《INFERNO: Destruction [Completed]》- Богино хэсгүүд- 3
Advertisement
Би Ким Намжүүн, үүнийг давтах шаардлага үгүй гэдгийг мэдэж буй ч гэсэн, чамд өөрийгөө танилцуулахын тулд ингэж эхэлбээс туйлын боловсон явдал болно. Би хайр дүүрэн гэр бүлд гал цог тээсэн нүдтэй хүү нь болж төрсөн юм. Гэхдээ аз завшаан гэр бүлийг минь удаан ивээсэнгүй, сандалнаас ч намхан байхдаа дүү бид хоёр өнчирч хоцорсон юм. Маш том золоор баян хүнээр тэтгэгдэж амь зуудаг байсан ба буян хийж буй гэсэн далбаан дор нүглээ наманчилж буй тэр л золгүй эрийн мөнгөөр эдийн дутагдалгүй өссөн юм. Асрамжийн газрын хүүхдүүдэд баймгүй тийм л олон сургалт дамжаанд явж, ногооны шимтэйг, хоолны тэжээлтэйг иднэ. Аль балчир наснаас маань л нисэж буй онгоцнууд гойд сэтгэлийг минь татдаг байж билээ. Өөр юунд ч тэгж дурлахгүй мэт тэгтлээ намайг өөртөө соронздон татсаар би армид орж, улмаар мөрөөдлийнхөө ч ажлыг хийж армийн нисгэгч болсон.
Хэдхэн үгэнд багтаагаад бичихэд амархан мэт үзэгдэх ч би нисгэгч гэх нэртэй байхын тулд тоймгүй олон давааг давсан юм. Эцэст нь би ядаж нэг хүнд ч болтугай үлгэр дууриалал үзүүлж чадахуйц нэгэн болсон. Гэхдээ, гэхдээ мөрөөдөлдөө хүрлээ ч миний хамгийн сайн найз Юнги болон охин дүүгээс минь үргэлж нэхэгддэг нэг зүйл байдаг байлаа. Найз охин. Хайртай хүн. Эхнэр. Яг аль нэр нь сайн тохирохыг мэдэхгүй л юм. Онгоцоо хайрлаж, нислэг хийхээс л таашааж байсан намайг хорин гурван нас давах үеэс л тэд өдөр шөнөгүй л шалдаг болно. Би хүүхнүүдтэй энгэр зөрүүлж, зугаацахаас хойшоо гэдийж байгаагүй ч зүрх сэтгэлээ зориулах тал дээр тун дундуур нэгэн.
Ор дэрнээс л халиагүй тийм л нандин бус харилцаанууд амьдрал минь олон байв. Гэхдээ сэтгэл татагдсан нь үгүй. Солхён, Юнги хоёр намайг нэг шөнийн явдлаас тэлэн гарч бүсгүй хүнтэй уулзаж учир гэж шалан, элдэв чаргаар үзэх ч би хөдлөөгүй юм.
Миний амьдралд тэдний шалаан, Хусог даргын баг дахь үүрэг тэгээд нисгэгч бас хааяа хааяа солигдох хүүхнүүд л байсан. Ийм хэвээр байсаар л би одоо гучин нас руу тэмүүлж байв. Бяцхан Сол минь арван ес хүрэх гэж буй.
Advertisement
Сүйрлийн талаар дурдах одоо хэн бүхэнд л уйтгартай болсон биз. Тэр зүйлийн дараа юу тохиосныг ч гэсэн чи мэднэ. Гэвч тэр бүх зүйлсэд нэг л жир бус зүйл миний дотроос маажиж эхэлсэн.
Түүнийг харах тэр агшинд хаашаа ч юм халтиран гулгаж ороод, намаг шалбаагт гацаж буй мэт тийм л зүйл зүрхийг минь өвтгөв. Дараа нь хэдэнтээ хүнд тэгээд хурдтай цохилж, эмэгтэй хүмүүстэй шүд угаалцаж буйдаа ч төрж байгаагүй тийм л хачин мэдрэмж цээжээр минь тэлнэ. Нүд минь нууцаар түүний л зүг гүйж, үйлдэл бүрийг нь харна. Ийм л байж. Өнөөх анхны харц ч гэнэ үү тэр нэг аймшигтай зүйл энэ аж. Би Юнгид сэм хүүрнэвэл тэр намайг аймшигтай шоолж бас үнэхээр бахархаж буйгаа ч илэрхийлнэ. Энэ залуу ч их чармайсан шүү.
Ким Жисү. Бид арай өмнө уулзсан бол би эргэлзээгүй л дурлах байсан. Гэхдээ одоо түүнд дурлаж, хайллаа гэх үг энэ нөхцөл байдалд ч туйлын тохирохгүй. Дайн самуун болж, үхэж үрэгдээ ихтэй, дэлхий ингэж хуйларч байхад би сэтгэлээ илчлээд явна гэдэг... Гэхдээ би оролдож, түүнтэй ойртохын тулд хичээж байв. Бага багаар, алхам алхмаар би оролдох үед миний булчингууд, эсвэл нөхцөл байдлууд үргэлж л амаа хамхих тал руу эргүүлнэ. Чамгүй олон оролдлогууд ходоодны минь хүчиллэгт үхэж, тоймгүй олон үгс уруул давалгүй залгигдана. Тэр анхнаасаа энгийн байгаагүй. Ааш муутай хүйтэн Жэнниг, жаал Бэмбэмийн зожиг эгч, Стелла Марис гэж би ч урьд нь сонсож байсан гэмт хэрэгтэн, тэднийг тэр эрхлүүлж, загнаж бүр найзлуулсан байсан. Дараа нь түүнд хүрэхэд улам л хэцүү болсон юм. Түүнд дэлхий бэлэг хайрласан байсан. Маш том бэлэг. Бүх зүйлс л миний эсрэг зүгт хөдөлж буй мэт бачуурсныг ч хэлэх үү. Намайг нэг шат ахих гэж оролдохоор цаашаа дөрөв тав бараг үсрээд ч буй мэт. Байдал улам л муудсаар одоо түүн дээр очоод сайн гэж хэлэх нь бүр дэмийгээс дэмий үйлдэл болтлоо муудсан юм. Магадгүй сүүлчийн удаа гээд би зориглосон. Азийн Дээд хэмжээний уулзалтын урд шөнө би түүн дээр зориод очлоо.
Advertisement
Гэвч, гэвч бүтэн хоёр цаг би юу ч цухуйлгах байтугай, нэг ч дэвшилттэй үг өгүүлж чадаагүй. Жисү намайг хараад их инээдэг. Би юу ч хэлээгүй, хийгээгүй байхад эсвэл хийх гэж оролдоход л тэр чанга гэгч нь тэгээд удаан инээнэ. Түүнд миний царай эсвэл үйл хөдлөл юу нь инээдтэй байдаг юм бол? Тэр яагаад намайг шоолдог юм бол? Энэ бодлууд ч шаналмаар шүү. Түүнтэй уулзах болгонд тэр их инээдэг. Энэ намайг бүр гунигт автуулж орхино. Ийм том эрийг тэр төвөггүй л барьц алдуулна. Би түүний хажууд байхдаа мануухайгаас огт цаашилж чадахгүй.
Дээд хэмжээний уулзалт амжилттай дууссаны дараа заншил ч ёсоороо юу жижигхэн үдэшлэг маягийн зүйл хийлээ. Тэр яг л тэнгэрээс санаандгүй халтирч орхиод газарт үлдсэн сахиусан тэнгэр мэт үзэсгэлэнтэй. Уйлмаар болж байсныг ч нуухгүй. Түүний гэр бүлийг, дүү нарыг нь харах тэр үедээ би чимээгүй л ажиглана. Тэдэндээ хэчнээн хайртайг нь холоос харсаар, завдал гарах үед түүнд хэлэхийг хүссэн. Амьдралд минь анх удаа тохиосон дурлал хэмээх гайхамшгийг бүтээж өгсөн энэ эмэгтэйд өөрийн сэтгэлээ илэрхийлэхгүй байна гэдэг, тэгээд яг л гараас минь алдуураад хагарах гэж буй мэдрэмж бие хүлээд байгаа болохоор би энэ удаад хэлэхийг хүссэн. Гэвч ахиад л түүний өмнө номхон болж орхисон ба бүтэн биеэрээ чичирнэ. Хараал идээсэй чамайг Ким Намжүүн!
Жисү зангиаг минь чангалж татах агшинд би тэнгэр лүү одчихсонгүй. Дараа нь бид үнсэлцсэн. Тэр намайг үнссэн. Тэгээд "Бид дэлхийг аварчихвал, тэр үед би амьд байвал тэр цагт болзоцгооё!" гэж хэлсэн.
Би баярлах уу эсвэл гуниглах уу гэдгээ сайн ойлгохгүй гөлийсөөр түүний ардаас харан зогсоно. Энэ мэдрэмж, энэ үгс надад боломж бүрдэн бий болчихсоныг илэрхийлэх ч "бид дэлхийг аварчихвал тэгээд би амьд байвал" гэдэг үгс чихэнд минь цуурайтаж би зогсож буй байрандаа хэсэгтээ л зогсов. Новш гэж, би яах вэ?
Онгоцонд буй арван минут явж буй тэсрэх бөмбөг шиг. Энэ удаад зориглоно гэдэг тэнэг биш гэж үү? Бид энд дэлхийн төлөө тэмцэж байхад, би ийм мөчид мөн л хайрын тухай төсөөлж сууна. Жисү дахиад л инээж эхэлсэн би ахиад л барьц алдав. Түүнд ийм юм зааж суух нь зүрхийг минь сийчиж буй ч би тэсрэх бөмбөгийг хаана дарвал яаж дэлбэлэх талаар түүнд ойлгомжтой заана. Минутууд урссаар.. тэр анхааралтай сонсоно.
Тэр бас л чангаар инээж эхэлсэн ба би зориглон толгойгоо өргөж түүн рүү харав. Сайн харвал түүний нүдэнд зурвасхан нулимс үзэгдэнэ. Энэ нулимс. Тэр инээхээ болиод над руу харан уруулаа чихэндээ тулгам том инээж,
- Намжүүн. Би хэлэх гэж байгаа зүйлийг чинь бүгдийг мэднэ. Гэхдээ би амьд үлдвэл, бид амьд үлдвэл. Зарим хүмүүст ийм хайр зориулагддаггүй байх. Залуу минь, чи надад таалагддаг гэж би хэлсэн үү? Заавал сайхан амьдраарай залуу минь. Хэрвээ би ба чамд аз таарваас-
Би түүнд таалагддаг.
Арван минут энэ үед яг л харваж буй сум мэт өнгөрсөн ба гэнэт л Жисү үгээ тасалж, сандран урд сууж буй залуу руу "тэд өрөмдөөд дуусчихлаа" гэж орилно. Тэр мөн над руу хараад өнөөх залуу руу миний талаар нэг зүйл бувтнах шиг болов.
Дараа нь би дээврийн булан хэсэгт газардаж буй онгоцны чимээг, тэгээд гүйж буй Жисүг харсан. Хурдан гэгч нь гүйж буй. Минут хүрэхгүй хугацаанд л онгоц шууд газардаж, тэр гүйж одсон. Харин би арчаагүй мэт суусаар л... харсаар. Хурдан өрнөж буй энэ зүйлс.
Түүний найз гэх залуу Жисүг орхиод шууд нисэж орхив. Би түүн рүү орилбол тэр уруулаа жимийгээд "би түүнд амлачихсан, Ким Намжүүн байх аа, суу" гэж хэллээ.
Advertisement
- In Serial961 Chapters
Infinite Mana in the Apocalypse
Blessed with unlimited mana, Noah travels the worlds and sees rampant corruption and injustice.
8 4869 - In Serial17 Chapters
Age of Avarice
Earth finds itself on the cusp of a new age. Technology has ingrained itself into daily life like never before, and soon, it will allow humans to transcend the boundaries of space and time to enter a new world. Well, a new digital world that is. Age of Avarice is hailed as the world's first truly immersive VRMMORPG. And the denizens of The Shattered Realm similarly find themselves entering a new era as they begin to explore the Abyssal Sea in search of lost land, knowledge, and most importantly -- wealth. Sirius is a young man who has followed the development of this game for the past year-and-a-half and the long-awaited launch day has finally arrived. He enters the game, not for fortune or fame, but to simply make a living doing what he loves. However, he quickly realizes that Age of Avarice is much more than he bargained for... -Updates: Monday, Wednesday, and Friday- Cover Art is not my own and will take it down upon request
8 133 - In Serial18 Chapters
Legendary Puppeteer Master
Mi Liu is a 17 years old high school student. He died from an accident and reincarnated in a young child from a noble family called Ba Kuan. Ba Kuan was a Magus apprentice fighter, but with the poison he had swallowed Ba Kuan meridians has been blocked and could no longer learn cultivation magic power techniques nor Qi energy cultivation. Fortunately, Mi Liu awakened his bloodline ability after he regained in Ba Kuan's body: 'The Doll System'. With this new ability Mi Liu hope that one day to avenge his family and reconstruct his family home, becoming the mysterious 'Legendary Puppeteer Master'. WARNING! My native language is not english. I hope you can understand and pass on the horrible spelling and grammar errors. I'm here to improve my writing style and english grammar. I will release 1 chapter everyday at least. Maybe more depending on my motivation. Chapters can be long depending on the chapter so please wait properly since I'm trying my best. Thank you for reading and hope you enjoy the work!
8 209 - In Serial15 Chapters
Vector Alpha
In the near future… mosquitoes, cockroaches, ants, bedbugs, and most other annoying insects are now extinct as humanity rejoices, thinking they will finally live their lives free from these nuisance pests. But without warning, new vectors appear out of nowhere as they land themselves right on top of the food chain…
8 234 - In Serial15 Chapters
Solangelo oneshots
[COMPLETED] As the name says, it's Solangelo oneshots. There's only fifteen chapters, but they were all pre-written, so you won't have to wait for updates. Hope you like it! (Very unedited)Highest ranking: #2 in solangelooneshots
8 120 - In Serial31 Chapters
Spider Web -Warrior Applyfic
Spiderpaw, an apprentice of FalconClan, has a prophecy to fulfill: To build up the Clans, make them strong; save them. But the Shadow Paws mission is to destroy him and the prophecy, starting with one unlucky cat...
8 232

