《INFERNO: Destruction [Completed]》[3.10] Харь гарагийнхан
Advertisement
Чѳлѳѳт бүс байнгын хэлбэрээ олж амжаагүй, цаашид энд үлдэх эсэх нь судалгаа шинжилгээнээс л шууд хамааралтай болсон байв. Сүйрлийн дараа даруй үүний гадуурх ѳргѳн ханыг долоон ѳдѳр сайн дурын, барилгын, мужаан гээд хэчнээн мянган хүмүүс ѳдѳр шѳнѳгүй барин босгожээ. Чѳлѳѳт бүсийн хана үргэлжилсэн урт, зуувандуу хэлбэртэй, Ѳмнѳд Солонгосын нэгэн жижигхэн тосгоноос илүү, (манай нийслэл хот шиг хэмжээтэй) дотроо хэд салсан тусгаар хэсгүүдтэй, арван хэдэн том том барилгуудтай, урьд нь Афганы иргэний дайны киноноос харж байсан тэдний суурин шиг. Гэвч яг таг гээд суурьшсан барилгууд байхгүй. Хүмүүс майхан, модон сараалж, бараг хувцсаараа урц бариад дотор нь буй ч тохиолдол харагдана. Хүмүүс байгаа гэсэн бүхнээрээ л энд амь зуухыг хичээж буй ажээ. Энэ яг л хэчнээн мянган хүн гарах Японы нүхэн гарц, Америкийн Хятад хороолол шиг. Чѳлѳѳт бүс рүү газраар орох арван хэдэн хаалга, агаарын зогсоол хоёр ч байгаа ба бүх арван хоёр хаалга хүнд металлаар бамбай мэт л хийгдэж, үхдлүүд овоорч дайрахаас хамгаална. Урьд нь энд Монгол улсын нэгэн аймгийн тѳв байсан гэж хэлсэн ба ѳнѳѳх цэрэг хэл хугалчих шахам нэрийг нь хэлэх гэж үнэхээр зүдсэн учир тогтоож чадсангүй. Энэ газар ихэнх хэсэг нь тэгш тал, уул гэхээр зүйлс нь намхан, дов толгордохуу л жижигхэн зүйлс л торойно. Шороо нь бага зэрэг улаандуу ѳнгѳтэй, газар нь их хатуу байв. Торгон мяндаслаг утсаар нийлж хийсэн мэт салхи нь зѳѳлхѳн ажээ. Ирж буй үндэстнүүд хүссэн байрлалдаа хаана ч байж болох ч, хүмүүс гэр бүл хамаатан саднуудаараа, элэг нэгтнүүдээ бараадсаар байгаад, нэг л мэдэхэд энд тэнд улс бүрийн нэг л үндэстний хүмүүс байдаг бүсүүд үүсчихсэн байв. Хоёр үндэстний хилийн зааг гэхээр зүйл байхгүй, үндэстнүүд зэрэгцээ оршиж, зураад татсан шугамгүй ч ѳѳр улсын бүсрүү орж буй нь хүмүүсийн царай, сууцны байдлаас илт мэдэгдэнэ. Энэ яг л шигүү ургасан тѳрѳл бүрийн ой мод шиг, бид хамгийн түрүүнд Вьетнамчуудын бүсээр дайран, хэд алхаад л удалгүй Бурма луу орно. Нэгэн дор эдгээр хүмүүсийг зохицуулах хэцүү, удирдлагууд тооллого, хүнс тараалт гээд бага багаар сайжруулан, цаашид энд тухтай байж амьдрах тал дээр анхаарсаар л байв. Хятад болон Энэтхэг улсууд дотроо арга хэмжээ авч чадсан ч, нэгдсэн "Чѳлѳѳт бүс" шиг зүйл байгуулаагүй билээ.
Энэ бүсийг дэлхий тогтуун байсан тэр үед ѳндѳр алба хашиж байсан, улс тѳрд тогтож, эрх мэдэлтэй хүмүүс хамтран хуралдаж, эцэст нь бид хүмүүс, энэ дэлхийн нэг л оршин суугчид тул амьд үлдэхийн тѳлѳѳ эв нэгдэлтэйгээр тэмцэж байгаа аж. Тэд ирсэн ѳрх бүрд сарын хэрэглээ болгож "гурил болон будаа" ѳгч, ундны ус тийм ч их биш ба долоо хоног бүр нислэгийн багийнхан усны хэрэгцээнд явж, гүний худгаас ч ус гарган арай л гэж энд буй хүмүүст хүрэлцэж байв. Энэ бүсэд нэгэн цэнгэг гол дайран урсах бѳгѳѳд, гэвч ундарга нь байн байн тасалдаж аюултай байдалд орчихсон байв. Монгол "Чѳлѳѳт бүс" байгуулахад яг тохиромжтой газар гэвэл үгүй. Эндхийн хѳрс үржил шимтэй, талхлагдаагүй хэдий ч хангалттай бороо, усалгаа тийм ч их учир яг энэ уур амьсгалд тохиромжтой ургамал бага. Уур амьсгал зундаа халуун, ялангуяа энэ бүсэд их халж байгаа, саяны сүйрлээс болж дэлхийн дулаарал бүр ч эрчээ авсан бѳгѳѳд ирэх нэг сар шатам халуун ѳнгѳрнѳ гэж мэдэгдсэн байна. Гэвч газар доороо, маш гүнд асар их усны нѳѳцтэй, мѳн бусад газруудыг бодвол далайн орнууд шиг, жижиг арлууд шиг усанд живж арилаагүй, хѳгжил ѳндѳртэй хотууд шиг үхдлүүдээр дүүрээгүй, аюулын хувьд бол хамгийн бага бүс байсан ажээ. Одоохондоо бол хангалттай хүрэлцэж байгаа бѳгѳѳд энд яг л Японы нүхэн гарцаар гатлах шиг л их хүнтэй учир хүнсний дутагдал руу хурдацтайгаар дѳхѳж буй.
Advertisement
Чѳлѳѳт бүсэд ямар нэг үхдэл нэвтрэх боломжгүй, энэ хэвээр хананы гадуур ахин хана барьж талбайгаа томсгосоор байвал, бид ѳѳрсдийн гэсэн аюулгүй, үүн дотроо амьдарч чадах бүс босгож чадна гэж үзэж байгаа ба энэ хананы хойд талыг бага багаар цэвэрлэж байгаа аж. Үүний гадуур ахин бат бэх хана, энэ мэт томорсоор дотроо газар тариалан эрхлэх боломжтой болж, мѳн усны судал, худаг энд тэнд гаргаж оршин суух боломжтой болох ба цаашид ч эндээ байх боломжтой байна. Ѳнчирж хоцорсон хүүхдүүд, жирэмсэн ганц бие эхчүүд болон хѳгжлийн бэрхшээл, хѳгшчүүдэд зориулан бас нэгэн том байгууллага бий бѳгѳѳд үүнд хүмүүс удирдлагын тэтгэмж доор тэднийг асардаг ажээ. Дэлхийн хүн амын тоо үнэхээр л цѳѳрчихсѳн, ердѳѳ гурван хоногийн дотор л эрчимтэй тархсан үхдлүүд, халдварт тахал шиг хүн амын гуравны хоёрыг хүйс тэмтэрсэн байж магадгүй гэсэн таамаглал бараг л бодитой, надад ѳгсѳн пайзан дээр тооллогын сүүлийн хэдэн орнууд байсан ба үүн дээр " Ѳмнѳд Солонгос 2800678" гэж тооллогод бүртгэн бичсэн байлаа. Ѳмнѳд Солонгосчууд энд гурван сая ч хүрэхгүй байгаа аж.
Чѳлѳѳт бүсийн баруун тал тэр аяараа цэргийн сургуулилт, зэвсэг үйлдвэрлэлтийн бүс болж, шинэ шинэ барилгууд баригдан, хүчээр татсан татаагүй цэрэгт явж чадах сайн дурын хүмүүс ѳѳрсдѳѳ очиж хамрагдан, үлдсэн хүмүүс хүмүүнлэгийн эмнэлэг, асрамж, ганцаараа үлдсэн хүмүүст туслах, хѳрс сайжруулах, гүний ус гаргах ажилд ѳѳрсдийгѳѳ дайчилна. Зарим хэсэг нь шинэ ургац тариалан судална. Цэрэг арми болоод эмнэлгийн үйл ажиллагаа дийлдэхгүй, сайн дурынхан үргэлж нэмэгдэх ч үл хүрэлцэнэ.
Бид шархалж, алдаж, зовсон хүмүүс дунд явсаар нэгэн саарал ѳнгийн, гадаах будаг нь хууларч, цонхыг нь даавуу орлосон, элдэв бусын хэл дээр радиогоор юм унших барилгын дэргэд ирэв. Энгийн үед бол Ѳмнѳд Солонгосын хаа нэг буланд тааралддаг "Хаагдсан сургууль" мэт санагдуулах аж.
Ѳнѳѳх цэрэг энэ барилгын ѳмнѳ ирэн бага зэрэг ярвайгаад:
- Энд хүмүүс гэр бүлээ олж, энд байж магадгүй гэж ирдэг юм. Бас ханан дээр энд байснаа гэрчилж нэрээ үлдээдэг. Анх чѳлѳѳт бүсийн хүмүүсийг тээвэрлэхдээ яг таг мэдээллийн системд бүртгээгүй, зүгээр л хэрэг бүртгэл шалгаж байсан. Та нар шинээр ирэхдээ л системд орчихсон. Бид бүсүүдээр бүртгэл хийж байгаа ч, тодорхой байгууллагад хамрагдаагүй хүмүүсийг хаана байдгийг үргэлж мэдэж чадахгүй. Бага багаар бүртгэн одоо дѳхѳж байгаа, хэрвээ та нар гэр бүлээ энд байгаа эсэхийг мэдмээр байвал эндээс асууж, бүртгэл шалгуулахад хангалттай. Гэвч хүмүүс энд ѳдѳр бүр ирж хэдэн ѳдрѳѳр ч дугаарлан зогсдог юм. Тэд шинээр бүртгэгдсэн хүмүүс дунд гэр бүл нь байгаа гэдэгт итгэдэг.
Advertisement
Энд хүмүүс самбар бариад зогсдог ба ѳглѳѳнѳѳс орой болтол хайж буй хүмүүсийн нэрс, хайлгаж буй хүмүүсийн нэрстэй цуг цуурайтна. Хүн болгон л ѳѳрийнх нь нэрийг дуудчих вий, гэр бүлийг минь намайг хайж байгаа болов уу? тэдэнтэй уулзах болов уу? гэсэн итгэлээр энд ирцгээн сууцгааж, ѳглѳѳнѳѳс орой болтол цагаа ѳнгрүүлдэг хүмүүс ч байх... Тэд туйлдаж, шантарч, тэдний нүдэнд мѳс хуралдаж, хайртай нэгнээ бэтгэрч харууссан дуунаас ѳѳр зүйлгүй. Тэдний хажууд байн, бүртгэлийн мэдээллээс гашуудсан хариу авах хүмүүсийг хараад миний сэтгэл хүйтэн далайд живж буй мэт л мэдэрнэ.
Би нэгэн ѳнгѳт арьст хэдэн Азиудад дээрэлхүүлж буйг харав. Зүүн Ѳмнѳд Азид хар арьст хүмүүс байх нь юу нь тийм буруу гэж? Ѳнѳѳх хар арьст жаал юу ч хэлэлгүй, ѳѳрийн зогсож байсан газраа тавьж ѳгѳх аж. Миний уур хүрч зүрх минь хэд дахин урагдана.
Бид одоо амьд үлдэхийн тѳлѳѳ, бид мѳхѳхгүйн тѳлѳѳ, цаашид дэлхийгээ хамгаалахын тѳлѳѳ нэгэн сэтгэлээр эвийг эрхэмлэж болохгүй гэж үү? Амар тайван болоод энгийн ертѳнцѳд байсан тэр дэлхийд ахин амьдрахын тулд, бүгд л зовж, шаналсан тул бие биенийгээ яагаад энэрэхгүй, ингэж хандана вэ? Одоо бидний хаана тѳрж, ямар арьстай байх, юу үйлдсэн нь хамаатай юм уу? Ямар хэлээр ярьж, ѳнгѳрсѳн түүхэнд хэн нь хэнийгээ дарласан нь ч чухал биш. Ахиад нэг ѳдрийг хайртай хүмүүстэйгээ ѳнгѳрѳѳхийн тулд, ахин нэг шѳнийг дүү нарынхаа гараас барин унтахын тулд би хичээх болно... Миний зүрх урагдаж, тэдний зүг алхах гэвэл ѳнѳѳх цэрэг гараас минь татан зогсоолоо. Тэр толгой сэгсэрнэ.
(Энэ цэрэг бол Ким Намжүүн болон Мин Юнги хоёрыг үнэн зүрхнээсээ хүндэлж, тэдэнтэй адил дайны нисгэгч болохыг хүсдэг байсан үнэнч шүтэн бишрэгч нь ба Жон Хусог сэтгүүлчийг ч мэдэх тул бидэнд бүхий л чадлаараа туслахаа андгайлсан юм. Жон Хусог сэтгүүлчид аль хэдийн Жон Жонгүг болон Ким Тэхён хоёрыг ирснийг мэдэгдсэн ба энэ нь тэр эрхэм хэчнээн нѳлѳѳтэй нэгэн болохыг хангалттай илэрхийлнэ. Чѳлѳѳт бүс ийн талаар ийм их зүйл мэддэг шалтгаан нь тэр анх барихаас, нүүлгэн шилжүүлэлт хийхэд ч армид зүтгэн байсан, бас гэж сониуч нэгэн ажээ.)
Би итгэл найдвараа горилон хүлээх уртаас урт дарааллын хамгийн сүүлд зогсоно. Хүн бүрт бүхэл амьдрал нь мэт санагдах бүртгэлийн ажилтны шивэх дуу цуурайтна.
Над руу намайг таньдаг болон мэддэг мэт л нэгэн хүйтэн царайтай бяцхан охин наашлах аж. Олон хүний бужигнаан дунд тэр зѳвхѳн намайг чиглэсээр тэдний дундуур сүлжинэ. Тэр арван хоёр настай мэт харагдан, саарал ѳнгийн уранхай хувцас ѳмсѳж үс нь байдгаараа сэгсийсэн Оросдуу царайтай охин байлаа. Нүд нь урьд харж байгаагүй хоосон бѳгѳѳд зэвхий харц нь намайг айлгаж орхив. Урьд хойно харж ч байгаагүй, огт мэдэхгүй тэр охин миний урд ирээд хачин зүйл хэлнэ.
- Шинэ даалгавар ирсэн. 109-27 52-14...Цуглах цэг 22-3 6-р хаалга. Эрдэмтдийн төв бааз.
Би юу сонссоноо ч ойлгож амжаагүй гайхаж байх зуур ѳнѳѳх охин бужигнах олон дунд сарнин одов. Миний хажууд зогсож байсан цэрэг, Ким Тэхён, Жон Жонгүг гурав юу ч сонсоогүй мэт царайлан зогсоно. Тэд энэ охиныг харсан болов уу? Энэ юу байсан бэ? Ѳнѳѳх охины хэлсэн үг миний дотор аль ч үсэг, үг нь мартагдахгүйгээр ахин дахин давтагдана.
Advertisement
- In Serial128 Chapters
Phase 0: siVisPride
Note: If you cannot deal with flaw, folly, vulnerability and the cruel extremes often winning: then this story will infuriate you. This is more about learning to deal with struggle, going through it and we can do within it, versus a Weak-to-Strong type of story. Updates on Thursdays! This is a reality eeriely like our own. This is a reality that somehow produces fantasy. This is a reality that life has physically changed. This is a reality further complicated by fantasy. Their fantasy is the Shift Noumena. Instead of monsters, they have the Nulgarrt. Instead of sacred and anicent lands, people watched their own homes warp into Terminsys Cities. And magic? siVis. And it's a lot more crazy, a lot more mindbending than what they're dealing with now. We join five young women, trying their best to stay away from all of this, only for them to finally have their first experiences. They're gonna have to be forced to grow up, through these confusing and turblent times. A weird and emotional journey, versus another heroic tale.
8 223 - In Serial31 Chapters
Severed Branch
Davis Archer was cut off by his family when he was convicted of involuntary manslaughter for accidentally killing a friend when he was 13. Five years after his release, he has yet to overcome his past to build relationships and has now received a sudden request from his estranged family to return home. Will the family that once abandoned him welcome him back if it means saving a life? As Davis attempts to navigate where home is for him, those he cares about wrestle with what's more important: who we are or who we were. AVAILABLE ON AMAZON
8 115 - In Serial21 Chapters
Motorcycle Girl: Book Four
Nathan and Odeletta have their hands full with four kids. With two teenage boys, and two hormonal girls, things could not be more insane.DO NOT COPY THIS STORY, I WORKED HARD ON THIS STORY WITH IDEAS I CREATED FROM MY OWN IMAGINATION IF YOU WANT TO BE A WRITER, WRITE FROM YOUR HEAD, NOT FROM MINEThis is the fourth book of four.
8 164 - In Serial11 Chapters
MAFIA || KTH x JJK
A story where an ordinary highschool boy getting kidnapped by the biggest mafia in the Korea when he got bullied by his friends.Does he really got kidnapped....?, what was the reason?Find it out now!Top: TaeBottom: Kookiesorry for the long update! im back now
8 152 - In Serial27 Chapters
1 am » poetry
when you still have this tiny, tiny bit of hope inside of you that they will learn how to love you again,even if there's this bigger part that knows: they never will.© sushitae-「 highest ranking: #19 in poetry 」
8 366 - In Serial110 Chapters
UNSPOKEN
Unspoken is a book filled with poems and songs I've made throughout my life. Each chapter will be either a song or poem. They are similar to what many of you have experienced in life... featuring love, heartbreak, loneliness, etc. These are all the emotions I was never able to let out so I chose to write them out on paper.
8 193

