《INFERNO: Destruction [Completed]》[3.2] Үнэр
Advertisement
Тавдугаар сар эхэлчихсэн болов уу? Ѳмнѳ нь түгжигдэж байсан зоорь адил зүйлд орсон учир таагүй мэдрэмж тѳрж, илжирсэн зүйлийн муухай үнэр дотор муухайруулна. Шуурга хэзээ хэзээгүй л эхлэх учир, нисдэг тэргээр чѳлѳѳт бүс рүү нисэх нь битгий хэл, нисдэг тэргээ бүтэн авч үлдэх эсэх нь эргэлзээтэй. Үүнээс цааш бүсүүдэд үхдлүүд олон тооны учир, газраар явах нь дүүрэн хортой ѳттэй зам дээгүүр хѳл нүцгэн алхан, үхэл чи минь хүрээд ир гэж даллан дуудахаас ялгаагүй болжээ. Ийм ч учраас тэд нисдэг тэрэг зайлшгүй хэрэгцээтэйг эртнээс тѳлѳвлѳж, Лиса Жэннигийн найзуудтай эрлээс ѳмнѳ холбоо барин бэлдсэн нь энэ байв. Гай таармаар уу? Аз ч гэх үү? Биднийг дѳнгѳж уулзсанаас хоёр цагийн дараа даруй л шороо эхэлсэн юм. Бид нэгэн газар доорх аваарын бүс, энэ бараг л шоронгийн бүтэцтэй мэт байгууламжийн дотор орон суув. Газар доор гацсан зоорь, хүн буудаж алсан шорон мэт мэдрэгдэн цухал тѳрнѳ.
Хана болоод цементэн шалнаас илүү зүйлгүй хоёр ѳрѳѳнд арван хүн агаараа хуваалцан, шуурга намжихыг хүлээн сууна гэдэг таатай биш. Мѳн агааржуулагч нь эрт үед ажиллахаа больж зѳвхѳн шороо тоос л орж ирэх, дан лаазалсан бүтээгдэхүүнүүд л байх, мѳн ганц бий угаалгийн ѳрѳѳ гэхүйц зүйл нь устай биш аж. Гомдлох зүйл тѳдий чинээ олон хэдий ч, сүйрч мѳхсѳн дэлхий биднээс "маяг" болоод "тухтай байдал" гэх үгсийг ховхолж хаяжээ.
Лисагийн компьютерийн цэнэг машинтай холбогдож чадахгүй болсон тул унтарч, тэр над дээр уйдангүй мѳлхсѳѳр ирж яриа ѳднѳ. Тэр амьтны бяцхан зулзага мэт хошуугаа унжуулсаар, толгойгоо ѳвдгѳн дээр тавин хэвтэнэ. Би түүний үснийх нь ширхэгээр илэхэд тэр тааламжтай байгаа шинж илт. Лиса бид хоёрыг доргиосоор, бараг ѳвдгѳн дээр байх Лисагийн толгойг мѳргѳсѳѳр нэгэн толгой ирэх нь Чэёоных аж. Тэр Лисагийн толгойтой зѳрѳн,тэр хоёр эв найрамдалтай гэхэд хэцүүхэн харагдана.
- Алив би энд түрүүлж ирсэн шүү.Наад урт толгойгоо авж үз.
Лиса түүнрүү толгойгоо хазайлгасаар шивнэвэл Чэёон,
- Энэ ганц чиний эзэмшил биш.
Тэр хоёр миний нарийхан ѳвдгѳн дээр толгойгоороо мѳргѳлцѳн мѳргѳлдѳж эхлэхэд би тэдний толгойг зайтайгаар зѳрүүлж тавиад, хоёуланг нь дуугүй болгов. Ким Намжүүн гэх нэртэй тэдний ахлагч гэх залуу бидэнлүү ширтсээр,
Advertisement
- Та тэднийг ѳмнѳ нь ч гэсэн таньдаг байсан уу?
Тэр их гайхангуй асуух аж. Чэёон Лиса гэх хоёр зулзага толгойгоо надаар илүүлэн, их л инээгээд сууж байлаа. Би толгой сэгсрээд,бидний харилцан яриа эхлээгүй дуусав. Нѳгѳѳ ѳрѳѳнд гурван залуу нь ноцолдон бас ойр зуурын хэрэггүй зүйлс ярина. Харин энд Пак Жимин гэх Чэёоны залуу, ахлагч Ким Намжүүн болон хамраасаа гарсан цусаа цаасаар бѳглѳсѳн ч тэр нь хатаад ѳнгѳ муутай болсон Жон Жонгүг байв.
Би Чэёоны үсийг илж байгаад гэнэт л дургүй минь хүрэв. Сүүлийн хоёр цагийн турш тэр цагаан халаадтай залууг ноолсон шүү дээ.
- Чи тэр эмч рүүгээ яв.
Би түүний үсийг ширүүнээр илэх зуураа их л гомдсон ая гаргаж хэлэхийг хичээлээ.
- Үгүй ээ. Түүнд би хэчнээн хайртай ч, түүнд шингэчихсэн таагүй зүйл үргэлж үнэртдэг болохоор очихгүй. Миний тэсэх хугацаа дууссан.
- Тэгвэл нэгээсээ уйдаад хоёр дээрээ ирж байгаа хэрэг үү?
- Эгчээ. Та их гоё үнэртэй гэдгээ мэдэх үү? Хэчнээн цусаар будлаа ч мѳн чанар нь гунддаггүй Тюрон хотын цэцэрлэгт л ургадаг "Цаст Луу" гэж цэцгийн талаар домог байдаг. Хэчнээн хүн тэнд алсан ч энэ цэцэрлэгээс цус үнэртэж байгаагүй учир, тэнд Лхагва гараг болгон хүмүүс цаазалдгийг нь үл тоон хүмүүс тэнд зугаалахаар очдог байсан юм. Учир нь цэцэрлэгийн дээр хэн ч дэвссэн уг цэцэрлэг тѳрѳлх гоо сайхнаа алдаагүй. Таны үнэр яг хайр шиг.
Чэёон ѳгүүлбэрээ тѳгсгѳсѳѳр, тэр чигтээ унтаад ѳгѳв. Харин би гайхсан чигээрээ үлдсээр ѳрѳѳг чимээгүй ноёрхоно. Лиса ч тэр аль хэдийн унтчихсан бүр хурхирч байв. Хүмүүс бүгд л гэнэт хийх зүйлгүй болсондоо ч тэр үү, эрч нь буурцгаан эхнээсээ унтана. Жэнниг би сайн амрах хэрэгтэй гэж хэлсээр байж нэг юм унтуулав. Ѳвдгийг минь дэрлэн Чэёон, Лиса хоёр үүнээс нээх хол зайгүй Жэнни, мѳн бидэнтэй хамт явах зургаан залуугаас дѳрѳв нь ч унтсан аж. Их унтлагын цаг болж байна. Би ямар нэг байдлаар зүүрмэглэн, биеэ хѳдѳлгѳж тэр хоёрын тухтай байдлыг алдагдуулахыг хүссэнгүй. Хана налсан хэвээр эргэн тойрноо ширтэнэ.
Advertisement
Ердѳѳ гурван хүн л сэрүүн үлдсэн нь надаас ѳѳр Пак Жимин болон Ким Намжүүн хоёр л байв.Тэр хоёр ѳѳдѳѳс минь харж суух бѳгѳѳд ам нээх аж.
- Та Жэнни болон энэ хэдтэй хэзээнээс уулзсан бэ?
Ким Намжүүн ахлагч ѳвдгѳн дээрээ гараа тавингаа асууна. Түүний нүүрэнд мишээлтэй ч юм шиг эсвэл шоолох мэт дүр илэрнэ.
- Ойролцоогоор арван хоногийн ѳмнѳ л байх даа.
- Та тэдний "Том эгч" шиг л харагдаж байна. Ийм богино хугацаанд ийм дотно болно гэдэг их хачин юм. Ѳмнѳ нь Жэнни их шаргуу ажиллаж, үргэлж л ѳѳртѳѳ анхаарахгүй биднийг бухимдуулдаг байсан. Түүнийг хэдэн хором унтуулах гэж л бид нар нийтээрээ үзэж, нэг удаа түүнийг ѳрѳѳнд хүртэл түгжиж байсан. Гэтэл тэр цонхоор гараад явчихсан байж билээ. Түүнийг хэн нэгэнд ингэж хандахыг бид харж байгаагүй.
Пак Жимин гэх залуу үргэлжлүүлэн инээсээр,
- Гэтэл таныг загнаад л унтуулчихлаар нь би их цочирдлоо шүү. Би Лисагийн дүүтэй сайн найз. Би түүний талаар бага зүйл мэдэх ч, цор ганц сайн мэддэг зүйл нь түүнд Бэмбэм л байдаг. Тэр бусдаар ѳѳр хүнд ойртох нь битгий хэл, хүнд эгч шигээ хандахыг харж байгаагүй. Түүнийг их муухай ааштай бас зожиг учраас найз охинтой болоосой гэж Бэмбэм үргэлж хүсдэг байсан. Гэтэл тэр таны ѳвѳр дээр зүгээр л унтаж байна.
Надад гунигтай санагдаад явчихлаа. Би түүний талаар урьд сонсож байсан ч, зүрх минь хѳндүүрлэнэ.
- Чэёоны хувьд ч ярилтгүй шүү.
Гэнэтхэн хажуугаас үг нэмэн, хажуу ѳрѳѳ болон энэ ѳрѳѳг зааглах хаалган дээр ѳнѳѳх цагаан халаадтай эмч зогссоор хэлнэ.
- Тэр надад хайртай ч удаан хамт байхдаа дуртай биш. Хүмүүс дунд байхаасаа үргэлж л зайлсхийдэг. Тэр олон хүнд дургүйдээ биш ѳѳр шалтгаантай. Тийм учир хүмүүстэй ойртож чаддаггүй юм. Одоо ч түүний бие бага зэрэг таагүй байгаа. Урьд нь Чэёоныг хүнд ингэтлээ наалдаж, надаас ѳѳр хүнд эрхлэхийг би харж байгаагүй. Тэр хэчнээн их хүсдэг ч надтай хүссэнээрээ хамт байж чаддаггүй болохоор, гунигтай ч гэсэн үүнийг хараад танд атаархаж байна.
Чэёон эхний ѳдрѳѳсѳѳ л хѳнжил адил л биеийг минь ороож, шѳнѳ бүр надтай унтаж, хѳхѳнд маань хүрдэг. Эргээд санахад тэр Лиса, Жэнни хоёр луу очиж наалддаггүй. Тийм ч их шүргэлцдэггүй. Би Ким Согжин эмчээс түүний учир битүүлэг үгсийн илэрхийлэхийг хүсэхгүй байгаа шалтгааныг нь асуухыг хүссэнгүй.
- Та энэ охидыг нэгтгэж байна.
Ким Намжүүн хацран дээрх гүн хонхорхойгоо ил гаргасаар инээмсэглэнэ. Сэтгэлд минь ассаар байсан гал улам дүрэлзэнэ. Би тэднийг улам л их хайрлаж, нээж байлаа. Би Ким Намжүүн руу харсаар асуув.
- Та Жэннигийн багийн гишүүн байсан уу? Тэр нэг багт байдаг гэж ярьж байсан.
- Тэр иймэрхүү зүйлээ хүртэл хэлсэн бол та нарыг түүний нѳхѳрлѳлийн гинжнээс таслахад их л хэцүү болжээ.
Бид үнэхээр дотно болчихсон аж.
Advertisement
- In Serial13 Chapters
No Mercy
A single boy, with only one dream. To become a god and Kill all the other gods. One god that is bored and wants to die. She finds the boy and gives him power. Will the little boy become The king and slayer of the Gods? +This is my first story so I want you to tell me where i must improve :) I might have some grammar errors! I need some help :)) Thanks!
8 204 - In Serial33 Chapters
Mindshifter: The Mind War
Most of the Malkene world is shrouded in fog which transforms everything. Remaining humans are forced to live in a few isolated areas. War against mind-snatchers on the east will affect peaceful west. Time for changes has come, the decision is in thehands of the group of volunteers. On their path they will interact with many forces including Gods. To reach the truth and victory they will have to lose everything and battle utter hopelessness. From this different kind of mind war strongest one will emerge as a mindshifter. All mysteries will be revealed to him. Only one question is left without answer: when mankind's everlasting hunger for power is finally saturated, is there any humanity left?
8 106 - In Serial25 Chapters
Daily life of a cultivation judge
Tired of those cultivators who think it is righteous to eliminate a sect or clan root and stem all in the name of revenge and avoiding future troubles, fights over treasures that end up destroying cities with no consequence whatsoever to the culprit, these psychos whose aim for the peak always involves a trail of carnage and bloodshed in its wake for some reason. Then look no further than the daily life of a cultivation judge. Yang Qing, is a young genius cultivator from a low-tier family whose only safe choice to get resources and hopefully lead an easy life led him to the courts of the Cultivation Order Society. Author’s disclaimer: Hey there this is my first novel so any criticism will be well taken though beware I’m a million-year-old monster who has cultivated the way of the sword to the peak. The daily life of a cultivation judge will be true to its name so it will be heavily on the slice of life lane with a bit of action here and there.Meaning we will see the life of Yang Qing when he clocks in and out. Hopefully, it will be one of those novels you read if you need to relax or are in a slacker mood like one of those otakus who listen to the noises of cicadas in the summer famously used in most animes. And it is in the slacker spirit that chapter release will be on Wednesday,Thursday and Friday. Sank yuuu Cover art by Conny Schneider on Unsplash
8 105 - In Serial25 Chapters
before I die......
اسم : نابودی پارک جیمین:)کاپل : کوکمین_کوکویژانر:امپرگ _ ریل لایف_ انگست_(قبل خلاصه بگم این ی وانشاته که خودم نمیدونم چند پارتیه :| باید بگم معذرت می خوام همش امپرگ میزارم من توی اینستاگرام همیشه برای ژانر های فیک هام یا وانشات هام نظر سنجی میزارم و طبق خواسته ی فالوور ها من ژانر میزارم ایدیم پایین میزارم اگه میخوایید تو انتخاب ژانر ها شرکت کنید) @kookminstans.irخلاصه:جیمین ۱۸ ساله ای که عاشق مکنه ی کوچولوی گروه میشه و همیشه پس زده میشه تا وقتی که مکنه بدون هیچ دلیلی به اون ابراز علاقه میکنه همه چی تا چند ساعت خوبه ولی ی چیزی جیمین اذیت میکنه سردی تهیونگ و دوری هیونگ هاش همون روز میره دفتر مدیریت کمپانی تا با بنگ پی دی نیم صحبت که صحبت های کوک رو میشنوه و نابودی پارک جیمین از همون جا شروع میشه :))))..........
8 218 - In Serial23 Chapters
The Assassins of Skyrim |Skyrim Fanfiction|
UNFINISHEDThis story is Assassin's Creed and Skyrim... sort of. It's told from the point of view of Rapier, a Khajiit that is part of the Dark Brotherhood, and her companion Kharjo, also part of the Dark Brotherhood. I include my favorite assassin. Drum roooollllllll, Archer Tamilo Cormac! I bet you're not surprised. Anyway, enjoy the story and let me know if you have any questions for the characters!
8 200 - In Serial13 Chapters
Beyond Repair (Larry Stylinson AU)
Louis Tomlinson, a troubled boy with one too many tattoos and piercings, was opted to attend uni by his Nan. Well, more forced. He isn't happy about going. He isn't happy about anything. But when he meets his dorm-mate, a frivolous, cheerful, angelic boy whose signature accessory is a crown of flowers, he starts to discover that the world isn't as bad as he thought it was. Flowerchild!HarryxPunk!Louis Warnings: boyxboy
8 172

