《INFERNO: Destruction [Completed]》-Лалиса Манобан- Уй гашуу
Advertisement
Эцэг надаас шийд хүлээгээд хоёр хоног, Мелик эгч хачин болоод дѳрвѳн хоног ѳнгѳрсѳн байв. Хүнс ч дуусаж, Бэм бид хоёр ѳлсѳхүйн зовлонд нэрвэгдлээ. Хэт их өлссөндөө бидний гэдэс өвдөж байв. Эгчийн ѳрѳѳнѳѳс үе үе хэн ханаа балбаж, ойр тойрны зүйлсээ хүчтэйгээр эвдэх, гэнэт чарлах чимээ сонсогдоно. Бид хоёр юу ч хийж чадахгүй суусаар л байлаа. Суусаар л.
- Би амиа хорлочих уу? Тэгвэл аав уруу очиж чадахгүй.
Би Таиландад эргэн очиж, эцэгтэйгээ уулзан, эхийнхээ царайг ч харан, ах дүүсийнхээ цогцсоор шат хийж эзэмшсэн хѳрѳнгѳн дээр нь эзэн сууж, ѳѳрийнхѳѳ хувьд ѳрѳвдѳлтэй нэгэн байхыг хүсэхгүй байна. Би Бэмбэмд гэрт ийм зүйл тохиолдсон талаар дуулган, ѳѳрийнхѳѳ явахыг хүсэхгүй байгааг дурсаж, намайг "удаад байвал хүчээр авч явна" гэж анхааруулсныг ч хэллээ. Гэхдээ юу юунаас илүү тэднийг ийм байдалд орхимооргүй байна.
Бид эгчийн ѳрѳѳний хаалганы ѳмнѳ, хүрэн модон шалан дээр хѳлийн ѳвдгүүдээ тэвэрсээр сууцгаасан байлаа. Ээж Мелик бидэнд ямар нэг зүйл хэлж, энэ бүх харанхуй байдлаас гаргаасай гэж хүлээнэ. Бэмбэм бяцхан жаал мэт нулимс нүднээсээ унагаж, хоёр хоног огт солиогүй хиртэй цамцны ханцуйгаар хацраа шудрах аж.
- Чи намайг орхивол би ч гэсэн амиа хорлохыг хүсэх байх, надаар тоглохоо боль. Хѳгжилтэй биш байна шүү.
- Би тоглоогүй. Бэм. Бас Ээж Мелик биднийг орхиогүй.
Эл ѳдрийн шѳнѳ, бусад ѳдрүүдийн ч адилаар бид хоёр эгчийн ѳрѳѳний үүдэнд хѳлѳѳ тэврээд сууна. Тэр намайг "яв" ч гэж хэлж чадахгүй "үлд" гэж ч хэлж үл зүрхлэн, тэр үедээ тайрдас шиг намхан байсан биеэрээ намайг нална.
Эгч зүв зүгээр л байсан, магадгүй сэтгэлд нь байсан тэр хар манан, ѳнѳѳх суунаглах манантай цуг сэдэрчхэв үү?
Бид эгчийг ѳрѳѳнѳѳсѳѳ гарч ирээд энгийн байдаг шигээ эрдэнэ шиш хамт идэж, кино үзээсэй л гэж хүснэ.
Шѳнѳ болмогц би сэрүүн үлдэж, Бэм хажууд минь, хүйтэн шалан дээр хѳнжил ч үгүй нойрондоо дарагдан унтаад ѳгѳв. Би хучих даавуу авчран түүнд нѳмрүүлээд, эгчийн ѳрѳѳний хаалганы бариулыг зоримог гэгч нь доош дарав. Түүний ѳрѳѳ цулгуй цагаан ханын цаас, ганцхан ор мѳн орныхоо хажууд шаргал гэрлийн чийдэнтэй. Тэр орон дээр ѳнѳѳх л сүм явахад ѳмсѳж байсан ягаан ѳнгийн даашинз, цагаан үдээстэй гуталтай хэвээрээ, харц нь хаашаа ч чиглэлгүй орон дээрээ суух аж.
Тэр мананд ѳртѳѳд ѳѳрчлѳгдсѳн гэдэг "бат нотолгоо" биш шүү дээ. Ямар манан хэдхэн хормын дотор хүний зан араншинг ѳѳрчлѳх вэ?
Эмзэг зүйл, хэцүү байдал тохиолдсон байж болно. Гэвч энэ нь тэр бидэнд ингэж хандаж болох шалтгаан байж чадахгүй. Түүнд хариуцлага бий. Тэр сэтгэл гутрал болон ѳѳр зүйлсэд орсон байлаа ч биднийг дѳрвѳн хоног гѳлѳг шиг хаяхад хүрэлцэхүйц гэж үү?
Advertisement
Эгчийн хувьд би харь элгийн, энэ тарчлалыг нь үүсгэж ѳгсѳн нэгэн учир үл хайхрагдаж болох ч тэр Бэмд ингэж хандаж болохгүй. Би эгчийг эргэж хэвэнд нь оруулчихвал, буцаж Тайланд уруу явахдаа ядаж л тайван байна. Би тэднийг дурсахдаа "жаргалтай нэгэн гэр бүл" амар тайван сууж буйгаар тѳсѳѳлѳх болно.
Энэ үед Бэмбэм намайг эгчээ гэж харж эхэлж байсан юм. Тэр намайг "чи" бас "та" хоёрыг сольж дууддаг ч би авч үзэхгүй. Бидний хоорондын харилцаа одоо буй шигээ хүчтэй болоогүй, найман жилийг хамтдаа ѳнгрѳѳсѳн ч бидний харилцаа биенийхээ тѳлѳѳ үхэж чадах хэмжээний биш, гэхдээ энэ ертѳнцдѳѳ бие биенийгээ эн тэргүүнд тавьж чадахуйц харилцаанд хүрсэн байв. Тэр багадаа хулчгар, мѳн ѳѳрийгѳѳ хэт магтаж, хѳѳрдѳг мѳн хэн хүнээс илүү эмзэгхэн амьтан байлаа. Бид тоглож, хамтдаа даалгавар хийж, нууц сайтууд руу нэвтэрдэг байсан ч түүний ээжтэй нь би хэзээ ч дүйж байсангүй. Түүний хувьд зѳѳлѳн намрын салхи мэт дѳлгѳѳн аяс, даруу ааштай эх нь бүхий л ертѳнцийн цор ганц гэрэл нь байв. Харин би үргэлж хоёрт, "дундаж эгчийн зан аашнаас арай илүү гоё эгч" гэж Бэм сэтгэл засаж хэлдэг л юм.
Гэтэл түүний нандин хүн бидний хажууд сүйрсээр буй. Одоо надад бодох хугацаа, салах ёс хийх хугацаа нэг хоног л үлдсэн байтал, эгч болон Бэм ийм хүнд байдалд байна. Би залруулж чадах болов уу? Эгчид юу тохиолдсоныг мэдэх болов уу?
Би эгчийн урд ирээд хэсэгхэн хугацаанд зогсож, хоолойгоо засаж, шал тогшсон ч анзаарсангүй. Энэ удаад би эгчийн нэрийг хѳмсгѳѳ зангидаад их л чанга дуудсан юм.
- Ээж Мелик та энд байна уу?
Ѳнгѳрсѳн найман жилийн ѳглѳѳ бүр хардаг байсан тэр ѳнчин улиас мэт гансарсан, ѳвдѳглѳж сѳхѳрмѳѳр санагдуулдаг дѳлгѳѳхѳн бүхэн нь түүнээс ор тас арилж, харин хоосон нүдээрээ харанхуйг тэмтрэх шиг нүдээ гүйлгэх нэгэн урд минь зогсоно.
- Би таныг эргэж ирээсэй гэж хүсэж байна. "Ээж Мелик"
Миний хоолойн ѳнгѳ бага зэрэг ширүүн дүү болж ѳѳрчлѳгдѳн, байдаг чадлаараа л нухацтай царайлав. Тэр огт ажирсангүйгээр үл барам толгойгоо багахан хазайлгав. Гэнэт л даашинзынхаа хормойноос тасартал нь базалж, муухай орилов.
- Зайлаад ѳг!
Би энэ үед тас хѳлдѳж билээ. Цус минь урсахаа болин царцана.
- Гуйж байна. Зайлж үз! Намайг тайван орхи!
Би түүнийг ингэж хэлсэнд цочирдон хэсэгтээ л хѳдѳлж чадсангүй. Би Бэм болон Мелик эгчийн хувьд нэг муу ѳргѳмѳл болон гологдол охины дүрд, уг охиныхоо дүрд хэчнээн сайн тоглодог байсан билээ. Гэтэл би Бэмийн хувьд ч, Мелик эгчийн хувьд ч тэдний зүрхээ зориулах нэгэн байж чадаагүй бололтой. Эгч надруу нүдээ ч цавчилгүй "зайл" гэж хашхичиж чадаж байна.
Эгч улаан ѳнгийн цэцэгний зурагтай даашинзаа тас атган боссоор ѳрѳѳгѳѳр нэг тийчлэн, надруу "Зайл" гэж орилсоор л байлаа.
Advertisement
- Та бидэнтэй ярилцаж чадна. Мелик эгчээ. Бид таны гэр бүл шүү дээ.
Сүүлчийн ѳгүүлбэр нь огт эвлэж ѳгѳлгүй, амнаас минь унах гэж ерѳн галавыг туулсаар ирсэн мэт хүнд сонсогдов. Хэл ам ээдэрч, цаг хугацаа ѳмнѳхѳѳсѳѳ хэд дахин удаан урагшлах шиг.
Гэвч ийм үг хэлсэндээ дотроо баярлана. Давтаад ч хэлмээр юм шиг...гэр бүл...гэр бүл...
- Алив хэрэггүй хүн минь...чи дийлж чадна гэж үү?
Би түүнийг надруу орилж байгаа гэдэгт итгэн гутарч, туних, гайхах зэрэгцэн зогсохдоо нэг л хачин зүйлсийг анзаарав. Ээж Мелик ѳѳртэйгѳѳ яриад, тэмцээд ч байх шиг.
Ард минь ѳрѳѳний хаалга тор хийн онгойж тэнд Бэмбэм уйлчихсан зогсох аж. Тэр сэрчихсэн, үс нь ѳрвийж, нүднээс гарчээ. Бэм айсандаа гар нь чичигнэн, ярихдаа гацна.
- Ээж...биш б-бай--на...
Эгч миний ардаас гэнэт л угзарч татаад толгойг маань хана савуулчихав. Тэр одоо араатан аятай л аашилж эхлэн, хана ахиад хэд нүдсэнээ орлуугаа үсчинэ. Тэр ийнхүү үсчин явахдаа Бэмбэм үрүү харцаа тогтоогоод дуугүй боллоо.
Нам гүн. Ямар нэг зүйлийг эргэж санах харц, гээсээр ирсэн бүхнээ эргэн олох мѳч.
- Хүү минь.
Ээж хүний хоолой үрээ энхрийлэн дуудаж, ѳнгѳ аястай үсний ширхэг адил нарийн хайраа шингээсээр, түүний хоолой эмзэг зѳѳлнѳѳр зүрхийг минь илэх мэт.
Эгч урагшлан хоёр алхлаа. Бэмбэм зогсож байсан тэр газартаа, нулимсаа гол адил урсгасаар, уруулаа хазна.
Ээж Мелик Бэмийн гаранд нь зѳѳлхѳн хүрээд ахин дуудав.
- Хүү минь.
Миний толгой ѳвдѳж, манарсандаа тэр газартаа хэсэг хѳдлѳлгүй суув. Ухаан санаа орж гаран, нүд бүрэлзэж, тэдний дуу хоолой наана бас цаана ч сонсогдоно. Нүдэнд минь Ээж Мелик ѳнѳѳх үзэсгэлэнт дагина мэт намуухан хоолой цуурайтсаар, тэр урьдын хэвэндээ орсон мэт аж. Тэр Бэмийн гарыг хацартаа наасаар цурхиран уйлна. Би амандаа цус амталсаар дээшээ арай хийж ѳндийв. Тэд зэрэглээ шиг л харагдана.
Эгч надруу толгойгоо эргүүлэн наашаа алхана. Тэрний нүд, харц бүр нь урьдын адил зѳѳлѳн, гарынх нь хүрэлт шар үс босгоно.
- Охин минь. Намайг уучлаарай. Үр минь..
Үр минь...
Би энэ мѳчид ѳѳрийгѳѳ гологдол, ѳргѳмѳл хаалт биш тэдний нэг болчихсон байсан гэдгээ мэдрэх аж. Энэ гэр бүлийн гадна нь суугаад тэднийг ойроос ажигладаг гэж боддог байтал би тэдний доторх бүр нэг хэсэг нь, "Ээж Меликийн охин" байж. Ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ л дүгнэсээр энд ирсэн.
Хүртэж ирсэн бүхнээс минь хамгийн үзэсгэлэнтэй нь биш гэж үү?
Бэм ирж биднийг орон, бид гурав зэрэг тэврэлдэн, биесийнхээ холбоог мэдрэн зогсох зуур, энэ л нандин холбоог тасалсаар танихгүй нэгэн зэвхийгээр инээнэ.
- Охин гэнэ шүү. Пранпияа Монабон. Түүний эцгийн энэ эмэгтэйд хийсэн зүйлүүдээс харахад тэр чамайг хайрлаж буй нь хүмүүсийн хэлдгээр бол хэт уужим сэтгэл биз. Тэр Бэмбэм гэх хүүг харах болгондоо гудамжинд орхиод явсан ѳмнѳх нѳхѳр гэх хүн нь харагддаг. Пранпияа бол орхидос, гологдол, ѳрѳвдѳлтэй. Үдэш бүр ѳѳрийг нь тамлан зовоож, хоргоодог байсан нэгэн хүний охин. Түүний эцэг хүүгээр нь барьцаа болгож сүрдүүлсэн. Тэр-
Огт ѳѳр түүний хоолойгоор, түүний уруулаар давах ч түүнийх биш үгс, оюун бодол.
- Миний биеэс зайл! Намайг тайван орхи. Чи хэн юм? Чи хэн болчхоод миний бүхнийг ухаж, гомдоож, эзлээд байгаа юм?
Эгч толгойгоо барьсаар дотогшоогоо орилон, Бэм бид хоёр гайхсаар, юу ч хэлж чадалгүй дэмий л зогсоно.
- Чи хангалттай зѳрүүдэллээ. Дэлхийн хүн минь. Одоо чамд тэмцэх хүч ѳгѳѳд байгаа энэ хүүхдүүдийг хѳнѳѳцгѳѳе. Би чамтай энэ байдлаараа удаан зууралдахыг хүсэхгүй байна. Надад хийх зүйлс их байна.
Эгч ѳѳрѳѳ ѳѳртэйгѳѳ ярьсаар гал тогоо луу алхсаар, шүүгээнээс махны хутга сугалсаар гаргаж ирэв. Түүний бие бүхэлдээ хѳлрѳн, гараа хаашаа хамаагүй савчина. Нэг тал нь Мелик эгч, харин нѳгѳѳ тал нь-
- Ээжээ, та-
- Би ээж чинь биш.
Хүйтэн хѳлс цутгам бѳглүү хоолой, алдахгүй гэсэндээ хутгаа тас атгах түүний гар.
Мелик Ээж хутгаа далайсаар бидэн лүү маш хурдан дѳхѳв. Бид зугтах нь битгий хэл, эргэж харж амжаагүй байхад л тэр бидний хажууд ирсээр зогсоно. Тэр Бэм лүү хутгаа далайн савчин түүний хүзүүний доор гүн зүсэж орхив. Эгчийн гар чичрэх нь битгий хэл эргэлзэх зурвасхан ч алга. Би гарт ойрхон баригдсан тѳмѳр хогийн шүүрийг хамгаалалт болгон гартаа атгав. Эгч цуцалтгүй улам наашаа улангасан дайрч, намайг алгасан Бэмийн гараас татсаар ѳѳрлүүгээ ойртууллаа.
Бэмийн царай хувхай цайж, тѳрсѳн эхээ араатан шиг авирлахыг харсаар, зүрх нь мянга хуваагдана.
- Эхлээд хүүг чинь, дараа нь охиныг.
Хүйтнээр инээсээр, хий нь гарсан бѳмбѳлѳг мэт нурмайж, итгэлээ алдсан Бэм рүү тэр хутгаа далайна.
- Энэ миний бие. Чи миний гараар лав хүүхдүүдэд минь хэзээ ч муу зүйл хийхгүй.
Бидэн рүү савчиж байсан ѳнѳѳх хутга нялцгай зүйлийг нэвтлэн орох зүрх эмтлэх дуу гаргасаар түүний бэлхүүсэн дээр бууна. Зүүн гар нь баруун гараа бэлхүүсрүүгээ чиглүүлэн дарж, түүний амьсгал давхцан, хѳлс бас нулимс нь холилдон гунигийн эхүүн үнэр түгээнэ.
Түүний бие хѳшин, хойшоо алхсаар, хана налаад газар суулаа.
- Хамгаа-
Тэр үгээ дуусгаж чадалгүй амьсгаа хураан, урсгал усан адил энхрий бие, уран барилга адил ялдам зан, далай тэнгис мэт уужим сэтгэл нь түүнтэй хамт бѳхѳв. Миний нулимс замаа алдан урсана. Би анх удаагаа цурхиран уйлсан юм.
Advertisement
- In Serial54 Chapters
The Skies Beyond the Cage
[participant in the Royal Road Writathon challenge] The Birdcage. Despite being one of the largest criminal super-syndicates in the future year G02, with agent affiliations spanning the globe, it has somehow remained as one of the best kept secrets of the underworld. Prospective affiliates are sent an exclusive invitation to enjoy the privileges of its world wide alliances and seemingly endless assets, both monetary and physical, but to forfeit the invitation is to forfeit your life. No one who enters the Birdcage leaves it alive. The Skies Beyond the Cage is a collection of stories about several characters before or after they have been extricated in varying levels to the Birdcage. These characters are agents of the primary affiliates, code-named the Clipped. They had no idea what they were getting themselves into when they became agents of the Clipped, but then again, most of them never had a choice. CURRENT STORY- WATER OF THE WOMB Seoul, Year G-19All Baek Jaehyun has ever known is a life of struggle trying to repay his father's never ending debt. His older brother, Taejun cut ties to his family as soon as he could, leaving Jaehyun behind in the process. Crisis brings the brothers back together, but as they try to repair their damaged relationship, outside forces continue to push and pull them apart. UPDATES EVERY OTHER DAY UNTIL I DIE OR FINISH VOL 1
8 195 - In Serial9 Chapters
Horror Bites
Horror Bites is a collection of macarbre short stories and flash fiction. From oil rigs to spaceships and from drunken regrets to troubling realisations about the nature of reality, the uniting theme of these stories is their dark nature.
8 82 - In Serial20 Chapters
I Come In Peace
Mel is just your average college student who reads wuxia and xianxia novels. He had just been working on the wikia of one of his favorites, Overturning the Heavens, when he is transported into the world and given a small task: save the Colorful Peaks from imminent destruction, one in which he read about in Overturning the Heavens. No biggie. He got fifteen years - ten more than the main character, Xin Feng, had in the novel - so he should have everything he needed and more.
8 184 - In Serial19 Chapters
Souls of Red
As the sun begins to fade from existence, five protectors are chosen. Their unique blood type is thought to help the Earth regain its strength. Aryn, a prominent surgeon, is unaware of the fateful gift that flows in her. She carries the same blood type as the chosen ones. Hidden truths start appearing, when a letter is sent from her parents, who abandoned her at a young age. Aryn becomes imprisoned by the black words in the letter, and falls into the memories of the past. While Aryn tries to gather the missing clues, more mysteries emerge. After treating an eccentric patient, he presents Aryn with more questions than answers. Aware of the doctor's hidden identity, Louis sends her upon a journey toward her darkest days and deepest truths. Aryn's journey begins with the gift of a strange and life-altering book. Aptly titled 'Rules of Death', it doesn't stop with the exposure of her own identity. The book holds knowledge and power Aryn can only begin to understand. She then realizes the importance of her task: guarding all the manuscript dares to tell. Envious eyes and inquisitive minds threaten everything she's determined to defend. In order to preserve the power of the protectors, Aryn must carry the secrets of the book to the grave. Will she keep the book's mysteries to herself, or will Aryn's secret become a world undoing ?~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~•Highest Ranks•#6 In Mystery, on 13/10/2020•Awards•- 1st place winner in the discovery awards - 2nd place winner in the pantheon awards- Honorable Mention- The Shimmer Awards (2020)
8 98 - In Serial18 Chapters
Glory Days Lyrics
Little Mix's "Glory Days" album lyrics
8 134 - In Serial7 Chapters
LARRY STYLISON FROM THE BEGINNING
This story is about how harry and louis first meet at the xfactor and that they start to get feelings for each other what do you think will happen will they tell each other their feelings for each other or stay secret for a while
8 77

