《INFERNO: Destruction [Completed]》[4.3] Эрдэмтдийн тѳв бааз
Advertisement
Би ѳѳрийн доор гурван эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй, миний удаах, надаас дѳрвѳн насны зѳрүүтэй дүү маань миний Еэри. Тэр бага байхаасаа л дуугүй, бүрэг, хүмүүстэй элдэв зүйл ярилцах дургүй, гэрийнхэнтэйгээ ч ойртож дотносохдоо муу, бусадтай үзэл бодлоо солилцох дургүй хүүхэд байсан. Үдэш бүр би түүний урт үсийг нямбай гэгч нь сүлжиж ѳгѳн унтуулдаг байсан ба би Гванжу уруу явахаас ѳмнѳ Еэри үсээ бүр огтолчихсон юм. Түүний үс богинохон болчихсон учир би түүний үсийг сүлжиж ѳгѳхѳѳ больсон. Еэри урсаж байгаа ус шиг дѳлгѳѳн, номхон нэгэн байлаа. Харин миний урд зогсох, итгэлтэйгээр энэ хүмүүсийг уриалах хүн тэс ѳѳр аж. Ѳѳртѳѳ бат итгэлтэй, үг бүр нь хүмүүсийг мѳхѳѳх талаар хэлэлцэх тэр минь.
Саравчтай малгайгаа доошлуулан дарсаар би царайгаа халхлан, хүмүүсийн дундуур шингэн хойшоо ухарлаа. Еэри миний тѳрсѳн дүү, үнэн зүрхнээсээ хайрлах нэгэн ч ийм нѳхцѳлд түүнд үзэгдвэл бүх зүйл буруугаар эргэнэ.
Том ачааны, арван ч том чиргүүлтэй машин удалгүй ирж, дотроос нь хайрцаг хайрцаг буунууд гаргаж ирэн бидэнд тараалаа. Хүн бүрд нэг том, жижиг буу мѳн хоёр ч тэсрэх бѳмбѳг, зарим тусгай цэргүүд нь том, том буу ч авж байлаа. Мѳн цэргийн хамгаалалтын малгай, хар ѳнгийн хантааз, ногоон ѳнгийн ѳмд ч тараав. Бүгд тэр дороо авах зүйлсээ аваад, машинуудад хуваагдан сууна.
Хүмүүс тэр машинууд руу хуваагдан сууж эхлэхэд, би ч ялгаагүй дунд нь орон суув. Зургаадугаар хаалга хѳшүүргээр эргүүлж л нааш онгойдог ба түүнийг нь хэчнээн хүн түлхэж, онгойлгосоор л үлдэв. Ойр хавьд байх манаач цэргүүд болох хар хантаазтай хүмүүс ч тэдний нэг аж.
Эд нар хоорондоо юу ч ярилцахгүй нь жийрхэм. Тэд энгийн хүнээс элдэв ялгагдах ялгаа байхгүй, яг л бидний нэг юм шиг харагдана. Би тэдний нэг биш гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд бараг амьсгалаа түгжиж, миний уруул чичирснээ нуух гэж доошоо тонгойж байв. Толгой дотор минь Еэригийн гараа ѳргѳѳд, нүдээ ч цавчилгүй ярих тѳрх байн байн үзэгдэнэ.
Хоёр цагийн турш шороон зам дээгүүр сэгсрэгдэж, ямар ч чиглэлгүй явна. Тэд хоорондоо тѳлѳвлѳгѳѳ солилцсонгүй, баг ч болохгүй байхыг бодоход дор бүрнээ урьд нь иймэрхүү зүйл хийж байсан туршлагатай байх гэж бодлоо. Орос охин шинэ даалгавар гэж хэлснийг нь бодоход энэ хүмүүс урьд нь юу эс хийсэн байх вэ дээ?
Advertisement
Ирэх ёстой газартаа очсон нь илт, биднийг буу гэж дохин, ачааны машины ард талын хаалга онгойлгогдов. Гадаа харанхуй, үүлсийн цаанаас цухуйх сар арай хийж л барин тавин орчныг гэрэлтүүлнэ. Бууж ирэн, би эргэн тойрноо хараачилж, хаана эрдэмтдийн тѳв бааз буйг нүдээрээ дурандсан ч олсонгүй. Цэргүүд цэх зогсон нэг хэсэг нь жагсаж эхлэх ба бид ойролцоогоор арван ачааны машинтай хѳдѳлсѳн мѳртлѳѳ, энд ердѳѳ хоёр нь л байсан ба зѳвхѳн манай машинд байсан хүмүүс л доошоо буусныг би ойлголоо. Зэргэлдээ машин дахь хүмүүс тэндээ суусан хэвээрээ байгаа ажээ.
Тэд бүгдээрээ жагсаж эхлэхэд нь би ч даган жагсахад, бидний байсан газраас хорин алхмын зайтай хурц гэрэл гаран, газар доороос том хаалга онгойж буй аж. Энэ хаалганы хэмжээ манай гэрийн тааз шиг л том, дээшээгээ онгойх бѳгѳѳд харанхуйд газар буй учир харагдаагүй бололтой. Адал явдалтай кинонд л харж байсан, газар доорх байгууламж шиг, хаалга нь дээшээ онгойдог, дороос нь цагаан гэрэл тодрон үзэгдэнэ.
Том хаалганаас нэгэн хүн гарч ирэн, гар чийдэн тусгасаар, бидний урд, миний Еэритэй зогсож байсан хүмүүсийн дунд байсан Энэтхэгдүү тѳрхтэй хѳгшин хүн урагшаа алхан очлоо. Би түүнийг газар доорх энэ байгууламжид нэвтрэх эрх авах гэж байгаа гэж таамаглаж, магадгүй энэ байгууламж эрдэмтдийн тѳв бааз эргэлзээгүй мѳн биз.
Би энэ зуур энэ хүмүүсийг илчилж, хашхирч үүдэнд зогсож буй тэр хүнд мэдэгдэж, хаалгыг онгойлгож буй хүмүүс ямар нэг хүчээр биднийг орохоос ѳмнѳ амжиж хаагаасай гэж хүслээ. Булчингуудаа чангалан, цээжээ товойлгоод би "хаалгаа хаах хэрэгтэй " гэж хашхирахын алдад бидний урд, Энэтхэг хүнтэй ярин зогсож буй тэр хүн ч мѳн адил эдний нэг гэдгийг ойлгосон юм. Миний бусдыг аварч, ѳѳрийгѳѳ золиослон аврах гэж энэ хүмүүсийн тѳлѳѳх амиа хорлолт маань ямар ч нэмэргүй болж салхинд л хийсэх аж. Би ийнхүү амаа татаж, цэх зогссон хэвээрээ л байв.
Энэтхэг царайтай хѳгшин удирдагчтай ярилцан зогсож буй хүн бол тэдний нэг, харин үүний ард биднийг дээрээс камераар хянаж байгаа ба ѳнѳѳх бидний шалгах ёстой хүн биднийг хянагчдад зѳвлѳлѳѳс ирсэн нэмэлт хүч, хамгаалалтад нэмэрлэж буй гэж мэдэгдэн, ѳѳрийгѳѳ Энэтхэг дахь холбооны цэргийн алба хариуцагч гэж танилцуулна.
Харь гарагийн хүмүүс яг л шимэгч хорхой, ногоон замаг, модны ѳт шиг л байж болох бүхий л газарт байр сууриа олон, хэрэг гарах мѳчид бие биедээ туслахад бэлэн байдалтай байсаар л байж. Бидний дунд бага багаар үүрлэн, зѳв мѳч ирэх үед дотор талаас нь биднийг алгуурхан хѳнѳѳхѳѳр бэлтгэж байжээ. Модыг гаднаас нь биш, дотроос нь идэх болно.
Advertisement
Тэд бидний биеийг болон оюун санааг эзэмдэж, миний дүү Еэри тэдний нэг болчхож. Тэд ямар замаар, хэрхэн дэлхийд ирж хүмүүсийн биеийг эзэмддэг юм бол?
Ийшээ нэвтрэхээс ѳмнѳ нэмэлт хүч ирээсэй.
Би Япон хэлийг хоёр жил судалсан ч ядаж хэлсэн ѳгүүлбэрүүдээ зѳв л хэлсэн гэж залбирав. Тэд надад ойлголоо гэж хэлсэн шүү дээ. Гуйж байна. Нэмэлт хүч ирээч дээ.
Хаалга уруу ойртох тусам би дотроо орилж, тэднийг буцаад алхаж, энэ хаалга хаагдаасай гэж хүснэ. Гэвч алхсаар бид оров.
Тэд оронгуутаа шууд л таарсан бүхнээ шүршиж эхлэн, үүдэнд зогсож байсан хүмүүсийг түгшүүрийн дохио ч дуугаргах завдал ѳгѳлгүй бүгдийг нь унагаав. Би чихээ дарсаар, хажуудах цэрэг минь над уруу харцаа унагахад буцан авлаа. Тэд видео тоглоом тоглож байгаа аятай л хялбархнаар тааралдсан бүхнээ буудаж, би зүгээр л тэдний араас алхсаар, худал үнэн нѳгѳѳ буугаа ѳргѳнѳ. Хамгаалалтын малгай бидний эр, эм ямар улсын хэн гэдгийг маань бүгдийг нь нууж хяналтын камерт бичигдлээ ч тодрох үр дүнгүй аж.
Хаалганы хавийг хянах самбар үүднээс холгүйхэн байдаг ба тийшээ ороод, тэдний нэг энэ байгууллагад орж болох бүхий л хаалгануудыг нээсэн бѳгѳѳд, энэ бүсийн таазан дахь том дэлгэцэн дээр энд тэндээс живж буй завинд ус орж ирдэг шиг л хүмүүс асгарсаар орж ирэх нь дүрсээр үзэгдэнэ. Биднээс бусад машинууд хаалга онгойхыг хүлээн отоод зогсож байжээ. Чив чимээгүй, хэн ч түгшүүр дарж чадалгүй. Тэдний урд гарч ирсэн, нүдний буланд нь үзэгдсэн нохой муур ялгаагүй л үхэцгээнэ.
Бусдыг хѳнѳѳж, амийг нь булаан шүрших буун дуу чихэнд хадаж, хэнгэрэг минь цоолох аятай ѳвдѳн, би гүйж буй тэдэн дундаас хажуу тийш хазайн, чимээгүй буланд очин зогсов. Миний хѳл гар чичирч, би буугаа тэвэрсээр амьсгаагаа гаргалаа. Би түгшүүрийн дохио дарж, цааш мэдэгдэх ёстой.
Энэ байгууламж доошоо ойролцоогоор гурван давхар орчим, харин үргэлжээрээ урт байгууллага гэж би таамаглалаа. Харь гарагийнхан зѳвхѳн үүдний хэсгийн харуул хамгаалалтыг сэт татаж, цаашаа аяархан гэтсээр явна.
Би түгшүүрийн дохио дуугаргах гэж тэдний дунд нэгдэн гүйж, энд тэндхийн зүйлс харах ч хуванцар хамгаалалттай улаан товч хаана ч харагдсангүй. Би яах вэ? Хэрхэн тѳв лабораторид хүрч тэднийг хѳнѳѳхѳѳс ѳмнѳ, аюул нүүрлэснийг мэдэгдэх вэ?
Гал гаргах. Эсвэл түймэр.
Гурван хаалгаар тэднийг бүслэн, хаалга бүрээр зуу илүү тооны цэргүүд бүрэн зэвсэглэн орно. Харин би тэдний дунд ганцаар сандран зогсож, ирэхгүй нэмэлт тусламж шал дэмий хүлээнэ.
Би энд ирэлгүй, нэгдсэн баазад мэдэгдсэн бол тэд надад итгэж, зэвсэгт хүчнээ илгээх байсан болов уу? Галзуу эмэгтэйн шидэт үлгэр мэт л хүлээн авах байсан болов уу? Хэрвээ би ингэж нэмэргүй царайлж, хорхой шавж шиг байхгүй байсан биз.
Би энд ѳѳрийгѳѳ ямар тѳрѳл зүйлийн, юу гэгч амьтан болохоо мэдэх гэж л яаравчлан ирсэн, (би ѳѳрийгѳѳ тэдний ч нэг байж магадгүй гэж бодсон) ,юу ч хийж чадахгүй хүчин мѳхѳсдѳхдѳѳ уур хүрнэ. Хараал ид.
Хүмүүс бороо шиг л цус садруулсаар, шалан дээр хэдэн арваараа тэрийн ойчно. Эмчийн мэт цагаан халаадтай хүмүүс, цэргүүд цусандаа хутгалдсаар шат дүүргэнэ.
Хэрвээ гал гарвал түгшүүрийн дохио дуугарч, тэд сэхээ авч магадгүй гэж бодсон тул би томхон шиг гал дэлбэрэлт үүсгэж болох зүйл нүдээрээ хайсаар тэдний дунд гүйж, газар тасарсан цахилгаан үүсгүүрийн утсыг харав. Хэрвээ үүнийг ѳѳр зүйлд залгаж хооронд нь харилцан хүчдэл цохиулбал дэлбэрэлт үүсэх байх. Замаараа нѳгѳѳ утсыг шүүрч аваад, компьютертой хэсэг лүү би эрчээрээ гүйв. Тэд аврагдана.
Би гүйж байх дундаа газар бүдрэн, шалан дээгүүр нь гулссаар унав. Хэн нэгэн миний замыг дэгээдсэн бѳгѳѳд хѳлийн чимээ наашилна. Таазнаас гэрэлтэх гэрэлд миний дээр зогсох хүний царай бүдэг харагдаж, би хоосон агаар тэмтэрсээр ѳндийхѳѳр зэхэв.
- Жисү эгчээ... уулзаагүй уджээ.
Дээрээс минь тонгойх хүйтнээр инээмсэглэх түүнийг хараад айдас, үзэн ядалт, хайр бухимдал, аз жаргал, шаналал нэг цэгт огтлолцож дотор минь муухайрна. Миний Еэрим. Миний сүнс. Тэр дээрээс минь хоосон хар нүдээрээ ширтэн зогсон, толгой руу минь буу тулгаад инээмсэглэнэ. Миний хоолой дээр гашуу оргиж, нүдэнд минь нулимс цийлгэнэх ажээ. Би хоолойгоо чичрүүлсээр түүний нэрийг аяархан дуудлаа.
- Еэри. Дүү минь.
Advertisement
- In Serial715 Chapters
Elite Mages’ Academy
What would you do if you were transported to an academy where becoming immortal was possible? Where magic spells and swordsmanship were your courses and fighting zombies and wars were your exams? Dawn Academy was no ordinary learning institution and Xiao Lin was about to find out how mysterious and exciting this magical academy really was. Join this self-professed gaming nerd as he embarks on a journey that takes learning to a whole other level. With flying dragons, high-tech systems, and alien livestock that makes your bowels explode, Xiao Lin’s freshmen adventure is just the tip of the iceberg.
8 798 - In Serial39 Chapters
The Hogwarts Transfer
It’s a rare occurrence for a student to transfer wizarding schools, especially one from the US to Hogwarts. Rollie Magpie, a mohawk-clad, 5th-year student has made the transfer from Huntshrow. Hoping to escape his troubled past, adversaries creep back up, along with a wretched land curse that has been haunting the Forbidden Forest. Familiar faces still teach at Hogwarts but a new headmaster, Zita Wattle is in charge. Will Rollie help save Hogwarts from the land curse, or will the mystery swallow him whole?
8 218 - In Serial20 Chapters
In the Shadow of the Builders
Long ago, the world declined and eventually collapsed. But this wasn't the end of everything. Giant mechanical beings known only as Builders roam the lands, picking up the leftover pieces and repairing the cities and infrastructure of the old world. New societies popped up in their wake and for many life goes on. Lavinia lives in the sleepy town of Seventy-Seven where she spends her days tinkering, repairing, and enjoying the slow pace of life with an old-world mecha named Arlo. But even though it's a peaceful existence, it's rarely boring. When you're living after the "end of the world," you can always find something to get up to. Cover made with Wombo Dream.
8 118 - In Serial15 Chapters
I Never Wanted This! (Yandere Serial Killer x Reader)
*IMPORTANT, CURRENTLY BEING UPDATED AS ANOTHER BOOK: UNDERNEATH OUR HOPES*(Y/N) moved in a new town with her mother to start a new life. Quickly, she and her new friends are thrown into a killer's game. Murder and torture will soon be the norm. Is there even a way out when the killer desperately wants to keep (Y/N) locked in his grip? _________________________________
8 67 - In Serial11 Chapters
alexander hamilton smut & fics
just alexander and I in make up scenarios .Hamilton has my nonexistent heart !Slow updates but in bulk each time !COMMENT !
8 180 - In Serial12 Chapters
The room where they meet
When Techno and Ranbutler suddenly get teleported to a room, will Techno try kill Ranbutler or try help him? How will Techno help him if the only way they meet is in a room?Here is a book about Ranbutler and Techno meeting and making friends, Techno is a different person when he meets Ranbutler to when he meets other people. Techno actually likes Ranbutler.Will Ranbutler finally escape the grasp of Sir Billiam?I hope you enjoy this story :)
8 142

