《My Love Story 1 || [✔️]》💕👌Зөвшөөрлийн шатууд1️⃣2️⃣3️⃣
Advertisement
Нарны хурц туяа нүүрэн дээр минь тусахад өөрийн эрхгүй хүчээр бослоо. Угаалгын өрөө орон тольны өмнө зогстол шөнөжингөө уйлсан болоод ч тэр үү нүд хавдчихсан байв. "Урангоо минь дээ яана даа яана" гэж үгэлсээр өрөө лүүгээ орон утсаа хайтал утас байсангүй. Аав авчихсан бололтой. Би яг ингэнэ гэж мэдээд симээ авчихсан юм. Би чинь аавын охин шүүдээ. Аавыгаа юу хийхийг гадарлахтайгаа байна шүү. Ийнхүү бодсоор өрөөнөөсөө гарлаа.
Ээж: Өөө, миний охин сэрчихсэн үү? Аав нь ажилдаа явчихсан болохоор санаа зоволтгүй ээ.
Би: Тийм үү? Ашгүйдээ. Ээжээ утсаа өгөөч.
Ээж: Ширээн дээр байгаа. Өөрөө авчих.
Би ширээн дээрээс ээжийн утсыг аван симээ хийн цаг хартал 12 болж байв. Тэгэхээр солонгост 1 болж байгаа гэсэн үг. Шуудхан Инүрүү залгатал утас нь холбогдохгүй байв. Өчигдөрийн явдлыг сонсчихоод яаж надтай ярих билээдээ. Гэхдээ өчигдөр тулгамдаад яриагүй байж болно ядаж өнөөдөр аавыг чинь яаж зөвшөөрүүлэх вэ? гэж ярилцах байх гэж бодсон юмсан.
Инү намайг асуудлаа хуваалцаагүй гэж уурласан уу эсвэл аав зөвшөөрөхгүй болохоор надаас салах гээд байгаа юу? гэдгийг мэдэх юм алга... Ингээд ор сураггүй болчихсонд нь үнэхээр гомдож байна...
Уурлах гомдох хоёрын голд хавчуулагдсан би хэсэг гөлийж суусаар гэдэс дуугарах чимээнээр суудлаасаа өндийлөө. Ээжийгээ шалсаар байгаад хамтдаа гадуур зугаалахаар гарцгаав. Ядаж ээжтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж жоохон ч болов сэтгэлээ сэргээхийг хүссэн байх... Бид эхлээд хоолонд орон дараагаар нь кино үзлээ. Бид хөгжилдсөөр байтал 5 цаг болсон байв. Гэрлүүгээ харьхаар машин руугаа явж байтал утас дууграх чимээ гарав.
Би: Ээжээ таны утас дууграад байна.
Ээж: Чиний дугаар байгаа ш дээ.
Би: Өөө тийм билүү. Хэн залгадаг байна аа?
Утсаа автал нэг залуу солонгосоор "Намайг онгоцны буудлаас тосохгүй биз?" гэж хэлэв. Юу вэ?... Би хариуд нь "өөрөө хэн билээ" гэхэд тэр залуу "намайг танихгүй байгаа юм уу" гэх нь тэр.
Энэ одоо хэн бэ? Танихгүй байгаа юмуу ч гэх шиг. Байз... Энэ хоолой... Жоохон бүдүүн сонсогдож байгаа ч... Инүгийн хоолойтой адилхан байх юм. Гэхдээ яагаад монгол дугаар байдаг билээ. Байж боломгүй юм... Гайхсаар "Инү?" гэж асуухад тэр залуу "Тийм байлгүй дээ. Танихгүй байгаа юм байхдаа л гэж бодлоо ш дээ. Би Монголын онгоцны буудал дээр байна. Намайг ирээд аваач?" гэх нь тэр. Түүнийг ингээд ярьж байгаад хөл минь газар хүрэхгүй баярлаж бас гайхаж байлаа. Би Инүд "Наанаа байж байгаарай. Би одоо очлоо" гэж хэлээд утсаа таслалаа.
Би: Ээжээ, Инү..... Инү Монголд ирчихсэн байна.
Ээж: Юу? Нээрээ гэж үү? Яаж? Хэзээ?
Би: Мэдэхгүй ээ. Ямартай ч би онгоцны буудалд байгаа юм байна. Очиж авах хэрэгтэй.
Ээж: Аав нь өнөөдөр ажил дээрээ хонох юм чинь гэртээ хонуулчихгүй юудөө. Тэгээд сайн ярилц.
Би: Болно гэж үү?
Ээж: Тэгэлгүй яах юм бэ? За хурдан явъя.
Машиндаа суун онгоцны буудалруу хөдөллөө. Онгоцны буудал дээр ирмэгцээ ээжийг "машиндаа байж байгаарай" гэж хэлчихээд машинаасаа буун дотогш орлоо. Инүгийн залгасан дугаар луу залгатал утас нь дуудаад байгаа ч авахгүй байв. Түүнийг онгоцны буудлаар хайж явахдаа хэдэн удаа залгасанаа мэдэх юм алга. Залгаад л... Гүйгээд л... Эргэн тойрноороо ухаан жолоогүй гүйгээд л... Инүг харах мөчид бие минь тэр чигтээ гацаж орхисон юм. Үнэхээр ирчихэж... Бид бие биерүүгээ удаанаар алхсаар л... Бидний дунд таван алхмын зай үлдсэн байхад Инү ачаагаа тавин надруу гүйсээр намайг тэврэн авлаа. Би ч мөн адил түүнийг тэврэлээ.
Advertisement
Инү: Муу тэнэг охин... Жоохон юм байж яаж ийм зүйл толгойноос чинь гардаг байна аа. Намайг гадарлаагүй гэж бодоо юу? Аав ээж дээр минь очихын өмнөх өдөр уйлаад байсныг чинь ойлгоогүй гэж бодсон уу? Чи жүжиглэхдээ үнэхээр муу! Бүх зүйлээ надаас нуугаад бүх зүйл шийдэгдчих юм шиг байна уу? Зүгээр л надад хэлчихгүй ганцаараа зовоод л... Өөдгүй охин...
Тэр анхнаасаа л мэдэж байж... Түүний хэлсэн энэ үгс сэтгэлийг минь хөдөлгөж чадсан юм. Энэ хүн өөртөө улам дурлуулах шиг..
Би: Уучлаарай. Ганцаархнаа шийдэж чадна гэж бодсон минь буруу байж. Аав улам л уурлачихсан. Намайг үнэхээр уучлаарай.
Инү: Чамаас уучлалт сонсох гэж үүнийг хэлээгүй ээ. Тиймээс битгий уучлалт гуй. Одоо би хажууд чинь байгаа учраас бүхнийг даваад гарах болно.
Нүд минь нулимсаа барьж дийлэлгүй урсгаж эхлэхэд Инү тэврэлтээ суллан нулимсыг минь арчиж өгөөд
Инү: Дахиж надаас юм нуухгүй шүү за.
Би зүгээр л толгой дохин түүний нүдрүү харсаар зогслоо.
Инү: Одоо явах уу?
Би: Аан нээрээ тийм, ээж хүлээж байгаа.
Инү: Ээж чинь үү?
Инү нүдээ бүлтгэсээр ийнхүү асуухад нь бага зэрэг инээд минь хүрч байсан ч тэвчисээр хариуллаа.
Би: Тийм ээ, гэртээ оруулж болно гэсэн.
Инү: Заавал ингэх хэрэггүй ээ. Зүгээр буудалд байж болно ш дээ.
Би: Аав байхгүй болохоор зүгээр ээ.
Ийнхүү хэлэн Инүг хүн танчихаж магадгүй гэж бодсоор цамцных нь малгайг өмсүүлэн хөтөлсөөр машин руугаа явав. Машиндаа очих үед ээж Инүг баяртайн аргагүй угтаж авлаа. Хэл ойлголцохгүй болохоор Инү надаас "Сайн байна уу? Та. гэхийг монголоор юу гэдэг юм" хэмээн асуухад нь орчуулж хэлж өгөхөд Инү аялаг муутайхнаар 90 градус бөхийн чанга дуугаар хэллээ. Би түүний ярьж буй аялагт нь инээдээ тэвчиж ядсаар ээж болон Инүгийн яриаг бие биед нь орчуулж өгсөөр гэртээ харьцгаав. Биднийг гэрт ирэх үед хоёр дүү маань уулга алдсаар биднийг угтаж авлаа.
Орой болж байгаа тул оройн хоолондоо цуйван хийж идлээ. Инүд таалагдах болов уу? гэж их бодож байсан ч түүнд их таалагдсан бололтой хошуугаа цорвойлгосоор "Халуун ногоотой хоолонд нэг их дуртай биш болохоор их гоё юмаа. Солонгост очсоны дараа надад зөндөө хийж өгөөрэй" хэмээн надад хандан хэллээ. Солонгост очсоны дараа гэнэ ээ... Би буцаад явж чадах болов уу?... Санаа алдсаар доош харан сууж байтал ээжийн "Хоолоо идэхгүй юмуу?" гэх дуунаар гүн бодлоосоо салан хоолоо идэж эхлэлээ.
Идэж дуусаад бүгд л өөр өөрсдийнхөө өрөөнд орцгоов. Харин Инү бид хоёр зочны өрөөны буйдан дээр суусаар байлаа. Их анир чимээгүй байсан болохоор Инүд зургийн цомгоо үзүүлэхээр болов. Инү миний багын зургуудийг минь эхнээс нь нэгд нэгэнгүй харж байлаа.
Инү: Чи жоохондоо их өхөөрдөм байж ээ.
Би: Тийм байна уу? Их бондгор байсан байгаа биз?
Инү: Бондгор байхдаа бүр ч илүү хөөрхөн байсан байна.
Би: Худлаа хүн хөөргөх өө болио... Бодоод байх нь ээ...бүр ч илүү хөөрхөн байсан байна гэсэн үү? Тэгээд одоо яачаад байгаан????
Advertisement
Инү: Аан... Нөгөө... Одоо илүү өхөөрдөм сэтгэл татам болчихсон байна.
Би: Аан тэгсэн үү? Яагаад худлаа хэлээд байгаа юм шиг сонсогдоод байгаа юм бол?
Инү: За юу гэждээ?... Гэхдээ чи аавтайгаа дэндүү адилхан юмаа. Бүр хуулбарлачихсан юм шиг.
Би: Аав... *санаа алдах*
Инү: Сү И, санаа зовсны хэрэггүй ээ. Бид заавал аавын чинь зөвшөөрлийг авах болно. Яг манай аав шиг. За юу? гэж хэлээд өнөөх сайхан инээмсэглэлээрээ инээв.
Би итгэл муутайхнаар толгой дохин суув. Инү л надад урам зориг хайрлаж байна. Хэрвээ байгаагүйсэн бол би аль хэдийн буугаад өгчихсөн байх байсан байх...
~Маргааш нь~
Аавын ажил тарж ирэх цаг дөхсөөр л... Ээж дүү нарыг "өрөөнөөсөө гарах хэрэггүй шүү" гэж хэлэн бид гурав аавыг хүлээн суулаа. Уг нь нэг хэлтэй байсан бол хамаагүй дээр байхгүй юу? Аав түргэн ууртай болохоор хэлсэн зүйлийг нь орчуулж байтал уурлаад босоод ирэх байхдаа. Би дотроо аав Инүг битгий цохиосой билээ гэж залбирсаар байлаа... Удалгүй аав ирэх нь тэр. Аав биднийг харангуутаа хамаг үрчлээгээ духан дээрээ овоолон хөмсгөө зангидсаар ширүүхэн хоолойгоор "Юу болоод байна?" хэмээн хэлэхэд биений хамаг шар үс босох шиг л болов.
Ээж: Хөгшөөн уурлалгүй тайван бай. Тэдний хэлэхийг сонсоцгооё.
Аав: Хэл ойлголцохгүй юмтай юуг нь ярьдаг юм! Сонсоод байх хүсэл алга. Одоо явж үз. хэмээн хэлээд хаалга руу хуруугаараа заалаа.
Би: Ааваа сууж байгаад тайван ярилцъя л даа. Тэгэх үү? Ингээд уурлаад байвал таны биед муу шүүдээ.
Аав: Зүгээр хэлж байгаа дээр өөрөө гарсан нь дээр биш үү? ийнхүү хэлээд Инү рүү ширүүн гэгч нь харж байв.
Гэтэл Инү шууд л өвдөг дээрээ сөгдчихөв.
(Солонгосоор ярих)
Инү: Таныг би сайн ойлгож байна. Гэхдээ би ингээд явчих юм бол дахиж энэ хаалгаар орох эрхгүй болчихно. Тиймээс дахиж орж ирэх эрхтэй болсоныхоо дараа л гарах болно.
Би: Инү?
Инү: Зүгээр л миний хэлсэн үг болгоныг орчуулахад л болно.
Би Инүгийн хэлсэн үгийг орчуулан хэлэхэд аав улам л уурлан "Одоо ч бас чамд тийм эрх байгаа гэж бодож байна уу?" хэмээн чанга дуугаар хэлэхэд нь үг болгоныг нь Инүд орчуулан хэлж өглөө.
Инү: Таны зөвшөөрлыг авахын тулд би таны хэлсэн бүхнийг хийж чадна. Харин бид хоёрыг битгий салгаач дээ. Би түүнээс үхсэн ч салж чадахгүй.
Инү надруу зүгээр л орчуул гэсэн харцаар харан сууна.
Би: (орчуулан хэлэх)
Аав: Тэгвэл чи бүх зүйлээ хаяж чадах юмуу?
Би: (Орчуулан хэлэх)
Инү:.......... Жишээ нь юуг?
Би: (Орчуулан хэлэх)
Аав: Солонгост байгаа бүх зүйлээ орхиод монгол ирж чадах юмуу?
Би: Ааваа та чинь юу яриад байна аа?!!!
Аав: Зүгээр орчуулаад хэлээдэх!!!
Би ээрч муурсаар аавын хэлснийг Инүд орчуулан хэлтэл түүний нүд толгойн орой дээрээ гарах нь уу гэлтэй бүлтийсээр гайхлаа.
Инү: Хэрвээ би солонгост байгаа бүх зүйлээ орхичих юм бол бид ажил хайгсадын тоог бөглөж гэртээ суух хэрэг гарна. Тэгвэл би яаж Урангоог тэжээх билээ? Тиймээс би чадахгүй нь ээ.
Би түүний хэлсэн үгэнд уяран хайлсаар аавд орчуулан хэлж өглөө.
Аав: Чи үерхэх зөвшөөрөл авах гэж байгаа болохоос биш гэрлэх зөвшөөрөл авч байгаа юу? Юуны чинь Урангоог тэжээх! Битгий сонин юм яриад бай!
Би: (Орчуулан хэлэх)
Инү: Би Урангоотой хэзээ нэг өдөр гэрлэнэ гэсэн бодолтой үерхэхсэнээс биш сална гэсэн бодолтой үерхээгүй ээ.
Хэзээ нэг өдөр гэрлэнэ гэнэ ээ? Яг л гэрлэх санал тавьж байгаа мэт санагдаад байх юм. Дахиад л...дахиад л тэр намайг өөртөө ахин дурлуулж байна. Би аавын "Хөөе" гэх дуунаар ухаан орон орчуулгаа үргэлжлүүллээ.
Аав: Гэрлэнэ гэнэ ээ?
Ийнхүү хэлэхдээ аав буйдан дээрээ тухлан суулаа. Инүг хөөж гаргалгүйгээр үнэхээр буйдан дээрээ суучихлаа гэж үү? Энэ бол зөвшөөрлийн эхний шат эхлэлээ.
Аав: Ер нь чи охины маань юунд тэгтлээ татагдсан болоод гэрлэхээ хүртэл бодчихсон байдаг билээ?
Би: (Орчуулан хэлэх)
Инү надруу ширтсээр уян зөөлөн хоолойгоор "Би бүх зүйлд нь татагдсан. Биеэ авч яваа байдал, хүний итгэлийг олж авдаг зан чанар, тэр эгдүүтэй хөөрхөн дүр төрх гээд л бүх зүйлд нь..." хэмээн хэлэхэд аав Инүрүү байдгаараа цоо ширтчихсэн сууж байлаа. Би Инүгийн нүдрүү ширтсээр аавд орчуулан хэлэхэд
Аав: Охин минь бүдүүн болчихвол чи яахав? хэмээн асуулаа. Энэ бол зөвшөөрлийн дунд шат.
Би: Ааваа, хэрэгтэй юмаа асуухгүй юун далий юм асуугаад байгаа юм бэ?
Аав: Зүгээр асуугаадах?
Би: (Орчуулан хэлэх)
Инү: Та бодвол салах үгүйг минь асууж байгаа байх. Гэхдээ би тийм ч их гадаад төрх хараад байдаггүй хүн шүү. Урангоо бондгор байхдаа ч бас хөөрхөн харагддаг юм байналээ. Та худлаа ярьж байгаа байх гэж бодож байж болох ч би өчигдөр Урангоогийн багых нь зургуудын харсан. Тэр үнэхээр үнэхээр дэндүү гэмээр эгдүүтэй байсан.
Энэ хүн намайг зүрхээр явуулах гээд байгаа юм байхдаа. Хэлсэн үг болгон нь намайг уяраан хайлуулж байна.
Би: (Орчуулан хэлэх)
Аав: Тийм шүү бондгор байхдаа дэндүү эгдүүтэй байсан...... Охиныг минь жилд хоёроос доошгүй удаа авчирч байгаарай!
Ингээд зөвшөөрийн сүүлийн шат ...
Аав зөвшөөрчихлөө. Бодоод байхад аав зүгээр л Инүг ямар хүн гэдгийг мэдэхийг хүссэн бололтой...
😂🙏🏻🙏🏻💕😭😭
💕💕👏
🦋🌸
Advertisement
- In Serial396 Chapters
God of Music
A minus’s hand that fails every singer he put his hands on, Kang Yoon. He meets his death after being chased by loan sharks, losing his beloved sister and his everyday life. However, with those 10 years earned through coincidence… In his new life, he will walk the path to the best planner. 3rd rate or 1st rate, through his hands, they will become legend!!
8 379 - In Serial53 Chapters
Her Betrayal
Clenching my eyes shut , I let a few fat teardrops roll down my cheeks. The blazing anger in his eyes , the accusations in them were too strong to bear. It literally hurt to look into his steel grey eyes that were now burning with hatred....hatred towards me. ..................Braelyn Taylor never thought that she would again cross paths with her highschool sweetheart Evan Lewis after that fateful day, let alone work with him. With her betrayal burning strong in his heart till date, what does destiny have in store for these two ?[#15 in love][#2 in hot]
8 201 - In Serial62 Chapters
Steadfast & Fervid
At Cat's first year of college, she learns the true meaning of the phrase "love to hate." And God, does she hate Peter. Too bad he shows up everywhere. - S&F follows Cat through her journey of balancing school, work, and being on her own for the first time. Throughout the year, she must learn to pick her battles, when to back down, and when to fight for herself. With every moment of fun with her new friends comes stress from unforeseen problems. With carefree afternoons come nights of caution. With nights full of loneliness are mornings bursting with love. Above all else, Cat learns from her first year away from home, that every moment balances out, for better or worse.
8 169 - In Serial32 Chapters
heiress || beomryu
[ completed + edited ]in which, after years of avoiding the truth.the truth conceals itself.this book took, inspiration from "akagami no shirayukihime" or "snow white with the red hair".i advise you to read book one ("royalty"), first before this one, so you wouldn't be confused with the plot.book two of the royalty series.↦ royalty series: royalty || beomryu↠ heiress || beomryu memoirs || beomryumost impressive ranking:#69 lia: 07 - 04 - 2020#525 royalty: 07 - 06 - 2020#5 moa: 09 - 09 - 2020date published: 06 - 12 - 2020date ended: 09 - 12 - 2020date republished: 08 - 30 - 2020date edited: 08 - 08 - 2020© Center_Queen
8 208 - In Serial42 Chapters
IBTOSOOG
Title: I became the only savior of obsessive gangstersAuthor: 수비Summary She was born as the older sister of Joo-soo in the 19-gold, devastated BL novel. A world where all Omegas are dead. Alphas who have returned without Omega. My younger brother is rolled over by alpine obsessive geeks because he smells like omega, and the extras are annoying and kill me. In order to live, I decided to become a priest of the Holy Kingdom, far away from the obsessive maniacs, but Schwarz, one of the obsessive maniacs who killed me in the original, appeared! "Your lips are small. It's cute to wiggle." Besides, even Alpine prosperity Cassius, which was not in the original, is showing interest in me. "You, were you an Omega?" She walked the path of a priest and became the only surviving Omega! Will she be able to survive among the dangerous obsession maniacs?
8 233 - In Serial39 Chapters
Fix Your Attitude (Kylo Ren x Reader)
!!PLEASE READ WARNINGS BEFORE READING!!You're an engineer, stationed at Starkiller. You're desperate for recognition in your career, but issues with your assignment (spoiler alert: it's the Command Shuttle) end up making you the clean-up crew, instead. Your annoyance with Kylo Ren lands you into some hot water. How many messes is he going to make you responsible for?(Previously posted on Tumblr and AO3, uploaded to Wattpad per request! Cover by @im_an_emo_bitch_13.)Warnings: This is a very smut-heavy fanfic. Please don't read if you're uncomfortable with that.Seriously. There is smut almost every other chapter. I wrote it with the express intention to feature a ton of smut. It is deliberately like this. Do not go in expecting anything different.Tags on AO3 include:Force ChokeDubious ConsentDom!Kylo Rensub!ReaderVerbal HumiliationFace-FuckingSmutDirty TalkMasturbationInappropriate Use of the ForceKeep the Mask OnFingerfuckingUnsanitary Sex LocationWatch me make up a bunch of stuff about engineeringNaked Female Clothed MaleInappropriate use of a LightsaberCum EatingVoyeurismJoin me in my descent to the depths of HellBloodplayChokingViolent SexMy soul's value decreases with every chapterOrgasm Delay/DenialReader-chan makes poor decisionsCome for the fucking--stay for the feelsNow Post-TFA!sub!Kylo RenPraise KinkCrylo Renashgate 2k16Overhyped and CringeworthyThe My Immortal of Generation ZSpecific warnings:Ch 14: dub-con, violence, choking, bloodplay(ish), forced orgasm, lack of aftercare.Ch 26: so much bloodplay, wound stuff, slapping, spitting, humiliation, delayed & ruined orgasm.Ch 31: death, sexual assaultCh 36: violence, choking, ash pit sex
8 187

