《My Love Story 1 || [✔️]》🥰Би баяртай байна🥰
Advertisement
2-р курсийн хичээлийн жил дууслаа. Зуны амралт эхлэхээр эгч маань ч бас амарч таардаг болохоор хамтдаа Монголдоо очдогсон. Гэхдээ энэ зун чадахгүйн бололтой. Энэ зун Astro аялан тоглолт хийж байгаа учраас Наби дарга намайг хамт яв гэж хэлсэн. Гэхдээ Сураг үлдээхээр болсон ба үлдсэн хамтлагын ажилд туслахаар болсон. Сура үүнээс болоод намайг нэг нүдээрээ ч харахаа больсон. Жаргаж зовох цагт найзын чанар танигддагаа гэж үнэн үг юмдаа. Тэглээ гээд яхавдээ хэн нь түрүүлж нүүр буруулсан билээдээ. Надад мөрөөдлийн ажилдаа хүрэхэд тун ойрхон ирчихээд байхад ямар бууж өгөлтэйн биш.
Аялан тоглолтын ачаар би Хонконг даллас санфранциско гээд л зөндөө олон том том улсуудад очиж үзсэн. Гэхдээ аялал биш ажилаар явсан учраас нэг их зугаалж чадаагүй ээ. Гэхдээ зүгээр ээ ийм гоё улсуудад хөл тавьж чадсандаа үнэхээр их баярлаж байна. Эдгээр улсуудаар аялан тоглолтоо хийснийхээ дараа өмнө нь хэзээ ч тоглолтоо хийж байгаагүй улс болох Монгол улсад хийхээр болсон гэсэн. Тийм ээ, энэ бол миний эх орон. Би энэ мэдээг сонсоод үнэхээр их догдолж, баярлаж байсан. Учир нь би Astro-г сонсож эхлэснээсээ хойш манай улсад тоглолтоо хийгээсэй гэж үргэлж хүсдэг байж билээ. Бас гэрийнхэнтээгэй энэ зун уулзахгүй нь гэж бодож байсан ч уулзаж чадахаар болсон. Гэр бүлээ үнэхээр их санаж байна.
~Монголын онгоцны буудал~
Бид онгоцноосоо буух үед би бараг л уйлах нь холгүй байлаа. Astro манай улсад ирээд ингээд явж байна гэж бодохоор л бүр цаанаасаа догдлоод байх юм. Бид машиндаа суун Чингис зочид буудал руу явлаа. Бид зочид буудалдаа ирэн байрлах өрөөгөө асуухаар болоход би бараг л орчуулагчийн ажил хийхээр ирсэн юм шиг "Сү И энийг орчуулаад өг, тэрийг хэлээд өг" гээл надаар баахан зүйлсийг орчуулж хэлүүллээ. Бид өрөөнийхөө түрхүүрийг аван өрөөндөө орцгоолоо. Наби дарга болон Сура эгчтэй нэг өрөөнд байхаар болсон юм.
Тоглолт нөгөөдөр болох учир хамтлаг маань өнөөдөр маргаашдаа бэлтгэлээ хийнэ гэсэн. Иймээс надад гэр бүлтэйгээ уулзах цаг гарч байна аа гэсэн үг. Өрөөндөө ороод ачаагаа тавин, юм хумаа цэгцэлчихээд шуудхан л гэрлүүгээ зүглэлээ. Би өрөөнөөсөө гараад явж байхдаа Инүтэй таарав.
Advertisement
Инү: Хаашаа явах гэж байгаа юм бэ?
Би: Гэрлүүгээ явдаг юм билүү гээл явж байна.
Инү: Өөө тийм үү. Хэзээ ирэх юм бэ?
Би: Мэдэхгүй ээ, гэртээ хончихоод ирж магадгүй.
Инү: Хончихоод оо? Уг нь манай хамтлагийнхан Монголд анх удаа ирж байгаа болохоор чамтай цуг зугаалангаа хотоо танилцуулаад өгөөч гэж гуйх гэж байсан юмсан.
Би: Өөөө, тийм үү?
Инү: Заза чи завгүй бол хэрэггүйдээ. Өөрсдөө л зохицуулахаас.
Би: Оройхон болохгүй юу?
Инү: Мммм...Болно оо. Чамайг ирэх хүртэл бид тоглолт болох газраа бэлтгэлээ хийгээд байж байя.
Би: За, тэгвэл би шууд тоглолт болох газар луу яваад очъё. Түр баяртай.
Би гэртээ ирэхэд гэрийнхэн маань намайг халуун дотноор хүлээн авч, ам урандан хоорондоо ярьцгааж байлаа. Би гэр бүлээ үнэхээр их саначихжээ. Ялангуяа аав ээжийгээ хажуунаасаа холдуулахгүй сугадаад сууж байна. Гэрийнхэнтэйгээ хоол хийж идчихээд цаг харахад 6 болж байлаа.
Би: Би одоо явах хэрэгтэй.
Аав: Ийм хурдан уу?
Би: Ажилийнхандаа хотоо танилцуулна гээд амлачихсан. Би болохгүй бол орой хүрээд ирнэ.
Ээж: За за, тэг тэг. Болж өгвөл гэртээ ирэхийг бодоорой за. Ээж нь хамт унтана гээд ор засчихъя. Залгаарай.
Би: За.
Би гэрээсээ гараад такси барин тоглолт болох газартаа ирлээ. Тоглолт болох газар маань өмнө жил баригдсан 5000 хүний суудалтай, том тайзтай үнэхээр гоё газар байв. Намайг ирэхэд тэд бэлтгэлээ хичээнгүйлэн хийцгээж байлаа. Би тэднийг хүлээх зуураа үзэгчидийн суудалд суун тэднийг хэрхэн бэлтгэлээ хийж байгаад ажин суулаа. Тэднийг ингээд байж байгааг харахад бас л өөрийн эрхгүй догдлоод байх юм. Монгол ароха(Astro хамтлагийн фэн нэршил) бүрийн хүсдэг зүйл болохоор ингэж их баярлаад байгаа юм байхдаа. Би үнэхээр аз жаргалтай байна.
Тэд бэлтгэлээ дуусан гарцгаахад бэлэн боллоо. Бид хамгийн түрүүнд парк орохоор болов. Бид тоглоомон дээр тоглож, зайрмаг идэцгээн хөгжилтэй зүйлс ярьцгаан инээлдэнэ. Жинжин ах камер барин "DDOCA, бид хаана байна гээч Монгол улсын Төв цэцэрлэгт хүрээлэнд байна. Энд гоё юмаа" гэхэд хажууд явж буй Санха "Жинжин ахын хэлдэг үнэн шүү. Энд үнэхээр гоё юм байна. Орой болж байгааг ч хэлэх үү агаар нь хүртэл гоё байна." хэмээн бичлэг хийж байлаа. Хажуугаар зөрөх зарим охид тэднийг хараад " Astro байна шдээ, Нээрээ нөгөөдөр тоглолт нь болно" гэх зэргээр ярьж байгаа нь сонсогдож байлаа. Намайг анх энэ хамтлагийн сонсож эхлэхэд цөөн тооны хүмүүс л мэддэг байсан. Гэхдээ одоо олон болсон нь харагдаж байна. Энэ үнэхээр сайхан зүйл шүү.
Advertisement
Хамгийн сүүлд нь алсыг харагч дээр суухаар болов. Би тэднийг түрүүлээд явж бай гэж хэлчихээд ээж рүү залгаж хаана явж байгаагаа хэллээ. Ярьж дуусчихаад алсыг харагч руу очиход Инү ганцаарханаа зогсож байлаа.
Би: Бусад нь хайчсан юм бэ?
Инү: Алсыг харагчад суучихсан.
Би: Та суухгүй яасан юм?
Инү: Чамайг ганцааранг чинь суулгахгүй гээд хүлээж байсан юмаа. Суух уу?
Би: Айн.... За тэгье тэгье.
Бид алсыг харагчад суун, цонхоор харагдах хотыг ажин суув. Гэтэл Инү чив чимээгүй орчинг эвдэн
Инү: Энд гоё юмаа.
Би: Тийм ээ. Энд ирээгүй их удсан байна. Өмнөхөөсөө илүү гоё болчихож.
Гэнэт хүйтэн салхи салхилахад фудболктой сууж байсан миний бие жирс хийх шиг болж хамаг шар үс босж орхилоо. Хөдөлгөөнгүй суугаад одоо нэг даарч байгаагаа мэдэн хоёр гараа илж эхлэлээ.
Инү: Даараад байгаа юмуу?
Би: Хөдөлгөөнгүй суугаад жоохон даарчихсан юм шиг байна өө.
Инү хэсэг намайг харж сууснаа надад цамцаа тайлж өгөв.
Би: Хэрэггүй ээ, та өөрөө өмс.
Инү: Би зүгээр ээ, угаасаа халууцаад байсан юм. Май өмсчих.
Инү миний өвөр дээр цамцаа тавьчихаад цонхоор хараад суучихав. Даараад байсан болохоор өөрийн эрхгүй цамцыг нь аваад өмсчихөв. Алсыг харагч доошилж буух болов. Инү бид хоёрыг буух үед бусад маань биднийг хүлээн зогсож байлаа.
Санха: Чи Инү ахын цамцыг өмсчихсөн юмуу?
Би: Юу.... Харин тийм ээ.
Эмжэй: Та хоёр сүүлийн үед яагаад байна айн. *чангаар инээх*
Би: Бид хоёр яав л гэждээ. Буруугаар ойлгох хэрэггүй ээ. Би сая даараад тэгээд Инү ах би халууцаад байна гээд цамцаа надаа өгсөн юмаа.
Санха: Аан, тийм байх нь ээ. *ёжтой асуух*
Эвгүй байдалд орсон би дуугүй л зогсож байхад Инү юу ч болоогүй юм шиг зогсож байлаа. Тэд өлсөж байна гээд хоол идэхээр болов. Бид нэг ресторанд орж хоол идчихээд Сүхбаатарын талбай орлоо.
Гэгээ тасарч харанхуй болсон байсан учраас талбайн оройн гэрэлнүүд асаад үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Жинжин, Роки хоёр өнөөх камераа гаргаж ирээд "DDOCA, Одоо бид хаана байна вэ гэхээр бид Монголын Сүхбаатарын талбайд ирчихсэн байж байна. Чингис хаан болон Сүхбаатарын хөшөө үнэхээр гоё юмаа." гэхэд Мүүнбин "DDOCA, та нар Монголд ирвэл заавал ирэх ёстой газруудын нэг юм шүү. Орой ирвэл бүр гоё юм байна" гэх зэргээр бичлэг хийнгээ алхацгааж байлаа.
Нэлээн орой болсон учраас бид буудал руугаа явахаар боллоо. Харин би гэрлүүгээ явахаар болж
Би: Та нар буудал руугаа болгоомжтой яваарай.
Инү: Чи явахгүй юмуу?
Би: Би гэртээ очиж хононо гээд ээж аавдаа хэлчихсэн юмаа.
Инү: Ийм орой болчихсон байхад уу? Бидэнтэй хамт буудалдаа очиж хоно оо!
Жинжин: Тийм шүү, Ийм орой болчихсон байхад ганцаархнаа яах ч юм билээ. Чамайг ганцааранг чинь явуулчихаад юу бодож суухын хамт яв.
Уг нь эндээс таксидаад л харьчих нь лдаа. Гэхдээ одоо явчих юм бол эд нар санаа зовоод байх юм шиг байна. Гэхдээ арай л орой болчихож гэрийнхэн унтчихсан байх гэж бодосоор тэд нартай буудал руугаа явахаар болов.
🤔😍😍😂💕
❤️❤️
🦋🌸
Advertisement
- In Serial38 Chapters
Saving Scout O'Brian
•GirlxGirl• Scout O'Brian hasn't had the greatest start at life. Growing up in countless foster homes, hasn't been her ideal childhood. One of the worst ones gifted her with a gorgeous little girl, and although she was young, Scout knew she'd work as hard as she could to be the best mother she could. In order to protect her, Scout plays it off like Charlotte is her sister. Over the years She's done odd jobs to earn money that she put away so she could leave on her 18th birthday. They've ranged from dog walking to selling drugs on the street. She's in no way proud of this, but she did what she did in order to protect herself and Charlotte. She's been arrested many times, in countless fist-fights protecting her "sister" from creepy foster siblings. But when she turns eighteen and finally frees her and Charlotte from their latest "Family from Hell" and books it three thousand miles all the way to Oregon, things finally start to look up. Until she falls for her gorgeous but mean as hell principle, and then everything she's ever known falls apart.
8 187 - In Serial42 Chapters
The Protagonist's Child
Charlotte Lauren Delovy de Froscheldt. It started when she woke up with that very long name. She realizes that all of the people and the settings where quite familiar to her. She reincarnated as the illegitimate daughter of the protagonist, and her father was the villain. And she's determined to change her fate of dying at the age of 10."I will continue on living!"-A historical, transmigration fantasy story originally made by this girl.Note:Grammatical errors, typos ahead. Names, date & time, settings etc. mentioned on the story were all fiction, if some of the things mentioned are in real life then they are purely a coincidence and not intendedly done by the author. PLAGIARISM IS A CRIME.English ain't my first language, so please understand. Read at your own risk.- adorablepenRelease of prologue: May 4, 2021Updates will take time since I ain't that active, but I'll surely edit the drafts to publish the other chaps. Thanks much (ㆁωㆁ)
8 305 - In Serial43 Chapters
Elite and Tawdry
Fifteen-year-old Tawny Matthews is a poor student who receives a scholarship to attend Ivoree Gates, an elite private school attended only by the children of the wealthiest in the nation. Tawny runs afoul of Dylan, the hot, arrogant, most popular rich boy in the high school and also the most feared, and he makes her life on campus a living hell. Will Tawny rise above the cliques and class structure of her new environment, and prove to the other students that money isn't everything?
8 166 - In Serial33 Chapters
SLAVES TO THE MOON: Denying Brady
Rejecting a mate is punishable by a fate worse than death. I knew this but that didn't discourage me from doing the unthinkable. *******Brady was the single most conceit, selfish and arrogant blue blood I'd ever known. Merciless to my feelings, he was beloved by everyone but me. He was also one step away from inheriting his throne to become Alpha. A fact that made everyone blind to the cruel poison he'd held and used to ruin my early youth. I hated him and I'd hated him most when I came of age.Where on my sixteenth birthday, as all werewolves did, I found my mate - the other half of my soul in him. Broken and vengeful I swore and refused to give myself willingly to him. Not for any other reason, not for the gods and definitely not for Him. Not even when the cost of rejecting a mate resulted in a fate worse than death. I hated him, I'd never forgive him, I didn't want him and I was so certain I'd never love him.At least that's what I thought.Too bad, I realised it a little too late. ********READ AT OWN RISK: Your heart will break to pieces before it fixes itself back together. A 3rd Place Winner of the Official Short Story Contest on Inkitt, Denying Brady is a multifaceted and intense love story. Highly Recommended for a tension-filled read where no one is innocent but a happy ending is guaranteed.
8 178 - In Serial39 Chapters
Love or Business?
Aurora Baldwin is a 19 year old girl that would do anything for her parents. In hopes of getting appreciated and loved. Mattheo Rossi is a 24 year old hardworking man who doesn't really believe he would ever find someone to fall in love with let alone marry. So what happens when their parents decided they will have to marry so that the Business can get more powerful on both sides?...Started: November 2nd 2021 Finished: December 3rd 2021
8 208 - In Serial22 Chapters
Ricci Likes Her | Ricci Rivero [Book 2] √
•COMPLETED•"what's the use of asking you to draw me an artwork when you're already an art yourself" Don't forget to Vote & Comment, i really appreciate it if you do 💕A Ricci Rivero Fanfiction
8 66

