《INFERNO: Destruction [Completed]》- Богино хэсгүүд- 2
Advertisement
Энэ дэлхий дээр гурван толгойтой хүн төржээ, дөрвөн тархитай хүүхэд мэндэлжээ, долоон хуруутай жаал байна гэхтэй Кастилл хүн хэн нэгнийг хайрласан гэх явдлыг адилтгаж болно. Хайр бол заяагдмал бус олдмол гажиг юм гэж бидэнд сургадаг байлаа. Гэхдээ үнэхээр тийм сэн үү? Юу ч байлаа хэзээ ч үл эдгэрэх ужиг өвчинд би нэрвэгджээ. Гэхдээ тэрхүү өвчин надад ийм гайхамшгийг мэдрүүлнэ гэж хэн санах билээ? Хайр бол бузар, худал зүйл гэж, хайр бол биднийг үхэл рүү урвалт руу чиглүүлэх тийм л гутамшиг хэмээн ямагт хэлнэ. Үнэнч зан бол цус бүхэнд нэвчсэн байх ёстой эрхэм зүйл гэнэ. Эцэст нь үнэхээр л өнөөх хайр гэгч нь намайг урвалт өөд аваачиж, үнэнч занг минь ялан дийллээ. Энэ зүйлийг хийсэн тул би хэзээ ч өөрийгөө уучлахгүй гэдгээ мэдэж байсан юм. Ингэж урвасныхаа төлөө төлөх ёстой.
Тэгээд л би өөртөө буу тулгаж, өөрийгөө энэхүү ертөнцөөс нэг удаа арчиж хаясан юм. Хэчнээн их энд баймаар буй ч өөрийн бүтээсэн гутамшиг дундаа цаашид оршсоор байх нь үнэхээр тэсэмгүй байлаа. Тэсэж чадахааргүй байсан. Хүний ертөнцөд амиа хорлох бол арчаагүй дорой үйлдэл л гэнэм. Харин миний хувьд төлбөр минь юм. Надад цаашид сайн сайхныг мэдрэх эрх гэж үгүй. Чэн Чэнийгээ харж баясах, түүнээсээ хамгийн сайхан мэдрэмжүүдийг хүртэх эрхгүй. Чи Чэн Чэнийг минь таних уу? Чамд би түүнийхээ талаар ярьж өгье.
Тэр үхвэл гарцаагүй диваажинд л очих болно. Би ийм мэтийн ярианд үнэмшдэггүй ч Чэн Чэн минь үүний талаар гүнзгий итгэл үнэмшилтэй тул ийн бичиж байна. Тэр минь хэтэрхий сайхан сэтгэлтэй, уг сайхан сэтгэл нь түүнийг гай руу ихэд чирдэг, гэсэн ч хаширдаггүй, шаламгай, нэг л хийнэ гээд шийдчихвэл огтхон ч салдаггүй тийм л тууштай нэгэн. Түүний итгэдэг зүйлд би итгэж, түүний дурладаг зүйлд би дурладаг байлаа. Надад өөрийн гэсэн зүйл юу ч байгаагүй, бүгд л миний Чэн Чэнийх. Хязгааргүй сэхүүн зантай тэр бүсгүйнх.
Түүнийг анх харах мөчид л би дурласан. Цагаан халаадтай, хар чагнууртай түргэний тэрэг рүү гүйж буй бор үстэй нэгэн. Нүүрэнд нь өвчтөнөө гэх санаа зовнилоор дүүрсэн, хөлөрч хоолой нь хатсан туранхай бүсгүй. Тэр эмнэлгийн гадаа би бүтэн шөнө зогсов. Цас дээрээс орж, салхи хажуугаас алгадан байхад ч ажралгүй зогссон байтал хүний бие гээч энэ хэврэг зүйл шууд л өвдчихсөн юм. Хуурамч ээж минь намайг зэмлэнгүй ширтээд хоёр шөнө сахиж хонов. Энэ хүүгийн биеийг эцэг эх нь үнэхээр их хайрладаг. Бараг л цэцэг шүргээд гэмтээчихээс, бороонд норвол хэмхэрчих мэт торгонд ороож өсгөнө. Хүний тэрхүү хайр гээч зүйл нь ийм л хэрэггүй эд байна гэж би боддог байв. Хуурамч ээжийн минь үдэш бүр духыг минь илээд хэлэх "Хайртай шүү, үр минь" гэх үгс, эцгийн минь хэлдэг эелдэг чин сэтгэлийн үгс.
Advertisement
Хүмүүн гэгч амьтан ийм л хөгийн төөрөгдөл дунд аж төрөн байжээ, мунхаг юм гэж би боддог байсан. Яаж төгссөнийг чи мэднэ шүү дээ. Чэн Чэн миний урд гарч ирээд л хамаг бүхнийг маань сүйрүүлж орхисон. Удирдлагаас надад ажилдаа улам муудаж байгааг минь сануулна. Тусгай багийн гишүүн байж хариуцлага алдах нь зүй ёсгүй хэрэг гэж үзэгдэнэ. Надад огт хамаагүй байсан, ердөө л Чэнийг харах тэгээд л боллоо. Амьдрал минь ийм л зүйл дээр тогтдог болсон. Дараа нь би гараа хугалсан, өөрөө. Хананд бүхэл биеэрээ баруун гараа савж, зүүн гараараа үен дээр нь нуга дарсан юм. Шалтгаан нь их энгийн л дээ. Чэнтэй үргэлж уулзах гэж л тэр. Түүнтэй уулзах шалтаг л олдож байвал бүх үеэ дахин хугалсан ч зүгээр. Би түүн дээр очсон. Хугарсан гараа атгаад, худлаа ёолж дүр үзүүлнэ. Эмч гэх ажлын завгүйг нь ч хэлэх үү? ийм л болзол намайг түүнтэй уулзах боломжийг нээсэн юм. Өвчтөн болох, тэр миний эмч байх. Дүр үзүүлсээр, заримдаа жинхэнээсээ ч өөрийгөө өвтгөнө. Тэгээд тэр ч мэддэг болсон мэт санагдана. Би энэ удаад бас л нэг зүйл өвдсөн гэх нэрийдэлтэй түүний өрөөнд сууж байсан юм.
- Ишин, та үргэлж л гэмтэж байх юмаа? Одоо бас юу тань өвдөө вэ?
- Энд л их өвдөж байна даа, бусдаар бол таны сайхан гарын ачаар бүх үе маань эдгэж зүгээр болсон. Таны... гэж хэлээд би гараа зүрхнийхээ харалдаа аваачаад их л зовуурьтай мэт жүжиглэлээ. Түүний хөмсөг даруй л зангираад, суудлаасаа өндийн миний урд зогсов. Тонгойгоод тэр чихнээс минь угзарч өөр лүүгээ татсан. Маш чангаар, бүр хумсалж шүү.
- Чи яагаад асуучхаж чаддаггүй юм бэ? Хамт хоолонд орох уу? Үдийн цайгаа уусан уу? Би дайлах уу? Эмэгтэйчүүд санаачлагатай зүйлсэд дуртай шүү, Ишин. Худлаа өвдөхөө боль. Маргааш би ээлжийн амралттай. 14 цагт намайг Жэжиний наймдугаар байрны урдаас ирж аваарай, одоо гар! Дараагийн өвчтөн орж ирнэ үү!
Тэр миний дэргэд их зоримог нэгэн болдог. Нүүр бардам, сэхүүн, үргэлж өөрийгөө дөвийлгөн магтагч болон хувирдаг атлаа өвдөж буй нэгнийг харахаараа үнэнхүү сул дорой болчихно. Дараа нь тэр ч намайг шохоорхож явдгаа хэлсэн, бид үерхсэн, тэгээд хоёулхнаа сүмд гэрлэсэн. Гэрлэлт, амлалт, амьдралын минь хамгийн үнэт мөчүүд, анхны шөнө, түүний бэлэглэсэн зангиа. Зүүнүүд хэзээ ч намайг өвтгөж байгаагүй ч би зүүнээс айж буй мэт жүжиглэдэг байв. Чэн Чэнийг л хөгжилтэй болгох гэж шүү дээ. Тариураа бариад намайг сүрдүүлэх нь түүний хийх дуртай ажлуудын эн тэргүүн эгнээнд байлаа. Чэн гуниглахаараа их иддэг, идчихээд жин нэмлээ гэж надад уурладаг байсан. Өөрийг нь хориглох ёстой байсан гээд л гомдчихно. Би аргадах гэж түүний жижигхэн биеийг хөнжилд ороогоод нялх хүүхэд шиг бүүвэйлнэ. Тэр гар дээр минь унтчихдаг байв. Чэн унтах үедээ шүдээ хавирдаг бас чанга хурхирдаг, шөнө ярьна шүү. Хөдлөгөөн хийж байгаад бүр үстэж байсан. Гэхдээ би хэзээ ч өөрт нь хэлээгүй юм. Түүний өөрөө мэддэг эсэхийг нь ч мэдэхгүй нууцыг мэдэж буй мэт тийм л сайхан санагддаг.
Advertisement
Би чамд өгүүлээд байвал дуусах нь уу? Ахиад арван мянга, хорин мянга үгс ч бичмээр байна. Түүний тухай л гэхэд арван боть ном гаргах сан.
Миний Чэн Чэн, Чэн Чэний Ишин, бидний хайр. Үнэнч хайр, мөнхийн хайр, дурлал. Баяртай, баяртай. Би үхэв.
Гэтэл бороо орсон. Яг дээрээс минь, үүлгүй цэлмэг тэнгэрээс аадар асгарч байсан юм. Тэгтэл би биш байсан. Юу гэхээр байна шүү дээ. Би биш өөр би болсон байсан. Өөр нэгэн, кастилл биш би. Хүн би. Хүн болчихсон байсан. Тэнгэрээс орж буй бороон дуслууд энэ бол бэлэг гэдгийг илэрхийлж байв. Би кастилл байхаа больсон тул, тэдний үнэнч нэр төр ч хэрэггүй, нэгэнтээ төлөөсөө ч төлсөн тул надад энэхүү хүний амьдралаар амьдарч болох эрх хангалттай байлаа.
Advertisement
- In Serial6 Chapters
Re: Rise of a Side Character
Narutoverse Fanfic Usual Rencarnation Game interface Good grammar Good plot Good MC Good time killer Read bruh Sex maybe, violence yes, swearing yes.
8 139 - In Serial10 Chapters
A Chance
Sequoia and Tyron are siblings as well as being the children of the king of all elves. They live in the palace with their father and stepmother. Sequoia’s birth mother died when she was 12 and she has always wanted to find out why she died. Finally, she gets a chance. Tyron learns news of destruction in the kingdom and wants to help. finally, he gets the chance. Their father has done many terrible things, when Tyron and Sequoia are pushed to their limits they make a big decision, the decision that will change their lives.
8 181 - In Serial8 Chapters
Him & I ✔️
Peep in to know.
8 187 - In Serial16 Chapters
Devious Dungeon [Dropped]
A man seeks his own path, deviating from the norms. For his own goals and desires, he seeks a path uncharted. For the sake of satiating his curiosity, he sought to tresspass in the domain of the divines. Achieving something none had before, he transcended his limits. Denied was he from fruits of his labor, cheated and cast away to be forgotten. Yet he was given a chance, a gamble to reclaim what was lost. Did he lose more than he gained, or did he stumble upon a yet another path untrodden? Hiya, first story I started to write. This story has no definite goal as of yet, as I'm using it to improve my writing skills as english isn't my native language. Main theme is going to be dungeon building. Is the theme cliché? Well yes, yes it is. And I don't care, as I'm going to try add some new twists and turns while experimenting with my writing. In the future, story will contain more mature content, you have been warned. Thus speaking, constructive criticism is welcomed, random bashers and weeaboos are promptly ignored. Updates are sporadic in nature, happening when inspiration strikes. I do not own the copyrights of the cover. These rights belong to the respective artist.
8 144 - In Serial20 Chapters
MY YOU || TAEKOOK
Jeon Jungkook, who is a doctor by profession, also happens to be a single parent of a baby boy.He was getting used to live only for his son until.......One day, Jungkook had to take the little munchkin with him to his workplace and the very same day, their new department head joined the hospital.
8 169 - In Serial10 Chapters
Marinette Stone ( Daminette)
Its been three moths since Hawkmoth has been defeated, two months since Marinettes parents died, and one month sice she was adopted. Marinette has had a hard life. She became Ladybug at thirteen,deafeted Hawkmoth mostly herself , her parents died only a moth after , most of her friends hate her , along with many other things. So saying she had a hard life is an understandment .but Jagged Stone happily adopted her. So she is now Marinette Stone. She is also Clara Nightingales honary niece. After her junior year she moves to Gothom with her new family and friends.
8 166

