《INFERNO: Destruction [Completed]》[4.4] Кастилл
Advertisement
- Эдгээр дорой, дорд тѳрѳлтнийг харж байна уу? Тэднийг устгах гэж тахал, ѳвчин, дайныг дэлхий ѳдѳѳдѳг байсан ч тэд нуугдах гарц олсоор л байсан. Харин одоо эхэлж байна. Тэднийг бүгдийг нь арчиж, хэврэг зүйл болгоно. Энэ Кастиллийн иргэн бүрийн мѳрѳѳдѳл биш гэж үү?
Еэрим удирдлагын ѳрѳѳнѳѳс, дороо буудуулж газар ойчицгоох хүмүүсийг шилэн хоргоны цаанаас ширтэн, амандаа дуу аялангаа надтай ярилцаж байв. Түүний тайрмал үс мѳрѳѳр нь шүргэж, цэргийн ногоон хувцсанд нь үе үе орооцолдоно. Миний гар сандлаас хүлээстэй, хѳл доор минь үхэцгээх хүмүүс нүдэнд минь ил үзэгдэнэ. Одоо хүртэл би Еэригээс түүний урьдын ялдам аашийг нэхсээр, түүнээс хайж байлаа. Гэвч түүнд түүний жижигхэн хэсэг ч алга.
Эндээс байгууламжийн ерѳнхий үйл явдлууд бүгд харагддаг бѳгѳѳд тэр цэргүүддээ чѳлѳѳтэй байлгах хаалга, тэдэн рүү ирэх саадыг мэдэгдэж, шаардлагатай үед техникт команд ѳгѳн хаалгуудыг нээж байв. Энэ ѳрѳѳнд зѳвхѳн Еэрим бид хоёр л байлаа.
- Дэлхийд ирсэн цаг хугацаагаараа, хүч чадлаараа, удирдах хүчээрээ би чамаас хавь илүү ч, урьд хуурамч оришихуйд чиний амьдарч буй энэ бие миний огиудас хүрэм эгч байсны тѳлѳѳ би зѳѳлхѳн хандаж байна. Ингэхэд чи миний хэлснийг ойлгож байгаа биз дээ? Эр зориггүй, дээрээс ирсэн даалгаврыг үл гүйцэтгэж, буу бариад буланд зогсох гэдэг уучлашгүй зүйл.
Би үг хэлсэнгүй толгойгоо дохив.
- Чи тѳрѳлх хэлээ ойлгож байна. Бидэн шиг үнэртэж байна. Чи бидний нэг. Чи яагаад хүмүүс шиг байгааг, яг л энэ дорд амьтад шиг сэтгэл хѳдлѳл оршсоор буйд би гайхаж байна. Бидэн шиг дээд тѳрѳлтнүүд хүний биед хорогдох нь хүртэл гутамшиг байхад, тэдний сэтгэл хѳдлѳл ѳѳрт чинь үйлчилж байна гэдэг шинжлэх ухаан болоод хэв шинжийн хувьд ноцтой гажуудал үүсгэнэ.
Еэрим над уруу ойртсоор толгойд минь хүрч, эрүүг минь ѳргѳсѳѳр миний нүд рүү ширтлээ. Би түүний хүрэн ѳнгийн нүдийг ширтэхдээ гунигтай биш байж чадсангүй. Тэр намайг хэзээ ч чи гэж дуудаж, муухай харж байгаагүй.
"Магадгүй энэ харь оршихуйнууд дэлхийд ирж, ѳѳрсдийн хорогдох газар хүний биед амьдардаг байх. Харин Еэрим ѳѳрсдийнх нь нэг нь миний биеийг эзэлсэн гэж бодож байна."
Энэ удаад би жүжиглэх замыг сонголоо. Гэхдээ юу гэж хэлэх вэ? Энэ биеийн эзэн намайг эсэргүүцэж байна. Би сул дорой. Юу гэж хэлэх вэ?
Advertisement
- Чи яагаад над уруу тѳрсѳн эгч шиг минь орилоод, энэ биеийн нэрийг дуудаад байсан юм. Арчаагүй дорой хүний сэтгэлийг хүртэл булааж чадахгүй, түүнийг дарж чадахгүй байна уу? Тэр үед энэ биеийн хуучин эгч нь уйлаад дуудаж байсан. Чи энэ биеийг бүрэн эзлэхэд юу дутуу байгааг харцгаая.
- Би энд яагаад, яаж ирсэн зорилгоо мэдэхгүй байна. Энэ биед ирэх, үүрлэх зорилгоо ч тэр.
Тѳрѳлх хэл Солонгос хэлээрээ түүн рүү бувтнасаар, би нүдээ анин хэлнэ. Харь гарагийнханы тѳрѳлх хэлээр ярих нь битгий хэл, тѳсѳѳлж ч чадахгүй нь. Миний бие ямар ч хэлийг чиг шулуунаар ойлгож, түүний уг чанар нь ямар байсныг надаас нуудаг. Би шууд л Солонгосоор сонсдогоос биш хадмал кино үздэг шиг байдаггүй.
Еэрим миний хэлснийг сонсоод хѳмсгѳѳ нумруулан, эргэж хараад гурван ч хаалга нээлээ. Цаашаа цэргүүд орж, тэд эрдэмтдийн бүсэд ороод ирсэн нь илт мэдэгдэн, лаборатори доторх буудалцаан зүрх эмтрэм үзэгдэнэ. Би дэлгэцээс нүүрээ бууруулсаар хѳл рүүгээ ширтлээ.
- Дорой битгий бай. Чи зорилго, мѳн чанараа ойлгох хэрэгтэй. Кастиллын аль ч иргэн шавьжны үхлийг хараахаасаа эмээх ёсгүй.
Еэрим урд минь зогсоод эрүүнээс минь дээш ѳргѳж дэлгэц рүү харуулав. Том дэлгэцэн дээр ахан дүү, ижил тѳрѳлтѳн минь үхэцгээх бѳгѳѳд би нүдээ цавчилгүй ширтэн байлаа.
- Чи зүгээр л мартсан байна. Эргэж санаад нэгд. Би ѳѳрийн цэрэг бүрээ хайрлах болно.
Тэр хүлээг минь халаасан дахь хутгаараа огтолж тайлан, буйдан дээр суулгав. Энэ ѳрѳѳ жижигхэн, буйдан болон ѳрѳѳний камеруудаас бүрддэг, энэ барилга дотор хаана юу болж буй, аль хаалга нээгдэж хаагдахыг хүртэл удирдана.
Еэрим нэгэн том хаалгыг нээгээд миний урд сандал татсаар суулаа.
- Бидэнд таван минут байна.
Еэри ярьж эхлэв.
"Бидний эрхэм дээдэс эцэг эх, Кастилл гарагийн анхны оршин суугчид бол Илионс болон Дармурт. Тэд энэ дэлхийн оршин суугчид байсан юм. Хүний хугацаагаар 1 сая жилийн ѳмнѳ бидний дэвшил туйлдаа хүрч, энэ дэлхийн анхны эзэгнэгчид нь бид байсан юм. Гэвч дэлхийд зуун жил үргэлжилсэн мѳстлѳг болж бидний ѳвѳг ѳѳрсдийн гэрээсээ дүрвэхээс ѳѳр аргагүй болсон. Тийм учир Илионс болон Дармурт хоёр Кастилл дээр оршихоор ѳѳрсдийн хүмүүстэй ирсэн юм. Тэд энэ гамшгийг мэдэж аварга том хѳлѳг бүтээж, сансраар хоёр жил ниссэний эцэст одоогийн Кастилл гараг бидний шинэ гэр болсон.
Advertisement
Бидний угсаа гарал дэлхийнх, бидний тѳрѳлх нутаг, анхны иргэншил дэлхий. Бид дэлхийн шороо, ургамал, амьтан, үндэс бүрийг ѳѳрсѳд шигээ хайрладаг байлаа. Гэвч үр удмаа цааш үргэлжлүүлэхийн тулд бид энэ гарагаас дүрвэхээс ѳѳр аргагүй болсон. Бид дэлхийтэй холбоотой байж, түүн дээр юу болж буйг мэдэхийг хүсдэг байсан. Гэвч дэлхийд болж буй эрин галавуудын гамшгийн аль нь ч биднийг очихыг зѳвшѳѳрѳѳгүй.
Бид жижигхэн гарагтаа ханаж, энэ хангалттай санагдаж эхэлсэн.
Үлдээсэн ул мѳр, зэр зэвсэг, биднийг байсан гэж гэрчлэх юу ч дэлхийд үлдэж чадаагүй. Усан галав, шороон галав, мѳстлѳгийн үе, их солируудын дунд усанд хаясан чулуу шиг л бутран унасан. Тэр үед дэлхий дээр байсан үзэсгэлэнт амьтад, жигүүртэн шувуудыг бүгдийг хѳнѳѳсѳн. Сая жилийн ѳмнѳ дэлхийг ноёлон байсан амьтдаас бид л үлдсэн.
Бидний дараах дэлхийг давамгайлагч нь эдгээр шавж мэт хүмүүс. Дорой, сэтгэл хѳдлѳлдѳѳ захирагддаг, хүчгүй, бидний жинхэнэ эх орныг шумуул шиг шимэгчилж амьдарч буй хүмүүс. Дэлхий тэдэнд тахал, дайн, ѳвчин, байгалийн гамшгаар цѳѳрүүлэхийг хүсэх ч тэд эргэж боссоор байсан. Илүү их хѳгжиж, улам сохор болж, гишгэх газар бүрээ нандигнадаг байсан бидний итгэлийг уландаа дэвссэн юм.
Сая жил Кастилл дээр ѳнгөрѳѳж, бид дэлхийд эргээд суурьших цаг болсон гэж үзсэн. Кастилл бол үржил шимтэй, хѳрс сайтай, баялаг ихтэй үзэсгэлэнтэй гараг биш. Тэнд бороо, цас ордоггүй газарт хүрэхээсээ ѳмнѳ ууршдаг газрууд тавин хувийг нь эзэлдэг.
Харин дэлхий бол ариун бүхний эх булаг. Хамгийн үзэсгэлэнтэй гараг. Амьдрал, үржил шимтэй бүхэн үүсэж болох хамгийн зѳв байрлалтай газар. Энэ нарны аймаг дахь тэрбум оршихуйнуудаас цэцэглэж чадах тѳгс ертѳнц. Нарны гэрэл, агаар мандал, олон сая жилд хувирсан чулуулгууд, ашигт малтмал, шинэ тѳрѳл зүйлийн ургамлууд.
Бид дэлхийг үнэн зүрхнээсээ хайрлаж шүтэн биширсээр ирсэн. Харин энэ хүмүүс бол тэднийг шүтэх биш сүйтгэдэг. Хайрлах биш устгадаг. Дэлхий тэднийг хайрласаар байхад, эцсийн амьсгалаа хураатлаа тэмцсээр байхад тэр байгаа зүйлдээ ханадаггүй. Бид ѳѳрсдийн ѳрѳвдѳлтэй тѳрѳлх нутгаа харах мѳчид хүн тѳрѳлхтѳнийг устгана гэж шийдсэн юм. Тэд ахиж энэ гарагийг давамгайлж оршигчид байхгүй. Байгаа зүйлдээ ханаж чадалгүй, энэ тѳгс зүйлийг ийм байдалд хүргэсний тѳлѳѳ бид тэднийг ахин оршихгүй болтол сѳнѳѳх болно. Ул мѳр, хийсэн зүйлс, босгосон иргэншил нь устаж алга болно. Бид энд дэлхийг ахин сэргээх нэгэн зорилгоор нэгдсэн. Ахин дэлхийд амьдарч, ѳѳрсдийн үзэсгэлэнт соёл иргэншлээ бид тогтоон, түүнийг сэргэж, ахин сэргэхэд туслах болно. Бид дэлхийг хайрлаж, сая жилийн ѳмнѳ байсан шиг мѳнх ногоон дэлхий болгоно. Бид бол хүмүүсийн хувьд эндхийн хүмүүсийн хэлдгээр гэм нүглийг нь үүрүүлэх шүүгч.
Одоо дэлхий хүмүүсийг хянаж чадахаа больж эхэлсэн. Түүний тахал, ѳвчин бүхнийг тэд эсэргүүцэж, байгалийн гамшгийг хуурч, цаг агаар хүртэл удирдахыг оролддог. Тэд энэ ертѳнцийн тэнцвэрээр нааддаг. Харин бид хянана. Уугуул оршин суугчид, Кастилл гарагийн иргэд. Дэлхийг хэт даврагчдыг устгаж, хѳнѳѳж, тэднээс татгалзахдаа нуруугаа хурдан л харуулдаг байсан. Диназоврууд, Роарууд одоо хүмүүс. Гэвч дэлхий тэдэн лүү нуруугаа харуулж чадахгүй. Тэр одоо доройтож сѳнѳсѳн. Бид ийм л үүргээр ирсэн. Бид бол энд ирсэн анхдагч, эхний хүчин."
Кастилл гарагаас дэлхий хүртэл 58000 км/ц хурдтайгаар, дэлхий дээрх цаг хугацаагаар 2 жилийн турш явж хүрдэг. Энэ гараг Ангараг болон Бархасбадь гарагийн дунд жижигхэн 3000 гаруй гарагуудын дунд орших жижигхэн гараг юм.
Анх дэлхийд судалгаа хийх зорилгоор хѳлгүүд хѳѳргѳгдѳж, энэ нь яг солир шиг харагддаг байна. Тэд солирын дотор ѳѳрсдийн сүнсэн чанартай оюун ухаанаа хадгалж, тэдний орогнож чадах хамгийн зѳв бүтэцтэй, цаашид хүмүүсийг таньж судлахад тохиромжтой газар хүний бие л байсан байна. Тэд зургаан жилийн ѳмнѳ анхны газардалтаа хийж байсан бѳгѳѳд, 2 жилийн аяллын хугацааг Кастилл гарагийн оршин суугчдын бие тэсэхгүй тул тэдний оюун санааг, ( дэлхийн хүмүүсийн хэлдгээр сүнс) -ийг нь тодорхой газарт хадгалж, энэ нь агаарт дэгдэн манан үүсгэдэг байна. Хүний амьсгалын эрхтнээр нэвтэрч, урьд байсан биеийнхээ шинж чанарыг хадгалаастай байдаг ба нэвтэрч эзэмшсэн бие нь Кастилл дээр байсан шиг тѳгс хүчтэй биш ч энгийн хүмүүсээс аль ч талаараа хамаагүй илүү болдог. Дор хаяж л тэд дэлхийг судлахын тулд таван жилийг зарцуулжээ.
Жисү хүмүүсийн хэлж буй зүйлийг шууд ойлгодог. Хүмүүс аль ч хэл дээр юм хэлсэн тэр шууд л ѳѳрийн мэдэх хэлээрээ сонсоно. Би Японоор үг хэлэх ч тэр Солонгосоор л сонсоно. Тийм учир хүн ямар хэлээр ярьж буйг мэдэхгүй. Харь гарагийнхан, Япончууд, Олон улсын тагнуулын хэл гээд бүхнийг ойлгох болно.
Advertisement
- In Serial34 Chapters
Monster Girl Fusion.
Arslan, an eccentric transmutation alchemist, was quite well known throughout WinterWell for doing strange experiments. The Guild of Alchemists rejected his research results and his funding suspended. Now it's up to him to continue by any means necessary. However, that may prove difficult, considering that a rogue alchemist organization has taken an interest in his work.
8 130 - In Serial6 Chapters
The God King APEX
The God KIng APEX has been born it is time satisfy his sexual desire and establish a universe as its God as its King. Writers Note: This Is A Hobby Only I Intend to Never Profit From This, also don't excpect regular updates or editing.
8 176 - In Serial8 Chapters
The Stone of Predestination
In a world very similar to our own, the Energy is the driving force of many big and small miracles, and the people who control it are revered, loved and hated by the ones born un-gifted. Karil is an orphan and would give anything, even his own life, to become one of the masters of the Energy. At the day of the final exam, he is reviled the horrible truth – he does not have the gift. But is that really so? Karil plunges in a turbulent adventure trough woods, deserts, and sometimes even through his own mind, looking for the answer to the question who, or rather what he is. But nothing is what it seems – friends are enemies, enemies are friends, his parents are not exactly his parents, and the border between good and evil disappears. And over all this looms the shadow of The Stone of Predestination – the greatest weapon ever created. There is no time to lose! The Stone must not fall into the Master’s hands, or something really, really bad would happen. On Karil’s fragile shoulders now falls the burden to prevent the end of the world… or to fulfil the Oracle’s prophecy and destroy it with his own hands.
8 165 - In Serial11 Chapters
The Night Sky
All his life Kurt Wagner has been judged, shunned, and discriminated against because of the way he looks. "Demon" "Monster" "Freak" But when he meets a girl with eyes that can see much further than his outward appearance, will he finally find someone who can accept him for all that he truly is?
8 179 - In Serial23 Chapters
Game on
"I think Y/N is pregnant with my child." he said it as if he was admitting that he had a disease.-"YOU CAN'T KEEP ME AWAY FROM MY SON!" He yelled as if he had any rights to claim my child as his.-"Then we will see what the court will say about this." He spoke angrily before walking out the house not forgetting to slam the door.
8 184 - In Serial79 Chapters
Give Light to Dark Thoughts
When the heart bleeds and nothing can heal it, the only thing left to do is write. Thoughts are volatile, sometimes they are cruel and other times are kind, nevertheless both are needed. If the pain didn't exist no one would know what happiness feels like. This book of poems is the moments when just for a second dark is all that it is, so why not share and give it light, hopefully someone will feel identify with at least one poem.Not all the poem will be in a negative connotation, and the images I put will be from Pinterest.
8 182

