《INFERNO: Destruction [Completed]》INFERNO-гийн эргэн тойронд
Advertisement
1. Жимин Лисад сайн байсан.
Лиса урьд нь нэг удаа, энтэртаймэнтэд орж байсан. Гэхдээ өөрөө тийм ч их анхаараагүй болохоор одоо хүртэл нэрийг нь санадаггүй. Тэр шалгаруулалтад тэнцсэн, (энэ амьдралынх нь чухал хэсэг байгаагүй болохоор онц биш) гэхдээ өөрийгөө зөвхөн бүжиглэнэ л гэж боддог байсан ба тэнд Жиминтэй уулзаж байжээ. Жимин уг энтэртаймэнтийн бэлтгэгдэгч байсан ба мөрөөдөж орсон энтэртаймэнт нь залуухан охидод хөгшин хүмүүс зуучилж, заримыг нь биеийг нь үнэлүүлдэг гэдгийг мэдээд сайтад нь халдаж дээрэм хийхээр шийдсэн байв.
Түүнийг удирдлагынхаа өрөөнд нэвтрэн, хакдаад байж байхад нь Лиса түүнийг харж, Жимин түүнд яагаад ийм зүйл хийж буйгаа сандрангуй хэлж, чимээгүй байхыг гуйсан байна. Лиса зүгээр л инээмсэглээд, хэнд ч хэлэхгүй гэдгээ хэлээд Жиминий юу хийж буйг ажиглажээ. Тэр сүүлийн гурван давхар кодыг тайлж чадахгүй мунгинаад байхад нь Лиса ямар ч төвөггүй тусалсан ба энэ явдлын дараа Жимин Лисаг биширч, түүнд эргэлт буцалтгүй сайн болсон ба компанийхаа мөнгийг дээрэмдчихээд Жимин хэсэгтээ нуугдсан байна. Харин Лиса шууд л энэ газраас гарч, дахиж очихоо больсон ба Жимин Лисаг хайсаар байгаад эцэст нь ажиллаж буй дэлгүүрийг нь олоод худалдан авалт хийж, Лисагийн өөдөөс инээмсэглэсэн хэдий ч Лиса түүнийг огт таниагүй, зүгээр л толгойгоо хальт дохиод л өнгөрсөн байна. Үүний дараа түүнийг хэд хоног дагасны эцэст тэр Бэмбэмийг мэддэг болсон, түүн дээр очоод эгчид чинь сайн болохоор туслаач гэж гуйсан байна. Ийнхүү анх Бэмбэм болон Жимин хоёр сайн найзууд болсон байна. Гэвч Лисатай Жиминийг уулзуулахад Лиса бүр анх уулзаж байгаа юм шиг байж, хэчнээн уулзсан ч Лисагаас ямар ч хариу байгаагүй, үүнээс удалгүй тэр гэнэт Тайланд руу явчихсан юм. Лисаг явсны дараа Жимин болон Бэмбэм хоёр бүр ч илүү дотно болж, мөн хамтдаа муу зүйлс хийдэг болсон юм.
Би үнэхээр санахгүй байсан:
2. Жэннигийн багтаа гүйцэтгэдэг үүрэг нь жолооч байсан.
Хусогийн багт орсны дараа тэд мэдээлэл цуглуулж, хүмүүсийн гэр лүү ордог байсан ба Жэнниг тэд буу бариулахыг хүсээгүй, мөн түүнийг уралдааны машин үнэхээр сайн барьдаг гэдгийг олж мэдсэн ба ихэнх тохиолдолд машинтайгаа хамт зугтах ажлыг хийдэг байсан. Мөн хэд хэдэн удаа гудамжны машины уралдаанд ялж байсан ба тэдэнд шинэ, хурдан машин хэрэгтэй болбол Жэнниг л уралдуулаад, бооцоонд нь машин авчихдаг байсан байна. Тэр хөдөө замаар хурд хэтрүүлж давхих дуртай байсан, уур нь хүрвэл давхидаг байсан. Түүнийг гудамжны уралдааны хүмүүс Хатан зөгий гэж хочилдог байсан ажээ. 3
Advertisement
4. Бичээч Лисаг нэг булан хөтөл гээд өгсөн чинь Лиса шууд л тэр хэсэгтээ "Гэмт хэрэгтэн байхын сайхан" гэсэн сэдвийн дагуу ярилцахаар болсон. Тэгээд Жисүгээс ярилцлага заавал авна гээд шалаад байсан болохоор Жисү аргагүйн эрхэнд өөрийнхөө гэрийнхээ авдарнаас чихэр хулгайлж иддэг байсан талаараа ярьсан байна, гэвч найруулагчийн гэдэс өвдөөд зураг авалт нь зогсчихжээ.
5. Тийм болохоор чөлөөт цагаараа багийнхнаасаа мөнгө шулдаг байсан болохоор сүүлдээ тоглох хүн ч олдохоо байгаад, Жинийг дарамталж өдөр болгон мөнгө салгадаг байжээ. Энэ нь Жинд үнэхээр санхүүгийн хохиролтой байсан хэдий ч яах ч аргагүй өдөр болгон тоглодог, нэг удаа хожчихсон чинь Чэёон бүр уурлаад хоёр хоног түүнтэй юу ч дуугараагүй. Жин түүнд нийт 22 төрлийн шоколадтай зайрмаг авч өгч аргадаж, үүнээс цааш ямар ч тохиолдолд дандаа хожигддог болсон байна.
6. Хусогийн багийнхан нэг удаагийнхаа ажлаараа шинэ жилд оролцох болсон ба Жэнни даашинз болон өсгийтэй гутал өмсөөд очсон ба хүмүүс түүн рүү харсаар байгаад, энэ цэнгүүний дараа баячууд түүнийг хэн болохыг хайсан ч олоогүй. Жонгүг харчаад хамраас нь цус гоожиж, Юнги хоолойгоо засаад хахаж үхэнгээ алдаж байсан байна.
7. Бичээч хэзээ энэ бичвэрээ бичиж эхэлснээ, хэрхэн санаагаа олсноо ч ерөөсөө санадаггүй, үүнээсээ болоод. Түүний хамгийн дуртай дүр үргэлж Намжүүн байсаар ирсэн. Яагаад гэвэл зохиолоос гадна дүрүүд маань зохиолчоо юман чинээ ч тоодоггүй болохоор, ихэвчлэн Лисад гомдохоороо Намжүүн дээр очиж ярилцдаг.(Лиса DDU-DU-гээс болоод өөрийг нь самурай шиг болгож өг, Жисүгийн хийсэн хоолыг идснээсээ хойш намайг гоё хоол хийдэг чадвартай болго гэж байнга шалдаг болсон.)
8. Анх Чэёоны лабораторид ороод, манай хэд хувцсаа солих гээд хувцасных нь шүүгээг ухсан чинь . Үүнийгээ тайлбарлахдаа өөрийнх нь хөх цаашид ч томорч магадгүй, үүнд бэлтгэлтэй байдаг тухай хэлж байжээ.
9. Хамгийн анх Жэнни өөрийгөө үнэхээр хэтрүүлэгтэй дүр байна гэж боддог байсан, учир нь түүний өнгөрсөн амьдрал хэт баясалгүй санагддаг байсан ч Лиса болон Чэёоны өнгөрсөн гарсны дараа ингэж бодохоо больсон байна.
Advertisement
10. Жисү сургуульдаан ба даанч энэ талаар одоог хүртэл Жисү огт мэдээгүй байна. Тэр өөрийгөө зүгээр л сургуулийн энгийн нэгэн сурагч гэж боддог байсан, нэг удаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан ба тэр үзэсгэлэнг нь Намжүүн, Юнги хоёр үзэж байсан, гэхдээ Жисүгийнх гэдгийг мэдээгүй.
11. Юнги Намжүүн хоёр гурван сарын турш хамт амьдарч байсан ба үүний дараагаас э. Тэр бүр Жэнниг даашинз өмсчихсөн байхад ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй, урьд нь эмэгтэй хүнтэй уулзаж байхыг нь ч харж байгаагүй байна. Нэг удаа түүнийг жаахан охинтой хамт байхыг нь харсан, даан ч тэр нь эмэгтэй дүү нь болж таарсан, Юнги бүр Намжүүнийг танилцах сохор болзоонд явуулсан тэгсэн ч огт бүтээгүй, сүүлдээ уурлаад оролдохоо больжээ.
12. Бичээч хамгийн хэтрүүлэгтэй, бас хэт мангартчихсан хэсгээ 5-р бүлгийн 2-р хэсэг гэж боддог. Өгүүллэгээ дуусгасныхаа дараа тэр хэсгээ нууцаар засна гэж боддог. Өгүүллэгийнхээ дурын 8 хэсгийг өдөрт дор хаяж уншаад, алдаагаа хараад нүүрээ дардаг. Тэгээд нууцаар, гэхдээ утга агуулгын өөрчлөлгүй засчихдаг. Бас ихэвчлэн шинэ хэсэг оруулахаасаа өмнө уншигчид-даа хариу бичдэг бас заримдаа хянахаа мартаад нийтэлчихдэг болохоор нийтэлснийхээ дараа хянаж байсан тохиолдол олон байгаа. Нэг удаа өгүүллэгээ нийт удаа хянаад ямар ч алдаагүй боллоо гээд facebook group дээр нийтэлсэн чинь гарчиг дээрээ алдчихсан байсан. Халбага гэдгийг халгаба гэж биччихсэн байсан. т.т
13. Чэёон сүмийн сургуульд явдаг байсан, Лиса сүм рүү гэр бүлийнхэнтэй явж байгаад Мелик ээж хувирсан, Жисү сүмийн зураг зурахаар Гванжу руу явдаг. Мөн Чэёоны аав болон Жэннигийн эцэг эх шоронд ороод нас барсан.
14. Жисүгийн дүү нарыг төлөвлөхийн тулд Ким овогтой аядолуудын нэрийг бичсэн дэвтэр байгаа :>
15. Бичээч найзуудаасаа, үеэлүүдээсээ уншаад дүгнээд өгөөч, өөлөөд өгөөч гэж гуйсаар байгаад арай хийж хүмүүсийг уншуулсан ч нэлээн хэд нь эхний гурван хэсгийг нь уншаад цааш уншаагүй,одоо хүртэл зохиолчийн таньдаг хүмүүс дунд түүний өгүүллэгийг тэвчээртэйгээр уншсан хүн байхгүй, эхэндээ гунигладаг байсан ч сүүлдээ дассан.
Эцэст нь бичвэрээс гадуур авахуулсан зургууд:
1. Машины арын суудалд хамт суудаг хэсгийн дараа-
2. Хүүхдүүд хамтдаа нэгдүгээр хэсгийн нээлтэн дээр
3. Жэнни: Манай дарга
4. Халси найруулагчтайгаа гадуур гарлаа.
5. Орилоон
Advertisement
- In Serial21 Chapters
Project Gaia
An astronaut on her way to a star-harvester is suddenly wakened from cryosleep when her ship loses contact with her destination point. The astronaut is faced with two choices: go back and let someone qualified handle the incident, or push forward through alien territory to uncover where, how and why this megastructure went missing. Shenanigans involving alien mafia and conspiracy theories ensue. Project Gaia is written for the Royal Road Community Magazine event. Irregular updates.
8 191 - In Serial6 Chapters
Jason Flynt And The Phoenix Sapphire
Jason Flynt, teenage businessman and sole heir to the Flynt fortune, is the richest man in the world. After burying himself in work and brutal training in every profession he could get his manicured hands on, he is taking tremendous steps in fulfilling his late parents' dream. To make humanity great. While that is to be done, naturally. There seems to be something anomalous brewing up in a lab on the North Pole. You can only hope Jason Flynt is ready to handle adding 'Being a Father' to his unending list of responsibilities.
8 102 - In Serial10 Chapters
I just had a realisation recently that I am surrounded by bishies and...
Full title is: I just had a realisation recently that I am surrounded by bishies and now I am the main character of a reverse harem that I did not sign up for but have to put up with and now I can't get out of because someone is writing a light novel about me A lighthearted high school drama inspired by shojo manga, shojo anime and cold reality. This novel follows the not so average daily life of Kelly and her friends. But the title really explains it all. This work is also on Wattpad, I have ownership to the story and art on both sites. Currently teamed up with ednal.org and working on visual novels and anime project
8 109 - In Serial48 Chapters
Star Launch Academy
Star Launch Academy. Home to the brightest minds heading to the Final Frontier. Well, the brightest and some times most arrogant. It took a lot to get here, to qualify for an Officer Position in the Star Launch Fleet, most only ever dreamed of being a part of the Ship's Crew just to escape the overpopulated planet they had called home. In Gregorian Year 2430, Flight Command Zeta arrives at Star Launch Academy, a floating cathedral orbiting the Earth at breakneck speeds. For the members of Zeta Flight, their journey to the Stars, has just begun. (Chapters are titled based on Character Perspective of the Chapter)Updates Every Friday (with occasional Bonuses)
8 107 - In Serial32 Chapters
The Warrens
The Warrens is a story about four siblings (quadruplets); a spy, a mechanic/inventor, an assassin, and a detective (though they kept it from each other), who are trying to save their parents. One day, Nica, one of the quadruplets, found a pair of black headphones, and that's when their 'normal' lives went haywire. Libero, an organization who wants to rule the world using mind control, are after them. the question though, was 'why?'. Will they be able to save what matters most in the end? This is my first story here in Royal Road Legends! Hope you appreciate it!
8 155 - In Serial87 Chapters
Writing POC 101
An advice book on how to successfully write POC characters by Wattpad authors.[Highest rank: #1 in Non-Fiction]
8 215

