《INFERNO: Destruction [Completed]》[3.4] Хаврын салхи
Advertisement
Нисч эхлээд хоёр цаг өнгөрсөн байлаа. Хэн хүнгүй л бүгд догдолж, баярлаж буй нь тэдний хурдсаж буй зүрхний цохилтоос мэдэгдэнэ. Лиса надаас зуураастай бөгөөд түүний бие хэрхэн чичирхийлж, байж ядаж буй нь надад мэдрэгдэнэ. Энэ охин үнэхээр л их баярлаж буй ажээ. Түүнд буй ганц гэр бүл нь Бэмбэм гэх нэртэй залуу гэдгийг би мэднэ. Пак Жиминтэй ярьсан ярианаас нь сонсоход тэр залуу Жон Хусог гэх сэтгүүлчтэй хамт байгаа бѳгѳѳд, "Чѳлѳѳт бүс"-ийн мэдээллийн системийн багт байгаа гэх. Би тэдний ярианаас Лисагийн Бэмбэмд хэр их санаа тавьдгийг тод олж сонссон билээ. Түүний тѳлѳѳ л гэвэл Лиса ѳѳрийнхѳѳ гэдсийг ч хүүлж чадмаар. Лиса над руу тун жаргалтай инээмсэглэсээр:
- Би дүүгийнхээ талаар танд ярьж ѳгѳх үү? гэж их л идэвх дүүрэн нүдээ анивчуулсаар асуулаа. Нисдэг тэрэгний сэнсний чимээ хэт чанга байсан учир зэрэгцээ суугаа хүмүүс ч хоорондоо юм ярихад хэцүү байсан ч надад түүний яриаг ялгаж сонсоход сүртэй асуудал байхгүй тул чимээгүй хариу толгой дохив.
- Эгчээ, надад нэг эрэгтэй дүү бий. Цус холилдоогүй ч миний төрсөн дүүгээс өөрцгүй. Үргэлж халамжилж, хайрласаар ирсэн нэгэн.
Лиса сэнсний дууг давах гэсэндээ чанга орилон ийн хэлэв. Дундуур нь тэсэж ядсан мѳн баярласан мэдрэмжээ нүүрээрээ дүүрэн дэлгэн, байдгаараа ярзайна. Хэн нэгэнтэй уулзах; хэн нэгнийг зүрхнээсээ хайрласан, ямар нэг худалгүй цэвэр ариун инээмсэглэл. Би дүү нартайгаа уулзана. Хэчнээн их догдлох ч ѳнѳѳх хоосон мэдрэмж дагаж ирээд бас л дѳнгѳлнѳ. Тэдний хүзүүгээр нь ороон тэвэрч, хацар дээр нь үнсэнэ. Хэчнээн их санаснаа илэрхийлж, чангаар эхэр татан уйлах байх. Тэгээд ахиж гарнуудаас нь тавихгүй гэж магад амлана. Хамгийн бага дүүгээс минь үргэлж үнэртдэг будааны боовны үнэр үнэртэх болов уу? Ээж намайг явах хэрэггүй байсан гэж үглэх болов уу? Жэвоны шилийг хугалаад нуучихсан байсныг олчихсон байх даа? Би Чэвоны хамгийн дуртай одой морьны зурагтай дотуур хувцсыг нь ѳмсчихсѳн, уулзахад намайг үстэнэ дээ? Би ингэж их адган яарч байхад, сандал дээрээ тогтож чадахгүй байгаа Лисад энэ нисдэг тэрэг хамгийн удаанаараа л яваад байгаа мэт санагдаж байгаа биз. Түүний нүүрнээс аз жаргалтай инээмсэглэл огт салахгүй... Лиса дүүгийнхээ талаар, "Тэр ѳндѳр бас их царайлаг залуу, бид урьд нь..." гээд ярьж байснаа чимээнд бууж ѳгѳв болой хамгийн сүүлийн ѳгүүлбэртээ дүүгээ бидэнтэй заавал танилцуулна гэсэн амлалт ѳгѳѳд дуугүй боллоо.
Advertisement
Ким Согжин эмч болон Чэёон хоёр зэрэгцэн суугаад, бие биенийгээ налан үхдлүүдэд хийсэн шинжилгээндээ ямар үр дүн гаргасан тухайгаа хүүрнэлдэн, бие биенийхээ чихэн дээр орилж байгаад болив.
Нэг хачин зүйл саяхнаас хойш анзаарагдсан нь үхдэл гэхээр зүйлс энэ хавиар нэг ч дүрс үзэгдэхгүй хоёр цаг ѳнгѳрсѳн нь юм. Бидний уулзахаар товлогдсон байсан бүсээс цаашаа үхдлүүдийн тоо ихсэнэ, "Чѳлѳѳт бүс"-ийн хананы гадуур гол шиг л тойрон урсаж байгаа мэт их байгаа гэсэн.
Бид ѳндѳр биш, нам газраар нисэж буй учир доор үе үе үзэгдэх тосгодийн суурь, тариалангийн талбай илхэн үзэгдэх ч хов хоосон, үхдэлгүй. Үнэхээр л бид Ѳмнѳд Солонгосоос наашаа ирэх зам сийрэгхэн байсан шүү дээ. Тэд ч анзаарах нь илт ч, үг дуугарсангүй. Учрыг нь олж чадахгүй зүйлсэд санаа тавьж, хэлэлцэхийг хүсээгүй нь илт ч хачин байдал цаг ѳнгѳрѳх тусам тавгүйтүүлнэ.
Бид нисээд дѳрвѳн цаг хэдийн ѳнгѳрсѳн. Гэтэл одоо хүртэл бѳѳгнѳрсѳн үхдлүүд битгий хэл үхдлийн сүүдэр ч хараагүй байна. "Чѳлѳѳт бүс"-д элдэв зүйл тохиолдоогүй тийм үү?
Хэдий үхдэлд идэгдсэн ч дэлхий урьдынх шигээ л үзэсгэлэнтэй буй аж. Хятад орон зугаалвал үзэсгэлэнтэй газруудтай, дурлаж болмоор орон байв. Хаврын уур амьсгал, ѳнгѳц ногоон ѳнгѳ мод болоод газарт нь туяа татуулжээ. Гэвч урьдын байгалийн ногоон өнгөтэй дүйцэж чадахгүй, дээр нь үнс цацчихсан мэт тийм ядмагхан ногоон.
Хэрвээ сүйрэл тохиогоогүй бол би одоо Сѳүлийн дургүй хүрэм хаврын салхинд хийсээд алхаж буй. Шороо, цас гээд дѳрвѳн улирал холилдсон салхинд хормойгоо сѳхүүлэх охидын нарийхан хѳлийг харан инээсээр л алхана. Эцэст нь энэ сүйрэл л хүмүүст энгийн ертѳнцийн үзэсгэлэн гоо, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэв бололтой.
Бид ниссээр хѳгжил дэвшил ѳндѳр байсан, газар хѳдлѳлтѳнд Гванжуг бодвол ѳнгѳцхѳѳн ѳртсѳн ч сүйдэж, хүнгүй болсон Ѳвѳр Монголын Ѳѳртѳѳ Засах Оронд ирлээ.
. Хорин таван давхар, цэнхэр шилэн цонхоор бүрхэгдсэн, дээвэр дээрээ том станцтай, урьд нь байсан хаягнаас нь Хятадаар хоёр л ханз үлдсэн, тѳлѳвлѳгѳѳний дагуух барилга дээр бид ирлээ.
Гэвч тѳлѳвлѳж, устгах байсан, санаа зовж ядаж байсан тэр олон үхдэл юу ч алга. Үхдлүүд байхгүй байна гэдэг сайн хэдий ч, хэдэн саяараа алга болно гэдэг бол муу хэрэг.
Advertisement
Тэд үнэр дагадаг учир ийм олон байсан үхдлүүдийг ѳѳр тийш нь нүүлгэе гэвэл хэр их хүч шаардагдах билээ. Мѳн тэдний үнэрлэх мэдрэмжийн цар хүрээ нь миний сонсголын хүрээнээс бага шүү дээ. Тийм учир хѳдѳлгѳхийн тулд хэчнээн хэсэг үхдлийн анхаарлыг татна гэж? Замын туршид бид юуны ч бараа харсангүй.
Бид юу ч дуугарч чадахгүй, тайлбар ч дэвшүүлж оролдсонгүй, бүгд гайхангуй мѳн үл мэдэгдэх зүйлээс айх айдсаар хучигдан, нисдэг тэрэгнээс цувран бууна. Барилгийн дээврээр дүүрэн тѳмрийн хог тарж, хаа нэг цааснууд хийснэ.
Нэгэн цагт сая хүн бужигнаж инээд бас хэрүүл, машины сигналын чимээнд живж байсан хотод одоо чимээ гаргаж буй нь хоосон салхи л ажээ. Хэсэгтээ бид хоорондоо юм дуугарч чадсангүй, энэ хотыг барилгын дээрээс сайн тольдож, би чимээ чагнана.
- Үнэхээр л юу ч алга.
Ким Намжүүн цухалдангуй дуугаран,
- Устгах үхдэлгүй бол сайн хэрэг тийм биз дээ?
Тэр уур амьсгал засахыг хичээн хэлэх ч хүмүүс тоож авч үзсэнгүй. Пак Жимин болон Лиса хоёр аль хэдийн зѳѳврийн компьютерээ дэлгээд мэдээлэл хайна. Бүгд тэднийг тойрон цугларч, тэдний хѳмсѳг байдгаараа л нумран, бараг л нэг цаг ѳнгѳрѳв. Тун удалгүй харанхуй болох шинж илт. Нар бараг л жаргачихсан байв.
- Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй ч гэсэн, энэ мэдээллийг бүр цоожилчихож. Хачин юмаа. Пак Жимин чи архивын санг ух. Харин би-...
Лиса үгээ дуусгалгүй дуугай болов.
- Саяхан бидэн лүү илгээсэн долгион нь ямар нэг мэдэгдэл байсан юм шиг байна. Үхдлүүд нэг газарт цуглаж байна. Гэхдээ байршил нь тодорхойгүй. Биднийг устгахаар бэлдэж байгаа юм шиг. Зарим хүмүүс ч нүүдэллэсэн байна.
Тэдний зарим нь түүний яриад байгааг ойлгоогүй ч, Жэнни мѳн Чэёон бид гурав хангалттай ойлгоно.
Лиса болон Пак Жимин хоёр сүлжээ рүү байршлийнхаа талаар мэдэгдэл болоод, Пак Чэёон болон Ким Согжин гэх эрдэмтэд байгааг баталгаажуулсан тэдний тоон гарын үсгийг явуулав. Онгоц маргааш ирнэ гэж бодсон ч, зѳвлѳл ѳнѳѳдѳртѳѳ ирнэ гэж яг таг шийджээ. Маргааш мѳн л шуурга болох бѳгѳѳд, энэ хавиар шуургийн эрч улам ихэссэн гэв. Бид ѳнѳѳ шѳнѳ гэхэд "Чѳлѳѳт бүс"-д нэвтрэнэ.
Хаврын хүйтэн салхи хацар бараг л алгадах мэт үлээнэ. Нар жаргаж, гадаа зэврүүн хаврын хѳх ѳнгѳ тогтсон байв. Хорин давхар барилгын дээврээс балгас болсон энэ хот бүхлээрээ үзэгдэнэ. Зѳн совин... зѳн совин минь, чи юунд муу ёрлоод байна вэ?
Advertisement
- In Serial663 Chapters
Forge of Destiny
In the Celestial Empire, a land ruled by Immortals and stalked by Spirits and Beasts, a young girl from the slums of an unimportant city is found to have the Talent. In the great Sect of Argent Peak, she will take her first unsteady steps upon the way. Can she learn to not only survive, but thrive on her journey? Updates Mondays, Thursdays and Saturdays. The first two Volumes can now be found on Audible Cover Art by Melody Cheng Original, unedited Quest found here Tales of Destiny, an anthology of short stories in the same setting
8 416 - In Serial9 Chapters
The Adventures of BLUE EAGLE
"Herald City. A great American metropolis, with gleaming towers and bustling streets. Never before has there been a safer place to live and work, because the citizens know that when disaster strikes, they can count on the protection of BLUE EAGLE. Blue Eagle--also known as David Dufraine--was born with incredible strength, powerful eyebeams, superhuman senses, and the amazing ability of flight. Possessing a strong sense of justice, he seeks to protect the city from criminals who prey on the innocent. Having taught these values to his son Jack, who possesses similar abilities, they protect Herald City as Blue Eagle and Switch the Blue Eaglet! Together, the Father-Son Duo wages a war on crazy criminals and notorious ne'er-do-wells, including the powerful perverter of plant life, QUEEN VENUS. These are the adventures of BLUE EAGLE and SWITCH THE BLUE EAGLET." Welcome, everybody! This superhero adventure is a nostalgic return to the good ol' days of the Filmation and Hanna-Barbera superhero cartoons of the 1960s and 70s. With Super Friends, The Adventures of Super Boy, and The Adventures of Batman and The New Adventures of Batman as inspiration, I hope to take you back to the olden days of wacky stories jam-packed with superhero action and excitement! This is actually a leadup of a much larger project I'm working on (which will be played straight, have a darker and more serious tone, and will be a multi-season serialized epic). I've been itching to publish something with my characters for some time, and this 8 episode miniseries just scratches that itch. So while my main series is being written, I hope you find some enjoyment in some good old fashioned superhero fun.
8 198 - In Serial9 Chapters
Ben the Dungeon
On my 21st birthday something strange happened. I became a dungeon. Write Your Own LitRPG would like to present "Ben the Dungeon"! Ben the Dungeon is an ongoing story created on Reddit, by YOU the audience and gathered for your reading pleasure. A collaborative story in the style of the old Choose Your Own Adventure books, readers submit segments of story Read the story here on Royal Road, check out the rules on page 1 and then join in the fun on Reddit (newest post will shows on the newest page or on the top of our Reddit Post Contents Page that can be found on this link)
8 130 - In Serial46 Chapters
Episode 2: SPAWN
A vampire was destroyed in the city of Two Rivers. Her second death points detectives Alton and Cook of the Unjust Existence Extermination Investigation Force in the direction of an agent of a foreign power, and suggests the existence of a greater vampiric plot that undermines the reputation of the city for fair treatment of living-impaired citizens. Set in the world of Manifest Destiny - a shared hombrew D&D 3.5/Pathfinder 1 campaign setting that has been in use since 2007, this is a fantasy police procedural similar in style to Law & Order. Retired player characters make cameo appearances. This work originally won NaNoWriMo in 2015, and will update every Saturday until complete.
8 225 - In Serial26 Chapters
guilty (reapertale sans fan-fiction)
(Quick A/n)My worst nightmare are doing summaries so you guys can just find out in the story slow updates but 1000 - 2000 + words and this is not edited so please guys no hate And also this is my first story it is not a lemon so no dirty thoughts OK guys I'm too young and innocent and I can't do punctuation properly OKBut there will be swearing in this story you have been warnedYup that's it OK you guys can read now
8 107 - In Serial16 Chapters
Michael Afton x Male Reader
Why are there basically no x male readers for michael afton??? Anyways i started this on a whim so i can't promise it'll be the best. I don't own any of the characters or the cover art (unless i change the cover at some point) There's gonna be swearing and maybe some gore bc it's fnaf.
8 319

