《INFERNO: Destruction [Completed]》[4.5] Сонгогдогч
Advertisement
Би бага балчир байхдаа дэлхийн дулаарал, хүнсний дутагдал, хүмүүсийн хэт нягтшил, хэдхэн жилийн дотор хэдэн зуу дахин ѳссѳн дэлхийн хүн ам, мѳхѳж буй амьтад, мѳн "Хүн тѳрѳлхтѳн байхгүй зуун жилийн дараа" орчлон ертѳнц хэрхэн ѳѳрчлѳгдѳх тухай кино үзсэн юм. Хүмүүс надад яг л зунгааралдсан хѳвд шиг санагдаж байлаа. Усанд хэт элбэг байдаг ургамал шиг. Далай руу хог хаягдлаа хаяж, сая сая загас бохирдон үхэж, төрөл зүйлүүд нэг мөр устан үгүйрч, дэлхийн дундаж температур ч урьдаасаа өсжээ. Гэсэн хэдий ч энэхүү өөрчлөлтүүд ердөө л өчүүхэн хэсэг нь байв. Тэр нэвтрүүлгийг цааш үзнэ гэхээс яс хавталзаж байв. "Хүн тѳрѳлхтѳн байхгүй зуун жилийн дараа" дээр хүн гэгч амьтан байхгүй бол дэлхий ямар болох тухай гардаг юм. Өнөө үзэсгэлэнт шилэн, гялтгар барилгуудыг ороон ургамал ургаж, зэрлэг амьтад өнөө барилгыг гайхан ширтэнэ. Дэлхий лав миний харж буй тэр л дэлхийгээс хамаагүй үзэсгэлэнтэй байсан юм даг.
Би хэсэгхэн зуур огт хүнгүй дэлхийг мѳрѳѳдсөн. Эсвэл хэсэгхэн бүлэг бүхий, цөөн хүмүүстэй дэлхий. Ямар нэг үхлийн халдварт өвчин дэлхий даяар тархаж, үй түмэн хүн үхэж үрэгдвэл хэчнээн сайхан бол гэж хүртэл бодсон юм. Хүн гээч шимэгчид хүй олноороо хүйс тэмтрүүлээсэй. Өнөө бодол минь нүдний өмнө амилжээ. Энэ бүх үхэл үгүйрлийн дараа бид нэг мөр ойлгоно гэдэгт би итгэнэм. Бид нэг мөр устаж үгүй болох заяатай тийм төрөл мөн үү?
Хүмүүс үзэсгэлэнтэй. Хүмүүсээс сайхан зүйлийг бид олж харсаар л байх болно. Үзэсгэлэнт соёл иргэншил, уран зураг, яруу найраг, хөгжим, бүжиг, хайр, гэр бүл, ёс заншил, ариун гэгээн мөн чанар. Хамгийн гайхамшигтай нь хайр. Хэн бүгд, амьтан бүгд ижлээ, үрээ хайрланам. Дэлхий ч үрээ хайрланам.
Би Гванжу руу явахаас арван дѳрвѳн хоногийн ѳмнѳ зурагтаар "INFERNO" гэдэг кино үзсэн юм. Уг кинонд дэлхийн хүн амыг цѳѳрүүлэх тухай гардаг юм. Хэдэн мянга биш хэдэн сая биш, хэдэн тэрбум хүний ундны усанд үхлийн хор хийх гэж байдаг. Нэг залуу өнөө хороо байрлуулчхаад амиа хорлочихсон байдаг юм. Тэгээд нэг бичлэг үлдээчихнэ. Найдвартай газар тохирох өдөр нь цацаарай гээд үлдээвч үхчихсэн л хойно өнөө бичлэгийг нь үзэж орхино. Хүн төрөлхтөн хэт олширчээ, дэлхий биднийг даахгүйд хүрчээ. Тиймээс уг залуу уутанд хор хийгээд цаг нь ирмэгц нөгөөх нь дэлбэрэхээр байрлуулж. Энэ бүхний эсрэг нэг олон улсын байгууллага тэмцэж, ѳвгѳн эрдэмтнээр хорыг хаана байрлуулсныг хайлгана. Дурлалцаж явсан бүсгүйдээ сэжүүр үлдээснийх нь араас л өвгөн эрдэмтэн мөшгиж гарна даа. (Гэхдээ үүнийг хор байсан уу халдварт ѳвчин тараах гэж байдаг эсэхийг бас санахгүй байна. Нян ч байсан бил уу?)Уг кинонд зориулж би Дантэгийн "Там" зургийг дуурайж зурав. Тэгээд ѳнѳѳх зургаа эргэлзээгүй шатааж орхисон. Энэ үзэсгэлэнтэй ч би хэзээ ч даахгүй байсан юм. Хаашаа л харна зовж тарчилж буй хүмүүс миний хүртэж, тэсэж чадах зүйл биш байсан ба бүх бийр будгаа ч шатааж билээ. "INFERNO" гэдэг нь там гэсэн үг.
Advertisement
Еэрим миний ѳмнѳ хоолойгоо засан, урд минь суусан хэвээрээ, тунгалаг хүрэн нүдээрээ тас ширтэх аж. Тэр миний бяцхан дүү, үдэш бүр ширэлдээг нь гаргаж ѳгдѳг жижигхэн охин хэвээрээ л юм шиг харагдах юм. Би түүнийг үзэн ядаж, харааж чадахгүйдээ бухимдана. Тэр хэр удаан миний дүү байж амьдарсан бол? Түүнээс мэдэрдэг байсан тэр хайр бүгд хуурамч байсан гэж үү? Хайр хуурамч байж болдог гэж үү? Цаашид жүжиглэхийг би хүссэнгүй. Ямар хэрэгтэй гэж?
- Дэлхий бидний талд бий. Цэрэг минь. Байгаль бидний талд бий.
- Еэрим. Дүү минь. Чи намайг ѳѳрсдийн нэг биш гэдгээ мэднэ шүү дээ. Яагаад ингэж их намайг ѳѳрсѳддѳѳ нэгтгэхийг хүсээд байгаа юм? Би дэлхийг үргэлж сонгоно. Чи худлаа ярих үедээ эрхий хуруугаа гаран дотроо хумьж баздаг. Ярьж байх зуураа чи гурван удаа базлаа. Яагаад худлаа яриад байгаа юм? Чи миний бяцхан дүү мѳн байна шүү дээ. Еэрим!
- Одоо больж үз! Хүмүүс та нар үнэхээр тэнэг юм! Би чиний дүү биш! Чам шиг дорой нэгэнд би ингэж их хугацаагаа зарцуулалгүй буудах л хэрэгтэй байсан юм! Хараал ид!
- Еэрим. Ээж аав яасан юм? Дүү нар маань амьд уу? Чи тэдний талаар юу мэдэх вэ? Чи ямар нэг зүйл тэдэнд хийгээгүй биз дээ? Тийм үү?
Advertisement
- In Serial25 Chapters
Overlord Fanfic
MC died, meet a god, agreed to be isekai'd in isekai to be isekai'd later on isekai where magic is real. Makes sense right? Now read it.
8 157 - In Serial13 Chapters
Staying Human
It's the year 2047, and a virus is turning anyone it infects into rabid animals. The human race is on the brink of extinction. This is Eve's story, a woman struggling to hold onto her humanity while the virus wreaks havoc on her body. Living in a human tribe that needs her only a little more than they fear her, Eve's only friend is the spear she hunts with. When she meets a wolf-hybrid named Bastian in the wild, the mysterious young man takes it upon himself to show Eve that she still has a reason to live, even if it isn't as a human.
8 148 - In Serial17 Chapters
Crossliner's coup d'etat
In a blink, he's on another world.Von, who doesn't remember his real name, is suddenly put to choose if he shall join the war of a kingdom that has nothing to do with him.As he accepts, a new path opens before him; it's time to explore his own limits and surpass them, learning what it means to be human.Updates every other wednesday (On hiatus for now!).
8 158 - In Serial8 Chapters
Over Protective Much? (Michael Myers X Journalist Reader)
𝘐'𝘷𝘦 𝘩𝘢𝘥 𝘢 𝘷𝘦𝘳𝘺 𝘧𝘰𝘳𝘨𝘦𝘵𝘧𝘶𝘭 𝘭𝘪𝘧𝘦, 𝘸𝘦𝘯𝘵 𝘵𝘩𝘳𝘰𝘶𝘨𝘩 𝘴𝘤𝘩𝘰𝘰𝘭 𝘫𝘶𝘴𝘵 𝘣𝘢𝘳𝘦𝘭𝘺 𝘱𝘢𝘴𝘴𝘪𝘯𝘨, 𝘩𝘢𝘥 𝘷𝘦𝘳𝘺 𝘧𝘦𝘸 𝘧𝘳𝘪𝘦𝘯𝘥𝘴, 𝘭𝘰𝘴𝘵 𝘴𝘰𝘮𝘦 𝘰𝘷𝘦𝘳 𝘵𝘪𝘮𝘦, 𝘮𝘺 𝘱𝘢𝘳𝘦𝘯𝘵𝘴 𝘬𝘪𝘤𝘬𝘦𝘥 𝘮𝘦 𝘰𝘶𝘵𝘵𝘢 𝘵𝘩𝘦 𝘩𝘰𝘶𝘴𝘦 𝘢𝘴 𝘴𝘰𝘰𝘯 𝘢𝘴 𝘱𝘰𝘴𝘴𝘪𝘣𝘭𝘦, 𝘨𝘳𝘢𝘥𝘶𝘢𝘵𝘦𝘥 𝘤𝘰𝘭𝘭𝘢𝘨𝘦, 𝘨𝘰𝘵 𝘢 𝘮𝘦𝘥𝘪𝘰𝘤𝘰𝘳𝘦 𝘫𝘰𝘣, 𝘵𝘩𝘰𝘶𝘨𝘩 𝘢𝘧𝘵𝘦𝘳 𝘵𝘩𝘦 𝘭𝘰𝘯𝘨 𝘸𝘩𝘪𝘭𝘦 𝘐 𝘸𝘰𝘳𝘬𝘪𝘯𝘨 𝘵𝘩𝘦𝘳𝘦 𝘐 𝘧𝘪𝘯𝘢𝘭𝘭𝘺 𝘨𝘰𝘵 𝘮𝘺 𝘥𝘳𝘦𝘢𝘮 𝘫𝘰𝘣, 𝘢 𝘯𝘦𝘸𝘴 𝘳𝘦𝘱𝘰𝘳𝘵𝘦𝘳! 𝘉𝘶𝘵..... 𝘪𝘵 𝘴𝘵𝘪𝘭𝘭 𝘸𝘢𝘴𝘯'𝘵 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩.𝘐 𝘩𝘢𝘷𝘦 𝘣𝘦𝘦𝘯 𝘢𝘣𝘴𝘰𝘭𝘶𝘵𝘦𝘺 𝘴𝘪𝘤𝘬 𝘰𝘧 𝘵𝘩𝘪𝘴 𝘵𝘰𝘸𝘯, 𝘯𝘰𝘵𝘩𝘪𝘯𝘨 𝘦𝘷𝘦𝘳 𝘩𝘢𝘱𝘱𝘦𝘯𝘴 𝘩𝘦𝘳𝘦 𝘵𝘩𝘢𝘵 𝘐 𝘸𝘰𝘶𝘭𝘥 𝘭𝘰𝘷𝘦 𝘵𝘰 𝘸𝘳𝘪𝘵𝘦 𝘰𝘯. 𝘚𝘰 𝘮𝘢𝘺𝘣𝘦 𝘐 𝘴𝘩𝘰𝘶𝘭𝘥 𝘭𝘦𝘢𝘷𝘦 𝘵𝘩𝘪𝘴 𝘱𝘭𝘢𝘤𝘦 𝘢𝘯𝘥 𝘨𝘰 𝘭𝘪𝘷𝘦 𝘴𝘰𝘮𝘦𝘸𝘩𝘦𝘳𝘦 𝘦𝘭𝘴𝘦..𝘐 𝘸𝘰𝘯𝘥𝘦𝘳..𝘢𝘳𝘦 𝘵𝘩𝘰𝘴𝘦 𝘏𝘢𝘥𝘥𝘦𝘯𝘧𝘪𝘦𝘭𝘥 𝘤𝘢𝘴𝘦𝘴 𝘴𝘵𝘪𝘭𝘭 𝘩𝘢𝘱𝘱𝘦𝘯𝘪𝘯𝘨? (More info on Authors Note!)
8 114 - In Serial38 Chapters
FOX || P.JM
❝ Once upon a time, a fox loved a girl. ❞Completion : ✔ Revision : ✔
8 194 - In Serial29 Chapters
Stranded
Ant and Dec are stranded on a desert island.
8 205

