《My Love Story 1 || [✔️]》🔮☯️Гайхалтай мэдрэмж🥰💑
Advertisement
Ажил дээр ирэх үед стилистын багынхан хуралтай болохыг мэдэгдлээ. Гайхан алхсаар хуралдаа орлоо.
Наби дарга: Astro хамтлаг дараа сар гэхэд photobook гаргах гэж байгаа. 2 долоо хоногийн дараа Бусанд photobook-ны зураг авалт явагдана. Photobook-д юу юу багтах болон ямархуу зохиомжтой болох талаар тарааж өгсөн материалд бичсэн байгаа. Тэдгээр зохиомжуудад тохируулан ямар нэгэн загвар зохиох шаардлаггүй. Зүгээр брендүүдийн хувцас худалдаж авахад болно. Тиймээс бидний ажил бол зураг авалтанд зохицох хувцас олох юм. Энэ долоо хоногт багтааж хувцсаа авах хэрэгтэй. Өөр ямар нэгэн анхаараад байх ажил байхгүй учир бүгд дор бүрнээ энэ тал дээр анхааран нөгөөдрийн хурлаар танилцуулаад авах хувцсаа сонгоцгооё. За ингээд ажилдаа. *алгаа таших*
(Энтертайментууд хамтлагуудынхаа хувцсыг яаж сонгодогыг зохиолч нь мэдэхгүй болохоор ингэсгээд л биччихлээ ойлгоорой😂😂🙏🏻)
Бүгд: За
Хурал дуусч хувцасны судалгаандаа орлоо. Олон төрлийн брендүүдийн сайтруу орж энэ жилийн тренд болж буй хувцас загваруудыг сонирхон үзлээ.
~1 долоо хоногийн дараа~
Photobook-ны зураг авалтанд зориулан хувцсаа бэлэн болгож зөвхөн хөвгүүдийн маань цагийн хувиар дуусахыг хүлээх л үлдлээ. Ажил ажил гэж явсаар байгаад Инүгээ ч мартаж орхиж. Инү ч бас цагын хувиараа зохицуулах гээд завгүй байгаа байх. Түүнийг санаад л байна. Түүнийг үнэхээр их санаж байгаач анх удаагаа л үерхэж байгаа болохоор энэ мэдрэмж үнэхээр гоё юм...
~Бусан явах өдрийн өмнөх өдөр~
Зураг авалт 3 өдрийн турш үргэлжлэх учир өмсөх хувцсаа бэлдлээ. Бусан халуун болохоор шорт, фубволк, плаж гэх мэтийн хувцас авч явахаар болов. Уг нь маргааш Инү бид хоёрын үерхсэний 1 сарын ой болно. Гэхдээ Инү завгүй байгаа болохоор мартчихсан ч байж магадгүй. Би түүнд өөрийн гараар хийсэн хос бугуйвч бэлэглэхээр бэлдсэн. Бугуйвчаа чамин хайрцаганд хийгээд ачаандаа хийчихэжд унтахаар орлуугаа явж байтал утас дууграв. Очоод хартал Инү видео дуудлагаар залгаж байв. Дуудлагыг автал
Инү: Юу хийж байна?
Би: Авч явах зүйлээ бэлдчихээд одоо унттаг юм билүү гээд байж байлаа. Чи юу хийж байна?
Инү: Аан би юу? Би бас унтах гээд л хэвтэж байна. Санаад үхэх гээд байсан болохоор унтахаасаа өмнө чамайг хардаг юм билүү гээд л...
Би: Хөөрхөн гэдэг нь...*бувтнах*
Инү: Юу?
Би: Ааан юу ч бишээ. Тоох хэрэггүй. Маргааш уулзах юм чинь одоо унтаж амар за!
Инүг утасны цаанаас "Хөөе байж байлдаа" гэж хэлж байхад нь дуудлагыг тасаллалаа. Инү байнга л намайг санаад байна гэж хэлдэг... Би ч бас маш их санадаг лдаа. Гэхдээ...Түүнийг намайг санаад байна гэж хэлэхээр л зүрх минь тэсэхээ байчих юм. Догдлоод л тэр байх. Тэр үгээ ямар хөөрхөн хэлдэг гээч. Тэр байгаа төрх нь намайг өөртөө улам дурлуулдаг... Яг одоо хацар минь лооль шиг улаасан байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор л түүний дуудлагыг тасалчихлаа. Тэгэхгүй бол дахиад намайг шоолоод эхлэх байх. Намайг улааж ичингүүт л Инү "ичээд байгаа юм уу, чи улаачихаараа ямар цариа муутай болдог гээч эсвэл лооль шиг улаадаг Сү И" гээд л намайг шоолж өгдөг. Гэхдээ түүний ингэх нь надад ямар их эгдүүтэй санагддаг гээч. Инээж байгаа нь толгой доторхыг минь бүхэлд нь хоослох шиг л болдог. Зөвхөн түүн рүү хараад л баймаар... Бидний дунд маш их хөгжилтэй зүйлс болдог. Энэ надад амьдралын аз жаргалыг мэдрүүлж өгдөг... Анхны үерхэл минь болохоор Инүтэй хийж буй бүхийл зүйл минь үнэцэнтэй сайхан байдаг байх..
Advertisement
~Маргааш нь~
Бусан руу явахынхаа өмнө бүгд цугларахад Инү надруу харж инээсээр гараараа далалж байлаа. Мэдээж бусдад мэдэгдэлгүйгээр... Надруу харахаараа байдгаараа инээгээд игдүүтэй цариалаад бусад руу харахаараа нэг төв цариа гаргаад л. Түүний энэ үйлдэл нь яг л жоохон хүүхэд чиг өхөөрдөм харагдаж байна. Бүгд цугларч дуусахад замдаа гаран Бусандаа ирлээ. Бид зураг авалт болох газартайгаа ойрхон буудалд байрлав. Би Наби дарга болон Сара эгчтэй нэг өрөөнд орохоор болж бид өрөөндөө орон юм хумаа цэгцэллэлээ. Бусанд нэлээн орой ирсэн учир өнөөдөртөө амарцгаагаад маргаашнаас зураг авалтаа эхлэх болов. Энд дэндүү халуун байсан тул өмд фудволкоо цагаан өнгийн плажаар солин өмсөөд буудлынхаа тагтаар гадаах орчинг харлаа. Тагтан дээр гараад харахад шууд л Бусаны далай харагдаж байв. Үнэхээр үзэсгэлэнтэй... Цэнгэг агаар, нарны дулаан илч, үзэсгэлэнтэй далай гээд л... Хоолоо идэцгээе гэсэн дуугаар далайгаас арай хийн харцаа салгасаар өрөөнөөсөө гарлаа.
Бүгд хоолоо идэцгээгээд өрөөндөө орон амарцгаав. Наби дарга болон Сара эгч хоёр их ядарсан бололтой шууд л орондоо ороод унтаад өгөв. Би ийм сайхан газарт ирчихээд эрт унтмааргүй байсан тул тагт руу гаран далайг харан суулаа. Сууж байхдаа Инүд бугуйвчаа өгөөгүйгээ санан суутал утсанд минь Инүгээс "Өрөөний үүдэнд чинь байна гараад ир" гэсэн зурвас ирсэн байлаа. Би баярласандаа шуудхан түүнд өгөх бэлгээ аван өрөөнөөс гаран явлаа. Намайг гарахад Инү хар малгай өмсчихсөн бас том хар цүнх үүрчихсэн үүдэнд зогсож байв. Намайг гараад очих үед Инү "Хоёулаа далайн эргээр алхах уу?" гэв. Би дуртайн аргагүй зөвшөөрөхөд Инү гарнаас минь хөтөлсөөр буудлаас гарлаа. Бид хөтлөлцсөөр далайн эргээр хэсэг алхан явлаа.
Би: Нөгөө... Энэ цүнхэнд чинь юу байгаа юм бэ?
Инү "Аан тийм" гэсээр газарт суун цүнхнээсээ баахан амттан гаргаж ирэн "Өнөөдөр бидний үерхсэний 1 сарын ой шүүдээ. Бид тэмдэглэх хэрэгтэй" гэж хэлэв. Тэр өнөөдрийг мартаагүй байж.... Би инээсээр түүний хажууд суун амттангаасаа идэцгээлээ. Гэнэт хүйтэн салхи салхилахад даарснаа мэдрэн гараа илэхэд Инү надад цамцаа тайлан өгөөд халаасанд нь гарыг минь хийлгэв. Хэсэг хугацааны дараа Инү гэнэт ийнхүү хэлэв.
Инү: Наад халаасанд чинь юм алга уу? Эсвэл зүгээр бариад суугаад байгаа юмуу?
Би: Айн юу яриад байгаан?
Инү: Наад халаасанд чинь нэг юм байгаа биздээ.
Би гараа халааснаас гаргаж ирэн *юу ч байхгүй байна* гэхэд Инү надад өмсгөсөн цамцныхаа халаасыг ухаж эхлэв. Дараагаар нь гэнэт ухас хийн босоод өмднийхөө халаасаа уудалж үзсэнээ "Би цамцныхаа халаасанд хийхээ мартчихаж" гэж хэлээд өмднийхөө халааснаасаа нэг хайрцага гаргаж ирэн надад өглөө.
Би: Чи арай энийг халаасандаа хийгээд надад цамцаа өмсүүлээд, би халаасанд чинь гараа хийнгүүт энийг гаргаж ирнэ гэж төлөвлөсөн юм биш биз?
Инү том нүдэлсээр "тийм ээ" гэж хэлэхэд нь миний инээд хүрэн чангаар инээхэд Инү надаас "яагаад инээгээд байгаа юм бэ?" гэсээр асуулаа.
Advertisement
Би: Хөөе. Чи ямар хоцрогдсон арга хэрэглэдэг юм бэ? Тийм байхаа гарыг минь халаасанд хийлгээд байсан юм. Ийм учиртай байж ээ. *инээх*
Инү намайг инээж байгаад нэлээн уурласан бололтой хамаг үрчлээгээ духан дээрээ овоолон надруу муухай харсаар "Яахаараа хоцрогдчихдог юм бэ? Охидууд ийм юманд дуртай байдаг гэсэн шд. Би сонссон зүйлээ л хийсэн. Битгий инээгээд бай" гэх нь тэр. Би арай хийн инээдээ тэвчисээр хайрцагыг нээн үзтэл дотор нь хүзүүний зүүлт байв. Хайрцагнаас нь зүүлтээ гарган барьсаар Инүрүү хартал нэлээн ууртай сууж байв. Би зүүлтээ Инүгийн урд барин "зүүлгээд өг" гэж хэлэхэд хошуугаа унжуулсаар надад зүүлтээ зүүлгэж өгөв. Би "Их гоё юмаа. Баярлалаа. Гэхдээ энэ их үнэтэй харагдаж байна. Миний бэлэг энэний хаана нь ч хүрэхгүй байх" гэж хэлээд халааснаасаа бэлгээ гаргаж ирэн Инүд өглөө.
Инү инээсээр бэлгийг минь аван задлан үзээд "Чи өөрөө хийсэн байх тийм үү?" гэхэд нь би "Тийм ээ, муухай байна уу?" гэхэд нэгийг нь өөрөө зүүн нөгөөг нь надад зүүлгээд "Үгүй ээ. Минийхээс ч илүү гоё бэлэг байна" хэмээн хэлээд надруу гэрэл цацарсан инээмсэглэлээрээ инээв. Түүний уур гарчихсан бололтой... Яг л жоохон хүүхэд шиг түргэн зантай гэдэг нь... Инү надруу дөхсөөр намайг тэврэн "Баярлалаа Сү И. Миний хажууд байгаад..." хэмээн хэлэв. Би түүнийг мөн адил тэврэн "Чамд ч бас баярлалаа. Надад сайн байгаад чинь" хэмээн хэллээ. Бид халуун дулаан тэврэлтэндээ хэр их удаан байсанг зөвхөн бурхан л мэдэх байх.
Одоо болж буй мөч бүхэн минь дэндүү сайхан юм. Анх удаа найз залуугаасаа бэлэг авч үзэж байна. Хайртай хүнээсээ бэлэг авахад ийм мэдрэмж төрдөг байх нь ээ... Би яг одо дэндүү дэндүү их жаргалтай байна... Анх удаа болохоор бүх зүйлс үгээр илэрхийлэхийн аргагүй дэндүү сайхан байна. Би Инүтэй учирсандаа баяртай байна...
Аль хэдийн шөнийн 2 цаг болсон байв.
Би: Одоо орж унтах хэрэгтэй байх аа. Маргааш зураг авалттай юм чинь эрт унтах хэрэгтэй.
Инү: Нойр хүрэхгүй байна аа. Хоёулаа өглөө болтол хамт байя. Тэгэх үү?
Би "Юу? Унтахгүй бол болохгүй ээ. Маргааш нүдний чинь доогуур хөхөрчихнө" гэсээр Инүг татаж босгон хөтөлсөөр буудал руу орлоо. Инү хөлөө зөөж ядан удаанаар алхална. Инүг өрөөнийх нь үүдэнд авчирчихаад "Сайхан амраарай, маргааш уулзъя" хэмээн хэлээд явах гэтэл Инү гарнаас минь хүчтэй гэгч нь татан цээжиндээ наан тэвэрч орхив. Би хэсэг гайхсаар эргэн тойрноо харлаа.
Би: Хүн харчихвал яах болж байна аа. Тавилдаа.
Инү: Шөнийн 2 цаг болж байхад хэн харвал гэждээ. Зүгээр ээ.
Нээрээ тиймдээ. Ийм орой хэн харвал гэж бодон инээмсэглэсээр Инүг тэвэрлээ. Удалгүй түүний уруул зөөлнөөр духан дээр минь буулаа. Би өөрийн мэдэлгүй нүдээ аньж орхив. Түүний уруул духнаас минь хөндийрөх үед бид бие биерүүгээ ширтсээр байлаа.
Инү: Хайртай шүү, Урангоо.
Би: Урангоо гэж хэлэх хэцүү байгаа байх зүгээр Сү И гэхэд болно оо. Тэгээд бас...
Инү: Юу хэлэх гэсэн юм?
Би: Хайртай гэж байнга хэлсний хэрэггүй ээ. Хайртай гэдэг үгийг байнга хэлээд байвал үгнийхээ утга учрыг алдчихна. Зөв цагтаа эсвэл үнэхээр хэлмээр байгаа үедээ л хэлэхэд болно.
Инү: Тийм юм байна. Байнга хэлээд байвал үгныхээ утга учрыг алдчих юм байна. Тэгвэл надаас хайртай гэдэг үгийг сонсмоор байвал хэлж байгаарай за.
Би: За, чи ч бас сонсохыг хүссэн үедээ хэлээрэй.
Инү намайг чангаар тэврэн авлаа. Түүнээсээ холдолгүйгээр зөвхөн энгэрт нь шигдээд л баймаар байна...
~Маргааш нь~
Өглөө эртлэн босон авчирсан хувцас дундаасаа шар өнгийн плажаа сонгон өмслөө. Бүгд өглөөнийхөө хоолоо идчихээд зураг авалтандаа бэлдэцгээлээ. Наби дарга, Сара эгч бид гурав хувцасаа хариуцаж байгаа учир өрөө лүүгээ орон хамтлагийн гишүүдийн өмсөх хувцсыг аван тэдний байрлах өрөөг зүглэв. Би Инүтэй уулзахын тулд Наби даргыг аргалан байж нэг өрөөнд байрлах Инү болон Мүүнбины хувцасыг хүргэж өгөхөөр боллоо. Намайг тэдний өрөөг тогших үед Инү баяртайн аргагүй хаалга тайлж өглөө. Би "Хувцас аваад ирлээ. Өмсчихөөд нүүр будалтандаа орчихоод дээврийн усан санруу ирээрэй гэсэн" гэж хэлэхэд тэр хоёр "За" гэсээр хувцсаа аван унтлагын өрөө лүү оров. Би тэднийг хүлээн буйдан дээр суулаа. Мүүнбин хувцсаа өмсчихөөд өрөөнөөс гарч иртэл түүнд хувцас нь үнэхээр сайхан зохиж. Мүүнбин "би түрүүлээд явж байя" гэж хэлээд өрөөнөөс гараад явчихав. Удалгүй Инү гарч ирэв. Түүнийг өрөөнөөс гарч ирэхэд түүнд ч мөн адил хувцас нь үнэхээр сайхан зохиж байлаа.
Би: Ваааа, Үнэхээр гоё харагдаж байна.
Инү: Баярлалаа. *надруу ойртох*
Чи ч бас плажтай хөөрхөн харагдаж байна. *өнөөх сайхан инээмсэглэлээрээ инээв*
Би: За тоглоод байлгүй явъя.
Инү: Би тоглоогүй байна. Үнэнгээсээ хэлж байна.
Би түүний үгийг сонсоогүй мэт дүр эсгэсээр өрөөнөөс гарахад Инү "Үнэн гээд байхаддаа" гэсээр ардаас гарч ирлээ. Яг үнэндээ бол зүрх минь дэлбэрэх нь үү гэлтэй хурдтай гэгч нь цохилж байна. Түүний сэтгэл хөдөлгөсөн үгсэнд нь хэзээ нэг дасах юм болдоо... Хэлсэн үг бүрт нь сэтгэл гэгэлзэж хөдлөөд байх юм. Гэхдээ энэ мэдрэмж үнэхээр таалагдаж байна. Анхны үерхэд минь болохоор мэпрэмж бүхэн минь сайхан байна...
Бид явсаар нүүр будалт болох өрөөнд орон усан санруу явлаа. Тэд шууд л зураг авалтандаа орж эхлэв.
😂
😂💕💕❤️
🦋🌸
Advertisement
- In Serial8 Chapters
The Villainess Is Shy In Receiving Affection
My wicked mother brought a girl one day. She was the Duke’s hidden daughter, Loretta, the heroine of [Duke’s Four Children]
8 218 - In Serial18 Chapters
Am I, Amanda or Ambria
Ambria Washington is reading a book about Dustin Crenshaw and his love interest Amanda Waters, so involved with the book, she can’t put it down, then one night she falls asleep reading it and began dreaming she was the girl in the book. One night she read about the couple eloping to Las Vegas, and as she falls asleep, she becomes the one Dustin is making love to. When she wakes up the next morning, she finds herself in Dustin’s bed and she’s the one married to him, not Amanda. She tried to accept this bizarre occurrence, as she had fallen in love with Dustin as she’d read about his romance with Amanda. Ambria is confused to how she could be drawn into a book and begin living the life that belongs to a fictional character. As Ambria tries to understand why or how she has been transported into Amanda’s life, she’s has to prevent Dustin from finding out she isn’t the woman he’d fallen in love with and dissolve their marriage.
8 303 - In Serial30 Chapters
Never Trust a Rogue
Sophia Frost is a cold, charming and secretly sweet woman. However she's a Rogue with no desire to be apart of any pack, not again. See, she used to have a pack, a family but that's all in the past. Now, she doesn't want a Mate. She wants to be alone. She knows she can be safe alone.But when she finds a charming 11 year old boy in the woods, she is drawn to him. He seems innocent and brave, a mix that's hard to come by. When she is suddenly taken to his pack house, it hits her. A scent like no other. A tingle like nothing before. She found her mate.And no it's not the kid. WARNING:This was written many moons ago. I have decided to put it back up because of a large request from readers. However, I was a kid when I wrote this so take it with a grain of salt.
8 205 - In Serial55 Chapters
The Wrong Twin
"It was a mistake..." She said about to walk out but I caught her waist in my arms"Indeed a very bad mistake" I said devilish smile and concured her lips with mine,I felt her hand pound on my chest but later stopped and smiled when she started to respond***It was a mistake...indeed it was a very bad mistake...Sleeping with the wrong twin
8 291 - In Serial38 Chapters
Growing Pains
-A soulmate story-Sam and Eli are best friends, they have been for years and they tell each other everything. Well, almost everything. Elias Grey has felt every cut, bruise and fracture that Samuel Rivera has received for eleven years. He has no idea why or how, but he doesn't care, just as long as Sam never finds out. The connection between them is anything but normal and everyone is convinced that there is more between the two of them than meets the eye. But Eli's affections are strictly platonic, or at least, he thinks they are.Fate ties us to our future. Could there be more than just pain keeping Sam and Eli tied to one another?
8 361 - In Serial18 Chapters
Today, tomorrow and the day after ||Completed||
This is about a high schooler who unconditionally fell in love with his homeroom teacher.Wang Yi Bo 💙 Xiao ZhanThe original doujinshi: Today, tomorrow and the day after (Gintama dj)Mangaka: PLUG (Nagisa)
8 224

