《INFERNO: Destruction [Completed]》[3.8] Бидний мэдэх айдас
Advertisement
Миний туулсан зүйлс, үйлдсэн хэргүүдэд маань бусдаас илүү сайхан, зѳв гэх нэгжтэй, илүүрхэх чамин тансаг зүйл оршиж байсангүй. Би тѳрѳхѳѳсѳѳ л ѳѳрийгѳѳ аз жаргалтай нэгэн гэж боддог байв. Нэгэн удаа би харшийн номын сангаас уншиж байсан нэгэн номын дээрээс их хачин ч гэмээр эсвэл надад тѳгс тохирох гэмээр зүйл олсон. Одоо нэрийг нь, нарийн ширхэг бүрийг нь тѳгс санадаггүй ч тэнд нэгэн үндэстний талаар ѳгүүлсэн байдаг юм. Уг угсаанд хүнийг хараах ѳѳдгүй, гутам үгсийн хамгийн муухай нь "Үхлээс айж үхэх болтугай" гэсэн байдаг. Үүнийг би олж харах тэрхүү мѳчдѳѳ ертѳнцѳд над шиг л амар амгалан хүн үгүй мэт мэдэрсэн сэн. Би инээмсэглээд л үхэх болно гэж ѳѳртѳѳ тангарагладаг байлаа. Хэзээд л инээмсэглэж, жаргалтай байна. Энэ нь надад байх цор ганц нууц бѳгѳѳд үүгээр л би ямагт инээж чадах мэт санагдана.
Бэмбэм бид хоёр бие биенийхээ зан араншинг тодорхойлон сууж байвал, Бэм намайг нүдээ цавчилгүйгээр "Жүжигчин" гэж хэлж байсан. Тэр үүнийгээ тайлбарлахдаа "бага зэрэг галзуу" гэдэг үгийг эелдэг жишээ гэж хэлэв. Энэ надад байж болох хамгийн тэнэг жишээ мэт санагдаж би үхтлээ инээв.
Би үргэлж л боддог байсан. Би Мелик эгчийг болон Бэмийг үнэн сэтгэлээсээ хайрладаг болов уу? Эсвэл зүгээр л ѳѳртѳѳ итгүүлж, тэднийг чухал хүн мэтээр авч үзээд байгаа юм болов уу? "Ээж Мелик"-ийн араас гашуудах гашуудал маань яагаад удаан үргэлжлээгүй юм бол?
Би бусдыг зүрх сэтгэлээсээ хайрладаг гэж нэгэнтээ итгэж байсан ч, эцгийнхээ доор ѳнгөрүүлсэн тэр тарчлант хоёр жил намайг илчилж хаясан мэт санагдана. Би зүгээр л алиалагчийн баг зүүсэн хэн нэгний нүгэл мэт мэдрэх болсон. Тэр хүмүүс үхэж бас надаас гуйдаг, над руу хашхичдаг. Тэр жилүүд миний мѳн чанар, ѳѳртѳѳ суулгахыг хүссээр л байсан хайрлахуйг минь надаас булаан одсон мэт.
Би Бэмийг эвдчихсэн байгаагаа хараад эхэндээ дүрэлзэн шатсан ч, дотроо би түүнийг надтай ижил болоход ойртож буйд сэм талархахаа мэдэрнэ. Нүцгэн гараараа улайстал түүний хацрыг алгадахдаа ёрын ѳѳрийгѳѳ би олж харав. Түүнийг хоёр жилийн ѳмнѳ би ийм зүйлд хэзээ ч битгий хутгалдаасай гэж хүсдэг байсан, одоо харин энэ зуур дотроо баярласан. Гэхдээ Бэм над шиг хэзээ ч ѳѳрийгѳѳ алдаж, зѳнд нь орхилгүй, зѳв зүйл хийхээр сэтгэл гэнэт л шулуудан намайг орхисон юм. Бидний шинэхэн нѳхѳрлѳл, хамт байх хугацаандаа хийсэн муу бүхэнд тэр цэг тавихыг хүссэн. Харин би илүү их шунаж, хүссээр л байсан.
Advertisement
Бэмбэм ѳѳрийгѳѳ хайсаар эцэст нь тэр нэг цэг дээр зогссон юм. Тэр нэгэн багт орж, бүр найзуудтай болсон байв. Харин би түүний ард ганцаараа үлдсэн. Түүнээс ѳѳр хүнгүй ертѳнцѳд би ѳѳрийнхѳѳ үхэх ѳдрийг хүлээн жаргалтай инээмсэглэн зогсоно. Нэг л мэдэхэд би ѳѳрийгѳѳ хэрхэн үхэх талаараа үргэлж боддог болсон. Хѳр цасан дээр толгойгоо хагалаад, улаан бас цагаан ѳнгѳний тѳгс хоршлыг үзүүлсээр үхнэ. Би хар ѳнгийн цамц ѳмсвѳл ямар харагдах бол? Эцэст нь үхэхэд минь Бэмбэмээс ѳѳр гашуудах хүн олдохгүй, магадгүй тэр үхсэнийг маань ч мэдэхгүй. Энэ гайхалтай бас хѳгжилтэй!
Тэр үед зүрх зулгалж, "Ээж Мелик"-ээс болж эцэгтээ хорсох, түүний ардаас шаналах мэдрэмж, Бэмийг эвдэрсэн байхыг харахдаа ч гутраагүй. Харин ч тэнэг, сул дорой байдлаа алдаж хүчирхэг болсон Бэмбэм надад жинхэнэ дүү мэт санагдсан. Түүнийг би илүү их хайрлаж, энэ зүйлийг үнэн худлыг нь мэдэхгүй ч түүнд санаа зовдог байсан. Үнэхээр л мэдрэмж маань үнэн үү эсвэл худал уу? гэдгийн мэдэхгүй байхаас илүү гутамшиг гэж байх уу? Нэг л мэдэх нь миний амьдралын зорилго инээсээр үхэх болж орхижээ.
Гэхдээ надад зүрхэндээ тээсээр л байдаг байсан тэр хүсэл нууцаар тѳрдѳг байсан нь бүжиглэх байв. Мелик эгч намайг нэгэн "гудамжны бүжиг"-ийн клубд элсүүлж нэг сар явуулсан юм. Надтай ойртох гэж оролдох бүх л хүүхдүүд "Чи хаана сурдаг юм? Дугаараа ѳгѳѳч." гээд надад огт байхгүй зүйл асуудаг нь миний уурыг бүрэн хүргэнэ. Би бүжиглэж байхдаа нисэж буй мэт, энэ надад тэс ѳѳр мэдрэмж тѳрүүлдэг байв. Би эрх чѳлѳѳтэй, дураараа, хүссэн хэмжээгээрээ тухтай байж чадах газар. Миний бие салхины аясаар ч найгалзан хѳдлѳх хун адил эргэлдэнэ. Эрч хүч, үүнд намайг ѳѳрчилж чадах хүч байгааг би мэдэрнэ. Гэвч би татгалзаж, орхисон.
Жисү эгч "энгийн байсан бол юу хийх байсан бэ?" гэж асуув. Харин би огт бүжиглэдэггүй, оролддоггүй байсан хэрнээ их л зоригтой бүжигчин гэж хэлсэн. Түүний тэнэг утгагүй ярианаас нь л би урд шѳнѳ хачин бүжиг хийж, ахиад л ѳнѳѳх тансаг мэдрэмжүүдээс хүртсэн юм. Хоёр ч удаа эгчээс авсан тэр нандин гэмээр зүйлсэд ороогдон бусдын дэргэд бүжиглэсэн.
Миний амьдралд гэнэт хана мѳргѳѳд гуравдагч этгээд орж ирсэн нь Ким Жисү гэх эгч. Тэр гэнэт л гарч ирэн, намайг замбараагүй болгосон. Зүгээр л байгаа байдлаараа мѳн үйл хѳдлѳлѳѳрѳѳ. Жэнни эгч уйтгартай бѳгѳѳд тэр их чимээгүй, би түүнийг хэчнээн ѳдлѳѳ ч намайг тоохгүй. Тийм учир би олон хоногийн дараа харсан нэгэн сул дорой, гарын үзүүрт л ѳртѳж үхэх нэгэн эгчийг хараад ѳдѳх гэсэндээ "хамт авч явъя" гэж шалан гуйв. Энэ зүгээр л тоглоом байсан. Бидэнд хэнд ч хэрэггүй нэгэнтэй байх нь тѳвѳг удахаас цаашгүй гэдгийг би мэднэ. Хэсэг тэр эгчээр бага зэрэг зугаацаж аван, Жэнниг ѳдѳн байтал тэр зѳвшѳѳрчихѳв. Би үнэхээр л гайхсан юм, Ким Жэннитэй уулзаад хэдхэн хонож байгаа ч түүнийг хэр их хүйтэн, зэврүүн мѳн мэдрэмжгүй нэгэн болохыг би харсан. Гэтэл Жэнни эгч авч явж болно гэсэн. Би ангайж гүйцэв. Ингээд цаашдын галзуу инээдээ тодруулсаар ѳнѳѳх шавжтай ч дүйхгүй хүнийг аваад явлаа.
Advertisement
Дараа нь би түүнийг үхдлүүдэд харагддаггүйг мэдсэн. Түүнийг л хѳнѳѳвѳл "Мелик эгч"-ийн ѳшѳѳг авах мэт гэнэтийн, үзэн ядмаар мэдрэмж гэнэт бие хүлнэ. Би хүнийг тэгтлээ үзэн яддаггүй ч, энэ эгчийг бол буудчихмаар санагдан гар чичирнэ. Тэр тэдний нэг шүү дээ. Гэтэл тэр биднийг аварсан. Хэрэв эгч ирээгүй бол бид үхэх нь гарцаагүй байдалд орсон байсан шүү дээ. Тэр шимэгч хорхой шиг л ѳчүүхэн эргэлзээ цээжинд тѳрүүлчихсэн. Гэтэл тэр Пак Чэёон эрдэмтэн ѳнѳѳх эгчийг ахиад л ѳмгѳѳлѳн, авч явахыг хүсэв. Пак Чэёон бол хүнээс хол байхыг хүсдэг, Ким Согжины энгэрээс л зүүгдээстэй сэтгэцийн ѳвчтэй эмэгтэй гэдгийг би мэднэ. Тэр түүнийг судалгаандаа ашиглахыг хүссэнд нь би гайхсан ч, хүн болгон ѳнѳѳх эгчийг амьд үлдээхийг хүсэж буйд гайхан дуугүй болов.
Дараа нь би Жэнни эгчийг шорлон, хатгаж ѳнѳѳх "харь гаргийнхан"-ын тухай бичлэг үзүүлж, түүнийг хѳнѳѳх хэрэгтэй гэж ятгав. Гэвч эгч "биш ээ" гэж хэлсэн. Би энэ мѳчид л Жэнни эгч ѳнѳѳх Жисү гэх худал үлгэр зохиож, гайхамшгийг бүтээсэн нэгэнд итгэл хүлээлгэснийг харав. Тэр эгч бидний талаар огт мэдэхгүй, юу хийсэн, хэчнээн зүрх сэтгэлгүй цэвдэг хүмүүс болохыг мэдэх ч үгүй далайн байцай барьсаар, оргож зугтах боломжоо хаан эргэж ирсэн. Тэр нэг хүнийг санагдуулаад байсан... Тийм, Ээж Мелик. Гэхдээ түүнээс ч илүү энхрий дотно мэт мэдрэгдэхэд нь би мэдрэмжээ даруй хаав. Тэр эгч бусдад сайн хандахад шалтгаан хэрэггүй, мѳн бидний хийсэн жижигхэн хэний ч хийхээр зүйлүүдийг их л гэгээнээр хүлээж авчээ. Би гайхсан. Түүнийг танихгүй мѳн мэдэхгүй. Миний ертѳнцѳд оршиж байгаагүй, удаан хугацаанд байсан хүмүүсээс ч, миний үзэн яддаг тѳрѳл зүйлийн нэг байж магадгүй байхад намайг түрэмгийлж, намайг ѳшиглѳн нээж байна. Намайг бүжиглүүлж, надад санаа тавьж байна. Миний нууцхан хүслийг хэлүүлж, бусдыг гэсгээж байна. Яагаад? Хачин юм. Яаж?
Чэёон аль хэдийн ѳнѳѳх эгчид наалдсаар, би түүнийг үргэлж ажиглана. Тэр Жэннид, Чэёонд, надад ямар ч ялгаагүй хандаж санаа тавина. Тэр эгч үнэхээр тэнэг, гэнэн, урьд ертѳнцѳд яаж амьдарч байсан гэмээр сайхан сэтгэлтэй нэгэн гэдэг нь алхам алхмаар мэдэгдсээр л байсан. Шат ахих тусам, ийм богино хугацаанд итгэл тѳрүүлэх түүнийг би амаараа үзэн ядах ч сэтгэлдээ хүлээн зѳвшѳѳрѳѳд буйдаа уцаар хүрнэ.
Тэр эгч салгалж чичрэн, ямар нэг трауматайгаа ч үл тоон машин барихыг, сохор харанхуйд Жэнни эгчид эм хайна гэж гарахыг, үхдлүүдийг ямар ч эргэлзээгүй цохиж алах, нэгэн шѳнѳ гэнэт л Бэмийг санаж уйлахад аргадах тэр хүн, гараа зүсчхээд наашаа алхсаар, мѳлхсѳѳр ирсэн энэ эгчид яагаад ингэж татагдаж, эрхлэхийг хүсэх юм бол?
Би гайхсаар...нэг л мэдэх нь түүний эрх бяцхан дүү болохыг хүсэж буй ѳѳрийн тѳсѳѳлѳѳчгүй сайхан талаа олж харав. Ердѳѳ л арван хоногийн дотор шүү дээ.
Би үхэхдээ инээмсэглэнэ. Учир нь авсан дээрээс минь ѳнгийх хүмүүс уйлахгүй, би энд хоргодохгүй үхнэ. Гэтэл тэр ѳндѳр барилгын дээрээс хүзүүгээ боолгуулан тонгойхдоо би айдсыг мэдэрнэ. Үхэх айдас.
Үхэхийг хүсэхгүй байсан. Жисү эгчийг тэнэг зүйл бодон наашаа гүйж байгаад санаа минь зовж, түүнийг битгий ирээсэй гэж хэнээс ч юм гуйх ѳрѳвдѳлтэй нэгэн болчихсон байсан. Би доошлон унана. Гэвч огтхон ч инээмсэглэж чадсангүй. Зүрхэнд ѳнѳѳх үхэх үеийн минь баяслаас хэлтэрхий ч алга. Би үхлээс айн чичрэх аж.
Нүдээ ч цавчиж амжаагүй байхад минь газарт тархи минь цохигдон бяцарч, цементэн зам дээр би бүрхэг тэнгэрийг ширтэж ч чадахгүй үхнэ. Одгүй, хав харанхуй, бүүдгэр. Ядаж миний үхэл тохиож буй энэ агшинд бороо ороосой. Унаж байхдаа хоосон харанхуй агаарыг ч гартаа барин олс болгож зүүгдмээр, хаа нэгтэйгээс хэн нэгэн ирж авраасай гэж хүсэх нь ѳрѳвдѳм. Ѳнѳѳх тайван амгалан байдал, бүхий л зүйл маань амьд үлдэх хүслээр л солигдсон байв. Би цаашид хамт байхыг хүснэ. Ахиад олон, олон хѳгжилтэй хѳгийн зүйлс хиймээр байна. Би Жисү эгчийн нүүрэн дээр оо түрхэж, Жэнни эгчид мэлхий идүүлж, Чэёоныг ус уруу түлхэх сэн. Яагаад ийм адгийн хүслүүд үхлийн ѳмнѳ тѳрѳгдѳнѳ вэ? Би Бэмбэмийг тэдэнтэй танилцуулмаар байна... Үхэл гэдэг ердѳѳ л хайрын гунигт ѳнгѳ нь аж.
Advertisement
- In Serial49 Chapters
The Alpha and the Vigilante✔️
BOOK 1 OF THE GIFT CHRONICLES••• When the Moon Goddess created the first werewolves, she split one soul between the two of them, thus creating a perfect soulmate for every werewolf thereafter, known as their mate. Upon the birth of a werewolf, she assigns them with a supernatural ability, known as their Gift•••Ares is a killer. During the day, she is busy fulfilling her duties as the Gamma of her pack. However, before anyone wakes, she sneaks out to unclaimed territory and assassinates rogues to avenge her parents' murder. The Moon Goddess made the mistake of granting her the ability to materialize weapons at will, and Ares fully intended to use her powers as much as she could to deal out vigilante justice. Cain, the cruel Alpha of the Blood Lake Pack, has given up on finding his mate. At 28 years old, it seems unlikely that he will ever find her. All hope is lost until he meets the shockingly violent Gamma from a neighboring pack. His only problem is, she won't go with him easily. Highest Ranks: #1 in Love• 8/7/19#1 in TeenFiction• 8/30/19#1 in Luna• 9/2/19#1 in Rogue•8/9/19#6 in Werewolf•8/12/19 #7 in Alpha•8/12/19#3 in Mate•9/2/19#1 in Supernatural•8/20/19#1 in Assassin•8/30/19
8 617 - In Serial34 Chapters
The Eraquest
In the distant future, a new world emerged after an almost certain exctintion! All thanks to the 7 Heroes. However, there was a big price to pay. Humanity no longer knows what it is like to be human! And the only salvation? An item left long time ago by a man called "Doctor. X". This is a story of a man that thought knew everything, until he knew something, What caused the exctintion? And how did those 7 heroes save the world? Who is Doctor x? And what is this item he left for humanity? All of this and more, in "The Eraquest"
8 112 - In Serial59 Chapters
Otome game in a reality
She died and found herself in a world of a game. The japanese game called 'Only mine' otome game. She thought it was a simple dating game so didn't take it seriously. She simply thought making the capture targets fall in love with her will lead her to victory. But soon she realized just how dangerous it is to not know anything about the word 'yandere'. A simple word she didn't pay any mind to when reading the informations of capture targets will lead her to a disastrous road. What will she who knows nothing about otome game or even a yandere would do to win the game? And who is the capture targets? Will she be able to go back to her world? Read to find out more.#1 in obsession 07/31/2020#1 in yanderemale 08/01/2020#2 in possessive 08/02/2020
8 187 - In Serial49 Chapters
Yandere Youtuber Headcanons
this book is just as the title says!! all the requests & rules are at the beginning! :)
8 117 - In Serial21 Chapters
Muichiro Tokito x Reader
What will happen if the reader is almost as blunt and forgetful as Muichiro Tokito. Will they be good friends or will they find love? Find out more in this story as the adventure is a story of sadness, love, adventure and action !I hope you enjoy !Little note : This will not be a lemon you will both be underaged anyways
8 98 - In Serial5 Chapters
Du Nhiên Mạt Thế - Lão Bối (Van edit)
Du nhiên mạt thế 悠然末世 Lão Bối 老貝 Thể loại: mạt thế, trọng sinh, NP (nhất thụ tam công), tùy thân không gian, HE Tình trạng : Hoàn (77 chương + 3 PN) Edit: Hoàn (Xôi thịt đầy đủ hê hê) Nhà chính: https://builongthivan.wordpress.com/ Nguồn QT: https://datuquynh.wordpress.com/2013/10/21/du-nhien-mat-the-lao-boi/ Nguồn raw: http://bbs.txtnovel.com/ Truyện dịch chưa được sự cho phép của tác giả, vì mình không biết tiếng Trung nên chưa xin, có vấn đề gì mong tác giả thứ lỗi. Truyện có tính chất nhạy cảm, về tình yêu giữa nam x nam, nếu không thích, xin click back. Truyện dịch không mang mục đích thương mại, chỉ mang tính giải trí và sở thích cá nhân, nếu đưa lên trang web nào khác, xin hãy dẫn đường link và chú thích đầy đủ! Văn án Giãy dụa tại mạt thế 15 năm, cuối cùng chết tại ốc đảo huyền bí, Lâm Phàm bởi vì không cam lòng, trước khi chết lại ăn được bạch quả thần kì, vì vậy hắn trọng sinh; lần nữa mạt thế, có được tùy thân không gian, Lâm Phàm càng trở nên tùy tính tùy tâm. "Bắc Cực" theo lời cha mẹ rốt cuộc là căn nguyên tai nạn mạt thế hay là chỗ ở an toàn? Ngẫu nhiên lại gặp được những người tu tiên đó là người tốt hay xấu? Không sao, tất cả đều không quan trọng, hắn thế nhưng tại trước mạt thế bùng nổ nửa năm gặp biến dị thể, nhiễm siêu vi trùng SR - Bán Thú nhân, là trong truyền thuyết binh khí hình người cường đại vô song Bán Thú nhân, thật là tên đang bán manh kia?! Còn bạn trẻ lạnh lùng kiêu ngạo họ Nghiêm này, là vị thành niên a, hắn ăn không tiêu! Thảm nhất là Lôi tiểu ca, ngươi thật là mẹ kế ta nhặt được
8 198

