《INFERNO: Destruction [Completed]》[6.7] Цэцэгс эцэстээ шатаж үнс болон замхрахуй
Advertisement
Чи шоргоолжнуудын үлгэрийг санаж байна уу? Тэд амьдарч буй модоо идсээр эцэстээ мод ч тэр, шоргоолжнууд ч тэр үхдэг. Учир нь шоргоолжнууд ухааралгүй байсаар, мод харин үхэжсээр нэгэнтээ дуусдаг юм. Чи хатсан тэр газрыг харж байна уу? Энэ зун сарнай хаана ч дэлбээгээ нээcэнгүй. Цахирмаа цэцэгс ч өөрийгөө дэлгэсэнгүй. Нуруугаа харуулж алхсаар л эцэстээ энэ л зүйл бүгдийг нь нэг дор алгадаж чадсан юм.
Kim Jisoonnie's P.O.V
Аль болох л хөлийнхөө хурдаараа, хэдийгээр бүх хүчээрээ хичээх ч гэсэн хөл үнэхээр л цуцсан байв. Агаараар дайралт хийж чадаагүй тул олон тооны явган цэргийг Ван Жэксон удирдлагууд луугаа орилсоор нэг дор илгээж үзсэн хэдий ч очих замд нь таарсан үхдлүүд тэгээд Яаотины дээвэр лүү гараа ч үгүй байхдаа шууд л бүгд буудуулсан юм. Тээвэрлэж буй онгоцыг тойроод олон цэргүүд хамгаалалтад гарсан ба бүгд л хүдэр биетэй, хүчтэй нь илт харийнхан мэргэн гэгч нь буудаж, ийшээ мацна гэдэг боломжгүй ч зүйл мэт санагдуулам.
Гэхдээ Кастилл залуу тэдний хамгийн хамгаалалт султай, ер нь бол тэдний хойд зүгээс л цэргүүд дайрч байсан тул урд булангийн хамгаалалт түр суларсан байсан ба энэ завшааныг ашиглан намайг маш хурдан буланд нь буулгаад тэр даруй л нисэж одов. Тийм ээ, энэ залуу дажгүй ч нисгэгч юм.
Агаартай урвалд оруулж болохгүй тул шууд тус бүрт нь вакуум орчин үүсгэсэн капсул маягийн зүйлд хийж хадгалж байгаа гэсэн тул зөөхөд тун хялбар гэдэг ойлгомжтой сонсогдоно. Би гүйсээр хоёр минут өнгөрсөн ба түрүүний турш гүйсэн тул эрхгүй цуцаж дороо амьсгаадав. Бугуйн цагаа харвал Чэёоны онгоц ирэхэд яг найман минут үлдсэн байв. Найман минут тэднийг хоргоовол бид гарц олж магадгүй л юм. Гэхдээ, гэхдээ... Чэёоны онгоц ийшээ яаж ойртоно гэж?
Би цэргийн талаар мэдлэггүй учир бодох гэж хичээсэнгүй. Нягт зохион байгуулалттай, тактик боловсруулдаг хэчнээн хүн бий.
Гүйж алхахын дундуур яарсаар хоёр минутын дараа би хойд хэсгийг хамгаалаад зогсож буй нэлээн хэдэн харь хамгаалагчтай таарсан ба тэд над луу хачин харна. Тэгээд нэг нь над руу дохин хүрч ирэх ба хөмсгөө зангидаад "Харж байгаагүй цэрэг байна. Чи удирдлагийн бүсийн хамгаалагч биш байна. Хэн юм? Яах гэж ирсэн юм?" гэж асуулаа. Миний чадварын сул тал нь би бүх зүйлийг ойлгодог хэдий ч энэ яг ямар хэл дээр байгааг нь мэдэхгүй. Тэр өөрсдийн хэлээрээ надад үг хэлсэн байлаа ч би зөрүүлж хариулж чадахгүй тул гар минь чичирсээр, би шүлсээ залгин зогсов. Амандаа хэд дахин хараал бувтнамаар санагдана. Юу гэж хэлэх хэрэгтэй вэ? би яах ёстой вэ?
Онгоц руу нэвтрэхийг дардан гэж бодоогүй ч надад онц төлөвлөгөө байгаагүй билээ. Чих минь хангинах ба Чэёон "Бид бараг л ирж байна" гэж хэлэх нь сонсогдоно. Урд минь зогсож буй Европ царайтай хүний биед орсон харь нэгэн энэ удаад царайгаа төв болгож миний хачин байдлаас үнэр авах шиг болов. Кастиллчууд толгой гудайж, харцаа буруулдаггүй. Тэд сул дорой байдлыг үзэн яддаг гэдгийг би сонсож байсан тул нуруугаа шууд л тэгшилж, харцаа өөрчлөв. Бүтэн бие минь чичирч буй ч гэсэн бүх чадлаараа хичээн цэх зогслоо. Урд зогсож буй эрхэм, эргэн тойрон дах цэргүүд ч гэсэн ялгаагүй над руу дөхөж эхэлсэн ба тэдний бодолд эргэлдэж буй бодлууд нөхцөл байдал буруу зүг рүүгээ л эргэж буйг илэрхийлнэ.
Би халаас руугаа гараа явуулж Еэримийн өгсөн түлхүүрийг гаргаж ирэн тэдний урд барин дээшээ өргөж тэдний удирдагч мэт авир гаргахыг туйлын хичээн цэх зогслоо. Тэдэнтэй тулалдлаа гээд төгсгөлийг нь таамаглах ч шаардлага байхгүй. Европ эрхмийн бодолд түлхүүрийг хараад л удирдлагийнх нь өрөөний түлхүүр гэдгийг шууд анзаарах нь мэдэгдэх ба энэ удаад тэд бүгд намайг зөвлөлийн аль нэг гишүүн гэсэн бодол тээж, энэ түлхүүр их хүчтэй ч нөлөөлж хоёр тийш яран надад зам тавив.
Би чичирч буй гараа нууж ядан, амьсгаагаа дарж, тэдний дундуур цэх гэгч нь алхсаар онгоц руу шулуун алхвал Европ эрхэм ардаас минь "Байз, нэг л өөр байна. Сэжигтэй байдал үнэртэж байна. Чам шиг ийм шалихгүй амьтан яаж зөвлөлийн гишүүдийн нэг байх гэж, бас юм ярих ч үгүй" гэв. Би эргэж хараад түүнд ямар нэг зүйл зохиож хэлж чадахгүйгээс хойш түргэлэн урагшаа алхах ба уурссан нөгөө эрхэм миний араас хүнд алхсаар явбал гэнэтхэн л чихийг минь бараг сэтлэх шахуу буун дуун гарч дараалуулан зургаан ч Кастиллын яг тархин дунд онож, тэд дор дороо шууд л зүрх нь үхэн унав. Европ ч тэр би ч тэр гайхан эргэж харсан ба Яаотины дээвэр лүү гардаг шатны хажууд буудаад зогсож буй нэгнийг би хальт харлаа.
Advertisement
Үүнтэй зэрэгцэн "Сайн уу? Эгчээ. Та ч надгүй хэцүүдэх нь байна, юм болгоныг өөр дээрээ үүрч бусдыг хамгаалж байхаа болих хэрэгтэй. Багийн ажиллагаа үргэлж чухал байдаг. Бид энэ хорвоод өөрсдийгөө чадалтай гэж, ганцаараа болно гэж боддог ч үнэндээ бол үргэлж л бие биенээсээ хараат байдаг шүү дээ" гэж дуулдах нь Жэнни байв.
Европ "Цэргүүдээ бэлэн байдалд" гэж хэлэх зуур нь ахиад зургаан ч цэрэг дороо буудуулав. Онгоцны энэ талд барагцаалбал хоёр зуугаал цэрэг тарсан байсан ба энэ удаад тэд зарим нь юмны араар нуугдаж Жэнни рүү гал нээж байлаа. Өөр нэгэн бас түүний доороос шатаар гүйж буй нь сонсогдох ба "Жэнни би сэлбэх сум авчирлаа. Алив шүршээд өгье" гэж хэлж буйг нь сонсвол Жэксон байв. Би ч удаан саатахыг хүссэнгүй хар цүнхээ мөрөндөө үүрсээр онгоцны зүг төвөггүй гүйж чулуулгуудыг ачиж буй хүмүүсийн хажуугаар гүйсээр онгоцонд орлоо.
Дотор тал нь нилдээ цагаан бас цэнхэр өнгөтэй ба хэтэрхий цэмцгэр байх нь дургүйцэм. Өөдөөс минь алгадаад авах шиг мэдрэмж төрсөөр цагаа харвал Чэёон ирэхэд гурван минут үлдсэн байлаа. Би чулуулгуудыг тээвэрлэж буй том гуурс шиг зүйл доошоо унжин сорж буйг харах ба өнөөх багажийг хянаж буй этгээдүүд "Одоо бараг л дуусаж байна" гэж бодохыг нь сонсов.
Гадаа ширүүн буудалцаан болох нь сонсогдоно. Онгоцонд орвол хаашаа л харна ижил бараг таван салаа зүг гарсан замууд байх ба хаашаа явахаа үл мэдэн би эргэлзэж зогслоо. Зүгээр нэг дэлбэрэлтэд удирдлагийн өрөө өртөж устах байсан бол Еэрим тэгж амиа золохгүй. Тэр надад үхэн байж ирж энэ түлхүүрийгө өгөх шаардлага байхгүй шүү дээ. Тийм учраас шууд тээвэрлэлт хийхэд ашиглах тэдний төв өрөөг олох хэрэгтэй. Би нүдээ анин чимээ чагнавал энд тэнд л дуулдах ч онц чимээ сонссонгүй.
Гэнэтхэн л онгоцны бүх бүтэц нүдэнд минь нээгдэх нь тэр. Неон гэрлийн өнгүүдээр зурсан байгууламж шиг л миний нүдэнд хаана юу байгаа нь сайн харагдана.
Жэнни хүчээ ашиглаж буй нь энэ бөгөөд түүнийг өөрийнхөө нүдээр намайг харуулахын тулд над руу дөхсөнийг би мэдэрлээ. Улам л өөрийгөө аюулд унагаж байна. Би удирдлагын өрөө хаана буйг харсан ба цаг тун бага байгааг мэдэх тул шууд л удирдлагын өрөө рүү чиглэн гүйв.
Гүйсээр орохын даваан дээр том гэгч нь кодолсон хаалганы өмнө би тулав. Би буугаараа хэд буудсан ч өөрчлөлт огт гарсангүй. Гэтэл Лисагийн хоолой "9980iiQwe7699rt гээд хий, эгчээ" гэх нь дуулдсан ба үүний араас "Энэ чадвартай эртхэн шиг болчихсон бол Тайландын төв банкийг дээрэмдэхэд асуудалгүй байж, миний мөрөөдөл байлаа, би дээрэмдэх гэж оролдоод чадаагүй л дээ" гэж бувтнаад дахин үсэг тоонуудыг нэг нэгээр давтан хэлэхэд би дараалуулан хийвэл хаалга тайлагдлаа. Би түүнд "Гайхалтай Лиса" гэж хэлэхэд тэр "Угаасаа" гэж хэлэв. Би хаалгыг цаашаа түлхвэл богино ч гэхээргүй урт ч гэхээргүй цагаан хонгил угтана. Алхаж байхдаа би ярьж байлаа.
- Би юу болохыг мэдэхгүй байгаа ч залуусаа, өнгөрсөн хугацаанд сайхан байлаа. Би өөрийгөө ийм том багийн нэг хэсэг байна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Хамтарч тэмцэх үед, бие биентэйгээ энэ богинохон хугацаанд нөхөрлөх үнэхээр хөгжилтэй тэгээд түшиг дүүрэн байлаа. Үнэхээр сайхан үг хэлж чадахгүй нь, гэр бүлийг минь сайн халамжлаарай.
Ярьж дуусахтай зэрэгцэн би хаалганд тулав. Миний нүдэнд харагдаж буйгаар бол энэ чулуунуудыг нөгөө хөлөг рүүгээ тээвэрлэх машиныг удирдах төв өрөө. Ийн байтал гэнэтхэн л харж буй бүх зүйл минь сарнин алга болсон ба чихэнд минь нүдэж байсан буудалцааны чанга чимээ гэнэт л чимээгүй боллоо. Бие минь чичрээд л явчхав. Жэннид ямар нэг зүйл тохиолдож.
Ихэнх хамгаалагчид нь гадна талаа л хамгаалж байгаа бололтой. Би орж ирсэнээсээ хойш нэг ч харийнхантай таарсангүй.
Удирдлагийн өрөөний хаалга том бөгөөд цагаан цэнхэр өнгөтэй, яг голдоо гар шиг минь хэмжээтэй жижигхэн электрон самбар байв. Би Еэримийн өгсөн түлхүүрийг дээш өргөж, самбарын харалдаа аваачвал ногоон өнгийн гэрэл уншаад онгойлгочхов. Би сэмээрхэн орж ирмэгц маш том удирдлагийн өрөө гэж илт мэдэгдэхүйц зүйл өөдөөс утгана.
Advertisement
Харийнханы олон тооны хүмүүс хананд буй том дэлгэц маягийн зүйл рүү харах ба Яаотины удирлагийн төвөөс яльгүй жижигхэн, бас цөөн ч хүнтэй. Тэд нэг зүйлийн талаар ярилцаад намайг орж ирэхийг ч анзаараагүй ба хар цүнхтэй тэсрэх бөмбөгөө буланд байрлуулж байлаа. Үүдний хэсгээр харийнханы хэн ч үгүй, төв хэсгээрээ ихэнх нь бөөгнөрчээ. Би дотроо жаахан ч атугай баярлалаа. Онгоцноос үсэрч буух мөчдөө л тэсрэх бөмбөгний удирдлагыг дарах болно.
Оросдуу царайтай, гэхдээ илүү Америк ч мэт нэгэн Кастилл чанга дуугаар хэлэлцэх ба дэлгэц дээр үзэгдэх сорж буй шахуурга хумигдаж байлаа. Хажууд буй туслах нь "бүх чулуулгуудыг онгоцны Т2-р хэсэг рүү тээвэрлэж дууслаа, удирдагч 56- ХZsI" гэв. Эмэгтэй Кастилл нүүр дүүрэн инээмсэглэх ба "Ингээд дэлхий биднийх болох болно. Өнөөдрийг тэмдэглэж үлдэх хэрэгтэй" гэлээ. Үүнтэй зэрэгцэн чихэнд маань "Бид Яаотины бүсэд орж ирсэн" гэж Чэёон даруй хэлэх нь сонсогдох ба би хариу хэлсэнгүй. Тэдний хэн нь ч намайг анзаарахгүй байна.
Эмэгтэй Кастилл индэр ч гэх үү нэг зүйл дээр зогсоод бусад руугаа харах нь түүний бодлоос үзэх нь ялалтаа тунхаглах гэж буй нь аж.
- Эрт хөөрөх хэрэггүй дээ гэж би амандаа бувтнаад хаалганы бариул дээр даран эргэж харвал миний ард хэн нэгэн хэдхэн харайгаад л хүрээд ирэв.
Нэгэн Кастилл байх ба ардаас минь "Чи удирдагчийн үл тоож байна, ийм хүндлэлгүй занг чиний толгой л төлнө шүү" гэж хахир гэгч нь хэллээ. "Хараал ид" гэж би толгой дотроо бувтнаад эргэн харвал хар арьст нэгэн том хүдэр эр ард минь зогсож байв. Дорой харагдаж болохгүй гэдгээ мэдэх тул би биеэ чангалж, чадах чинээгээрээ л харцаа ширүүтгэв. Тэслэхээсээ өмнө лав өөрийгөө хүн гэдгээ мэдэгдэж болохгүй. Үүнтэй ч зэрэгцэн сүрлэг ёслол, ялгуусан ялалтын өмнө хэлэгддэг үгс адил эмэгтэй яриагаа ч эхлэв. Хар арьст над руу "Энэ удаад л өршөөе" гэсэн харц шидэх ба би эндээс шууд гарах аргагүй боллоо. Намайг хаалга руу харах л юм бол тэр миний толгойг шууд ханатай хавсарч няцална гээд шийдчихсэн зогсоно.
- Хүн төрөлхтөн ийнхүү мөхөх болно, бид дэлхийд эргэж амьдарна. Энэ бол удирдлага, Т-2 бүс бол өтний нүх шиг зүйл үүсгэж шууд Дармурт руу зөөхөөр бүтээгдсэн манай онгоцны хэсэг. Харин энэ товчлуур ажиллагааг эхлүүлнэ. Би энэ хүндтэй үүргийг дээд удирдагчдын нэг ... -д олгож байна.
Кастиллчууд сүртэй гэгч нь хүндэтгэл үзүүлэн хөлөө дэвсэх ба би хар арьстын нүднээс гарахаас нэгэнт өнгөрснөө ойлгоно. Нэгэн Кастилл гарч ирээд өнөөх удирдлагыг авах үе нулимс минь дүүрч эхлэх нь тэр. Хар арьст ч миний хачин байдлыг анзаарч над руу дөхөж эхэлсэн ба би хурдан гэгч нь халаасаа ухвал хар арьст над руу үсрэв. Би тэсрэх бөмбөгний удирдлагыг дарж амжлаа. Дотор эрхтэн минь задраад ч явчих шиг болж аймшигтай их өвдөлт хором зуур л намайг бүчиж авав. Нүдэнд минь баярын шар салют ч мэт нэг зүйл үзэгдсээр тэгээд хав харанхуй л намайг бүчиж авсан юм. Харин би инээмсэглэсээр л байлаа. Үг хэлэх гэж амаа ангайсан ч авиа гараагүй байхад л миний бие хэдэнтээ тасар татуулав.
Яаотины дээвэр дээр байсан онгоц хүчтэйгээр дэлбэрч, хэдэн хэсэг тарж бутран хааш яайш шидэгдэж гал авалцана. Утаагаар дүүрсэн дайны улаан тэнгэрт энэ хар утаа ч нэгдэнэ. Аймшигтай том дэлбэрэлт хэн хүний л анхаарлыг татсан ба цэргүүд, тулалдаж буй Кастилл ч тийш харав. Тэгээд удирдах онгоц сүйрснийг олж харна. Гал дээш авалзсаар, хэд дахин дахиад л тэсэрнэ. Ойр хавьд байсан цэргүүд шууд л шарагдаж газарт шидэгдэнэ. Харин капсулуудтай харласан чулуулгууд газраар нэг тарсан харагдана.
Лиса өндөрлөг газраас дээвэр лүү харж зогсох ба үхдлүүд дунд тэмцэж явсаар түүнийг хамгаалж байсан хамгаалагчдаас найм нь үхсэн байлаа. Лисагийн хацар дээр нь тоос шороо болж, хувцас нь урагдсан байсан ба шатаж буй тэр том онгоцыг харан чангаар инээж байлаа. Тэхёны нулимс цийлгэнэн түүний ард зогсоно.
Лиса инээж дуусаад дэлбэрэлт рүү ширтэн "Үзэсгэлэнтэй байна эгчээ, би хэзээ ч галт наадам үдэж байгаагүй. Та дахиад л хийхийг хүссэн зүйлсийн минь нэгийг биелүүллээ! Эгчээ" гэв.
Үлдсэн хамгаалагчид, Тэхён түүний хачин авирыг араас нь ширтэн зогсох ба Лиса ханцуйгаараа нүдээ арчих нь харагдана. Ийн зогсохуй түүний гарнаас жижиг жижиг талсууд ховхорч агаарт дэгдэж эхлэх аж. Гар, хөл гээд бүтэн биеийнх нь хэсгүүд жижг талсуудад хувирч салхинд хийсч эхэлнэ. Лиса энэ удаад уцаарлангуй "Аврах болохоороо авруулчихаад одоо үүргээ биелүүлчихсэн гэж байгаа болохоор үх гэж байгаа юм уу! Өөдгүй ч юм даа! Чи дэлхий!" гэж орилов.
Түүний бие сульдаж, баруун зүүн гар нь нэгэнтээ бутарсаар салхинд хийсч дуусах ба Лиса урагшаа алхаад орилов.
- Нэг, эгчтэй эсвэл найзтай болох. Хоёр, найзуудтайгаа зугаалах. Гурав, Таиландын төв банкийг шатааж салют буудуулах. Харин дөрөв, энгийн хүн шиг шинэ амьдрал зохиож, нөхөртэй болох. Тав, Бэмбэмийн найз охинтой хамт нэг шөнө нэг оронд хонож юм ярих. Бэмбэм! Муу гонжийсон лууван минь! Сайн байгаарай! Ахиад хорин хоёр байгаа муу хөгийн дэлхий минь. Чи хар даа! Надад ийм бодол төрүүлтэл, жагсаалт гаргуултал энд хүргэсэн хүн чи! Хараал идсэн хөгийн дэлхий. Би чам руу дунд хуруу гаргах сан!
Түүний л хувцас үлджээ. Агаарт шаргал өнгийн талсууд хаашаа ч юм салхиар туугдсаар сарнин алга болно.
Жэнни биедээ тавиад удаа буудуулсан ба түүний цус өмссөн хувцсыг нь нилд нь будна. Жэксон аль хэдийн түүний хажууд амьсгал хураачихсан хэвтэн, тэсрэх бөмбөгний дэлбэрэлт тэднийг дайран өнгөрөхөд Жэксоны бие шууд л шатаж, харин Жэннигийн бие гялалзаж буй цагаан саа мэт болон шууд л бутарлаа. Сайн харвал Жэнни нүүр дүүрэн инээмсэглэн тэнгэр ширтэж байсан юм.
Чэёон чангаар орилж онгоцоор нэг дэвхцэн "Миний гар! Жин ахаа миний гар алга болж байна!" гэж орилно. Тэд Яаотинд орж ирээд л нисэж байхад дэлбэрэлт бүчин авсан ба Чэёон энэ талаар хараахан мэдээгүй байлаа. Хийсэн бодистоо л анхаарал хандуулж байсан тэр гэнэт л өндийгөөд орилон гүйнэ. Хэн нэгнийг хайсаар орилж буй нь энэ.
Чэёон гүйсээр түүний нүднээс том том нулимсууд тасарч газарт унасаар л байх аж. Тэгээд бараг л чарлан "Эгч чадчихаж! Бид аврагдсан ч гэсэн, би ахиад жаахан энд баймаар байна! Жин ахаа!" гэв.
Жин сайн ойлгоогүй ч баярласаар "Чи намайг ах гэж!" хэмээн баярласаар гүйж ирэхдээ хайртай хүн нь элс болон хийсч буйг хараад царай нь цайж, шууд л уйлсаар түүнийг очин тэвэрлээ. "Хайрт минь, Чэёон! Хайрт минь!"
- Би чамд сүнсний баяраар хулуутай хувцас өмсгөхөд ч чи ийм муухай царайтай болоогүй! Жин ах аа! Одоо яг л төмс шиг!
- Энэ тоглоом хийх цаг биш! Чэёон!
- Ахаа! Би ахиад жаахан амьдарсан бол, энд үлдэж чадсан бол таныг ээжтэйгээ танилцуулахыг хүсэж байлаа. Үргэлж өөрийгөө хэн нэгнээр хязгааргүй хайрлагдсан гэдгээ санаж яв! Бусдаар хайрлагдана гэдэг том бэлэг шүү!
Чэёон ингэж хэлсний дараа түүний бие эмтэрсээр элс шиг болсоор хаа нэг тийшээ мушгиралдан хийсэж одлоо. Жин түүний хоосон халаадыг тэврэн уйлсаар сууж үлдэнэ.
Намжүүн унаж буй Юнгигийн онгоц, дэлбэрч буй харийнханы онгоцны зүг харсаар чангаар хашхирч байв. Тэхён өөрийн хайртай хүнээ буудсан буугаа хол чулуудан шидээд бүр маш чангаар эхэр татаж уйлна. Яаотиныг бүрхэн байсан манан алга болж тэнгэр цэлмэж гэгээ орсон ч тийм ч цэлмэг байсангүй.
Манан ярагдан өнөөдрийн тэнгэрийг үзвээс өтгөн гэгч нь саарал үүлсээр хучигдсан байх ба тэнгэрээс энэ л мөчид цас хаялж эхлэх нь тэр. Зуны дунд сар хэдийнэ эхлэчихсэн бахалуун нараар шарж байдаг энэ л үе, нар эсвэл борооны л улирал байх ёстой. Гэвч том том ширхэгтэй цас толгой дээрээс зөөлхөн хаялж, хацар үнэсэх мэт зөөлхөн газарт бууна.
Газраар үхдлүүд хүмүүс байлдсан хэвээрээ, орилж тэмцэлдэж, цусаа урсгасаар байх ч нэг л ер бусын чимээгүй болчихсон юм шиг санагдана. Чив чимээгүйн дээрээс цас хаялсаар хөрч амжаагүй бүлээн цогцос дээр унаж хайлна.
Анхны цас. Зуны цас хэзээд гунигтай байдаг нь үнэн. Хэчнээн баяртай байлаа ч, хэчнээн инээлээ ч зун орж буй цас үргэлж л шаналал бэлэглэнэ. Талд буй цэцэгс түймэрт өртөхөд цас дээрээс нь орж аргадах нь энэ мэт.
Advertisement
- In Serial7 Chapters
LIlith's Firstborn
The legend says that the Forbidden Fruit made the first two humans – Adam and Eve – intelligent, but what if it was the other way around? What if the Forbidden Fruit took most of their humility, their intelligence, their kindness, etc. away and turn them into the discriminating, angry, and hateful humans that they are? What if the only way to turn back into their former selves was to lead a good life on Earth to cleanse their souls? The legend also says that Lilith was a demoness who fled from Heaven and was granted mercy when she showed humility and proved that her soul was still worthy of saving despite all her wrongdoings. What if, after centuries of sinning, Lilith finally found her way back to kindness? What if God forgave Lilith for her crimes? What if she gave birth to a baby after she had repented? And what if that baby is the only human soul in existence that isn’t tainted by the Forbidden Fruit or her past sins? Tallitanya of Lilith inherited her mother’s immortality and grew up at a rate much slower than an average human so she had witnessed the rise and fall of empires even though she is physically and mentally 21 years old. She was born on Earth, but she moved to Heaven when she was physically 5 years old and didn’t return until she was 18 years old. She was tasked, by God himself, to guard over the Forbidden Tree which had since been replanted on an isolated island on Earth. She loves that job, and she loves that she was given direct instructions instead of having to figure out what God’s so-called ‘mysterious plans’ for her was. Centuries went by. Tallitanya is 21 years old when the Final Judgement is nigh. As an immortal who has yet to have a real affiliation with Heaven or Hell, Tallitanya has received a personal invitation from the Antichrist who wishes to recruit Tallitanya. Heaven also sends its angel – Michael – to inform Tallitanya that as a human, her soul would also be judged by God. She was ordered to leave her post as the Forbidden Tree’s guardian so that she could get to know the other humans before she makes an actual decision about who she wants to align herself with. The second she steps out of the island, it disappears. Turns out, her message from God was faked, and so was her mission. The devil had tricked her, and as the guardian of the Forbidden Tree, she must recover the tree and the island, or humanity will perish within the year.
8 136 - In Serial17 Chapters
Nihon no Niko
Curious about his heritage, Niko Kamawari intends to spend a month living in a boarding house in Shibuya, Japan. But as he is unable to speak the language, the teenager struggles with many day-to-day activites. Just as Niko is considering giving up and moving back to New York City to live with his father again, he comes across a sharp-tounged, pale-looking girl called Hanako, who can seemingly understand him. But after meeting her, Niko begins to notice strange things about his boarding house, its residents and even the things in his new everyday routine, like how some of the residents will always are constantly wearing hats, scarves and thick coats inside, others always covering their mouths whenver they speak and some of the residents don't leave their rooms until nightfall. Other strange occurences and rumors begin gaining attention throughout Shibuya, like a group of people all seemingly disappearing at once or a group of strange people who are apparently turning into humans and going on wide-spread murdering sprees... Things begin to get even weirder when suspicous black cars and people in black suits begin appearing around Shibuya all of a sudden and they seem especially interested in the boarding house for some reason... Niko's stay in Japan may just end up being a lot more...eventful...than he and anyone else could have ever expected it to be...
8 150 - In Serial17 Chapters
Cold as Snow
This place is a broken second chance, with the promise of eternity; a promise that is always out of reach. After his sister runs away from home, Aaron Mort tries to follow her and is killed by a truck at age 15. He wakes up in Purgatory, a soul-based society run by districts and generals. He thinks this is just another chance, but now his soul lives in poverty--until one day he chances upon a mysterious girl, and suddenly he's approached by a Tower Official spouting nonsense about prophecies and power beyond his reach. But how can he be the chosen one? He's just some kid who died too early. Or is he?
8 129 - In Serial13 Chapters
City Beats
The year is 2280, thirty-five years has passed since the end of the third world war, from the ashes of the crumbling world, a new age of humanity begins with the advancement in science, technology, and medicine. In this new age, humans are born with genetic mutations giving them abilities that where thought to be impossible. Welcome to New Amsterdam, home to these extraordinary people. Home to Biotics.
8 339 - In Serial27 Chapters
Let Me Love You ✔️
"Talk to him hyung. If he is okay to give me a chance.. then only....then only..... I want him hyung."-----KTH"I don't think I can have a normal relationship. I can't be selfish hyung. He deserve a better person."----- JJK#taekook#agnst#love#fluff#smut#mpreg#toptae#bottomkookStarted : 04/08/2022Ended : 18/10/2022
8 228 - In Serial17 Chapters
Virus (Antisepticeye and Darkiplier)
{COMPLETED} You wake up in a dark room with a pounding headache. You try to move, but your arms are tied behind your back. Wondering where you are, you cry out for help, but your screams are lost in the darkness. Suddenly, you remember what happened. The earthquake, the creepy laughter, the guy pulling you into the computer. 'Wait, where's Mark and Sean?' You think. The insane giggling rings through the room, but this time, you're not that scared. Only when it gets louder, do you get nervous.You, a female gaming youtuber, make plans to spend a week in Ireland with Sean and Mark, better known as Jacksepticeye and Markiplier, respectively. What none of you realize is that Antisepticeye and Darkiplier have also chosen that week to pay Sean and Mark a visit.
8 183

