《PROMISE[completed]》Айдас
Advertisement
Би айсандаа болоод золтой л эмнэлгээр дүүрэн орилчихсонгүй. Амаа дарсаар гар луугаа хартал жимин намайг чанга гэгч нь атгасан байлаа.
Тэр сэрчихэж гэж бодон эргэн хартал зүгээр л хар дарсан бололтой нүд нь аниастай хамраа зангидаж хөмсөг нь нийлэх шахжээ.
Сандрал догдлол минь сарнин алга болсон ч түүний ийм царайтай байгаа нь үнэхээр эгдүүтэй харагдана.
Зүүдлэнэ гэдэг чинь сэрэхэд ойрхон байна аа гэсэн үг.
Миний гарыг атгасан ч нүд нь аниалттай хэвээр.
Үнэхээр муухай зүүд зүүдэлж байгаа бололтой амьсгал нь давхцан цээж нь түнхэлзэнэ.
Түүнийг тайвшруулахаар хажууд нь сууж байгаад цээжин дээр нь гараа тавин зөөлхөнөөр товшлоо.
Яг л хүүхдээ аргадаж байгаа эх хүн шиг амандаа намуухнаар бүүвэйн дуу аялана.
Гарыг минь атгасан хэвээр л.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа гар нь суларч амьсгал нь тогтворжино, хамраа ч үрчийлгэхээ больчихож, тайвширч байгаа бололтой. Бүүвэйн дуу ямар ч үед үйлчлэнэ.
Ямар зүүд зүүдэлсэн болоод ингэж их айсан юм бол оо.
Сэтгэл догдлоод ч тэр үү, түүнтэй уулзсандаа баярласандаа болоод ч тэр үү эсвэл өрөвдсөндөө болоод гэнэтхэн уйлаад уналаа. Өөрөө хүртэл яагаад уйлаад байгаагаа ойлгосонгүй. Баярын нулимс эсвэл түүнийхээ ямар их өвдсөнийг бодсондоо ингэж байгаа байх. Ямар ч мэгшилтгүй хэдэн дусал нулимс.
Урссаар л урссаар л. Нүд анилдан түүний хөнжлийг дэрлээд нэг мэдэхэд унтаад өгчээ.
.....
Нарны хурц гэрэл нүд гялбуулан намайг сэрээж орхилоо. Үнэхээр тухтай байхад яаж намайг сэрээж зүрхлэв ээ.
Дээш өндийн эргэн тойрноо хартал би түүний өрөөнд унтчихаж
-Юу вэ? Аах би тэнэг байхаа жаахан харчихаад буцаад явна гэсэн байж бүр орон дээр нь унтчихсан байдаг. Жимин рүү хартал нүд нь аниастай, унтаж байна.
Уураа барьж ядсаар арай гэж суудлаасаа өндийн цонх руу очиж гадаах орчныг ажиглан нүдээ нуухлана. Хэдхэн хүн энд тэнд холхин харагдана.
Нэг сайн суниаж аваад хөшгөө хаагаад эргэн хартал Жимин аль хэдийнээ сэрчихсэн намайг нүд салгалгүй ширтэж байх нь тэр.
Өө бурхан минь.
Түрүүн харахад сэрээгүй байсан саяхан сэрсэн юм байх даа. Азаар өрөөнд хэн ч орж ирээгүй бололтой.
Би хоолойгоо зассаар түүнд өглөөний мэнд мэдэн
-Сайн байна уу? Та хэзээ сэрээв ээ, үнэхээр гайхалтай та ингээд нүдээ нээчихлээ шүү дээ. Хүнд хагалгааг давсан болохоор найдвар үнэхээр бага үлдээд байсан гэж бодтол. Та хэдхэн өдөр л ухаангүй байсан. Ашгүй сэрлээ. Бие тань гайгүй юу? Ямар нэгэн зовиур байхгүй биз дээ
гэж өвчтөнөө эргэж байгаа эмч шиг царай гарган түүний биег шалгана.
Жимин ч хариу толгой дохиж намайг ажиглахаас өөр үйлдэл хийсэнгүй.
Үнэндээ би дотроо маш их сандарч байсан юм. Жимин яг хэзээ сэрсэн юм болоо. Намайг түүнийг дэрлээд унтаж байсныг харсан болов уу.
Advertisement
- Зза биеийн байдал зүгээр бүр сайн ч байх шиг байна гэр бүлийнхнийг чинь дуудчихъя гэж хэлэн эргээд хурдан хурдан хаалга руу алхтал Жимин
-Уучлаарай эмчээ, юм асууж болох уу? Гэж асуулаа.
Яаж түүний хэлсэн үгийг сонсоогүй царайлан явах вэ дээ буцаж эргэн хараад
-За юу асуух гэсэн юм хүссэнээ асууж болноо гэсээр түүнд ойрттол Жимин
- Уучлаарай эмчээ нөгөө... Нууц биш бол та өчигдөр яагаад уйлаад байсан юм бэ? Би үнэхээр гайхлаа юу ч дуугарахгүй уйлаад л миний санаа үнэхээр их зовсон. Та яг л надаас болоод уйлаад байгаа юм шиг санагдсан....Сэрснээсээ хойш л үүнийг бодсоор байлаа. Гэж нүүр халуу оргитол миний хүсээгүй өгүүлбэр бүрээр намайг булж орхих нь тэр.
Зза дуус дуус.
Тэр......Өчигдөр.....Намайг.....Уйлж байхыг.......Сая өөрийг нь дэрлээд унтаж байхыг гээд бүгдийг нь харсан байна.
ЗаЗа
Надаа одоо амьдрах хэрэг байна уу.
Үгүй ээ би юу хийчхэв ээ.
Яг одоо доороо дэвхцэн уйлж цаг хугацааг ухраамаар байна.
Энэ бүх галзуурлыг дотроо нуун худлаа инээмсэглэн
-Уучлаарай өвчтөөн та буруу харсан юм шиг байна. Би өчигдөр энд байгаагүй. Өөр асуух зүйл байхгүй бол би явъя даа.
Гэж хэлээд бушуухан шиг өрөөнөөс нь гаран хар хурдаараа гүйлээ.
Угаалгын өрөөнд ороод шууд л доош суун нүүрээ дарна. Энд хүн байхгүй байсан нь аз. Хэрвээ байсан бол би яг л цагаан халаад өмссөн галзуу хүн шиг харагдах байх.
Яаж түүний царайг харна аа. Гэхдээ угаасаа хэзээ нэгэн өдөр уулзана. Ийм ойрхон байхад уулзахгүй байна гэдэг үнэхээр гуниг биш гэж үү.
Нүүр хувцсаа хэсэг янзлаад угаалгын өрөөнөөс гарч ирээд өөрийнхөө өрөөнд орон сувилагчийг дуудан
- vip 306 өрөөнд байгаа өвчтөн сэрсэн дусал даралтыг нь шалгаад гэр бүлийнхнийг нь дууд. Гэж хэлтэл
- Хөөх тэр өвчтөн сэрчхээ юу ашгүй дээ тэр одыг ингээд л өнгөрлөө гэж бодсон шүү. Та ч үнэхээр алтан гартай юм аа. Хэрвээ та байгаагүй бол өвчтөн аль хэдийнээ явчихсан байхгүй юу. Нээрээ ямар сайн юм бэ яаж сэрсэн юм бол би уул нь бараг сар гаран ухаангүй байх байх гэж бодсон шдэ. Гээд инээлээ. Би ч түүний өөдөөс инээн.
- Сэрэх цаг нь болсон юм байлгүй дээ бурхан түүнийг үнэхээр ивээж гэж хэлээд хоёул өрөөнөөс гаран өвчтөн дээр очлоо.
Яаж түүнтэй уулзана аа. Өрөөнийх нь гадна зогсон хэсэг азнана. Хөл, гар салганаж алга хөлрөнө. Зза түүнийг буруу юм харсан гэж хэлээд зүтгэчихье. Өөр юу ч хэлээд хэрэггүй байх эсвэл ярилцах хэрэгтэй юм болов уу.
Advertisement
Гэж бодсоор өрөө рүү нь орлоо. Жимин орон дээрээ дээш өндийн суугаад инээж харагдана.
Үнэхээр эдгэжээ тэр инээмсэглэл нь . Саяхан тэвчиж ядсан сандралыг минь сарниулан алга болгочихлоо.
Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа харах тусам л хайр татна.
Дэргэд нь очоод түүний сайхан царайнд алмайрсаар байгаад юу хийх ёстойгоо мартаж орхиж.
Хэл ам ээдэрч хэлэх үгээ мартан бүлтэлзэж байхад хаалга тогших нь сонсогдоно.
Ашгүй гэр бүлийнх нь ирж намайг энэ их сандралаас гаргалаа. Ээж нь бөөн баяр болсоор миний гарнаас халуун дотноор атгаж баярласан талархсанаа илэрхийлээд буцаад хүү дээрээ очин нүүр нүдгүй үнсэнэ.
Аав нь ч мөн адил хүүгээ сэрсэнд маш их баяртай байгаа бололтой дэргэд нь суугаад хайрын харцаар ширтэж байлаа.
Энэ маягаараа үргэлжилсээр гишүүд, найзууд, хамаатан, ажлынх нь хүмүүс гээд л маш их хүмүүс түүний мэндийг мэдэх гэж ирлээ.
Сэрсэн анхны өдөр нь л бараг бүгд ирсэн гэлтэй.
Хүмүүс ч дуусаж нар шингэрч тэнгэрийн хаяа улайсжээ. Өрөөнийх нь үүдэнд очтол хэн ч байсангүй. түүнтэй яриа өрнүүлэх боломж олдсонд нь баярлаж аажуухнаар хаалгыг нь онгойлгон орлоо. Жимин бид хоёрын л амьсгалах сонсогдоно...
Дахиад л нөгөөх нэг тав тухгүй нам гүн орчин.
Би арай гэж гүнзгий амьсгаа аван түүнээс
- Таны бие үнэхээр зүгээр үү....гэтэл миний үгийг таслан
- За боль доо битгий тойруулаад бай. Алив өчигдөр юу болсон талаар л асуух гэж байгаа биз дээ. Үнэхээр зүгээр ээ та асуу би хариулъя. Дараа нь харин би асууна шүү.
Гэж итгэл дүүрэн инээмсэглэсээр над руу ширтлээ.
- Зза тэгвэл илэн далангүй байхаар шийдсэн юм биз дээ. Тэгвэл эхэлье... Та өчигдөр бас өнөө өглөө юу харснаа, юу сонссоноо хэлж өгөөч. Бас яг хэзээ сэрснээ. Гэж хэлээд түүний юу гэж хэлэхийг хүлээн сандаран зогсоно.
-Мэдээж та үүнийг л мэдэх гэсэн байх. Би өчигдөр их муухай зүүд зүүдэлсэн лдэ. Би харанхуй хонгилоор яваад л байсан яваад л тэгтэл миний гар, хөл үл үзэгдэгч болоод орчин тойрондоо уусаад алга болчихсон. Гэтэл гэнэт хонгилын үзүүрт гэрэл гараад ирсэн дараа нь зөөлхөн намуухан дуу сонсогдсон. Тэгээд л би сэрсэн дээ нүдээ нээхэд маань та миний гар луу хараад бүүвэйн дуу аялж байсан таны хоолой үнэхээр гоё намуухан юм байна лээ. Дараа нь та уйлаад байсан тэгж байгаад л намайг дэрлээд унтчихсан. Яагаад ч юм таны уйлж байгаа нь надаас болсон юм шиг санагдаад байна. Та надаас болоод уйлаагүй биз дээ? Ммм гээд над руу асуусан харцаар харлаа.
Энэ харцнаас зугтах арга алга. Би түүнд үнэнийг хэлэх үү, худлаа ярих уу. Мэдээж худлаа ярьсан нь дээр үгүй бол тэр намайг өөрийнх фен гэдгийг мэдчихнэ.
- Ойрд сэтгэл санаа тиймэрхүү байсан юм лда. Гэтэл өчигдөр орой нэг л нойр хүрэхгүй болохоор өвчтөнүүдээ эргээд энэ тэрүүгээр явж байгаад таны цонхоор хартал бие чинь нэг л муу харагдаад очтол та хар дарж зүүдэлж байсан. Тэгээд л бүүвэйн дуу аялж өгсөн юм. Харин уйлсан учир гэвэл...
- Зза тэгэхээр би сайн ойлголоо. Эмчээ. Та битгий санаа зов би нууцыг чинь хадгалнаа.
-Яг хадгална биз дээ.....Үнэхээр үү? амлаж байна уу? Гээд түүн рүү чигчий хуруугаа өгтөл.
-Амлаж байна гээд. Амаа цахилгаадаж байгаа дүр үзүүлэн инээмсэглээд чигчий хуруугаараа надад амлалаа.
Жижигхэн чигчий хурууны том амлалт
Хоёулаа инээлдэж хөхрөлдөж байгаад гэнэт харц тулгарах нь тэр. Миний зүрх учраа мэдэхгүй цохилно. Үүнд хоёулаа сандарсан бололтой гэнэт харц буруулаад худлаа инээлээ.
-Эмчээ таньд маш их баярлалаа хэрвээ тэр үед та надад дуу дуулж өгөөгүй бол би одоо ч энэ орон дээр ухаангүй хэвтэж байх байсан. Гээд тэр дээш өндийн суугаад хоолойгоо заслаа.
- Би юу ч хийгээгүй шүү дээ энэ хувь тавилан л байх та сэрэх ёстой болохоороо л сэрсэн тэгээд л тэр.
- Таны сайхан сонсголонтой хоолойн ач шүү дээ.
- Харин би л танд баярламаар байна. Хажууд чинь уйлаад л нус нулимсандаа хутгалдсан хүнийг чимээгүй сонсоод л танд их эвгүй байсан байх. Уучлаарай. Буруугаар ойлгож уурлаагүйд чинь баярлалаа .
- Айн юун уучлал вэ? Тийм юм огт хэрэггүй. Та намайг бүр сандрааж орхилоо. Зүгээр. Харин ч би баяртай байна. Өөрийг минь аварсан хүний уйтгар гунигийг нимгэлж чадсан болохоор. Харин ч өөрийг тань эвгүй байдалд оруулсан юм биш үү уйлахыг чинь нууцаар сонсоод л. Ядаж толгойг чинь илээд нулимсыг чинь арчих байсан юм миний л тэнэгийнх. Танд зовлонг чинь нимгэлж сэтгэлээ онгойтол ярих хүн хэрэгтэй байгаа бол над дээр шууд ирж болно шүү би эелдгээр таныг хүлээж авах болно.
- За таньд маш их баярлалаа. Ирж олон зүйлсийн талаар ярин улам дотно болцгооноо. Гээд хамгийн дуулаахнаараа инээмсэглэн
-Биеээ сайн бодоорой. Маргааш гэр бүл бас тантай чухалчилж ярих зүйл байгаа шүү. Сайн унтаж амар. Гэж хэлээд гарч явлаа.
Тэвчиж ядсан, догдлол, сандрал, өрөвдлийн нулимс минь шууд асгарсан юм ийм сайхан хүнд яаж өөрийнх удахгүй зовох болно гэж хэлэх юм бэ? Ийм сайхан инээдийг алга болгочихвол яана аа.
Advertisement
- In Serial13 Chapters
The Child is Loved By The Holy Constellations
I possessed an extra in the novel I wrote. The problem is, this novel is a waste and unfinished.
8 294 - In Serial29 Chapters
The Diner Girl
Korah is 18 years old who left everyone and everything she knew behind her to escape from the hell she had called home for all her life. She wanted nothing to do with her father and blamed him for the death of her brother when she was sixteen. She took a bus to a small town that she once heard her mother grew up in Indiana and hoped to start a new life with a new identity. She changed her name to Korah Schneider so that her father would never find her. She gets lucky when she grabs something to eat at the local diner and notices a 'Waitress Needed' sign on the window. She gets lucky when the owner decides to give her the job and offers her a room in his house to stay in until she can make enough to get her own place. One of the main waitresses there is his daughter and she befriends Korah right away. Everything seems to be going great for the first couple of months until she meets the owner's son, her new best friends brother that just moved back into town, Abe Hamilton. He's 25, covered in tattoos and is the President of a biker club that are never to be double crossed and who seems to become instantly infatuated with Korah. She wants to leave her dark past behind her but yet knows that if she falls for Abe, she'd be having to return to the lifestyle she is trying to leave behind. Secrets will be revealed and choices will have to be made. Korah will soon discover who she REALLY is.© Copyright 2019 All Rights Reserved
8 262 - In Serial30 Chapters
Billions Of Reasons
Xander Hopkins wasn't a happy camper despite being handsome, a pretty smart cookie, and one of the wealthiest men on the planet. With false accusations, questioned loyalties, and his father's usual nagging... the young billionaire would never believe this was the day he'd meet the love of his life.
8 166 - In Serial38 Chapters
Zhanye Black, to be a Superstar in Another World.
A normal boy is reborn in the body of a chubby that has the same name as his, Zhanye Black. But in this strange world, Zy will use his new System to become famous. From a fatty guy, that streams Counter-Strike from his bedroom to a Celestial Prince that will have his face on every corner of the country. This is a Magical Realism/Slice of Life. ** Disclaimer: The book cover design isn't mine, if the author wants me to remove, please email [email protected] I will remove. **
8 99 - In Serial13 Chapters
Cartas da Lua
Uma coletânea de sentimentos distribuída em crônicas e contos em Cartas da Lua. Sentimentos reais que jamais poderiam ter sido inventados para que estivessem aqui.Muitos textos daqui alguns já conhecem do Traduzindo Felicidade, mas muitos também são completamente inéditos!Todos os direitos reservados
8 90 - In Serial67 Chapters
Tightrope
Lena has hated Jace Hartley with a burning passion since kindergarten. But when everything she thought she knew about Hartley suddenly changes, will she still cling to the familiar feud between them, or will she slip and fall into something far more terrifying?*** Sarcastic rich girl Lena Montez is sure about one thing. Jace Hartley is the worst person. Ever. They've been playing a game of pranks and one-ups for over a decade, fueled by their never-ending feud and mutual burning hatred for the other. But when a car accident keeps Lena at home for months, she returns to school to find that something is different. Instead of spilling his drink over her, Jace is offering to carry her books. Instead of making rude comments about her, he is sending her pretty smiles and gentle laughs. Suddenly, Lena finds herself walking a tightrope between hate and something else.[[word count: 100,000-150,000]]
8 91

