《My Love Story 1 || [✔️]》👫💕Хайраа🥰💏
Advertisement
Инү бид хоёр ааваас зөвшөөрөл авангуутаа гадуур зугаалахаар болсон юм. Шууд л аавынхаа зөвшөөрлийг авав уу? гэсэн шиг хажууд нь наалдаад байх нь аавын дургүйг хүргэх байх гэж бодсондоо л тэр. Монголын гудамжаар аз жаргалтайгаар инээд алдан алхах хэдий ч хар халуунаар тас хар малгай, маск зүүсэн Инү дэндүү өрөвдөлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр харагдаж байлаа.
Инү халууцсандаа үе үехэн хошуугаа цорвойлгосоор өрөвдөлтэйн аргагүй ундаа ууя, зайрмаг идье гэх нь яг л 8 настай дүүгийн минь "аниа надаа гоё юм аваад өг" хэмээн муурийн нүд гарган гуйхыг санагдуулж байлаа. Төгс сайхан залуу хэрнээ эгдүү хүргэм тэр дүр төрх нь сэтгэлийн минь утсыг хөндөх шиг л болж байлаа.
Бид хоёр хуучин цагаа дурсан парк луу явцгаахаар болов. Бид явах замдаа элдэв зүйлсийг ярилцсаар явлаа.
Инү: Хоёулаа одооноос бие биеээсээ юм нуулгүй байцгаана шүү. Жаргалтай зүйл болсон ч...зовлон шанлалтай зүйл тохиолдсон ч... хэзээ ч нуухгүй шүү!
Инү намайг хөтлөн алхангаа ийнхүү хэлэхэд нь би алхаагаа удаашруулан зогсон түүний нүдрүү харж инээмсэглэн
Би: Тэгэлгүй яахав. Би өөртөө тохиолдсон бүх зүйлсээ хэзээд чамд хэлсээр байх болно.
Бид бие биерүүгээ харан инээмсэглэх ба Инү хөтлөлцсөн гараа дээш өргөж миний гаран дээр үнсэв. Энэ залуу хүний сэтгэлийг хэн хүнээс ч илүүтэйгээр хөдөлгөж чадах юмаа. Уг нь өөрийгөө иймэрхүү тал дээр чадваргүй гэж хэлдэг хэрнээ мэргэжлийн юм шиг л байна... Гэхдээ энэ нь надад таалагдаж байна.
Би: Инү! Хоёулаа бас илэн далангүй байсан дээр байх. Бие биеэсээ санаа зоволтгүйгээр бодож явдаг эсвэл хэлэхийг хүсдэг ч юм уу? Тийм биз дээ?
Инү: Аан наадах чинь яг зөв. Ухаантай гэдэг нь.
Би: Тэгвэл надаа чамаас асуух нэг зүйл байна.
Инү: Юу юм?
Би: Чамд хааяа өөрийнхөө цариалаг төрхөөрөө онгирмоор санагддаг байх тэ?
Инү миний асуултанд цочирдсон бололтой над руу гайхан харлаа. Би алхаагаа зогсоон инээмсэглэсээр "Тэгэж санагддаг тэ? Үнэнгээ хэл л дээ?" хэмээн эрхлэх маягтай асуухад Инү над руу харж хэсэг зогссноо цааш дахин алхангаа ийн хэлэв.
Инү: Яг үнэндээ бол намайг дунд ангиа төгсөх хүртэл хүүхдүүд ч том хүмүүс ч тэр намайг "Хөөх, ямар цариалаг юм бэ?, Том болоод сайхан залуу болох нь дээ" гэж дандаа хэлдэг байсан болохоор хааяа өөрийгөө цариалаг гэдгээрээ онгирмоор санагддаг байсан. Гэхдээ ахлах сургуульд орох үед хичээлээ хийх гэхээр охидууд шавчихдаг байсан болохоор өөрийгөө ийм төрсөндөө бага зэрэг санаа зовдог болж эхэлсэн. Түүний дараагаар Fantagio-д дадлагач болох үед шүтэн бишрэгчид маань намайг "сахиусан тэнгэр, төгс визиул, анимийн бодит дүр, хүн биш баримал юм байна" гэх зэрэг сайшаасан сэтгэгдлүүдийг уншаад бага зэрэг өөрөөрөө бахархах ч юмуу онгирох бодол төрдөг байсан ч одоо дасчихсан болохоор тэгэж бодохоо больсон.
Би: ............. Би ч бас чамайг анх хараад л яаж ийм хүн байдаг байна аа л гэж бодож байсан. Анх амьдаар чинь харахад зүрх зогсох гээд ч байгаа юм шиг дэндүү их гайхаж бас хайр хүрч билээ. Тэр мэдрэмж өдийг хүртэл мэдрэгддэг нь үнэхээр гайхмаар... Хэрвээ... Хэрвээ ш дээ...
Инү: Хэрвээ юу гэж?
Би: Хэрвээ өөрөөрөө бахархаж онгирмоор санагдвал хүссэнээрээ онгирч болно шүү. Би чамайг өөрөөрөө байхыг чинь хармаар байна. Надаас санаа зоволтгүйгээр хүссэн үедээ хэзээ ч хамаагүй онгироорой за!
Advertisement
Инү над руу харж инээмсэглэсэн хацар нь бага зэрэг ягаарсаар толгой дохив. Би энэ үгийг Инүд хэлэхийг үргэлж хүсдэг байсан. Ийм төгс залуу өөрийнхөө сайхан төрхөөр онгирохыг хүсдэг л байж таараа гэж дандаа боддог байсан болохоор энэ үгийг хэлэхийг хүсдэг байсан юм. Одоо л бодож байсан хийхийг хүсдэг байсан зүйлс минь нэг нэгээрээ биелэлээ олж байна...
Биднийг парк дээр ирэхэд нар жаргаж байсан тул Инүд хандан "Одоо маскаа авчихаа. Удахгүй нар жаргалаа. Нэг их хүн анзаарахгүй байх" гэж хэлэхэд Инү санаа алдсаар "Тийм байлгүйдээ" хэмээн хэлсээр намайг хөтөлж байсан гараараа маскаа авлаа. Тэр нэлээн халууцсан бололтой байдгаараа улайчихсан байх нь инээдийг минь хүргэж, тэсэлгүй чанга дуугаар инээд алдлаа. Инү намайг инээж байгаад гайхан хошуугаа цорвойлгосоор ийнхүү хэлэв.
Инү: Яааа! Яагаад гэнэт инээгээд унав аа?
Би элгээ тэврэн инээсээр арай хийн тэвчисээр "Чи цариалаг бас дээрээс яагаад ийм эгдүүтэй байдаг байна аа?" гэж юм бодолгүйгээр ам алдан хэлсэн үгэнд Инү надаас анх удаа эгдүүтэй гэдэг үг сонссондоо ч тэр үү нүүр нь лооль шиг болтлоо улааж орхив. Би ч бас ам алдан хэлсэн үгэндээ бантан хацар халуу түүгж эхлэв. Бид өөр өөр зүгрүү хэсэг харж зогссны дараа Инүгийн гар зөөлнөөр гарт минь хүрэв. Түүнийг гэнэт гарт минь хүрсэнд цочисондоо ч тэр үү бүх биеээр минь тог гүйх шиг л болов. Инү намайг хөтлөн инээмсэглэсээр "Одоо алсыг харагч дээр сууя" гэж хэлээд цааш алхаж эхлэхэд нь ард нь хоцрон алхах ба бага зэрэг инээмсэглэл дотруулан алхлаа.
Биднийг алсыг харагчид суух үед нар бүрэн жаргасан байх агаад паркийн өнгө өнгийн гоёмсог гэрлүүд асан улам үзэсгэлэнтэй харагдана. Бид өөд өөдөөсөө харан суух боловч гэнэт л хэл нь татсан аятай чимээгүй сууцгаана. Бид нэлээн удаан суусны эцэст гэнэт нэг зүйл санаанд оров. Би инээмсэглэсээр Инүрүү харан "Хуучин дурсамж сэдэрчихлээ" хэмээн хэллээ.
Инү: Ямар дурсамж?
Би: Өнгөрсөн зун Astro Монголд тоглолтоо хийхээр ирэх үед хоёулаа хамтдаа алсыг харагчид сууж байсан ш дээ...
Инү: Аан тийм ш дээ. Тэр үед жаргаж буй нарны туяа тусаад үнэхээр сайхан харагдаж байсан.
Би: Сайхаан? Тэр үед би даараад юун анзаарах мантай л байсан. Бас хоёулахнаа байсан болохоор дэндүү эвгүй байсан...
Инү: Надад ч бас... Гэхдээ эвгүй гэхээс илүүтэйгээр сайхан байсан.
Би: Тэгэхээр тэр үед надад сайн байсан байх нь ээ?
Инү "Тэгэлгүй яадаг юм бэ? Тэрнээс өмнө нь сайн болчихсон байсан" гэж хэлчихээд нүдээрээ инээсээр байлаа. Би хариуд нь юу гэж хэлэхээ мэдэхгүй халуу түүгэж буй хацраа дарсаар сууна. Бид алсыг харагчын хамгийн дээд талд ирэх үед Инү бидний суусан пуфэтыг яг л дүүжин даажин шиг нааш цааш хөдөлгөж эхлэв. Би өндрөөс их айдаг ба ялангуяа ингэж хөдөлхөөс дэндүү их айдаг болохоор өөрийн эрхгүй "Аааааа" хэмээн орилж гарлаа.
Би: Аааааа, Инү болиоч ээ. Болилдоо!!
Инү миний үгийг тоосон шинжгүй үргэлжлүүлсээр байв. Энэ үед би Инүг болиулах санаатай суудлаасаа босон Инүд яг хүрэхийн даваан дээр аслыг харагч гэнэт зогсчихов... Гэнэт зогссон учраас бидний суусан пуфэт улам хүчтэйгээр савлах нь тэр. Үүнтэй зэрэгцэн би хөл алдан Инүгийн цамцнаас зууран унахад Инү бэлхүүсээр минь тэврэн газарт унахад нэг их хугацаа шаардагдаагүй байлаа.
Advertisement
Яг энэ үед бидний байрлал яг л кинон дээр гардаг шиг байх нь тэр. Миний нуруу их өвдөж байгаа ч миний дээрээс давхарлан унсан Инүд хамаг анхаарал минь төвлөрч байсан юм. Бидний бие наалдсан байх ба зөвхөн толгойн хооронд 5 см зай л байлаа. Бид бие биеийнхээ нүдрүү цоо ширтсээр байх ба надад түүний зүрхний цохилт мэдрэгдэж байв. Энэ үед алсыг харагчийн ажилтан бололтой нэг эгч чанга яригчаар "Уучлаарай, алсыг харагчийн тогонд бага зэрэг саатал үүсчихлээ. Та бүхэн хүлээцтэй хандан түр хүлээж байхыг хүсэж байна. 30 минутын дотор гэхэд бид та бүхнийг буулгах болно. Биднийг уучлаарай" гэх нь сонсогдов.
Хамаг бие хөшчихсөн яахаа мэдэхгүй бие бие нь рүүгээ нүдээ бүлтийлгэн харах бид юу хийхээ мэдэхгүй нэлээн удаан ийм байдалтай байцгаалаа. Удалгүй Инү надруу харж инээмсэглэсээр "Бид энд удах нь бололтой" хэмээн хэлэхэд би гайхсаар "Тэгээд яана гэж?" хэмээн асуухад Инү надруу толгойгоо ойртуулсаар түүний бүлээхэн уруул миний уруул дээр зөөлнөөр буух нь тэр.
Инүгийн хийж буй энэ үйлдэлд гайхан нүдээ улам томоор бүлтийлгэсээр харахад Инү нүдээ аньсан байх нь харагдана. Би ч бас өөрийн эрхгүй нүдээ аньж орхилоо. Миний анхных бас бидний анхны үнсэлт болоод ч тэр үү дэндүү гайхалтай байлаа... Сэтгэл зүрх минь зүгээр л Инүд ховсдуулсан мэт болж зүрх минь цээжээ нэвтлээд гараад ирэх нь үү гэлтэй бөмбөрдөж байв.
Инүгийн уруул уруулнаас минь хөндийрөх үед би зүгээр л нүдээ аньсаар хэвтэж байлаа. Инүгийн "Одоо нүдээ нээж болно оо" гэх дуунаар нүдээ нээх үед Инү дээрээс минь босон намайг түшин босголоо. Хацар минь гал шиг л халуу түүгэж байна... Би хурдан хурдан амьгалсаар "Ёооо энд ямар халуун байна аа. Яг саун шиг байна шүү. Тийм ээ?" гэж хэлэнгээ гараараа нүүрээ сэвж байлаа. Инү рүү харахад бас л нүүр нь мэнчийтлээ улаасан байв. Инү надруу харсаар "Айн, т-тийм ээ...тийм байна" хэмээн сандарсан маягтай хэлэв.
10 минутын турш ам нээгээгүй бид хоёр цонхоор гадаад орчиныг харан суусаар л. Энэ байдлыг эвдэн Инү ам нээв.
Инү: Сая өөрийгөө барьж чадсангүй ээ. Зүгээр л чи дэндүү хөөрхөн харагдсан болохоор үнсмээр санагдаад үнсчихлээ. Арай гэнэт байсан бол уучлаарай.
Би: Ү-үгүй дээ, зүгээр. Бага зэрэг гайхсныг эс тооцвол гайгүй ээ.
Инү: Ашгүй дээ...
Бараг 30 минут суусны дараа өнөөх эгч "Алсыг харагч одоо ажиллах гэж байна. Та бүхэн юмнаас барина уу?" хэмээн хэлэхэд алсыг харагч огцом хөдөлж эхлэлээ. Гэнэт хөдөлж эхлэсэн болохоор айсандаа хажууд суух Инүгээс тас зуурчихав. Түүний цээжинд наалдахад Инүгийн инээдээ барьж ядаж буй нь мэдрэгдэж байлаа. Инү удалгүй намайг тэврэн "Одоо зүгээрдээ" хэмээн хэлээд нурууг минь илж байлаа.
Бид нүүрэндээ аз жаргалтайн аргагүй инээмсэглэл тодруулан хөтлөлцөн алхах ба өнөөдөр яагаад ч юм инээгээд л баймаар өдөр байна. Магадгүй... Өөрсдийнхөө эцэс эхээс бүгдэнгээс нь зөвшөөрөл авч чадсандаа, санаа зовох зүйлгүй болсондоо ийм их аз жаргалтай байгаа байх. Алхах зуураа ийм аз жаргалтай байгаа Инү рүү харан энэ сайхан залуутай уулзах гэж хэр хол зам туулсанаа бодож байлаа.
Хамгийн анх түүнийхээ тоголсон киног үзээд анхны харцаараа дурлаж байснаа
Энэ залуугаас болж өөрийнхөө эсэргүйцэж жигшдэг байсан кпопдоо яаж уруу татагдсанаа
Инээдтэй ч гэмээр ичмээр ч гэмээр ухаан алдаж байсан анхны учралаа
Нойлын өрөө хайж яваад чамтай уулзсан төсөөлөөд ч барамгүй тэр нэгэн өдрийг
Яг л мөрөөдөж байсан шигээ хэрхэн айдолын стилист болсоноо
Хэзээ ч мартагдахааргүй тэр нэг сайхан оройны төрсөн өдрийн бэлгийг
Ароха болсоноос хойших мөрөөддөг байсан Astro-ынхоо тоглолтыг Монголын тайзнаа тольлуулахыг тайзны ард хэрхэн сэтгэл догдлон баярлаж байснаа
Надад санаа зовон анхаарал тавьж байсан тэр сайхан залуугын дүр төрхийг
Хэзээ ч хэнээс ч сонсож байгаагүй БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдэг үгийг шөнийн 00:00 цагт зөвхөн надад зориулан зориг гарган хэлж байсан тэр нэгэн шинэ жилийн үдшийг
Хүйтэн мэс биед зоогдсон ч түүндээ хэлж чадаагүй үгээ үхсэнийхээ дараа харамсахгүйн тулд цусаар халиалган байж хэлж байснаа
Хайртай залуугаа ичих ч үгүй мартсан тэр адгийн өдөр хоногуудыг
Эмэгтэй байтугай эрэгтэй хүний харцыг булаасан залуутай үерхэж над шиг хүний юунд нь татагдсаныг сонсоод ямар их догдолсоноо
Ажилыг нь мэдсээр байж тэнэг юм шиг хардаж байснаа
Эцэг эхтэй нь анх уулзаад санаа зовж байсан ч зөвшөөрлийг нь хэрхэн авч чадсанаа
Бүхнийг өөрөө зохицуулж чадах мэт зөрүүдэлсээр аавыгаа ятгах гэж ямар холион бантан хутгаснаа
Худлаа хэлж байгааг минь мэдсээр байж мэдээгүй дүр эсгэн хаа байсан Солонгосоос Монголд зориг гарган ирсэн энэ залуугийн гайхалтай зоригыг
Аавынхаа өмнө ч өвдөг зөгдөж үзээгүй аав ээжийн нандин хүүг аавынхаа өмнө өвдөг сөгдүүлэн байж хэрхэн зөвшөөрөл авч чадсанаа...
Багаасаа л зүүдэлж, мөрөөддөг байсан...цэцэгнээс ч илүү хүний сэтгэл зүрхийг татаж чаддаг ийм сайхан залуутай үерхэх юмсаан гэж. Энгийн л нэг фэн охины 6 жилийн мөрөөдөл одоо л биелэлээ олоод байж байна. Үнэхээр гайхалтай.
Энэ бүх дурсамжаа эмнэлэгт сэрээд мартсан ч эргүүлэн санасандаа талархаад ч барамгүй сайхан байна. Хэрвээ мартсан хэвээр байсан бол өөрийнхөө аз жаргалыг алдах байсан байж ч болох юм.
Энэ бүхэн Инү бид хоёрт бурханаас илгээсэн шалгуур байх. Эцэст тэр шалгуурыг давах үед бидэнд гайхамшиг ийг хайр найргүй бэлэглэсэн байх...
Удахгүй биднийг үерхэж байгааг хэн нэгэн мэдээд олон нийтийн сүлжээгээр цацах л байх. Гэхдээ би түүнээс айхгүй байна. Би...биш ээ бид түүнийг даваад гарах л болно...
Инүгийн "Юу бодоод байгаа юм бэ?" гэх дуунаар гүн бодлоосоо салан инээмсэглэсээр түүнийг сугадан авлаа.
Би: Зүгээр л өөрийгөө ямар азтай хүн болох оо бодож байсан юм. Ийм сайхан залуутай байгаа нь гайхамшиг биш гэж үү?
Инү: Үгүй ээ, харин ч би азтай хүн. Чамайг минь бурхан надад буцаан ирүүлсэн нь л гайхамшиг.
Би: Тэгвэл хоёулаа л азтай юм байна. хэмээн хэлээд түүнийг улам ихээр чангаар тэвэрлээ.
Инү: Сү И... Биш ээ Урангоо. Хоёулаа одооноос бие биенийгээ хайраа гэж дуудаж байх уу?
Би: ...Мммм... Тэгье.
Инү: Болж байна.... Хайраа. хэмээн хэлээд нүдээрээ инээсэглэх нь тэр.
Би: Миний хайр чинь сайхан инээмсэглэдэг шүү. Үүнийгээ мэддэг үү хайраа?
Инү: Мэдэлгүй яахав хайраа.
Инү бид хоёрын аль алинд нь хайраа гэж дуудах нь эвгүй байсан тул бие бие рүүгээ харан хэсэг зогсон хоёулаа зэрэг инээлдэж эхлэв...
❤️❤️
💕💕
😂💕👌✋💕
🦋🌸
Advertisement
- In Serial225 Chapters
Katalepsis
For Heather Morell, nightmares and hallucinations lurk around every corner, relics of schizophrenia and childhood bereavement. Until she meets Raine and Evelyn, that is — self-proclaimed bodyguard and bad-tempered magician — and learns she’s not insane at all. The spirits and monsters she sees are all too real, the god-thing in her nightmares is teaching her how to surpass human limits, and her twin sister who supposedly never existed could still be alive, somewhere Outside, beyond the walls of reality. Heather plunges into a world of eldritch magic and fanatic cultists, trying to stay alive, stay sane, and deal with her own blossoming attraction to dangerous women. But being ‘In The Know’ isn’t all terror and danger. Sometimes the monsters wear nice dresses and stick around for afternoon tea. Sometimes you find you have more in common with them than you think. Perhaps this is Heather’s chance to be something more than the defeated husk she’d grown up as, to find real friendship and meaning among things like herself - and perhaps, out there on the rim of the possible, to bring her twin sister back from the dead. Katalepsis is a Ancient Greek word which means ‘comprehension’, or perhaps more accurately, ‘insight’. Katalepsis is a serial web novel about cosmic horror and human fragility, urban fantasy and lesbian romance, set in a sleepy English university town. New chapters are currently posted once a week, on Saturdays. This is a Royal Road mirror of Katalepsis' own website, located here, currently updated at the same time with a new chapter every Saturday.
8 142 - In Serial130 Chapters
When Bad Boys Fall
T E A S E R:"Open your mouth," he whispered and I looked at him in confusion. "Open your mouth, Jackie."•••When Bad Boys Fall is a Standalone from the When Worlds Collide timeline.•••Jackie Garner has always been the type of girl who minds her business, stays unknown and studies hard to get a scholarship for her dream college. She has never had a boyfriend, being in a relationship or even done any intimate thing with anyone until things starts to change. Jackie gets trapped in the boys' locker room by the bullies at school and realizes it's not empty. For the first time, she meets Lucas Hamilton, the school basketball player and playboy and things might get steamy being alone with a half naked boy she's been hearing about. Most of all, now she gets noticed by him and Lucas has not left her since then.Passion, tension, feelings and heartaches is the order of the day when these two begin to go deeper than what they both wanted.🥇🥈🥉RANKS#1 Passion#2 Youngadult#3 Teenromance#2 Protective#5 Billionaire#6 Roommates#7 Hot#7 Playboy
8 368 - In Serial36 Chapters
Faithfully Yours (Book 2, Dominantly Yours Series)
Just when Claire and Nate think the greatest danger has passed, an ancient evil threatens to destroy their bond, their pack, and the future of all werewolves. *****Claire Masters is not usually one to give up. She's strong, loyal, and protective of what's hers, regardless of the cost. But with her pack still struggling to accept her, both as their Alpha Female and their Queen, she and her mate are forced to stay constantly on guard -- even when the bloody gift she finds on their porch is likely just a harmless prank. Except, this time, she's wrong...it's not the work of the pack. It's something much darker. Something that won't let the past get left behind.[[Word count: 70,000-80,000 words]]Sequel to "Dominantly Yours" / Cannot be read as a standalone
8 234 - In Serial100 Chapters
For Him » Poetry
- la douleur exquise;(n.) the heart-wrenching pain of wanting the attention of someone unattainable. _This is a poetry sort of book, I guess you could say. Each part in this book, has words that come from someone, whose heart has been through what it's like to desperately need someone, but have to painfully never be able to have them, to love them, to give their hearts to them, like their souls are calling out to do. Unrequited love is one of the worst out of them all. _All covers made by me.
8 198 - In Serial45 Chapters
My First Love..
"He is tall, handsome, rich but above all he is kindhearted." my mother said."Mom please!! I don't want to meet anyone."I whined." You are already of age, Y/N. Besides, I know Jungkook will take a good care of you." my mother smiled." Wait. Jungkook? Jeon Jungkook?"" Yep! "🌼 ~~~~~~It's my new JK fanfic! 🤡I hope you'll like it!! LET'S GET IT! Read, share and vote♥️ Thank you🥺💜
8 130 - In Serial37 Chapters
INVITE ME ROUND
When Lilith Ritter enters the room, the person in the room next door can feel the melanchony that appears as soon as she enters.No one would miss this cold-hearted, unemotional, gloomy woman.The young student Y/n is completely different. Her fun-loving nature and her excessive joy can even be daunting. But her well-tuned personality may be contagious. When this two, completely different women cross paths at a frat party, Lilith and her colleagues make a bet that will have many consequences.
8 200

