《INFERNO: Destruction [Completed]》[3.1] Шинэ хүмүүс
Advertisement
Хоёр талаасаа товлож, тогтсон газартаа ирсэн бөгөөд энэ нь Хятадын нэгэн жижигхэн суурин, гурван давхраас өндөр, лав байшин барилга огт байгаагүй гэмээр намхан намхан барилгуудтай, талбай нь ч гэсэн хэд алхаад л нэг булангаас нь нөгөө буланд хүрч болмоор аж. Сүйрэлд ойлгомжтой өртсөн, хаа сайгүй л хатсан мод шиг зэвхий. Гэхдээ хамгийн хачин нь үхдлүүд дүрвэцгээсэн мэт алга байлаа. Нэг ч үхдлийн дүрс нүдэнд үзэгдэх битгий хэл, ойрын зайнуудад алхаж буй чимээ ч үгүй. Бидний замд сүүлийн хоногуудад ч үхдэл огт таараагүй. Солонгосын баазаас цааш шулуун замаар, ямар ч саадгүй энд ирсэн гэвэл болно. Үнэхээр л нуруу хүйт дааж, хүйтэн хөлс цутгамаар болох аж. Энэ зүйлд зориулж олон таамаглалууд дэвшүүлж чадах ч, бодоод бодоод учрыг нь олж чадахгүй зүйлсэд бодол болж өөрийгөө зовоомооргүй байсан тул би хийж буй тогоотой шөлөндөө л хамаг анхаарлаа төвлөрүүллээ.
Чэёон нугдайн, биеэ хумиад их бодол болон сууж, Жэнни харин надтай хамт хоол хийлцэнэ. Бидэнтэй уулзах ёстой багийнхан ѳнѳѳдѳр энд ирэх ёстой ч, ѳглѳѳнѳѳс хойш чимээгүй л байв. Лиса харин хөмсгөө байдгаараа атийлгаад зөөврийн компьютер дээрээ хичээнгүйлэн нэг зүйл хийнэ.Чэёон огцом тэнийж, гэнэт л босож ирснээ,
- Биднийг ямар хүмүүс ирж авах юм? Арай Жисү эгчийг маань орхичихгүй биз дээ?
Би энэ талаар үе үе боддог байсан юм. Би арван хоногийн турш л тэдэнтэй хамт явна гэсэн, Лисагийн амлалт согтуудаа байсан шүү дээ. Мөн харь гарагийнханы тухай мэдсэнээс хойш би ѳѳртѳѳ гарч буй ѳѳрчлѳлтүүдийг сайн ажиглаж эхэлсэн юм. Тэдэн шиг хурдан гүйх, хүч гэх мэт зүйлсийн аль нь ч ирэхгүй, гэхдээ тэдний нэг бол яах вэ? гэж бодно. Тэгвэл мөн бол би яах вэ?
Чэёон намайг бараг арав дахин "биш" гэж, Жэнни Лиса хоёр ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлнэ.
Жэнни Чэёон луу их л дулаахан инээмсэглэсээр,
- Бид эгчийг энгийн иргэн гэж хэлэхэд тэд асуудал үүсгэхгүй ээ. Миний хамтрагчид байгаа юм. Бүгд сайн хүмүүс болохоор эгчийг аюулгүй газар хүргэж өгнө.
Би түүний гарыг атгасаар тэдэнд талархлаа илэрхийлэв. Бид эндээс онгоцоор ердѳѳ ганц хоног нисээд л "Чѳлѳѳт бүс"-д очих болно. Бодох тѳдийд л догдолж, урууланд минь инээд зурвасхийх аж. Би тэнд очоод гэр бүлээ олж, тэднийг халуунаар тэвэрнэ. Миний сэтгэл дэлгэсэн даавуу шиг тэнийж, урууланд минь зүрхэн инээмсэглэл байнга тодорч байв.
Advertisement
Би хоол аягалж, Жэнни зөөсөөр нэг хоолоо идчихээд, бүгд дугуй дүрс үүсгэн суусан байв. Чөлөөт бүсэд нэвтэрсний дараа бүгд л биесээсээ холдох болно, хоорондоо дотно болсон гэдэг бодол маань үүнийг надад бага зэрэг гунигтай санагдуулна. Гэнэт л Лиса над луу ярзайн,
- Та гэр бүлээ олно оо.
гээд улам л инээх ба бусад маань ч гэсэн үл ялиг инээнэ. Гэвч Жэнни нэг л шаналалтай байх шиг санагдсан ба хальтхан, зурвас би түүний уулзахаар тэгтлээ хүсэж буй нэгэн хэн юм бол гэж бодлоо. Тэр хүн гэж хэлсэн хүмүүс биш, ердөө ганц хүн...
Нисдэг тэрэг шиг хэрнээ арай л олон хүний багтаамжтай онгоц алсаас үзэгдэж эхлэхэд, бид бүгд бага зэргийн хѳдѳлгѳѳнд орж, юмнуудаа эмхэлж эхэллээ. Эндээс шууд л ниснэ шүү дээ. Иймэрхүү цаг үед гадаад тѳрхѳѳ бодно гэдэг тэнэг хэдий ч, ядаж л хилээс авсан хувцсаараа бид "ягаан бас ягаан" байхаа больсон байлаа.
Нисдэг тэрэг зайдуухан бууна. Энэ их тоос шороо босгож бид босох шорооноос нүдээ хамгаалж гараараа хаалаа. Удалгүй тоос ч арилж, тэдний царай захаасаа харагдаж эхэлсэн юм.
Дѳрвѳлжиндүү толгойтой, илт тэдний ахлагч баймаар залуу тэдний түрүүнд алхана. Дугариг хүрээтэй нарны шил зүүж, урт түрийтэй гутал нь газар гишгэхдээ тоос босгоно. Тэд цэргийн хувцас ѳмссѳн байх бѳгѳѳд бусад нь ч мѳн адил ѳндѳр том биетэй, гэхдээ тоос бас хѳлс болсон гэж жигтэйхэн амьтад нисдэг тэрэгнээс бууж ирнэ. Хамгийн сүүлд нь эмнэлгийн бололтой цагаан халаадтай нэгэн хүн бууж ирэв. Тэр хүзүүгээрээ чагнуур ороож, гараа халаадныхаа халаасанд хийсэн байна. Яг зургаан хүн бууж ирэн алхсаар, тэд хамгийн түрүүнд Жэнни дээр очлоо. Харин Чэёон тээр буланд нѳгѳѳ цагаан халаадтай эмчийг хараад нь нүд нь бүлтэгнэнэ.
Ѳнѳѳх эмч ч бас Чэёон руу нүдээ томруулан харах бѳгѳѳд, тэр хоёр цаг хугацаа зогсчихсон аятай л биесийнхээ ѳѳдѳѳс ширтэх аж.
-Ким Жэнни. Чи амжилттай иржээ. Бид ч мѳн Ким Согжин гэх эмчийг олсон.
Ѳнѳѳх залуу шилээ авсаар ярьвал, инээдэн дундаа түүний хацар ил мэдэгдмээр хонхойно. Тэр Жэннитэй гар барилцах нь дотно гэдгийг илэрхийлж байв. Харин түүний ард зогсох жаал мэт царайтай хүүхэд энэ хавиар нэг ногоон ѳнгѳтэй туулай үүлэн дээгүүр хѳвж байгаа аятай нүдээ томруулсаар ширтэнэ. Би тэр залуу руу харцаа тусгавал тэр амьтны хамраас цус гоожчихов. Би үүнийг нь хараад, ачаанаасаа хуурай алчуур гаргаж ѳгвѳл шууд л авснаа бараг нуугдаж байгаа юм шиг нэг залуугийн хойгуур орчихов. Би түүний араас гайхан харсаар зогсвол, ѳнѳѳх ахлагч залуу хоолойгоо заслаа.
Advertisement
- Тэгэхээр та энгийн иргэн хэрэг үү?
Би толгойгоо дохилоо. Тэр АНУ-ын цэргийн армийн Д'Канр генерал шиг л цэх зогсож, намайг ширтэнэ. (энэ нь Жисүгийн үзсэн киноны дүр болно.)
- Эдгээр охидтой энэ хүртэл ирнэ гэдэг их авъяас чадвар шүү. Тийм учир таныг бид аюулгүй хүргэж ѳгнѳ.
Тэр хацрын хонхорхойгоо гаргасаар их л аятайхан инээмсэглэв. Бид цааш элдэв зүйл ярьсангүй зогсвол, тэнд бараг кино ѳрнѳж байв. Чэёон цавуутай мэт байсан газраасаа гэнэт л хѳндийрѳн гүйсээр нѳгѳѳ эмчийг очоод тэврэн авав. Нѳгѳѳ эмч ч гараа дэлгээд л их л тухтай байдлаар тэврэлдэнэ. Бид бүгд энэ хоёрыг харсандаа хоолойгоо засацгааж, миний бүр хацар улайгаад эхлэв. Тэнэг юм.
-Ахаа. Тантай энд уулзана гэж огт бодсонгүй.
Би Чэёоны ѳнѳѳх эгдүүтэй бас хэрцгий байдлынх нь зураасыг ч олж харж чадсангүй. Тэр яг л эхдээ тэврүүлж буй зулзага шиг л хоолой нь зѳѳлѳрч, надад эрхэлдэгээсээ илүү уяхан хоолойгоор дуугарна. Муу хоёр нүүрт.
Ѳнѳѳх залуу ийш тийш харцаа гүйлгээд хамраа дараад л, тэнд ѳнѳѳх эмч Чэёонтой тэврэлдэж, харин би ѳндѳр залуугаар нар хаалган зогсоно.
-Тэгэхээр чи Пранпияа Монабон, харин тэр охин Стелла Марис хэрэг үү? Би та хоёрыг эрэгтэй гэж бодож байсан юм.
Ѳнѳѳх хонхойдог залуу Лиса руу хараад ийн хэлвэл, Жэнни толгой дохилоо. Тэгээд ѳнѳѳх залуу хойшоо эргээд түрүүнээс хойш нүүрний хувиралгүй зогсож, цус садарсан залууг ардаа нуух хүн рүү хэллээ.
- Чамд хэдэн удаа ѳшиглүүлэх билээ? Юнги.
-
Би Чэёон болон Ким Согжин гэх нѳхѳр хоёрыг их заналтайгаар ширтэж байв. Хууртчихсан мэт мэдрэмж бие хүлэхээс гадна, тэд түрүүний туршид л бие биенийгээ налж хэвтэв. Түрүүнээс хойш л гаж донтой мэт аашилж ирсэн нѳгѳѳ цус садруулдаг жаал одоо ѳѳр нэг залуун ард нуугдсаар тэр хоёр хоорондоо шивнэлдэнэ. Би Чэёоны шулганаж, нялхарсан хоолойг орхиод нѳгѳѳ хоёрын яриаг сонслоо.
- Ахаа. Та бид нарыг компьютерийн программист, тэгээд хѳлсний алуурчин бас эрдэмтэнтэй уулзана гэж хэлсэн. Бас нэг энгийн эргэн сүүлд нэмэгдсэн. Гэхдээ би хууртчихлаа. Хэн ийм байна гэж хэлсэн юм? Тэр охин эрдэмтэн гэхэд дэндүү турьхан бас хүүхэд шиг, тэр эгч хѳлсний алуурчин байсан гэхэд итгэмээргүй, бас нѳгѳѳ компьютерийн мэргэжилтэнгүүд чинь том шилтэй-
Би түүний яриаг үргэлжлүүлж сонсмооргүй байсан тул дээшээ харж хэвтлээ. Нэг үеэ бодвол бүх зүйлийг зэрэг сонсохоос илүү нэг зүйлд анхаарлаа хандуулж сурсан гэхэд болно. Ѳнѳѳх жаалыг Жон Жонгүг гэдэг бололтой. Ах гэх залуу нь "Ишш, чааваас" гээд л нурууг нь цохино. Тэр залууг Жон Жонгүг "Тэхён ах" гэж дуудна. Ѳѳр нэгэн залуу нь Лисатай нийлж аль хэзээний найз болчихсон суугаа нь Пак Жимин гэх зэвүүн инээдэг залуу ба Лисатай нэг залуун талаар юм ярьна. Лиса их л чухал сонсох бѳгѳѳд, түүний амьсгаа яриан дунд нь дээрдэж доордоно. Тэд нэг ижил хүнийг таньдаг бололтой. Түүнийг хаана байгаа, юу хийсэн талаар их л аминчхан ярьж байлаа. Бэмбэм гэнэ үү?
Харин нисдэг тэрэгний ард ѳнѳѳх хувиралгүй залуу, хонхойдог залууг амбаардан нэг л хачин чимээ гаргана. Жэнни бид хоёр л дээшээ харан хэвтэх бѳгѳѳд, бид 30 минут амарч түүний дараа нисэх болсон байв. Би түүнрүү биеэрээ газар тулсаар мѳрийг нь очиж дэрлэв. Тэр инээмсэглэсээр гараараа хүзүүг минь ороов.
- Бид уулзахыг хүссэн хүмүүстэйгээ бүгд уулзах л байх даа.
Завсарлагаа ч дуусаж, бид бүгд босон юмаа янзалж эхэлтэл Лиса юм шивсээр л байв. Бараг л бүх юмаа зѳѳж дуусвал, Лиса компьютерээ хаагаад:
- Бид нисэж чадахгүй. Энд удахгүй шуурга болно.Маш хүчтэй шуурга үүгээр дайрна гэв. Энэ л дутаж дээ.
Advertisement
- In Serial6 Chapters
Grimdark Ash: Twisted Fantasy
The Dreamer wanders the Kingdom. In a world of giants, gnolls, trolls, and magic, his only goal is to slay Royalty. With his powerful mental attacks, courtesy of his highborn heritage, he wreaks havoc on those that stand in the way of his sole purpose in life. Grimdark Ash is a fantasy world that my writing takes place. In this world, there are many different creatures and systems that are common to fantasy themes. For example, there are adventurers, magic, and guilds. However, what differentiates this world from the plethora of other fantasy settings is the everlasting dark theme. (Hint: Grimdark) In Grimdark Ash, basic survival is incredibly difficult, often due to corruption, aggression, or the basic dangers presented through the land.
8 126 - In Serial33 Chapters
Natalie
Born as the youngest into a family of above average intelligence, everything about her mediocre. A puzzle to her parents, her three older siblings all brilliant with high gradings, and then there is Natalie, still loved, but an embarrassment. Natalie aware of her parents and siblings feelings, brushes everything aside in her excitement at finely being old enough to join the virtual reality worlds. Where she hopes to fine something that will set her apart from the average label she now wears. this is my first time writing I hope you enjoy the story and please let me know in the comments your reviews.
8 220 - In Serial11 Chapters
The hero is a wanted criminal!
Me and my girlfriend got stuck in another world, greatest date idea ever.
8 127 - In Serial19 Chapters
The Boy of the Slums
Is he a cursed child who killed his parents? Is he the reason why his village was burned? Or maybe just a poor kid who found himself in the slums without anything? Ray did not know why his parents were dead or why villagers hated him. But what he did know was that you cannot sleep not having eaten for days. He knew you cannot eat having your food taken away. So what will he do? Simple – take it all back.
8 180 - In Serial14 Chapters
The Archdevil's Descent
What happens when you throw Demiurge into the world of Seraph of the End. Simple, all hell breaks lose. Figuratively, and literally as well. (No set update Schedule.)
8 179 - In Serial8 Chapters
The Accidental Transformation remake
The former Jurassic World employee known as Barry Jetber was recently fired for certain reasons and he is so intent on getting his job back that he undertakes an experiment that could end disastrously changing his life forever, and not only that but he could end up fighting for his life. will Barry Jetber survive these gruesome times? find out in this book.Quick disclaimer I do not Own Jurassic world, therefore, I don't own any of the characters I just own the story plot.
8 126

