《INFERNO: Destruction [Completed]》-Пак Чэёон- Үзэн ядалт
Advertisement
Хүн бүр өөрсдийн гэсэн давтагдашгүй сайхан болон гутамшигт шинж чанартай. Төрсөн мөчөөс нь эхлэн хүмүүс хүрээлэн буй орчныхоо агаарт хийгдэж буй шавран ваар мэт түлхэгдэж, өндөрсөж, намсаж, алхам тутамдаа тэдний шинж чанараас өөртөө хэлтлэн авч хадгална. Энэ зүйлс тэдний үнэрт шингэсээр, хэчнээн усанд орлоо ч, хүж дунд гурван өдөр суулаа ч арилахгүйгээр үлддэг. Хүн алсан бол цусны үнэр биед чинь шингэх болно. Үхсэн хүний өтгөн, хүрэн цусны огиудас хүргэх үнэртэй болвой. Мөн үзэн ядалт, атаа хорсол, уйтгар гуниг хүртэл өөрсдийн гэсэн үнэртэй. Үнэр бидний бүхнийг агуулдаг. Чиний иргэний үнэмлэхээс ч илүү мэдээллийн сан гэсэн үг. Чиний гар цусанд дүрэгдсэн үү? усанд угаагдсан уу? Чиний дотор өтсөн зүрх бий юу? өмөрч ханзарсан сэтгэл оршино уу? Би чамайг үнэнч нэгэн үү? хуурмаг нэгэн үү? гэдгийг ч мэднэ. Ихэнх хүмүүс ойртож ч чадамгүй муухай үнэртэй байна. Ийм учир би олон нийт дунд байхаасаа цааргалж, өөрийгөө шилэн хоргонд буй тагтаа адил газар доор түгжсэн юм. Тэдний дунд удаан байх гэж оролдвол толгой өвдөж, үзэн ядаж, хараамаар санагддаг. Би уур, атаа хорсол, жигшил зэвүүцэл, сохор мөнгөний үнэрийг зүрх сэтгэлээсээ дургүйцэж, хол байхыг ямагт илүүд үзнэ. Хорвоод үлэмж ялдам цэцэг, ариун диваажингийн ундаа мэт анхилуун хүмүүс тэр бүрийд таарах ч гэсэн гудамжинд алхаж буй хүн бүр тийм байна гэдэг Ромын Рарын үлгэр шиг худал зүйл. Би ийнхүү нэг мөсөн өөрийгөө энэ дэлхийгээс тусгаарласан юм. Амар тайван байдлаа цаашид хадгалахыг хүсэмжилсэн билээ.
- Ах аа. Та энэ чигээрээ байвал би хажууд чинь удаан байж чадахгүй. Тавьж явуулах ёстой зүйлс гэж бий. Үхэл хэзээд миний дургүй үнэрүүдийн нэг.
Жин ахын энгэрт наалдан хэвтсээр, би түүнээс анхилах цусны үнэрт толгой эргэж тэсэлгүй бослоо. Тэр багаасаа амиа хороохыг оролдож, биеэ зүсдэг байсан. Тэр хэнийг ч алаагүй, зөвхөн өөрийнх нь цус түүнээс үргэлж ханхална.
Би удаан бодсоны эцэст хүмүүсийн үнэрийн өөрчлөлт нь дурсамжаас нягт хамааралтай болохыг ойлгосон юм, сэтгэл гэж хэлэхэд бас зохино. Хэрэв чи талхчин бол чамаас талх бага зэрэг үнэртэнэ. Хэрэв чи үүнийгээ дурлаж, хайрлаж, нандигнан хийдэг бол бүр ч илүү, гэхдээ энэ их тааламжтай сайхан үнэртэнэ. Энэ талхчин сэтгэлээсээ арчиж хаяж чаддаггүй шунал атгаг хүсэлтэй бол түүний ч үнэр сэнх татна. Багадаа хүн алж байсан ч энэ сэтгэлд нь хор болдоггүй бол цусны үнэр бараг л үл мэдэгдэм байх болно.
Advertisement
Би эхэндээ дасаж чадалгүй шал хумсаараа маажиж, хүмүүсийн дунд цөмийн бөмбөг ч хаяж чадмаар тийм их бухимдал өөртөө тээдэг байсан ч, цаг хугацаа өнгөрөх тусам энэ байдалдаа дасаж эхэлсэн юм. Хүмүүсийн дунд удаан хугацаагаар, гэхдээ хэт олон хүнтэй газар байж чадахгүй. Дараа нь ялгаж, таниж, эцэг эхийнх нь цусны үнэр хүүд холилдон ордгийг анзаарав. Бага багаар би энэ шинэ амьдралын чадвараа, судалсаар түүний аймшигт болон хосгүй сайхан шинжүүдийг нээн эзэмшинэ.
Жин ах гурван удаа судсаа ханаж байсан, өөрийгөө зүсэж гэмтээдэг нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй байсан ба энэ зүйл түүний бага насан дахь үе тэнгийн дарамтаас үүдсэн юм. Энэ дурсамжууд, өөрийгөө ахиад зүсэх хүсэл нь далай мэт оволзсоор байдаг тул түүнээс өөрийнх нь цус мөн эмнүүд үнэртдэг. Бас шаналал хамгийн ялдам нь болох намайг хайрлах их хайрынх нь үнэр.
Бид бие биедээ хайртай. Би үхэхдээ өөрийн амьдралдаа багтаагаад, үлдэж буй ертөнцөд минь тэр л байхыг харсан юм. Тэр дөрвөн хоногт түүнийг үнэхээр их санасан. Хэчнээн үзэн ядаж, тэнэг зүйлсэд нь уурладаг байсан ч энэ зуур зүрх минь нийлэг утсаар өөрийгөө ороож намайг хайрлуулж байсан аж. Жин ах ч намайг эмэгтэй хүний нүдээр харж эхэлсэн ба охин дүүгээс сүйт бүсгүй рүү даруй шилжив. Бид хамтдаа дуулж, агаартай урвалд орж, бал бурам мэт сайхан үнэр үүсгэх мэт үзэсгэлэнтэй өдрүүдийг туулсан. Хамгийн анхилам үнэр бол хайр. Хайрын үнэр шар өнгөтэй. Тэр нарны шаргал туяа шиг арьс зөөлнөөр илэх мэт нялцгай, үхсэн нэгний авсны өнгийг хувиргаж чадах ялдамхан, чихэрлэг хаант улсын хамгийн үзэсгэлэнт ордон. Хайр далай шиг үнэртдэг, хайр өвс шиг үнэртэнэ.
Жин ах өөрийн хүслээ, энэ сэтгэцийн асуудалтайгаа хөлсөө урсгаж тэмцдэг ч энэ харанхуй бага насыг нь сануулахад л сэдэрч, энэ шаналал түүнийг үдэш бүрийд ороон, үүнээс болж түүний хажууд би удаан байж чаддаггүй байлаа. Түүнээс үхэх хүсэл, цус хоёр холилдож энэ тэрүүгээр тархан, намайг гарч гүйхэд хүргэнэ. Үхэх адгуу хүсэл нь муу усны түгжирсэн хоолойд гацсан мэт л санагдуулдаг.
Би эргэлзээгүй шийдвэрт хүрч, энэ байдлаар бидний харилцаа үргэлжилж болохгүйг ухаарч, "өөрийгөө ялах ёстой. Тэгвэл бид хамт байна" гэж хэлээд би түүнийг орхисон юм. Эдгэрсэн цагтаа, илүү гэрэлтэйгээр над дээр ир гэж үлдээв. Бид хамт байя гэвэл тэр золиос болон хичээл зүтгэл гаргах ёстой. Миний Жин...
Advertisement
Ганцаардалд сайхан зүйл олон бий хэдий ч хайрын үнэрийг үнэрийг үнэртсэн хүнд бол энэ там мэт. Гэвч би гарахгүй, уулзахгүй.
Жин ахыг орхисныхоо дараа би өөрт буй ганц нар минь, надтай ижил цус бүхий үнэрт ээжийгээ үнэрээр нь хайж Солонгосыг бүтэн гаталсан билээ. Түүнийг ч олсон.
- Чи хэн билээ?
- Би Чэёон. Охин чинь.
- Дүү минь. Чи хүн андуурчээ. Би ийм том хүүхэдгүй. Алив миний хүү өрөөндөө ор.
Ээж жаргалтай, гэр бүлтэй. Намайг гэх дурсамж үгүйгээр хоёр ч хүүхэдтэй болон, бидний байсан байшингаас илүү үзэсгэлэнтэй газар амьдарч байв. Би саад болж, өөрийгөө сануулахыг хүссэнгүй. Эцгийн үлдээсэн сорвинууд түүний хүзүү болон бугуйн дээгүүр цамцны цаанаас үе үе цухуйна. Түүнээс эхийн үнэр, сүүний зөөлхөн, нялуун, эмзэг үнэр цээж дүүргэв. Сайхан амьдар даа. Ээж минь. Би тэдний гэрийн хаалгыг хаагаад, байшингаас нь холдон хэд алхаад л эхэр татаж уйлав.
Би лабораторид ажилд орж, тэнд сүйрэл болж, ганцаараа амьд үлдэж тэнд ганцаараа амьдрах болов. Өөрийн дуртай эрдэм шинжилгээний ажлуудаа хүссэнээрээ хийж, Өмнөд Солонгосын засгийн газраас санхүүжилт авах гэсэн ч татгалзсанд үнэнхүү гонсойн, үүнээс Австраличууд намайг мартаж, үхсэнд тооцон, өөрийгөө тэр чигт нь ертөнцөөс нууж байв.
Ганцаараа амьдрах бол хүмүүсийн хувьд хатуу бэрх асуудал ч, төгс оюун ухаант, ахин амилсан миний хувьд хэзээ ч хүнд байгаагүй юм.
Чэёоны ааш зан тийм ч тогтвортой биш, гэнэн хонгор нэгэн мэт аашилдаг нь нэг тал нь ч амьтад хүн дээр туршилт хийх үедээ өрөвдөх сэтгэлгүй болчихдог. Зан ааш нь нэг төрлийн нялх, хувцаснууд нь үргэлж ягаан, гүнж шиг том торлосон орон дээр унтдагаас өөрийгөө эрхлүүлэх дуртайг харж болно. Яг гээд тодорхойлчих шинжгүй хувьсамтгай, түүний дүрийн төлөөлөл нь чимээгүйгээр юмсыг хийх юм. Хувь хүнийхээ хувьд ганцаардмал, зожиг нэгэн, ижил хүйсний хүмүүстэй үерхэл нөхөрлөлд урьд огт туршлагагүй юм. (Лабораторид ихэвчлэн эрэгтэй хүмүүс байдаг байсан)
Тэр Ким Согжинд хайртай байсан нь үнэн ч хүмүүс дунд байх нь хэцүү, тэвчишгүй байсан тул өөрийгөө газар доорх лабораторид ганцаараа түгжиж, хийх дуртай шинжлэх ухааны ажлуудаа тууштайгаар хийж, өөр өөр хэдэн хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, төслүүдээ боловсруулж байсан ч бүгдтэй нь уулзахаас татгалздаг байсан. Чэёон нэг сартайгаасаа хойш дурсамж бүрээ яг таг санадаг ба жижиг зүйлсийг ч хурдан ажиглаж, уялдаа хамаарлыг нь олохыг хичээдэг зантай тул химийн тал дээрх үнэмлэхүй амжилтынх нь түлхүүр болсон юм. Тэр эргэн тойрны хүмүүсээ ч ийнхүү нууцаар ажиглана.
Хэрвээ анзаарсан бол Жисүг үхсэн гэж яримагц Чэёон шууд л хамт авч явъя гэж гуйдаг нь өөрийгөө үхсэн гэдгээ тод санаж, өөртэйгөө ижил Жисүтэй уулзсанаа хувь тохиол гэж үзэж, дотроо ямар нэг зүйлд даруй л гаргалгаа хийсэн байна. Хамгийн анх Жисүг ахлагч гэж бодоод зорилго чинь юу вэ? гэж асуух нь нөгөө хоёроосоо хамаагүй илүү сул дорой байсан тул онцолсон юм.
Чэёон Жисүг цаг тутамд ажигласан ба согтуу байхдаа өөрийгөө үхсэн гээд эхэр татаад, Жэнни, Лиса хоёрын талаар ярихад нь тэд мэдээгүй царайлаад байдаг нь согтхоороо өөр хэлээр яриад байдаг болохоор Жэнни, Лиса хоёр Чэёоны яриад байгаа зүйлийг огт ойлгоогүй байсан аж. Жисү ойлгон сонссоор, үүний дараа учиргүй инээгээд Жисүд "би таныг намайг ойлгоно гэж мэдсэн юм аа" гээд инээгээд байдаг нь түүнийг эртнээс сонсох чадвартай, 2-р бүлгийн эхэнд л Жэнни, Лиса хоёр Нио хэлээр яриад байхыг нь ойлгож буй мэт царайлж байснаас шууд л мэдсэн байдаг. Тэр Жисүг сонсох чадвар сайтай гэдгийг эртнээс мэдэж байсан аж.
Гэвч Чэёоны зан ааш тийм тогтвортой биш, Жисү болон бусадтай уулзсан нь тохиолдол биш гэдгийг мэдэж байсан ч дуугүй өнгөрөв. Өөр нэгэн хачин зүйл нь Жэнниг ядрахад Чэёон худлаа ярьж түүнийг ганцааранг нь эм авчруулахаар явуулдаг нь түүнд Лиса, Жэнни хоёр харь гаргийн хүн байж магадгүй, ялангуяа Лиса Жисүд их эргэлзэнгүй ханддаг байсныг нь зөөлрүүлж, нэг мөсөн устгахын тулд албаар худлаа ярьсан юм. Үүний дараа охид хоорондоо илүү дотно болдог.
Чэёон мөн нэгэн сайхан үнэрт цэцэгний талаарх үлгэр ярьдаг ба энэ нь үргэлж хүн алдаг цэцэрлэг байдаг нь Жисүг бааз дээр хүн алсныг мэдэж байгаа гэсэн утга санааг давхар илэрхийлж, хэдий ингэсэн ч сайхан үнэрээ алдаагүй цэцэрлэгтэй адилтган хэлсэн байна. (Чэёоны хувьд Жисү хэрхэн үнэртдэг тал дээр хэлэхээс өөрөө татгалзсан.)
Advertisement
- In Serial16 Chapters
The Good Necromancer
Hundreds of years ago, shortly after the Great Cataclysm which destroyed the Ancient World, was the Age of Heroes. One of these great heroes started off in the most hated profession of the time, Necromancer. Join him and his comrades as they accomplish the first of the Good Necromancers legendary tasks. ***** So, quick update for those who pay attention to this section. I'm finally coming out of finals for this semester, and I plan on getting the whole already posted section revised. It's taken me a while to change the necessary things, as I had to start all the way over, but I've at least got the rough drafts for all the revised chapters. These should be going up within the next week or so, still have to go to work, but I am here, I haven't forgotten or dropped the story. Just trying to make this the best work that I can produce. P.S. I will be releasing additional stories. They are all going to be in the Good Necromancer world, however the others will give you an idea on how humans in other locations survived and have thrived. Or not. =)
8 188 - In Serial6 Chapters
I can't believe my fiance chose me to be her cheat when she was summoned to another world
*Updates Weekly on Wednesdays
8 184 - In Serial20 Chapters
The End
There are five days left. The End is a miracle 10,000 years in the making that will free all from the confines of the world. The gods will soon be born. There is nothing that can be done about this. Not a webnovel, but a screenplay, submitted as my dissertation for my screenwriting degree. Sort of experimental. I have learned that I dislike writing screenplays, but all the same, I thought I'd post it anyway so it's at least worth something that way.
8 187 - In Serial101 Chapters
GATE: War of Two Worlds Part 2
As the War of Two Worlds continues, Lieutenant Colonel Jackson Sharpe and the rest of Vanguard-7 must face the new challenges to win the war and lead Vanguard-7 and the rest of Vanguard Rapid Task Force 2 (Sharpe's Rifles) through Falmart. While the Empire has suffered many defeats in the first year of the war, their resolve has only gotten stronger. Forming the Falmart League with the Ticaret Conglomerate and the Swestuals Kingdoms, the Empire strength has only increased. The NATO Alliance is growing and continue to show their technology might however will that be enough to face what Uros has to offer?Sharpe must face his past, the present, and the future on this strange new world as he understands his role in all of this. With his close friends Rory, Lelei, Tuke, and Yao, can he overcome his past and lead them to victory? While he made many other friends like the Legrath Knights to the Rose Knights, he has also made many enemies, some that he has yet meet. Gate: War of Two Worlds Part 1:https://www.wattpad.com/story/180912336-gate-war-of-two-worlds-part-1Pictures here:https://www.wattpad.com/story/200736076-gate-wotw-pictures written by Takumi Yanai and illustrated by Daisuke Izuka and Kurojish, all rights remain with them. Currently being ported to Webnovel, Fan Fiction, quotev and Royalroad under the same book name and username.
8 120 - In Serial61 Chapters
Bloodstained (Thorin x OC)
After wandering Middle Earth for almost three centuries, Agarwaen, an elven outcast, gets roped into accompanying a dwarven company on a quest to reclaim their homeland, during which she must face her painful past. Will it end in more death, or will she find what she didn't even know she was looking for? This is a slow burn Thorin/OC story (cover art is not mine)
8 184 - In Serial23 Chapters
brightest star(Completed)
Siddharth nigam is a singer his father is a businessman doesn't support his this carrier avneet Kaur is his assistant see how love developed between them
8 104

