《INFERNO: Destruction [Completed]》-Лалиса Манобан- Бэмбэм
Advertisement
Сул дорой нэгнийг хайрлана гэдэг ѳѳрийгѳѳ мѳн л сул дорой болгож буй хэрэг. Тэр л хэврэг зүйлс бусдын өгөөш болж, түүний төлөө бид өөрсдийгөө хэврэг болгодог. Гэхдээ тийм болохоор тэр хэврэг зүйлийг ѳѳртѳѳ авч үлдэхийн тѳлѳѳ бид улам хүчтэй бас булай байх замыг сонгож чаддаг. Түүний тѳлѳѳ л бол тэнгис далайг гаталж, арван таван толгойтой мангасыг хороож, түүний тѳлѳѳ л гэвэл зүрхээ сугалахад бэлэн байдаг. Гэтэл би энэ их хайраараа Ээж Меликийг хайрлаж явснаа түүнийг амьсгал хураах үед л мэдэрсэн юм.
Тэр миний адислал, зүрхний дулаан илч минь байсан. Би Мелик эгч болон Бэм хоёртой гурван наснаасаа хойш хамт байсан бѳгѳѳд одоо л тэдэнд хэчнээн хайртай гэдгээ ухаарах нь үнэнхүү уйтай. Толгой минь гоц ажилладаг ч би бусдын л адил оройтон ухаарагч байж.
Би эцгээс болоод Мелик эгчийн оршуулгад оролцож чадахгүй болов. Бид асран хамгаалагчгүй ѳнчин хүүхдүүд болсон учир тѳд удалгүй хэн нэгэн, асрамжийн газар эсвэл тѳрсѳн эцэг минь намайг хүлээж авна гэдгийг би мэдэж байсан тул би шѳнѳжин Ээж Меликийн араас гашуудсаар, маргааш ѳглѳѳ нь хэрэгтэй гэсэн жижиг сажиг зүйлсээ аваад явлаа.
Ядаж би түүнийг зѳѳлхѳн, дулаахан авсанд хийж буйг харах байсан юм сан. Би түүний илчээ алдсан духан дээр үнэсэж, гараар нь ѳѳртѳѳ адис хүртээсээр гэрээсээ явлаа. Ѳнѳѳдѳр эцгийн намайг авах гэж ирэх ѳдѳр байсан юм.
- Пранпияа чи ч гэсэн намайг орхих уу?
Ингэж хэлэхэд нь би Бэмийг шууд л цохиод авав. Тэр гэдсээ дарсаар миний хажууд эвхэрч, шѳнѳжин уйлсан нүдээрээ ѳѳдѳѳс бүлтгэнэнэ.
- Яадаг тэнэг вэ? Чи чинь...
Би түүний дээр гараад нүүрийг нь ахиад нэг алгадав.
- Хэзээ ч үгүй...
Энэ үеэс л би гэмт хэрэг хийж эхэлсэн юм.
Хэрвээ эцэг дээрээ биечлэн очвол тэр намайг найр тавин угтаж, хүмүүжил олгох нэрийдлээр одоо л ѳѳртѳѳ тогтоон барьж буй мѳн чанарыг минь гээгдүүлэх гэж оролдоно. Би хүүхэд байхаасаа л ямар нэгэн ёрын муухай хүсэл, харгис байдал зүрхэнд минь нуугдсаар байгааг мэдэрдэг байсан, эцэст нь л гэхэд би Тайландын шѳнийн хааны охин шүү дээ. Мелик эгч, Бэм хоёр шиг урсгал дѳлгѳѳн хүмүүсийн дунд л ѳссѳнѳѳр энэ адгийн талаа дарж байсан хэрэг. Манай удмын галзуу мѳн хэрцгий ааш зан сэдрэх ѳдѳр би ѳѳрийн бүхий л үнэ цэнээ алдана. Түүн дээр очиж байснаас оргодол болсон нь дээр.
Advertisement
Би ѳѳрийн уг нэр Пранпияа Манобан гэх нэрэн доор амьдарч чадахгүй болохын тулд үүнийгээ ашиглан луйвар хийж эхлэв. Эцэг намайг олсон цагт энэ нэртэй охин ѳв залгамжлах эрхгүй, энэ улсаар ч хил давж чадахгүй гэмт хэрэгтэн болсон байх болно. Би ч үүнийг хийж чаддаг байсан. Миний системүүдэд нэвтэрч, хакдах чадвар энэ үед их дээшилсэн байсан бѳгѳѳд ѳѳртѳѳ хэд хэдэн хуурамч бүртгэл, нэр хүртэл үүсгэж, ѳѳрийн насаа насанд хүрсэн болгож ѳѳрчлѳв. Би гэмт хэрэг хийхдээ, ул мѳрѳѳ заавал үлдээж, бүхнийг Пранпияа Манобан руу чиглүүлж, харин ѳдрийн наранд Мелик гэдэг нэртэй улбар шар ѳнгѳѳр будуулсан халимаг үстэй, хамраа хоёр ч цоолуулсан хэн ч хараад танимгүй, эрэгтэйлэг, хѳгжмийн дэлгүүрийн худалдагч охин.
Би түүний нэрийг хэзээ ч мартахгүйн тулд ашигладаг байсан юм. Түүнийг тийм болгож, биднээс авч явсан ѳнѳѳх хачин манангийн ч гэсэн учрыг олох болно. Би сансар судлал, тэр хавьд унасан байсан солирын тухай энэ үед л мэдэж, үргэлж мэдээлэл хайдаг байсан ч, засгийн газрын сансар судлалын архив руу нэвтрээд гурван минут ѳнгѳрѳхѳд л гартаа гавлуулах тул нэвтэрч чадахгүй байсаар л...
Би угаас л хэн нэгнээр дутагдаж, гачигдаж бусдын ѳмнѳ байх хүсэлгүй, бусдыг хакдаж мѳнгѳ олж, ул мѳрѳѳ баллах ч хэцүү биш байсан, надад энэ зугаатай санагддаг байв. Багадаа даамалд нүдүүлж буй зарц нарыг нууцаар харж инээдэг байсантай ижил, луйвардуулж, мѳнгѳѳ алдсан хүмүүсийн үрчгэр царайг харах энэ амьдрал тийм ч муу байгаагүй юм. Бэмбэм Сѳүлийн зах хэсэгт байрлах асрамжийн газарт очсон, би түүнтэй долоо хоногт гурван удаа үргэлж уулзахаар очно. Тэр дунд сургуульд л байхдаа нийтэч, хичээнгүй нэгэн байсан, асрамжийн газар болоод шинэ сургууль нь тухтай байна гэж үргэлж хэлнэ. Тэр надаас хамт авч явахыг гуйх ч, түүнийг аюултай болон ийм муухай зүйлсэд хутгалдуулмааргүй байв.
Би Бэмбэмд хийж буй зүйлийнхээ талаар огт хэлээгүй, харин ѳѳрийнхѳѳ бүртгэлийг ѳѳрчилж ѳѳр нэр дээр амьдарч байгаагаа, мѳн хѳгжмийн дэлгүүрээр ирдэг хүмүүсийг худал зохион ярьдаг байв. Түүнтэй уулзахад л миний зүрх дэвтэж, үе үе тѳрдѳг хачин хүслүүдээ хязгаарлана.
Advertisement
Хоёр сар ѳнгѳрсний дараа би тоо томшгүй олон хэрэг үйлдэж, компанийн мѳнгѳ, үнэт цаасны луйвар, бусдын мѳнгѳ завшилт, нууцлагдсан мэдээлэл, мѳн бусдын мэдээллийг хууль бусаар худалдах гээд олон зүйл дээр асуудалтай болчихсон байснаа хожим мэдэв. Би биш Пранпияа Манобан шүү дээ. Гурав хоног болгон байрлалаа сольж, эцгийнхээ, цагдаагийнхны үйлдлийг тааж суухад надад зугаатай. Миний цусанд гэмт хэрэгтний цус ч гэсэн байгааг хангалттай батлах аж.
Нэгэн удаагийн азгүйдэл, бие маань муудаж байх тэр үед би эцэгтээ баригдав. Ингээд тэд ѳѳрсѳддѳѳ нэгэн шинэ охин, бузар аавын минь уруулаас давах Лалиса Манобан гэх нэр ѳгѳв. Тэд Пранпияаг худал үхсэн болж харагдуулан, бүхий л зүйл, ул мѳрийг нь арилгасаар байсан Бэмээр сүрдүүлсэн юм. Ийнхүү би Лалиса Манобан болж Тайланд руу буцаагдсан. Миний хийсэн, огт харамсаагүй, эцгээ тэрсэлж хийсэн луйврууд маань үнэ цэнгүй болов. Манобанчуудын түүхэн дэх цорын ганц эмэгтэй ѳв залгамжлагч. Өѳрѳѳсѳѳ сул дорой нэгнийг хайрлан, дѳнгѳнд орооцолдсон нэгэн. Эцэг намайг хѳгжүүлж, дэвшүүлэхийг хүсэж, мѳн миний хийдэг байсан зүйлсийн талаар мэдээд их л тааламжтай хандаж, надаар бахархав. Харин би түүнийг шѳнѳ унтахынхаа ѳмнѳ, ѳдѳр бүр үхээсэй гэж оддоос гуйдаг байсан. Би ѳдрийн турш сахиулж, үйлдэл бүрээ хянуулж, Бэмийн амийг надтай мѳрийцѳн, түүний тухай мэдээллүүдийг үл харуулан, эцэг намайг болон ѳѳрийн багаа ашиглан ѳрсѳлдѳгчдѳѳ дэвсэлж байв. Би Тайландад хакерууд дунд нэгт орохуйц байсан.
Ийм тарчлаан дунд би хоёр жил ѳнгөрѳѳж, миний урьдын сайхан зүйлс, ѳрѳвч биш ч сайхан талуудаас маань баригдах зүйл үгүй болж эхэлсээр л... Би "Ээж Мелик болон Бэмбэм" гэж ѳѳрийгѳѳ хязгаарлахын тулд ѳѳртѳѳ шивнэдэг байв.
Эцэг түүний ѳрсѳлдѳгч Прхаг хѳнѳѳж, дарсны хариу болгон Солонгос явах эрх ѳглѳѳ. Тэр сүүлийн хэдэн жилүүдэд лай болсон түүнийг үхсэнд бѳѳн баяр болж, гурван ѳдѳр найр хийнэ. Харин би Солонгосоос Бэмийг хайсан.
Би Бэмийг олж уулзахад тэр арван найман настай, тайрдас биш шонгийн мод, туниагүй амьтан биш хүчтэй нэгэн, Мелик эгчтэй ижилхэн урсгал дѳлгѳѳн нүд нь хүйтэн болсон, миний олж хардаг байсан тэр сайхан зүйлсээс нь юу ч үгүй нэгэн болсон байв. Бэм миний зааж ѳгсѳн зүйлүүдийг ашиглан, гэмт хэрэг хийж, ѳѳрийгѳѳ сүйтгэсэн аж. Тэр намайг ѳѳрийг нь хаяад явсан гэж бодон, ѳѳрийгѳѳ хаяж, хялбар аргаар мѳнгѳ олж эхэлжээ. Муу хүмүүстэй нийлж, архи тамхи татан, хар тамхинд хүртэл орооцолдож ѳѳрийгѳѳ алдчихсан байв. Шѳнийн цэнгээний газраар хэсүүчилсээр түүнийг олоход, тэр олон хүүхнүүдийн дунд мансуурчихсан хэвтэж байсан.
Тэр асрамжийн газраас оргож, усанд дуссан борооны дусал шиг л сарнин, хайсаар олоход минь түүнээс нууж хийдэг байсан гэмт хэргүүдийг үйлдэх новш болчихсон байв. Тормолзох дѳлгѳѳн нүд, Пранпияа гээд налаад л ирдэг даруухан байдал нь арилчхаж.
Би инээх дуртай. Үргэлж л ийм байсан. Гунигтай ч бай, жаргалтай ч бай инээж, хѳгжилтэй байхыг сонгох болно. Би инээсээр, түүн дээр очин ѳвѳр дээр нь гаран суув. Түүний гар бэлхүүсээр ороох нь намайг огт танихгүй байгааг илтгэнэ. Би түүний хацрыг тас хийтэл нь алгадав. Ахиад хоёр удаа, дахин дѳрвѳн удаа. Хэн ч сонссон хүртэж буй ѳвдѳлтийг нь тѳсѳѳлѳхѳѳс зарсхийм чимээгээр би түүнийг алгадна. Нүүрээр минь инээмсэглэлээс ѳѳр юу ч үл тодрох болно. Би зугаатай зүйлсэд дуртай, гэхдээ энэ зугаатай байна гэж үү? Үгүй. Бэмийн нүдэнд нь үзэн ядалт очтон гялалзсаар, шүдээ зуун миний нэрийг шивнэхэд нь би хѳшиж орхив.
- Лалиса. Тэр үед ингэж алгадаж байхдаа чи намайг орхихгүй гэж хэлсэн тийм үү? Би орхигдсон. Лиса...
Advertisement
- In Serial34 Chapters
Death Incarnate (Completed)
Kei was a menace or called by most, a demon. He gets into bloody fights with others. Which makes him a problem to the common folk and criminals alike. But he can't win forever. So, his life came to a close with another merciless brawl. With Kei trying to take as much of them to hell and in his final moments, he never regretted his decisions in this mad world filled with cruelty. If the world is cruel to you then be more crueler back. Then he received a second chance in a sword & magic world but with a condition from the Goddess of Death. To save the Demon race. Note: Don't expect a good story, it's just smut trash as my first published fiction. Updates are infrequent and may or may not revise these chapters.
8 120 - In Serial38 Chapters
Deity's Fragments [Paused]
[participant in the Royal Road Writathon challenge] After a spatial distortion, the planet Earth awakens, causing changes in its surface and its living beings. This awakening allowed humans to gain powers and fight against the animals that evolved. But this was not the only thing humans would have to face. After the awakening, the earth opened up to the universe allowing humans to contact other races and dimensions. Zack is a boy who awakens his power and pursues his dream, even if that means destroying others' dreams.---------------------------------------------- Hi, this is my first novel; I'm using translation and grammatically to do this novel because my language is Spanish, so if you see any mistakes, please tell me. I am still gaining inspiration so that the update will be a bit slow. I would appreciate any support and suggestions on the novel! The image is not mine. It is free from copyright but credits to its author either way.
8 195 - In Serial9 Chapters
Isekai Tales
This is a story many of you are familiar with. This is a story of people who find themselves in a different world. Cover Background Image Source: Fantasy Earth Clouds Wallpaper
8 190 - In Serial35 Chapters
The Daily Life of Akashi Takabi (Draft I)
A teenage boy- Myself- was isekaid into another world during his sleep one night. They were born, and than orphaned a mere few hours later, left all alone in largely hostile world. Join them as they start the long and arduous journey to eventually make their way back their original world while still trying to live happily and fix the world around them. This is just a draft. Completely unedited with a lot of unnecessary things. (Probably) Please give any and all opinions. It'll really help. I promise not to take anything personally. If you have suggestions, DM/PM me. I'll at least consider it. I'm quite aware I have a lot of typos and misplaced words in my work. It would be very much appreciated if you were to comment or DM me regarding any Misplaced words. As for Typos, if you're especially annoyed, please do the same. Otherwise, typos will wait for draft II.
8 76 - In Serial25 Chapters
you left me ~ larry
Harry couldn't imagine his first day at university going any worse. Then he sees him... Louis Tomlinson•This story is completehighest ranking #1 larrystylinson
8 216 - In Serial29 Chapters
Apartment Below- Partly Dialogue ✔
Highest ranking #40 in short stories(Unedited)"I have hung up on you twice already. Don't you understand that I do not have time for you to complain about the fact that you have to clean your room Elizabeth?!""I am not Elizabeth. I just called to ask you a question-""Well I do not have the time to talk too you either."----When a boy calls the girl above and keeps calling.
8 133

