《INFERNO: Destruction [Completed]》[2.10] Тайлал
Advertisement
Дэлхийд хаа сайгүй солир унаснаас болж бүх газар хѳдлѳлт эхэлжээ. Энэ нь газрын гүний нѳлѳѳгѳѳс болж биш, далайд унасан жижигхэн солируудаас үүдсэн байна. Дэлхийн тодорхой бүсүүдэд унаж, яагаад ч юм энэ нь дэлхийн том галт уулсыг ѳдѳѳжээ. Үүнээс болж станцууд нурж, дэлхий даяар нуранги үүсэж, галт уулын утаанаас болж гурван ѳдѳр шѳнѳ болж, дэлхийн дундаж температур 2 градусаар багассан байна. Үүнээс болж олон тооны амьтад, шувууд дасаж чадалгүй үхэж, галт уулын хѳл хүрээгүй газруудад ч гамшиг тохиолдсон байна.
Аль ч улс хүний биохимийн шинж чанарыг ѳѳрчлѳх, хүнээр хийх химийн зэвсэг, амьтдыг ѳѳрчлѳх судалгаанд тодорхой байдлаар хориг тавьсан байлаа. Ийм учир аль ч бүсэд хүний химийн шинж чанарыг ѳѳрчилж чадахуйц хортой химийн зэвсэг тараагдах боломжгүй байсан ба уг зүйлийг бүтээх гэж хувийн хэд хэдэн эрдэмтэн оролдсон боловч, аль ч улсаас тодорхой санхүүжилт ѳгѳхѳѳс татгалзаж жижиг ч зүйлд хүрч чадаагүй юм. Ийм ч учир дэлхий дахинд үхдэл үүсэх боломж хэзээ ч байхгүй гэж үзэгдэж байв.
Гурван хоногийн харанхуйд хүмүүс хорогдох байранд нуугдаж, элдэв чимээгүй ѳнгѳрчээ. Үүний дараагаас гэгээ гарах үед тодорхой бүсүүдэд унасан солируудыг судлахын тулд шинжээчид очиж үзсэн байна. Гэвч аль ч бүсэд очсон судлаачид эргэж ирээгүй бѳгѳѳд , холбоо тасарчээ. Олон улсын багийнхан арга хэмжээ авж чадалгүй, тун удалгүй үхдлүүд цогцос идэж байгаа ѳт шиг л их үржсэн байна. Ердѳѳ нэг л шѳнийн дотор олон улсууд сүйтгэгджээ. Хаа сайгүй үхдэлд хазуулж, идүүлэх хүмүүс ихэсч, дэлхий замбараагаа алдсаны эцэст шуурхай арга хэмжээ авч, "Нээлттэй бүс"-үүдийг байгуулж эхэлжээ. Мѳн хүмүүсийг онгоцоор нүүлгэн шилжүүлж, голомтуудад бѳмбѳг тэсэлсэн байна. Шоргоолжны үүрэн дээр увайгүй нэгэн гишгэсэн мэт сүйдэж байлаа. Тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй байхад Хоккайдод бужигнаж буй үхдлүүдийг дүрсийг бичиж цахим сүлжээнд байршуулж, энэ нь мэдээ хүрээгүй улс орнуудад түгшүүрийн дохио илгээжээ. Ор үндэсгүй олон мэдээ ч гарч, бүхий л эх үүсвэр Хоккайдогоос эхэлсэн гэж хүмүүст итгүүлж, үл мэдэгдэх солируудын яриа түр намжсан юм. Тийшээ явсан хүмүүс эргэж ирэхгүй тул тодорхой дүгнэлтэд хүрч чадахгүй байв.
Advertisement
Анх үхдэл тархаж эхэлсэн бүсүүд нь солирын ойр орчим байсан бѳгѳѳд тэр хавийн газруудыг сансраас авсан зургаар тодорхойлон тэсэлгээ хийжээ. Гэвч уг мэдээллийг олон нийтэд цацахаас татгалзаж, илүү нарийн судалгаа хийхийг хүссэн байна. Сүйрлээс хойш арван хоног ѳнгѳрсѳн байхад Олон улсын судалгааны баг үүнээс ѳѳр мэдээлэлгүй байжээ. Лиса бүхий л зүйлийг мэдэхийг хүсдэг учир сүйрэлтэй холбоотой судалгааны материалуудыг бүгдийг нь цаг тухайд нь хүлээж авж байжээ.
Гэвч ердѳѳ сүйрлээс хэдхэн хоногийн дараа дурангуудад үхдлүүдийн хажуугаар зүгээр л алхаад явчихдаг, тэднийг үхдлүүд хѳѳдѳггүй, хүмүүс рүү зэвсэглэн галт зэвсгээр дайрах хүмүүс мэр сэр ч биш олон тоогоор үзэгдэж эхэлсэн байна. Энэ нь Олон улсад түгшүүртэй байдал авчирж үүний учрыг олж чадахгүй л байв. Дархлаа тогтсон хүмүүс оршин байна гэдэг боломжгүй бѳгѳѳд, энэ асуудлын гарцыг тайлахын тулд мэрийсээр байв. Хэдий дэлхий дахинд мэдэгдээгүй хэдий ч, тодорхой хэмжээгээр шинжээчид юу болохыг таамаглаж эхлэв.
(Ѳмнѳ нь арван жилийн зайтай, гурван ч удаа солир дэлхий дээр унаж байсан ба уг солирын найрлагад ѳмнѳ нь дэлхий дээр оршиж байгаагүй хий агуулаатай байсан нь судлагдахаасаа ѳмнѳ агаарт замхарч алга болж байжээ.)
Үүний дараагаас тусгай хүчнийхэн үхдлүүдийн хажуугаар алхаж буй хүмүүсийн нэгийг нь барьж аваад байцаалт явуулсан байна. Уг хүний биеийн бүтэц хэвийн хүнээс ялгаатай, бие махбодын хѳгжлийн хувьд ч хавь илүү ба хѳдѳлгѳѳний хувьд ч шаламгай, мѳн түүний биеийн найрлагад ѳѳр бодис байгааг илрүүлсэн нь дэлхийд олон жилийн ѳмнѳ унасан солиртой ижилхэн байж гэнэ. Уг хүн гэх зүйл нь ганц ч үг хэлэлгүй хэлээ хазаж үхсэн байна.
Хэд хэдэн тийм хүмүүсийг олж тамлаж тарчлаасан ч аль нь ч үр дүнд хүрч чадаагүй бѳгѳѳд, тэд бүлэглэж хаа нэгтээ орогнож эхэлсэн байна. Одоог хүртэл орогнох байр нь хаана буй нь олдоогүй хэдий ч, нийт засгийн газрууд тийм хүн харвал шууд л "буудаж хороох" даалгавар ѳгсѳн аж.
Эрэлчид битүүмжилж, хамгаалагдсан хувцас ѳмсѳн солирууд унасан далай орчмын ус, хий болоод найрлагыг нь шалгаж үзвэл энэ бүгд нь бүхий л үхдлүүдийн эх үүсвэр болох халдварыг тээсэн байсан бѳгѳѳд энэ явцад олон ч эрдэмтэн үхсэн учир хүн хүчээр дутагдаж байгаа аж. Мѳн сансарт байрлуулсан байсан долгионд ямар нэг биетийн хѳдѳлгѳѳний дүрс бичигдэн үлдсэн байжээ. Гэхдээ үндэс суурьгүй бѳгѳѳд харин Лиса бол энэ бүхэн харь гарагийнхантай холбоотой гэдэгт нягт итгэж эхэлсэн юм. Ѳмнѳ нь ч олон тохиолдолд дэлхийн тойрон эргэх гадны биетүүд үзэгдээд, тѳд удалгүй хаашаа ч юм сарничихдаг байв. Гэвч одоог хүртэл энэ бүхэн юу талаар огт мэдээгүй байгаа бѳгѳѳд, үхдлүүдийн ѳѳрчлѳлтѳнд орсон бүтэцтэй тун ижил хүмүүсийг "харь гарагийнхан" гэж нэрлэж, тийм нэгэнтэй таарвал хѳнѳѳх талаар дурдсан байна.
Advertisement
Засгийн газрууд, Олон улс тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүйдээ бухимдан, хамгийн түрүүнд үхдлүүдийн асуудлыг шийдэхийг хүссэн байна. Тийм учир онц ноцтой гэмт хэрэгтнүүд ч хамаагүй ашиглахыг хүссэн. Одоо ч шинжээчид хэдэн жилийн ѳмнѳѳс дэлхийг тойроод байсан дагуулуудын зураг, мѳн гэнэт л тойрог замаа ѳѳрчилж халдвар тээсэн солир, мѳн амаа үдчихээд хүн атлаа бусдынхаа ѳмнѳѳс босох биетүүдийн талаар эрчимтэй судалгаа явуулсаар л байв.
Гэтэл үүнээс цааш олон хоног ѳнгѳрѳѳгүй байтал маш нарийн долгион сансраас дэлхийд ирсэн байна. Энэ долгионыг сүүлчийн хэсгүүдийг тэр даруй бичиж авсан ба энэ үеэр химийн лабораторид байсан үхдлүүд ч илэрхийлж чадамгүй үйлдлүүд үзүүлсэн байна. Ингээд "харь гарагийнхан"-ы талаарх бодлууд бэхжиж эхэлсэн ажээ. Уг долгионыг одоо хүртэл тайлж чадаагүй байгаа бѳгѳѳд хүмүүс яг юу тохиолдох гээд байгааг, энэ байгалийн гамшиг, амьд үхдлүүд санаандгүй биш явдал гэдэгт итгэцгээж байв.
Жисүд болоод бусдадаа Лиса энэ талаар ам нээж, тэд бүгд дороо бодол болсон байлаа. Хараад байхад ямар ч мэдээлэл Лисагийн хувьд шилэн данс мэт л ажээ.
-
- Тэгэхээр Чэёон чамд уншигчдад хандаж хэлэх юм байна уу?
- Би ягаан ѳнгѳнд дуртай болохоор л миний бүх хувцас ягаан ѳнгѳтэй. Энэ тал дээр тайлбар хийхийг хүсэхгүй байна.
- Юу л даа-
- Би юмсыг санамсаргүйгээр хийдэггүй бас зугаацахын тулд ч хуурдаггүй. Би хаана юу болж байгааг их сайн анзаардаг ч хүмүүст хэлдэггүй юм. Энэ чинь намайг авч явж байгаа ганц шинж чанар байхгүй юу (жуумалзав). Яахав, би Жисү эгчийн хѳхийг үргэлж барьдаг нь бол тоглоом л доо. Яг ч тоглоом биш, хар даа миний цээж бараг л ширээ байхад, Жисү эгчийнх товойгоод гоё байдаг юм. Бас гарт яг таараад, ѳѳрийнхѳѳ хѳхийг ба-
Advertisement
- In Serial91 Chapters
The Dark Lord's Home for Undead Heroes
Julian Crane seldom cared for anything but his magic and research. When the gods decided to damn him out of the blue, naming him Dark Lord and painting him as a Villain in the eyes of mankind, he moved on with his life, caring nothing about their scrutiny. But their ways are ineffable, and when they start sending Heroes — mere children — to throw their lives against him, he vows to make them pay — one undead Hero at a time. *** Updates schedule: Tuesday-Friday-Sunday The average chapter is between 2-2.5k words. Join the Discord here! Support me on Patreon to read up to 5 chapters ahead here! Cover art done by the awesome Mingapur.
8 280 - In Serial30 Chapters
12 Hand Asura
Millions Of years after the war between the 12 gods, inside a small clan next to the largest mountain in the world, lives a boy who is very prideful, his dream is to become the strongest so when he finds out about a weapon that his ancestor used to make the whole world kneel before him, the boy decided to find it for himself.Little did he know that this decision of his will separates him from his family and friends forever.This is a story about a boy who wants ultimate strength but he has no experience or knowledge about the world outside.With a lot of effort and luck by his side the boy may get what he wants but at what cost?
8 231 - In Serial28 Chapters
Cecil Bee's Flash Fiction
Very simple stories/unfocused ramblings focusing on story, character, setting, and ideas... Or something like that.
8 96 - In Serial42 Chapters
Nomad Dungeon
The World where Dungeons exist, an existence that has been a thing of mystery to the populace. Sudden appearances can cause disturbance among the populace. If a Dungeon has grown strong enough, it is capable of birthing even Demon Lords, Immortals, Dragons, Devils, etc. The Populace has experienced such things in the past, resulting in dungeons becoming a mark to be destroyed before growing too powerful. Now a new dungeon is born, housing a lost soul from Modern Earth. How will this new sentient dungeon survive in this world?
8 165 - In Serial14 Chapters
Serpent girl Lily.
For millions upon millions of years there have been no movement from the great overlord who slumbers within the very heart of the endless forest.But now is the time for this great overlord to awaken.And her awakening will shake the world to it very core.Even more so even a young cultivator finds herself within the heart and decides to bring this small overlord with her back into society.
8 86 - In Serial98 Chapters
the unwanted twin
Emilia and Lexi were twins but they couldn't be more oppersite if they tried.Emilia was selective mute, she was taught not to speak unless spoken to as time went on she stopped talking to people all together. Her mother and step father abused her since she was 5 causing her to grow cold and distant. Lexi was the favourite child, her mother and step father gave her everything she ever wanted, she was bubbly and made friends quick however she was used to the attention and never wanted anyone but her to have the attention.both girls had a strong dislike for each other, Emilia hated that Lexi let their parents abuse her whilst she stood by laughing , she hated how bitchy Lexi could be and how she bullied her. Lexi couldn't stand that she had a twin, especially how weird she thought Emilia to be.16 years ago was one of the happiest days of the Rosso family lives, their princesses were born but only two years later Alice Russo ran off with the twins, leaving behind her husband Alessandro and their 4 boys. Alessandro was heartbroken and being the Mafia boss, he spared no resources looking for his twin girls but Alice was good, she had help and managed to hide from mafia boss himself.As time went on, Alessandro and his sons gave up hope, until he received a call he never thought he would have.Book 1 completed
8.69 348

