《INFERNO: Destruction [Completed]》[5.1] Уулзалт
Advertisement
Мянга мянган жижигхэн гэрлүүд ходоодонд минь нисэлдэнэ. Зүүд шиг ч мэт. Цээж минь хэтэрхий баярласандаа задрах гээд ч байх шиг, би багтрах гээд ч байх шиг. Зүүд үү гэж бодсоныг мэдсэн мэт Лиса хацраас минь чимхэв. Хүзүүг минь даган цээж рүү нойтон зүйл дуслах нь миний нулимс байлаа. Чой Сүбин зүгээр л миний өөдөөс инээмсэглэн зогсоно. Харин Лиса намайг тэврэх аж. Гацаж түгдэрсээр нэг юм би:
- Хаана... хаана очих вэ? Би хаашаа явах вэ? гэж асуулаа.
Хүлээж буй хариултыг минь бидний ард ирж зогссон хэн нэгэн тасалдуулав. Чой Сүбин хариулт хэлж чадсангүй, тэр хэн нэгнийг хараад хэл нь татчихсан мэт болж даруй бөхийлөө. Би гайхангуй эргэж харваас нэг үзэсгэлэнтэй бүсгүй зогсож байв. Цэвэрхэн, бүр тунгалаг ч гэж хэлж болмоор цагаан арьстай, зангидсан хөмсөг, үзэсгэлэнт нүдтэй, өмссөн хувцаснаас нь үзвэл цэргийн өндөр албан тушаалтан бололтой. Лиса мөрөн дээр минь гараа тавиад: -"Та гэр бүлтэйгээ уулзах уулзалтаа хойшлуулах хэрэгтэй болж дээ янз нь" гэж хэлэв. Миний толгой зүгээр л ажиллахгүй, ерөнхийдөө "гэр бүл" гэдэг үгсээс өөр юу ч хүлээн авах чадваргүй байсан тул дэмий л ангайж зогсов. Зүгээр л би гэрийнхэн рүүгээ гүймээр байна. Өнөө цэрэг эмэгтэй ямар ч өргөлт бууралтгүйгээр,
- Жон Хусог дарга Ким Жисү, мөн хатагтай Лалиса Манобантай ч уулзахыг хүссэн. Миний нэр Бэ Жүхён, түүний туслах, та хоёрыг Жон Хусог дарга дээр хүргэж өгөх болно. Хүсэлт биш гэдгийг анхаарна уу гэж хэллээ. Компьютер гацдаг шиг би бүр царцчихсан зогсож байснаа нэг юм сэхээ авав. Лиса хажуугаас "Та дараа нь л гэр бүлийнхэнтэйгээ уулзах нь. Бэмбэм золигтой ашгүй уулзах нь ээ. Эгчээ явцгаая" гэж хэлэв. Тэгээд чихэнд минь "Гудамжаар үстээд чирмээр хүүхэн байна" гэв. Гэр бүлтэйгээ уулзах нь хойшилсонд гонсгор байвч, юу нь ч мэдэгдэхгүй зүйл рүү явахыг хүсээгүй ч, би явах ёстойгоо мэдэж буй тул чимээгүй л дагалаа. Бид явсаар хүрэн өнгөтэй том машинд хүрч, Лиса бид хоёр хоёул арын суудалд нь суув. Бэ Жүхён жолоо барьж, машин хөдөлсний дараа Лиса,
- Тэр сайн уу? Хэр байгаа вэ? Бэмбэмийг чи таних биз? гэж түрэмгий асуув. Бэ Жүхён зүгээр л толгой дохих нь машины толинд үзэгдэв. Лиса над руу тонгойн "Үнэхээр л үсдэж чирмээр хүүхэн байна" гэж хэллээ. Тэгээд цааш эргэн нүүрээ цонхонд нааж амандаа "Бэмбэм" гэж бувтнахыг нь би сонслоо.
Advertisement
Хагас цаг хэртэй явсны дараа бид нэлээн хуучны, цагаан өнгөтэй жижигхэн байшингийн гадна ирж зогссон юм. Өнөөх байшингийн үүдэнд өндөр гонзгой нэг залуу гараа халаасандаа хийгээд зогсож байв. Лиса түүнийг харах үед нүд нь илт томрохыг би анзаараад өнөөх Бэм нь болохыг шууд мэдлээ. Машин зогсов уу үгүй юу л тэр огло харайн гарч, өнөө залуу руу гүйсэн юм. Тэгээд бүр маш аяархан, хажуугаар зөрсөн хүн арай хийж сонсмоор чимээгүй мэгших нь дуулдав. Шовх уул шиг царайтай өнөө залуугийн энгэрт Лиса тас шигдээд уйлж байсан юм. Би ч гэсэн хурдхан шиг л гэр бүлийнхэнтэйгээ уулзах сан.
Бэ Жүхён хоолойгоо зассанаар тэд салцгааж, бид бүгд байшин руу орлоо. Байшингийн дотор юу ч байсангүй. Хов хоосон, бүр аалзны ч шүлсгүй. Тооснууд л байна. Бэ Жүхён цаад өрөө лүү нь орж, газарт нь буй жижиг хивсийг хуулбал доош онгойх хаалга байв. Өнөө хаалгыг онгойлгоод, бид дөрөв доош буулаа. Буухад төвөг учраад байх юм байсангүй. Доор нь жижигхэн өрөө байв. Өрөөний голд нь том дугуй ширээ, өнөө ширээг тойроод нэлээн хэдэн хүн сууцгаасан байлаа. Яг л ямар нэг бослого өдүүлэх гэж байгаа нууц байгууллага шиг л. Тодруулж харваас миний ихэнх нь миний мэдэх хүмүүс байв. Жон Хусог, Ким Намжүүн, Мин Юнги бас Ким Тэхён, Жэнни, Чэёон хоёр зэрэгцэн тэдний хажууд Ким Согжин, бас Пак Жимин гэх залуу ч буланд үзэгдэнэ. Бид дөрөвтэй нийлээд нийт арван хоёр хүн өнөө ширээг тойрон сууна. Би чухам яах гэж энд ирснээ ойлгох шиг болов. Одоо биш гэхэд хожим зайлшгүй болох л зүйл. Жон Хусог дарга бид хоёртой мэндэллээ. Тийм эелдэг мэнд лав байсангүй. Тэр шууд л гол ажилдаа орохыг хүссэн нь илт, зангиагаа суллаад:
- Хатагтай Ким Жисү таныг энд авчирсан учрыг бараг л мэдэж байгаа байх. Тойруулаад байлгүй танаас бүх зүйлээ ний нуугүй, чин үнэнээр хэлээсэй гэж хүсэж байна. Хэрвээ та хүн төрөлхтөнд хохирол учруулах бол би зохих арга хэмжээг даруй авах болно. Үнэндээ Намжүүн хориглоогүй сэн бол танай бие одоо хөрсөн доор л байх байлаа. Эхлээд яаж бааз дээр очсон... Үгүй, яагаад очсон талаараа хэл гэж заналхийлж буй ч мэт өнгө аястай хэлэв. Бүх зүйлийг одоо эхнээс нь дуустал хүүрнэх ёстойгоо би мэдэж байсан юм. Энэ өрөөнд буй бүх хүмүүст би итгэж болно. Түүнчлэн тэд бүгд надад, бидэнд, хүн төрөлхтөнд туслах болно.
Advertisement
Аялалд явахаар бэлдэж байсан тэдгээр өдрүүд рүү, тэгээд зоорь, На гэр бүл, тэдний үхэл рүү би эргэж очив. Тэгээд миний ч үхэл, дахин амилалт, өвдөлт, сонсгол минь төгс болсон гээд, санахад хэчнээн төвөгтэй, гаслантай тийм л өдрүүдийг би эргэн саналаа. Хүн бүр ярьж буй зүйлийг минь анхааралтайгаар сонсох тусам жижиг зүйл ч үл үлдээн би яримаар байв. Дараа нь миний сонсох чадвар зүгээр нэг сонсох бус болсныг, өдгөө ямар ч улсын хэлийг өөрийн хэлээр сонсож ойлгодог болсноо ч хэлэв. Энэ бүхний тухай ярихад хэлэн дээр минь гуниг зовлон л дарж байв. Тэгээд над дээр ирсэн, өнөө орос охины тухай, түүний хэлсэн байршил, япон цэргүүд, би кастиллчуудтай нийлж юу хийсэн талаар, тэд хэрхэн бааз дотор буй эрдэмтдийг буудаж хөнөөсөн гээд л. Тэдний удирдагч нь миний эрхэм нандин дүү минь болохыг ч орхисонгүй. Түүний надад хэлсэн түүхийг, тэд намайг ямар ч эргэлзээгүй өөрсдийн нэг гэж андуурч буйг ч тэр. Эргэж дурсахад сайхан мэдрэмж төрүүлэхгүй тэдгээр өдрүүдийн гүн рүү би шургална. Эцэстээ ярихыг хүссэн бүхнээ би ярьж дууслаа.
Жэнни залгуулан "Миний тухайд гэвэл би хойдоос дүрвэж байхдаа буудуулж үхсэн. Өнөөг хүртэл үргэлж л буудуулсан уу, би үхсэн үү гээд л, тэр үеийн дурсамжууд бүдэг тул эргэлздэг байсан юм. Үүний дараа Жисү эгчтэй адил, миний хараа үнэхээр сайн болсон. Өдөр шөнөд ялгаагүй, бүхнийг маш тод хардаг" гэж хэллээ.
Чэёон "Миний тухайд би арван наймтайдаа хавцлаас унаж үхсэн. Эргээд амилахад, хэлсэнчлэн үнэртэх чадвар минь хөгжсөн байсан. Дан ганц юмсын үнэрээр ч биш, би хүмүүсийг дурсамжуудыг ч үнэрлэж чаддаг" гэв.
Лиса "Би хоёр хоногийн өмнө хэчнээн ч давхраас юм унаж үхсэн. Тэгсэн одоо энд гөлийгөөд сууж л байна. Миний мэдрэх чадвар хөгжсөн. Бүх зүйлийг мэдэрдэг. Юу гэхээр... мэдэрдэг."
Би үргэлжлүүлэн монгол охин бидэнд юу гэж хэлсэн тухай тэдэнд хэллээ. Ким Намжүүн ч тэр, Мин Юнги ч бидэнтэй хамт байсан тул ярихад илүү дээр санагдаж байв. Би солиотой биш. Энэ амьдралдаа хэзээ ч ийм удаан ярьж байсангүй. Эдгээр хорин дөрвөн жил өнгөрсөн өдрүүд шиг тийм гаслантай байгаагүй. Тэд сонссон зүйлээ дор дороо тунгаан чив чимээгүй суусаар л байв. Итгэхэд бэрх гэдгийг мэдэж буй тул бид зүгээр л хүлээж байлаа. Хүмүүсийн зүрхний цохилт, амьсгалах чимээг нь чагнан суух би үнэхээр их ядарч буйгаа сая л анзаарав.
Жон Хусог дарга санаа алдаад:
- Би итгэж байна. Бид дэлхийг аварч чадна гэж. Надад өөр хэлэх үг алга даа. Үнэхээр буруу бодож байж. Би та бүхэнд бүхий л хүчээрээ туслах болно. Бид энэ гаригт тэсэж үлдэх л болно. Та нар ч гэсэн надтай ижил биз дээ? гэж тэр бусад руугаа харан хэллээ.
- Мэдээж шүү дээ. Би лав адал явдалтай кинонд дүр бүтээхээс лав хэзээ ч татгалзахгүй. Мөн дэлхийг аврах боломжоос бүр гараа татна ч гэж байхгүй шүү. Харин ч нэг! гэж Ким Тэхён хэлэхэд нь бид бүгд инээв. Шүүгээнд нуугдсан Жонгүг ч тэр сүр сар хийн гарч ирээд л жигтэй үгс хэлэв. Бид инээлдсээр байлаа.
Үнэхээр их ядарч буйгаа мэдэрмэгц яг энэ ширээг л дэрлээд унтаад өгчихмөөр санагдаж байв. Агуу үйлсийн төлөө хамт зүтгэх нөхөд минь элдэв тоглоом шоглоом бие биедээ хэлнэ. Би зүүрмэглэж эхлэх шиг. Одоо гэр бүл дээрээ л очихыг хүсэж байна. Тэднийг л хармаар байв. Тэднийхээ инээдийг, тэднийхээ үнэрийг, тэднийхээ тэврэлтийг, тэднийхээ... би явахыг хүснэ. Ертөнцийг би тэдний төлөө л аврах болно. Миний гэр бүл. Ахиад урт удаан хамтдаа байхын тулд.
Advertisement
- In Serial26 Chapters
Slime Cafe
Miro was a slime. Summoned under stressful circumstances and captured by the people hunting down its summoner, this slime has no idea what lies in store for it. Perhaps food? Most likely not.
8 230 - In Serial9 Chapters
Reborn into Naruto with full Hollowfication!
Join our main character as he travels across the Narutoverse as a junior member of the Akatsuki! there will be laughs[no my comedy sucks] there will be action[i suck at writing action scenes too] but most important of all there will be an overpowered character messing with the scenes you love the most, plus im not afraid to skip the fillers and jump right into the good bits. im writing this story for fun but hopefully the maincharacter might see other animeverses in the future! cover arts not mine[i suck at drawing] chapters release every Tuesday
8 154 - In Serial12 Chapters
At the Top of the Food-Chain
The world has been overrun by monsters and our MC is a monster in human form. Will humanity overcome this new world where they have found themselves on the lowest rungs of the food chain? What will our Hero do when he encounters humans? Come find out (author note: I have no idea myself ;p)Warning: There will be disturbing and gory scenes right from the beginning. I chose not to shackle this morbid story with things like morality and human decency.
8 63 - In Serial48 Chapters
Malevolent
Within a generation, the sky, once blue, bled a deep scarlet. Feral beasts roamed the lands and mutated men ravaged civilisations. They carved destruction in their wake. The spawning of new idols worshiped by cultists marked a terrible turn. Finally, a crippling insanity plagued the very few survivors left. Written in the journals of antiquity, lost in time, a scholar wrote: ‘This horrific cataclysm that we face was brought about by humans…’ However, these events are long gone. A longstanding peace has descended to Orbis. Yet, to spite the efforts of the saviours of yore, a progenitor of this calamity has been invited back by ritual. It seeks the return of these very ancient events. A silent peril is on the way.
8 85 - In Serial7 Chapters
I'll Become the Best Protagonist
In any lore of every legend, in any stories of every book, you’ll always find a character who stands out among the other. Whether it was the uncorruptible knight, the revolutionary leader, the tragic heroine, or the king who stand above all – they’re always the center in their own stories. Since his childhood, Tobias always wishes to become one of them – a protagonist, the leading character of his own tale. He wanted to become a strong man who could shoulder every burden thrown at him, he wanted to become a gallant knight who stand tall in the front of line, he wanted to become a kind soul who’ll lessen pains of others. As he grows up, that flame of desire is never dead. With his newfound power, he’ll make the better world – he’ll become the best protagonist that ever exist. But then again, can he become one when this many protagonist-materials surrounding him?
8 199 - In Serial47 Chapters
Won't let go (Min Yoongi FF )✔
The one that you Loved so much hates you,He thinks you betrayed him. What would you do when he realizes that he was wrong. Would you forgive him? Give him another chance?#1 in forgiveness - Dec.10.2021
8 240

