《INFERNO: Destruction [Completed]》- Богино хэсгүүд- 1
Advertisement
Лиса жагсаж буй цэргүүдийн дундуур уцаарлангуй алхаад бие хамгаалагч руугаа "Юу ч алга байна! Алив нөгөө салаа руу явъя" гэж орилоод хурдан хурдан алхана. Хүмүүсийг харь гарагийн эсэхийг шалгаж буй нь тэр. Үдийн халуун нар ээж, байдгаараа халан өглөөнөөс хойш явсан тул өлсөж бас цангана.
Тэгээд "ямар халуун юм бэ!" гэж дуу алдаад гадуурх цамцаа тайлан нэг хамгаалагчийнхаа нүүр лүү шидлээ. Энэ ажлыг Лисад зөвлөлөөс заавал хийгээрэй гэж даалгасан, энэ зайлшгүй шаардлагатай гэж үзэгдсэн ч өөрийг нь хаа сайгүй алхуулаад, хөл нь ч өвдөж эхэлсэн тул уур нь их хүрээд байв.
Тэгээд ихэнх уур нь хоёр хамгаалагч дээр нь бууж байлаа. Лиса алсын зайнаас хамгаалж буй дөрвөн хамгаалагчдаа бол тоох ч үгүй, их л гэдгэр алхаж- ойр буй хоёроо бол жинхэнэ шүүсэлж байв.
- Аяга ус аваад ирээч! Гөлийгөөд зогсоод байх юм! Хурдан хөдлөөч. Хүн ажиллуулж байгаа юм бол аятайхан юм авчраарай! Ус биш жүүс авчир!
- Ёо! Чи хөлдүү юм уу? Үхсэнээ хараад байгаа юм? Би тийм хөөрхөн байна уу? Чамд харахаас биш хазахын заяа байхгүй шүү муу азгүй минь!
- Алив угаалгын өрөө лүү чиглүүлээдэх! Алив жаалаа чи бие хамгаалагч л хойно хамтдаа орох юм уу? Үгүй юм бол зайлаач ээ!
- Хөөе! Битгий хүйтэн царайлаад байгаач! Инээ л дээ. Өөдөөс ингэж ширтээд байхаар хүний урам буугаад байна шүү дээ! Хамаг эрч хүч сороод байна! Алив ярзай!
- Хөл өвдөөд байна! Нэг жаахан бариадах даа! Яагаад заавал алхах ёстой юм бэ? Би юу юм бэ? Механик юм уу?
Байнгийн үглээд, уурлаж уцаарлана. Ийм газар лав олдохгүй тансаг юм нэхнэ. Өнөөхийг нь хамгаалагчид хайхаас өөр аргагүй байдалд ороод энэ тэрүүгээр явж явж ирэхээр яасан уддаг юм бэ! гээд л уурлаад байна.
Лисаг хариуцсан ойрын хамгаалагчид бүр тамаа цайж байв. Энэ бүхний эцэст үдийн хоёр цагийн алдад үдийн хоолны цаг болсон ба тэд Лисаг дагуулан цэргийн хоолны цэгт очлоо. Лиса бүр дуу нь ч гарахгүй ухаан алдах гэж буй аятай баахан идэх аж. Бүр дув дуугүй болж хорвоо ертөнцаас ходдон салаад идэж сууж буйг нь хоёр хамгаалагч гайхангуй харна.
Advertisement
Үнэхээр л их өлсөж бас ядарч байсан нь илт. Нөгөө хоёр нь байдгаараа ярвайсан хэвээр түүн рүү харцаа шилжүүлээд, эргэн тэд ч бас хоол идэх хэрэгтэй тул ширээнд өөд өөдөөсөө зэрэгцэн суув.
Хамгийн сайн л гэж сонгож, шилсэн уг хоёр хамгаалагч бүр ядарч бас шантарч гүйцээд урд буй хоол руугаа их л гунигтай ширтэн хоёул сууна. Тэгээд зэрэг санаа алдлаа. Салаандаа хамгийн шилдэг, боловсролтой нь байхад энэ жижигхэн улбар үст нурууг нь гудайлгаж, уурыг нь барж одоо бүр шалд нь бууруулж байна.
Нэг нь арай хөгшин, магад Жон Хусог даргын үеийнх биз. Цэргийн хувцасных нь энгэр дээр "Ким Минсок" гэж саарал пайзан дээр томоор бичжээ. Тэр нөгөө цэргээсээ хамаагүй илүү ахмад нь илтхэн.
Харин нөгөө цэрэг бараг л тэсвэр алдан үстэй толгойгоо зулгаах аж. Түүний нэрийг харваас пайзан дээр "Накамото Юта" гэж бичсэн байлаа. Тэр нас залуу, цус шингэн гал цог дүүрэн харагдах ба Лиса руу толгойгоо эргүүлээд тэгээд нүүрээ ярвайлган, нүдээ онийлгов. Мөн амандаа "бүр хоолны дуршил бууруулчихлаа" гэж бувтнажээ. Нэрнээс нь үзвэл тэр Япон үндэстэн гэвч Солонгосоор тун дажгүй, мөн англиар ч сайн ярих ба ийм учир түүнийг Лисаг хамгаалахаар сонгож гэнэ.
Хэсэг хугацааны дараа тэд хоолны газраас гарч, зөрж өнгөрсөн хүн бүр нэгэн цэргийн нуруун дээр тухтай гэгч нь үүрүүлэн явах улбар шар үстэй эмэгтэй лүү харцаа тогтоож байв.
Тэгээд хөлс нь цувах залуу цэрэг лүү харцаа тогтоож, зарим нь инээжээ. Улбар үст яг л морь унаж буй мэт аашилж, бараг чүү гээд орилох шахуу их л жаргалтай. Ийнхүү гурван ч салааны бэлтгэл хийж буй цэргүүдийн дундуур тэд явсан байна. Үнэндээ энэ хугацаанд тэд нэг ч цэрэг харь гарагийнх гэдгийг илрүүлээгүй билээ. Тагнуулд байсан Кастиллчууд нь өндөр албан тушаалтнууд байсан, тэд бүгдийг нь буудчихсан. Харин энгийн цэргүүд дунд лав хүн байхгүй байв. Лиса бүр сүүлдээ нүүгээд явчихсан байхад шал дэмий зүйл хийлгээд буй мэт санагдаж гэнэ.
Залуугийн хөлс цувж, хажууд буй арай ахимаг настай цэрэг нь дотроо инээх аж. Яг л хошин шог ч мэт. Зөвхөн Юта гэх цэргээр үүрүүлнэ гэж зөрүүдлэх улбар үст, адуу мал ачаа чирэх шиг харагдаж буй эр.
Advertisement
Тэгээд тэд ийнхүү бэлтгэл хийж буй цэргүүдийн дунд алхан орлоо. Нар бүр улам халуунаар ээх ба бүр халуу шатам болж эхэлнэ. Ийм халуунд хүнд үүрүүлнэ гэдэг нэмж хөлрөхийн нэр ч хөл өвдөж байснаас л дээр ажээ.
Лисагийн нүд нь сүүмийж бүр хамаг гал нь буурчихсан, ер нь цэрэг шалгаад байна уу? хүнд үүрүүлээд унтаж байна уу? гэдгээ ч бараг ялгахаа больчихсон амьтан бүх эрч хүчээ алдчихсан явна.
Гэтэл гэнэт улбар үст "Зогс!" гэж байдаг чангаараа Юта гэх цэргийн чих лүү орилов. Яг л хаан сэнтий дээрээсээ харц ард руугаа тушааж буй мэт. Гэхдээ их нухацтай гэгч нь.
Залуу зэрэг нэг татвалзаад чимээгүй болоод,
- Яасан бэ?
- Алив өгзгөө хурдан хөдөлгөж үз! Баруун тийшээ гурав алхаад урагшаа яг долоо алхаад зогс!
Цэрэг яг хэлсэн үгийнх нь дагуу хийж гэнэ. Улбар үстийн нүд нэг цэрэг дээр бууж байв. Магадгүй Солонгос, Хятад хоёрын эрлийз ч мэт. Энэ бүсэд Хятад байна гэдэг бол цагаач байсан гэсэн үг. Ямар нь хамаагүй Ази залуу Лиса руу бараг бүлтрэх нь үгүй гэлтэй харж, шүлсээ залгин хар хөлс нь цутгав. Яг л үхэх гэж буй мэт царай нь хувхай цайж, нүдэнд нь нулимс дүүрээд ирэх шиг санагджээ.
- Чи чинь...
Юта үнэхээр л нухацтай цаг агаарыг Лисагаас энэ хоромд мэдрэх аж. Тэр бүтэн өдөржин хөгийн шулам, адсага шиг ааш зан гаргасан. Харин энэ удаад бол бүр тэр тэс өөр. Өөрөө үсэрч буугаад өнөөх цэргийн цэргийн урд тулан зогслоо. Түүний хоолой бага зэрэг чичирхийлнэ.
- Чи их том бэлэг хүртсэн байна. Би хэнд ч хэлэхгүй. Сайхан амьдраарай. Нэр чинь сайхан нэр байна. Жан Ишин. Дэлхий чамайг ивээжээ.
Лиса инээмсэглээд залуугийн мөрөн дээр нь аяархан цохилоо. Юта гайхангуй Лисагийн зүг ширтэх зуураа ямар нэг зүйл мэдрэх аж. Нэг тийм хүүхдийрхүү гэхдээ их зэврүүн.
Тэгээд Лиса Юта руу,
- Алив тонгой муу анааш минь! Хөл өвдөж байна! Олигтойхон тонгойгооч дээ! Над шиг хөнгөхөн хүнийг ганц цаг үүрчхээд ядраад байгаа бол чи энэ дэлхийд төрсөндөө харамссан дээр!
Цэрэг амандаа Японоор,
- Амаа тат! Хөгийн эмэгтэй минь! Зуун тоосго шиг хүнд юм байж!
Лиса түүний чихнээс угзарч татаад,
- Би байна аа! Япон хэлтэй шүү! Муу турь муутай шонгийн мод минь!
Лиса японоор түүн рүү ингэж орилоод араас нь удаан байна гэж дарамталлаа. Ингээд Юта цэрэг түүнийг үүрсээр яван явсаар, нэг л мэдэхнээ нуруун дээр нь буй үглээ шаазгай бүр таг дуугүй болж гэнэ. Гайхан түүнийг чагнавал бүр нам унтчихсан байлаа. Юта түүнийг бага зэрэг унтуулахыг хүссэндээ удаанаар явж гэнэ. Инээмсэглэл түүний нүүрэнд яагаад ч юм өөрөө тодрох аж.
Advertisement
- In Serial115 Chapters
The Rising Of The Anomaly
Following planetary devastatation in the aftermath of WWIII, humanity is driven to the brink of extinction as the world is turned into a nuclear wasteland. In order to prevent humanity from being wiped out by the radiation, a large enclosed dome called the Sanctuary was built during WWIII, saving about sixty million people, a small fraction of the world's population.
8 1318 - In Serial35 Chapters
Evo-Gaming
Evolution based StarCraft story with game-like elements. Everyone gets a good cheat-like system with well design UI and player-friendly system. I get this broken piece of shit Alpha version. Not to mention, that starting at the very bottom is not that fun. Oh well, let's hope things get better later. Warning - If you read this now, you will be essentially beta tester. The story will include biology, chemistry, but will not focus on it too hard. I aim to please both groups but inevitably will probably alienate both the people who dislike the subject and the ones who like it.
8 419 - In Serial18 Chapters
The Legendary Heroes are Slacking Off [Isekai System LitRPG/Progression Fantasy]
Reincarnated as a puddle of blood, the only way for Gale to get his body back is to gather the Legendary Heroes and defeat the Demon King. "Wait, what? All the Legendary Heroes are slacking off!" -Heartfelt, silly, and serious at turns-FMA/Elric siblings vibes -Going for a mix between serious and slice of life isekai! -Updates Mondays & Fridays, 3-5k words/chapter [participant in the Royal Road Writathon challenge]
8 198 - In Serial6 Chapters
Grinning Enigma
Freddy is a very bad boy. Meets some people that know what he did. He tries to escape punishment, makes it [Redacted]. Freddy might be a mass-murdering troll, but he isn’t a bad person, right? Right? Disclaimer: This is not an instruction manual. If you want to be a horrible human being, go figure it out yourself. Autopsy: Writing this story gave me some degree of insight into how much I've managed to fuck up my own personality by suppressing basic needs. Now I hate myself even more. It started as a story where the MC was supposed to be a blend of the NZ-land shooter and other cancerous personalities. That way I wouldn't feel bad about torturing him. Instead I ended up witnessing all the worst aspects of my own personality, or lack thereof. I'm a horrid person, I can't even bring myself to do what's the only right thing at this point.
8 188 - In Serial6 Chapters
Alomiriya
Karin is just a regular 18 year old girl in her senior year of high school. Sure, she might be a tad dreamy, but other than that, she's fairly unremarkable. That is, until her hometown one day gets attacked by a real-life dragon. On that same day, Karin meets a talking butterfly named Papiyon, who grants her the ability to transform into a fairy! Not only that, but she has to find four other girls with similar abilities to help her with her quest to save not only Earth, but also another world that lays far, far away... 🌸🌸🌸 This story adapts the Japanese-inspired Magical Girl genre to prose form.
8 90 - In Serial24 Chapters
The Two Keepers (Shuli Go Vol. 5)
A single kick can change lives and destroy families. Zhao Lian knows this, but that doesn't stop her from delivering one. Four years later all the ramifications of that kick will come back to haunt her and her own fledgling family. She and her son Quan are soon drawn into a fight with a band of outlaws, led by another powerful magic user, and into the path of a young woman's long-simmering rage.
8 269

