《INFERNO: Destruction [Completed]》-Пак Чэёон- Ахин төрөв
Advertisement
Аялгуу хөгжим гэдэг үзэсгэлэнтэй юм. Энэ зүйл намайг өөртөө уусган шингээж, би хөл гараасаа дөнгөлүүлэх аж. Үдэш бүр би лаборатори дүүрэн цуурайтуулж дуулах дуртай болж, хамтран ажиллагсад минь гэр гэр лүүгээ явахынхаа өмнө заавал миний дуулахыг сонсдог болов. Ялангуяа Жин ахад энэ бүтэн өдрийнх нь хамгийн гайхамшигт мөч нь мэт чухалчлагдан үзэгдэнэ. Жин ах болон би өөр таван эрдэмтэн, бид нар энд амьдардаг бөгөөд өөр очих газаргүй, орогнох бүлгүй хүмүүс, түүнчлэн арван найман нас хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй, нийгмийн харилцаанд ганцаар оролцож чадахгүй охин байв.
Би урьдынхаасаа илүү баяр баясал болоод гуниг дүүрэн байх болж, нөгөө өсвөр насныхны шилжилтийн нас гэдэг зүйлийг үзэх мэт болж байлаа. Дуу дуулж буй үедээ би хаана байгаагаа, хэн гэдгээ ч мартаж, өөрийгөө өндөр цайзад амьдрах гүнж мэт ч мэдэрнэ. Энэ хэмжээлшгүй гуниг дагуулан миний зүрхээр зугаацаж, элэг зүрх минь дэвтэж, уушиг зүлд минь зулгаагдан тарчилна. Энэ байдлаар би удаан хугацааг өнгрүүлж, дуу хөгжим намайг хүмүүстэй бага зэрэг ойртуулж, би нийгэмд хөл тавиагүй ч энэ хавьдаа өөрийн хүрээгээ тэлж байлаа.
Жин ах төгөлдөр хуур гайхалтай тоглодог тул ноён Дант хүртэл намайг дэмжиж буйгаа илэрхийлж бүр төгөлдөр хуур шинээр авч байрлуулав. Би үдэш бүрийн өөрийн жижиг тоглолтоо тавьна. Жаргалтай байсан. Үнэхээр их. Энд буй эрдэмтэд миний дууг сонсохдоо гэмт хэрэгтэн, галзуу, зэрэмдэг, хохирсон, сэтгэлдээ тээглэх зүйлтэй гэдгээ ч мартан өөрсдийгөө жирийн мэт мэдэрдэг байв. Сэтгэл үүнд шуудхан л цадаж, дэлхий гарт минь буй мэт их баясал ходоодыг минь дүүргэнэ. Дуулж байхдаа би Жин рүү талархлын харц ямагт шиднэ. Харц тулгарвал инээмсэглэхээ мартахгүй. Үдэш бүр би өөрийгөө алтан гадас од мэт мэдэрдэг байв. Энэ байдал Африк явах хүртэл үргэлжилсэн билээ.
Би жинхэнэ, уг насаараа арван найман нас хүрчихсэн байсан юм. Жин ах надаас яг есөн насаар ахимаг байсан ба тэр үед хорин зургаан нас хүрч байлаа. Өнгөрсөн явдалд би түүнийг зүрхний угаасаа үзэн ядаж, хөнөөхдөө бэлдэж байсан ч өөрөөсөө нээсэн тэр гайхамшиг түүний ачаар л дэлгэгдэж, би зарим сайхан зүйлийг үүнээс олж авсан тул би гаднаа гаргахгүй ч түүнийг дотроо илүү дотночлон үздэг болсон байв. Энэ үед түүний намайг бяцхан охин гэж харж, асарч санаа тавьдаг нь арай илүү дээрдэж, намайг илүү том болсон мэт харах болсон байлаа. Миний бүх бэлгийн бойжилт, хөх маань томрох нь хүртэл түүний хажууд явагдаж, энэ сэдвийн тал дээр хаалттайгаар хоёр ч удаа зөвлөгөө өгөхөөр оролдоход нь би түүний гэдэс рүү урт хөлөөрөө шууд л жийж билээ.
Advertisement
Би өөрийгөө эрүүл бус нэгэн гэдгээ хэлүүлэлтгүй сайн мэддэг ч тэр надаас ч сэтгэцийн хувьд дор нэгэн мэт санагддаг. Түүний энэ гаж зангуудад төвөгшөөж буй мэт харагддаг байсан ч сүүлдээ дасаж эхэлсэн ба тэр намайг түүнийг надаас холдохоор бүр цээж хоосон оргидог болгож орхижээ. Миний нэгэн хэсэг мэт санагдана. Жин ахыг би үхэх хүртлээ өөрийн ах шигээ нэгэн гэж харсаар ирсэн юм.
Жин ах багадаа өөрийн охин дүүгээ алдаж, түүнд юу ч хийж өгч санаа тавьж байгаагүй ба дүүг нь би санагдуулсан учир тэнэг мэт царайлаад ч хамаагүй надтай байхыг хүсдэг байснаа дурссан юм. Цаг өнгөрсөөр миний бие насанд хүрсэн хүнийх мэт болж ирэхэд түүний үзэл бодол, хөвөнд будаг нэвчих мэт өнгөө хувилгаж эхэлсэн билээ. Охин дүү биш эмэгтэй хүн болон хувирав.
Үргэлж наалт мэт хажуугаас холддоггүй байсан тэр хүнээс тэр үед л анх удаагаа салж, түүнгүй хэдэн хоногийн өнгөрүүлэхээр би Африк уруу явав. Австралийн том корпорацуудын үйлдвэрлэлийг явуулдаг байсан, улсаас улс дамнаж түүхий эдүүдийг нь хямд үнээр худалдан авдаг байсан зургаан улсад тахал гарч, түр зуурдаа арилжаа наймаа зогсоогдож, цаашид энэ хэвээр бол эдийн засагт онцгой хямрал нүүрлэж мэдэхээр байсан тул голомт уруу нь гурван эрдэмтэн болон хэдэн туслахуудыг улсаас шууд л яв гэж тушаав. Үүнд эргэлзэх гэсэн, татгалзах гэсэн үг байгаагүй ба аль чадварлаг гэснээ явуулсны нэг нь би байсан юм. Вирус, дархлааны тал дээр би тийм хүчтэй сонирхолтой байгаагүй ч чамлах зүйлгүй энэ талаар мэдэх тул судалгаа явуулахад асуудал бага тулгарав.
Австралиас Сенегал руу нисэж, надтай хамтарч ажиллах хоёр эрдэмтэн алдарт Стелла Марис нь бүр эмэгтэй бяцхан охин байсанд урмаа хугалж, гайхаж, жаахан гэж бодон үл тоолт үзүүлснийг дурдах хэрэгтэй. Тэдний дам л сонсож ирсэн нөгөө хорт, аймшигт эрдэмтэн нь гэнэн цайлган харагдах атигар охин. Онгоцонд танилцах үеэсээ л илт хачин хандлагатай буйг нь би анзаарч, энэ тэнэглэлээ тэнд ядаж бүү гаргаасай хэмээн найдна. Тэдний нэг нь Шотланд, нөгөө нь ямар үндэстэн нь мэдэгдэхгүй холимог цустай, өөрийгөө жинхэнэ Австрали гэж нэрийдэх хуурмаг этгээд, мөн харц Патришагийн чоно мэт өлсгөлөн, тачаал дүүрэн нүд нь хэрхэн гялалздаг байсантай тун адил санагдав. Эхнээсээ л эвгүй мэдрэмж төрүүлэх аж.
Бид халдварын голомтоос хэдхэн миль зайтай байрлах орон сууц гэж хэлэхэд тун хэцүү, нурж буй гурван давхар тоосгон байшинд байрлаж, энэ зүйл нэг төрлийн нэр төрийн төлөөх тулаан болж хувирсан юм. Тэр хоёр надтай хамтарч ажиллахаас нэг мөсөн татгалзаж, хэн нь түрүүлж вакцин гаргаж, эмчлэх вэ гэдэг тоглоом болсон. Намайг шууд л үл тоож, нуруугаа харуулж, ердөө гуравхан туслах оноов.
Advertisement
Дөрвөн хоногийн дараа би учрыг нь олсон юм. Ундны усны бохирдолтоос үүссэн, нийтийн хэрэглэж буй голын ус шим тэжээл муутай ногоон намгаас ялгаагүй болж, мөн хаяж байсан хог хаягдлуудын хор шингэж нэг төрлийн тахал биш, гэдэсний хурц өвчин үүсгэх ба энэ нь бүх хүн ууж буй тул тахал мэт тарж, эдгээр зургаан улсыг дайран өнгөрөх голоос үүдсэн аж. Хүмүүс олноороо үхсэн ба жирийн гэдэсний эм, цэвэрлэгчээр дарагдахгүй, илүү хүчтэй зүйл хэрэгтэй байсан ба би даруй л бүтээв. Эмээ хийж дуусангуут л дээшээ мэдэгдэж, шууд нислэг зарлагдаж даруй Австрали уруу буцаах тушаал буув. Би аар саар зүйлүүдээ хамсаар, цүнхэндээ янзлан хийнэ.
Харин зэргэлдээ буй нөгөө хоёр эрдэмтэн хор нь буцалж, муу бүхнээрээ миний зүг хараан байна. Үүнээс удалгүй тэдний бохир амнаас миний хийсэн бүхнийг өөрсдийн мэт болгож дээшээ хэлсэн гэдгийг нь би сонсов. Бяцхан охин, бүр намхан атигар биетэй Зүүн Ази эрдэмтний доор орно гэдэг дээдийн доромжлол мэт санагдаж байгаа ба намайг хүчгүй эрдэмтэн, энэ талаар хэн ч мэдэхгүй, алдар хүнд бидний гарт, чи юу ч хийж чадахгүй гэж занган, чичсээр хашхирна.
Шотланд нь цочмог ууртай, эмийн жор үйлдвэр лүү явуулах гэж найрлага бичих зуурт хажууд амандаа багтартал хараал урсгаж, одоо тэсвэрээ нэг мөсөн алдсан бололтой миний зүг араатан мэт архирах аж.
Холимог цустай эрлийз өмдний тэлээгээ оролдсоор над уруу алхах зуураа шүдээ зуусаар хэлэв. Биднийг хянаж аюулгүй байдлыг хангаж байсан цэргүүд нисэх онгоц хүлээн авах, бас бус ажилд ороогдон, барилгын гадуур цэргээр бүслээд, байшинд тэдний гэх зургаан туслах мөн тэр хоёр болон бид л байв. Таарсан гажгууд юм даа.
- Өмнөд Солонгос өлөгчин эрдэмтэн. Чи үхээд харивал яаж байна? Эсвэл миний доор чарламаар байна уу? Хэрэв сайн, чанга гиншвэл би чамайг уучилна.
Доор чарлах. Энэ үг миний хамаг эрчмийг сороод авах шиг бол хөл чичирч, гар хөлөрнө.
Холимог цуст бол жижигхэн Азиудыг бодвол сагс ч тогломоор том биетэй, өнгөт арьстан нэгэн ба урд минь тулж ирээд хүзүүгээр минь боон чангалав. Хүдэр чийрэг биетэй жинхэнэ хөгийн новш.
- Үх .
Миний дотор ээж л эргэлдэнэ. Эцгийн доор уйлагнах түүний чарлаан.
Сул дорой болж байна.
- Би амьд үлдмээр байна. Хүссэнийг чинь хийе. Яг одоо. Намайг уучлаарай.
Би түүний хүчтэй гарыг хоёр гараараа цохисоор, хоолойгоо хүчилсээр хэлэв. Үнэхээр амьд үлдэхийн хувьд ч үнэн шүү.
Хахаж цацан, гүнзгий амьсгаа авангаа миний гар халаадны товчин дээгүүр хурдхан гэгч нь гүйж, нэг нэгээр нь би тайлан, тэдний зүг нуруугаа харуулсан байдалтай, ахин дахин хахсаар уучлалт гуйж байлаа.
- Хоолойгоо сөөтөл орилно. Намайг хүсэнээрээ өвтгө. Би зөвхөн харимаар байна. Юу хүссэнээ хий.
Өнгөрсөн дөрвөн хоногт тэдний өмнө хялалзаж, шүдээ зууж, үл тоож байсан миний хоолой шалдаа буусан мэт сонсогдож, би дотуур хувцастайгаа тэдний урд зогсоно. Өлөн нүдэлсэн туслахуудынх нь ам нь ангайж, цав цагаан, яс арьс бие рүү рүү эрээ цээргүй ширтэнэ.
- Туслахуудаа гар гэж хэлэхгүй юм уу?
Миний хоолой сулхан, би бага зэрэг айсан аяс гаргана. Тэд гайхсан мэт нүдээ шалан дээрээс татаж, хоёр эрдэмтэн болон би бид гурав л энэ давхарт үлдэж бусад нь гарч явав. Тэнэг амьтад. Хууртчихлаа.
Шотланд маасайтал инээж, үстэй цээжээ ил гарган цамцаа тайлсаар,
- Тийм ээ. Хүн болгон амь тэмцдэг шүү дээ. Тэгвэл би түрүүлээд хийчихье? Тэгэх үү? Аль нүх рүү чинь чихэх вэ?
Өлөгчний хүү Шотланд инээсээр над уруу дөхнө.
Гараар минь тэдний цус урсаж, Шотланд нь Патришагаас ч илүү орь дуу тавьж, хоолойгоо базсаар үхэв. Эрлийзийн амнаас хазуулсан хэлнээсээ болж үг давалгүй үл мэдэг авиа л чадан ядан гарна. Хөл нь юу ч үгүй шатсанаас болж түлэгдэн, хуруунаас минь зүүгдсээр тэдний цус гоожиж, биеэр минь бохир үнэр нь шингэж, би шинэ хувцас гарган өмслөө. Биднийг хянадаг цэргүүдийнхтэй тун ижил хувцас Ноён Дант өгч явуулсаныг өмсөж, гадуураа хамгаалатын малгай углав. Цэргийн халуун хувцсанд бүгчимдсээр, тэдний бохирдсон цусны сэжиг хүрмийг нь дотроо хараасаар гарлаа. Дараа нь нэгэн цэрэг анзаарч, тэднээс зугтаж яваад, тэдний туслахуудын нэгт нь буудуулж хавцал руу унав.
Би үхсэн. Ахин төрсөн. Дахин амьдарсан. Шинэ оршихуйд минь үнэрлэх мэдрэмж минь төгс хөгжсөн байлаа. Хүмүүс хэчнээн муухай үнэртдэгийг олж мэдлээ. Ялгадас мэт.
Advertisement
- In Serial26 Chapters
Totally Normal VRMMO w/ Absolutely ZERO Exploits
Chan Si is your average gamer with a four digit IQ and the ability to seperate her brain into six parts. Guild Tree Online is a run-of-the-mill VRMMO made by a world conquering AI (accidentally invented by Chan Si). In other words, an ordinary adventure awaits.
8 628 - In Serial17 Chapters
Rory Richardson: If He Had Lived.
Join Rory on what could have been. Taken tragically from life by sudden infant death syndrome. Join in the reimagining of what his life could have been... With a system forced reset of human civilisation thrown in for good measure. One minute Rory was a college student struggling under pressure, the next he and the entire world find themselves at the mercy of the System. Its sick sense of humour results in Rory and hundreds of others going through the tutorial from hell. Monsters straight out of myth become reality, forcing Rory and the unlucky group to fight if they are to have any chance of survival. Those that overcome the tutorial will be thrust into a totally alien world, where might and magic rule and where humanity is far from the top of the food chain. Join Rory as he comes to grips with his new reality, developing new powers and gaining friends and foes alike. This is my first attempt at writing a story of any kind and is dedicated to Rory who died from SIDS at a far too young an age. This story will contain great adventures, epic battles, good friends and foes alike. I am aiming to create a world that will, in some small measure, hopefully keep his memory alive.
8 98 - In Serial8 Chapters
Tessellate: Stains Of Time
Sunlight has not been seen for generations, even the name of the planet has been lost. Now it’s known as the labyrinth, a dark and chaotic network of tunnels and caves where isolated tribes have adapted to survive.Follow Lyner, a mysterious hunter from the lower levels, and Add, a curious youth with their home collapsed from under their feet, as they traverse the Labyrinth and uncover its secrets and grow closer to each other. Warning for descriptions of injury, violence, and malnutrition. Nothing graphic, but still. Includes the use of a sign language that is part of a made up language for the setting that corresponds more or less one to one with the spoken language. This is not representative of any specific IRL sign language or trying to represent a specific community. With that clarified let’s climb down into the labyrinth.
8 147 - In Serial12 Chapters
MOTH MOUND
Eight kids with nuclear abilities get abducted from their everyday lives and find themselves in a shady government facility nicknamed 'The Moth Mound.'
8 137 - In Serial84 Chapters
Wake now in the fire.
Book 2 in the Fire Series. Centuries ago she fell to Earth in a land of deserts. She lay in pools of molten glass where the sand had melted beneath her, with no understanding of what she was or from where she had come.
8 165 - In Serial11 Chapters
Crenny: Passing Notes
In this story Kenny and Craig are now sophomores and missed there bus so they walked to school when Craig notices this orange sticky note sticking on on his bookbag. *I don't own south park nor the cover (if you do credit it for me please)*This story isn't connected to my other stories *No smut*profanity
8 203

