《INFERNO: Destruction [Completed]》[5.5] Лисагийн чадвар
Advertisement
Лалиса өглөө ганцаархнаа сэржээ. Байшинд хэн ч байхгүй эль хуль, Жисү эгч ч тэр, ер нь бүгд л хийж ажилтай тул явцгаасан байна. Харин тэр сэрээд эргэн тойрноо ажигласан ч цаг нөхцөөж болох олигтой зүйл олсонгүй, энд ч очиж хэвтэж, тэнд ч очиж сууж, бараг дагтаршчихсан тоосонд харшилж ханиагаад, туйлын гунигтай байсан бөгөөд ийм байж тэсээгүй тул гадуур тэнэхээр шийдэж гэнэ. Байнга л элдэв зүйл оролдож байдаг хүн зүгээр сууна гэдэг үнэхээр хэцүү. Одоо бараг л үд болчихсон тул түүнд ахиж унтах нь битгий хэл нүдээ аних ч хүсэл төрөхгүй байх ажээ. Үснийх нь улбар шар будаг сүүлийн хэд хоногт нэлээн арилж, бараг л энгийн төрхөндөө орж байсан ба үүнд багагүй бухимдаж байсан тул ид шидээр хаанаас ч юм үсний будаг гаргахыг хүсэж байв. Энэ удаад хүрэн саарал ч юм уу? Сайхан зохих байх даа гэж тэр бодов.
Бэмбэм түүнд холбоо барьж болох утас болон зөөврийн компьютер үлдээсэн боловч Чөлөөт бүсэд бий тул Лисаг ямар нэг системд нэвтрэх гэж оролдох ч хэрэггүй талаар сайтар анхааруулсан билээ. Чөлөөт бүсийн системийн хамгаалалт саяын хэргээс болоод хамаагүй илүү чангарсан ч тул Лиса ямар нэг зүйл хийх гэж оролдох нь аюултай байв. Тиймээс ихэд хичээж, их л тохьтой томоотой байлаа.
Лиса одоо үхсэн гэсэн бүртгэлтэй болсон. Түүнийг хөнөөсөн нөгөө хөгшин л хардаггүй юм бол түүнийг таних нэгэн байхгүй. Гэхдээ юу ч бол магадгүй гэж бодсон тул тэр Бэ Жүхёны урьд шөнө авчирж өгсөн хувцаснуудаас хамгийн хачин, навсгар хэдийг нь өмсөж, нарны шил ч толгойдоо зүүв. Түүнийг ардаас нь хараад лав шууд л Лиса байна гэж ойр дотнынхон нь ч таньж чадахааргүй болсон бөгөөд, уйдсандаа дэмий сэлгүүцэж, Чөлөөт бүсийн эргэн тойрноор тэнэх нь түүнд харин ч сонирхолтой байлаа. Нөгөөтээгүүр тэр өөрийн чадвар нь хаа хүрч чадахыг, юуг мэдэрч чадах тал дээр бүр маш олон хүн дээр туршихаар шийдэв.
Лиса байшингаас гараад Чөлөөт бүсийн төв хэсэг рүү удаанаар алхлав. Мөн Бэмбэмийн өчигдөр орой өгсөн гурван төрлийн иштэй чихэрний алимтайг нь аван амандаа хүлхлээ, бас богинохон хутга өөртөө ойрхон байлгахаар бүсэлхийгээрээ ороосон бүсэндээ хавчууллаа. Тэгээд өөрт нь тохиолдож буй зүйлсийн талаар нэгэнтээ эргэцүүлсээр бүсийн хүн ихтэй хэсэг рүү алхана.
"Гэвч энэ чадварууд харах, сонсох, үнэрлэх, хүрэлцэхээр хязгаарлагдахгүй. Цөвүүн цаг ойртох тусам энэ бэлгүүд улам илүү төгөлдөржих болно."
Түүний толгойд монгол охины хэлсэн үгс цуурайтаж, тэр өөрийн чадварынхаа хязгаарыг бодон суув. Аюултай мөч, харь гарагийн хүмүүс дэлхийд улам заналхийлж, дэлхий сөнөх гэж ойртоод л байх тусам бидний чадвар улам сайжирсаар л байна гэсэн үг. Тэгвэл одоо буйгаасаа хавь илүү дээр зүйл хийж чадах ёстой. Мөн тэр том дайнд бэлдэх ёстой, гэвч урагшаагаа ахисан нэг ч алхам битгий хэл мэдээлэл огт алга байна шүү дээ. Лиса өөрт нь ирж тохогдсон үүргийг үг дуугүй хүлээн авсан хэдий ч түүнд арга зам гэх үг ерөөсөө ч санаанд нь буухгүй. Тэр санаа алдлаа.
Advertisement
Бид хүрэлцсэн зүйлээсээ тэдний хэлбэр хэмжээ, халуун хүйтэн, хийсэн материал гээд их олон зүйлийн мэдээлэл авч чаддаг. Эдгээр мэдээллүүд мэдрэмж болон тархинд ирнэ, бид өгөгдлийн тухай мэдээлэл өөртөө боловсруулна. Харин Лисад бол тэгж хүрэх ч шаардлага гарахгүй байлаа, тэр эргэн тойрны бүх зүйлсээ мэдэрнэ. Тэдний хэлбэр хэмжээ, хийгдсэн материал гээд, мөн хүмүүсийн хоорондын холбоо, тэдэнд төрөөд буй мэдрэмжүүд ч гэсэн шууд л мэдээлэл болж ирнэ. Лиса үүнийг нэг төрлийн зөн совинтой адилтган үзсэн юм. Тэдний мэдрэмж өөрт нь мэдээлэл болж очно, бодож буй зүйлсийг нь таамаглана гэдэг нэг төрлийн ойр болох зүйлсийг мэдэж болно. Тэр эрэгтэй гараа далайх талаар бодож байна, түүнээс уур мэдрэгдэж байна, энэ эмэгтэй худлаа ярьж байна, түүнээс сандрал мэдрэгдэж байна. Лиса зөрөөд өнгөрч буй бүх хүмүүстээ таамаглал дэвшүүлж, түүндээ тулган явсаар байлаа. Мөн алхаж буй замыг нь ч мэдрэмжүүд нь заана, яг л ийшээ л явбал зөв мэт, тэнд бартаатай зам, тэнд сайхан зүйл байгаа мэт мэдрэмжүүд төрнө. Ямар нэг тавилгад хүрэхэд бараанаас хэн ашиглаж, хүрч байсан нь, бүр үүний хажууд хэн зогсож байсан нь хүртэл толгойд нь бууна. Ийм маягаар хэчнээн улсын бүсийг ч гаталсныг мэдэхгүй, Лиса зүгээр л яваад л байв. Нар хэвийж эхэлсэн ч зун цаг учраас нар хожуу амсхийх тул гэгээ тасрах хол байв.
Ийнхүү ийшээ ч харж, тийшээ ч харж элдэв зүйл таамагласаар, өөрийн чадвараа улам таниж мэдэн, нөгөөтээгүүр өөртэйгөө тоглосоор, амандаа бувтнан "үүнээс хайр бас шохоорхол, түүнээс үнэхээр их бухимдал" гээд Лиса дороо зогслоо. Энэ удаад өмнө нь огтхон ч мэдэрч үзээгүй зүйлтэй тэр учирсан нь энэ байв. Хүний биш нэг зүйл мэдрэгдэх аж. Хүнийрхүү шинжтэй ч нэг л хачин. Лисагийн нүдэнд нэг эрэгтэй тусав. Хувцаснаас нь харахад цэхэг л бололтой, хүчирхэг том бадируун биетэй, цагаан арьстан байв. Хятад гэж Лиса таамаглалаа. Тэр цэрэг ачааны машин барьж, хажуудаа нэгэн хөгшин эмэгтэйг суулгасан байв. Хөгшин эмэгтэй магадгүй хуваарилагч, магадгүй бүртгэгч биз. Тэр хоёр ачаа буулган өгч буй нь харваас эмнэлгийн хэрэгсэл бололтой, хүмүүс дундуур бүдэг гаргасан машин замаар сүлжсээр явсаар энд иржээ. Тэд нэгэн газар хэсэгхэн зогсох зуур хажуугаар нь Лиса явж өнгөрч таарсан байв. Тэр хүдэр эр лүү тасралтгүй ширтэж, хамаг анхаарлаа түүн дээр төлөврүүллээ. Тэгээд нэг зүйлийг мэдэрсэн юм. Дараа нь уруулаараа дүүрэн мушилзаж, үнэхээр их инээд алдлаа. Дараа нь түүний харц ширүүсэн, толгойгоо гилжийлгээд амандаа "Баригдсан даа" гэж бувтнав. Түүнд таатай байна уу? Таагүй байна уу? Мэдэхгүй юм. Түүнээс ямар нэг анчны, араатны энергэ ялгарч байлаа.
Лиса үүний дараа өөрийн цор ганц мэдэх дугаар Бэмбэм рүү хэчнээн залгасан ч тэр авсангүй, ийм учир утасныхаа байршил тогтоогчийг асаагаад түүний утастай холбочхоод алхаж байв. Гэвч өнөөх хэмхэрхий утас удалгүй унтарчхав. Лисагийн уур нь хүрч газар шидчихээд цаашаа алхан явлаа.
Advertisement
Тэр Хятад залуу хэрхэн хөдлөхийг, түүнээс юу мэдрэгдэж буйг нэг бүрчлэн өөртөө тогтоон авч, залуугийн нуруу нь бараг цоормоор ширтсээр л... Хятад залуу машинтайгаа цаашаа явахад тэр араас нь харсаар хоцорсон бөгөөд уруулдаа мишээл тодруулсаар л байв. Түүний мэдрэх мэдрэмжүүд улам хөгжиж буй, өөр илүү шинэ зүйл нээсэндээ талархах мэт.
Тэгээд машин хаашаа явсан яг тэр зүг лүү нь хаашаа явсныг нь мэдэрсээр даган алхлаа. Лиса явсаар, алхсаар энэ удаад нэгэн жижигхэн саарал байшингийн үүдэнд ирэв, Хятад улс дотооддоо хамгаалах бүс байгуулсан мөн Энэтхэг ч гэсэн, тэгэхээр энэ бүс нь цагаач байсан Хятатуудын бүс аж. Энэ Хятад залуу, хөгшин эгч хоёр машинтай бүсүүдээр эм тариа тарааж буй нь ойлгомжтой байв. Лиса тэднийг гарч ирэхийг хүлээсээр хананы хажууд нуугдан зогслоо. Тэднийг хаа хүртэл дагахаа мэдэхгүй, гэхдээ алдаж болохгүй гэдгээ лав баттай мэдэж байв.
Энэ гэнэтхэн л болсон юм. Лисагийн хамаг бие хананд шахагдаж, ямар нэг хүчтэй гар түүнийг буландуулан шахав. Хамаг цээжин биеэрээ дээр нь нураад ирэх шиг санагдаж, хэсэг зуур амьсгаа нь боогдсон ба Лиса гүнзгий амьсгалан, амьсгаагаа авч гарган, толгойгоо гилжийлгээд хойно буй хүний царайг харлаа. Өнөөх Хятад залуу түүн рүү шүдээ зуусаар муухай ширтэж, нүдэнд нь бараг нулимс хургаатай, байдгаараа өөр лүү нь хашхичиж байлаа. Хамаг хөлс нь бурзайж, ямар нэг зүйлээс айж түгшсэн, бас үнэхээр уурласан шинж илт. Гарынх нь шөрмөс зангирч, нүд нь хүйтнээр ширтэж байв. Тэр Лисаг алахаар шийдсэн бололтой халаасаа тэмтэрч, түүнийг хутгаа хайж буйг Лиса зөн совингоороо мэдэрлээ. Түүнийг эргэлзээгүй алахаар шийдсэн ажээ.
Энэ мөчид Лиса зохиолчийг үнэн голоосоо дотроо хараав. Тэр түүнээс өөрийг нь ямар нэг байдлаар бие махбодын хүчтэй болгож өгөөч гэж сүүлийн хэдэн хэсгийн турш гуйсан шүү дээ, өнгөрсөн хугацаанд түүний хүнтэй тулалдсан хүчийг нь харулсан хэсэг гараагүй тул одоо ямар нэг чадвартай болгоход огт асуудалгүй гэж хэлсэн, гэтэл огтхон ч тоогоогүй. Буу барьж чаддаг, хутга агсаж чаддаг байлаа гээд хүчтэй биш бол энэ үнэхээр хэцүү. Дараа нь Лиса үнэхээр чанга орилох гэсэн ч түүний амыг ороон дарчихсан байв.
Лиса ойлгосон юм, магадгүй тэр энгийн хүнийг хялбар дөнгөж чадах байсан байх, гэхдээ энэ хүн хавь илүү хүчтэй, бараг л хоолойг нь тас базчих шахуу атгалтаа улам чангална. Тийм ээ, новш гэж энэ аргагүй шүү дээ. Тэр тийм юм чинь.
- Nǐ bùnéng bǎ wǒ de Cheng Хiao cóng wǒ zhèlǐ duó zǒu
Хятад эр Лиса руу ийн орилоход, Лиса дотроо "Би яаж ойлгодог юм бэ? Адгийн амьтан минь" гэж харааж амжив. Одоо эрэгтэй түүний биеийг бараг ханатай хавсарч, толгойг нь хага мөргүүлэхээр шийдэж буй нь Лисагийн толгойд буув.
Тэр нүдээ аниад юу болохыг хүлээв. Гэвч хаана ч задарсан тархи байсангүй, үхэл ч үгүй. Түүнийг яг мөргүүлэх гэж байхад тэдний хажуугаас эмнэлгийн халаадтай нэгэн эмэгтэй дуудлаа. Хар өнгийн үстэй, бас л нэгэн Хятад, намхан нуруутай, жижигхэн нүүртэй эмэгтэй тэдний зүг гайхшрангуй харж мөн нулимс нь цийлгэнэсээр,
- Qīn'ài de, nǐ hǎo ma? Zhang Yixing?
Хятад залуугийн гар суларч, түүний биеэр ичих гэмших мэдрэмж урссаар Лисагаас гараа татан авав. Эрэгтэйн хөнөөе гэсэн хүсэл шууд л замхран одох нь Лисад мэдрэгдсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн, Жисү түүний нэрийг дуудсаар эрчээрээ гүйж ирсэн ба Бэмбэм мөн Ким Тэхён, Пак Жимин тэр дөрөв тэдэн дээр гүйж ирэн, Тэхён болон Жимин хоёр буугаа тэдэн лүү чиглүүллээ. Тэд түүнийг хайсаар эцэст нь нэг юм олсон нь энэ байв.
- -
Бүгд хорогдох байшиндаа, Хусог даргын байшинд эргэн ирсэн, ялгаатай нь хоёр зочинтой ирсэн аж. Өнөөх Хятад залууг сандалд хүлэн суулгаж, хажууд нь байсан Хятад эмэгтэйг ч мөн амыг нь таглахын тулд авчирсан байлаа. Бусдын анхаарлыг татаж хэрэг үүсгэж болохгүй тул, өөрсдийн чөлөөтэй байж чадах байшиндаа авчирсан нь энэ. Эрэгтэй, эмэгтэй хоёрын хоёулангийнх нь ухаан балартаж, хэдхэн минутын дараа л сэрэх байв. Эмэгтэй гаваар ханатай холбож үлдээсэн юм.
Бэмбэм Лисаг зад загнаж, ахиад ийм зүйл оролдох хэрэггүй шүү гэж уурлаж байв. Харин Лиса мөчөөгүй өгөхгүй тэр хоёр маргалдаж, эцэст нь хоёр тийшээ хараад дуугүй болчхов. Бүгд чимээгүй болсон байсан ба байшинд Жимин, Тэхён болон Бэмбэм Лиса, Жисү бүгд дөнгөж ирсэн байв. Бэмбэм хоолойгоо засаад,
- Тэдний нэг хүнийг олсон гэхдээ яаж мэдээлэл авах юм? Өмнө нь сэжиглэгдэж баригдсан бүх хүмүүс шууд л хэлээ хазаад амиа хорлосон. Тэр залуу ухаан ороод шууд амиа хорлож ч магадгүй.
Лиса,
- Амиа хорлохгүй байх. Бидний хамт авчирсан тэр эмэгтэй, энэ Кастилл хүн хоёр бие биедээ хайртай. Тийм болохоор үхэхгүй тэсэх байх. Гэхдээ яахыг мэдэхгүй. Түүнийг ам алдуулах хэрэгтэй. Эмэгтэйг нь тамлах уу? Эсвэл-
Бэмбэм,
- Тамлах ий?
Жисү санаа алдаад,
- Хайрлана гэхээр хачин юм. Кастиллчууд хайрладаг гэж үү?
Жисүгийн хоолой зангирсаар шүлсээ залгиад, өөртөө итгэлтэй болон:
- Би түүнийг яриулж чадах байх. Магадгүй ярих ч шаардлага байхгүй. Би оролдоод үзье гэж хэллээ.
Advertisement
- End947 Chapters
Black Tech Internet Cafe System
We’ve had systems that help the MCs make pills, steal skills from legendary masters, and even be forced to show off to earn points, but what about a system that allows one to run a virtual reality internet cafe, featuring all the classic games? Our MC awakens in a new world and finds himself with a mysterious system that allows him to run a fully self-sufficient virtual reality internet cafe! What? Opening an internet cafe in a cultivator world? You can now surf the internet, watch dramas, and play video games?! One Emperor Warrior cried after visiting MC’s shop, “Damn, Blizzard completes my life!” Another Yuan River Realm cultivator gasped after drinking Sprite, “What is this sorcery?” What else did the MC bring to the cultivator world? Come join us on this adventure as Fang Qi faces off against cultivation sects and major forces with his collection of modern treasures.
8 5374 - In Serial24 Chapters
Touhou - Journey to the East
If you knew there was a world different from ours, what would you do? [a.] Try to go there. This was the choice on the application form of the so-called "Sealing Club" at my university. I did not know that this marked the beginning of an extraordinary journey. One on which I would experience unimaginable things, see magical places and meet mysterious beings. A journey that would change me forever. This is a fan fiction based on the Touhou Project bullet hell game series created by ZUN. It employs the many colorful and varied characters of these games (who are predominantly female), with some of them having canon personalities, while others are original interpretations. The story is written in first-person, as you may gather from the description above, and has a rather slow pacing - please bear with it. Warning: If you don't like to see your Touhou characters get hurt, emotionally or physically, this is not for you. There will be bloody conflicts.
8 188 - In Serial42 Chapters
An Alpha's Bite
"Look dude, I get that you probably have some emotional problems, and you have taken to random strangers to find comfort. I mean I get it, I really do" I totally didn't "But it isn't really cool to do this sort of thing, so I'll tell you what. My Sisters, Husbands, Uncles, adopted daughters, mom is seeing a shrink for the exact same thing, I could get you her number or something? It's probably better than going around hugging random strangers." I told him. The dude didn't answer me, no. He decided to bite me.And I blacked out.***Sarah is a normal human, with a normal family. she goes to a normal university, and she has normal obsessions with hot TV stars. Everything about her is normal. That is till some random dude snatches her up from the Saturday market and brings her away to somewhere she would have never imagined existed.Awesome cover made by @valiantsouls
8 151 - In Serial22 Chapters
Journey to Another World.... because of my Neighbour
Ishant dies due to a mistake by God of Destruction however gets a new chance to live in another World. Read Ishant's Journey in a game-like world. Will he become a Hero? Or a Demon King? Good or evil. Read as slowly his influence on the world grows. Finding his place in this world with numbers. This is my first story, so the first few chapters might be a little choppy. Please bear with it till chapters 6-7. After which I've started using software which corrects some stuff. Also if you find any errors, or have any questions about the powers or power system. Please do leave a comment about it.
8 118 - In Serial24 Chapters
Chosen (Lloyd X Reader)
Y/N was taken in by Sensei Wu at a young age ever since she was abandoned outside of the monastery. She trained in the secret art of Spinjistu and soon ventured off with Sensei Wu to seek the four elemental masters along with the four Golden Weapons. Then, she meets Lloyd. Her life would never be the same from there. Though their story is only the beginning, they all have a long way before any peace can be brought upon Ninjago.Ninjago does not belong to me nor does any of their characters. The only character I do own is y/n and everything else to Ninjago and Lego. The cover is also not mine.
8 188 - In Serial30 Chapters
Legendary (Discontinued for now)
Story starts from Page 5
8 110

