《INFERNO: Destruction [Completed]》[5.2] Охидын шөнө
Advertisement
Шөнө болжээ. Би ч ядарч, энд ч гэр бүл рүү минь намайг хүргэж өгөх хүн байсангүй. Чөлөөт бүсийн гэрэл ашиглах хугацаа ч дуусав. Маргааш хүн бүрийг уртаас урт ажил хүлээж буй тул тэд ийш тийш явцгааж, одоохондоо очих газаргүйгээр Лиса бид хоёрыг энэ байшинд өнөөдөртөө хонуулахаар болов. Чэёон санаачлагаараа хоноё гэж нэмэгдлээ. Жэнни ч мөн нэмэгдэв. Тэр армид алба хашиж буй, маргааш эрт ажилтай ч гэсэн үүрээр эрт явчихна гээд үлдлээ. Согжин эмч Чэёонтой үлдэнэ гэж байснаа, нөхцөл байдлыг сая л ухав бололтой, Хусог даргынд хонохоор болов. Бусад нь бүгд л байрлах газрууд луугаа явцгаав. Бэ Жүхён бидэнд хөнжил гудас хаа нэгтээгээс авчирч өглөө. Нэг л том хөнжил тул бид бүгд өөр хоорондоо наалдацгаан хэвтэв. Тэгэхээр уг шөнө дан охидын шөнө болох нь ээ.
Аливаа харилцан яриаг би л эхлүүлдэг хойно "Сайхан шөнө байна шүү. Дөрвүүлээ зугаалгаар явж байгаа. Ойд дэмий тэнэж байгаад, төөрөөд энэ сүнстэй байшинг олоод хоног төөрүүлж байгаа гээд бодчихъё" гэж хөгжилтэй байдлаар хэллээ. Нойр минь хүрч байсан ч, бид бүгд амрах хэрэгтэй ч мөн ярих хэрэгтэй гэдгээ ч мэдэж байв. Лиса инээснээ,
- Тэгээд бид хэдийг унтаж байхад сүнс нэгний маань дээр зогсож байна. Хэн тэр азгүй амьтан байх бол? гэж хэллээ. Чэёон хажуугаас нь:
- Хараад байхад хамгийн тэнэг үхсэн нь би ч юм шиг гэж хэлэв. Жэнни хөнгөн инээгээд "Буудуулж, унаж, бас унаж, идүүлж үхсэн хүмүүс нэг оронд унтаж байна" гэв. Чэёон их дуугаар:
- Унаж үхэх шиг тэнэг юм байхгүй. Би нас барахдаа арван наймхан настай, жинхэнэ ид туурвиж бүтээхийн сайхан дээрээ явж байсан. Нэг муу горчийсон цэргээс зугтаж яваад хальтирч унаад үхчихнэ гэж хэн мэдэх билээ? Толгой минь нэг зүйл мөргөөд л чив чимээгүй болсон. Бүх зүйл. Аниргүй гэв. Лиса "Тэгээд яасан? Хаана яаж сэрсэн" гэж асуув.
- Нүүрэн дээр ус дуслаад л. Үнэндээ бороо орж байсан. Тэгээд л хорвоо дэлхий сэтгэлд хүрэхээ больсон юм даа. Хүмүүний бузар үнэрүүдийг тэвчиж чадахгүй болсон. Та нар хүмүүс ямар муухай үнэртдэг гэж санана? Савангаар угаагаад, ус цацаад ч өөрчлөгдөхгүй тийм гутам үнэрүүд дунд амьдарна гэдэг тамаас өөрцгүй. Тэр чигтээ үхчихсэн бол илүү дээр сэн гэж хүртэл бодсон. Ингэхэд Лиса чи үхэхдээ айж байсан уу? гэв.
Advertisement
Лиса яг л модноос унаж буй навч шалбааг дээр унах шиг л санаа алдав.
- Би их айсан, үнэхээр их. Амьд байхдаа өөрийгөө үхсэн ч хамаагүй гэж боддог байсан ч тэр байшин дээрээс, доороос сэвэлзэх салхийг мэдрэхэд гар чичирч, амьдралаас ямар их зуурмаар санагдсан гэ? Үхэл намайг айлгаж чадахгүй гэж бодтол үгүй байсан. Тэгээд үхтэл байна шүү дээ? Би гэрэл харсан. Би ээжийгээ харсан. Бэм бид хоёрын ээж гэв.
- Та хоёр төрсөн ах дүүс хэрэг үү? гэж би асуувал Лиса "Үгүй ээ, би өргөмөл. Гэхдээ би өргөмөл ч, ээж хэзээ ч ялгаж байгаагүй. Би ээжийг харсан... тэгээд байж байтал сэрсэн" гэж хариуллаа.
Лиса гэнэт сэдэв хазайлган "Ингэхэд бид хэд ямархуу үнэртдэг юм?" гэж Чэёоноос асуув.
- Жэнни эгчээс цус бас шаналал, жигшил, зэвүүцэл, зоримог шударга байдал, ганцаардал харин Лисагаас үзэн ядалт, өөрийгөө хараах хүсэл, мөн бага зэрэг солио, хайрлах хүсэл, сониуч байдал. Жисү эгчээс бол цэцэг үнэртдэг.
Би Чэёоноос тодруулах гэж "Цэцэг?" гэж гайхангуй асуулаа. Тэр хөнгөн инээснээ:
- Хайр цэцэг хоёр ижил үнэртэй гэв.
Жэнни "Иймээс л энд тэндээс нийлүүлчихсэн бидэн шиг гэмт хэрэгтнүүд дунд та байгаа юм. Таны энгийн байгаа шалтгаан, бусад гурван махбодоосоо ялгаатай байгаа нь энэ. Салангид дөрвөн утас хүчгүй, зангидчихвал таслахад бэрхтэй адил, таны хамгийн гол хүч нөхөрлөлийг бүтээх, нэгтгэх" гэлээ.
Энэ шөнө л тайван байсан юм шиг. Бид удаан ярилцаж чадаагүй. Нойр минь намайг төд удалгүй дийлсэн юм. Үнэндээ би айж байв. Үүрэг хариуцлага минь хэтэрхий хүнд санагдаж буй ч ил үзүүлсэнгүй. Дэлхий бидэнд дааж чадах ачаа л өгч таарна, тийм үү? Би хамгаалж чадна. Бид хамгаалж чадна. Гэхдээ... гэхдээ чадахгүй бол? Хийж эхлээгүй атлаа эргэлзэх нь хүний л зан юм.
Олон дүүтэй, айлын том охин тул би юм бүхний манлайд байхыг хичээж байгаагүй ч, дүү нараасаа илүү байх гэж оролддог байлаа. Бүхий л зүйл дээр өөрийгөө тэднээс хүчтэй байх ёстой гэж боддог байсан. Тийм учраас тэдний дэргэд уйлдаггүй. Тийм учраас айж буйгаа харуулалгүй хүчтэй царайлдаг байсан. Тэдэнд миний хажууд л байвал бүх зүйл зүгээр гэх мэдрэмжийг өгөхийн тулд. Энэ удаад ч тэр би айдсаа нуусан юм. Өөртөө итгэлтэй мэт байсан. Үнэндээ бол зүрх минь шаазан шиг л. Хүчтэй царайлж буйг минь тэд анзаарсан л байх даа... Бодлууд удаан үргэлжилсэнгүй. Зүүд ч тойрсонгүй. Энэ шөнө бол охидын шөнө. Бид өөрсдийгөө илэрхийлсэн шөнө. Хуниралдсан даавуу дэлгэгдэж, хугарсан юу ч бай засагдсан шөнө юм. Маргааш гэр бүлтэйгээ уулзана. Маргааш хурдан ирэг.
Advertisement
Advertisement
- In Serial29 Chapters
HIgh King
Come and read the tale of Desmond Murphy, as he recounts the story of how he went from a 25 year old office worker nobody, to the High King of Hell. Follow along as he is thrust against his will from his boring day to day office life into one of gods, magic and mystery. Stuck in a plot between Heaven and Hell, Desmond is forced to forge new relationships with demons and other unlikely mythological creatures while he struggles to understand the rules of this new world revealed to him. Will he survive Heaven’s angels that pursue his bloody end?
8 185 - In Serial17 Chapters
Death God's Descent (DROPPED)
Consumed by boredom, Mlithru, God of Death, has decided to change things up a little. Instead of watching others venture the realm of mortals, he himself has decided to walk in their shoes and experience the world first hand. Thus begins his adventure.
8 188 - In Serial35 Chapters
Lord Of The Unknown
It is The Dusk of the Ether Surge. The beginning of change, the time when the dead rise. The latter is the least of sentient beings' worry for there is so much more to come. He is one of those things.He thought he died, and indeed, he died. However, his soul didn't for it found itself in a new world in a new body.He found himself at the center of a conspiracy, and he knows nothing of it... Yet, he found himself entertained. He is special that way, a bit more special than anyone might think.For he has found himself in a new world where miracles are but a daily occurrence, where reality is ever-changing and is manipulated by any being.The possibilities are endless, and he plans to thoroughly explore them. Follow Val as he explores the extent and the magicalness of this world. Follow him as he traces the strings back to their source, unveiling the mystery.
8 193 - In Serial9 Chapters
The Shadow of the Moon
In the boundless place,from which mere glimpses emerge,striking only the corner of the eye. Where the immobile frolic and dance,and the silent whisper,sweet songs of mute beauty. The favoured haven,of forgotten memories slipped on silver scales,from the minds of the innocent. There lies the shadow of the moon. A collection of fantasy short stories Cover art by https://www.instagram.com/chari_sweetsourtofuu/
8 90 - In Serial13 Chapters
The Epic of The Chromatic Cardinals
Aluina, a homebrewed DnD world. The story revolves a round a group of eight adventurers as they learn about the mysteries that surrounds each other and their world as they explore their home continent of Rensen. This story will be updated on Fridays 2:30pm GMT +8. Currently trying to upload every other week.
8 139 - In Serial26 Chapters
needy | dele alli
- got me losing my breath, nobody got me the way that you did.
8 202

