《My Love Story 1 || [✔️]》😇🙇♀️Айж байна👨👩👦👦🙏🏻
Advertisement
Инү: Солонгосоор хэлэлдээ би ойлгохгүй байна. Сү И юу болоод байгаа юм бэ?
Би нулимсаа нууцхан арчин нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар түүнээс холдлоо.
Би: Юу ч болоогүй ээ. Харин аав намайг очино гэдгийг мэдээд баярласан гэнэ ээ.
Инү: Тэгээд яагаад уйлаад байгаан?
Би: Аан тэр нөгөө... Монголдоо очино гэж бодохоор бүр баярлаад тэгээд л уйлчихлаа.
Инү: Баярлаад аа... Өөр элдэв бусын зүйл болоогүй биздээ. Эсвэл одоо болтол уур нь гараагүй байгаа юмуу?
Би: Юу гэждээ. Аль эрт уур минь гарчихсан. Тиймээс санаа зовох хэрэггүй.
Инү: За... Тэгэхээр чи дараа долоо хоногт явах нь ээ. 4 өдрийн дараа...
Би: Тийм ээ.
Инү: Тэрнээс өмнө......манай аав ээжтэй уулзах уу?
Би: Айн?... Юу?... Юу яриад байгаа юм бэ? Арай эрт байна аа.
Инү: Аль хэдийн 2 сар болчихоод байхад... Тэглээч танай ээж чинь мэдчихсэн байгаа шдээ.
Би: Тэр чинь өөр зүйл шдээ... Зүгээр аав ээждээ би үерхэж байгаа гээд цухуйлгаад хэлчихэж болдоггүй юмуу. Үгүй ээ уулзаж болохгүй.
Инү: Яагаад?
Хэрвээ Инүгийн аав ээж нь ч бас манай аав шиг намайг гадаад хүн гээд зөвшөөрөхгүй бол яах вэ? Уулзахаас айж байна... Түүнийг алдахыг хүсэхгүй байна...
Би: Зүгээр л санаа зовоод байна.
Инү: Санаа зовоод байх юм байхгүй ээ. Би маргааш гэрлүүгээ явна. Тэглээч аав ээждээ хүн дагуулж очно гээд хэлчихсэн. Чи хамт яваарай. Явахгүй бол би чамтай дахиж уулзахгүй шүү. *ууртай гэгч нь хэлэх*
Би: Айн? Чи уулзахгүй байлаа юу? *чангаар инээх*
Инү: Нээрээ за. Би маргааш ирэхээр гарч ирээрэй. Хонохгүй болохоор юм бэлдэх хэрэггүй. Одоо буу буу. *хошуугаа унжуулах*
Би: Юу? Чи намайг хөөгөөд байгаа юмуу?
Инү: Үгүй ээ. Чамд өөрийгөө бэлдэх цаг өгч байна. Одоо буу буу буу...
Инү намайг түлхсээр машинаасаа буулгаад яваад өгөв. Түүнд уурлах ч хэцүү байх ч хэцүү яасан хэцүү юм бэ? Ээж аавтай нь уулзахгүй гэж хэлчихээд ямар уурлаад байлтай нь биш... Сэтгэл санаа сонин болсоор гэртээ орлоо. Гэртээ ороод эгчдээ болсон бүх явдлыг хэлтэл
Эгч: Аав чинь ямар сонин хүн бэ? Яахав гадаад хүн гээд уурлаж болнолдоо. Гэхдээ ямар хүн гэдгийг нь мэдэхгүй байж байж. Урангоо хэрэг ийм дээрээ тулсан юм чинь Инүг аавтайгаа уулзуулах...
Би: Эгчээ та юу яриад байгаа юм бэ? Уулзуулвал Инү булшаа ухах болношдээ. Аав намайг ямар их харамладагийг мэднэ биздээ. Аягүй бол Инүг цохиод авбал яана. Цохидоггүй юмаа гэхэд үг хэлээрээ барьж иднэ. Ядаж байхад хэл нэг ч биш.
Advertisement
Эгч: Тийм лдээ. Гэхдээ өөр арга байхгүй байна шүүдээ.
Би: Үгүй ээ. Инүг аавтай уулзуулах юм бол үхэл рүү нь түлхсэнээс өөрцгүй. Болохгүй ээ...
Эгч: За за. Гэхдээ сайн бодоорой... Маргааш Инүгийн аав ээжтэй уулзана гэсэн биздээ. Юу өмсөх гэж байна?
Би: Мэдэхгүй ээ. Айхаас өөр юм бодогдохгүй байна.
Эгч: Аятайхан юм өмсөөрэй. Хэтэрхий задгай биш...бас богино хувцас биш шүү.
Би: Юу ч өмссөн яв л гэждээ. Өөрийнхөөрөө байсан нь дээр.
Эгчид ийнхүү хэлчихээд өрөө лүүгээ ороод шууд л унтаад өглөө. Өглөө эртлэн босоод нүүр гараа угаан нүүрээ хөнгөхөн будчихаад хар жинсэн өмд, ягаан өнгийн фудволк өмсөн Инүг хүлээн суухдаа амьхандаа Инүг битгий ирээсэй гэж хүсэж байлаа. Инүг залгах үед хөлөө чирж ядан алхсаар цүнхээ аван гэрээсээ гарлаа.
Инү: Сайн уу?
Би: Муу байна... *хошуугаа унжуулах*
Би явахгүй байж болохгүй юмудаа?
Инү: Одоо өнгөрсөөн. Явъя
Инүг машины хаалга онгойлгож өгөхөд нь дурамжхан алхсаар машинд суулаа. Бид замдаа дэлгүүр орж замдаа идэх юм аван Инүгийн өссөн газарлуу явлаа. Уг нь Инүгийн өссөн газарт очих нь сайхан байгаа ч аав ээж миний талаар юу бодох бол гэж бодохоор сэтгэл санаа минь бүрэн утгаараа гонсойж байлаа. Гэхдээ Инүтэй анх удаа хоёулахнаа ингэж хол замд явж байна. Тэр машин барьж байхдаа үнэхээр цариалаг харагдаж байна. Яахав угаасаа өөрөө цариалаг л даа... Гэхдээ машин барьж байхдаа үнэхээр үнэхээр их цариалаг харагдаж байна. Түүнийг харж л сэтгэл санаагаа сэргээн явсаар түүний гэрт ирлээ. Бид машинаасаа буун гэрийх нь хаалганы урд ирэхэд цүнхнээсээ боолт гаргаж ирэн үсээ боолоо.
Инү: Яагаад үсээ боогоод байгаан?
Би: Ээж аавд чинь даруухан харагдах хэрэгтэй биздээ. За болчихлоо. Одоо орье.
Бид гэрийх нь хонхыг дартал ээж нь бололтой зөөлөн уянгалаг хоолойгоор "Хэн бэ?" хэмээн хэллээ. Инү "Би байна аа ээжээ" гэхэд ээж нь "Өөө миний хүү ирэв үү?" гэсээр хаалгаа онгойлголоо. Уртаас урт амьсгаа аван хаалгаар орлоо. Биднийг орох үед Инүгийн аав ээж бас дүү нь биднийг угтаж авлаа. Гэхдээ бүгд над руу гайхсан харцаар дээрээс минь доошоо доороос минь дээшээ харж байлаа.
Инү: Энэ хүн бол миний найз охин.
Би: Сайн байна уу? Намайг Урангоо гэдэг Сү И гэж дуудаж болно оо.
Инүгийн аав: Урааго... Урнагоо... Хэн гэнэ ээ. Ямар сонин нэр вэ?
Advertisement
Инүгийн ээж: Хөгшөөн ямар соёлгүй юм бэ? Жоохон боловсон байлдаа.
Инү: Харин анх Монгол нэрийг нь хэлэх хэцүү байдаг юмаа.
Бүгд: Монголоо?
Инү: Тийм ээ. Монгол хүн байгаа юм аа. Солонгост их сургуульд сурахаар ирсэн ч манай энтэд шинээр ажилд орсон охин байгаа юмаа.
Инүгийн аав: Их сургуульд сурахаар ирсэн гэнэ ээ? Хэдэн оных юм?
Би: 2002 онд төрсөн.
Инүгийн аав: Юу? Ийм жоохон юмуу?
Инү: Надаас дүү байх нь тийм чухал гэж үү?
Энэ уур амьсгал нэг л таалагдаж өгөхгүй л байна шүү... Инүгийн ээж энэ уур амьсгалыг эвдэн "Хөгшөөн үүдэндээ хүн зогсоочихоод шалгаагаад байх юм уу? За юу ч гэсэн ор ор" хэмээн хэллээ. Би дотогш орон буйдан дээр суулаа. Инү миний хажууд харин аав нь өөдөөс харан суух ба нэлээн ширүүхэн харцтай байв. Инүгийн ээж дүү хоёр нь гал тогоонд хоол бэлдэж байгаа бололтой сав суулга хангичина. Гэтэл ээж нь Инүгийн дүүд хандан "Өөө, хүнсээ цуглуулж байгаад амтлагчаа марчихаж. Чи дэлгүүр ороод аваад ир" хэмээн хэлэхэд Инүгийн аав суудлаасаа өндийн "Дунминаа хамт гарья" гэж хэлээд хамтдаа дэлгүүр явав. Би ээж дүү хоёртой нь үлдэн хэсэг сууж байгаад хоол хийхэд нь тусаллалаа. Мөн бидний дунд нэлээн найрсаг яриа өрнөсөн юм.
Инүгийн ээж: Хөөөх, чи солонгос хоол хийж чаддаг юмуу?
Би: Нөгөө... Солонгос хоолонд дуртай болохоороо хоолны нэвтрүүлэг их үздэг байсан юмаа.
Инүгийн ээж: Солонгосоор их сайн ярих юмаа.
Би: Солонгост ирээд 2 жил болсон болохоор ч тэр үү сурчихсан юмөө.
Инүгийн ээж: Манай хүүтэй танилцаад хэр удаж байгаан?
Би: Яг үнэндээ бол би Astro-ын шүтэн бишрэгч байгаа юмаа. Инү...бишээ Дунминыг мэдэж эхлээд 5 жил болж байна. Танилцаад гэвэл 3 жил харин үерхээд 2 сар л болж байна.
Инүгийн ээж: Тийм удаан хугацаанд бие биенийгээ мэддэг байсан юмуу? Та хоёр яаж уулзсан юм бэ?
Би Инүгийн ээж дүү хоёрт Инүг яаж мэддэг болсон мөн яаж анх уулзсан гээд бүх зүйлээ эхнээс нь ярьж өглөө. Харин тэр хоёр дуртайн аргагүй чих тавин сонсож байлаа. Инүгийн ээж бүр "Та хоёр ямар хөөрхөн юм бэ?" гэж хүртэл хэлсэн. Надад сайн байгаа бололтой ашгүйдээ... Гэхдээ би нэг л зүйлийг хэлэлгүй үлдээсэн юм. Өөрийгөө Инүг хамгаалан хутгалуулсан гэдэг ээ... Үүнийг хэлээд хэрэггүй байх...
Энэ үед Инү болон түүний аавын хооронд үл ойлголцол өрнөж байлаа.
~Инүгийн талаас~
Аав: Тэр охин чамд тохироно гэж үү? Гадаад хүн бас дээрээс нь жоохон охин байна лээ. Би лав зөвшөөрөхгүй байна.
Би: Ааваа!! Тэр тийм чухал гэж үү? Хэл амаа ойлголцоод явж л байна шүүдээ. Би түүнд үнэхээр их хайртай.
Аав: Үгүй ээ болохгүй. Ээж чинь чамайг хэн нэгэнтэй хамт байгааг чинь харахыг хүсдэг болохоор бодвол тэр охинд чинь сайн хандаж байгаа байх. Гэхдээ би яасан ч зөвшөөрөхгүй!!
Би: Тэр надаас болж хутгалуулсан!!
Аав: Юу?
Би: Та мэдээ харсан биздээ. Манай нэг ажилтан манай хамтлагийн шүтэн бишрэгчид хутгалуулсан гээд?
Аав: Харсаан. Тэгээд юу гэж?
Би: Тэр хүн бол Сү И. Хутга барьж дайрсан хүн намайг хутгалах гэж байсан юм. Гэтэл Сү И намайг хамгаалан өөрөөсөө түлхчихээд миний өмнөөс хутгалуулсан.
Аав: Тэгвэл наадах чинь заль байна! Чамайг хамгаалсан дүр эсгэж өөртөө татсан байна. Одооны охидууд ямар айхтар болсон билээдээ.
Би: Ааваа!!! Сү И хутгалуулаад эмнэлэгт очингуутаа зүрх нь 10 минут зогссон. Азаар тэр амилсан. Тэр өөрийнхөө амь насыг золиос болгон байж тийм аймар зүйлийг хийнэ гэж үү?
Аав: Наадахаа ашиглаж миний бодлыг өөрчлөх гэсний хэрэггүй.
Би: Ааваа, би таньд үерхэхгүй гэж амлалт өгсөн гэдгээ мэдэж байна. Гэхдээ бүх насаараа хүнтэй уулзахгүй байна гэсэн үг биш шүүдээ. Та Сү Иг ямар их сайн хүн гэдгийг ойлгох болно оо. Тиймээс та надад боломж олгоочдээ. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй. *цөхөрсөн хоолойгоор хэлэх*
Аав ямарч хариу хэлэлгүй дэлгүүр орлоо. Дэлгүүрээс гарч ирэн гэрлүү явах замдаа ч тэр юу ч ярьсангүй. Харин яг гэрийн үүдэнд ирэн ийнхүү хэллээ.
Аав: Тэгвэл... Сайн охин гэдгийг баталж харуул. Хэрвээ миний сэтгэлд нийцэхгүй бол би яасан ч зөвшөөрөхгүй шүү.
Би: Баярлалаа ааваа. Би таньд заавал харуулах болно оо. Та гэрлүү ороод түүнтэй сайн ярилцаад үзээрэй. Тэгээд л ямар хөөрхөн сайхан сэтгэлтэй хүн гэдгийг нь мэдэх болно оо. Хайртай шүү ааваа.
Аав: За за. Худлаа долигноод хэрэггүй.
~Сү Игийн талаас~
Хаалга онгойх чимээ гарахад Инү аавтайгаа цуг орж ирж байлаа.
🤦♀️😭😂😇😭
🦋🌸
Advertisement
- In Serial134 Chapters
RUYI
How can you lose something you never have? When your own mother poisons you to gain pity from others, how should you feel? Why was I, the youngest, being married off? How could I care about something that was never mine? WARNING! Viewer discretion advised: Story contains adult content that is unsuitable for children. NOTE from the writer: I'm an amateur writer so please overlook plot holes, grammar issues, or anything else a story is supposed to have. This is my original story so... as the saying goes "if you have nothing nice to say, don't say anything at all".
8 439 - In Serial28 Chapters
Taken by the Mafia
Scarlett Roads an 18 year old girl is taken by the Italian Mafia don, 24 year old Dante Romano as a paid off debt for her now dead father.Dante doesn't believe in love, he believes in f*cking. That is until an anxious girl with a big mouth enters his life, changing it for the betterHow will the two deal with each other? Will their relationship blossom into something beautiful? Or was it doomed from the start?#2 Italian mafia 26/05/22⚠️warning⚠️This book does contain triggering material such as abuse, kidnapping, mentions of rape.It also has DD/LG tendencies so if that makes you uncomfy don't read :)#1 PTSD 14/06/22#10 Good Girl 28/07/22
8 279 - In Serial10 Chapters
Sustentation: An Exsanguinate Novela
Kareem and Wesley are roommates who live entirely different lives. Kareem drifts through life with no goals or purpose besides finding his next drink of blood. Wesley is a devout Christian who seeks salvation for both he and Kareem. Both have their secrets and as the two are forced to spend more time together they learn more about each other and themselves. Together they come to qustion the meaning of power, Christianity, and how far the definition of humanity truly goes. Sustenation is the corner where nutrients meets addiction. Will Kareem and Wesley be able to separate the two? Note: I update my other fictions weekly, but I'm not sure what the schedule for this one will be. There's no real plan here. I just had an idea and decided to run with it. I usually plan excessively before I start a fiction, but I don't have a plan this time. It takes place in the same universe as the Exsanguinate fiction, but doesn't really have any links to the other books.
8 163 - In Serial28 Chapters
The Red Door
When Mollie starts to prefer the dreams she's having to the painful reality of life, she's forced to choose between embracing a fantasy or the man she loves. *****Since she was seven, Mollie Cutright has known two truths: she loves Howard Flynn and her dreams are the most magical part of her life. Each day she suffers at the hands of her abusive parents, but each night she is surrounded by a loving family who call her by a different name. Growing up in 1930's Virginia, no one has patience for a girl who might be mad, so Mollie strives to keep her dreams (and how often they intrude on her reality) a secret. But when her secret comes out, Mollie is sent to an asylum, though not before she and Howard are secretly engaged. It is at the asylum she discovers the dreams are echoes of her past lives. She's an immortal, if she makes a journey to claim her heritage. The problem is, if she continues down this path, she can never see Howard, the love of her life, again.[[word count: 70,000-80,000 words]]
8 121 - In Serial28 Chapters
Lydia | ✔️
"Did you punch him in the face?""No!" She laughed. "That's not the Lydia I know," Carter shook his head, staring up at the grey clouds with a reminiscent expression. "The Lydia I know punched me in the face the first time we interacted.""We were five." She deadpanned but felt a little enthralled that he remembered. "Yeah, so you should be able to hit harder now." Copyright ©️Cover and graphics made by the one and only @Ashely_Mariex
8 242 - In Serial57 Chapters
Everything Inbetween Bones [BxB] ✓
How to describe Logan Pierce: Happy, bubbly, nice to everyone. He wasn't the type of boy anyone expected to be anorexic.How to describe Oliver Cross: Brutally honest, blunt, harsh, considered terrifying by most. He wasn't the type of boy anyone expected to be the sweet and caring guy Logan saw him for, the guy he used to be best friends with.#1 Bullying#18 in Lgbt
8 173

