《My Love Story 1 || [✔️]》Би юу л хийгээд байна даа😔
Advertisement
Нулимсаа дуслуулсаар гэртээ ороход эгч *Хөөе ямар орой ирдэг юм бэ? Аль хэдийн шинэ он гарчихлаа!* гэх нь дуулдлаа. Би уйлсаар эгчийг тэврэн авч *Эгчээ, би одоо яах вэ?* гэж хэлэхэд эгч *Ямар нэгэн юм болоо юу? Эгчдээ хэлэлдээ! Юу болсон юм бэ?* хэмээн хэлэн нурууг минь илж өгч байлаа. Би хэсэг уйлсны эцэст уйлахаа болин тайвширч эхлэлээ.
Эгч: За одоо юу болсон оо ярьдаа!
Би: Сая Инү надад сэтгэлээ илчилсэн.
Эгч: Ча Инү юу? Astro-ын Ча Инү гэж үү?
Би: Тийм ээ. Гэхдээ....
Эгч: Тэгээд юу гэж хэлсэн юм бэ?
Би: Менежер хажууд зогсож байсан болохоор хэтэрхий их сандарсан учраас юу гэж хэлсэнээ санахгүй байна. Гэхдээ би Инүд хоёулаа хэзээ ч бүтэхгүй гэж хэлсэн.
Эгч: Менежер байсан байх нь ээ. Тэгээд л... Чи одоо юу гэж бодож байна?
Би: Мэдэхгүй ээ. Эгчээ би зөв зүйл хэлсэн биздээ тэ? хэмээн хэлэн эгчийн гарнаас атган авахад эгч намайг тэврэн авч нурууг минь иллээ.
Эгч: Тэгэлгүй яах вэ. Хайртай хамтлагийнхаа ирээдүйн төлөө маш сайн зүйл хийсэн. Чи үнэхээр зөв зүйл хийсэн байна дүү минь.
Би: Гэхдээ би ирээдүйд харамсах байх тийм үү?
Эгч: Тэрийг эгч сайн мэдэхгүй байна аа. Гэхдээ харамсахгүй байхын төлөө сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй шүү за!
Би: Тийм ээ, таны хэлдэг зөв.
Орондоо орон унтахаар болж утсаа хэсэг оролдлоо. Тэгтэл Astro твитер шинчлэлт хийсэн байхыг хартал Инү *Өнөөдөр үнэхээр хэцүү өдөр байлаа. Бодсоноос минь тэс өөр зүйлс болж өнгөрлөө. Гэхдээ зүгээр ээ, шинэ жил ирлээ шүүдээ. Одооноос арай өөдрөг байцгаая арохас. Хайртай шүү* гэсэн байлаа. Энэ үгийг би шууд л өөр дээрээ тусган авлаа. Инү яг намайг л хэлээд байх шиг байна. Би түүнийг үнэхээр гомдоосон бололтой. Би зөвшөөрөхгүй байхын оронд юу хийх байсан гэж. Намайг эвгүй байдалд оруулахаа болилдоо Ча Инүүү.......Утсаа хөлрүүгээ шидчихээд шууд л унтаад өглөө.
Шинэ жил болж буй учир ажилаас долоо хоногийн чөлөө олгосон. Энэ долоо хоногийн турш хичээлдээ явж өдөр шөнөгүй утсаа оролдон өөрийгөө сатааруулахыг оролдсон ч тэр өдөр бас тэр твитер дээр жиргэсэн үг санаа бодлоос минь гарч өгөхгүй л байлаа.
Амралт дуусч ажилдаа явах цаг ирлээ. Сура бид хоёр хичээлээ таран элдэв бусын зүйлс ярилцсаар ажил руугаа явлаа.
Advertisement
Сура: Сү И?
Би: Яасан?
Сү И: Сүүлийн үед Инү надад таалагдаад байгаа.
Би түүний хэлсэн үгэнд гайхаж байсан ч шүтэн бишрэгчийн хувиар таалагдсан байх гэж бодон инээд алдсаар ийнхүү хэллээ.
Би: Тэгэлгүй яахав дээ. Инү шиг цариалаг залууд хэн ч байсан татагдахын аргагүй шүүдээ.
Сура: Би жинхнээсээ хэлж байна шүүдээ. Би үнэхээр түүнд хайртай.
Би: Айн?........
Сура: Гэхдээ Инү чамд сайн юм шиг байна лээ.
Сура хэлсэн үг намайг гацааж орхисон юм.
Би: Айн? Юу гэждээ! Тийм биш ээ. Зүгээр л надад тусалж дэмжиж байгааг нь чи буруу ойлгосон байх.
Сура: Тийм ч байж магадгүй л юм. Сү И чи надад туслаач. Чи Astro-той сүүлийн үед дотно болж байгаа юм чинь намайг Инү рүү жоохон ойртуулаад өгөөч. Надад туслах уу?
Би аль хэдийн Инүгээс харьцаагаа тасалчихаад байхад яагаад ингэж их харамлаад байгаа юм бол. Урангоо чи Сурад туслах хэрэгтэй.
Би: Яаж туслахаа мэдэхгүй байгаач чадахаараа дэмжлэг үзүүлнэ ээ. Гэхдээ ойртлоо гээд нэмэр байхгүй л байх даа. Захирал болон менежер мэдэх юм бол шууд л ажилаасаа халагдах байх.
Сура: Тэрийг харж байж л больё. Бас баярлалаа.
Би: Зүгээр ээ.
Одоо ингээд Инү Сура хоёрыг нийлэхийг хараад суух юм байхдаа. Гэхдээ менежер хүлээн зөвшөөрөхгүй л байх... Хүүе Урангоо чи ямар муухай санаатай хүн бэ? Утгагүй юм бодохоо боль.
Цаг хугацаа явдгаараа явж Astro хамтлагийн Fantagio-тай хийсэн гэрээ дуусч тэдний гэрээ дахин 3 жилээр сунгагдсан юм. Энэ ароха нарийн хувьд үнэхээр сайхан мэдээ болж чадсан юм. Мэдээж надад ч бас. Удахгүй тэд иргэн ирэлт хийх гэж байгаа учир стилистийн багынхан Astro хамтлагийн иргэн ирэлтэнд хамаг анхаарлаа төвлөрүүлж байлаа.
Ажил орж эхлэснээс хойших бүх хугацаанд намайг харахаараа л царианы хувирал тэс өөр болж надаас хөндийрөх болсон. Би өмнө нь Инүгээс зайгаа барих гэж хичээж байсан хэрнээ яг зайгаа барьж эхлэхэд нь яагаад ингэж эвгүй мэдрэмж төрөөд байгаа юм болдоо. Энэ энтертайментэд ирсэн цагаасаа хойш өөрийгөө бүр ойлгохоо байчих юм.
~Хэд хоногийн дараа~
Сара эгч надад нэг утас өгснөө *Хурлын үеэр Инү утсаа орхиод явчихаж. Аваачаад өгчих* гэж хэллээ. Утсыг барьсаар хурлын танхимаас гаран яаж аваачиж өгнө өө гэж бодсоор явж байтал Сура хүрч ирээд *Би аваачаад өгчихье* гэх нь тэр. Мэдээж би зөвшөөрөх хэрэгтэй байх гэж бодон Сурад утсыг өгөв. Буцаад хурлын танхим руу ортол энэ Наби дарга *энэ хувцасыг бүжгийн бэлтгэлийн өрөөнд тавчихаад ир* хэмээн өлгүүлтэй хувцаснууд өглөө. Би хувцаснуудыг барьсаар бүжгийн бэлтгэлийн өрөөнд ирээд хаалгыг нь аяархнаар онгойлготол Сура Инү хоёр бие биенийхээ гарнаас барьчихсан зогсож байлаа. Би хаалгыг тогшин бушуухан дотогш орон хувцасаа тавчихаад цахилгаан шатны зүг алхлаа.
Advertisement
~Инүгийн талаас~
Бүжгийн бэлтгэлээ дуусгачихаад бусдынхаа ардаас гарах гэж байтал утсаа хайгаад олсонгүй. Эргэн тойрноо харж байтал стилистын багын Сура гэх охин миний утсыг барьсаар орж ирэн *Энэ таны утас, хурлын танхимд үлдээчихсэн байна лээ* хэмээн хэлэн утсыг минь өгөв. Би *баярлалаа* гэсээр гарах гэтэл гарнаас минь атган авах нь тэр. Би түүний энэ үйдэлд гайхан харж байтал гаднаас Сү И ороод ирэв. Би Сү Ид муухай сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд шуудхан л Сурагаас гараа татан авлаа. Гэтэл Сү И тэр дорхноо гараад явчихав.
Инү: Энэ зүйлийг болоогүйд тооцчихъё.
Сура: Инү би таньд хайртай.
Тэрний хэлсэн үг намайг эвгүй байдалд оруулж орхив. Би фэний хувьд надад хайртай гэсэн байх гэж бодоод
Би: Би ч бас ароха нартаа хайртай.
Сура: Үгүй ээ таныг эр хүний хувьд хайрладаг.
Би: Уучлаарай надад сэтгэлтэй хүн байгаа. Тийм болохоор намайг оылгоосой гэж хүсч байна.
Сура: Тэр хайртай хүн чинь Сү И юмуу?
Би: Чи яаж....яаж тэрийг мэдсэн юм?
Сура: Миний таамаг зөв байж ээ. хэмээн хэлээд багахан инээмсэглэл тодруулав.
Би: Энэ талаар хүнд битгий хэлээрэй. Чи их ухаантай охин шиг санагддаг. Тийм болохоор бусдад хэлнэ гэж бодохгүй байна. Сэтгэлийг чинь хүлээж аваагүйд намайг үнэхээр уучлаарай. Уучлахгүй байсан ч болно оо. Гэхдээ миний талаар хүнд битгий яриарай.
Сура: Би таньд хаягдсанаа юу гэж хүн болгонд зарлаад явах билээдээ. Санаа зоволтгүй ээ.
Би түүний хажуугаар өнгөрөн өрөөнөөс гарлаа. Гэхдээ энэ охин яаж ингэж шулуухан байж чаддаг байна аа. Бүр атаархчихлаа.
~Миний талаас~
Тэр хоёр нэлээн дотно болсон бололтой хөтлөлцөж байсныг нь бодоход... Менежер тэднийг мэдэж байгам болов уу? Намайг Инүгээс хол бай гэж хэлчихээд Сураг зүгээр байлгаад байх юм байхдаа. Шударга биш байна шүү дээ..... Юу вэ? Би юу л бодоод байна даа Сурад атаархаад байгаа юм байхдаа...Би яагаад ийм сонин болчихов оо. Энэ хоёр ингээд нийлчихвэл яах бол. Үгүй ээ тэгэхгүй байх гэж утгагүй зүйл бодосоор цахилгаан шат ирсэнг анзааралгүй зогсож байлаа. Гэтэл хажуунаас нэг хүн *Суухгүй юм уу?* гэхийг сонсон ухаан орж тэр хүнлүү хартал Инү зогсож байлаа. Бид цахилгаан шатанд сууцгаахад цахилгаан шат ч доош буулаа.
Инү: Сая Сура бид хоёрын хооронд юу ч болоогүй шүү. Буруугаар ойлгох хэрэггүй.
Би: Надад хамаагүй ээ. Таныг буруугаар ойлгох эрх надад байхгүй ээ.
Инү: Зүгээр л хэлмээр санагдсан юмаа. Гэхдээ....
Би: Гэхдээ юу гэж?
Инү: Надад хэлэх юм байна. Гэхдээ үгийг минь битгий таслаарай гэж хүсэх байна.
Би Инүгийн хэлсэн үгэнд их гайхаж байсанч сонсох хэрэгтэй юм шиг санандаж байлаа.
Би: Хэлж болно оо.
Инү: Тэр өдөр хэлсэн үг минь тоглоом биш гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.
Би: Би тэгж бодоогүй ээ. Угаасаа хариугаа хэлсэн шүүдээ.
Инү: Тийм л дээ, Зүгээр л хэлсэн юм. Би чамайг надаас талгалзахад чинь их гайхсан шүү. Уг нь өөр зүйл хүлээж байсан юмсан. Гэхдээ зүгээр ээ би чамайг хүлээх болно. Намайг хүлээн зөвшөөрч ирэх хүртэл чинь хүлээнэ ээ.
Би: Хүлээнэ гэнэ ээ?
Инү: Тийм ээ. Гэхдээ хүлээх хугацаандаа чамтай өмнөх шигээ дотно байж чадахгүй байх. Аль алинд эвгүй байна байх. Одоо ч гэсэн надад жаахан эвгүй л байна. Би үнэхээр ичиж их байна.
Инү над руу харан юу ч болоогүй юм шиг өнөөх сайхан инээмсэглэлээрээ инээв. Яг энэ үед цахилгаан шатны хаалга онгойв. Бид цахилгаан шатнаас буун салж яьах болоход
Би: Инү.....Намайг үнэхээр уучлаарай. Би таныг гомдоохыг хүсээгүй юм шүү.
Инү: Зүгээр ээ. Чи бидний төлөө л тэгж хэлсэн. Угаасаа би чамайг хүлээнэ гэж хэлсэн шүүдээ......баяртай.
гэж хэлээд яваад өгөв.
Юу ч биччэв мэдэхгүй ээ😂😭 Дуусах дөхсөөр л байна...😢💕
Vote дарахаа бүү мартаарай. Follow хийвэл бүр их баярлана шүү😘😘
Миний нөгөө өгүүллэг болох Me&You-г минь жоохон дэмжээд өгөөрэй. Баярлалаа🙆♀️🙆♀️❤️
By: Цэцэг🦋🌸
Advertisement
- In Serial62 Chapters
Masked
A white wolf was a special breed. A witch was respected but also not very common. So imagine the surprise when one girl holds both in one body. Rumors and myths were made about her but no one knew for certain if she existed.Stories claimed that her mother, Rose Taylor, who was a witch was mated to an Alpha werewolf where they had four children. Three of which didn't bear the gift of witchcraft, but their daughter did. The family denied all allegations and nobody was the wiser. But what if I told you she did exist? That her name was Emerald Taylor, she was nineteen years old, and she was deprived of seeing her wolf and being in fresh air for nine years. Her parents died trying to keep her safe one night and her brothers never forgiving her for it, so their revenge? Locked her away like Princess Fiona to never be seen or heard from again. Only to be viewed when she received her daily beating from none other than her own brothers and being fed by the maid that has been serving her for years. The maid is the only person who truly understood her and cared for her. When enough was enough and she finally escaped to only become a rogue who could be sensed entering any territory. What's a witch/white wolf to do? To be masked of course.
8 433 - In Serial21 Chapters
The Marriage Deal
Khushi means happiness but not in Khushi's life.Khushi is the total opposite of her name.Her life is filled with sorrow,hatred and unhappiness.Khushi only had one wish in life that her husband will take her away from this sorrow and hatred life and will give her that happiness,love and care life which every girl deserves.But her wish was broken when she was married to one of the most eligible bachelor of India,Armaan Kapoor just because of a marrige deal.
8 321 - In Serial38 Chapters
Her Nerd ➛ GxG
Rosalie Joyce has always has her eyes on the quiet girl. She couldn't do anything about her crush towards her, so she picks on her, hoping that Lia Porta would notice her.But that went down hill...
8 130 - In Serial33 Chapters
Beast love
#18 in werewolf (3 jan 2017)#23 in werewolf (15 dec 2016)"The words from our king that nobody wants to hear" his own people said...He is a beast.He is a monster.He is a living nightmare.People called him a beast or a walking dead on earth. In your childhood,when your parents tell you a bed time story, the monster in that story they warn you of staying away from is him. He is the devil found in the dark night.He never loves anybody.He is ruthless and reckless.Words will never describe him..He is nobodies beloved. Because he lost the hope of never ever being loved ...But until he met her..His heart skipped a beat at that moment he saw her and one word came out from his mouth."MINE"But remember one thing :-" Fate will never be by your side because fate never play's fair"Editting one chapter everday..!!ON HOLD
8 307 - In Serial11 Chapters
Bleach Boyfriend Scenarios [DISCONTINUED]
Included characters are--Ichigo KurosakiRenji AbariByakuya KuchikiToshiro Hitsugaya Gin IchimaruSouske Aizen[Idk what I will do with this book but... Its alive I guess]
8 207 - In Serial23 Chapters
The Guest
" Do you enjoy reading porn?" Ray asked,not turning around to look at her.She shrugged and held tightly to her blanket. " Do you enjoy stalking girls while they're reading porn?"Ava was a beautiful charismatic girl. She loved having fun and spending time with her brother. Everything in her life could not get any better but it so happens that things do get better but at what cost.Warning ⚠️: this book contains assault, abuse, domestic abuse, mental health abuse, and RAPE.
8 194

