《My Love Story 1 || [✔️]》👫Айдолын найз охин1️⃣❤️
Advertisement
Инү намайг хөтөлсөөр бүжгийн бэлтгэлийн өрөөлүү орлоо. Биднийг орох үед хамтлагийн гишүүд биднийг гайхсан харцаар харж байв.
Инү: Би өглөө та нарт хэлсэндээ. Сү И бүх юмаа санасан гэж. Тэгээд бид үерхэж эхэлж байгаа.
Санха, Жинжин, Раки: Гайхалтай.
Эмжэй: Сү Иг бүх зүйлээ саначихвал та хоёрыг үерхэнэ гэдгийг чинь би мэдээд байсан юмаа.
Мүүнбин: Бүх зүйлээ санасан нь сайн юм болжээ. Гэхдээ менежер захирал хоёр мэдвэл?!!!!
Инү: Тэд аль хэдийн зөвшөөрчихсөн. Гэхдээ нууцаар үерх гэсэн.
Мүүнбин: Тэгвэл ашгүйдээ.
Санха: Тэгэхээр бидэн дундаас хамгийн түрүүнд үерхэж байгаа хүн болж таарах нь ээ. *инээх*
Жинжин: Уг нь үерхлийн тал дээрээ муу гээд хамгийн сүүлд л үерхэж эхлэх шинжтэй байгаад байдаг байсан. Тэгтэл хамгийн түрүүнд үерхэж байдаг шүү. *инээх*
Мүүнбин: Харин тийм ээ.
Бүгд Жинжиний хэлсэн үгэнд пир хийтлээ инээлдэцгээв.
Инү: Гэхдээ өөр хүмүүст хэлэлгүй нууцалж өгөөрэй. Мэдчихвэл захирал юу хийхийг тааварлашгүй.
Раки: Тийм шүү. Гэхдээ үргэлж нууцаар үерхээд байж чадахгүй шүүдээ.
Инү: Тийм лдээ. Тиймээс л болгоомжтой байх хэрэгтэй.
Бид хэсэг ярилцсаны эцэст Инүд "одоо явьж ажилаа хийх хэрэгтэй байх аа. Намайг хайж байж магадгүй* гэж хэлээд гараад явтал Инү ардаас гарч ирэн *хүргээд өгье= хэмээн хэлэв.
Би: Цахилгаан шатанд л суугаад явчихна шүүдээ. Ямар гэрлүүгээ явах гэж байгаа биш. *инээх*
Инү: Яагаад болохгүй гэж. Чамайг хаашаа ч явсан дагаад явмаар байна.
Би: Хөөе. Ингээд байвал хоёулаа долоо ч хонохгүй баригдах нь байна. Тиймээс болгоомжтой байх хэрэгтэй. Ажил дээр нэг их дотно байгаад хэрэггүй байх.
Инү: Бодоод байхад чиний хэлдэг зөв юм байна. Ажилчид мэдчих юм бол гадагш тарах магадлалтай.... Тэгээд хэзээдээ уулзах юм бэ? Ажил дээр уулзаж болохгүй, гадуур уулзаж бүр болохгүй. Ер нь уулзахцаг зав гэж байх юмуу?
Би: Тэгээд аргалаад л уулзах байлгүй дээ. Яаж ийж байгаад л уулзана за.
Биднийг ийнхүү ярилцаад зогсож байх үед тээр цаанаас Сара эгч *Хөөе Сү И* гэж дуудсаар алхан ирэв. Сара эгчийг ирэх үед Инү төв цариа гаргаснаа *За Сү И ажилдаа анхаар* гэж хэлэв. Түүний энэ үгийг сонсоод хэсэг гайхан зогссноо Инүгийн нүдээ хөдөлгөх дохио өгөх үеэр ухаан орж 45 градус бөхийгөөд *за* хэмээн хэлэхэд Инү яваад өгөв. Сара эгч намайг дагуулан явсаар ажил даалган өгөв.
Advertisement
Ажилаа тараад явах болоход Инүрүү залган явах болсноо хэлэхэд бид үүдэнд уулзахаар боллоо. Явсаар үүдэнд Инүг хүлээж байхдаа хүнтэй үерхэхээр ийм мэдрэмж төрдөг юм байхдаа хэмээн бодож эхлэлээ. Хүүхдүүд 14 15-гаасаа эхэлж үерхээд үзсэн байхад би дөнгөж 20 насандаа үерхэж байх гэж... Гэхдээ зүгээрээ хамгийн анхны үерхэл минь Инү байгаад үнэхээр их баярлаж байна. Ийнхүү бодсоор зогсож байтал Сара эгч хүрээд ирэв.
Сара эгч: Хоёулаа хамт автобусны буудал явъя. Бас замдаа ганц хоёр зүйл ярилцая.
Уг нь Инүг хүлээж байгаа юмсан... Гэхдээ ажилын өрөөнөөс саяхан явлаа гэж хэлж гарч ирчихээд үгүй гэж хэлэлтэйн биш гэж бодсоор зөвшөөрчихөв. Энэ үеэр Инү цахилгаан шатнаас бууж буй нь харагдав. Би Сара эгчид мэдэгдэлгүйгээр Инү рүү гараараа даллаад *баяртай* хэмээн амандаа бувтналаа. Харин Инү гомдсон цариа гаргасаар надруу даллан хоцорлоо. Инү рүү харж хэсэг зогсоод Сара эгчийн ардаас хөлөө дааж ядан хөлөө чирсээр алхлаа. Гэртээ орон өнөөдөр юу болсон тухайгаа эгчид хэлэхэд тэр үнэхээр их баярлаж байлаа.
Эгч: Яааа. Ингээд ийм цариалаг хүргэнтэй болох гэж.
Би: Эгчээ бид гэрлээгүй. Зүгээр л үерхэж байгаа.
Эгч: Гэрлэнэ гэж үерхэхгүй тэгээд сална гэсэн бодолтой үерхдэг юмуу. Битгий тэнэг юм яриад бай. Инү чамд үнэхээр их хайртай нь гарцаагүй үнэн. Тиймээс та хоёр хэзээ нэг өдөр гэрлэж л таараа. Би ийм цариалаг хүргэнийг яаж зөвшөөрөхгүй байж чадах билээдээ.
Би: Ингэж ярих арай эрт байна аа.
Энэ үеэр утсанд минь ээжээс видео дуудлага ирэв. Дуудлагыг аваад ойр зуурын юм яриалцаж байтал эгч Инүтэй үерхэж байгааг минь ээжид хэлж орхив. Ээж өөдөөс гайхсан цариа гаргасаар
Ээж: Юу? Юу яриад байна. Нээрээ юмуу?
Би: Ээжээ Инү надаас ах бас гадаад хүн гэдгийг нь мэднэ лдээ. Гэхдээ та уулзаад ярилцаад үзвэл үнэхээр сайхан сэтгэлтэй сайн хүн болохыг нь мэдэх болно оо.
Ээж: Би юу ч хэлээгүй шүүдээ. Яагаад ингэж сандраад байгаа юм бэ. Зүгээр л гайхаад үнэн эсэхийг нь л асууж байхад юу юугүй л Инүгээ магтаад эхлэх юм. *инээх*
Advertisement
Би: Та зөвшөөрч байгаа юмуу?
Ээж: Миний охин ийм цариалаг залуутай үерхэж байгаа юм чинь би юу гэж эсэргүйцэх билээдээ. 10 ангиасаа авхуулаад Инү Инү Инү гээд яриад байхаар чинь би бараг ямар хүн гэдгийг мэддэг болчихсон. Тиймээс санаа зовоод хэрэггүй дээ.
Би: Баярлалаа ээжээ.
Эгч: Би одоо солонгос кино үзээд байна уу даа! *Инээх*
Ээж: Гэхдээ аав чинь яах бол?
Би: Харин тийм ээ....... Ээжээ та аавд хэлээд хэрэггүй байхаа. Угаасаа удахгүй хичээл амрах гэж байгаа юм чинь ажилаасаа чөлөө аваад очихоороо би өөрөө аавд аргалаад хэлье. Тэгвэл арай дээр байх байх.
Ээж: Тийм ээ, тэгсэн дээр байх. Гэхдээ ааваасаа санаа зовоод чөлөөтэй байж чадахгүй байв аа. Аавдаа нэг их анхаараад хэрэггүй за.
Би: За
Ээжтэй хэсэг ярьж суусныхаа дараа хоолоо идчихээд сууж байгаад унтахаар өрөө лүүгээ орлоо. Маргаашийн хичээлийн хувиараа ялгачихаад орондоо ортол утсанд минь мэдэгдэл ирэв. Утсаа аваад хартал Инүгээс инстаграмаар чат ирсэн байв.
~Мессеж~
Инү: Унтаж байна уу?
Би: Үгүй ээ.
Инү: Тэгвэл утсаар ярьж болох нь уу? Ярьмаар байна.
Би: Болно оо.
Инү чатаа уншингуутаа удалгүй надруу залгав. Дуудлагыг автал
Инү: Юу хийж байна?
Би: Унтах гээд л хэвтэж байлаа? Чи юу хийж байна?
Инү: Би бас унтах гээд л. Тэгсэн чинь өдөр чамтай салах ёс хийгээгүй болохоор ярьмаар санагдаад залгаж байна.
Би: Би ч бас салах ёс хийгээгүй болохоор чамайг гомдцон байхдаа гээд санаа зовж байсан юм. Ингээд ярьсан чинь чи гомдоогүй бололтой.
Инү: Яалаа гэждээ. Чи ямар албаар явсан биш. Бодоод байх нь ээ хоёулаа үерхэх гэж нэлээн зовох нь дээ. *инээх*
Би: Харин тийм ээ. Нээрээ би ээжид үерхэж байгаагаа хэлсэн чинь зөвшөөрч байналээ.
Инү: Хөөх, тийм үү. Ашгүй дээ.
Би: Одоо 12 өнгөрч байна.Өчигдөр орой сайн унтаж амраагүй байх бас дээрээс нь өнөөдөр их ядарсан байх. Одоо сайхан унтаж амардаа.
Инү: Тэгье даа. Чиний хоолойг сонсчихсон юм чинь сайхан амрах байх.
Би: *инээх* Би ч бас чиний хоолойг сонсчихсон болохоор сайхан унтаж чадах байх аа. Сайхан амраарай.
Инү: Чи ч бас сайхан амраарай. Маргааш уулзая.
Би: За.
Бие биедээ "Баяртай" хэмээн хэлээд утсаа тасалсаныхаа дараа би тэнэг хүн шиг ичингүйрэн инээж эхлэлээ. Бүр өөрийгөө зүүдлээд байгаа юм биш биздээ гээд өөрийгөө чимхэж үзлээ. Гэхдээ чимхсэн газар минь үнэхээр их өвдөж байна. Энэ үед л Инүтэй үерхэж байгаадаа итгэлтэй болсон юм. Гайхалтай.... 10 ангиасаа авхуулаад өдийг хүртэл бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд зөвхөн Инүгийн шүтэн бишрэгчийн хувьд амьдарч ирсэн. Харин одоо Инүгийн шүтэн бишрэгч биш харин ч бүр илүү гайхамшигтайгаар түүний найз охин нь болчихлоо шүүдээ. Би яг одоо Ча Инүгийн найз охин Урангоо гэж орилоод, намайг бүдүүн, чамайг хэн тоодог юм гэж доромжилж байсан хүмүүст одоо байгаа байдлаа гайхуулж хэлмээр байгаач энийг нууц байлгах хэрэгтэй.
Энэ амьдрал ингэж нэг юм адал явдалтай, сэтгэл амар болох гэж. Өмнө нь зүгээр л хичээл дугуйлан, хичээл манюкурийн ажил гэж уйтгартай амьдардаг байсан бол харин одоо мөрөөдлийнхөө залуутай аз жаргалтай өдөр хоногуудыг өнгөрөөх болох нь. Би урьд насандаа ямар буян үйлдсэн болоод ийм азтай байдаг байна аа. Би дэндүү бүр дэндүү азтай хүн юмаа. Одоо л энэ амьдралдаа аз жаргал гэдгийг бүрэн утгаар нь мэдэрч байна...
😂😂💕💕
🦋🌸
Advertisement
- In Serial53 Chapters
Dear Mr.CEO {COMPLETED}
What is he doing?"Embre." I'm still pressed up against him, my breath quickening by the second."Yes?" I ask breathlessly, he placed his hand in my hair. "Do you honestly think I give a fuck about what's professional or not?" I shake my head this must be a dream I has to be. "Mr. Hal-." I start but he cuts me off. "Landon."I take a deep breath. "L-Landon." I stutter out, knowing he wants to be called his name.He presses me closer if even possible, a sign of approval. "So do you understand what I'm asking you?" "I-I don't know." I stutter out again. His hand still in my hair, he pulls it,but not painfully, for me to look at him.His eyes are dark filled with an emotion I didn't understand. His eyes locked in on my full lips.My inner self is chanting Kiss Me! KISS ME!But my inner thoughts are shouting: Don't do it, DON'T.I'm torn between two things I need to make a decision but it doesn't come quick enough. He slowly leans in and everything just seems to disconnect. My eyes flutter close. I can feel his lips hovering over my lips, waiting for something? My approval? I don't know but right before his lips could be sealed with mine...A knock interrupts us. ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~||Embre Daniels.||Is on the look out for a job but it seems useless at this point, she doesn't think she has much going for herself until she meets him.. her life could change forever. For better or worse.••||Landon Hale.||Is a successful millionaire , but nobody knows what goes on behind closed doors, his past follows him no matter how hard he tries to get rid of it... he's not sure if he's capable of love until he stumbles upon her.Ranked #1 in Romance. 12/19/17
8 364 - In Serial40 Chapters
Vincent & Ezra
Vincent Brunos is the Don of the families. Ezra Gallo is a shy girl. When Vincent meets Ezra by chance, he can't help but feel enthralled by the young girl sitting on a couch, reading a book.
8 409 - In Serial200 Chapters
(1) Young Master Mo, Are You Done Kissing?
SypnosisHaving been reborn, she takes one glance at her ridiculously handsome husband and wonders if she had suffered from brain damage back then-she had actually demanded for a divorce with him. Repeatedly!In her previous life, she had been deceived by her relatives who eventually led her to her tragic death. With this second chance at life, she vows to cozy up to her husband both literally and figuratively to destroy all her enemies and to take down the women who hid behind their scheming, innocent facades. She would be in control of her own happiness!This is a sweet, doting love story featuring an intelligent female lead and a perfect male lead who's good at turning her knobs.Disclamer: This story is for Offline reading purposes! I am not the Author nor Translator!
8 106 - In Serial47 Chapters
Living With The Asshole
[Highest ranking : #6 in Humor]When Ashley's parents have to leave town for a few months,she is more than happy to stay with her best friend,Kayla.But after a bad fight with her,Ashley is forced to live with Amanda Woods,a friendly girl she barely even knows AND her blockhead of a brother who annoys her to no end.Will Ashley be able to get through three months of living with the asshole?
8 120 - In Serial18 Chapters
One shots! (Purely Smut)
A bunch of anonymous Gay (MLM) and Trans (FTM) Rep one shots as well as some others! Written by your favorite Agender gay, myself. Best Rankings:8 in ftm38 in Anonymous126 in mlm16 in transgender1 in readerxreader547 in threesome2 in praise6 in ocxoc97 in gaming111 in bdsm181 in lgbtpride117 in punishments39 in gay440 in new adult623 in 18+
8 179 - In Serial24 Chapters
Toothless. YOU'RE A GIRL?!
Drago Bludvist has obtained an item called a dragon stone. With this stone he can transform humans into dragons and vice versa. While trying to stop Drago from building his army of dragons toothless gets hit with its power and what he turns into no one expected. Now with the new turn of events will all toothless secrets be reviled? Will Hiccup abandon toothless or will their relationship grow? Will toothless ever get back to normal or will something happen to Hiccup? You will just have to wait and see.(this takes place during the events of the 2nd movie and contains info from dreamworks dragons may contain spoilers you have been warned)COMPLETED
8 87

