《My Love Story 1 || [✔️]》👨👧❌Бүх зүйл дууслаа😭💔
Advertisement
Бүгд ширээгээ тойрч суун хоолоо идлээ. Инү хамтлаг болон цагийн хувиараасаа болоод гэр бүлийнхэнтэйгээ байнга уулзаад байж чаддаггүй. Ганц Инү ч гэлтгүй ер нь бүх айдол... Инүд үнэхээр сайхан байгаа бололтой инээд алдаад л сууж байна. Инүгийн ээж болон дүү нь надад их сайх хандаж байгаа ч аав нь намайг зөвшөөрөхгүй байгаа мэт харагдаад байх юм... Бид хоолоо идэж дуусан хэсэг юм ярьж суусаар байтал бидний явах цаг болов.
Инү: Бид хоёр ингээд явъя даа.
Инүгийн ээж: Юу? Ийм орой болчихсон байхад уудаа? Уг нь та хоёрыг хоноод явах байх гэж бодсон юмсан.
Инү: Уг нь хонох сэтгэл байна лдаа. Гэхдээ би маргааш ажилтай болохоор одоо явахгүй бол болохгүй нь ээ.
Инүгийн аав: Тэгвэл дараа тухтайхан шиг ирээд хонохгүй юудаа. Найз охинтойгоо...
Бүгд: Айн??
Инүгийн аав намайг зөвшөөрсөн юм байхдаа. Уг нь саянаас хойш надруу муухай хараад л байсандаа.
Инүгийн аав: Юуг нь гайхаав? Улам оройтвол бага унтаад ядарна одоо явдаа.
Инү: Юу? Аан...за...за.
Инүгийн дүү: Хоёулаа дараа гадуур гаръя.
Инү: Тэгье. За баяртай.
Би: Танилцсандаа таатай байна. Дараа дахиж ирнээ.
Бид машиндаа суун замдаа гарлаа. Замын гэрлүүд хааяа хааяахан Инүгийн нүүрэн дээр тусах нь түүнийг үнэхээр сайхан харагдуулж байлаа. Мөн үе үехэн гараараа үсээ хойшлуулах нь миний сэтгэлийг догдлуулж байсан юм. Монгол руу явахгүйгээр ингээд л цаг хугацааг зогсоочихдог бол сайхан байхгүй юу... "Зүгээр үү?" гэх Инүгийн дуунаар гүн бодлоосоо саллаа.
Би: Зүгээр ээ, үүнээс сайн байсангүй..... Нээрээ аав чинь их сонин хүн юмаа. Намайг очсоноос авхуулаад муухай хараад байсан хэрнээ сая дахиж ирээрэй гэж хэлж байдаг.
Инү: Зөвшөөрсөн нь сайн хэрэг шүү.
Би: Тийм шүү. Зөвшөөрч л байвал бусад нь яахав...
Бид явсаар манай гэрийн үүдэнд ирэв.
Инү: Чамайг явах хүртэл уулзаж чадахгүй байх уучлаарай.
Би: Зүгээрдээ. Сэтгэл санаа сайхан байгаа болохоор энэ удаа сайн яваад ирэх бай....
Манай аав зөвшөөрөөгүй байгаа шүүдээ...
Инү: Яагаад юм ярьж байснаа болчихов.
Би: Сайн яваад ирэх байхаа л гэж хэлсэн юмаа.
Би Инү рүү ойртон үнсүүлэхээр хацраа явууллаа. Инү хацрыг минь хоёр гараараа шахан духан дээр минь үнсэв. Түүний үнсэлтийг мэдрэн хэсэг нүдээ анин суусны эцэст зөвхөн түүний хажууд байгаад баймаар байсан болохоор гэрлүүгээ орох гэж яаралгүй Инүг шууд л тэврэн авлаа.
Advertisement
Би: Инү.... Хайртай шүү гээд хэлээд өгөөч.
Инү: Их хэлвэл үгнийхээ үнэ цэнийг алдчихна ш дээ.
Би: Чи хэтэрхий удаан хугацаанд хэлээгүй болохоор сонсмоор байна.
Инү:......Хайртай шүү...Сү И
Би: Би ч бас чамд мааш мааш их хайртай. Би чамтай учирсандаа үнэхээр их баярладаг. Амьдралын минь хамгийн сайхан үеүд зөвхөн чи л байх болно...
Инү: Харин ч би чамд баярлах хэрэгтэй. Чи л намайг өөртөөгөө байхыг зөвшөөрсөн шүүдээ... Чамайг байхгүйд юу хийнэ ээ? Очонгуутаа надруу яриарай. хэмээн хэлээд инээмсэглэл тодруулах нь надад мэдрэгдэж байлаа.
Би "За" гэж хэлэн түүнийг улам чангаар тэврэхэд хоолой минь зангирч байлаа. Би "баяртай" гэсээр машинаас буун гэртээ орлоо. Инүгээс одоо л хайртай гэдэг сайхан үгийг сонсохгүй бол харамсах байх. Монгол яваад буцаад ирэхгүй ч байж магадгүй... Үгүй ээ, заавал аавыг зөвшөөрүүлэх болно. Би чинь ямар тууштай хүн билээ. Заавал аавын зөвшөөрлыг авах болно...
~Монголын онгоцны буудал~
Гэр бүлийнхэн минь намайг онгоцны буудлаас тосон авлаа. Бид инээлдсээр тэврэлдэж байхад ааваас бусад нь үнэхээр баяртай байсан юм.
Аав: Яагаад ийм жоохон ачаатай ирсэн юм бэ? Буцаад явна гэж саналтгүй шүү!
Ээж: Хөгшөөн!
Би: Сургуулиа яах юм бэ? Нэг жил үлдсэн шүүдээ. Бас ажилаа яах юм?
Аав: Хаяхгүй юу! Наадхаараа далимдуулаад л тэр нэг юмтайгаа уулзаад байгаа биздээ. Би эгч рүү чинь яриад бусад ачааг чинь явуул гээд хэлчихнэ.
Би: Ааваа!
Дүү: Наад хэрүүлээ гэртээ хариад хийлдээ. Хүмүүс бидэн рүү хараад байна.
Түүнийг ийн хэлэх үед бүгд ухаан орсон аятай ийш тийшээ харав. Бүгд хоолойгоо засан машин руугаа явцгаалаа. Гэрлүүгээ харих хүртлээ хэн хэн нь юу ч дуугарсангүй. Ийнхүү явсаар гэртээ ирлээ. Гэртээ орон ширээгээ тойрч суун оройн хоолоо идэцгээв. Хоолоо идэж дуусан ээждээ аяга таваг угаахад нь туслангаа хэсэг ярилцлаа.
Ээж: Аавыгаа яаж мэдсэныг нь гайхаж байгаа байх?
Би: Гайхаад яахавдээ. Угаасаа мэдэх байсан юм чинь.
Ээж: Аав чинь эгчтэй чинь чатласан чатыг уншаад мэдчихсэн. Аавийг чинь арай ч чат уншчихгүй байх гэж бодсон чинь уншчихсан байна лээ. Ээжийх нь л буруу.
Би: Яалаа гэждээ. Та биш юмаа гэхэд би Инүгийн талаар хэлэх л байсан шүүдээ. Битгий санаа зовоо.
Аягаа угааж дуусаад кино үзэж буй аавынхаа хажууд очин суулаа.
Advertisement
Би: Ааваа?
Аав: Яасан? Намайг ятгах гэж байгаа бол эртхэн болиорой.
Би: Би таныг ятгах гээгүй ээ. Зүгээр л жоохон тайлбар хийх гэсэн юм.
Аав: Тайлбар ч бас сонсмооргүй байна.
Би: Тэгвэл би тайлбарламаар байна...
Аав: За тэгвэл тайлбарыг чинь сонсъё лдоо. хэмээн хэлээд зурагтныхаа дууг багасгалаа.
Би: Таны зөвшөөрөхгүй байгаа чинь зөв л дөө. Тийм ээ би Инүгээс 5-аар дүү бас дээрээс гадаад хүн гэдэг нь үнэн. Гэхдээ би түүнд хайртай...
Аав: Хайртай байх чинь хамаагүй. Эгч чинь яасныг мэдэж байгаа биздээ. Бас л солонгос хүнтэй гэрлээд удалгүй гэрэлсэн хүнийх нь сэтгэл өөрчлөгдөөд өөрийн улсынхаа хүнтэй гэрлэчихсэн. Эгч чинь тэр хүнээс болоод хүнтэй гэрлэхээс айж одоо болтол ганц бие яваа гэдийг мэдэж байгаа биздээ. Чамд ч бас тийм зүйл...
Би: Яагаад намайг эгчтэй харьцуулаад байгаан?... Тэр гэрлэсэн хүн нь анхнаасаа л эмэгтэй хүн болгон руу хандарч явдаг хөгийн амьтан байсан. Тэгээд л өөр эмэгтэйг дагаж явсан. Харин Инү тийм хөнгөн хуймгай хүн биш. Тэглээч эмэгтэй хүний тал дээр тааруухан мэдлэгтэй хүн.
Аав: Чи тэр хүнийхээ дотор орсон биш яаж мэдэж байгаан? Ядаж байхад од гэж байгаа. Тэр хүн чинь кинонд хамт тоглосон хүндээ сайн болохыг хэн мэдлээ. Тэр үед чи л шанлаж үлдэнэ. Яг л дунд ангид байхдаа захиа өгснөөсөө болж шаналж байсан шигээ. Тиймээс өөрийгөө бодоод эртхэн сал!
Би: Яагаад олон жилийн өмнөх хэрэггүй зүйлсийг сөхөөд байгаа юм бэ? Тэр үед чинь би жоохон байсан болохоор шаналсан байж болох ч. Харин одоо юу г буруу юу г зөв, юу хийх хэрэгтэй үгүйгээ ялгадаг болсон. Хэрвээ би Инүтэй үнэхээр болж бүтэхгүй бол өөрөө мэдээд салчихна. Харин та биднийг хүчээр салгах юм бол таны хэлдгээр би шаналах болно. Тиймээс биднийг зүгээр л зөвшөөрчих...
Аав: Би шийдвэрээ өөрчлөх бодол алга.
Би: Яг үнэндээ бол би энэ зөрүүд зангаа ээжээс биш харин таниас өвөлж авсан бололтой...
Аав ширүүхэн хоолойгоор "юу?" хэмээв.
Би: Та ч тэр би ч тэр яг одоо хүүхэд шиг л зөрүүдэлж байна. Та бид хоёр эцсийн эцэст хэн нь ч бууж өгч чадахааргүй хүмүүс. Энэ маргаан хэзээ ч дуусахгүй бололтой. Уг нь таны бодлыг өөрчилж чадна гэж бодсон юмсан. Үгүй бололтой. Гэхдээ би солонгос руу буцаж явна гэдгээ хэлчихье гэж хэлээд өрөөнийхөө хаалгыг тас хийтэл нь хаалаа.
Өрөөндөө орон шууд л хөнжилдөө шургалаа. Яаж бодохоороо тэр захианы хэрэг бас эгчийн амьдралыг сөхдөг байнаа. Ямар ч хамааралгүй байхад. Уг нь аавын өөдөөс уурлахгүйгээр эвээр ятгах ёстой байсан юмсан... Нүд нулимсаар дүүрэн асгарахын даваан дээр утас дуугарав. Хөлөө зөөж ядсаар утсаа хартал Инү залгаж байв. Яг л энэ хүн хэрэгтэй байсан мэт өөртөө бяцхан инээмсэглэл тодруулан нулимсаа арчаад утсаа авлаа.
Инү: Байна уу?
Би: Байна.
Инү: Очингуутаа залга гээд байхаддаа. 3 хоног амарч байгаа болохоор чамайг залгана гээд зөндөө хүлээлээ.
Би: Уучлаарай. Мартчихсан байна.
Инү: Мартчихсан байна аа. Өөө за за, би тийм мартагдахаар хүн байсан юмуу тэ?
Түүний энэ үгийг сонсоод инээдээ тэсч ядан суухад аав гаднаас ороод ирэв. Аав хөмсгөө зангидан надруу ойртсоор утас булаагаад авчихав.
Би: Яагаад байгаа юм бэ? Утсаа авъя.
Аав: Би та хоёрыг салгана гэж хэлсэн байх аа. Пасспордоо бас өг.
Би: Үгүй ээ, чадахгүй.
Аав үүрдэг цүнхийг минь ухан пасспорд авчихав.
Би: Ааваа. Гуйя битгий лдээ.
Аав: Зүгээр солонгост бүх зүйлээ дуусгаад ирсэн бол ингэхгүй байхан юм. Яахав утсаа аваад сална гэдгээ хэл. гээд утсыг минь орлуу шидчихээд өрөөнөөс гарчихав.
Орлуугаа дөхөн аавыг утас тасалсан байгаасай гэж залбирсаар утсаа аажуухнаар аван хартал... Таслаагүй байна... Утсаа удаанаар чихэндээ барин сөөнгөдөж сааралтсан хоолойгоор "Байна уу" гэхэд тэр шууд утсаа тасалчихав...
Ингээд бүх зүйл дуусчихлаа. Инү бүгдийг сонсоод мэдчихлээ. Ганцхан үүнийг л битгий мэдээсэй гэж хүссэн юмсан. Одоо түүний итгэл найдвар үгүй болсон байхдаа. Аавыг ингэж их хүчлэнэ гэдгийг мэдсэн бол ирдэггүй байж... Утсаа цээжиндээ тэвэрсээр уйлж эхлэлээ. Ээж өрөөнд орж ирэн "Ээжийгээ уучлаарай, юу ч хийж чадахгүй байгаад..." гэж хэлэх үед нь би зүгээр л нулимстай нүдээр харсаар суухад намайг тэврэн авлаа. Ээжийнхээ энгэрт шигдэж нуруугаа илүүлэх нь үнэхээр тухтай сайхан байгаа ч зүрх минь намайг яг л гал дүрэлзэж буй мэт дотроос минь идэж байлаа...
💕
🌸🦋
Advertisement
- In Serial1073 Chapters
Sweet Rustic Love: Four Brothers’ Wife
Sold by her own grandmother to become a shared wife to the poverty-stricken Ye brothers for twenty taels of silver, Liu Duo, unwilling to succumb to her fate, escaped in the night. She slipped and fell and died an inexplicable death.
8 307 - In Serial7 Chapters
Coming Back Home
The night she comes back from her best friend's apartment after finding out her boyfriend is married, she meets a huge man sleeping on the snow in her backyard. 23-year old Charlie Jordan doesn't know what to do. After so many calls and studying, she finds out the man—Blurin Jameson— is an ex-militant whose address got mixed up on deployment day. It takes Charlie 419 Days to realize how her heart beats faster when ever they're near or when his eyes lights up... Or how she completes his amount of ribs.
8 138 - In Serial85 Chapters
An Eldritch Horror Has Fallen in Love With Me and the Government Is Freaking Out?!
An Eldritch Horror Has Fallen in Love With Me and the Government Is Freaking Out?! is not a horror story. For years, the government has secretly placated an eldritch horror beyond their understanding with human sacrifices. Our protagonist, Petre, is chosen as a sacrifice, but rather than devour and destroy him, the eldritch horror becomes infatuated with him. The story follows: 1) Petre as he learns about the the eldritch horror and 2) the government's response to the eldritch horror's unexplainable behavior.
8 358 - In Serial62 Chapters
Thorn | Neville Longbottom
Briar watched him with curiosity as he shuffled closer. He stumbled when he neared her but managed to steady himself before he fell. He slightly blushed and stuck out his hand with the dandelion in it. He murmured, "For you."She felt something odd happen in her chest. It felt like fluttering, she thought, but she tried to push these feelings away. She didn't want to acknowledge them. She didn't want them to be real. //Briar was just trying to survive her schooling at Hogwarts with the constant trouble her fellow students seemed to start, but the Ministry of Magic was determined to help each student find their soulmate through a series of letters and hints over their years at Hogwarts. Only problem? Briar didn't believe in love.SOULMATE AU // HP FANFICHighest Rankings:#1 in NevilleLongbottom#1 in Neville #1 in Soulmate#1 in SoulmateAU#1 in Slytherin#1 in Hogwarts#1 in DeathEaters#2 in HarryPotter#2 in Forbidden Love #3 in Gryffindor#6 in FanFiction/disclaimer: I don't own the Harry Potter characters or that universe. I only own Lorelei Jones and Briar Davies./[started - november 2020; finished - february 2021]
8 258 - In Serial10 Chapters
Coach Y/LN (Meagan/You) ✔️
Y/N Y/LN is a high school girls basketball coach. She was once a young striving athlete looking to enter the WNBA. She had everything she ever wanted until one of her biggest supporters was torn away from her. They try to make it work through long distance but things happen and it ends badly.Years later they meet again and everything comes at Y/N full force. Things are uncovered and a huge life change takes place. Can Y/N get the life she's always wanted, or will things get in the way?Y/N is g!p (intersex)Mature ContentCover created by @Rocket771
8 206 - In Serial40 Chapters
His Favored Empress
Shaugn is a history professor with an adventurous spirit. One day he wakes up and finds himself in a world similar yet different from his own. His thoughts on passing through this world quietly are shattered when he finds out he is married to the emperor himself.See how this 21st-century man navigates his way through a world similar to the feudal era.*NONE of this is historically correct so do not point out any errors in the timeline or historical inaccuracy of things.
8 143

