《INFERNO: Destruction [Completed]》-Пак Чэёон- Дуулах
Advertisement
Би Патришаг "Зуун нэгэн гөлөг" хүүхэлдэйн кинонд гардаг муу санаатай эмэгтэйтэй тун төстэй гэж боддог байв. Тэр миний хууль ёсны хоёр дахь ээж, уг үлгэр дэх тэнэг эмэгтэй бүхий гадаад төрхтэй ч ухаантай байдал болон амин хувиа хичээх зангаараа хэд дахин илүү нэгэн байлаа. Би түүнийг дотроо Алтан загасны үлгэр дэх шулам эмгэнтэй ч адилтган үзнэ. За, энэ тийм ч чухал биш хэдий ч надад Патриша л хичээнгүйлэн Орос хэлийг заасан тул түүний ул мөрийг та нарт үлдээмээр байна. Тэр эмэгтэй цэвэр орос ч биш, цусанд нь еврейчүүдээс таллаж урсдаг болохыг би удалгүй мэдэв. Тэр миний ухаан, мөн дотор нь байдаг хорон муу байдлыг маань гудамжны хорхойд ч мэдэгдүүлэлгүй хүнээс далдалж, намайг оршдог гэдгийг дэлхийгээс нууж чадав. Гэхдээ би хүний дархлааг хүчтэй дэмжиж болохуйц талаар нэгэн төслийг өөрийн эх орон луугаа нууцаар явуулсан ба надад огт хариу ирээгүй учир би үнэхээр гонсойв. Ямар нэг шинэ зүйл л бүтээх нь миний дур сонирхол байснаас биш хүмүүсийг хөнөөж, тэднийг устгахад гол учир хэзээ ч байгаагүй билээ.
Би өөр төрлийн ургамлуудыг урвалд оруулж, илүү их донтох мөн үнэтэй байхаар тохируулж хар тамхи хийн, ихэвчлэн Патришад өрөндөө баригдаад өөрийгөө зарсан охид дээр туршдаг байсан юм. Тэд шилэн хоргоны цаана хэрхэн мансуурч буйг хардаг байсан. Хумсаараа шил маажиж, намайг яг л бяцхан охин шиг сэтгэж өөрсдөд нь туслахыг гуйна. Харин би эм хэрхэн үйлчилж буйд л бүх анхаарлаа хандуулж, өөр олон эмийн зүйлс хийж эхлэв. Хүний үхэл миний хувьд тэгтлээ үнэ цэнэтэй угаас л санагддаггүй байсан ба сүүлдээ уйлж буй хүмүүсийг харахаасаа уйдаж эхэлсэн байлаа.
Унтуулагч хий, мэдээ алдуулагч, үнэнээ хэлүүлэгч хий гээд шунахай Патришагийн үйлдвэрийг дүүргэхээр олон төрлөөр зохион бүтээнэ. Энэ нээлтүүддээ сэтгэл ханах нь сайхан. Судалгаа шинжилгээ, ургамал олоход цаг их зарцуулагдана. Ердөө гурван жилийн дотор Патриша миний ачаар хаан ширээнд сууж, миний хийдэг эмийг засгийн газартай солилцдог болсон байв. Австраличууд надаар тахал тараах эм, мөн ханиад удаан эдгээх уусмал хүртэл хийлгэнэ. Хэрвээ ямар нэг шинэ өвчин гарвал эм зарж буй хүмүүс, эмнэлгүүд буюу улс л баяжих хойно доо... Хэд хэдэн эмнэлэг эзэмшдэг улс төрчид үргэлж л захиалга өгч, би нэг төсөл дээр гэхэд л дор хаяж жил ажилладаг, хэчнээн олон төслийг нэгэн зэрэг явуулна. Мөн халхавч болгож сүмийн сургуульд намайг явуулсан ч тэнд надад үерхэж нөхөрлөхөөр дажгүй хүүхэд олдсонгүй. Хэн нэгний дотоожыг л сунгаж явмаар тэнэгүүд байсан.
Advertisement
Патриша засгийн газартай харилцаж, надад захиалга өгөн дамжуулалт хийхдээ зөвхөн миний нэр доор л бүхнийг хийдэг байсныг би түүнийг анх удаагаа сөрөхдөө л мэдсэн юм. Ямар нэг байдлаар хэрэг буруугаар эргэвэл намайг булш уруу эргэлзээгүй унагахаар нурууны минь ард нүх ухаж, миний насыг арван есөн насаар ахиулан өөрчилчихсөн байв. Ружэ гэх нэр минь Патришагийн бамбай болж арчигдсан. Би өөрийн аймшигтай өндөр насыг харсаар уурлах зуураа түүний миний араар хутгаж байсан бүх хорыг мэдэж, Патришаг өөрийн амьдралаасаа нэг мөсөн зайлуулсан юм. Тэр надад хангалттай ашиглагдсан, одоо хэрэггүй болсон.
Үүний дараа арван таван настай, бүртгэл дээр гучин дөрвөн настай би Бербэ эмийн үйлдвэрийг эзэмшигч, эртнээс надад санал тавьсаар ирсэн ноён Дантын доор ажилладаг болсон ба би бараг л Австралийн хар засгийн доор ажиллаж байв. Австраличуудад өөрийгөө зориулж эхэлсэн.
Энэ үеэр л би тэр хүнтэй уулзсан юм. Надаас яг арван насаар ах, надад туслуулахаар авчирсан туслах Жин. Ноён Дант түүнийг миний туслах болгохоор өөр лабораториос авчирчээ. Би энэ жилүүдэд орос болон ирланд, мексик, энэтхэгчүүдийг олон удаа харж байсан ч урьд энэ салбарт солонгос хүнийг харж байгаагүй тул их л сонирхолтой санагдаж байсныг нуухгүй ээ. Тэр хүний нэрийг Ким Согжин гэдэг.
Би аль багаасаа их турьхан байсан. Атийсан жижигхэн биетэй учир оюун ухаанаараа л хэд түрүүлээд алхчихсан болохоос биш нас ижилтэнгүүдээсээ ч сулбагар, бяцхан охин шиг харагддаг. Патришагийн надад туслах хийлгэхээр авчирсан олон эрдэмтэд эхний өдрөөсөө л намайг басаж, бяцхан охин харж буй аятай үл тоох байдал гаргасан нь миний уурыг хүргэсэн бөгөөд төд удалгүй би өөрийн хийсэн хордуулагч хийгээ тэдний нэг дээр туршсаны дараа тэд амаа хамхисан юм. Ахиж надтай үл тоомсорлосон маягаар харьцахаа больж хүндэтгэдэг болсон. Хүмүүс намайг балчир охин мэтээр харах нь намайг хүндлэхгүй, үл тоож буй мэт санагдуулна. Ноён Дантын хүмүүс аль хэдийнээ миний талаар бага сага мэдээд энэ талаар анхаарч байсан нь их сэтгэлд хүрч байлаа. Түүний хүмүүс бүгд надтай том хүн мэт харьцсан.
Гэхдээ Доктор Жин намайг шууд л бяцхан нэгэн шиг харж эхэлсэн юм. Би түүний хувьд аль ч тохиолдолд өндөгнөөсөө дөнгөж гарч ирсэн бяцхан дэгдээхий байсан. Түүнд би Патришад оноосон үхлийг бэлэглэх тухай бодож үзтэл тэр дургүйг минь хүргэв. Өөрийгөө бараг миний хамгаалагчид өргөмжлөөд, өөр лүү нь хялайж ч харахгүй байгаа миний хоолыг үлээж өгөх шахуу, маш жижигхэн зүйлүүд дээр хичээнгүйлэн санаа тавьна. Түүнийг дуу хөгжим л аварсан. Энэ үнэхээр үнэн шүү. Миний тэсвэр, хараал зүхэл маань тартагтаа тулж, би түүний энэ ёс суртахуунгүй байдлыг тэвчихгүй болж хоолойг нь түлж алах гээд хатуу шийдсэн байлаа.
Advertisement
Бид саяхан хийж буй төслөө амжилттай дуусгаад бага зэргийн ширээ зассан байв. Манай багийнханд ийм уламжлал маягийн зүйл өвөг дээдсээс нь байсан ба би хэчнээн дургүйцлээ ч миний нөлөө огт хүчрэхгүй. Би ийм баярт гар бие оролцдоггүй, учир нь тэд согтууруулах ундаа уугаад байдаг юм. Би согтохоороо уйлаад мөн өөр хэлээр яриад байдаг болохоор үүнээс хол байхыг хүсдэг, тэдний хажууд жүүс бариад сууна гэдэг өөрийгөө доромжилж буйд тооцогдож байсан тул лабораторийн хажууд байх өрөөндөө оров. Энэ өдөр хүртэл би нэг ч удаа дуулж байгаагүй гэвэл чи итгэх үү?
Аав ээжийг дуулах гэж оролдоход нь үргэлж толгой руу нь чанга цохидог байлаа. Ээж үргэлжлүүлэн дуулна. Эцэг өнөөх их хайраа шууд л мартаж орхиод дэр цохиж буй аятай л аашилж, би үүнийг нь сонссоор нүдэнд өөрөө ч анзаараагүй байхад нулимс цийлгэнэчихсэн байна. Тэгээд хөх няц болтлоо нүдүүлнэ. Ийм учир би гэртээ хэзээ ч дуулж байгаагүй, намайг дуулбал ээж зодуулах юм шиг санагдаж амаа хамхина. Би охидууд шиг цагаан морьтой ханхүү, болор шаахай бодож өсөөгүй ч нэг биш удаа манай гэр бүл хэвийн байгаасай гэж боддог байсан юм. Аавын дургүйцдэг байсан бүх зүйлийг би хийхээсээ айдаг өвчтэй болж өссөн.
Ким Согжин дуулж байлаа. Түүний хоолой тийм ч үзэсгэлэнтэй байгаагүй. Зүгээр л их эвлэгхэн, мөн сэтгэлийн хөндийгөөс нь цуурайтсаар миний гарыг чичрүүлж байсан. Хөлчүүрхсэн нэгэн архиндаа л дуулсан тэр дуу чихний минь хөндийгөөр зүрх лүү нэвтэрч би уярах аж.
Би дуулахыг хүссэн. Анх удаагаа тэр шөнө дуу дуулах үед ямар мэдрэмж төрөх тухай бодолцож үзсэн юм. Тэднээс холдсоор би энэ байгууламжийн бараг нөгөө захад, хэчнээн чанга орилсон ч хүн сонсхооргүй хэсэг хогийн цэгийн хажууд ирэв. Гадаа хөх саран миний дуулахыг хүлээн зогсох мэт гэгээтэй, би гараа алдалсаар гүнзгий амьсгаа авав. Мэддэг дуу минь тэр үед энэ л байсан юм.
"Гялалзах гялалзах бяцхан одод...."
Өөрийн хоолойгоо сонсох үед миний дуулж буй дуу хөвж буй агаартай барьцалдан, зунгааралдаж хоорондоо урвалд орох шиг санагдана. Энэ бүрхэг шөнийн тэнгэрийг цэлмэмээр үзэсгэлэнтэй, бороо хүртэл дуулахыг минь сонсох гэж дуугүй болмоор сайхан аж. Энэ миний амьдралдаа хийсэн хамгийн том нээлт болсон юм. Энэ олон жил миний дотор ийм үзэсгэлэнтэй зүйл нуугдсаар л ирсэн байжээ.
Хачин юм.
Би өөртөө Стелла Марис гэх нэр оноосон. Хаана ч бай дуулсан миний үүрд байж чадах тайван газрыг дуугаараа бүрдүүлж чадах мэт. Дуулахыг оролдсон тэр мөчөөсөө хойш үргэлж дуулж, энэ надад хар тамхи шиг үйлчилж, зарим адгийн бодлоо хянахад тусална. Эгшиг аялгуу, хөг ноттой нэгдэх тусам энэ намайг өөртөө уусгаж эхэлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам минийх гэхэд надад хэт чамин байх мөрөөдөл зүрхэнд өөрөө үүсгэгдэж байлаа. Дуучид өндөр тайзан дээр зогсож байхдаа юу мэдэрдэг бол? Би ч гэсэн тэнд зогсвол... Ийнхүү дурлаж байсан би шуурганд хамагдсаар, энэ мөрөөдөл маань зүрхэнд үлдэх, тэндээ хатаж хорчийсоор дуусах хамгийн нандин цэцэгс болж нуугдсан юм. Хэнд ч хэлэхгүй үнэн.
Би өөрийгөө алтан гадас шиг, төөрсөн хүнд замыг зааж, өдөр ба шөнө ч очтон байхыг бэлгэдэн Марис гэх нэр өгсөн юм. Гэрэлтэж, энэ хоолойгоороо тайзан дээр зогсохыг гэнэт л ихээр хүссэн билээ. Гэвч би хаана байхаа сонгочихсон шүү дээ.
Advertisement
- In Serial31 Chapters
Reincarnation (Reverend Insanity Fan-Fic)
MC who has read RI completely using translated and MTL chapters, and continuously reads RI for about a 100th time suddenly reincarnates into the world of RI in the character of Mo Bei. He tries to figure out the path to survival using his profound understanding of the world of RI. He is a truly hardcore fan of RI and hence remembers even the minute details in each of the 6 books. He plans to use this advantage to secure his survival without affecting the flow of history in the novel. Follow Mo Bei in his journey to figure out the truths behind the Transmigration of Otherworldly Demons, and his eventual(?) return back to Earth. ✵ It is not recommended for those who haven't read upto translated chapters of RI. For MTL spoilers I would mention them with ### (3 hash) whenever they appear. You can chose to skip reading it. I will try to keep those spoilers at a minimum and mostly use info only upto the Fate war arc which is covered under translated chapters. ✵ I also publish on Webnovel.
8 134 - In Serial6 Chapters
Solving Problems Using Fire
All Eloise wanted was to turn her maths exam papers in. Now she's trapped in a different world and is surrounded by monsters. The only path forward is Magic. - - - Chapters on Monday/Wednesday/Friday. Cover art commissioned from Corinna Braghieri.
8 70 - In Serial20 Chapters
The Beginning Of A New Era
The Beginning of A New Era is a story with post-apocalyptic, survival, conquests, political, and fantasy / dark fantasy elements. the event of the story are occurring on both a post-apocalyptic Earth and in a new unknown world. I can't say more without spoiling .............................ACT 1 - CHAPTER 1 : NEW WORLD " hmpf...Imagine being literally in a new world .... a world only waiting for us to explore it, to solve it mysteries and to discover all the wonders it has to offer ! " the voice of a man echoed through out a vast empty dark cave . sigh"" " yet ! ...here we are stuck with the guarding duty.... " .......................................................................................................................................• • • • • ps : it my first story give it a chance and I am sure you will not regret it I will try my best to provide you with the best content, but to become better I will need your help so dont Hesitate to give me a review, I will read all of them much love and hopfully you will enjoy it, if you do and deemed it worthy of your support then you are welcome to join my patreon author : AgLd ps : it is not a futuristic sci-fi novel story
8 128 - In Serial13 Chapters
DarkLight
Leila Drake is a patrolwoman for the Berou of Psionic Investigation. When a couple of agents from the FBI come to ask her to go undercover using her unique skills, she agrees to the mission and sets events into motion that she has no control over. Raina O'Hara is a rookie FBI agent who was paired with Leila. What seemed to her to be a simple undercover operation, will soon destroy her worldview with revelations the likes of which she never imagined. Authors note: This is my first fiction, constructive criticism is desired on everything from grammar to style and characterization.PLEASEPLEASEPLEASE
8 147 - In Serial23 Chapters
Unforgettable (Peter Parker x Reader)
Living with her famous cousin is not easy. When (Y/N) (L/N)'s parents went missing she moved to New York City to live with her annoying super hero cousin, Tony Stark. As she wanted to get as far from Tony as possible, she was enrolled at Midtown High, where she made fast friends with a certain socially awkward boy named Peter Parker.But when terror struck Queens, (Y/N) decided to put her 'Adoptive Muscle Memory' as Tony would put it, to good use, without his permission of course. Of course she catches the attention of the local friendly neighborhood Spider-Man when she started to use some of his moves which should be impossible for any normal human.
8 138 - In Serial5 Chapters
The Powerful Sith Lord in Renmant ( RWBY X Star Wars X Male OP SithLord Reader)
Swearing in her but I will censored it but some evil things that Y/n will unleashed. Some pictures could be mess up.Somewhere in the galaxy far far away a unlimited powerful SithLord named Y/n have escape from the sith down fall. He ran far away while Y/n found a planet he could live in. Over some times he met a girl named salem who was immortal so he then use her and bring an army. Later on Y/n was still alive as he then has plans to invade Renmant and kill Ozpin even his students until he found one that was interested for him.
8 153

