《My Love Story 1 || [✔️]》🔮🥰Айдолын найз охин2️⃣😭
Advertisement
Инү бид хоёр үерхэж эхэлсэнээс хойш 15 хоног өнгөрлөө. Гэвч энэ бүх хугацаанд түүнтэй уулзах нь байтугай цариаг нь ч харах хэцүү байлаа. Түүнтэй уулзах гээд очих үед хамтгалын хөвгүүд өнөөдөр ирэхгүй эсвэл өглөө ирээд явчихсан гэх хариу хэлдэг байлаа. Хальт мултхан нэг удаа таарсан ч бусдад мэдэгдэхгүйн тулд зүгээр л түүний хажуугаар зөрөн ямархуу байдалтайг харж чадахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа. Би хичээл ажил гэсээр зав муутай, харин Инү олон зар суртчилгааны зураг авалттай гээд намайг анхаарах ч сөхөөгүй явж байгаа байх. Ажилаа тараад гэртээ харих замдаа *Өнөөдөр сайн ажилсан гэдэгт чинь итгэлтэй байна. Хүчтэй байгаарай. Амжилт. Сайхан амраарай. Хоолоо сайн идээрэй* гэх зэргээр Инүд мессеж бичиж үлдээнэ. Гэхдээ эдгээр мессежний минь хариу зөвхөн *За. Ойлголоо. Сайхан амраарай* өөр юу ч байхгүй.... Энэнд бага зэрэг сэтгэл дундуур үлддэгч тэр завгүй байгаа шүүдээ гэж өөрийгөө тайтгаруулан гэртээ орно. Нэг иймэрхүү л энэ 15 хоногийг өнгөрүүлэх шивдээ.
Өмнө нь Инүг харалгүй бас юу ч ярилгүй 15 хоногоос илүү их удаж байсан ч тэр бүх хугацааг яаж өнгөрүүлж байснаа өөрөө ч санахгүй байна... Би түүнийг үнэхээр их санаж байна. Уулзаж ярилцаж чаддаггүй юмаа гэхэд хоолойг нь ганцхан удаа сонсмоор байна. Яг одоо бол өөрийгөө үерхээд байна уу үгүй юу гэдэгт эргэлзээд байна шүү....
Үнэхээр инээдтэй санагдаж байгаач надад үнэхээр тэгэж санагдаж байна. Уг нь би бодохдоо хүнтэй үерхвэл хайртай хүнтэйгээ өдөр болгон уулзаж бие биеээсээ нэг алхам холдох төдийд л санадаг гэж бодож байсан ч миний буруу байж ээ. Ийм үерхэл зөвхөн жирийн хүмүүст л байдаг байх. Харин миний үерхэл бол бусдад мэдэгдэж болохгүй нууцлагдмал бас дээрээс нь миний үерхэж байгаа хүн бол алдартай айдол... Бодсоноос хэцүү юм...
Зуны амралт минь өчигдөрөөс эхэлж байгаа. Ажилдаа явах замдаа *Өнөөдөр Инүгийн минь барааг харуулж хайрлаарай, бурхан минь* гэж бяцхан зүрхнийхээ угаас залбирсаар байлаа. Ажилдаа ирээд шуудхан л Инүгээ ирж үү үгүй юу гэдгийг мэдэхээр хайж эхлэлээ. Бяцхан охин аавыгаа ажилаа тараад хаалгаар орж ирэхийг хүлээж байгаа аятай баярлаж хөөрөн алхаагаа улам түргэсгэсээр байлаа. Жинжинтэй тааран түүнээс Инүгийн талаар асуутал Жинжин *Инү зураг авалттай гээд саяхан яваад өгсөн* гэж хэлэн өнөөдрийн сэтгэл санааг минь тэр чигт нь унагаж орхив. За өнөөдөр ирэхгүй ч гэсэн маргааш гэдэг өдөр байна шүүдээ гэж бодсоор ажилынхаа өрөөнд ирлээ. Утсаа гаргаж ирэн Инү рүү *Өнөөдрийн зураг авалтанд чинь амжилт хүсье* гэж мессеж бичээд юу хийхээ мэдэхгүй хий дэмий эргэлдсээр суулаа.
Advertisement
Ажилаа тараад алхах замдаа дэлгүүрээс зайрмаг авахаар дэлгүүрлүү дөнгөж ортол бороо хүчтэй гэгч нь орж эхлэлээ. Зайрмаг авахаа болиод шүхэр худалдаж аван гэрлүүгээ алхлаа. Яагаад ч юм энэ тэнгэр намайг өнөөдөр жаргалтай байлгахыг хүсэхгүй байгаа бололтой. Хүн өдөж байгаа юм шиг бороо ороод байхдаа яахавдээ. Өөдгүй тэнгэр вэ?....
Ийнхүү бодсоор гэрийнхээ үүдэнд иртэл хар саравчтай малгай, хар маск зүүсэн нэг залуу шүхэр барьсаар зогсож байлаа. Тэр хүнийг хараад алхаагаа удаашруулсаар эцэст нь зогслоо. Тэр яг л Инү шиг..... Тэр залууг малгайгаа авах үед мөн үү биш үү гэж эргэлзэж байсан хүн маань мөн болох нь батлагдав. Барьж явсан шүхрээ зогсож байсан газраа хаячихаад инээмсэглэсээр Инү рүү алхах алхаагаа түргэсгэлээ. Инүгийн урд очих төдийд л түүнийгээ тэврэн авлаа. Тэр ч бас нэг гараараа шүхрээ барин нөгөө гараараа намайг тэвэрлээ. Түүний дулаахан цээжэнд наалдахад борооны хүйтэн чийгийг үгүй хийх аятай болов. Инүг санасан болоод ч тэр үү түүнийг тэврэхээ больж чадсангүй.
Инү: Намайг их санасан бололтой шүү.
Би: Тэгэлгүй яадаг юм бэ! Бүхэл бүтэн 15 хоночихоод байхад.
Инү: Би ч бас маш их санасан.
гэж хэлсээр намайг улам чангаар тэврэв.
Гэнэт хүмүүс харчихвал яах болж байна гэж бодсоор түүнээс түргэхэн шиг холдлоо.
Инү: Яасан бэ? Гэнэт ухас хийж хөдлөөд хүн айлгаад байх юм.
Би: Бид ингээд байж болохгүй ээ. Хүн харчихвал яах болж байна
Инү: Би тэгвэл ингээд явчих юмуу?
гэж хэлээд явахаар зэхэхэд нь гарнаас нь барин авлаа.
Би: Хөөөе. Ингээд л болоо юу тэ!
Инү: Чи өөрөө хүн харчихвал яах болж байна гэсэн биздээ. Тэгээд л хүнд харагдахгүй гээд явах гэж байнадаг.
Би: Нөгөө... Юу... Үгүй ээ зүгээр тэврэлдэж байгааг маань харчихвал яах болж байна л гэсэн юмаа. *Эв хавгүй инээх*
Инү: *инээх* За за. Тэгвэл хоёулаа миний машинд сууя. Гаднаасаа харагдахгүй болохоор санаа зоволтгүй дээ.
Инү машиныхаа хаалгыг онгойлгож намайг суулгаад дараа нь өөрөө машиндаа суулаа. Биднийг машинд суух үед чимээгүй байдал биднийг бүрхэн авлаа. Би энэ байдлыг эвдэн ам нээлээ.
Би: Зураг авалтаа дуусгаад ирсэн юмуу?
Инү: Ммхн. Удаан уулзаагүй болохоор зав гарангуут нь шууд хүрээд ирлээ.
Би: Ядарч байна уу? Өнгөрсөн өдрүүдэд хоолоо сайн идсэн биздээ? Бас сайн унтаж чадаагүй л байхдаа.
Инү: Нэг нэгээр нь асуулдаа. Жоохон л ядарсан. Мүүнбин маань намайг оройтож очих үед хоол халааж өгөөд намайг сайн хооллож байгаа. Санаа зоволтгүй ээ!
Advertisement
Би: Манай Мүүнбин ч сайн нөхөр шүү.
Инү: Манай Мүүнбин ээ? Сайн нөхөр өө?
Би: Ааан. *инээх* Нөгөө... фэн яриагаараа ярьчихлаа. *инээх* Би БинҮ шипэд дуртай юм лдаа. Тэгээд л нөхөр гээд хэлчихлээ.
Инү: Аан тийм юмуу? Ер нь бодоод байхад чи Мүүнбинд надаас сайн байсан бололтойдог шүү.
Би: За юу гэж дээ.... Би чамд ямар их сайн байсан болоод л ээж аавдаа хүртэл чамайг манай нөхөр гэж ярьхавдээ. *Өөө бурхан тэнгэр би юу ярьчихаваа. Нөхөр ч гэх шиг*
Инү: Айн. Чи бүр надтай гэрлэчихсэн байсан юмуу? *инээх*
Би мэдэн будилсаар ээрч муурсаар сууж байтал Инү хацар дээр минь үнсчихэв. Хацар минь халуу шатаж эхлэх нь тэр. Би ч тэр Инү ч тэр хэн хэн нь энэ байдалд ичицгээж байлаа.
Инү: Нөгөө...юу... Эвгүй байсан бол уучлаарай. Сая харин гэнэт үнсмээр санагдаад үнсчихлээ. Дахиж чамайг зөвшөөрөөгүй байхад гар ч хүрэхгүй ээ.
Би: Зүгээрдээ. Харин би гэнэт дуугүй болоод чамайг эвгүй байдалд оруулчихлаа.
Дахиад л чимээгүй байдал үүсэх нь тэр. Хэсэг хугацааны дараа би энэ байдлыг эвдэн дахин ам нээж эхлэлээ.
Би: Би ер нь асууя бодоод байсан юмлдаа.... Яагаад би гэж? Надаас олон хөөрхөн хөөрхөн эмэгтэйчүүдтэй өдөр болгон уулзаж таарч байгаа. Миний яг юунд болсон юм бэ?
Инү: ........... Би чамд өмнө нь хэлсэншдээ.
Би: Юу? Хэзээ? Би ерөөсөө санахгүй байнадаа. Арай санаагүй зүйл байгаа юм биш биздээ.
Инү: Үгүй дээ. Чамайг эмнэлэгийн орон дээр ухаангүй хэвтэж байхад чинь хэлж байсан юм.
Би: Аан. Тийм бол би юу гэж санадаг юм бэ? Тэр үед хэлсэнг тооцохгүй ээ. Дахиад хэл.
Инү: Мммммммммм....... Яг чамайг монгол ароха гэдгийг мэдсэнээс хойш... Үгүй ээ яг чамтай уулзсан өдрөөс эхлээд л чамтай холбоотой ямар нэгэн зүйл болвол хамгийн түрүүнд чи бодогддог болсон. Тэрний дараагаар 2020 оны Сөүл дэх тоглолтын үеэр бас дадлагач сонгоход чамтай таарсан минь яг л кинон дээр гардаг шиг бид яг хувь тавьлангаар уулзсан мэт санагдсан. Яг энэ үеэс л чамд татагдаж эхлэсэн байх. Монгол ароха гэх өвөрмөц дүр төрх, эгдүүтэй, өөрийнхөөрөө, хувцас зохиох уран чадвар чинь намайг өөртөө дурлуулсан байх.... *түүний нүдэнд нулимс цийлэгнэж байлаа* .......Гэхдээ чамайг үхэлтэй нүүр тулан эмнэлэгийн орон дээр ухаангүй хэвтэж байхад чинь өөрийгөө чамд сайн болсондоо өөрийгөө зүхэж байсан. Надаас болоод эмэгтэй хүний биед хүйтэн зэвсэгний сорви үлдчихлээ гэж бодох тоолонд өөрийгөө алчихмаар санагддаг. Намайг уучлаарай.
Би: Хөөөе, би зүгээр л хэзээнээс надад сайн болсонг чинь асууж байхад юун хар толбо үүсгээд байгаа юм бэ?
Инү рүү харахад түүний нүднээс нулимс урсаж байлаа. Тэр үнэхээр уйлаад байна гэж үү? Түүний энэ байдлыг харахад өөрийгөө ч бас зүхэх шиг боллоо. Ээж аавын гэм зэмгүй жоохон хүүхэд шиг уяхан сэтгэлтэй энэ залууг өөрөөсөө болоод уйлуулах гэж.... Би ч мөн адил нулимсаа тэвчиж чадалгүй чимээгүйхэн нулимсаа урсгаж суулаа. Машины хоёр тийш харан чимээгүйхэн уйлах бид хоёр цэл залуу насандаа дэндүү их зовлонг туулж ээ... Зовлонгоо нулимсаараа орлуулан гаргах бид хоёр дэндүү өрөвдөлтэй юм.... Би нулимсаа арчин Инү рүү зөөлөн дөхсөөр түүнийг тэврэн авлаа.
Би: Болсон бүх явдал зөвхөн чиний буруу биш ээ. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Би тэр үед өөрийн хүслээр чиний өмнүүр орсон. Чи тэр үед тийм зүйл болно гэдгийг мэдээч үгүй. Миний сонголт учраас миний буруу. Бас хүн хороох гэж оролдсон тэр охины буруу!! Чиний буруу биш!!! Харин ч чи намайг аварсан. Намайг тас харанхуйд байх үед чи миний нэрийг дуудаж урд минь цагаан гэрлийг бий болгосон. Би чиний бий болгосон цагаан гэрэл рүү яваад л яваад л байсан... Цагаан гэрэл рүү явсаар байгаад одоо ингээд чамайг тэврээд сууж байна шүүдээ. Чи бол миний аврагч. Одооноос эхлээд миний өмнө дахиж ийм зүйл яриад хэрэггүй шүү. За!!!
Инү миний хэлсэн үгнүүдийг дуулгавартай гэгч нь сонсож, нулимс нь урссаар мөрөн дээр минь буух нь хүртэл мэдрэгдэж байсан юм. Намайг "за!!!" гэж хэлэх үед сурамгайн гэгч нь толгой дохин намайг чангаар тэвэрлээ. Нулимсныхаа хажуугаар цахирдаж чичирсэн хоолойгоор "Баярлалаа" гэж хэлэх нь намайг нулимсаа барьж чадахгүйд хүргэсэн юм. Бид бие биенийхээ халуун дулаан тэврэлтэнд энэ бүх хугацаанд туулсан бүх зовлонгоо дааж чадахаа болин нулимсаараа дамжуулан гаргацгааж байлаа. Энэ явдал дахин бүү давтагдаасай. Бидний зовлон үүгээр дуусах болтугай...
😭😭💕😭😢
🦋🌸
Advertisement
- In Serial304 Chapters
The Mafia King’s First Love
Meet the Mafia King, whose fearsome reputation in the Underworld spread far and wide! But he hides behind the identity of a billionaire CEO. Money? Power? Handsome? All check! Except that he had a teensy tiny problem – his ZERO EQ that failed him to understand emotions.
8 1195 - In Serial42 Chapters
Faces (Lannan Eacott) *Under Editing*
"I've never met someone so understanding. Or accepting. The love you have for me never fades. Never took a hit. And for that, I'm thankful. I just wish I would have seen it."all pics were founded on the internet! I do not own them, and if they're yours, please message me or comment so I can respectfully give you credit ❤️
8 184 - In Serial17 Chapters
Butcher & the baker
Moving to a the middle of Texas with your very new boyfriend was making your life complicated enough until you get a job working along side the gentle giant Thomas which made things significantly more interesting.This does have trigger/smut warning in the chapter title!
8 140 - In Serial38 Chapters
Regret The Rejection |✔️
NEW EDITION. REVISION IN PROGRESS"She turned her pain into power, her visions into victory.""Behind every bad bitch is a sweet girl who got tired of everyone's bullshit."A girl whose past overshadows the present. A boy who loves, but knows not how to show it.A girl who is tired and wants nothing more than freedom. A boy who doesn't want to let go.Family aren't the people you're born to, it's those you're willing to die for, they said. Good thing, Kiara Evergreen isn't willing to die for her family then, not when she's destined to deserve so much better.A tale of love, courage, determination and regret you'll never forget. • • • • •( Extended description inside... )__________________________________Peak Position : WW-1 | PN-1
8 301 - In Serial55 Chapters
Delicate Bond ✔
In a world where werewolves secretly co-exist with humans, it quite common for werewolves to reject their soulmates in hopes to find a partner with a better status.Unfortunately for Evelyn Bonnet, she is one of the werewolves that have been rejected by their soulmate but that didn't stop her from becoming the pack's diplomat. When a delegation of sirens came to visit her pack, she felt unexplainable attraction towards Prince Kai who was one of the visitors. After they got to know each other, Evelyn receives an unexpected marriage proposal from Prince Kai, that she accepts.As Evelyn and Kai proceed into married life at the Nauloria Empire. Meanwhile, werewolves are waiting to know the chosen King's name. After waiting for two years the name of the King has been revealed and now the selection of the Queen has started. Princess Evelyn received an invitation to become a judge for the selection of the Queen.Except, how can Evelyn judge the future Queen of Werewolves when she is the soulmate of the chosen King?The story is updated on Tuesday and Fridays!Cover by @The_Orange_Cat
8 210 - In Serial41 Chapters
The Prince's Stubborn Mate
"I am giving you until your birthday to come to terms with the fact that I am your mate. You should also accept that you belong to me and I will mark you as soon as you come of age. I will make you my mate in every way before the new year comes. By January 1st, you will be marked, mated and you would have already conceived my child, the only thing that will be left to do is get married."
8 162

