha will kill all Uchihas except for his little brother Sasuke. How can Jun stop the clan massacre to avoid his inevitable demise?
8 550 - In Serial18 Chapters
StarSword Online
In a near cyberpunk future, VRMMOs aren’t all just fun and games. Max is a poor teenage boy, born into the lowest societal rung of Gray City known as the Bottoms. To earn money to pay for his dying mother’s medical treatment, Max04428 works as a gem miner in Alethia—the fantasy world within a death game called Starsword Online. No reality is kind to those of the Bottoms, however, and soon Max’s ever-mounting expenses begin nipping at his heels, threatening to bring his fragile life crumbling down. Overworked and under-appreciated, he takes drastic measures to improve his situation. Namely, thievery... but new thieves are rarely good thieves. When the scheme backfires, Max is thrown into a dangerous world with no friends, very little knowledge, and nothing in his inventory but an unidentifiable black stone he found in the mines. As Max struggles to level up and gain power in the vast world of Alethia, he’ll need to fight his way through mountain citadels ruled by Yetis and a sky city with an empty throne. Steadfast allies are sure to come to his aid, but murderous enemies also follow his trail, seeking answers to the mysterious item in his possession… Answers which lead to the very heart of Starsword Online itself.
8 174 - In Serial10 Chapters
Hey deku, is this always how you've been..? (Discontinued)
Izuku is having a nice life but somewhat still misses his friends and his dad back in America, luckily for him he heard his classmates getting tired of him so he could finally leave and have a valid reason. What happens when U.A moves to America to Izuku? Will uraraka be clingy to Izuku? Find out what happens :)Swearing
8 76

