《INFERNO: Destruction [Completed]》[4.1] Миний дүү
Advertisement
Бид нэг дэлхийд амьдардаг. Бид нэг агаараар амьсгалдаг. Бид нэгэн агаар мандалд, шавж мэт олноороо үрждэг. Нэгэн цагт тэд ердѳѳ л модны бичилхэн хэсэгт оршин суух шоргоолжнууд байв. Мод шоргоолж хоёр хоорондоо эвтэй, бяцхан иргэд модноос ховхорч унах үлдэгдлийг идсээр амьдарна. Мод цаашид ѳндѳр болж ѳсѳхгүй, тэр их хѳгшин учир гундана уу гэхээс сэхэхгүй болжээ. Гэвч тэр шоргоолжнуудыг ѳлсгѳхгүй гэсэндээ үргэлж л хичээж, бороо салхинаас навчаараа хаан дулаацуулна. Гэвч мод тэднийг ийм их хайрладгийг шоргоолжнууд мэддэггүй байж гэнэ. Шоргоолжны гэр бүл ѳсѳж, тэдэнд илүү их идэх зүйл, үүрлэх талбай хэрэгтэй болно.
Эцэст нь ѳнѳѳх хѳгшин модыг юу ч үгүй зумлан цоолж ѳѳрсѳддѳѳ гэр хийж, хатаж ховхорсон хэсгүүдийг нь биш түүнийг мѳлжин идэж сүйрүүлэв. Шоргоолжнууд ѳѳр тийшээ явах арга зам хайсан ч амжаагүй, мод үхэн доош унахад шоргоолжнууд ч цуг үхсэн байдаг. Тэд удаанаар ѳлсѳж бас тарчилж, нэг нэгнээ барьж идэн, сайхан гэсэн бүхнийг хоорондоо булаацалдан сохор болсоор үхжээ.
-
- Жонгүг.
Бид дугаарлан зогсож байхад, бидний ардаас ийнхүү дуудсаар нэгэн хүн наашаа алхана. Тэр хар ѳнгийн дугуй хүрээтэй нарны шилтэй, халуун орны мэт ѳнгѳлѳг цамц, богино ѳмд ѳмссѳн, баруун гараараа далласаар бидэнлүү ойртоно.
Түүний байгаа байдал их л цоглог шинжтэй, Бали арал дээр амарч байгаа хүмүүс л ингэх байх гэмээр харагдах аж. Алхаа гишгээ нь хүртэл дээшээ доошоо хэмнэлийн дагуу хѳдлѳѳд байгаа ч юм шиг. Бараг салаатай гэрийн углааш ѳмсчихсѳн байна уу? Би хувхай цайх Жонгүг болон Тэхёны царайнаас түүнийг Жон Хусог гэж таамаглалаа. Миний тѳсѳѳлсѳнчлѳн цагаан хууз сахалтай, ширүүн царайтай хѳгшин нэгэн биш байв. Мин Юнги болон Ким Намжүүнаас бага зэрэг ахмад ч байж мэдэх насны аж.
Жон Жонгүг гэх жаал хѳдѳлж чадахгүй дороо гацаж, амаа ангайсаар аяархан шивнэнэ. Түүний нүдэнд тэр даруй л дүүрэн нулимс цийлгэнэж, бяцхан янзага мэт л харагдана.
- Ах аа.
гэж амандаа бувтнаад бүр эхэр татаж уйлагнан, нулимс нь хацрыг нь даган урссаар, тэр номхон зогсоотой хэвээр л байв.
Ким Тэхён Жон Хусог гэх ѳнѳѳх сэтгүүлч, Жэннигийн багийн ахлагч байсан гэх тэр хүнээс нүүрээ буруулсаар миний ард зогсов.
Хэрвээ би гэр бүлтэйгээ энд уулзвал, тэр мѳчид тэдэн лүү гүйж очин, тэдний үнсэж болох бүхий л газар зѳѳлнѳѳр үнэсэх байсан юм. Миний мэдэрмээр байгаа, намайг хатааж, ѳгѳршүүлж буй энэ урах, уйтгарлуулах, баярлуулж, уйлуулах энэ мѳчийг би хүлээсээр байхад, тэр хѳлдүү царайлж зогсох нь миний дургүйг хүргэв.
Би энэ хѳлдүү амьтны нуруун дээр хүчтэй даран "Гүйж очооч" гээд урагш түлхлээ. Тэр хѳл дээрээ ч тогтож чадахгүй, зунгааралдсан юм дороо ойччихов. Би хоёр сарын ѳмнѳ байсан бол энэ үйлдэлдээ уучлал гуйж, нѳхѳн тѳлбѳр болгож түүнд боодол ундаа авч ѳгѳх байсан. Харин одоо бол хоосон санагдан ширтэж байв.
Advertisement
Жон Хусог их л эрчтэй мѳн цоглогоор алхаж ирээд унаатай чигээрээ хэвтэж буй Жон Жонгүгийн гэдэс рүү нь хүчтэй ѳшиглѳв. Үүний дараа миний ард зогсож байсан Ким Тэхёны цамцны ханцуйгаас нэг л татаад урагшаа гарган гэдэс рүү нь ѳвдѳглѳв. Гучин секундийн дотор л тэр хоёр шалан дээр эвхэрч унан ёолж байв.
Сэтгүүлч ууртай гэхээсээ илүү шаналсан, баярласан харагдах бѳгѳѳд тэднийг нэг нэг цохин унагаад, гэнэт хүчтэй хѳдѳлснѳѳсѳѳ болоод хүндээр амьсгаадна. Жон Жонгүг болон Ким Тэхён хэвтэж буй байрлалаасаа ѳѳрчлѳгдѳн Сэтгүүлчийн ѳмнѳ сѳхѳрцгѳѳн, толгой бѳхийлгѳв.Тэдний нүүрэнд гэмшсэн байдал болон ичиж буй шинж тодорно.
Үхэх ял үүрсэн мэт гуниг шиг.
- Тэнэг амьтад.
- Биднийг уучлаарай. Ах аа...
Ким Тэхён, Жон Жонгүг хоёр зэрэг дуу алдсаар түүнээс ѳршѳѳл гуйж, энэ нурах гэж байгаа барилгын модон шалыг толгойгоороо мѳргѳнѳ. Тэр хоёр бяцхан жаалууд шиг л дороо цурхиран уйлж байв. Үгүй ээ, энэ хоёр сэтгүүлчийн хувьд бол нялх хүүхдүүд юм байна.
Жон Хусог тэднийг харснаа, нуруугаа хаалганы зүг буцан эргүүллээ. Энэ залууг явах гэж байна гэж би дотроо тэр зуур бодсон ч үгүй аж. Тэр ѳнѳѳх хар ѳнгийн шилээ баруун гараараа тайлсаар нүдээ гараараа дарна. Тэр уйлж байв. Харин хоёр дүү нь шороотой шал ширтэн бас л уйлцгаана. Ѳнѳѳх сэтгүүлч нүдээ хэд дахин арчсаар буцан шилээ зүүв. Үүгээр тэр хэдэн дусал нулимс унагаж бага зэрэг улайсан нүдээ далдалж байгаа аж. Тэгээд урьдын адил, дѳнгѳж саяхан уйлж, хэн нэгний гэдэс рүү задартал нь ѳшиглѳѳгүй мэт цоглог хэмнэлдээ орон, шүдээ яралзуулан инээмсэглэж,
- Аль сайхан, халтар болоогүй, цэвэрхэн бас дэгжин гэсэн хувцсаа л ѳмсѳж ирлээ. Гэхдээ мангар харагдаж байгаа юм шиг санагдаад байх юм. Хүмүүс хачин хараад байна. Алив босоод ирээд намайг нэг шинж дээ. Та хоёр чинь надаас илүү загварын мэдрэмжтэй шүү дээ.
Жон Жонгүг босож ирэн сэтгүүлчийг биеийг ороон тас тэвэрч, амандаа ахин дахин "уучлал" гуйж, ахиж хэзээ ч тавихгүй гэсэн шиг тэвэрнэ. Ким Тэхён удаанаар тэдний гадуур гараа ороон, Жон Хусог тэдний мѳрѳн дээгүүр нэг нэг гараараа зѳѳлхѳн тогшино.
Би гэр бүлтэйгээ уулзаж буй энэ хүмүүсийг хараад сэтгэл зүрхнээсээ талархаж, баярлаж бас хэд дахин урагдаж буйгаа мэдэрч байв. Энд гэр бүл минь байгаа болов уу? Солонгос кинонд тавин сая хүн дунд нэг ѳдѳрт хоёр ч удаа таарч чаддаг шиг, би энд гэр бүлтэйгээ уулзаж чадах болов уу? Урд минь зогсох уртаас урт дараалал уур бас гомдол ч тѳрүүлнэ.
Жон Хусог инээмсэглэсээр,
- Алив хоолны савнууд минь. Ѳлсѳж байгаа биз дээ. Би та нарт хоол хийж ѳгье.
Advertisement
гээд тэр хоёрын гараас угзарсаар явлаа. Харин би энд зогссон тэр чигээрээ тэдний ѳмнѳѳс баярлах, атаархах мэдрэмждээ хүлэгдсээр зогсоно.
Жон Жонгүг ахыгаа дагалгүй зогссоор, миний зүг харцаа шилжүүлнэ.
- Ах аа. Бид хоёр Ким Жисү эгчид тусалж, түүнийг энд байхад тусална гээд Ким Намжүүн ахад амлачихсан. Энд салчхаж-
Жон Хусог гэх тэр сэтгүүлч над уруу эвэртэй туулай, цэнхэр ѳнгийн хүн харсан мэт нүд нь томорсоор гѳлрѳв.
- Намжүүн найз охинтой болчхоо юу?
Тэр Тэхёнд аяархан шивнэж хэлсэн ч би сонсчхов. Сонсогдохгүй байх боломжгүй шүү дээ. Жонгүг хурдхан гэгч нь толгойгоо сэгсэрч, гараа хэрээслэж үзүүлэв.
- Та... Ким Жисү гэр бүлийнхээ нэрсийг энэ цэрэгт үлдээгээд бидэнтэй хамт яваач. Бид танд бүхий л чадлаараа тусална. Чамд найдлаа шүү. Цэрэг Чой Сүбин. Чи түүний нэрийг бүртгүүлээд, гэр бүлийнх нь бүртгэлийг шалгаад надад мэдэгдээрэй.
Сэтгүүлч эрхий хуруугаараа ѳнѳѳх Сүбин гэх цэрэг рүү дохивол, тэр мэхийж хүндэтгэл үзүүлсээр үлдлээ. Энэ хүн эндээ нэр хүндтэй, том хүн нь бололтой. Би бусдын л адил ирсэн хүн байж давуу эрх эдлэх нь муухай санагдах ч энэ уйлж, бусдыгаа хайсан хүмүүс дунд зогсоод байх намайг улам л дордуулна. Миний зүрх энэ хүмүүсийг харж хагарсан, хагараагүй хангалттай л ѳвдѳж байна...
Ойр тойронд буй хүмүүсийн хоолойг хэчнээн чагнаж, нүдээ хараачилсан ч сонсохыг хүсэж буй хоолой, үзэхийг хүссэн нүд ч алга. Би цаасан дээр цувуулсаар долоон нэр бичвэл тэд намайг гайхан харцгаана. Мѳн нууцхан ѳрѳвдѳх нь мэдрэгдэв.
Би тэдний хажууд алхан нэгдвэл, Жон Хусог сэтгүүлч их нээлттэй хүн бѳгѳѳд тэр миний хажууд ирж ѳѳрийгѳѳ нэг бүрчлэн танилцуулна. Тэр намайг их сургуулийн тѳгсѳх анги гэдгийг мэдэж аван, би түүнд зураг зурдаг гэдгээ ч илэрхийлэв. Түүнд гэр бүлээсээ хэрхэн салж, энд хэрхэн ирсэн тухайгаа ч товчхон ярьсан ба тэр толгойгоо дохин ѳѳрийгѳѳ "хийж чадах зүйлсээ" бүгдийг нь хийхээ хэллээ. Энэ залуус бие биедээ үнэхээр их итгэх юм.
Тэр надаас Жэнниг ямархуу байгаа талаар асууж, Жон Жонгүг бидэнтэй уулзсанаас хойш Жэнни бид хоёрын хооронд болсон бүхий л үйл явдлыг дэлгэрэнгүй гэгч нь ярив. Энэ сэтгүүлч бүр чихээ дэлдийлгэн сонсож, дунд нь хэд хэд дуу алдана. Тэр цоглог тѳрлийн гэхдээ намбаа алдахгүй хүн байлаа.
Бид Ѳмнѳд Солонгосчуудын бүсэд орж ирэх нь илт мэдэгдэн хаашаа л харна Солонгос хүмүүсийн царай үзэгдэж эхлэв. Алхаж явсаар нэгэн майхан ч гэх хэцүү, мануухай ч гэх хэцүү урцын дэргэд ирсэн бѳгѳѳд, сэтгүүлч толгойнхоо ард гараараа маажна. Тэр ямар нэг зүйл буруу байгааг гэнэт санасан аж. Энэ улбар шар ѳнгийн нѳмрѳгтэй майхан ч юм шиг.
- (Би ийм байртай гэдгээ мартчихаж гэж амандаа бувтнав) Намайг зѳвлѳл орон сууцаа сайжруул гээд байгаа ч би ѳндѳр алба хашдаг байлаа гээд хамаагүй томорч болохгүй санагдаад байсан. Зун ч болж байгаа шүү дээ. Харин одоо энд эмэгтэй хүн дагуулж ирсэн чинь их эвгүй санагдаж байна шүү. Миний гал тогоо...
Тэр гацсаар толгойгоо эргүүлэн тэр зүгт нь харвал, нэгэн тогоо мѳн гаазан зуух шиг зүйл, мѳн хажууд нь арван хэдэн ширхэг бэлэн гоймон овоолж тавьсан байв. Тэднийг ирэхэд бэлэн гоймон чанаж ѳгѳх гэж байсан бололтой.
Ким Тэхён болон Жон Жонгүг хоёр санаа алдсаар эргэн тойрон үзвэл ѳѳр тѳрлийн ногоо, гурилын ч үлдэгдэл байсангүйд урам хугарцгаан ѳнѳѳх хэдэн гоймонг чанахаар бэлтгэнэ. Тэр хоёр Жон Хусог сэтгүүлчийн гоймон чанах гэсэн оролдлогыг нь тэр даруй няцааж, гурван ч удаа муулав. Жон Хусог тэднийг байхгүй зуур гоймон сайн чанаж сурснаа даруй тайлагналаа. Гэвч нѳгѳѳ хоёр мохсонгүй. Би тэдний утгагүй, хѳгийн зүйлсийг орхин энэ урцын урд суун эргэн тойрноо харав.
Ѳнгѳрснѳѳ бодов.
Би тэр урт хоногууд, ганцаараа Гванжуд байсан ѳдрүүдээс хойш хүмүүстэй уулзаад хоёр ч долоо хоноогүй ч, энэ хэдэн жил болсон мэт урт үйл явдлууд ѳрнѳчихсѳн мэт санагдана. Ѳдѳр бүр л ѳнгѳрсѳн бүхэл амьдрал минь хэрхэн ѳнгѳрснѳѳс адал явдалтай, уй гашуутай, эрэмгий зоригтой байж. Энэ арван дѳрвѳн хоног надаас хэчнээн зүйлийг арчиж хаясныг харна.
Олны дунд танил нүд, танил царай, тодрон үзэгдэв. Хүрэн бор үстэй, жижигхэн уруул, энэ мѳрѳѳ шүргэх халимаг үс, тэгшхэн мѳр хэнийх гэдгийг би мэднэ. Миний хоолой зангирч, хэдхэн хоромд амьсгал минь зангирч, баяр цээж түрсээр түүний нэрийг чангаар дуудлаа.
Баярлаж, хѳѳрч, би түүний нэрийг араас нь дуудан хашхичсаар л байв. Тэр дороо хэсэг зогсоод, бүтэн эргэж харсангүй толгойгоо гилжийлгэхэд, би бүх чадлаараа түүний нэрийг дуудав.
Гэвч эргэж харсангүй, цаашаа хурдан алхав. Тэр бужигнах олон дунд зэрэглээ аятай л алга болов. Хэчнээн нэрийг нь дуудаж, орилж хашхичсан ч би түүнийг олж харсангүй.
"Андуурчихсан биз дээ" гэж бодон ѳѳрийгѳѳ аргадах ч амьсгаа минь давхацсаар л байна. Миний бие гомдол бас уур бухимдал гайхширлаар дүүргэгдэнэ. Би газар сѳхѳрч суугаад энэ зүйл намайг хэрхэн зүсэхийг мэдэрч байв. Хайртай нэгэн минь нүдний минь чѳлѳѳнд үзэгдээд л сарнив.
Advertisement
- In Serial74 Chapters
Super Soldier not Super Hero
Book 1: Follow Emily as she awakens to become a Super Soldier in the army and follow her through her training and first tour of duty. The first book is complete and it's staying up on RR. 400+ pages and 46 Chapters. Book 2: Finds Emily behind enemy lines trying to survive against an impossible army. On-going and follows the events of the first book eight months later. Reader beware this is a rough draft and that means that the grammar is going to be ...spotty. I will go back and edit chapters at a later date. I am working on getting a better editing program. If you spot grammar errors don't be shy and tell me. It might take a while for me to fix it as I am busy writing and working my full-time job. I promise you I will fix it though and I deeply appreciate those who point out errors that I can fix. Cover Photo by Piotr Wilk on Unsplash Updating every Monday. If you like this story check think about checking out my other web novel Digital Marine. If you have any extra cash laying around and you feel like supporting the story you can donate here at Patreon or PayPal. Patreon donators have options to read unedited chapters before anyone else can read them if you can't wait for the next chapter.
8 183 - In Serial7 Chapters
The Colour of Steel
Isidrian belongs to the lowest class of citizens in Verdante - Merchants. With his home at risk from the heavy war-time taxes his family has faced for years, he seeks a way to return his family to the wealth they once enjoyed. Little does he know what legacy his estranged travelling-merchant father has left for him...
8 109 - In Serial110 Chapters
Hiraeth | Regulus Black
The Avery family were one of the few truly pureblood wizarding families left in society. They took pride in a long line of thoroughly talented witches and wizards who all bore the proud status as not only pureblood, but also Slytherins. Lucas Avery was perhaps the most prominent Avery. The boy who befriended Tom Riddle and was part of the Slug Club during his time at Hogwarts. One of the first Death Eaters, he showed tremendous loyalty towards his friend and master Lord Voldemort during his first rise to power. Not only was Lucas active in his duties, he also raised two children to carry his respect into the next generation. One of his children did this with great dignity and honour... Whilst the other did not. Esmeralda (Esme) Avery never truly fit in anywhere. No matter how hard she tried. This case of isolation is perhaps what led Esme to rebel so fearlessly against what was expected against her. Then, in her sixth year at Hogwarts, she did something extraordinary. Not only was this one last desperate escape from the traumatic woes facing her at home, it also cemented her future. One fateful evening would lead Esme not only on a path of discovery but also fear and heartache. Are there any other kind of stories during Voldemort's first rise to power?
8 135 - In Serial142 Chapters
BL Novels You Must Read!
A list of recommendations for BL novels- You. Must. Read!A/N: Picture in the Book Cover is credited to BUILD_FAMILY. They are the secondary (or third?) couple in the now completed Thai BL entitled KinnPorsche The Series. And yes, I'm a Live Action VegasPete stan.
8 166 - In Serial9 Chapters
Callie and Arizona, simple love story.
hi(: So, this story is just about Callie and Arizona, and how they fall in love with each other. Arizona gets into a car accident and thats how Callie meets her. Will they admit their feelings for each other? Will they end up together? I don't know, read and find out. Please let me know if you like it, if you want me to write more, etc
8 168 - In Serial17 Chapters
Jade *COMPLETED*
Jade Black is the daughter of Sarah and Billy Black. She is also the younger twin sister of Jacob Black. Since she was little, Jade has always believed in the Quileute legends, and she thought that her life would be perfect with her family at the Reservation. Until disaster strikes and Jade's Dad decides to send Jade away to another country to his sister. There, her whole life changes forever. Note: Twilight & H2O Just Add Water belong to their writers and creators. Jade and her storyline only belong to me.
8 164

